ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ·...

47
ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт 1

Upload: others

Post on 30-Aug-2019

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

1

Page 2: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

2

ШУТИС-ИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

Нэг.Нийтлэг үндэслэл 1.1 Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь зохих хууль, тогтоомж, стандарт, өөрийн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн дотоод дүрэм, журамд нийцүүлэн боловсруулсан, байнга мөрдөн ажиллах нягтлан бодох бүртгэлийн зарчим, аргачлалыг тусгасан баримт бичиг болно. 1.2 ШУТИС-ийн үйл ажиллагааны шинж чанар, хүрээ 1.2.1 ШУТИС нь төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг төсвийн болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлдэг байгууллага юм. Төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежер нь ректор, бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвийн захирал байна. 1.2.2 ШУТИС нь дараах үйл ажиллагаа явуулна.

- Бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх, - Ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгох, - Дипломын дараах мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, - Сургуулийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, - Сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг

шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх, - Багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, чадварлаг мэргэжилтэн, эрдэмтдийг

сонгон шалгаруулж авах замаар профессор багш нарын бүрэлдэхүүнийг сайжруулж, их сургуулийн эрдмийн чадавхийг дээшлүүлэх,

- Суурь ба хавсарга судалгаа хийх, - Зохион бүтээх, зураг төсөл боловсруулах, - Туршилт, үйлдвэрлэл эрхлэх, - Зөвлөгөө өгөх, гэрээгээр ажил, үйлчилгээ эрхлэх, - Технологи дамжуулах, нутагшуулах, - Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт.

1.2.3 ШУТИС нь бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, номын сан, сурах бичиг, хэвлэлийн төв, туршилтын үйлдвэр зэрэг нэгжтэй, профессорын багт тулгуурласан зохион байгуулалттай. Хоёр.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн үндэс 2.1 ШУТИС-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлого нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Монгол улсын “Боловсролын тухай” багц хууль, “Төсвийн тухай” хууль, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль, “Татварын тухай” багц хууль, “Нийгмийн даатгалын тухай” багц хууль, Сангийн яамнаас эрхлэн гаргасан Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн аргачлал, заавар болон холбогдох бусад хууль тогтоомж, заавар журамд үндэслэнэ. Гурав.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн зориулалт, үйлчлэх хүрээ, хэрэглэх мөрдөх, хяналт тавих 3.1 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэж, танилцуулах зориулалттай ба бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжийн хэмжээнд үйлчилнэ. 3.2 ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүд нь Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тууштай, тогтвортой мөрдөнө. 3.3 Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон бүртгэлийн арга ажиллагаанд гарах өөрчлөлттэй холбогдуулан ШУТИС нягтлан бодох бүртгэлийн бодлогоо шинэчлэн боловсронгуй болгож, дагаж мөрдөнө. 3.4 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтэнд тавих өдөр тутмын болон төлөвлөгөөт хяналтыг СЭЗГ-ын дарга, ахлах мэргэжилтэн, дотоод аудитор нар гүйцэтгэнэ. Дөрөв.Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлого 4.1 ШУТИС түүний бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгж нь санхүүгийн тайланг бэлтгэж гаргахдаа УСНББОУС-1, Сангийн яамын сайдын 2006 оны 388 тоот тушаалаар батлагдсан заавар, журмыг мөрдөнө .

Page 3: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

3

4.2 ШУТИС-ийн /бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгж/ санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.

• Санхүүгийн байдлын тайлан, • Санхүүгийн үр дүнгийн тайлан, • Мөнгөн гүйлгээний тайлан, • Цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан, • Тайлангийн тэмдэглэл, тодруулгаас бүрдэнэ.

Санхүүгийн байдлын тайлан нь тайлант хугацааны эцэст байгаа хөрөнгө, өр төлбөр, эзний өмчийн үлдэгдлийг харуулна. Санхүүгийн үр дүнгийн тайлан нь аккруэл суурьтай бүртгэлийн үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч бүртгэсэн тайлангийн хугацааны орлого зардлын үр дүнг харуулна. Мөнгөн гүйлгээний тайлан нь тайлангийн хугацааны мөнгөн орлого, мөнгөн зарлагын үр дүнг харуулна. Цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан нь өөрийн хөрөнгийн өөрчлөлт, бэлэн байдлыг харуулна. Санхүүгийн тайлангийн тэмдэглэл тодруулга нь санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлангийн нүүрний хэсэгт харуулсан дүнгүүдийн талаар хүүрнэсэн тодорхойлолт, дэлгэрэнгүй жагсаалт, судалгаа, болзошгүй өр төлбөр болон амлалт гэх мэт нэмэлт мэдээллийг багтаана. 4.3 Санхүүгийн тайлан нь дараах зарчмыг хангасан байна.

- Улсын секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон улсын стандарт нийцсэн байх - Тасралтгүй байх - Санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь дээр үндэслэсэн байх

4.4 Санхүүгийн тайлан нь дараах үндсэн шинжүүдийг агуулсан байна.

- Цаг хугацаандаа байх - Санхүүгийн бүртгэл, тайлан нь бодит баримт, тоо мэдээнд үндэслэгдсэн байх - Санхүүгийн тайлангийн хэлбэр, дансны нэр, бүртгэлийн нэр томъёо нь энгийн бөгөөд ойлгомжтой

байх - Санхүүгийн бүртгэлд баримтлах бодлого, зайлшгүй гаргах мэдээллийн үзүүлэлтүүдийг санхүүгийн

тайланд бүрэн тусгасан байх - Санхүүгийн тайлан дахь үзүүлэлтүүдийн толилуулга ба ангиллыг нэг үеэс дараагийн үед тогтвортой

хадгалдсан байх - Санхүүгийн тайлан нь өмнөх үеийн болон бусад байгууллагын санхүүгийн тайлантай

зэрэгцүүлэхүйц байх

4.5 Санхүүгийн тайлангийн мэдээлэлд тавих шаардлага

- Санхүүгийн тайланд материаллаг зүйлсийг тусад нь толилуулна. Материаллаг бус дүнтэй зүйлүүдийг шинж чанар буюу үүргийн дагуу ижил зүйлүүдийн дүнтэй нэгтгэн толилуулж болно.

- УСНББҮУСтандартаар цэвэр дүнг гаргахыг шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө ба өр төлбөрийг цэвэр дүнгээр тайлагнахгүй.

- УСНББҮУСтандартад өөрөөр зөвшөөрсөн буюу шаардаагүй бол санхүүгийн тайланд тусгагдсан өмнөх ба тайлант үеийн бүх тоон мэдээллийг тодруулах хэрэгтэй. Тайлант хугацааны санхүүгийн тайланг ойлгомжтой болгохын тулд зэрэгцүүлэгдэх мэдээлэлд хүүрнэсэн ба тайлбарласан мэдээллийг оруулна.

4.6 Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдэнэ. 4.7 Гадаад валютаар гарсан ажил гүйлгээг (орлого, зарлага) гүйлгээ гарсан өдрийн Монголбанкнаас зарласан ханшийг үндэслэн төгрөгт хөрвүүлж бүртгэнэ. Харин банкин дахь харилцах данс болон касст бэлэн байгаа гадаад валют мөн гадаад валютаар төлбөр хийх нөхцөлтэй авлага, өр төлбөрийн үлдэгдлийг улирал, жилийн эцсийн тайлан гаргах үед тухайн улирал, жилийн эцсийн өдрийн Монгол банкнаас тогтоосон ханшийг үндэслэн төгрөгт хөрвүүлж тайланд тусгана.

Page 4: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

4

Валютын ханшийн тэгшитгэл хийх үед гарсан зөрүүг бодит, бодит бус ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Бодит ашиг, алдагдлыг үйл ажиллагааны, бодит бус ашиг, алдагдлыг үйл ажиллагааны бус орлого, зардлаар бүртгэнэ. 4.8 Санхүүгийн тайлангийн жил 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Тайлангийн өдөр гэдэг нь тайлант хугацааны сүүлчийн өдөр болно. 4.9 Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгж, төвүүд нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр өссөн дүнгээр гаргаж, Санхүү, эдийн засгийн газарт улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 10, жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа оны 01 сарын 15-ны дотор тус тус ирүүлнэ. Санхүү, эдийн засгийн газар нь бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгж, төвүүдийн санхүүгийн тайланг нэгтгэн улирлын нэгдсэн санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа оны 01 сарын 25-ны дотор тус тус БСШУЯамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, ТӨХ-ны Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын газарт тус тус тушаана. 4.10 Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Ажил гүйлгээг нотлох, зохих ёсоор үйлдсэн баримтууд тухайлбал, банкны харилцахын хуулга, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, болон бусад тайлан мэдээ, электрон баримт бичгүүд зэрэг анхан шатны баримтууд дагалдана. ШУТИС-ийн хэмжээнд СЭЗ-ийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/11 тоот тушаалаар батлагдсан маягт, заавар болон Ректорын 2002 оны 288 тоот тушаалаар батлагдсан анхан шатны маягтуудыг хөтлөнө. Тохируулга болон хаалтын ажил гүйлгээг тооцоолол хийсэн баримтыг үндэслэн бүртгэнэ. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг уг баримтыг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан албан тушаалтан хариуцна. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно. 4.11 Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулахдаа:

(а) анхан шатны баримтыг бүрдүүлэх (б) журналд бичих (в) ерөнхий болон дэлгэрэнгүй данс хөтлөх (г) ажил гүйлгээний мэдээ гаргах (д) санхүүгийн тайлан гаргах гэсэн дарааллыг баримтална.

4.12 Нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд гарсан алдааг залруулахдаа холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг баталсан нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна. 4.13 Бүх төрлийн ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн зарчмаар бүртгэнэ. Давхар бичилт гэж ажил гүйлгээг тэнцүү дүнгээр дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг хэлнэ. ШУТИС-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийг баримтална. Аккруэл суурь гэдэгт ажил гүйлгээг мөнгөн хэлбэрээр хэрэгжсэн үед нь бус харин гарсан үед хүлээн зөвшөөрдөг бүртгэлийг хэлнэ. Аккруэл суурьтай бүртгэл нь хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого, зардал гэсэн элементүүдтэй байна. ШУТИС-ийн хэмжээнд СЭЗСайдын 2002 оны 191 тоот тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал”-ыг мөрдөнө. 4.14 Санхүү, эдийн засгийн газар нь бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгж, төвүүдийн санхүүгийн тайланг нэгтгэн гаргана. Харьяа хүрээлэнгийн санхүүгийн тайланг тусгай шийдвэр гартал нэгдсэн тайланд оруулахгүй. Санхүүгийн тайланг нэгтгэхдээ Сургалтын төрийн сангийн санхүүжилт, төсвийн дахин хуваарилалт, сургууль хоорондын тооцоо, төвлөрсөн зардал зэрэг хоорондын ажил гүйлгээний давхардлыг арилгана. Үүнд:

Page 5: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

5

• Санхүүгийн тайланг нэгтгэхдээ бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүдийн ажил гүйлгээг бүрэн хамруулна.

• Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүдийн тайлангийн хугацаа ба үзүүлэлтүүд зэрэгцүүлэх боломжгүй байвал тодруулга хийнэ.

• Бүрэлдэхүүн сургууль, төв, нэгжүүдийн хоорондын ажил гүйлгээг тохируулан шалгаж давхардуулахгүйгээр нэгтгэнэ.

Нэгтгэлд дараах тайлангууд хамрагдана.

1. Санхүүгийн байдлын тайлан СТ-1А 2. Санхүүгийн үр дүнгийн тайлан СТ-2А 3. Мөнгөн гүйлгээний тайлан СТ-3А 4. Цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан СТ-4А 5. Үндсэн хөрөнгө, хуримтлагдсан элэгдлийн тайлан 6. Бараа материалын тайлан 7. Өглөгийн тайлан 8. Авлагын тайлан 9. Ажиллагсадын орон тоо, цалингийн тайлан 10. Төсвийн гүйцэтгэлийн тайлан 11. Зардлын дэлгэрэнгүй тайлан

Нэгтгэлийн горим Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргахдаа бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүдийн дээрх тайлангуудад тусгагдсан хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зардлын зүйл тус бүрийг мөр мөрөөр нэмэх байдлаар санхүүгийн тайланг нэгтгэнэ. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүдийн хоорондын тооцооны эхний ба эцсийн үлдэгдэл (авлага, өглөг), тайлант хугацааны ажил гүйлгээг (дотоод ба СТСанхүүжилт, төсвийн урсгал ба хөрөнгийн санхүүжилт, оюутны унааны зардлын санхүүжилт, үндсэн хөрөнгө, бараа материалын шилжүүлэг) хамруулах бөгөөд тэдгээрийг бүрэн устгана. Сургууль хоорондын тооцооны дараах ажил гүйлгээг устгах бичилтээр хасаж өгнө. Үүнд:

1.Санхүүгийн байдлын тайлан СТ-1А-д сургууль хоорондын авлага, өглөгийн эхний ба эцсийн үлдэгдэл.

2.Санхүүгийн үр дүнгийн тайлан СТ-2А-д төсвийн урсгал ба хөрөнгийн санхүүжилт, дотоод санхүүжилт, СТС-ийн санхүүжилт, оюутны унааны зардлын санхүүжилт, сургууль хоорондын тооцооны ажил гүйлгээ.

3.Мөнгөн гүйлгээний тайлан СТ-3А-д төсвийн урсгал ба хөрөнгийн санхүүжилт, дотоод санхүүжилт, СТС-ийн санхүүжилт, оюутны унааны зардлын санхүүжилт, сургууль хоорондын тооцооны ажил гүйлгээ.

4.Цэвэр хөрөнгө/Өмчийн өөрчлөлтийн СТ-4А болон үндсэн хөрөнгө, хуримтлагдсан элэгдлийн тайланд сургууль хооронд шилжсэн үндсэн хөрөнгө, элэгдлийг бүртгэлийн дүнгээр.

5.Бараа материалын тайланд сургууль хооронд шилжүүлсэн бараа материалыг бүртгэлийн дүнгээр.

7. Өглөгийн тайланд сургууль хоорондын өглөгийн эхний ба эцсийн үлдэгдлээр.

8. Авлагын тайланд сургууль хоорондын авлагын эхний ба эцсийн үлдэгдлээр.

Тав.Нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлогууд 5.1 Хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн бодлого Өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон тухайн сургууль, хүрээлэн, төв, нэгжид эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи авчирахаар хүлээгдэж буй хяналтад байгаа нөөцийг хөрөнгө гэнэ. Хөрөнгийг дараах байдлаар ангилж, санхүүгийн тайланд харуулна. 31 00 Мөнгөн хөрөнгө 33 00 Авлага 34 00 Урьдчилгаа/Урьдчилж төлсөн төлбөр 35 00 Бараа материал

Page 6: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

6

39 00 Үндсэн хөрөнгө 5.1.1 Мөнгөн хөрөнгө Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 4 – Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө УСНББОУС 15 – Санхүүгийн хэрэглүүр тодруулга ба толилуулга УСНББОУС бусад Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэлд тусган санхүүгийн тайланд тодруулга хийхдээ холбогдох стандартыг дагаж мөрдөнө. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө гэдэг нь үнэ цэнийн өөрчлөлтийн эрсдэл багатай, мөнгөнд чөлөөтэй хувирдаг, түргэн хөрвөх чадвартай богино хугацаат хөрөнгө оруулалт юм. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн ангилал Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг кассад байгаа бэлэн мөнгө буюу жижиг мөнгөн сан, харилцах дахь мөнгө, замд яваа мөнгө, богино хугацаат хадгаламж, үнэт цаас гэж ангилна. Кассад байгаа бэлэн мөнгө: Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгжийн кассад байгаа цаасан дэвсгэрт ба мөнгөн зоос, бэлэн мөнгөний чек, жижиг мөнгөн сан зэргийг энэ дансанд бүртгэнэ. Банкний харилцахад байгаа бэлэн мөнгө: Төрийн сан болон арилжааны банкин дахь харилцах дансанд байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютыг энэ дансанд бүртгэнэ. Замд яваа мөнгө: Төлбөр хариуцагчийн харилцах данснаас хасагдсан, банкинд тушаасан боловч хүлээн авагч байгууллагын харилцах дансанд шилжиж ирээгүй байгаа мөнгийг энэ дансанд бүртгэнэ. Замд яваа мөнгийг банк хоорондын клирингийн тооцооны журамд заасан хоногийн дотор хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл төлбөр хариуцагчид буцааж авлагын тооцоо үүсгэж бичнэ. Богино хугацаат хадгаламж: Арилжааны банктай байгуулсан хадгаламжийн гэрээний дагуу байршуулсан мөнгийг энэ дансанд бүртгэнэ. Хэмжилт ба үнэлгээ Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Гадаад валютыг Монголбакны зарласан ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлж бүртгэнэ. Мөнгөн хөрөнгийн бүртгэл Мөнгөн хөрөнгө нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөртэй ажил үйлчилгээний орлого зэргээр нэмэгдэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт. Мөнгөн хөрөнгө ххх

Кт. Төсвийн санхүүжилтийн орлого ххх Кт. Урьдчилж орсон орлого ххх Кт. Төслийн орлого /Гэрээт ажлын орлого ххх Кт. Авлага/Байгууллага, хүмүүс/ ххх Кт. Өглөг /Байгууллага, хүмүүс/ ххх

Мөнгөн хөрөнгийн зарлага нь бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан үйлчилгээний төлбөр байна. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт. Зардал ххх Дт. Өглөг/Байгууллага, хүмүүс/ ххх

Page 7: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

7

Дт. Авлага/Байгууллага, хүмүүс/ ххх Дт. Урьдчилгаа ххх

Кт. Мөнгөн хөрөнгө ххх Кассын орлогыг бүртгэхдээ харилцахаас татан авсан бэлэн мөнгөний баримтыг үндэслэн бичилт хийнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт. Кассад байгаа бэлэн мөнгө ххх

Кт. Банкинд байгаа бэлэн мөнгө ххх Кассаас зарцуулсан бэлэн мөнгөний зарлагыг бүртгэх: Дт. Зардал Дт. Өглөг/Байгууллага, хүмүүс/ ххх Дт. Авлага/Байгууллага, хүмүүс/ ххх Дт. Урьдчилгаа ххх

Кт. Кассад байгаа бэлэн мөнгө ххх Мөнгөн гүйлгээг тайлагнах Мөнгөн гүйлгээний тайланг шууд аргаар гаргана. Мөнгөн гүйлгээг үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны, санхүүгийн үйл ажиллагааны гэж ангилна. ШУТИС-ийн Санхүү, эдийн засгийн газар нь бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүдийн өмнөөс банктай холбогдох харилцааг зохицуулна. Тухайлбал, харилцах данс нээх, хаах Бүрэлдэхүүн сургууль, нэгж, төв, хүрээлэнгийн мөнгөний урсгалыг зохицуулах үүрэг, хариуцлагыг ахлах нягтлан бодогч хүлээнэ. Мөнгөн хөрөнгийн орлого, зарлага нь нэг ба хоёрдугаар гарын үсэг бүхий баримтаар хийгдэнэ. Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын баримтад нэгдүгээр гарын үсгийг ректор, бүрэлдэхүүн сургууль, төв, хүрээлэнгийн захирал, хоёрдугаар гарын үсгийг СЭЗГазрын дарга, бүрэлдэхүүн сургууль, нэгж, төв, хүрээлэнгийн ахлах нягтлан бодогч Ректорын тушаалын дагуу зурна. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгж, төв нь Ректорын тушаалаар батлагдсан Мөнгөн кассын ажиллагааны журмыг мөрдөнө. Төсвөөс санхүүждэг МСҮТ, коллеж нь Сангийн сайдын 2010 оны 39 тоот тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”-ыг мөрдөнө. 5.1.2 Авлага Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 15 – Санхүүгийн хэрэглүүр тодруулга ба толилуулга УСНББОУС бусад Авлагыг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэлд тусган санхүүгийн тайланд тодруулга хийхдээ холбогдох стандартыг дагаж мөрдөнө. Зээлээр үзүүлсэн үйлчилгээ, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг авлагаар бүртгэнэ. Үнэлгээ Орлого гэж хүлээн зөвшөөрөгдсөн боловч төлөгдөөгүй хэмжээгээр авлагыг хуримтлуулан бүртгэнэ. Авлагыг үүсэх үед нэрлэсэн үнээр бүртгэнэ. Авлагын ангилал

Page 8: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

8

Авлагыг дараах байдлаар ангилж бүртгэнэ. Үүнд:

Ажиллагчидтай холбогдсон авлага Төлбөртэй үйлчилгээний авлага Татаас санхүүжилтийн авлага Бусад авлага

Ажиллагчидтай холбогдсон авлага: Ажилчин, албан хаагчидтай хийх тооцооны авлагыг бүртгэнэ. Авлагыг дараах байдлаар ангилна.

- Цалин, урьдчилгааны авлага - Дараа тайлангийн авлага - Бусад авлага

Төлбөртэй үйлчилгээний авлага: Төлбөртэй ажил үйлчилгээ (сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, төсөл, гэрээт ажил)-ээс үүссэн тооцооны авлагыг бүртгэнэ. Сургалтын төрийн сангаас авлага Сургалтын төрийн сантай хийсэн тооцоог үндэслэн авлагыг бүртгэнэ. Сургалтын төрийн сангийн санхүүжилтийг нийт тооцоо хийсэн оюутны сургалтын төлбөрийн дүнгээр бүртгэж, суутгал хийгдсэн оюутан нэг бүрээр авлага үүсгэнэ. Жишээ нь: Тухайн хичээлийн жилийн 9-12 сарын тооцоогоор СТС-аас 100 оюутны 24,800.0 мянган төгрөгийн санхүүжилт авах ёстой боловч 3 оюутны 600.0 мянган төгрөгийг суутгаж 24,200.0 мянган төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Нийт авах санхүүжилтийн дүнгээр: Дт.Сургалтын төрийн сангаас авах авлага 24,200.0

Кт.СТС-Буцалтгүй тусламж (Үндсэн үйл ажиллагааны орлого) 24,200.0 Дт.Мөнгөн хөрөнгө 24,200.0

Кт. Сургалтын төрийн сангаас авах авлага 24,200.0

Суутгасан суутгалын дүнгээр: Дт.Авлага (хүмүүстэй хийх тооцоо-оюутан 1) 200.0 Дт.Авлага (хүмүүстэй хийх тооцоо-оюутан 2) 200.0 Дт.Авлага (хүмүүстэй хийх тооцоо-оюутан 3) 200.0

Кт.Сургалтын төлбөрийн орлого 600.0 Суутгасан суутгал төлөгдсөн үед: Дт.Мөнгөн хөрөнгө 200.0

Кт.Авлага (хүмүүстэй хийх тооцоо-оюутан 1) 200.0 Сургалтын төлбөрийн авлага Бүрэлдэхүүн сургуулийн захирлын оюутны сонгосон кредит цагийг баталгаажуулсан тухай тушаалыг үндэслэн сургалтын төлбөрийн авлагыг төлбөрөө төлөөгүй оюутан нэг бүрээр үүсгэнэ. Жишээ нь: Оюутан Дорж 2011-2012 хичээлийн жилийн намрын улиралд 15 кредит цагийн хичээл сонгосон. Нэг кредитийн үнэлгээ 35.0 мянган төгрөг, төлбөл зохих сургалтын төлбөр 525.0 мянган төгрөг (15x35.0) болно. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Кредит баталгаажуулсан тушаалыг үндэслэн төлбөл зохих дүнгээр: Дт.Сургалтын төлбөрийн авлага 525.0

Кт.Төлбөртэй ажил, үйлчилгээний орлого (сургалтын төлбөр) 525.0

Page 9: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

9

Сургалтын төлбөр төлсөн дүнгээр: Дт.Мөнгөн хөрөнгө (кассанд байгаа бэлэн мөнгө) 525.0 Кт.Сургалтын төлбөрийн авлага 525.0 Сургалтын төлбөрийг авлага үүсгээгүй буюу оюутны сонгосон кредит баталгаажуулсан тушаал гарахаас өмнө оюутны төлсөн мөнгийг урьдчилж орсон орлого дансанд бүртгэнэ. Оюутны сонгосон кредитийг баталгаажуулсан тушаал гарсны дараа төлбөл зохих дүнгээр урьдчилж орсон орлогыг сургалтын төлбөрийн орлого дансанд хааж бичнэ. Жишээ нь: Оюутан Дорж 2011-2012 хичээлийн жилийн намрын улиралд сургалтын төлбөрт 600.0 мянган төлсөн бөгөөд 15 кредит цагийн хичээл сонгосон. Нэг кредитийн үнэлгээ 35.0 мянган төгрөг, төлбөл зохих сургалтын төлбөр 525.0 мянган төгрөг(15x35.0) болно. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Сургалтын төлбөр төлсөн дүнгээр: Дт.Мөнгөн хөрөнгө (кассанд байгаа бэлэн мөнгө) 600.0 Кт.Урьдчилж орсон орлого (сургалтын төлбөр) 600.0 Кредит баталгаажуулсан тушаалыг үндэслэн төлбөл зохих дүнгээр: Дт.Урьдчилж орсон орлого (сургалтын төлбөр) 525.0

Кт.Төлбөртэй ажил, үйлчилгээний орлого (сургалтын төлбөр) 525.0 Сургалтын төлбөрийн илүү төлөлтийг буцаан олгох үед: Дт.Урьдчилж орсон орлого (сургалтын төлбөр) 75.0

Кт.Мөнгөн хөрөнгө 75.0 Кредит цагийн хөнгөлөлт үзүүлсэн үед: Дт.Оюутны тэтгэлэг, хөнгөлөлтийн зардал ххх

Кт. Сургалтын төлбөрийн авлага/Мөнгөн хөрөнгө ххх Оюутны сонгосон кредитийг баталгаажуулсан тушаал гарахаас өмнө буюу тайлант хугацааны эцэст/ 09-р сарын 30, 03-р сарын 31-ний өдөр/ тайлант хугацаанд ногдох орлогын хэмжээгээр урьдчилж орсон орлогыг сургалтын төлбөрийн орлого дансанд хааж бичнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Тайлант хугацаанд ногдох орлогын дүнгээр: Дт. Урьдчилж орсон орлого (сургалтын төлбөр) ххх

Кт. Төлбөртэй ажил, үйлчилгээний орлого (сургалтын төлбөр) ххх Бусад авлага Сургалтын төлбөрөөс бусад төлбөртэй ажил үйчилгээний (оюутны байрны төлбөр, түрээсийн төлбөр гэх мэт) болон төсөл, гэрээт ажлын орлогын авлагыг энэ дансанд бүртгэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт.Бусад авлага ххх

Кт.Төлбөртэй ажил, үйлчилгээний орлого (оюутны байрны төлбөр) ххх Татаас, санхүүжилтийн авлага: Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээс үүссэн авлагыг бүртгэнэ. Бусад авлага: Аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй хийх тооцооны авлага, сургууль хоорондын тооцооны авлагыг бүртгэнэ.

Page 10: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

10

Сургууль хоорондын авлага Сургууль хоорондын кредит цаг, төвлөрсөн арга хэмжээний зардал, хичээлийн байр, оюутны байр, инженерийн албаны урсгал зардал, гэрээт ажлын орлогын шимтгэлийн төвлөрөл, интернэтийн төлбөр зэрэг бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвүүдийн хооронд үүссэн авлагыг бүртгэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Төвлөрүүлэх дүнгээр: Дт.Сургууль хоорондын тооцооны авлага ххх

Кт. Сургууль хоорондын тооцооны орлого /ТАХЗ, ХБУзардал/ ххх Төвлөрүүлэх орлого орж ирсэн үед: Дт. Мөнгөн хөрөнгө ххх

Кт.Сургууль хоорондын тооцооны авлага ххх Кредит цагийн хөлсийг авах дүнгээр: Дт.Сургууль хоорондын тооцооны авлага ххх

Кт.Сургууль хоорондын тооцооны орлого /Кредит цагийн хөлс/ ххх Кредит цагийн хөлс орж ирсэн үед: Дт. Мөнгөн хөрөнгө ххх

Кт. Сургууль хоорондын тооцооны авлага ххх Найдваргүй авлага Найдваргүй авлагыг бүртгэхдээ авлагыг хорогдуулах хэмжээ, баримтлах зарчим, нөхцлийг заасан эрх бүхий байгууллагын найдваргүй авлагыг данснаас хасах тухай шийдвэрийг үндэслэнэ. Шийдвэр гартал уг найдваргүй болсон авлагыг санхүүгийн тайланд авлагаар тусгана. ШУТИС нь найдваргүй авлагын шууд аргыг хэрэглэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Найдваргүй авлагын хэмжээгээр: Дт.Найдваргүй авлагын алдагдал ххх

Кт.Авлага (Байгууллага, хүмүүс) ххх Найдваргүй авлагын алдагдлыг хаах үед: Дт.Орлого, зардлын нэгдсэн данс ххх

Кт. Найдваргүй авлагын алдагдал ххх 5.1.3 Бараа материал Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 12 – Бараа материал УСНББОУС бусад Бараа материал гэдэг нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс, худалдах зориулалтаар хадгалагдаж байгаа бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг болно. Бараа материалыг ангилж бүртгэхдээ дансны нэгдсэн жагсаалт болон холбогдох УСНББОУС-ыг мөрдөнө. Бараа материалыг дараах байдлаар ангилж бүртгэнэ. Үүнд:

Page 11: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

11

3 5 1 00 Түүхий эд материал 3 5 2 00 Дуусаагүй үлйдвэрлэл 3 5 3 00 Бэлэн бүтээгдэхүүн 3 5 4 00 Хангамжийн материал 3 5 5 00 Мал амьтад 3 5 6 00 Бусад

Түүхий эд материал: Үндсэн ажил үйлчилгээнд (сургалт, судлагаа) хэрэглэгддэг тусгай зориулалтын материалыг энэ дансанд бүртгэнэ. Жишээ нь: бодис урвалж Дуусаагүй үйлдвэрлэл: Тодорхой төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг бий болгох боловсруулалтын аль нэг шатанд байгаа цаашид нэмэлт боловсруулалт шаардлагатай ажиллагааны зардлыг дуусаагүй үйлдвэрлэл гэж нэрлэн энэ дансанд өртгөөр нь бүртгэнэ. Бэлэн бүтээгдэхүүн: Худалдан борлуулах болон цаашид ашиглагдах зориулалтаар үйлдвэрлэсэн болон худалдан авч бэлтгэсэн, түүхий эд үндсэн материалын ангилалд хамрагдахгүй бэлэн бүтээгдэхүүнийг энэ дансанд өртгөөр нь бүртгэнэ. Жишээ нь: хүрээлэн, төвүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ном, сурах бичиг Хангамжийн материал: Байгууллагын ажил үйлчилгээнд түгээмэл хэрэглэгддэг, цаашид зардал болох бичиг хэргийн материал, аж ахуйн зориулалттай материал, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун зэрэг хангамжийн шинжтэй бүх төрлийн бараа материалыг энэ дансанд бүртгэнэ. Мал амьтад: Байгууллагын хүнсний бүтээгдэхүүний нөөцөд зориулж худалдаж авсан, үржүүлгэнд байгаа мал амьтдыг өртгөөр нь үндсэн болон эргэлтийн сүрэг гэж ангилахгүйгээр энэ дансанд бүртгэнэ. Бусад: Дээр заасан ангилалд хамаарахгүй бараа материалыг энэ дансанд бүртгэнэ. Үнэлгээ Бараа материалыг олж бэлтгэхэд өртөг бүрдэх зарчмыг үндэслэн тодорхойлсон анхны өртгөөр бүртгэнэ. Бараа материалын өртөг нь худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай хобогдож гарсан бүх зардлаас бүрдэнэ. Бараа материалыг олж бэлтгэх буюу худалдан авах зардал нь бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжилсэн үнэ, үйлчилгээний хөлс, тээврийн зардал, импортын барааны болон бусад татвар хураамж зэргээс бүрдэх ба худалдааны хямдрал, хөнгөлөлтийг хасаж тооцно. Хэрэв бараа материалыг өөрсдөө үйлдвэрлэдэг бол түүнийг үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд ба шууд бус зардлыг тооцож, бараа материалын өртгийг тогтооно. Бүртгэл Бараа материалыг нягтлан бодох бүртгэлд тусгахдаа байнгын системийн аргыг ашиглана. Бараа материалыг худалдан авах, бэлтгэх Дт.Хангамжийн материал /Бичиг хэргийн материал/ ххх

Кт.Мөнгөн хөрөнгө /Бусад авлага, өглөг/ ххх Тооллогоор илүүдсэн болон үнэ төлбөргүйгээр хүлээн авах: Дт.Хангамжийн материал /Аж ахуйн материал/ ххх

Кт.Бусад орлого ххх Үндсэн хөрөнгийн устгалаас орлого болгох: Дт.Хангамжийн материал /Аж ахуйн материал/ ххх

Кт.Үндсэн хөрөнгө ххх

Бараа материалыг худалдан борлуулах: Дт.Бараа материалын зардал ххх

Page 12: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

12

Кт. Хангамжийн материал /Аж ахуйн материал/ ххх Дт.Мөнгөн хөрөнгө ххх

Кт.Бусад орлого ххх

Хандив, тусламжаар бий болсон: Дт.Хангамжийн материал /Аж ахуйн материал/ ххх

Кт.Хандивын орлого ххх

Бараа материалыг ажил үйлчилгээнд тавьж олгох: Дт.Зардал /Зардлын зүйлээр/ ххх

Кт. Хангамжийн материал /Аж ахуйн материал/ ххх

Тооллогоор дутагдсан бараа материалыг бүртгэх: Дт.Бусад авлага ххх

Кт. Хангамжийн материал /Аж ахуйн материал/ ххх Бараа материалыг зарлага болгох өртгийг тодорхойлохдоо эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг ашиглана. Эхэлж авсныг эхэлж зарлагадах аргын үед эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж зарцуулна. Бараа материалын тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70,71,72,73 дугаар зүйлд заасан хугацаанд явуулж, бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, үр дүнг бүртгэлд тусгана. Хэрэгцээнээс илүүдэлтэй, ашиглагдахгүй бараа материалыг тооллогын комиссын дүгнэлт, сургууль, нэгж, төвийн саналыг үндэслэн Ректорын тушаалаар худалдан борлуулна. Бараа материалын үлдэгдлийг байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахуйц зохистой хэмжээтэй байлгана. Бусад хөрөнгө Энэ дансанд тайлангийн хэд хэдэн үеийг хамрах судалгааны ажил, урт хугацаат хөрөнгө оруулалтын зардал, хойшлуулсан зардал зэргийг бүртгэнэ. Бусад хөрөнгийг хойшлуулсан зардал, урьдчилж гарсан урт хугацаат зардал гэж ангилна. Үнэлгээ Бусад хөрөнгийг гарсан зардлын дүнгээр үнэлж бүртгэнэ. 5.1.4 Урьдчилгаа/Урьдчилж төлсөн төлбөр Бэлтгэн нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг урьдчилж төлсөн урьдчилгаа болон урьдчилж төлсөн зардлуудыг урьдчилж төлсөн төлбөр /зардал/ гэнэ. Энэ нь төлбөр хийгдсэн боловч тайлант хугацаанд гараагүй зардал учраас хөрөнгө гэж бүртгэнэ. Урьдчилгаа дансны ангилал Урьдчилгаа дансыг урьдчилгаа тооцоо, урьдчилж гарсан зардал гэж ангилна. Урьдчилгаа тооцоог бараа материал бэлтгэх, үндсэн хөрөнгө бэлтгэх, цалингийн урьдчилгаа, томилолтын урьдчилгаа, бусад урьдчилгаа гэж ангилан бүртгэнэ. Үнэлгээ Урьдчилгаа, урьдчилж төлсөн төлбөрийг үүссэн тооцоо буюу төлсөн мөнгөн дүнгээр үнэлж бүртгэнэ.

Page 13: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

13

Урьдчилж төлсөн төлбөрийн бүртгэл Бэлтгэн нийлүүлэгч болон хувь хүмүүст төлсөн урьдчилгаа, урьдчилж гарсан зардлыг дараах байдлаар бүртгэнэ. Дт.Урьдчилгаа/Урьдчилж төлсөн төлбөр ххх

Кт.Мөнгөн хөрөнгө/Өглөг ххх Урьдчилгаа, урьдчилж төлсөн төлбөрийг тухайн тайлангийн үед ноогдох хэмжээгээр: Дт.Зардал/Дэд ангилалын дагуу/ ххх

Кт. Урьдчилгаа/Урьдчилж төлсөн төлбөр ххх 5.1.5 Үндсэн хөрөнгө Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 17 – Үндсэн хөрөнгө УСНББОУС 16 – Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө УСНББОУС бусад Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнэ, элэгдэл шимтгэлийн хэмжээг тодорхойлох, дахин үнэлгээ зэрэг нягтлан бодох бүртгэлийг УСНББОУС 17 “Үндсэн хөрөнгө”-ийг дагаж мөрдөнө. Хүлээн зөвшөөрөлт Үндсэн хөрөнгийн зүйлийг дараах тохиолдолд хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрнө.

• Хөрөнгөнд холбогдох эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийг тухайн байгууллага хүртэх магадлалтай

• Хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг найдвартай үнэлэх боломжтой Биет хөрөнгө: Дээрх үндсэн хөрөнгийн шинж байдлыг агуулсан дараах төрлийн үндсэн хөрөнгийг энэ дансанд бүртгэнэ.

• Барилга, байгууламж, орон сууц (хичээлийн болон оюутны байр, байгууллагын балансад тусгагдах

бүх төрлийн барилга байгууламж) • Авто-тээврийн хэрэгсэл (суудлын болон ачааны машин, тусгай зориулалтын • үйлчилгээний автомашин зэрэг ) • Машин, тоног төхөөрөмж (компьютер, принтер, факс машин, тусгай зориулалтын технологийн

машин тоног төхөөрөмж зэрэг) • Тавилга, аж ахуйн эд хогшил (конторын тавилга, ширээ сандал, мебель хэрэгсэл түүнтэй адилтгах

хөрөнгө, аж ахуйн эд хогшил зэрэг ) • Түүх соёлын дурсгалт зүйлс (түүх соёлын зориулалттай үндсэн хөрөнгө) • Номын фонд (номын сангийн ном, товхимол, хэвлэмэл материал гэх мэт) • Бусад үндсэн хөрөнгө (дээрх ангилалд хамрагдаагүй бусад үндсэн хөрөнгө) • Дуусаагүй барилга, байгууламж

Үнэлгээ Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөг нь худалдан авсан үнэ, тээврийн ба ачиж буулгах зардал, бэлтгэх, суурилуулах, тохируулахтай холбогдон гарсан зардал, бүх төрлийн татвар, хураамж зэргээс бүрдэнэ. Барьж байгуулсан үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс зэрэг холбогдох бүх зардлын дүнгээс бүрдэнэ. Үндсэн хөрөнгийг худалдан авах

Page 14: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

14

Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгж, төв нь тайлант жилийн батлагдсан төсөвтөө багтаан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, СЭЗСайдын 2001 оны 143 тоот тушаалаар батлагдсан “Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам”, Төрийн өмчийн хорооны 2009 оны 19 дүгээр тогтоол, Ректорын 2011 оны А-135 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх журам”-д заасны дагуу үндсэн хөрөнгийг худалдан авч, бүртгэлд тусгана. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Өөрийн хөрөнгөөр худалдан авах үед: Дт. Үндсэн хөрөнгө (Тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, ) ххх

Кт. Мөнгөн хөрөнгө (Авлага, Өглөг) ххх Бэлэг, хандиваар авсан үед: Дт. Үндсэн хөрөнгө (Тавилга, эд хогшил) ххх

Кт. Засгийн газрын хувь оруулсан капитал ххх

Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн засварын зардал нь үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах гэх мэт уг хөрөнгөөс хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байвал уг зардлыг капиталжуулан үндсэн хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Бусад тохиолдолд зардлаар хүлээн зөвшөөрнө. Үндсэн хөрөнгийн элэгдэл Элэгдэл гэдэг нь хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид элэгдүүлэх дүнг системтэйгээр хуваарилсан хуваарилалтыг хэлнэ. Тайлангийн үеийн элэгдлийг шимтгэлийг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал ххх

Кт. Хуримтлагдсан элэгдэл (Тавилга, эд хогшил) ххх Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцохдоо Засгийн газрын 2005 оны 233 тоот тогтоолын дагуу элэгдэл тооцоход баримтлах хугацааг мөрдөн, шулуун шугамын аргаар элэгдлийг тооцно. Ашиглах хугацааны дотор үндсэн хөрөнгийн өртгийг адил тэнцүү хэмжээгээр өртөгт хуваарилах аргыг шулуун шугамын арга гэнэ. Үндсэн хөрөнгийг актлах, шилжүүлэх Үндсэн хөрөнгийг актлах, шилжүүлэхдээ Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 тоот тогтоолыг баримтлана. Ашиглалтын хугацаа дуусч цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг тооллогын комиссын санал, дүгнэлт, өмч хамгаалах байнгын зөвлөлийн саналыг үндэслэн Төрийн өмчийн хороонд хүсэлт тавьж, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр акталж данснаас хасна. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт. Хуримтлагдсан элэгдэл (Тоног төхөөрөмж) ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Тоног төхөөрөмж) ххх

Үлдэгдэл өртөгтэй үндсэн хөрөнгийг данснаас хасах: Дт. Хуримтлагдсан элэгдэл (Байгуулсан элэгдлийн хэмжээгээр) ххх Дт. Үндсэн хөрөнгө данснаас хассны гарз (Үлдэгдэл өртөг) ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Үндсэн хөрөнгийг алдагдалтай үнээр худалдах тохиолдолд: Дт. Мөнгөн хөрөнгө ххх Дт. Хуримтлагдсан элэгдэл (Байгуулсан элэгдлийн хэмжээгээр) ххх

Page 15: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

15

Дт. Үндсэн хөрөнгө худалдсны гарз ххх Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Үндсэн хөрөнгийг дансны үнээс илүү үнээр худалдах тохиолдолд: Дт. Мөнгөн хөрөнгө ххх Дт. Хуримтлагдсан элэгдэл (Байгуулсан элэгдлийн хэмжээгээр) ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх Кт. Үндсэн хөрөнгө борлуулсны олз ххх

Үндсэн хөрөнгийг бүрэлдэхүүн сургууль, нэгж, төв, хүрээлэнгийн хооронд Ректорын тушаалын дагуу шилжүүлж, холбогдох баримтыг хөтлөнө. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Үлдэгдэл өртөгтэй тохиолдолд: Шилжүүлсэн байгууллага: Дт. Хуримтлагдсан элэгдэл ххх Дт. Засгийн газрын хувь оролцоо (Үлдэгдэл өртөг) ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Хүлээн авсан байгууллага: Дт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Кт. Хуримтлагдсан элэгдэл ххх Кт. Засгийн газрын хувь оролцоо (Үлдэгдэл өртөг) ххх

Үлдэгдэл өртөггүй тохиолдолд: Шилжүүлсэн байгууллага: Дт. Хуримтлагдсан элэгдэл ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Хүлээн авсан байгууллага: Дт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Кт. Хуримтлагдсан элэгдэл ххх

Элэгдэл байгуулдаггүй үндсэн хөрөнгийн хувьд: Шилжүүлсэн байгууллага: Дт. Засгийн газрын хувь оролцоо ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Хүлээн авсан байгууллага: Дт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Кт. Засгийн газрын хувь оролцоо ххх

Үндсэн хөрөнгөөс бараа материалд шилжүүлэх: Дт. Бараа материал/Үлдэгдэл өртгөөр/ ххх Дт. Хуримтлагдсан элэгдэл ххх

Кт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх

Хүлээн авсан байгууллага:

Page 16: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

16

Дт. Үндсэн хөрөнгө (Анхны өртөг) ххх Кт. Засгийн газрын хувь оролцоо ххх

Үндсэн хөрөнгийг бүрэлдэхүүн сургууль, нэгж, төв, хүрээлэнгийн байрнаас гадагш гаргах тохиолдолд ахлах нягтлан бодогчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж, эргэн тооцоо хийнэ. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ Биет хөрөнгийн дансны үнэ бодит үнээсээ материаллаг хэмжээний зөрүүтэй байх нөхцөлд хөрөнгийн дахин үнэлгээ хийнэ. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг Засгийн газар, Сангийн яамны шийдвэр, батлагдсан аргачлал, зааврын дагуу хийнэ. Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн хэмжээгээр дахин үнэлгээний нэмэгдэл дансны кредитэд бичнэ. Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ буурсан тохиолдолд буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дансны үнэ нэмэгдвэл: Дт. Үндсэн хөрөнгө ххх

Кт. Хуримтлагдсан элэгдэл ххх Кт. Дахин үнэлгээний нэмэгдэл ххх

Дансны үнэ буурвал: Дт. Үндсэн хөрөнгө дахин үнэлсний зардал ххх Дт. Хуримтлагдсан элэгдэл ххх

Кт. Үндсэн хөрөнгө ххх Дахин үнэлгээний нэмэгдлийг хэрэгжсэн үед буюу дахин үнэлсэн хөрөнгийг шилжүүлэх, актлах үед хуримтлагдсан үр дүн данс руу шилжүүлнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт. Дахин үнэлгээний нэмэгдэл ххх

Кт. Хуримтлагдсан үр дүн (Өмнөх үеийн) ххх Үндсэн хөрөнгийн тооллого, хугацаа Үндсэн хөрөнгийн тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70,71,72,73 дугаар зүйлд заасны дагуу явуулж, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, нэгж, төвийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, үр дүнг бүртгэлд тусгана. Тооллогын дүнгийн нэгтгэл болон холбогдох маягтуудыг бөглөн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн тэмдэглэлийн хамт дараа жилийн 01 сарын 10-ны дотор СЭЗГ-т ирүүлнэ. Үндсэн хөрөнгийг эзэмших, ашиглах Бүрэлдэхүүн сургууль, нэгж, хүрээлэн, төв нь үндсэн хөрөнгө эзэмшигч тус бүртэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, НХМ БМ-10 “Ажилчин, албан хаагчдын ашиглаж байгаа эд хөрөнгийн бүртгэл” маягтыг хөтөлнө. Эд хариуцагч бүр Ректорын тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм”-ийг мөрдөн ажиллана. Биет бус хөрөнгө Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 38 – Биет бус хөрөнгө УСНББОУС бусад

Page 17: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

17

Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу тал олгодог хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ. Биет бус хөрөнгөнд патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз, програм хангамж, судалгаа хөгжүүлэлтийн зардал зэрэг хамрагдана. Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Биет хөрөнгийг түүний үр ашигтай ашиглах хугацааны туршид системтэйгээр хорогдуулж, хорогдлын хэмжээгээр зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Биет бус хөрөнгийг зөвхөн шулуун шугамын аргаар элэгдүүлнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Дт.Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал ххх

Кт.Хуримтлагдсан элэгдэл (Програм хангамж) ххх 5.2 Өр төлбөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 15 – Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга ба толилуулга УСНББОУС 19 – Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө УСНББОУС бусад Өр,төлбөр гэдэг нь төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхид биелэлээ олсон байгууллагын нөөц гадагшаа урсахаар хүлээгдэж байгаа, өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага юм. Хүлээн зөвшөөрөх нөхцөл ба үнэлгээ Өр төлбөрийг дараах нөхцөлд хүлээн зөвшөөрнө.

Өр төлбөрийн тодорхойлолтод бүрэн нийцсэн байх Өр төлбөрийн хэмжээ нь бодитойгоор хэмжигдэж, үнэлэгдсэн байх Төлөх хэмжээ нь төдийлөн тодорхой бус өр төлбөрийг урьдчилан тооцсон хэмжээгээр

бүртгэнэ. Болзошгүй өр төлбөр, амлалтыг санхүүгийн тайлангийн тодотголд тусгана.

Өр төлбөрийн ангилал Өр төлбөрийг богино хугацаат ба урт хугацаат өр төлбөр гэж ангилна. Өр төлбөрийг дансны нэгдсэн жагсаалт болон холбогдох УСНББОУС-ын дагуу ангилж бүртгэнэ. 5.2.1 Богино хугацаат өр төлбөр: Богино хугацаат өр төлбөр гэдэг нь байгууллагын циклийн хэвийн нөхцөлд төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа, тайлангийн өдрөөс хойш 12 сарын дотор төлбөр нь барагдах ёстой өр юм. Богино хугацаат өр төлбөрт богино хугацаат зээлийн өр, тооцооны өглөг, бусад өглөг, урьдчилж орсон орлого зэрэг хамаарна. Богино хугацаат зээл: Эрх бүхий дээд байгууллагын шийдвэртэйгээр зээл авах, түүнтэй адилтгах төлбөрийн хариуцлага үүсгэнэ. Өглөг: Ажилчин албан хаагчдтай холбоотой болон гэрээ гүйцэтгэгчдэд төлөх өглөг үүсч болно. Өглөгийн дараах байдлаар ангилж бүртгэнэ.

Ажиллагчидтай холбогдсон өглөг Бараа үйлчилгээний зардлын өглөг Татаас, санхүүжилт, шилжүүлэгийн өглөг

Page 18: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

18

Хөрөнгө бэлтгэхтэй холбогдсон тооцоо Бусад өглөг

Ажиллагчидтай холбогдсон өглөг Ажиллагчидтай холбоотой цалин, НДШ, ХХОАТатварын өглөгийн энэ дансанд бүртгэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Тооцсон цалин: Дт.Цалингийн зардал (Багшийн) ххх

Кт.Цалингийн өглөг (Багшийн) ххх Олгосон цалин: Дт. Цалингийн өглөг (Багшийн) ххх

Кт.Мөнгөн хөрөнгө ххх Ажил олгогчийн төлөхөөр тооцсон НДШ: Дт.Тэтгэвэр, тэтгэмжийн зардал ххх

Кт.НДШимтгэлийн өглөг ххх Ажил олгогчийн төлөхөөр тооцсон НДШ-ийг төлсөн үед : Дт. НДШимтгэлийн өглөг ххх

Кт.Мөнгөн хөрөнгө ххх

Тооцсон цалингаас суутгасан ХХОАТ: Дт. Цалингийн өглөг (Багшийн) ххх

Кт.ХХОАТатварын өглөг ххх

Суутгасан ХХОАТ-ыг төлсөн үед: Дт.ХХОАТатварын өглөг ххх

Кт.Мөнгөн хөрөнгө ххх Ажил үйлчилгээ, бараа материал, үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авсан өглөг үүсгэж дараах байдлаар бүртгэнэ. Дт. Бараа материал (Үндсэн хөрөнгө, Зардал) ххх

Кт.Бараа, үйлчилгээний зардлын өглөг ххх

Төлсөн үед: Дт. Бараа, үйлчилгээний зардлын өглөг ххх

Кт.Мөнгөн хөрөнгө ххх Бусад өглөг Байгууллага, хүмүүстэй холбоотой нэг удаагийн гүйлгээ, сургуулийн хоорондын тооцооны өглөг бусад өглөгт хамаарна. Төрийн өмчийг түрээслүүлсний шимтгэлийг мөн өглөгөөр бүртгэнэ. Дт.Мөнгөн хөрөнгө/Авлага ххх

Кт.Түрээсийн орлого ххх Кт.Бусад өглөг ххх

Сургуулийн хоорондын тооцооны өглөг

Page 19: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

19

Бүрэлдэхүүн сургууль, нэгж, хүрээлэн төвүүдийн хоорондын үүссэн кредит цагийн хөлс, төвлөрсөн арга хэмжээний зардал, хичээлийн байр, оюутны байр, инженерийн албаны урсгал зардал, гэрээт ажлын орлогын шимтгэлийн төвлөрөл зэрэг бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвүүдийн хооронд үүссэн өглөгийг бүртгэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Төвлөрүүлэх дүнгээр: Дт.Сургууль хоорондын тооцооны зардал /ТАХЗ/ ххх

Кт.Сургууль хоорондын тооцооны өглөг ххх Төвлөрүүлэх зардлыг төлсөн үед: Дт.Сургууль хоорондын тооцооны өглөг ххх

Кт.Мөнгөн хөрөнгө ххх Кредит цагийн хөлсийг төлөх дүнгээр: Дт.Сургууль хоорондын тооцооны зардал/Кредит цагийн хөлс/ ххх

Кт.Сургууль хоорондын тооцооны өглөг ххх Кредит цагийн хөлсийг төлсөн үед: Дт.Сургууль хоорондын тооцооны өглөг ххх

Кт.Мөнгөн хөрөнгө ххх Урьдчилж орсон орлого Ажил үйлчилгээг гүйцэтгэж хүлээлгэн өгөх, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс өмнө үнийг нь урьдчилан авсан тохиолдолд урьдчилж орсон орлого дансанд бүртгэж цаашид ажил үйлчилгээг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн үед орлого эсвэл авлага дансанд бүртгэнэ. Урьдчилж орсон орлого дансыг оюутны байрны төлбөр, сургалтын төлбөр, бусад урьдчилж орсон орлого /түрээс гэх мэт/ гэж ангилна. Урьдчилж орсон орлогын бүртгэл Хэрэв төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг (сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр) урьдчилж хүлээн авсан бол урьдчилж орлого дансны холбогдох дэд дансанд бүртгэх бөгөөд харин ажил үйлчилгээний гарсан зардлын гүйцэтгэлтэй нь уялдуулан орлогод хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Оюутнуудын төлсөн байрны төлбөрийг урьдчилж орсон орлого (оюутны байрны) дансанд бүртгэж, тайлант хугацааны эцэст сард ногдох хэмжээгээр төлбөртэй ажил үйлчилгээний орлого (оюутны байрны орлого) дансанд хааж бичнэ. Жишээ нь: 9 сард 200 оюутан төлбөрөө төлж байранд орсон. Жилийн төлбөр 180.0 мянган төгрөг. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Төлсөн дүнгээр (оюутан нэг бүрээр): Дт.Мөнгөн хөрөнгө 36000.0 Кт.Урьдчилж орсон орлого (оюутны байрны) 36000.0 09 сарын 30-ны өдрөөр: Дт.Урьдчилж орсон орлого (оюутны байрны) 3600.0 Кт.Төлбөртэй ажил үйлчилгээний орлого (оюутны байрны) 3600.0 12 сарын 31-ны өдрөөр:

Page 20: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

20

Дт.Урьдчилж орсон орлого (оюутны байрны) 10800.0 Кт.Төлбөртэй ажил үйлчилгээний орлого (оюутны байрны) 10800.0 Оюутны байрны төлбөрийн буцаалтыг дараах байдлаар бүртгэнэ. Дт. Урьдчилж орсон орлого (Оюутны байрны төлбөр) ххх

Кт. Мөнгөн хөрөнгө ххх Гэрээт ажил, төслийн урьдчилж орсон орлогыг дараах байдлаар бүртгэнэ. Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Урьдчилж орсон орлого (Бусад) ххх Тайлант хугацаанд ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх үед: Дт.Урьдчилж орсон орлого (Бусад) ххх Кт.Эрдэм шинжилгээний орлого (Гэрээт ажлын орлого) ххх Урт хугацаат түрээсийн урьдчилж орсон орлогыг дараах байдлаар бүртгэнэ. Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Урьдчилж орсон орлого (түрээс) ххх Тайлант хугацаанд ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх үед: Дт.Урьдчилж орсон орлого (Түрээс) ххх Кт.Түрээсийн орлого ххх 5.2 .2 Урт хугацаат өр төлбөр: Нэг жилээс дээш хугацаанд бусдад төлөх өр төлбөрийг урт хугацаат өр төлбөр гэнэ. Урт хугацаат өглөгт Урт хугацаат зээл зэрэг хамрагдана. Урт хугацаат зээл: Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх буюу байгууллагын төлбөрийн чадварыг сайжруулах зорилгоор дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаат зээл авч ашиглахыг эрх бүхий дээд байгууллагаас зөвшөөрсөний дагуу зээл авсан бол зээлийн үндсэн төлбөрийн дүнгээр энэ дансанд бүртгэнэ. Урт хугацаат зээлийн гэрээнд үндсэн зээлийн хэмжээ үндсэн зээлийн төлбөрийн эхлэх хугацаа, төлбөрийн хуваарь, зээлийн хүү, түүний төлбөрийн хуваарь, зээлийг ашиглах хугацаа болон бусад нөхцлүүдийг тодорхой заасан байх бөгөөд үүнийг үндэслэн авсан зээлийн дүнгээр хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Дотоодын байгууллагуудаас авсан зээлийг зээлдүүлэгчдээр ангилж бүртгэнэ. Урт хугацаат зээлийн бүртгэл Урт хугацаат зээлийг дараах байдлаар бүртгэнэ. Авсан зээлийн үндсэн өрийг: Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Урт хугацаат зээл ххх Тайлант хугацаанд ногдох зээлийг богино хугацаат зээл рүү шилжүүлэх үед: Дт. Урт хугацаат зээл ххх Кт.Богино хугацаат зээл ххх Богино хугацаат зээлийг төлсөн үед: Дт.Богино хугацаат зээл ххх Кт.Мөнгөн хөрөнгө ххх 5.3 Цэвэр хөрөнгө/өмчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого

Page 21: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

21

Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 3 – Тайлангийн үеийн цэвэр ашиг буюу алдагдал, суурь алдаа ба

нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт УСНББОУС бусад Цэвэр хөрөнгө/өмч гэдэг нь байгууллагын хөрөнгийн дүнгээс бүх өр төлбөрийг хассан дүн буюу Засгийн газрын оруулсан хувь оролцоог хэлнэ. Засгийн газрын хувь оролцоо нь хувь оруулсан капитал, хуримтлагдсан үр дүн, хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү зэргээс бүрдэнэ. Хуримтлагдсан үр дүн дансны тайлант хугацааны үр дүн дансанд тайлангийн хугацааны орлого, зардлын зөрүүг хааж бичнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Үр дүнтэй бол: Дт.Орлого, зардлын нэгдсэн данс ххх Кт.Тайлант үеийн үр дүн ххх Алдагдалтай бол: Дт. Тайлант үеийн үр дүн ххх Кт. Орлого, зардлын нэгдсэн данс ххх Хөрөнгийн дахин үнэлгээний өөрчлөгдсөн дүнгээр Дахин үнэлгээний нэмэгдэл дансанд бичилт хийнэ. 5.4 Орлогын нягтлан бодох бүртгэлийн бодлого Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 9 – Арилжааны ажил гүйлгээний орлого УСНББОУС 11 – Барилгын гэрээ УСНББОУС бусад Орлого гэдэг нь тайлангийн хугацаанд байгууллагын ердийн үйл ажиллагааны үр дүнд орж ирж байгаа бөгөөд өмчлөгчдөөс оруулах нэмэгдэл хөрөнгө оруулалтаас бусад цэвэр хөрөнгө/өмчийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхиас орох нийт орлогын урсгал юм. Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх Ажил үйлчилгээ (нийлүүлсэн бүтээгдэхүүн)-ий орлогыг аккруэл суурьт үндэслэн тайлант хугацааны туршид хуримтлуулан бүртгэнэ. Хэрэглэгчдэд ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад шилжүүлсэн үед орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Орлогыг анх хүлээн авсан буюу авлага болгон тооцсон дүнгээр хэмжиж тодорхойлно. Үнэ төлбөргүй, хандиваар хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг орлого гэж хүлээн зөвшөөрнө. Энэ талаар санхүүгийн тайланд тодруулга хийнэ. Ажил үйлчилгээг нийлүүлээгүй байхад хүлээн авсан орлогыг урьдчилж орсон орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ. ШУТИС-ийн орлогын ерөнхий ангилал дараах байдалтай байна.

1 3 0 00 Санхүүжилтийн орлого 1 4 0 00 Тусламжийн орлого 1 5 0 00 Бараа, үйлчилгээний орлого

Page 22: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

22

Санхүүжилтийн орлого Төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан орлогыг энэ дансанд бүртгэнэ. Санхүүжилтийн орлогыг Төвлөрсөн төсвөөс, Орон нутгийн төсвөөс, Бусад төсөвт байгууллагаас, Бусад тусгай зориулалтын сангаас гэж ангилна. Эдгээр орлогыг зориулалтаар нь урсгал зардлын, эсвэл хөрөнгийн зардлын санхүүжилтийн орлого гэсэн дэд данс болгон ангилна. Бусад тусгай зориулалтын санд оюутны унааны санхүүжилт орлого хамаарна. Санхүүжилтийн орлогыг хүлээж авсан мөнгөн дүнгээр үнэлж бүртгэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Санхүүжилтийн орлого орж ирсэн үед: Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Санхүүжилтийн орлого (Урсгал, хөрөнгийн) ххх Тайлант хугацааны эцэст: Дт.Санхүүжилтийн орлого (Урсгал, хөрөнгийн) ххх Кт. Орлого, зардлын нэгдсэн данс ххх Тусламжийн орлого Гадаад орны Засгийн газар болон Олон улсын байгууллага, дотоодын байгууллага, хүмүүсээс хариу төлбөргүй олгосон буцалтгүй тусламжийн орлогыг энэ дансанд бүртгэнэ. Тусламжийн орлогыг олон улсын, төсөвт, бусад байгуулллагаас гэж ангилна. Урсгал зардлыг санхүүжүүлэхэд зориулагдсан орлогыг урсгал орлого гэсэн дэд дансанд, биет хөрөнгөөр хүлээн авсан болон биет хөрөнгө бэлтгэхэд зориулан авсан орлогыг хөрөнгийн гэсэн дэд дансанд тус тус бүртгэнэ. Буцалтгүй тусламжаар олгосон орлогыг мөнгөөр хүлээж авсан үед орлого гэж бүртгэнэ. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Тусламжийн орлого орж ирсэн үед: Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Тусламжийн орлого-Олон улсын(Урсгал, хөрөнгийн) ххх Тайлант хугацааны эцэст: Дт. Тусламжийн орлого-Олон улсын(Урсгал, хөрөнгийн) ххх Кт. Орлого, зардлын нэгдсэн данс ххх Хэрэв буцалтгүй тусламжийн орлогыг хөрөнгө тухайлбал, бараа материалаар хүлээж авсан бол гэрээнд заасан эсвэл зах зээлийн үнээр бүртгэнэ. Дт.Бараа материал ххх Кт.Тусламжийн орлого-Олон улсын(Урсгал, хөрөнгийн) ххх Үйлчилгээний орлого: Энэ ангилалд өөрийн орлого буюу төлбөртэй ажил үйлчилгээний орлого, хадгаламжийн хүүгийн орлого, төлбөр торгуулийн орлого, бараа, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын орлого, хөрөнгийн орлого зэрэг орно. Орлогыг холбогдох хууль тогтоомж, заавар гэрээнд заасан төлбөр ногдуулах журмын дагуу төлбөрийн хувь хэмжээ, төлөх хугацаа болон төлбөр хийсэн баримтыг үндэслэн бүртгэнэ. Байгууллагын өмчтэй холбогдсон орлого: Байгууллагын өмчтэй холбогдсон орлогыг хүүгийн орлого, түрээсийн орлого гэж ангилна. Хадгаламж, харилцахын үлдэгдэлд олгосон орлогыг хүүгийн орлогоор бүртгэнэ. Түрээсээр бусдад ашиглуулж байгаа хөрөнгийн төлбөрийг түрээсийн орлогоор бүртгэнэ.

Page 23: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

23

Төлбөртэй ажил үйлчилгээний орлого: Төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг энэ дансанд бүртгэнэ. Төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг үндсэн ажил, үйлчилгээний орлого, үндсэн бус ажил үйлчилгээний орлого гэж ангилна. Үндсэн ажил үйлчилгээний орлого гэдэгт өөрийн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу төлбөртэй үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг бүртгэнэ. Үүнд:

- Сургалтын төрийн сангаар суралцагчдын сургалтын төлбөр 1. Буцалтгүй тусламжаар суралцагчдын 2. Хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын 3. Магистр, докторант, гадаад оюутнаар суралцагчдын 4. ТАХХ-ийн зардлаар суралцагчдын 5. Тэтгэлэг

- Төлбөртэй сургалтын орлого 1. Бакалаврын сургалтын төлбөр 2. Магистрантурын сургалтын төлбөр 3. Докторантурын сургалтын төлбөр 4. Лицей ангийн сургалтын төлбөр 5. Түр сургалтын төлбөр

Үндсэн бус ажил үйлчилгээний орлого:

- Эрдэм шинжилгээ, судалгааны орлого 1. Гэрээт ажлын орлого 2. Дотоодын төслийн орлого 3. Гадаадын төслийн орлого

- Оюутны байрны төлбөрийн орлого - Бусад орлого

1. Хандивын орлого 2. Оюутны үйлчилгээний орлого 3. Үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 4. Бусад орлого

- Сургууль хоорондын тооцооны орлого

1. Кредит цагийн хөлс 2. Төвлөрсөн арга хэмжээний зардлын төвлөрөл 3. Төв номын сангийн урсгал зардлыг төвлөрөл 4. Хичээлийн байрны урсгал зардлын төвлөрөл 5. Технологи байрны урсгал зардлын төвлөрөл 6. ХҮБААлбаны урсгал зардлын төвлөрөл 7. Оюутны байрны зардлын төвлөрөл 8. Гэрээт ажлын орлогын шимтгэлийн төвлөрөл 9. Бусад төвлөрөл

Орлогыг үйл ажиллагааны чиглэлээр сургалт, оюутны байр, МСҮТ, лицей, төсөл, гэрээт ажил, түр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэж ангилан бүртгэж тайлагнана. Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх Өөрийн орлого буюу төлбөртэй ажил үйлчилгээний орлого, хадгаламжийн хүүгийн орлого, төлбөр торгуулийн орлогыг холбогдох хууль тогтоомж, заавар гэрээнд заасан төлбөр ногдуулах журмын дагуу төлбөрийн хувь хэмжээ, төлөх хугацаа болон төлбөр хийсэн баримтыг үндэслэн бүртгэнэ. Үүнд: СТС-тай тооцоо хийж баталгаажуулсан дүн, оюутны сонгосон кредит цагийг баталгаажуулсан тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал, сургууль хоорондын кредит цагийн тооцоо гэх мэт Орлогыг тухайн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжийн үйл ажиллагааны дотоод нэгжүүд / газар, алба, төв, профессорын баг/-ээр ангилан бүртгэнэ. Хэд хэдэн алба, газар, профессорын багт хамаарах орлогыг оюутан, багш, ажилтны тоо , ажилласан цаг, заасан кредит цаг зэрэг үзүүлэлтийг харгалзан хуваарилна.

Page 24: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

24

Бараа, үйлчилгээний орлогын бүртгэл Бараа, ажил үйлчилгээний авлагыг : Дт.Авлага ххх Кт.Төлбөртэй ажил, үйлчилгээний орлого-түрээс, хүү ххх Орлогыг хүлээн авах үед: Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Авлага ххх Төлбөртэй ажил, үйчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад : Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Урьдчилж орсон орлого-түрээс, хүү гэх мэт ххх Урьдчилж орсон орлогыг орлогын дансанд шилжүүлэх үед: Дт. Урьдчилж орсон орлого ххх Кт.Төлбөртэй ажил, үйлчилгээний орлого ххх Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл Тайлангийн хугацааны эцэст байгаа гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн Монгол банкны зарласан гадаад валютын ханшаар үнэлэхэд ханш өссөнөөс үүссэн олзыг дараах байдлаар бүртгэнэ. Дт.Мөнгөн хөрөнгө ххх Кт.Гадаад валютын ханшийн зөрүүгийн олз ххх Гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс хөрөнгө (мөнгөн хөрөнгө, авлага)-ийн үлдэгдэл нэмэгдэхэд эсвэл өр төлбөрийн үлдэгдэл буурахад ханшийн зөрүүгийн олз үүснэ. Хөрөнгө худалдсны орлогын бүртгэл Үндсэн хөрөнгийг дансны үнээс нь өндөр үнээр худалдсан бол худалдсан болон дансны үнэ хоёрын зөрүүгээр олсон олзыг тодорхойлно. Биет хөрөнгийг худалдах үед олсон олзын хэмжээгээр орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ. 5.5 Зардлын нягтлан бодох бүртгэлийн бодлого Холбогдох Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт: УСНББОУС 1 – Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 5 – Зээлийн зардал УСНББОУС 19 – Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө УСНББОУС бусад Зардал гэдэг нь хөрөнгийн зарлагын урсгал, зарцуулалт эсвэл өр төлбөр хэлбэрээр тайлант хугацааны туршид гарсан эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийн бууралт бөгөөд өмчлөгчдөд хуваарилагдснаас бусад цэвэр хөрөнгө/өмчийн бууралт юм. Хүлээн зөвшөөрч бүртгэх Үйл ажиллагааны зардлыг тайлант хугацааны туршид аккруэл суурьт үндэслэн холбогдох зардлын дансуудад хуримтлуулан бүртгэнэ. Аккруэл суурьт бүртгэлийн хувьд ажил гүйлгээ гарсан бөгөөд мөнгөн дүнг нь хэмжиж тодорхойлох боломжтой болсон үед төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран гарсан зардлаас тайлант хугацаанд хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Төсвийн зардлыг батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, тохиролцсон гэрээг үндэслэж гарсан зардлын мөнгөн дүнгээр бүртгэнэ.

Page 25: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

25

Хэд хэдэн тайлангийн хугацаанд хамрагдах зардлыг аль болох оновчтой зарчмыг баримтлан хуваарилна. Ийм байдлаар зардлыг орлого олох хугацаатай нь уялдуулна. Бүтээгдэхүүний өртөг тооцоход шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх зорилгоор бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжүүд зардлаа үйл ажиллагааны дотоод нэгжүүд /алба, газар, төв, профессорын баг/-ээр хуваарилан бүртгэнэ. Хэд хэдэн алба, газар, профессорын багт хамаарах болон нийтлэг зардлыг оюутан, багш, ажилтны тоо, ажилласан болон заасан кредит цаг, өрөөний тоо, талбай, зэрэг үзүүлэлтийг харгалзан хуваарилна. Зардлын ангилал Санхүүгийн тайлан бэлтгэхэд зардлын дансны жагсаалтаар батлагдсан ангиллыг мөрдөнө. Зардлыг үйл ажиллагааны чиглэлээр сургалт, оюутны байр, МСҮТ, лицей, төсөл, гэрээт ажил, түр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэж ангилан бүртгэж, тус тусад нь үр дүнг тооцно. Үйл ажиллагааны чиглэл, онцлог, төсөв батлах, гүйцэтгэлийг хянах, сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээг тооцох зорилгоор зардлыг 3 ангилна.

I.Сургалттай холбоотой шууд зардал II.Шууд бус зардал III.Оюутны үйлчилгээний зардал

I.Сургалттай холбоотой шууд зардал Цалин хөлс, нэмэгдэл, шимтгэл: Багш нарын тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний цалин хөлс, түүнтэй холбогдсон нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, илүү цаг, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны хөлс, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг бүртгэнэ. Багшийн цалин – бакалавр, магистр, доктор оюутанд хичээл заасан багшийн үндсэн цалин Сургалтын мастер, инженер, сургалтын албаны ажилтны цалин- Сургалтын мастер, инженер, сургалтын албаны ажилтнуудын үндсэн цалин Хичээлийн туслах ажилтны цалин- хичээлийн туслах ажилтнуудын үндсэн цалин Эрдэм шинжилгээний ажилтны цалин- эрдэм шинжилгээний ажилтнуудын үндсэн цалин Цагийн болон гэрээт багшийн цалин- гэрээний дагуу цагаар хичээл зааж байгаа болон тогтмол цалинтай гэрээт багш нарын цалин Илүү цагийн хөлс- багш, сургалтын мастер, инженер, эрдэм шинжилгээний ажилтан, хичээлийн туслах ажилтан, сургалтын албаны ажилтан нарт олгож байгаа илүү цагийн хөлс Нэмэгдлүүд- багш, сургалтын мастер, инженер, эрдэм шинжилгээний ажилтан, хичээлийн туслах ажилтан, сургалтын албаны ажилтан нарын зэрэг, цолны болон ажлын үр дүнгийн нэмэгдэл Нийгмийн даатгалын шимтгэл- хуульд заасан хувь хэмжээгээр хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн нийгмийн даатгалын байгуулагад төлж буй шимтгэл Хичээл практикийн зардал: Сургалт явуулахтай холбоотой гарч байгаа зардлыг бүртгэнэ. Хичээл сургалт, лабораторийн зардал- Лабораторийн урвалж, дээж, багаж, хэмжүүр, үзүүлэн таниулах материал худалдан авах зэрэг сургалтын үйл ажиллагаатай холбоотой зардлыг бүртгэнэ. Е-сургалтын зардал- “ШУТИС-ийн Электрон сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах е-хичээлийн стандарт боловсруулах, е-сургалтын материал бэлтгэх, е-сургалтын тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авах хөрөнгө оруулалтын гэх мэт зардлыг бүртгэнэ. Сургалтын тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авах зардал- Сургалтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, анги, танхим, лабораторийн ширээ, сандал зэрэг эд хогшил худалдан авах зардлыг бүртгэнэ. Дадлагын зардал- Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагатай холбоотой багш оюутны хоол, унаа, байрны зардал зэрэг зардлыг бүртгэнэ. Сургалтын бичиг хэргийн зардал – Сургалтын алба, багш, профессорын багт шаардлагатай бичгийн хэрэгсэл, бичгийн цаас, принтерийн хор худалдан авах, улирлын шалгалтын үйл ажиллагаатай холбоотой

Page 26: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

26

тестийн цаас хэвлэх, бичгийн цаас, олшруулагчийн /ризограф/, принтерийн хор болон төгсөлтийн арга хэмжээтэй холбоотой диплом хэвлэх принтерийн хор зэрэг зардлыг бүртгэнэ. Интернэтийн үйлчилгээний зардал – Интернэтийн үйлчилгээийн хөлсөнд төлсөн мөнгийг бүртгэнэ. Үр дүнд суурилсан менежментийг нэвтрүүлэх зардал – ШУТИС-ийг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн Үр дүнгийн менежментийн тогтолцоог туршин нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбоотой гарах (төсөл, судалгааны зардал) зардлыг бүртгэнэ. Ном хэвлэлийн зардал – Албан ажлын хэрэгцээний зориулалтаар ашиглах дотоод, гадаадын хэвлэлийн шууд зардал, ном сурах бичгийг сэлбэн засварлах зардлыг бүртгэнэ. Номын сангийн фондыг үндсэн хөрөнгөд бүртгэдэгийн хувьд номын сангийн номыг нэмэгдүүлэх буюу шинэчлэх чиглэлээр авсан ном сурах бичгийн зардлыг мөн бүртгэнэ. Дотоод томилолтын зардал – Аймаг, хот, сум, дүүрэгт томилолтоор ажиллахтай холбогдон гарах байр, хоол, унааны зардлыг бүртгэнэ. Эрдэм шинжилгээний зардал – Шинжлэх ухааны туршилт, судалгаа шинжилгээний зардал, олон улсын хурал, семинарын зардал, ШУТСангийн төслүүдийн шууд зардал, эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл, эмхэтгэл хэвлүүлэх зардал, хүндэт доктор, профессор цол олгохтой холбоотой зардал, шилдэг сурах бичиг шалгаруулах шагнал, урамшуулал, шинэ техник технологи шалгаруулах шагнал, урамшуулал зэрэг зардлуулыг бүртгэнэ. Багшийг дэмжих зардал – Батлагдсан журамд заасны хүрээнд залуу багш нарын мэргэжил дээшлүүлэх, докторын сургалтын зардлыг төлөх, багш нарын урамшуулал, залуу багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зардлыг бүртгэнэ. Мэргэжил дээшлүүлэх – Багш, ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтанд хамруулахад шаардагдах сургалтын төлбөр, сургалттай холбоотой материал бэлтгэх, багшийн хөлс төлөх, сургалтын өрөө, тасалгаа, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг зардлыг бүртгэнэ. Сургууль хоорондын кредит цагийн тооцоо- Бүрэлдэхүүн сургууль хоорондын кредит цагийн хөлс, биеийн тамирын кредитийн тооцоогоор төлсөн мөнгийг бүртгэнэ. Тогтмол зардал Түлш, халаалтын зардал – Хичээлийн болон оюутны байр зэрэг уурын, дулааны халаалтад холбогдсон барилга, байгууламжийн үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөр, ердийн халаалтын зууханд хэрэглэх түлээ, нүүрс, тод зэрэг түлшинд гарсан зардлыг бүртгэнэ. Гэрэл, цахилгааны зардал – Үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээ болон өөрийн эх үүсвэрээр цахилгаан гэрлээр хангахад гарсан зардал зэрэг байгууллагын хэрэгцээнд хэрэглэсэн гэрэл, цахилгааны зардлыг бүртгэнэ. Цэвэр, бохир усны зардал - Сургуулийн дотоод хэрэгцээнд төвлөрсөн ба төвлөрсөн бус хангамжаас ашигласан усны төлбөрийн зардлыг бүртгэнэ. Хөрөнгө оруулалтын зардал Барилга, байгууламжийн – Сургуулийн барилга, байгууламж барих болон их засварын зардлыг бүртгэнэ. Лаборатори, тоног төхөөрөмжийн – Сургуулийн хэмжээнд лаборатори шинээр байгуулах, шинэчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авахад гарсан зардлыг бүртгэнэ. Эд хогшил,бусад – Сургуулийн хэмжээнд лаборатори, анги танхим шинээр байгуулах, шинэчлэхэд шаардлагатай эд хогшил, бусад хөрөнгө худалдан авахад гарсан зардлыг бүртгэнэ. II.Шууд бус зардал Цалин, хөлс, нэмэгдэл, шимтгэл- Захиргааны, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, нэмэгдэл, илүү цагийн хөлс, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны хөлс, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг бүртгэнэ.

Page 27: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

27

Захиргааны бичиг хэргийн зардал – Захиргааны ажилтнуудын хэрэглэсэн бичгийн болон хэвлэн олшруулах цаас, бичгийн хэрэгсэл, принтер, олшруулагчийн хор, нэрийн болон албан бичгийн хэвлэмэл хуудас зэрэг зардлуудыг бүртгэнэ. Шуудан холбооны зардал – Телефон утас, факс, телекс, хот хоорондын яриа, урьдчилсан төлбөрт картын төлбөр, шуудангийн хайрцагны хураамж, цахилгаан, албан бичиг, захидал шуудангаар явуулах зэрэг холбооны байгууллагаар үйлчлүүлэхэд гарсан зардлыг энэ дансанд бүртгэнэ. Хог тээвэр – Хичээлийн болон оюутны байрны хогийг ачиж буулгахтай холбоотой зардлыг бүртгэнэ. Телевиз, радио хураамж - Холбогдох байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу төлж байгаа телевиз, радиогийн хураамжийн зардлыг бүртгэнэ. Тээвэр шатахууны зардал – Сургуулийн өөрийн авто тээврийн хэрэгсэлд зарцуулах шатах, тослох материалын зардал, бусдын тээврээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлс зэрэгт гарсан зардлуудыг бүртгэнэ. Мэргэжилтний байрны зардал – Гадаадын мэргэжилтэн, багш, оюутнуудын оршин суухтай холбоотой гарсан байрны түрээсийн төлбөр, гэрэл цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, утасны төлбөр зэрэг зардлыг бүртгэнэ. Нормын хувцас авах, нормын сүүний зардал–Зардлын норм тогтоосон тушаал, хамтын гэрээнд тусгагдсны дагуу багш, ажилтан, үйлчилгээний ажилчдын нормын сүүний мөнгө, нормын хувцас худалдан авах зардлыг бүртгэнэ. Угаалга, цэвэрлэгээ, аж ахуйн зардал– Хичээл болон оюутны байруудын угаалга цэвэрлэгээ, аж ахуйн материал худалдан авах зардлыг бүртгэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал– Хөдөлмөр эрхэлж байгаа багш, ажилтан, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахтай холбоотой хууль тогтоомжинд заасан зардлыг бүртгэнэ. Аж ахуйн эд хогшил –Сургалтын бус зориулалттай буюу захиргааны ажилтан, ажилчдын албан өрөөний тавилга, эд хогшил худалдан авах зардлыг бүртгэнэ. Урсгал засварын зардал – Өөрийн үндсэн хөрөнгө болох орон байр, анги танхим, албан өрөө, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэгт урсгал засвар хийхтэй холбогдон гарсан засвар үйлчилгээний материал авах, ажлын хөлс зэрэг зардлыг бүртгэнэ. Гадаад арга хэмжээ – Гадаад орон, олон улсын байгууллагаас ажил төрлийн айчлалаар ирэгсэд тогтоосон тарифын дагуу байр, хоол болон бусад үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардлыг бүртгэнэ. Гадаад томилолт – Гадаад улс оронд албан ажил, курс, дадлага хийх, хурал, семинар, зөвлөгөөн, тэмцээн, уралдаанд оролцох зэрэг гадаад оронд томилолтоор явж ажиллахтай холбогдон гарсан бүх зардлын гүйцэтгэлийг бүртгэнэ. Шагнал урамшуулал – Хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгож байгаа эрдмийн зөвлөл, ректорын нэрэмжит, бүрэлдэхүүн сургуулийн, төр засгийн шагналын зардлыг бүртгэнэ. Ойн арга хэмжээ – ШУТИСийн болон бүрэлдэхүүн сургуулийн ойн арга хэмжээтэй холбогдон гарсан зардлыг бүртгэнэ. Ахмадын арга хэмжээ – ШУТИС-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудад олгох нэг удаагийн тэтгэмж, 50, 60, 70 нас хүрсэн багш ажилчдын бэлэг дурсгалын зүйл, цагаан сараар хүлээн авах зардлыг бүртгэнэ. Тэтгэмж - Хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасан өндөр настны тэтгэвэрт гарч буй багш профессор, ар гэрийн гачигдалтай багш ажилчид, рашаан сувилалд явсан нэг удаагийн зардалд олгосон тэтгэмжийн зардлыг бүртгэнэ. Байгууллагын гишүүний татвар –Гишүүн байгууллагын татвар хураамжид төлөх зардлыг бүртгэнэ.

Page 28: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

28

Багш, ажилтны арга хэмжээ – Багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ, залуу багш нарын уулзалт, эмнэлгийн үзлэгийн төлбөр, эмэгтэй багш нарын семинар, хамт олны арга хэмжээ зэрэг багш, ажилтнуудтай холбоотой гарч байгаа зардлыг бүртгэнэ.

Харуул хамгаалалтын зардал – Харуул хамгаалалтын байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр төлсөн зардлыг бүртгэнэ. Газрын төлбөр – Харьяа дүүргийн газрын албаны нэхэмжлэхээр газрын төлбөрт төлсөн төлбөрийн зардлыг бүртгэнэ. Үйлдвэрлэл, үйлчилгээний зардал – Үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг бүртгэнэ. Бусад зардал – Тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдсан бусад зардлыг бүртгэнэ. Төвлөрсөн арга хэмжээний зардлын төвлөрөл-ШУТИС-ийн захиргааны зардал, нийтлэг арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх үйл ажиллагааны зардал хамаарна. Төвлөрсөн арга хэмжээний нийт зардлыг төлөвлөн бүрэлдэхүүн сургуулиудын оюутны тооны харьцаагаар хуваарилан улирал тутам төвлөрүүлнэ. Бүрэлдэхүүн сургуулийн хувьд төвлөрсөн арга хэмжээний зардал нь шууд бус зардлын ангилалд багтана. Төв номын сангийн урсгал зардлын төвлөрөл-ШУТТНСангийн ажилтан, ажилчдын цалин хөлс, НДШ, урсгал зардлыг төлөвлөн бүрэлдэхүүн сургуулиудын оюутны тооны харьцаагаар хуваарилан улирал тутам төвлөрүүлж байгаа зардлыг бүртгэнэ. Хичээлийн байрны урсгал зардлын төвлөрөл- Хичээлийн байрны үйлчилгээний ажилчдын цалин хөлс, НДШ, урсгал зардлыг төлөвлөн тухайн байранд байрлаж байгаа бүрэлдэхүүн сургуулиудын оюутны тооны харьцаа болон эзэмшиж байгаа талбайн хэмжээгээр хуваарилан улирал тутам төвлөрүүлж байгаа зардлыг бүртгэнэ. Технологи байрны урсгал зардлын төвлөрөл- Технологи байрны үйлчилгээний ажилчдын цалин хөлс, НДШ, урсгал зардлыг төлөвлөн тус байранд өрөө эзэмшиж байгаа бүрэлдэхүүн сургуулиудын талбайн хэмжээгээр хуваарилан улирал тутам төвлөрүүлж байгаа зардлыг бүртгэнэ. Хангамж, үйлчилгээ, барилга ашиглалтын албаны урсгал зардлын төвлөрөл-ХҮБАА-ны инженер, техник, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, НДШ, урсгал зардлыг төлөвлөн бүрэлдэхүүн сургуулиудын оюутны тооны харьцаагаар хуваарилан улирал тутам төвлөрүүлж байгаа зардлыг бүртгэнэ. Оюутны байрны зардлын төвлөрөл- Оюутны байрны томоохон хэмжээний засварын зардлыг тухайн оюутны байранд амьдарч байгаа бүрэлдэхүүн сургуулиудын оюутны тооны харьцаагаар хуваарилан төвлөрүүлж байгаа зардлыг бүртгэнэ. Гэрээт ажлын орлогын шимтгэлийн төвлөрөл- Ректорын 2008 оны 380 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн профессор, багш нараас эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах журам”-ын 5.2-д заасны дагуу эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажлын орлогын дүнгийн 5 хувийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний дансанд төвлөрүүлж байгаа зардлыг бүртгэнэ. Бусад төвлөрөл-Ректорын тушаал зэрэг зохих шатны удирдлагын шийдвэрээр бүрэлдэхүүн сургуулиудад оюутны тооны харьцаагаар хуваарилан төвлөрүүлж байгаа бусад зардлыг бүртгэнэ. III.Оюутны үйлчилгээний зардал Оюутны эрдэм шинжилгээний зардал-Шилдэг эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах, оюутнуудын дунд мэтгэлцээн, эрдмийн уулзалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, цуглаан, эрдмийн чуулган зохион байгуулах зардлыг бүртгэнэ. Оюутны спорт, урлагийн арга хэмжээний зардал- Хот улсын чанартай спортын тэмцээн, МИДСК-ын нэрэмжит тэмцээн, оюутны лигийн тэмцээн, ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн, хаврын баярын цэнгээнт бүжгийн, сургуулийн болон улсын чанартай урлагийн наадам, тэргүүний оюутнуудын сүлд модны наадам зэрэгтэй холбогдон гарах зардлыг бүртгэнэ.

Page 29: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

29

Магистр, доктор оюутны арга хэмжээний зардал – Магистр, доктор оюутнуудын дунд зохион байгуулах эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах, эрдмийн уулзалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, цуглаан, эрдмийн чуулган, спорт, урлагийн арга хэмжээтэй холбогдон гарах зардлыг бүртгэнэ. Оюутны тэтгэлэг, хөнгөлөлт, урамшууллын зардал - Ректорын тушаалаар батлагдсан оюутны холбооны гишүүд, дэд тэргүүн, тэргүүний урамшуулал, Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцагчдад олгох тэтгэлэг, МСҮТ-ийн суралцагчдад олгох тэтгэлэг, тэргүүний оюутнуудад олгох тэтгэлэг, сургуулийн захирлын тушаалаар оюутанд олгож байгаа кредит цагийн хөнгөлөлтийн зардлыг бүртгэнэ. Оюутны унааны зардал - Хөдөө орон нутгаас суралцагчдад олгож байгаа оюутны замын зардлыг бүртгэнэ. Бараа, үйлчилгээний зардлын бүртгэл Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх шалгуур нөхцлийг хангасан, тайлангийн хугацаанд хамаарах бараа, үйлчилгээний зардлуудыг дараах байдлаар бүртгэнэ. Дт.Зардал-Бараа үйлчилгээний (дэд ангилалаар) ххх Кт.Мөнгөн хөрөнгө, өглөг ххх Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл Тайлангийн хугацааны эцэст байгаа гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн Монгол банкны зарласан гадаад валютын ханшаар үнэлэхэд ханш зөрүүгээс гарз гарч болно. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз нь гадаад валютаар гүйлгээ хийх үед ханш өөрчлөгдснөөс болж илүү мөнгө зарцуулах, мөн тайлант үеийн эцсийн үлдэгдлийг бодит ханшаар үнэлэх үед хөрөнгө буурах, өр төлбөр нэмэгдэх байдлаас гарз үүсч болно. Эдгээрийг тооцоологдсон дүнгээр нь хүлээн зөвшөөрнө. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Гадаад валютын авлага нь валютын ханш буурсан үед барагдахад: Дт.Мөнгөн хөрөнгө ххх Дт.Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз ххх Кт.Авлага ххх Гадаад валютын өглөгийг валютын ханш өссөн үед төлөхөд: Дт.Өглөг ххх Дт.Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз ххх Кт. Мөнгөн хөрөнгө ххх Гадаад валютын өглөгийн үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал: Дт.Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз ххх Кт.Өглөг ххх Гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал: Дт.Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз ххх Кт.Мөнгөн хөрөнгө ххх Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарзыг тайлант хугацааны эцэст санхүүгийн үр дүнгийн тайланд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Хөрөнгө худалдсны гарзыг бүртгэх Биет хөрөнгийг дансны үнээс нь бага үнээр худалдсан бол худалдсан үнэ болон дансны үнэ хоёрын зөрүүгээр гарзыг тодорхойлно. Биет хөрөнгийг худалдах үед гарсан гарзын хэмжээгээр зардал гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Page 30: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

30

Орлого, зардлын нэгдсэн дансны бүртгэл Тайлант хугацааны эцэст орлого, зардлын дансдын үлдэгдлийг орлого, зардлын нэгдсэн дансанд хаана. Орлого, зардлын нэгдсэн дансны үлдэгдлийг хуримтлагдсан үр дүн дансны тайлант үеийн үр дүн дансанд хаана. Бүртгэлийн бичилтийг дараах байдлаар хийнэ. Орлогын дансдыг хаахад: Дт.Орлогын дансууд ххх Кт.Орлого, зардлын нэгдсэн данс ххх Зардлын дансдыг хаахад: Дт. Орлого, зардлын нэгдсэн данс ххх Кт.Зардлын дансууд ххх 6. Дотоод хяналт Дотоод хяналт гэдэг нь байгууллага үйл ажилагаагаа үр ашигтай эрхлэн хөтлөхийн тулд удирдлагын зүгээс хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын бүтэц, хяналтын арга горимыг хэлнэ. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, шалгалт хийх, дотоод хяналтын оновчтой системийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг бүхий дотоод аудитор ЗХШҮГазар-ын харьяанд ажиллана. Дотоод аудитор нь хяналт, шалгалтын ажилдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

Хараат бус байх Зарчимч байх Мэргэжлийн ур чадвар өндөр, хянамгай байх Нууц хадгалах Мэргэжлийн ёс зүйг баримтлах Аудитын болон бүртгэлийн стандартуудыг мөрдөх

ЗХШҮГазар нь дотоод хяналтыг хэрэгжүүлэх бодлогын болон зааварчилгааны баримт бичгүүдийг боловсруулан Ректорын тушаалаар баталгаажуулж мөрдөнө. Дотоод аудитор жилийн төлөвлөгөө, тусгай шаардлагын дагуу бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв, нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн, сэдэвчилсэн шалгалтыг хийж, дүнг зохих шатны хурлаар хэлэлцүүлнэ.

- - - о О о - - -

Page 31: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

31

Page 32: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

32

Page 33: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

33

Page 34: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

34

Page 35: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

35

Page 36: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

36

Page 37: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

37

Page 38: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

38

Page 39: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

39

Page 40: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

40

Page 41: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

41

Page 42: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

42

Page 43: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

43

Page 44: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

44

Page 45: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

45

Page 46: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

46

Page 47: ШУТИС ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын · байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн......тоот тушаалын хавсралт

47