Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС

14
ҮНДСЭН ХӨРӨНГӨ БА ТҮҮНИЙ ЭЛЭГДЭЛ.

Upload: chuluun-zulaa

Post on 02-Jun-2015

1.565 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

ҮНДСЭН ХӨРӨНГӨ БА ТҮҮНИЙ ЭЛЭГДЭЛ.

Page 2: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Агуулга Аж ахуй нэгж байгууллагын

үндсэн хөрөнгийн /урт хугацаат/ тухай ойлголт.

Үндсэн хөрөнгийн ангилал, шинж чанар.

Үндсэн хөрөнгийн өртгийн тухай.

Page 3: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Урт хугацаат хөрөнгийн тухай ойлголт

Худалдах борлуулах зориулалтгүй бизнесийн үйл ажиллагаанд дахин давтан ашиглах зорилгоор олж бэлтгэн удаан хугацаанд ашиглагдах хэлбэр дүрсээ алддаггүй аажмаар элэгддэг 1 жилээс дээш хугацаанд ашиглагдах хөрөнгүүдийг үндсэн хөрөнгө гэнэ.

Page 4: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Үндсэн хөрөнгийг шинж чанар байдлаар нь ангилахдаа: Биет хөрөнгө: биетэй бодитой оршдог. Нүдэнд харагдаж

үзэгддэг хөрөнгөнүүд багтана. Биет хөрөнгийг балансад үл хөдлөх чанараар нь байрлуулна.

Биет бус хөрөнгө: биетэй бодитой оршин байдаггүй ч бизнесийн үйл ажиллагаанд оролцон эзэмшигчиддээ тодорхой эрх болон үр ашиг авчирч давуу эрх олгодог хөрөнгүүд хамаарна. Жишээ нь: Патент /Тодорхой бүтээгдэхүүнийг засгийн газраас баталгаажуулж өгсөн онцгой эрх/, худалдааны тэмдэг /Нэг ба хэсэг бүтээгдэхүүнийг тодорхойлсон дизайн/, зохиогчийн эрх /урлагын болоод оюуны бүтээл зохиолыг засгийн шазраас баталгаажуулсан онцгой эрх/, лиценз, гудюилл /нэр төрийн баталгаа/ зэрэг хамаарагдана.

Байгалийн нөөц: Нефьт, тос, нүүрс, эрдэс, ашигт малтмал, ус, рашаан гэх мэт. Нэг ёсондоо газраас авч ашиглаж байгаа байгалийн нөөц юм.

Page 5: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Үндсэн хөрөнгө нь балансын хөрөнгийн эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт байрлана үүнд:

Газар Газрын тохижуулалт Барилга Тоног төхөөрөмж Тавилга, эд хогшил Тээврийн хэрэгсэл Тооцоолох олшруулах машин Дуусаагүй барилга. Байгалийн нөөц.

Page 6: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Үндсэн хөрөнгө нь дараах шинж чанартай.

Борлуулах зорилгоор бус үндсэн үйл ажиллагаандаа ашиглах.

Удаан хугацаанд ашиглагдаж элэгдэлд ордог.

Биетэй бодитой оршдог. Тодорхой хэмжээний өртөгтэй

байна.

Page 7: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Үндсэн хөрөнгийг өөрийн өртгөөр нь нягтлан бодох бүртгэлд тусгадаг ба түүнийг анхны өртөг гэж нэрлэдэг. Анхны өртөг гэдэг нь үндсэн хөрөнгийг барьж байгуулах ба худалдан ава, тээвэрлэх ачиж буулгах, суурилуулах даатгалын зардал, гаалийн татвар зэрэг ашиглахад бэлэн болгохтой холбогдсон бүхий л зардлууд хамаарагдана.

Page 8: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Жишээ нь: нэг тоног төхөөрөмж 25 сая төгрөгөөр худалдан авсан ба тээвэрлэн ачиж буулгахад 120,000 суурилуулахад 143,000 төгрөг тус тус зарцуулсан гэвэл үндсэн хөрөнгийн анхны үнэ хэд вэ?

Анхны өртөг = 25,000,000 + 120,000 + 143,000 = 25,263,000

Үндсэн хөрөнгийг бөөнд нь худалдан авч тодорхой хямдралд тооцсон нөхцөлд хөрөнгө тус бүрийн үнэ нь нийт худалдан авалтын дүнд эзлэх хувийг ашиглан нэг бүрийн үнийг тооцно.

Page 9: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Мөн үндсэн хөрөнгийг тухайн эзэмшигч байгууллага ашиглахаар төлөвлөж байгаа хугацааны үеийг хөрөнгийн ашиглагдах хугацаа гэнэ. Хөрөнгүүдийн ашиглагдах хугацаа өөр байдаг. Машин – 6 жил, тавилга эд хогшил – 10 жил г.м

Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусч худалдаж болно энэ үед авч болох мөнгөн дүнг нь үлдэх өртөг гэнэ.

Page 10: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Үндсэн хөрөнгийг дансанд тусгах: Үндсэн хөрөнгө худалдан авбал: Үндсэн хөрөнгө - хх Мөнгөн хөрөнгө / өглөг – хх Хандиваар үндсэн хөрөнгө олж эзэмшвэл Үндсэн хөрөнгө - хх Хандвын өглөг – хх Үндсэн хөрөнгө барьж байгуулсан бол: Үндсэн хөрөнгө - хх Цалингийн өг/материал/мөнгөн хөрөнгө -

хх Үндсэн хөрөнгөө худалдсан бол: Мөнгөн хөрөнгө/авлага – хх Үндсэн хөрөнгө - хх

Page 11: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Үндсэн хөрөнгийг данснаас хасах: Үндсэн хөрөнгийг данснаас хасахдаа

байгууллагын даргын тушаалаар томилогдсон комиссын актыг үндэслэн хасах бичилт хийнэ. Комиссын актанд тухайн үндсэн хөрөнгийн анхны үнэ ашиглагдсан хугацаа, яагаад ашиглалтаас хасах болсон шалтгаан ашиглалтын хугацаанд байгуулагдсан элэгдлийн хэмжээ ашиглалтаас хасахад эргүүлж ашиглах боломжтой зүйлс зэргийг тусгана. Дэлгэрэнгүй бүртгэлийн картанд бичилт хийгээд архивт шилжүүлнэ.

Page 12: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Бодлого 1 “Р” ХК нь “Б” ХХК-аас дараах үнэлгээтэй үндсэн

хөрөнгүүдийг худалдан авчээ. Үүнд: Машин - 4500,000 төгрөг Тоног төхөөрөмж – 325,000 Тооцоолох машин – 750,000 Ширээ сандал – 300,000 Принтер – 186,000 Канон – 950,000 төгрөгөөр худалдан авчээ. “Б” ХХК-д

нийтдээ 6661,000 төгрөг төлсөн бол “Б” Компани хэдэн төгрөгний хөнгөлөлт үзүүлсэн бэ? Хөрөнгө тус бүрийн өртгийг тооцоолно уу.

Page 13: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Бодлого 2 “Х” Компани шинэ тоног төхөөрөмж худалдан

авахад дараах зардлууд гарсан. Үүнд: Худалдан авалт – 3200,000 Тээврийн зардал – 45,000 Угсралтын зардал – 15,000 Суурилуулах зардал – 20,000 Шалгах зардал – 4,500 Даатгалын зардал – 10,000 төгрөг гарсан худалдан

авалтын хөнгөлөлт 45,000 төгрөг бол тоног төхөөрөмжийн анхны өртөг хэд вэ? Дансны бичилт хийх.

Page 14: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС

Бодлого 3 “А” Компанийн мөнгөн хөрөнгө нь 2009.01.01

нд 320,000 төгрөг байсан 01.03-нд Компани тоног төхөөрөмжийг 152,000 төгрөгөөр бэлнээр худалдан авсан ба үүнд тээврийн зардалд 7,500 төгрөг суурилуулах зардалд 10,000 төгрөг багтсан гэвэл тоног төхөөрөмжийн анхны өртөг хэд вэ? Мөн мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл 2009.01.03-ны өдөр хэд байх вэ?Дансны бичилт хийнэ үү.