уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

12
Лекц-10 Хүдрийн ордод далд аргаар олборлолт явуулах үе шат 1

Upload: nominbyambadorj

Post on 16-Apr-2017

138 views

Category:

Engineering


12 download

TRANSCRIPT

Page 1: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Лекц-10

Хүдрийн ордод далд аргаар олборлолт явуулах үе шат

1

Page 2: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Хичээлийн зорилго:1. Далд уурхайн олборлолт хэдэн үе шаттай

явагддаг2. Далд уурхайн нээлт гэж юу вэ? Түүний ангилал3. Уурхайг олборлолтонд бэлтгэхэд ямар ямар

ажлууд хийгддэг вэ?

2

Page 3: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Далд аргаар олборлолт явуулах ажил

1. Уурхайн талбайг далд аргаар нээх

2. Уурхайн талбайг

олборлолтонд бэлтгэх ажил

3. Уурхайн олборлолтын ажил

3

Page 4: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

2. Уурхайн талбайг нээсний дараагаар штрек, восстающий, орт зэрэг бэлтгэл малталтууд нэвтэрч нээгдсэн газрыг олборлолтын хэсгүүдэд хуваах ажлыг хэлнэ.3. Олборлолтын хэсгүүдээс хүдэр олборлох, олборлолтын орон зайд уулын даралтыг удирдах технологийн процессыг хэлнэ. Далд уурхайн үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллагааг хангаж байхын тулд уурхайг нээгдсэн нөөц, бэлтгэгдсэн нөөц, бэлэн нөөцөөр тасралтгүй хангаж байх ёстой.

4

Page 5: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

10.1 Хүдрийн далд уурхайн нээлт1. Газрын гадаргуугаас ашигт малтмалын биет

хүртэл үндсэн нээгч малталт нэвтэрч, бэлтгэл малталтууд нэвтрэх бололцоог хангахыг уурхайн талбайг нээх гэнэ.

Нээгч малталтанд: -уурхайн гол ам (босоо, хэвтээ, налуу)-гол ам орчмын малталтууд -квершлаг -штольня-үндсэн хүдэр буулгуур

5

Page 6: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Дээрх малталтуудын гүйцэтгэх үүрэг нь:-ашигт малтмал болон материалыг газрын гадаргууд тээвэрлэж гаргах-хүн, материал, тоног төхөөрөмж зөөх-малталтуудыг агааржуулах-ус татах гэх мэт

6

Page 7: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Дал

д ар

гаар

нээ

х ар

гаЭнгийн-нэг төрлийн нээгч малталтаар уурхайг талбайг нээх

Хосолсон-хоёр ба түүнээс

дээш аргуудыг хамтад нь хэрэглэх 7

Page 8: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Уурхайг нээх энгийн аргууд

Босоо гол амаар нээх

-Хүдрийн биет дундуур өнгөрсөн босоо гол амаар нээх-хүдрийн биетийн далд босоо хажуу талд байрлуулсан босоо гол амаар нээх-хүдрийн биетийн далд босоо хажуу талд байрлуулсан хэвтээ гол амаар нээх

Налуу гол амаар нээх

-хүдрийн биетийн далд хэвтээ хажуу талд байрлуулсан налуу гол амаар нээх-ордын жигүүрт байрлуулсан налуу гол амаар нээх

Хэвтээ гол амаар нээх

-хүдэр дундуур нэвтэрсэн хэвтээ гол амаар нээх-хэвтээ хажуу талд байрлуулсан хэвтээ гол амаар нээх-босоо хажуу талд байрлуулсан хэвтээ гол амаар нээх

8

Page 9: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Хосолсон аргад тухайлбал дараах хослолууд орно:Босоо гол ам ба мухар босоо амны хослолБосоо гол ам ба налуу мухар амны хослолХэвтээ гол ам ба босоо мухар амны хослолХэвтээ гол ам ба налуу мухар амны хослол

9

Page 10: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Уурхайн талбайг далд аргаар нээх аргыг сонгож авахад нөлөөлөх хүчин зүйлс:Газрын гадаргуугийн байдалГазрын гадаргуугаас хүдрийн биет хүртлэх гүн, мАшиглалтын гүн, мХэрэглэх ашиглалтын системУурхайн жилийн хүчин чадалХүдрийн биетийн байршилХүдрийн биетийн зузаанХүдрийн биетийн тогтоцын хэлбэрХүдэр тээвэрлэх зайГадаргуу дээр барих барилга, байгууламжУурхайн их амыг барьж байгуулах зардалГидрогеологийн нөхцөл

10

Page 11: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

Ордыг нээх аргын сонголт:Уурхайг нээх аргыг техник-эдийн засгийн харьцуулсан тооцооны үндсэн дээр сонгон авна. Эдгээр тооцоог дараах дарааллаар гүйцэтгэнэ.1. Тухайн уурхайн уул, геологи, техникийн

нөхцөлүүдийг харгалзан нээх боломжтой аргуудыг сонгоно.

2. Техник-эдийн засгийн харьцуулсан тооцоо хийнэ.

3. Уурхайг богино хугацаанд ашиглалтанд оруулах боломж чухал ач холбогдолтой.

11

Page 12: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10

10.2 Уурхайн талбайг олборлолтонд бэлтгэх ажил

Уурхайн талбайн нээгдсэн хэсгийг давхрууд ба олборлолтын хэсгүүдэд хуваахыг уурхайн талбайг олборлолтонд бэлтгэх гэнэ.

Босоо, налуу уналтай хүдрийн биетийг олборлох үед үндсэн түвшингийн малталтуудыг дараах байдлаар байрлуулна. • Хүдэр дундуур• Хүдэр ба хоосон чулуулаг дундуур• Хоосон чулуулаг дундуур

12