уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

13
Лекц-1 Эрдсийн баялаг, түүний тухай ерөнхий ойлголт, Төмөрлөгийн эрдсийн баялаг 1

Upload: nominbyambadorj

Post on 11-Apr-2017

350 views

Category:

Engineering


10 download

TRANSCRIPT

Page 1: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

1

Лекц-1

Эрдсийн баялаг, түүний тухай

ерөнхий ойлголт, Төмөрлөгийн

эрдсийн баялаг

Page 2: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

2

70

40

Ирц, идэвхи-

8Сорил-

32

30

Бие даалт

Page 3: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

3

1.1 Эрдсийн баялаг, түүний тухай ерөнхий ойлголт

Хүн төрөлхтөн эрдсийн баялгийг дэлхийн цардасаас авч байна. Дэлхийн цардаст буй 3600 гаруй эрдсийг эрдэмтэд тогтоосон байдаг.

Дэлхийн цардсын 99% нь химийн 8 элементээс бүрдэнэ. Үүнд: Хүчилтөрөгч-47% Цахиур-29.5% Хөнгөнцагаан-8.05% Төмөр-4.65% Кальци-2.96% Натри-2.5% Кали-2.5% Магми-1.87% г.м

Page 4: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

4

Химийн элементүүд дэлхийн цардаст чөлөөт дан байдлаар орших нь ховор бөгөөд эрдсийн хэлбэрээр оршин байдаг.

Эрдсүүд нь байгалийн тогтвортой нэгдэл болох уулын чулуулгийг үүсгэдэг. Үүссэн хэлбэр, гарал үүслээр нь бүх чулуулгийг 3 хуваадаг. Үүнд: Бялхмал чулуулаг Тунамал чулуулаг Хувирмал чулуулаг

Нийгмийн хүрээнд эрэлт хэрэгцээтэй, эдийн засгийн тодорхой үр ашиг өгөх, техник, технологийн тухайн үеийн түвшинд олборлон ашиглах боломжтой, хатуу, шингэн ба хийн төлөв бүхий эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ.

Page 5: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

5

Ашигт малтмалыг дараах үндсэн бүлгүүдэд хуваана. Үүнд: -төмөрлөгийн -төмөрлөгийн бус -шатдаг ашигт малтмал -ундны болон үйлдвэрлэлийн зориулалттай ус болон

рашаанҮйлдвэрлэлийн аргаар ашиглаж болох тоо ба чанарын

зохистой шинж бүхий ашигт малтмалын байгалийн хуримтлалыг орд гэнэ.

Тухайн цаг үедээ ашиглагдахгүй боловч хожуу хэрэгтэй байж болох эрдсийн хуримтлалыг үүсмэл орд гэнэ.

Page 6: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

6

1.2 Төмөрлөгийн эрдсийн баялаг Хар төмөрлөгийн эрдсийн баялаг ба үйлдвэрлэлийн

салбарХар төмөрлөгийн эрдсийн баялагт төмөр, мангаан,

хром, ванадийн хүдэр багтана.

Анхдагч Түүхий Баяжмал хүдэр хүдэр

бөөмнөг ган бөөмцөг ширэм

Схем №1. Төмрийн үйлдвэрийн ерөнхий схем

уурхай Баяжуулах үйлдвэр

Бөөмнөх

үйлдвэр

Ширэм хайлуулах үйлдвэр

Боловсруулах үйлдвэр

хэрэглэгч

Page 7: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

7

Өнгөт төмөрлөгийн эрдсийн баялаг ба үйлдвэрлэлийн салбар

Хөнгөнцагаан, зэс, хар тугалга, цагаан тугалга, цайр, вольфрам, молибден, мөнгөн ус, магни, сурьма, кобальт, висьмутын хүдэр өнгөт төмөрлөгийн эрдсийн баялаг болно. а.Анхдагч Түүхий Баяжмал хүдэр хүдэр

б.Анхдагч Түүхий Өнгөт хүдэр хүдэр төмөрлөг

Схем №2. Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийн ерөнхий схем

Уурхай Баяжуулах үйлдвэр

Төмөрлөг

хайлуулах

үйлдвэрхэрэглэг

ч

УурхайГидро-

Төмөрлөгийн үйлдвэр

хэрэглэгч

Page 8: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

8

Үнэт төмөрлөгийн эрдсийн баялаг, үйлдвэрлэлийн салбар

Үнэт төмөрлөгийн эрдсийн баялагт алт, цагаан алт, мөнгөний хүдэр орно. Эдгээр нь ховор олдоцтой бөгөөд зарим онцгой шинж чанараараа бусдаасаа ялгарна. Эдгээр баялагийн үйлдвэрлэлийн салбар нь олборлолт явуулах ил, далд уурхай, боловсруулах анхан шатны болон гүйцэт боловсруулалтын үйлдвэрээс бүрдэнэ.

Page 9: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

9

Цацраг идэвхит төмөрлөгийн эрдсийн баялаг, үйлдвэрлэлийн салбар

Атомын эрчим хүчний эх үүсвэр, атомын хөдөлгүүрт далайн хөлөг онгоц, усан доогуур шумбадаг онгоцны түлш, цахилгаан вакуум, цахилгаан гэрэлтүүлэг зэрэгт цацраг идэвхит төмөрлөгийн эрдсийн баялагийг ашиглана. Үүнд уран, тори, ради орно.

Page 10: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

10

Ховор төмөрлөгийн эрдсийн баялаг, үйлдвэрлэлийн салбар

Тантал, ниоби, берилли, лити, циркони, гафни, цези, рубиди зэрэг ховор төмөрлөг нь онцгой найрлагатай хайлш гаргах, атом цөмийн техник, химийн ба төмөрлөг хайлуулах үйлдвэр, нисэх онгоц, анагаах ухаан зэрэг маш өргөн хүрээнд хэрэглэгдэнэ. Байгаль дээр ховор орших тул үнэ цэнэ өндөртэй. Олборлосон хүдрийг боловсруулах үйл ажиллагаа нарийн төвөгтэй, зардал өндөртэй байдаг.

Page 11: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

11

Сарнимал төмөрлөгийн эрдсийн баялаг, үйлдвэрлэлийн салбар

Сарнимал төмөрлөгт кадми Cd, инди Id, талли TI, германи Ge, галли Ga, селен Se, теллур Te, рени Pe хамаарна. Эдгээрийн бие даасан орд байдаггүй.

Page 12: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

12

Газрын ховор төмөрлөгийн эрдсийн баялаг, үйлдвэрлэлийн салбар

Газрын ховор төмөрлөгт цери, празеодим, неодим, промети, самари, европи, гадолини, терби, диспрози, гольми, эрби, тули, интерби, лютици, лантан, сканди, иттри хамаарна.

Газрын ховор төмөрлөгүүдийг хайлшны найрлагад оруулахаас гадна цери ба түүний нэгдлүүдийг нилээд ашигладаг байсан бол атом эрчим хүчний салбар хөгжсөнөөр тэдгээрийн хэрэглээ эрс нэмэгдсэн.

Page 13: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1

13

Анхаарал тавьсанд баярлалаа.