Шинэ ном №1

10
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН НОМЫН САН ШИНЭ НОМЫН МЭДЭЭ 1 http://library.legalinstitute.mn

Upload: batzorig-chimegbat

Post on 22-Mar-2016

276 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

Шинэ ном №1

TRANSCRIPT

Page 1: Шинэ ном №1

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

НОМЫН САН

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ

№1

http://library.legalinstitute.mn

Page 2: Шинэ ном №1

Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба монголд

“НЭПКО” хэвлэлийн газраас танд өргөн барьсан "Түүхэн 500 үйл явдал; Дэлхийн дахинд ба монголд" номын үргэлжлэл болгож энэхүү бүтээлийг гаргалаа.

Хүн төрөлхтөн намтар цадигаа үлдээж эхэлсэн мянганы тэртээх үеэс өнөөг хүртэл хамарсан энэ номд соёл иргэншлийн түүхийн хувь заяаг тодорхойлоход нөлөөлсөн онцгой хүмүүсийн намтраар бүтээжээ. Өмнөх номд тодорхой үйл явдлаар дамжуулан хүний түүхийг өгүүлсэн бол энэ удаад намтраар дөрөөлөн түүхийг тодорхойлж байгаа хэрэг.....

Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны түүх (XVI-XVIII зууны эхэн), боть:1

Энэхүү зохиолд Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны түүхэнд холбогдох сурвалж, хэрэглэгдэхүүнд тулгуурлан XVI-XVIII зууны эхэн үеийн Монгол Түвдийн харилцааны түүхийг бүхэлд нь тусгайлан авч үзэхийг оролджээ.

Япон Улсын төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо

Япон Улсын Үндсэн хуульт ёсны түүхэн хөгжил, хүний эрх зүйн байдал, улс төрийн намуудын тогтолцоо, эзэн хааны болон парламент, Засгийн газрын эрх үүрэг, үйл ажиллагаа, шүүхийн тогтолцоо, нутгийн зэрэг арван нэгэн сэдэв судлагдан орсон байна.

Төр улс цогцолсон нь

Дэн Сенор, Сол Сингер нар эл номоор Израйль Улсын нэртэй шинийг сэдэгчид, хөрөнгө оруулагчдын жишээн дээр хэрхэн тус улсын саад тотгор дүүрэн соёл, шинэ сэдэл болон бизнесийн өвөрмөц нэгдлийг бий болгож чадсан тухай үзүүлсэн байна. Мөн цагаачид, судалгаа хөгжүүлэлтийн болон

Page 3: Шинэ ном №1

цэргийн албаны тухайд Израйлийн баримталж ирсэн бодлого хэрхэн өсөлт хөгжлийнх нь гол хүчин зүйл болсныг, яагаад NASDAQ дээр Европ, Солонгос, Япон, Сингапур, Хятад, Энэтхэгийг нийлүүлснээс илүү олон тооны Израйлийн компани арилжаалагдаж байгааг геополиткийн түвшинд гүн гүнзгий нээн харуулсан байна.

БАЙХ БА ХУГАЦАА

“Хүн байх” тухай философийн гүн тайлбар өгсөн. Хүн өөрийгөө болон ертөнцийг өдөр дутмынхаа өнгөрүүлж буй хугацаандаа хэрхэн ойлгох тухай судалсан судалгаагаа тэр бичжээ. Уг бүтээл үе үеийн философичдын судалгааны ажлуудад маш ихээр нөлөөлсөн ба Японы Кмотогийн философийн салбарынхан түүнээс маш ихийг сурчээ. Энэ нь зөвхөн философийн онтолог гэсэн салбарт шинэ идейнүүдийг өгөөд зогсохгүй бусад салбарууд болон структурализм, постструктурализм болон постмодэрнэгийн хөгжилд олон

шинэ идейнүүдийг өгчээ.

ӨРНИЙН МЭРГЭН УХААН

Өрнийн философийн түүхийн зурагтай, түүхэн, уран зохиолын, хялбаршуулсан хувилбар. Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түүхийг тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүүлжээ. Утга зохиолын салбар дахь Нoбелийн шагналтны бичсэн 500-аад зураг, схем, диаграмм бүхий философийн түүхийн ховор нандин бүтээлүүд оржээ.

БЭЛГЭДЭЛТ АМЬДРАЛ

Бэлгэдэл сэтгэл судлал тэр тусмаа зүүдний учир холбогдлыг гол гол агуулгаа болгосон уг бүтээлд зүүд гэж юу вэ? Зүүдний хэл болон түүний тайлбар дахь хэв маягт холбогдох асуудал, шашны бэлгэдлүүдийн үүрэг. Өрнө болон дорно дахны сэтгэлгээний хэв маяг гэх мэт олон цогц сэдвүүдийг нэг бүрчлэн тайлбарлажээ.

Page 4: Шинэ ном №1

ОНГОН ШҮТЛЭГ БА ХОРИО ЦЭЭР

Зигмунд Фройдын “Онгон шүтлэг ба хорио цээр” нь хэдийгээр онолын ном боловч сэтгэл зүй болон угсаатны зүйн гайхам сонин баримтаар дүүрэн билээ. Энд эртний нийгэм, хүмүүсийн ёс заншил, шашин шүтлэг, зохион байгуулалтын тухай өгүүлнэ. Энэ бол эдүгээ цагийн соёл, ёс суртахуун, шашин, эрх зүйн хэм хэмжээний хэрхэн үүсэж, тэрлэсэн тухай өвөрмөц содон үндэслэгээтэй, онц сонирхолтой тайлбар юм. З.Фройд өөрийн үндэслэсэн сэтгэцийн задаргааны онолоо

даяар түгээмэл шинжтэй гэж үзээгүй ч нэг талаас Ж.Фрэзер, Тайлор , В.Вундт, Ч.Дарвин нарын угсаатны зүй, соёл судлал, социологийн бүтээлүүдэд тулгуурлан хүний нийгмийн гарал үүсэл хийгээд соёл иргэншлийн эх сурвалжийн тухай философи асуудлуудад хандсан явдал нөгөө талаас уг онолын дотоод нөөц, тайлбарын ид чадал, өргөн хүрээний хэрэглээ нь түүнийг нийтлэг арга зүй, ерөнцийг үзэхүйн агуулгатай болгосон билээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн задаргааны арга зөвхөн цэвэр шинжлэх ухааны сэтгэлгээгээр хязгаарлагдалгүй, таамаглал багцаалал, шашин зөн билгийн хүрээ рүү нэвтэрч ордог юм.

Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба монголд

“НЭПКО” хэвлэлийн газраас танд өргөн барьсан "Түүхэн 500 үйл явдал; Дэлхийн дахинд ба монголд" номын үргэлжлэл болгож энэхүү бүтээлийг гаргалаа.

Хүн төрөлхтөн намтар цадигаа үлдээж эхэлсэн мянганы тэртээх үеэс өнөөг хүртэл хамарсан энэ номд соёл иргэншлийн түүхийн хувь заяаг тодорхойлоход нөлөөлсөн онцгой хүмүүсийн намтраар бүтээжээ. Өмнөх номд тодорхой үйл явдлаар дамжуулан хүний түүхийг өгүүлсэн бол энэ удаад намтраар дөрөөлөн түүхийг тодорхойлж байгаа хэрэг аж.

Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны түүх (XVI-XVIII зууны эхэн), боть:1

Энэхүү зохиолд Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны түүхэнд холбогдох сурвалж, хэрэглэгдэхүүнд тулгуурлан XVI-XVIII зууны эхэн үеийн Монгол Түвдийн харилцааны түүхийг бүхэлд нь тусгайлан авч үзэхийг оролджээ.

Page 5: Шинэ ном №1

Япон Улсын төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо

Япон Улсын Үндсэн хуульт ёсны түүхэн хөгжил, хүний эрх зүйн байдал, улс төрийн намуудын тогтолцоо, эзэн хааны болон парламент, Засгийн газрын эрх үүрэг, үйл ажиллагаа, шүүхийн тогтолцоо, нутгийн зэрэг арван нэгэн сэдэв судлагдан орсон байна.

Төр улс цогцолсон нь

Дэн Сенор, Сол Сингер нар эл номоор Израйль Улсын нэртэй шинийг сэдэгчид, хөрөнгө оруулагчдын жишээн дээр хэрхэн тус улсын саад тотгор дүүрэн соёл, шинэ сэдэл болон бизнесийн өвөрмөц нэгдлийг бий болгож чадсан тухай үзүүлсэн байна. Мөн цагаачид, судалгаа хөгжүүлэлтийн болон цэргийн албаны тухайд Израйлийн баримталж ирсэн бодлого хэрхэн өсөлт хөгжлийнх нь гол хүчин зүйл болсныг, яагаад NASDAQ дээр Европ, Солонгос, Япон, Сингапур, Хятад, Энэтхэгийг нийлүүлснээс илүү олон тооны Израйлийн компани арилжаалагдаж байгааг геополиткийн түвшинд гүн гүнзгий нээн харуулсан байна.

БАЙХ БА ХУГАЦАА

“Хүн байх” тухай философийг гүн тайлбарлаж өгсөн. Хүн өөрийгөө болон ертөнцийг өдөр тутмынхаа өнгөрүүлж байх хугацаандаа хэрхэн ойлгох тухай судалсан судалгааг энэхүү номонд бичжээ.Уг бүтээл үе үеийн философичдын судалгааны ажлуудад маш ихээр нөлөөлсөн ба Японы Кмотогийн философийн салбарынхан түүнээс маш ихийг сурчээ. Энэ нь зөвхөн философийн онтолог гэсэн салбарт шинэ идейнүүдийг өгөөд зогсохгүй бусад салбарууд болон структурализм, постструктурализм болон постмодэрнэгийн хөгжилд олон шинэ идейнүүдийг өгчээ.

ӨРНИЙН МЭРГЭН УХААН

Өрнийн философийн түүхийн зурагтай, түүхэн, уран зохиолын, хялбаршуулсан хувилбар юм. Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түүхийг

Page 6: Шинэ ном №1

тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүүлжээ. Утга зохиолын салбар дахь Нoбелийн шагналтны бичсэн 500-аад зураг, схем, диаграмм бүхий философийн түүхийн ховор нандин бүтээлүүд оржээ.

БЭЛГЭДЭЛТ АМЬДРАЛ

Бэлгэдэл сэтгэл судлал тэр тусмаа зүүдний учир холбогдлыг гол агуулгаа болгосон уг бүтээлд зүүд гэж юу вэ? Зүүдний хэл болон түүний тайлбар дахь хэв маягт холбогдох асуудал, шашны бэлгэдлүүдийн үүрэг. Өрнө болон дорно дахины сэтгэлгээний хэв маяг гэх мэт олон цогц сэдвүүдийг нэг бүрчлэн тайлбарлажээ.

ОНГОН ШҮТЛЭГ БА ХОРИО ЦЭЭР

Зигмунд Фройдын “Онгон шүтлэг ба хорио цээр” нь хэдийгээр онолын ном боловч сэтгэлзүй болон угсаатны зүйн гайхам сонин баримтаар дүүрэн билээ. Энд эртний нийгэм, хүмүүсийн ёс заншил, шашин шүтлэг, зохион байгуулалтын тухай өгүүлнэ. Энэ бол эдүгээ цагийн соёл, ёс суртахуун, шашин, эрх зүйн хэм хэмжээний хэрхэн үүсэж, тэрлэсэн тухай өвөрмөц содон үндэслэгээтэй, онц сонирхолтой тайлбар юм. З.Фройд өөрийн үндэслэсэн сэтгэцийн задаргааны онолоо даяар түгээмэл шинжтэй гэж үзээгүй ч

нэг талаас Ж.Фрэзер, Тайлор ,В.Вундт, Ч.Дарвин нарын угсаатны зүй, соёл судлал, социологийн бүтээлүүдэд тулгуурлан хүний нийгмийн гарал үүсэл хийгээд соёл иргэншлийн эх сурвалжийн тухай философи асуудлуудад хандсан явдал нөгөө талаас уг онолын дотоод нөөц, тайлбарын ид чадал, өргөн хүрээний хэрэглээ нь түүнийг нийтлэг арга зүй, ерөнцийг үзэхүйн агуулгатай болгосон билээ.

СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЛИЙН ҮНДЭС

• Глобалчлалын эрин үед нийгмийн шударга ёсыг хэрхэн тогтоох вэ?

• Өнөөгийн нийгэмд хувийн эрх ашиг, эв санааны нэгдэл хоёрын хоорондын зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Page 7: Шинэ ном №1

• Нийгэм-улс төрийн бодит байдал дээр буусан эрх чөлөө, тэгш байдал гэж юу вэ?

• Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Энэхүү номоор дамжуулан эдгээр болон бусад гол асуултуудад хариулт өгөхийг зорьжээ. Тус номонд гарч байгаа жишээнүүдэд Герман болон эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын улс төр, нийгмийн байдлыг түлхүү тусгасан болно.

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

“Судалгааны арга зүй” багц хичээлийн агуулга, арга зүйг өөрийн орны уламжлал, соёлд түшиглэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинэчлэн сайжруулах, нөгөө талаас судлаачдын судалгааны ажлуудыг эрдэм-шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн орчин нөхцөлд хийгддэг, бодит ахуйн тугамдсан асуудлыг шйиддэг болгон өөрчилж, чанар үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай болж байна. Эл шаардлагуудыг зохих түвшинд ахиулах, магистрант, докторант, судалгаа сонирхогы хэн бүхэнд энэхүү бүтээл нь зориулагдсан байна.

Улс төрийн философийн удиртгал

Улс төрийн философийн тулгын чулуу болох төр, нийгэм дэх баялаг, эрх чөлөө гэх мэт хоорондоо холбоо бүхий хэд хэдэн асуудлуудын тухай энэхүү номонд өгүүлсэн байна. Хүмүүс ном уншихдаа эхнээс нь аваад хуудас бүрээр нь дэс дараалан унших ёстой мэт байдаг. Харин энэ номын тухайд өөрийн сонирхож буй аль ч сэдвээс эхлэн уншиж болохоороо онцлогтой болжээ. Мөн агуулгын ихэнх хэсэг нь Лондонгийн их сургуулийн коллеж, Бикбэкийн коллеж, Лондонгийн коллежуудын лекцийн программд орсон материалууд болно. “Ойлгомжтой бичихийн зэрэгцээ сэтгэлгээг орхигдуулаагүй Жонатон Волфын энэхүү номыг ямар ч эргэлзээгүй сонгодог бүтээл

хэмээн үзэж болно... Эндээс аль нэг үзэл сурталд баригдалгүй хүссэн зүйлээ олж авна” Дипломатч, Кристофер Ж.Волкер

Page 8: Шинэ ном №1

Алтан гишүү

Энэхүү номын үндсэн зорилго нь Арици хотын Дианагийн сүмийн тахилчийн албан тушаал хэрхэн өвлөгддөг тухай дэг журмыг тодорхойлогч хачирхалтай дүрэм горимыг тайлбарлах явдал юм. Уг бүтээлд ой мод шүтэх шүтлэгийн хэлбэрийг дэлгэрэнгүй авч үзсэн мэт байгаа нь шашны түүхэн дэх шүтлэгийн утга холбогдлыг хэтрүүлэн үнэлсэн хэрэг бус, ердөө л ойн хааны хэргэм бүхий тахилчийн үүрэгт албан тушаалын утга учрыг тайлбарлахыг зорьсонд оршино.

Эрх чөлөөний дайсан

Философийн ухааны доктор Б.Батчулуун “Эрх чөлөөний дайсан” хэмээх либертари үзлийн үндсийг гаргасан сонирхолтой ном бичжээ. Тэрбээр Д.Боаз “Либертарианизм”, Д.Бэргланд “Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл”, К. Скүланд “Жонатан Гулибэлийн аялал”, Ж.Норбэрг “Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй”, А.Рэнд ”Эх сурвалж” гэх мэт бүтээлийг англи хэлнээс орчуулж, сонин сэтгүүлийн хуудаснаа либертари үзлийг сурталчилсан 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. “Эрх чөлөөний дайсан” хэмээх энэхүү ном үндэсний анхны

либертари бүтээл юм. Энэ бүтээл бүхэлдээ “Хувь хүн төрөөс дээгүүр орших ёстой” гэсэн үзэл баримтлалыг үндэслэхийн тулд төр хуулийн тэр бүр ил харагддаггүй сөрөг талуудыг дэлгэн тавьжээ.

Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна

Германы дипломатч Конрад Зайцын “Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна” хэмээх энэхүү бүтээл нь санхүү мэдээллийн хамгийн том агентлаг болох “Bloomberg”– ээс зарласан бизнесийн чиглэлийн хамгийн чухал 10 номын тоонд оржээ. Конрад Зайц хэдэн мянган жилийн түүх, түүний “төгс соёл иргэншил”-ийн тухай, Күнзийн ертөнц XIX зуунд мөхөж, хятадууд өөрийн соёлдоо итгэл алдарч байснаа 1949 оноос шинэ Хятад Улс төрсөн тухай өгүүлж байна. Өнөөдөр Хятад

орон ирээдүйн их гүрний зэрэгт хүрэх үндэс суурь нь болох эдийн засагтаа бүхий л эрч хүчээ төвлөрүүлж байна. Дараагийн хорин жилийн хугацаанд Хятад Улс эдийн засгийн хэт их гүрний статус олж авах болно. Ингэсний хойно Хятад хуучин эзэнт

Page 9: Шинэ ном №1

гүрний уламжлалдаа эргэж орох уу? Хятад Улс Азид түншлэгч үү, аль эсвэл жанжлагч байх уу? хэмээх асуултыг зохиогч тавьжээ.

Нээлттэй нийгэм, түүний дайснууд

Энэхүү бүтээл нь эртний Грекийн философи хийгээд Кантаас хойшхи орчин үеийн философийн судалгаа, шинжлэл судлалын учир зүйн тухай нийтлэл, засаглах урлагийн тухай эрдэм шинжилгээний бүтээл, нийгмийн шинжлэх ухааны зорилгын тухай судалгаа, Афинчуудын мандал, мөхлийн түүх, идеализмын албан ёсны философийн шүүмжлэл, фашизмын үзэл, суртал болон түүний түгээмэл амжилтын задлан шинжилгээ, Марксын үзэл бодлын судалгаа, гайхамшигт тайлбар, ишлэлийн сан төдийгүй шинжлэх ухааны арга зүй, яруу

тод зохиомж болон ардчилсан дэг журмыг хамгаалах тухай олон талын загвар гэж үзэж болно.

Оросын түүх

Энэхүү ном өрнө дахинд маш их алдартай бөгөөд анх Германд 1963 онд хэвлэгдсэнээсээ хойш уншигчдын хүсэлтээр зургаан удаа шинэчлэгдэн хэвлэгджээ. Монголчууд хоёрхон хөрштэй. Тэдний нэг нь Оросын Холбооны Улс. Оросын түүхийг дан ганц ЗХУКН-ын түүхээр төлөөлүүлэн ойлгож ирсэн. Германы нэрт түүхч, доктор, профессор Гюнтер Штөклийн Оросын эрт үеэс өнөөг хүртэлх түүхийг хамруулан баялаг баримт, олон талт эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан туурвисан “Оросын түүх” ном нь Оросын түүхэн хүмүүсийн тухай гайхалтай задлан шинжилсэн

тайлбаруудтай. Хүний сэтгэл зүй, зан араншин, төрж өссөн орчин, хүрээллийн нөлөөлөл, нөхцөл байдал зэргээр асуудлыг олон талаас нь задлан бичсэн.

Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь

Барууны нөлөө бүхий стратегич Роберт Каганы энэхүү ном нэн сонирхол татахуйц аж. Тэрээр “Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орлоо, дэлхий ертөнц хувирч өөрчлөгдсөнгүй”, “Орос, Хятадад дарангуйллын дэглэм өндийж, ... Бид зөрөлдөөний эрин үед эргэн оржээ” гэсэн гаргалгаа бүхий энэ номыг хэвлүүлэн олныг шуугиулсан юм. Энэхүү номонд том өрсөлдөөн дундаас хэрхэн тэсч гарах, эрх ашгаа хамгаалахын тулд геополитикийн ямар шугам барих, хэнтэй илүү нөхөрлөх, бидний эрх ашиг

Page 10: Шинэ ном №1

мөнгөөр хэмжигдэх эсэх, бидний сонголт ардчилсан тогтолцоонд ямар сорилтууд авч ирэх бол гэсэн асуулт байгааг мэдэрч, эдгээрийн хариултыг зөвхөн “Том зургаа” хэр олж харж байгаагаас ихээхэн хамаарах юм. “Жижиг орнуудын гадаад бодлого том байх ёстой” гэсэн үг байдаг. Энэхүү бүтээл үндэсний Засгийн газрын хэлбэрээр нь тэдгээрийн геополитикийн холбоог зөвөөр тааварлах тухай ном юм. Ирээдүйд чухам ямар дэлхий, ертөнцөд, ямар ашиг сонирхол, зөрчилдөөн бүхий их хөршүүдийн дунд явах нь вэ гэдгийг эргэцүүлэн бодох, оюун ухааныг өдөөсөн, эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй тус ном таны анхаарлыг татна гэдэгт эргэлзэхгүй байна.

Амьд хүмүүс

“Эго центризм” буюу “Би төвт үзэл”-ийг тууштай баримтлан сурталчлагч Айн Рэнд өөрийн бүхий л зохиол бүтээлдээ хувь хүнийг, тэдний бусдаас ялгарах хувь шинж чанар, хүрээлэлдээ эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг нэн тэргүүнд тавьж, “Хүн бол нийгмийн амьтан”, “хувь хүн зөвхөн хамт олны дотор хүмүүжнэ” гэсэн уламжлалт үзэл номлолын өрөөсгөл шинж чанарыг тууштай шүүмжилж, тухайн үед хүмүүсийн оюун санааг живүүлж байсан “ах дүүгийн барилдлага”, “интернациональч үзэл”, “хамт олонч зан чанар”,

“намын үзэл баримтлал” зэрэг уриа лоозон, бусдыг тахин шүтэх үзлийн оронд “үндэс угсаа, эцэг дээдсээ хүндлэн бишрэх”, “эх оронч үзэл”, “амин хувийн хариуцлага, чадвартай байдал”, “намын нөхөд, бүлэг хэсэгтээ шударга ёс, эрдэм боловсролоороо үлгэр жишээ үзүүлж байх” гэдэг зарчмыг дээдлэх ёстойг бичиж, сануулжээ.

“Миний хурууны хээ давтагдашгүйн адил би өнө мөнх давтагдашгүй”, “намайг хэн ч хэзээ ч бүрэн бүтнээр минь орлож үл чадна” гэсэн зарчим, үзэл бодол бид бүгдийн сэтгэл зүрхийг ноёрхож байх ёстой. Энэ бол амьд хүн бүхний бахархал, бусдаас түүнд хандах хандлагын үндэс суурь байвал зохино. Айн Рэнд энэхүү зохиолдоо улс орнуудын хувьсгалын талаар дурдахдаа тухайн үед нийгэм өөрчлөгдөн шинэчлэгдэж, дэвшин хөгжих арга байсан нь үнэн ч тухайн улс орны амьдралд бүгд муугаар нөлөөлж гамшигт унагаж, тэр нь дамжин үргэлжилж байдгийг түүх нэгэнт нотолсон тухай болон Монголчуудын дайн байлдаан, бослого тэмцэл хэмээх зовлонгийн ард өөр бусад ямар их гай барцад оршиж байдаг тухай өгүүлсэн “Дайны хажуугаар дажин” хэмээх санааг энэхүү бүтээлд дэлгэн харуулжээ.