Тогтвортой хөгжлийн тайлан 2013...

32
Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

Upload: others

Post on 31-Aug-2019

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Тогтвортой хөгжлийн тайлан

2013 он

Page 2: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Агуулга

Энэхүү тайланг Оюу Толгой компанид бэлтгэж хэвлэв. Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах Оюу Толгой компанийн зорилго, хүсэл эрмэлзлийг орон нутгийн иргэд, оролцогч талуудад таниулах, энэ чиглэлд хийх ажлыг бодитоор хэмжих боломжийг бий болгох зорилгоор уг тайланг бэлтгэсэн болно.

Өмнөтгөл 3

Товч танилцуулга 4

Тогтвортой хөгжил яагаад чухал вэ 6

Хамтын ажиллагаа 7

Өнө удаан хадгалагдах хөрөнгө оруулалт 8

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа 10

Байгаль орчны хамгаалал 12

Өсөн хөгжиж буй Өмнөговь аймаг 16

Нийгэмд хандсан хөрөнгө оруулалт 20

Боловсон хүчний хөгжил 22

Залгамж халааг бэлтгэх оюуны хөрөнгө оруулалт 24

Бизнес, эдийн засгийн өсөлт 26

Үйлдвэрлэл, экспортын тайлан 28

Цаашдын зорилт 29

Нийгмийн хөрөнгө оруулалтын тухай дэлгэрэнгүй 30

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

2

Page 3: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

ӨМНӨТГӨЛОюу Толгой компани үүсэн байгуулагдсанаасаа хойш анх удаа “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаа боловсруулан гаргаж, олон нийтэд хүргэж байна. Бат бөх, үр дүнтэй хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын ирээдүйн хөгжилд дэмжлэг үзүүлж байхыг бид тогтвортой бизнесийн үйл ажиллагаа гэж үздэг.

Оюу Толгой бол өнөөдөр, маргаашийн тухай биш, харин олон арванжилээр хэмжигдэхүйц урт хугацаанд хэрэгжих уул уурхайн төсөл билээ. Бид энэ бүх хугацаанд алт, зэс, бусад ашигт малтмалыг олборлож, боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлж, нэмүү өртөг, үр ашгийг бий болгохын тулд анхнаасаа тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго тавин ажиллаж ирлээ. Оюу Толгойд өрнөж буй энэ том бүтээн байгуулалт, бизнесийн үйл явц нь ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө чиглэсэн гэдэгт бид итгэдэг. Үүнийг манай өдөр тутмын үйл ажиллагаа, бидний алхам бүрээс харж болно. Тухайлбал, байгаль орчны менежмент, дэдбүтцийн хөгжил, уурхайтай хөрш зэргэлдээ нутгийн иргэдтэй хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, сайн санааны үйлсийг дэмжин тэтгэлэг олгох, ажиллах хүчээ сурган хөгжүүлэх зэрэг олон ажил, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр ажлын зарим нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсантодорхой гэрээ хэлэлцээрийн дагуу хийгдэж байгаа бол багагүй хэсэг нь бидний санаачлан боловсруулсан орон нутаг, байгаль орчин, нийгмийн хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрүүдийн дагуу хэрэгжиж байна. Ийнхүү бид оролцогч талуудтайгаа найрсаг харилцаатай, тогтвортой үйл ажиллагаа бүхий бизнесийн байгууллагыгхөгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх,түүний өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Тогтвортой байдал гэдэг нь бидний хувьд байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах, ёс зүйтэй ажиллах, улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэнэ гэсэн үг юм. Энгийнээр аливаа шийдвэрийг гаргахдаа ирээдүйгээ бодолцож байхыг хэлнэ. Хөгжлийг тогтвортой байлгаж чадах аваас хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлтийг бий болгож чадна.

2013 он бидний хувьд онцгой жил байлаа. Өнгөрсөн жил Оюу Толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, экспорт эхэлсэн тухай онцлохын зэрэгцээ цаашид ч бусад түншүүдтэйгээ хамтран ажиллах боломжууд улам өргөжих болно гэдэгт бид итгэлтэй байна.

Бидний үйл ажиллагааны тайланг таалан соёрхоно уу.

Крэйг КиннелОюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал2014 оны 6 дугаар сар

3

Page 4: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Товч танилцуулгаОюу Толгой ХХК бол Канад улсын Туркойз Хилл (66%) болон Монгол Улсын Засгийн газрын (34%) хамтын эзэмшил бүхий Монголын компани юм. Рио Тинто компани Туркойз Хилл Ресурс компанийн дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд 2010 оноос эхлэн бүх хувь нийлүүлэгчийг төлөөлж Оюу Толгой төслийн менежментийг хариуцаж байна.

Оюу Толгойн уурхай нь Улаанбаатар хотоос урагш 550 км, БНХАУ-ын хилээс хойш 80 гаруй км зайд оршдог. Оюу

Толгойн үйлдвэрийн цогцолборт одоогоор ил уурхай ажиллаж, зэсийн хүдэр боловсруулдаг томоохон баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Ойролцоогоор 25-50 хувь нь зэс, алт, молибден болон бусад металлын агуулга бүхий баяжмалыг Оюу Толгойн уурхайгаас БНХАУ дахь зэс хайлуулах үйлдвэрүүд рүү боловсруулалт хийлгэхээр тээвэрлэдэг. Бид цаашид далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, өндөр агуулгатай зэсийн хүдэр олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2013 онд эхэлсэн Оюу Толгойн үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засаг, говь нутгийн хөгжил дэвшилд ашиг тусаа хэдийнээ өгч эхлээд байгаа юм.

Оюу Толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад нийт долоон тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хугацаанд Оюу Толгой нь бүх төрлийн татвар, хураамж, төлбөр хэлбэрээр улсад 1.3 тэрбум ам.долларыг төвлөрүүлжээ. Улсын төсөвт төлж буй татвар, хураамж нь цаашид тогтвортой өсөх төлөвтэй байна. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Монгол Улсын эдийн засаг гуравны нэгээр өсөх боломжтой гэж Олон Улсын Валютын Сан тооцсон байдаг.

Оюу Толгой нь Монгол улсын болон олон улсын ажилтан, мэргэжилтнүүдийн хамтын хүчээр хэрэгжсэн төсөл. Бид ажиллах хүчээ монгол ажиллагсадаар түлхүү бүрдүүлж, ирээдүйд уурхайг авч явах монголчуудыг эртнээс бэлтгэх зорилго тавин ажиллаж ирлээ. 2013 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

4

Page 5: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Улаанбаатар

Оюу Толгой уурхай

ДаланзадгадХанбогд сум

600 км

80 км

манай компанийн нийт ажиллах хүчний 90-ээс дээш хувийг монгол ажилтнууд эзэлж байгаа нь бидний зорилт биеллээ олж байгааг илтгэж байна. Оюу Толгойд богино хугацааны томилолтоор ажиллаж байсан олон улсын мэргэжилтнүүд нь монгол ажилтнуудтайгаа нягт хамтран ажиллаж, мэдлэг туршлага, ур чадвараа амжилттай шилжүүлж чадсан нь энэ зорилтыг биелүүлэхэд тус дэм болсон юм.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд сонсогдож байгаагүй, зэс, алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт тооцогдох ордын нэг болох Оюу Толгойг шинэ мянганы босгон дээр буюу 2000 онд Монгол, Канадын хамтарсан геологийн баг анх нээж илрүүлсэн юм.

Үүнээс хойш 13 жилийн дараа буюу 2013 оны зун гэхэд бид барилга, бүтээн байгуулалтын эхний үе шатаа дуусган Оюу Толгойн үндсэн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалыг дэлхийн зах зээлд арилжиж эхэлсэн билээ.

Говь нутагт Оюу Толгойн бүтээн байгуулалтыг явуулахад барилгын маш нарийн төлөвлөгөө, аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны чанд сахилга бат, үйл ажиллагааны хурд шаардагдаж байснаас гадна байгаль орчин, орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн бага нөлөө үзүүлэх өндөр үүрэг хариуцлага бидэнд ногдсон. Компани үүнд ихэд анхаарч тодорхой төлөвлөгөө боловсруулан түүнийхээ хэрэгжилтийг хангаж ажилласан юм. Тухайлбал, Оюу Толгойн баяжуулах үйлдвэр дэлхийн хамгийн бага ус ашигладаг үйлдвэрүүдийн нэг бөгөөд усыг хамгийн сайн хэмнэх технологийн шийдлийг ашигладаг юм. Мөн байгаль орчин, хүн ардын амьдралд учирч буй нөлөөллийг олон улсын жишгээр судалж, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОННБҮ)-г боловсруулж, түүний дагуу 740 гаруй үүрэг амлалтыг хүлээн ажиллаж байна. Тэдгээрт

тоосжилтыг бууруулах, усны хэрэглээг хамгийн бага төвшинд байлгах, орон нутагт ажлын байр бий болгох, нийгэмд хандсан хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг үүрэг багтдаг юм.

Эдгээрийн олонх нь бидний зайлшгүй хийх ёстой ажил байдаг ч Оюу Толгой өөрийнхөө санаачилгаар хийж ирсэн ажил ч бас нэлээд бий. Тухайлбал, Оюу Толгой компани улсын хэмжээнд томоохонд тооцогдох техник, мэргэжлийн сургалт, боловсролын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бид мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, техник, мэргэжлийн сургуулиудын барилга байгууламжийг санхүүжүүлэн бариулах, тоног төхөөрөмжөөр хангах, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг хийж байна.

Оюу Толгой компани 2013 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 227 сая ам.доллар буюу 343 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн байна. Улсад шууд төвлөрүүлсэн 185 тэрбум төгрөг (125 сая ам.доллар), Оюу Толгойд ханган нийлүүлэлт хийдэг туслан гүйцэтгэгч компаниудад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, байгаль орчны нөхөн сэргээлтийн баталгаа зэрэг бүх төрлийн татвар хураамж үүнд багтсан болно.

Ирэх жилүүдэд баяжмалын борлуулалт нэмэгдэхийн хэрээр эдийн засагт оруулах хувь нэмэр өснө. Өнгөрсөн онд бидний эхлүүлсэн үйлдвэрлэл, экспортын амжилт бол олон арван жилээр хэмжигдэх Оюу Толгойн урт аяны зөвхөн эхлэл юм. Бид Оюу Толгойн бүтээн байгуулалтын бүхий л үе шатанд уурхайтай хөрш зэргэлдээ орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллана. Эдгээр үйл ажиллагаа нь тогтвортой, бас аюулгүй байх нь хамгийн чухал.

| 5 Нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/about-us цахим хуудсаас уншина уу

Page 6: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Рио Тинто компанийн бодлого, стандартын зарчимд “тогтвортой хөгжил”-ийг дараах үйл ажиллагаа, түүний ажлын гүйцэтгэлээр хэмждэг. Үүнд:

• байгаль орчны талаар хүлээсэн үүргээ ухамсарлаж, үлгэр жишээ манлайлал үзүүлэх;

• нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах;• компанийн болон үйл ажиллагаагаа

явуулж буй орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжин бэхжүүлэх;

• компанийн засаглал, ёс зүй, хууль дүрмийн хэрэгжилтийг чанд сахих зэрэг багтана.

Тогтвортой хөгжиляагаад чухал вэ?

Оюу Толгой нь үйл ажиллагаагаа явуулахдаа тухайн ажил нь байгаль орчин, нийгэм болон эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг үргэлж тооцоолдог. Ингэхдээ “Бидний ажиллах арга барил“ гэдэг баримт бичгийг Оюу Толгой компани даяараа мөрдлөг болгон ажилладаг. Байгаль орчинд учрах аливаа нөлөөллийг зохицуулах, орон нутгийн иргэдтэй харилцах, ажиллагсдаа сургах, ханган нийлүүлэгчдийг сонгох зэрэг компанийн бүхий л үйл ажиллагаанд энэхүү тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ажлын арга барилыг ашигладаг юм. Бид оролцогч талуудтайгаа үр дүнтэй хамтран ажиллах замаар ирээдүйд улам хүчирхэг, тогтвортой, бас үр ашигтай бизнесийг бий болгон хөгжүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байна.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

6 | Тогтвортой хөгжлийн талаар нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/about-us/sustainable-development цахим хуудсаас уншина уу.

Page 7: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Хамтын ажиллагаа Оюу Толгой бол Монгол Улс болон олон

улсын хөрөнгө оруулагчдын хамтын түншлэл бүхий бизнесийн байгууллага

бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том уул уурхайн компани юм. Энэ утгаараа Оюу Толгой компани нь Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд болон бусад оролцогч талуудтай үргэлж харилцаж, хамтран ажиллаж байдаг.

Компанийн засаглалын хувьд Оюу Толгой нь хувь нийлүүлэгчдийн төлөөлөл болсон Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн бодлого, шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. ТУЗ-д Монгол Улсын талыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК төлөөлдөг бөгөөд компанийн хувь нийлүүлэгчид нь энэхүү ТУЗ-өөр дамжуулан Оюу Толгойн үйл ажиллагааны

талаарх тайлан мэдээллийг цаг тухайд нь авч, компанийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Бид хуулийн дагуу зайлшгүй хийж мөрдөх ажлууд, олон төрлийн тайлан мэдээг тогтмол гаргаж өгөхөөс гадна Засгийн газар, холбогдогч талуудтай харилцаагаа улам сайжруулахыг зорьж байна.

Бид Засгийн газар, яам агентлаг, аж үйлдвэрийн салбарын байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажиллаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Бид хамтын ажиллагаагаа олон чиглэлээр явуулж, талуудтай харилцан туршлага солилцож, аюулгүй, тогтвортой үйл ажиллагаа бүхий уул уурхайг хөгжүүлж Монголын уул уурхайн салбарыг дэлхийд өрсөлдөхүйц чадвартай болгохыг зорьж байна.

Тогтвортой хөгжиляагаад чухал вэ?

| 7 Нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/node/11 цахим хуудсаас уншина уу.

Page 8: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Өнө удаан хадгалагдах хөрөнгө оруулалтОюу Толгойд өрнөж буй аливаа ажлын өмнө тогтвортой хөгжилд хүрэх зорилго үргэлж оршиж байдаг. Бид хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу эдийн засгийн хөгжил, боловсролыг дэмжиж, байгаль орчин, соёлын өвийг эрхэмлэн хамгаалж, эрүүл мэндийг тэтгэж, боловсон хүчээ улам хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлж байна. Барилга, бүтээн байгуулалтаа дуусган үйл ажиллагаа нь жигдэрсэн бизнесийн байгууллага болж байгаа өнөө үед бид хамтран зүтгэгчид, ажиллагсад, уурхайтай хөрш зэргэлдээ орших орон нутгийн иргэд, Монголын дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй олон хүний аж амьдралд эерэг өөрчлөлт авчирсан гэдэгтээ итгэлтэй байна.

196969 суулгацИрээдүйд уурхайн ойр орчмыг нөхөн сэргээх ажлын бэлтгэлд зориулж, мод үржүүлгийн газартаа нутгийн ургамал ургуулж байгаа бөгөөд 20 гаруй төрлийн 196969 ширхэг суулгац тарихад бэлэн болоод байна.

2400 багшУлсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд сургалтын хөтөлбөр, боловсон хүчнийг олон улсын төвшинд хүргэх зорилгоор дөрвөн жилийн хугацаанд 2400 багшийн ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулав.

40 км цахилгааны шугамОюу Толгойн уурхайгаас Ханбогд сумын хооронд 7.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 40 км урт, 35 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан Ханбогд сумыг байнгын эрчим хүчтэй холболоо.

50000 гэрэл зурагБайгаль орчны судалгаа, говийн зэрлэг амьтдын тооллого хийхэд зориулж агаараас зэрлэг амьтан, байгалийн 50 мянга гаруй гэрэл зураг авч, байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах, түүнтэй холбогдох ажлын төлөвлөгөө гаргахдаа ашиглаж байна.

39 худагОрон нутгийн засаг захиргаатай хамтран 2013 онд эвдэрсэн 27 болон ашиглагдахаа больсон гар болон гүний 12 худгийг засварлан орон нутгийнханд хүлээлгэж өгөв.

233 ажилтанОюу Толгой ХХК-ийн “Урам зоригийн манлайлал” хөтөлбөрийн зорилго нь ажилтнуудад урам зориг өгөх, илүү чадварлаг баг бүрдүүлэх, сайн манлайлагч бэлтгэхэд оршиж байгаа юм. 2013 онд энэхүү хөтөлбөрт 233 удирдах ажилтан хамрагдлаа.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

8 |

Page 9: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

742 үүрэгБайгаль орчин, нийгмийн нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу 742 амлалтыг биелүүлэх үүрэг хүлээсэн юм. Энэхүү үнэлгээ нь байгаль орчноос эхлээд ажиллагсдын эрх хүртэл маш өргөн хүрээтэй асуудлуудыг хамардаг. Үүрэг амлалтын гүйцэтгэлд хөндлөнгийн аудитыг тогтмол явуулж дүнг олон нийтэд танилцуулдаг.

19 шинэ бизнесӨмнөговийн бизнесийг дэмжих манай компанийн бодлого, хөтөлбөрийн үр дүнд 19 аж ахуйн нэгж шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлж орон нутагт 145 ажлын байрыг шинээр бий болголоо.

35000 мод Нийслэлийн ундны усны гол эх үүсвэр болох Туул голыг хамгаалахын тулд Төв аймагт орших голын эх орчмын урсац бүрэлдэх газарт ойжуулах зорилготой олон жилийн турш хэрэгжих төслийг Оюу Толгой ХХК дэмжиж 35000 мод тарьж ойжууллаа.

764 хүнОрон нутгийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд гепатитын халдвар илрүүлэх шинжилгээнд Өмнөговь аймгийн 764 иргэнийг үнэ төлбөргүй хамруулав.

1300 ханган нийлүүлэгч Үндэсний ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх багаас зохион байгуулдаг бизнесийн сургалтад 1300 компанийн төлөөлөл хамрагдав. Энэхүү сургалтаар дамжуулан үндэсний компаниудад Оюу Толгойд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.

Говийн 242 оюутан2014 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн 52 оюутан Оюу Толгой ХХК-ийн дээд боловсролын тэтгэлгээр суралцаж байна. Өмнөговийн оюутнуудыг дэмжих уг тэтгэлгээр боловсрол эзэмшсэн оюутнуудын тоо 242 болов.

0.52 шоо метр усОюу Толгойн баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээ нь боловсруулж буй хүдрийн тонн тутамд 0.52 шоо метрээс бага хэмжээнд байна. Энэ нь дэлхийн ижил төрлийн бусад уурхайн дундаж үзүүлэлтээс хоёр дахин бага үзүүлэлт юм. Түүнчлэн, хэрэглэж буй усныхаа 82 хувийг дахин ашиглаж байна.

26 эмчӨмнөговь аймгийн 13 сумын 26 эмч, эмнэлгийн ажилтанд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, орон нутагт эрүүлийг сахин хамгаалах, ажлаа үр дүнтэй явуулахад нь дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгов.

76700 тонн зэсОюу Толгойн үйлвэрлэл, экспорт 2013 онд эхэлж, өнгөрсөн онд 76700 тонн зэс, 157 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэв.

| 9 Нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/node/11 цахим хуудсаас уншина уу.

Page 10: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааАливаа ажлыг аюул осолгүй гүйцэтгэх нь хамгийн чухал. Уурхайн талбарт, Улаанбаатарын оффист байхаас үл хамааран бид бүхий л үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг чухалчлан ажилладаг. Бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр маш нарийн дүрэм журам боловсруулан, түүнийг өдөр тутмынхаа ажилд чанд даган мөрддөг. Үүний үр дүнд ажилтнууд маань тухайн өдрийн ажлаа дуусгахдаа түүнийг эхлүүлэх үеийнх шигээ эрч хүчтэй, эрүүл саруул байж чаддаг юм. Аюулгүй ажиллагаа нь байнгын хяналт, анхаарлыг шаарддаг бөгөөд аюулгүй ажиллагааны арга барилаа тухайн ажлын нөхцөлд үндэслэн цаг үргэлж шинэчлэн сайжруулах шаардлагатай болдог. “Тухайн ажлыг хийх нь аюултай гэж үзвэл уг ажлыг зогсоо” гэсэн энгийн дүрэм Оюу Толгойд үйлчилдэг.

Аюулгүй ажиллагааг жинхэнэ ёсоор сахина гэдэг нь ажлын байранд тохиолдож болзошгүй аюул эрсдэлийг байнга

үнэлж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хэлнэ. Энэ нь гарсан осол зөрчлөөс сургамж авч, аюулгүй ажлын арга барил, тоног төхөөрөмж, технологийн үйл ажиллагаанд суурилсан аюулгүй ажиллагааны соёл, үүрэг, ухамсар болон ажлын байрыг бий болгосноор “аюул ослыг тэглэх” тухай бидний зорилт хангагдана гэсэн үг.

Бид аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ олон улсын хэмжээнд ашигладаг “Бүх гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт” -ээр хэмждэг. Энэ нь аливаа байгууллагын ажлын 200,000 хүн/цагт ногдох хөдөлмөрийн чадвар алдахад хүргэсэн гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт юм. 2013 онд компанийн хэмжээнд энэ үзүүлэлт 0.43 байлаа. Энэ нь 2012 оны 0.38 гэсэн үзүүлэлтээс өссөн ч бидний тавьсан зорилтод хараахан хүрээгүй байгаа хэрэг юм. Ажлын аюул эрсдэлийг урьдчилан таньж, хянаж, бууруулах зорилгоор хэд хэдэн шинэ хөтөлбөр, санаачилга нэвтрүүлж, өмнө хэрэгжүүлж байсан бодлогоо илүү төгөлдөржүүлж байна.

Ажиллагсдын эрүүл мэндийг сахин хамгаалж байна Ажлын байранд гарч болзошгүй аливаа эрсдэлээс ажиллагсдаа урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэндэд анхаарч, эрүүл, зөв амьдралын хэв маягт уриалж, үлгэр жишээ үзүүлэн манлайлж ажиллахыг зорьдог. Ажиллагсдынхаа эрүүл мэндийг сахин

хамгаалах зорилгоор бид уурхайд орчин үеийн оношилгооны төхөөрөмжөөр тоноглосон хөдөлмөрийн эрүүл ахуйн төв нээж шинжилгээ, үйлчилгээ, эмчилгээ явуулж байна. Тус эмнэлэг нь хууч өвчтэй ажиллагсдад зориулсан, ажлаа хийнгээ эрүүл мэндээ тогтмол хянах боломж бүхий тусгай тасагтай. Ажиллагсад тус эмнэлэгт хандан зөв хооллолтын болон бусад эрүүл мэнд, эрүүл ахуйн зөвлөмж,зөвлөгөөг байнга авдаг. Мөн уурхай дахь нийтийн хоол, үйлчилгээний газруудад эрүүл амьдралын хэв маяг, дасгал, эрүүл ахуйн зөвлөгөө, зөв хооллолтын талаарх мэдээлэл өгч мэдлэгийг нь дээшлүүлэх замаар ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьдаг юм.

Оюу Толгой ХХК-ийн Говь засварын газрын төлөвлөгч Л. Баярмаа

Би Оюу Толгой компанийн Эрүүл мэндийн хэлтэс, Эс Эс Эм, СОС эмнэлэг хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн паспорт” хөтөлбөрийг их дэмждэг. Энэ аяны хүрээнд зохиогдсон спортын уралдаан тэмцээн, эрүүл мэндийн сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт оролцсон. Бас аэробек, фитнесээр хичээллэж байна.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

10

Page 11: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Оны онцлох ажлаас: » Эрсдэл үзүүлэх сургалтын төвийг шинээр нээлээ. Уг төв нь ажлын байранд тохиолдож болзошгүй бодит эрсдэлийн жишээг ашиглан Оюу Толгойд аюулгүй ажиллагааг хангахад авах ёстой арга хэмжээ, дүрэм журмыг үзүүлдэг юм. Эрсдэл үзүүлэх сургалтын төв нь манай Эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөрийн хэсэг боллоо.

» Бид гэрээт компаниудад аюулгүй ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Тэдэнтэй туршлага хуваалцах хурал зөвлөлгөөн хоёр удаа зохион байгуулж, ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг сайжруулахад нь хувь нэмэр орууллаа.

» Дэлхий нийтээр ЭМААБО-ы процессыг хэмждэг ISO 14001 Байгаль орчны менежментийн систем, OHAS 18001 Эрүүл

мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн системийн гэрчилгээ, түүний биелэлтийг хангаж байна.

» Орон нутгийн эмч, сувилагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж Ханбогд сумын эмнэлгийн ажиллагсдад өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээгээ хангахад тус болж байна.

» Ажиллагсдад аюулгүй ажиллага, согтууруулах ундааны хэрэглээ, халууны үйлчлэл зэрэг аюул эрсдэл,авбал зохих арга хэмжээ, аюулгүй жолоодлого зэрэг сэдвээр мэдлэг өгөх, мэдээлэл түгээх кампанит ажлыг зохион байгуулан тууштай хэрэгжүүлж байна.

» Ажиллагсдын эрүүл мэнд, сайн сайхан амьдралд тогтмол анхаарч, тэдэнд амьдралын хэв маягаа хянах, эрүүл сонголт хийхэд туслах зорилгоор “Эрүүл мэндийн паспорт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт 1200 гаруй хүн хамрагдаад байна.

| 11 Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/health-safety цахим хуусдаас уншина уу

Page 12: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Байгаль орчны хамгаалалӨмнийн цэнхэр говь бол дэлхийд гайхагдсан үзэсгэлэнт байгалийн тогтоцтой газар юм. Оюу Толгой компанийн байгаль орчны цогц хөтөлбөрийн зорилго нь энэ бүс нутгийн байгаль орчинд уурхайн үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа нөлөөллийг хамгийн бага төвшинд байлгахад оршино. Биологийн төрөл зүйлд эерэг нөлөө ахиу үзүүлэх зорилгоор усны хэрэглээгээ хатуухянан зохицуулж, уурхайн ойр орчмын ургамал, ан амьтдыг хамгаалах арга хэмжээ авч байгаа юм. Хөндлөнгийн олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль тогтоомжийг чанд мөрдлөг болгож, 70 гаруй стандарт, зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа манай компани байгаль орчны хамгаалал, менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх зорилго тавьж байна.

2013 онд Оюу Толгойн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж эхэлсэн юм. Энэ хугацаанд нэг талаас Монголын ард түмэн, төр засгийн өмнө хүлээсэн

үүрэг, өгсөн амлалт, нөгөө талаас төслийн зээлдэгч нарын шаардлагаар бид байгаль орчны нөлөөллийг үнэлж, түүний хяналтыг илүү сайжруулж ирлээ.

Оюу Толгойн уурхай, түүний баяжуулах үйлдвэр бол хамгийн бага ус ашиглах технологид тулгуурласанюм. Бид орон нутаг дахь тоосжилтын төвшинг бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Манай Байгаль орчны хэлтэс ус, тоосондонцгой анхаарч, тогтмол хяналт, үнэлгээ хийж байна. Ан амьтныг хамгаалах, газрыг нөхөнсэргээх, ирээдүйд хийх уурхайн хаалтын төлөвлөлт зэрэг ажлууд бол энэ хэлтсийн өдөр тутмын ажлын салшгүй хэсэг. Тээврийн хэрэгсэлд хурдны хязгаарыг чанд сахих, шороон замыг сайжруулах, уурхайн ойр орчим мониторингийн цэг байгуулах зэрэг тоосжилттойтэмцэх үр дүнтэй аргыг 2013 онд нэвтрүүлсэн. 2013 оны эхээр байгаль орчны менежментийн ISO14001 стандартыг нэвтрүүлж, түүнийг хэрэгжүүлж ирлээ.

Үйлдвэрлэлийн болон ахуйн хаягдлын менежментийг явуулахад маш болгоомжтой хандаж, урьдчилсантооцоо төлөвлөлт хийх хэрэгтэй болдог. Баяжуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнийг олон улсынстандартад нийцсэн хаягдлын агуулах байгууламжид аюулгүй хадгалж байна. Тос, хуванцар, метал болон модон хаягдлыг дахин боловсруулдаг болоод нэлээд хугацаа өнгөрсөн байна. Цаашид хаягдал хүнс, цаас, картон зэрэг материалыг дахин боловсруулж, орчны тохижилт, газрын нөхөн сэргээлтийн ажилд ашиглах бордоо үйлдвэрлэхээр зэхэж байна.

Дусал усыг ч хэмнэнэОюу Толгойн баяжуулах үйлдвэрийг анх барьж байгуулахдаа дэлхий дээр байгаа бусад ижил төрлийн зэсийн уурхай, баяжуулах үйлдвэрүүдээс харьцангуй бага ус ашигладаг байхаар төлөвлөсөн бөгөөд өдгөө дэлхийн хэмжээнд хамгийн бага ус ашигладаг хуруу дарам цөөн баяжуулах үйлдвэрийн нэг Монголын говьд үйл ажиллагаагаа явуулж байна.

Оюу Толгойн үйлдвэрт ашиглаж буй усны хэрэглээ нь ойр хавийн ундны усанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж орон нутгийн иргэд санаа зовниж байгааг бид ойлгодог. Баяжуулах үйлдвэрт ашиглаж буй усыг уурхайгаас 40-70 км зайд орших Гүний хоолой хэмээх гүний усны ордоос газар доогуур тавьсан яндан хоолойгоор татан авдаг. Гүний хоолойн усны ордыг Оюу Толгойн гидрогеологчид нээж илрүүлсэн юм. Газрын гүнд буй энэ ус нь газрын гадарга, хөрсний усанд нөлөө үзүүлэхгүй, эрдэсжилт өндөр учир ундны хэрэгцээнд шууд ашиглах боломжгүй юм. Ордын нөөц олон арван жилийн турш уурхайн үйл ажиллагааг тэтгэхэдхангалттай бөгөөд нарийвчилсан гидрогеологийн судалгаа, 40 жил ашигласан гидрогеологийн загварыг үндэслэн энэ ордоос секундэд 870 литр ус татах зөвшөөрлийг төрөөс олгосон билээ.

Оюу Толгойн уурхайн ойр орчимд засвар хийх шаардлагатай олон худаг, цооног байдаг. Ханбогд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 2013 онд эвдэрсэн болон ашиглагдахаа больсон 27 гар худаг, 12 гүний худаг засварлаж, 102 мянган га газрын талбайд 117 айл өрх, 31 мянга гаруй малын усан хангамжийг сайжрууллаа. 2013 онд энэ хөтөлбөрийг өргөжүүлэн Манлай, Баян-Овоо сумын нутагт хэрэгжүүлэв. Ханбогд

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Д.Амгалан

2013 онд ОюуТолгой компанийн санхүүжилтээр Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг засаж сайжруулсан. Манай худгийг хэн ч, хэзээ ч ирсэн ашиглах боломжтой, үнэхээр зөв ажил болжээ.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

12

Page 13: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

сумын төвийг ундны усаар хангахуйц усны шинэ эх үүсвэрийн хайгуулын ажил үргэлжилж байна.

Оюу Толгойн баяжуулах үйлдвэр 2013 онд нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0.52 шоо метрус ашигласан. Харин дэлхийн бусад улс оронд буй ижил төрлийн баяжуулах үйлдвэрүүд тонн хүдэрболовсруулахдаа дунджаар 1.22 шоо метр ус ашигладаг байна. Энэ нь Оюу Толгойн усны хэрэглээ дэлхийн дунджаас хоёр дахин бага байгааг харуулж байна. Энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйл бол үйлдвэрт аль болох усыг бага ашигладаг, их хэмжээгээр дахин ашигладаг, эсвэл бүр огт ус ашигладаггүй технологийг нэвтрүүлсэн явдал юм. 2013 онд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрийн усыг дахин ашиглах явц 84 хувьтай байлаа. Өөрөөр хэлбэл, нэг литр усыг таван удаа дахин ашигладаг гэсэн үг юм.

Орон нутгийн иргэдийн хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлж байнаХанбогд сумын 23 малчин манай компанийн байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран 30 худаг, уст цэгийн усны түвшин, чанарт мониторинг хийж байна. Эдгээр уст цэг нь уурхайн ойр орчимд байрлуулсан 500 гаруй мониторингийн цэгийн нэгээхэн хэсэг бөгөөд Оюу Толгойн мэргэжилтнүүд жилийн бүх улиралд эдгээр цэгийн усны түвшин болон чанарт байнгын хяналт тавьж ажилладаг. Бид малчдын хийсэн хэмжилтийг мэргэжлийн хүмүүсийнхээ хийсэн хэмжилттэй харьцуулан нэгтгэж, ажиглалтынхаа үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Тоосны хэмжилтийг 14 малчны оролцоотойгоор 15 цэгт хийж байна. Орон нутгийн иргэдийн хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрт зэрлэг ан амьтныг ажиглах, тоолох ажил орж байгаа бөгөөд үүнд 18 малчин хамрагдаад байна. Энэ оноос эхлэн хайлаасны гэрэл зургийн ажиглалтад долоон малчин оролцох болсон. Байгаль орчинд малчидтай хамтран хяналт, үнэлгээ хийх энэхүү хөтөлбөрт 2013 онд 162 сая төгрөг зарцууллаа.

Оны шилдэг эко уурхай болов“Mongolian Mining Journal” сэтгүүл, Уул уурхайн яамнаас 2014 оны эхээр салбарын оны шилдгийг шалгаруулсан юм. Энэ шалгаруулалтад Оюу Толгой компани 2013 оны “Шилдэг эко уурхай” номинацын тэргүүн шагналыг хүртсэн юм. Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг, биологийн нөхөн сэргээлтийг говь цөлийн бүсэд зөв зохистой хийхэд шинэлэг арга технологийг нэвтрүүлэн манлайлж ирсэн зэрэг үзүүлэлтээрээ Оюу Толгой компани эко уурхайн болзлыг хангасан юм. “Оны эко уурхай” шагнал гардсан Оюу Толгой компанийн Нөөцийн стратеги, шинэчлэлийн асуудал эрхэлсэн дэд захирал Т. Мөнхбат “Энэхүү нэр хүндтэй номинацын тэргүүн шагналыг хүртсэн нь байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагууд, Засгийн газартай нягт хамтран ажилласны үр дүн юм” гэж үнэлсэн юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлынүнэлгээ, тайлан гаргавБид төслийн олборлолтын үйл ажиллагаа болон бусад үндсэн дэд бүтцийн төслүүдийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох хуулийн дагуу хийж гүйцэтгэв. Төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийн тайланг жил бүр боловсруулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар батлуулан, батлагдсан хувиа орон нутгийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэн хамтран ажилласаар ирлээ.

Үүнээс гадна олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шаардлагад нийцсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОНБНҮ)-ний тайланг боловсруулсан бөгөөд энэ тайланд тусгасан 740 гаруй үүрэг амлалтын биелэлтийг хянах зорилгоор зээлдэгч байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчдийн аудитыг тогтмол явуулж байна. Одоогийн байдлаар хөндлөнгийн 2013 оны дөрөв, аравдугаар сард хоёр удаа хийгээд байна. Эдгээр тайлангуудыг олон нийтэд ил

| 13 Байгаль орчны хамгааллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/environment цахим хуусдаас уншина уу.

Page 14: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Оюу Толгой дахь усны хэрэглээ /сараар/

Дэлхийн бусад зэсийн уурхайнуудын дундаж усны хэрэглээ

Оюу Толгой дахь усны дундаж хэрэглээ

Шоо

мет

р/то

нн х

үдэр

т

0

0.3

0.6

0.9

1.2

1.5

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

5-р сар

4-р сар

2-р сар

1-р сар

3-р сар

Усны сав дүүргэлт

3-р сард хүдэр боловсруулаагүй

Усны хэрэглээ 2013

тод байлгах зорилгоор компанийн цахим хуудас www.ot.mn-д байрлуулдаг бөгөөд ингэснээрээ бид нийгмийн хариуцлага, ил тод байдлын тухай зөвхөн ярих биш хийж байгаа ажлаараа батлан харуулж байгаа жишээ юм.

Биологийн олон янз байдалд эерэг нөлөөлөл үзүүлнэБид биологийн олон янз байдалд эерэг нөлөөллийг ахиу үзүүлэх зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Оюу Толгой төслийн үр дүнд өмнийн говийн биологийн олон янз байдлыг сайжруулахыг зорьж байна. Бид олон улсын биологийн төрөл зүйлийн зөвлөх компани, Олон улсын ургамал, зэрлэг амьтдын холбоо,Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэгтэй (Wildlife Conservation Society) хамтран ажиллаж, төслийн үрдүнд энэ зорилгод хүрэх арга замыг тодорхойлно.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

14

Page 15: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Бусад онцлох үйл явдлууд: » 2002 онд байгуулагдсан цаг уурын автомат станц цаг агаарын 20 гол үзүүлэлтийг хэмжиж байна. Нэмэлт хэмжилтийг бүс нутагт олон байршилд тогтмол хийдэг.

» Хөрсний хяналт шинжилгээг 22 газарт жилд гурван удаа хийсний үр дүнд хөрсний бүтцийн морфологийн дүн шинжилгээ хийж, хөрсний химийн болон физик шинж чанарыг тодорхойлж байна.

» Тоосжилтийн хяналт шинжилгээ, PM2.5, PM10 хэмжилт болон тоосонцрын дүн шинжилгээг уурхайн 35 газарт, нэмэлт 11 бүс нутгийн газарт хийж байна. Агаарын чанарын мониторинг, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, аммиак зэргийн хэмжээг Оюу Толгойн уурхайд, бүс нутгийн хэмжээнд хэмжиж байна. Оюу Толгойд ашиглаж байгаа нүүрс түлдэг бойлер, дулааны цахилгаан станцын утаанд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж байна.

» Дуу чимээний мониторингийг улирал тутамд уурхайд бүс нутгийн хэмжээнд 17 байршилд хийж байна.

» Чичирхийллийн мониторингийг жил бүр уурхай, бүс нутгийн хэмжээнд найман байршилд хийдэг.

» Шувуу, хөхтөн амьтан, шавьж, хэвлээр явагчид зэргийг оролцуулсан зэрлэг амьтдын цогц мониторинг хийж байна. Оюу Толгой ХХК нь Монголд анх удаа сүүлийн үеийн технологи ашиглаж, өргөн уудам талбайд өмнийн говийн зэрлэг туруутан амьтдын тооллого судалгааг агаараас болон газраас хийж, Өмнөговь,

» Дундговь аймгийн есөн сумын нутаг дэвсгэр буюу ойролцоогоор 150 мянган ам дөрвөлжин талбайд хулангийн тархалт, тоо толгойг тогтоохоор ажиллаж байна. 20 хуланд сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлдог хүзүүвч зүүж энэ амьтны нүүдэл хөдөлгөөнийг судлах боломжтой боллоо.

» Оюу Толгойн барилга бүтээн байгуулалт, уул уурхайн үйл ажиллагаанд 3869 га газар хамрагдаж байгаа бөгөөд үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 1,243 га газарт хийж дуусгасан байна.

» Ургамал, бэлчээрийн төлөв байдлын мониторингийг Ханбогд сумын нутаг дэвсгэрт 31 газарт хийв. Нэмэлт мониторингийн 10 цэг байгуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг хянаж байна.

» Биологийн нөхөн сэргээлт, ногоон байгууламж, тохижилтын ажлыг дэмжих, ховор ургамлын судалгаа хийх, орон нутгийн иргэдэд мэдлэг олгох зорилгоор Ханбогд суманд таван га талбайтай

мод үржүүлгийн газрыг байгуулсан юм. 2013 онд 20 төрлийн 196969 мод сөөгийн суулгацыг нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажилд бэлтгэж байна.

» 147 га газарт нутгийн ургамлын үр, суулгацыг ашиглан биологийн нөхөн сэргээлтийг хийж дуусгав. Үүний дотор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бортогонд үрслүүлж бойжуулсан 10600 заг мод тарив.

» Байгаль орчны асуудлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх кампанит ажилд оролцох, олон улсын баяр, ёслолын арга хэмжээ (дэлхийн усны өдөр, дэлхийн долоо хоног, нүүдлийн шувуудын өдөр, үндэсний мод тарих өдөр) зэргийг тэмдэглэв.

» Мал аж ауйн салбарын тогтвортой хөгжил, нүүдлийн ахуйн хэв шинжийг дэмжиж, бэлчээрийн менежментийг бий болгох зорилготой Бэлчээрийн менежментийн хөтөлбөрт 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн билээ.

» 3200 гаруй ажиллагсдыг зургаан сэдвээр байгаль орчны сургалтад хамруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө зохицуулах мэдлэг мэдээллээр хангалаа.

| 15 Байгаль орчны хамгааллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/environment цахим хуусдаас уншина уу.

Page 16: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

16

Page 17: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Өсөн хөгжиж буй Өмнөговь аймагМонголын хамгийн том уурхайтай зэрэгцэн оршиж буй говь нутгийнхаа эдийн засаг, хүн амыг хөгжүүлэх чиглэлээр бид идэвхтэй хамтран ажиллаж байна. Тиймээс ч говьд уул уурхайн цогцолборыг барьж байгуулахын зэрэгцээ нутгийн ард иргэд ашиглаж болохуйц шинэ дэд бүтцийг хөгжүүлж ирлээ. Энэ ажлын хүрээнд шинээр зам тавих, нутгийн иргэдийн хэрэгцээг хангах ундны усны шинэ эх үүсвэр олж илрүүлэх, спорт, соёл урлагийн цогцолбор барих, Ханбогд сумыг байнгын цахилгаан эрчим хүчтэй холбох зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэв. Нутгийн иргэдтэй харилцаагаа улам бэхжүүлэх нь манай компанийн үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Бид уурхайтайгаа хөрш зэргэлдээ орших сум суурин газар, хөдөөгийн иргэдийн аж амьдралд хөгжил авчрах гэрэлт ирээдүйг бий болгохын төлөө төр засаг, нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Өмнөговь аймаг, тэр дундаа Оюу Толгойн уурхайн хөрш зэргэлдээх сум, орон нутгийн иргэдтэй харилцаагаа бэхжүүлэх, хамтын

ажиллагаагаа тууштай өргөжүүлэхэд баримтлах “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймгийн захиргаа болон компанийн төлөөллөөс бүрдсэн Гэрээ байгуулах ажлын хэсгийг 2011 онд байгуулсан юм. Одоогоор Оюу Толгой компани болон орон нутгийн төр, захиргааны байгууллагын хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг болон Үйл явцын гэрээг байгуулаад байна. Энэ нь Өмнөговь аймгийн хөгжилд оруулах цаашдын хувь нэмрийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Орон нутгийн дэд бүтцийг сайжруулах талаар нэлээд ажил хийлээ. Ханбогд сумын хэтийн хөгжлийн төлөвлөгөө нь сумын мастер төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Энэхүү ажлыг Засгийн газар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд Оюу Толгой компани шаардлагатай дэмжлэг үзүүлэн, хамтран

ажиллаж байна. Өмнөговь аймгийн эдийн засаг хэдийчинээ хүчирхэг болно, Монгол Улсын хөгжил, цэцэглэлт тэр хэрээр хурдсах боломжтой. Оюу Толгой компани Өмнөговь аймагт шинэ бизнес, бүлэг, хоршоог хөгжүүлэх замаар орон нутгийн бизнесийг өргөжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Уурхайн ойр орчмын газар нутагт биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, археологи, палеонтологийн үнэт олдворуудыг хойч үеийнхэнд хадгалж үлдээхэд тодорхой хөрөнгө оруулалт хийгээд байна. Орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, тэдний дунд харилцан итгэлцийг гүнзгийрүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Өмнөговийн эдийн засгийн хөгжилд хувьнэмрээ оруулавОрон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг 2010 оноос хойш амжилттай хэрэгжүүлж ирлээ. Энэ хугацаанд 70 бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж, бизнесийн зөвлөгөө өгч бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь зориулж 560 сая төгрөгийн зээл олгоод байна. Ингэснээр 19 бизнес шинээр бий болж 145 ажлын байр бий болгов. Манлай, Баян-Овоо, Ханбогд сумын ногоочид, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдийг хамруулан орон нутагт төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих, хангамжийг сайжруулах, өрхийн хүнсний баталгаат байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн талбайн ногоожуулах зэрэг төслийг хэрэгжүүллээ. Уг төсөлд гурван сумын 110 өрх оролцсон бөгөөд 15 тонн ногоо хураан авсан байна. Ноосны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн үе шатуудыг тодорхойлох, өртгийн сүлжээний

| 17 Орон нутгийн иргэд, компани хоёр хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/communities цахим хуусдаас уншина уу

Page 18: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын туршилт, тохиргооны ажил дуусч, улсын комисст товлосон хугацаандаа хүлээлгэн өглөө. Өмнө нь Оюу Толгой компани тус сумын төвийг цахилгааны үүсвэрийн хоёр дизель хөдөлгүүр болон дизель түлшээр хангаж байлаа. 7.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажлыг үндэсний компаниуд гүйцэтгэсэн юм.

Сумын төвийн замыг сайжруулавОюу Толгой компани Ханбогд сумын төвд 2012 онд 10 км шороон замыг хайргаар хучиж, тоосжилтыг бууруулж байсан бол 2013 онд уг замын таван км-ийг нь хатуу хучилттай болголоо. Замын ажилд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулав.

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүйбайдлыг сайжруулавОрон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 347 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран сумдын эмнэлгийн 184 ажилтныг эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийн сургалтад хамруулж, 30 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж хэрэгслээр хангав. Аймгийн эрүүл мэндийн газартай хамтран вируст гепатитаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг сайжруулах

Бусад онцлох ажил: » Ханбогд сумын хатуу хог, хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж 14 га газарт олон жилийн хур хогийг цэвэрлэж булаад хогийн далан байгуулж хашаажуулав. Энэ ажилд 331 сая төгрөг зарцууллаа.

» Баян-Овоо суманд иргэдийн хүсэлтээр 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий спорт цогцолборыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан сумын удирдлагад тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөв. Спорт цогцолбор нь багш нарын өрөө, иж бүрэн тохижуулсан сургалтын болон одон бөмбөгийн танхимтай.

» Ханбогд суманд ундны усны эх үүсвэрийг олж илрүүлэх хайгуул, өрөмдлөгийн ажлыг 2013 онд үргэлжлүүлэн хийж 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулав.

» Манлай, Баян-Овоо сумыг цахилгааны үүсвэрийн дизель генератор, түлшээр хангахад 2.2 гаруй тэрбум төгрөг зарцууллаа.

» Монголын Байт харвааны холбооноос хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургууль дахь байт харвааны үндэсний хөтөлбөр”- ийг сургалтын тоног төхөөрөмжөөр хангав.

зураглал бий болгох, түүнд оролцогчдын харилцан хамаарлыг илрүүлэх зорилгоор нэмүү өртгийн сүлжээний судалгаа хийж, тэмээний ноосны давуу талыг илрүүлэв. Тэмээний ноосон утсаар ажлын хувцас оёх туршилт хийснээр Өмнөговь аймагт тэмээний ноосон бүтээгдэхүүний шинэ брэнд бий болох эхлэлийг тавив. Үүнд 633 сая төгрөгийн хөрөнгө оруулав.

Ханбогдыг байнгын эрчим хүчтэй холбовУлсын хэмжээнд эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй үлдсэн цөөхөн сумын нэгд тооцогдож байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 2013 оны 11-р сард байнгын эрчим хүчний эх үүсвэртэй холболоо. Оюу Толгойн уурхайгаас Ханбогд сумын хооронд 40 км урт, 35

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

18

Page 19: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

зорилгоор гепатит В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 764 хүнийг хамруулав.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангамжийг сайжруулахад чиглэсэн Эмчийн тэтгэлэгт хөтөлбөрт Өмнөговийн 13 сумын 26 эмч, эмнэлгийн ажилтныг хамруулж, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй хоёр оюутанд сургалтын болон амьжиргааны тодорхой хэсгийг санхүүжүүлсэн тэтгэлэг олгов. ЭМЯ-ны захиалгат “Монгол улсын малчдын ахуй амьдралын нөхцөл, эрүүл мэндийн байдал” сэдэвт төслийг дэмжин, Оюу Толгойн уурхайтай зэргэлдээ орших сумдын малчдын ахуй амьдрал, эрүүл мэндийн байдлын судалгааг санхүүжүүлж, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан багийн судлаачдыг ажиллуулж байна. Үүний зэрэгцээ ХДХВ/ДОХ, сүрьеэ, БЗДХ-аас сэргийлэх, МБХХ-ны ЕБС дахь байт харвааны дугуйлан, зам тээврийн ослоос сэргийлэх зэрэг үйл ажиллагааг дэмжин ажиллав.

Соёлын өвийг хамгаалавСоёлын өвийг хамгаалах чиглэлээр 343 сая төгрөг зарцуулав. Энэ нь Оюу Толгойн уурхай болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжсэнээс соёлын өвд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, зохицуулахад чиглэсэн юм. Энэ хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий палеонтологийн дурсгалт газрыг Шинжлэх ухааны акедемийн Палеонтологийн төвтэй хамтран хамгаалж,

Өмнөговь аймгийнХанбогд сумын иргэнД.Энхтайван

Оюу Толгой компани 2013 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 24 цагийн эрчим хүчтэй болгосон. Ингэснээр Ханбогд сумын айл, албан байгууллага болгонд ач тусаа өгч байна. Эрчим хүчтэй болсноор манай гэр бүлийнхэн талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн.

хашаажуулах ажил юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд уурхайн орчимд байрласан дурсгалт газрууд, хүмүүс олноор цугладаг тахилга шүтээн бүхий 13 өвт газарт тогтмол хяналт, ажиглалт хийж байна.

Нутгийн иргэдийн оролцоог ханган ажиллавОюу Толгойн талаархи бодит мэдээллийг говийн ард иргэдэд нээлттэй, ил тод байдлаар хүргэх зорилт тавьж, сар бүр орон нутгийн сонин гаргаж, сумын иргэдтэй тогтмол уулзаж байв. Уг уулзалт, хэлэлцүүлгээр Оюу Толгойн үйлдвэрлэл, ахиц дэвшлийн талаар танилцууж, иргэдийн сонирхсон сэдвээр яриа өрнүүлдэг. Ингэснээр орон нутгийн иргэд санаа зовж буй асуудлаа албан бус байдлаар тодруулах боломжтой болдог. Нутгийн иргэд албан ёсоор гомдол гаргасан тохиолдолд компанийн гомдол барагдуулах журмын дагуу тухайн гомдлыг хянан үзэж заавал хариу өгдөг. 2013 онд Ундай голын голдрилыг өөрчлөх төсөл, замын тэмдэг тэмдэглэгээ, усан хангамжийн сэдвээр иргэдтэй уулзсан юм. Цагаан сар, Ахмадын баяр, тэмээний баяр зэрэг арга хэмжээг орон нутгийн захиргаа, малчидтай хамтран тэмдэглэж ирлээ. Ханбогд сумын ахмадууд нутгийн соёл түүх, зан заншлын талаар Оюу Толгой уурхайн дэргэд байгуулсан “Ёс заншлын өргөө”-нд сургалт явуулж, уурхайн ажилчид, залууст уламжлалт соёл, түүхийн өргөн мэдлэг, туршлагаа өвлүүлж байна.

| 19 Орон нутгийн иргэд, компани хоёр хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/communities цахим хуусдаас уншина уу

Page 20: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Нийгэмд хандсан хөрөнгө оруулалтКомпанийн үйлдвэрлэл, дэд бүтцээр дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөхөөс гадна нийгмийн хариуцлагатай компанийн хувьд бид хөгжил дэвшилд чиглэсэн бусад үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг зорьдог. Бидний хэрэгжүүлдэг нийгмийн хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрүүд нь Өмнөговь аймаг болон болон боловсролын салбарт онцгойлон чиглэж байна. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжил байгаль орчны хамгаалалтад бодит бөгөөд урт хугацааны үр нөлөө үзүүлэх бусад санал санаачилга, төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.

Оюу Толгой компанид ирүүлсэн олон тооны хүсэлт, саналыг хүлээн авч, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд

урт хугацааны үр өгөөжтэй, нийгмийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, санал санаачилгыг дэмжин ажилладаг. 2013 онд Оюу Толгой компани байгаль орчныг хамгаалах, эдийн засгийг хөгжүүлэх, боловсролыг тэтгэх зорилго бүхий олон төслийг дэмжиж, 1.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг батлагдсан журам, нэгдсэн шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн гаргахдаа Оюу Толгой компанийн “Бидний ажлын арга барил” гэсэн ёс зүйн дүрмийг мөрдлөг

болгодог. Бид тогтвортой хөгжлийг дэмжсэн нийгмийн хөрөнгө оруулалтын эдгээр төслийг ил тод мэдээлж, гарч буй үр дүн, амжилтыг олон нийтэд тогтмол тайлагнадаг юм.

Хүүхдийн сурах, амьдрахорчныг сайжруулав2013 онд “Ротари Улаанбаатар” клубээс хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын захын гэр хорооллын орчинд байрладаг дунд сургуулийн ариун цэврийн өрөөний хүртээмж, тохижилтыг сайжруулах төслийг дэмжиж, 80 гаруй сая төгрөг хандивлав. Төсөлд Улаанбаатар хотын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор дунд сургууль хамрагдсан. Төслийн хүрээнд эдгээр газрын

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

20

Page 21: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

ариун цэврийн өрөөг бүхэлд нь шинэчлэн тохижуулж хүлээлгэн өглөө. Төслийн үр дүнд “Өнөр бүл” төвд сурч амьдарч буй бүтэн өнчин болон асрамж, халамж шаардлагатай 2-18насны 190 гаруй хүүхэд, “Амгалан” цогцолбор дунд сургуулийн 2400 сурагч, 190 багш ажилчид цэвэр тохилог ариун цэврийн өрөөг хэрэглэх боломжтой болсноор ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчноос үүдэлтэй халдварт болон бусад өвчнөөс сэргийлэх нөхцөл сайжирлаа.

Улаанбаатар хотын ундны усныэх үүсвэрийг хамгаалавНийслэлийхний ундны усны эх үүсвэр болсон Туул голын урсцыг нэмэгдүүлэхийн тулд голын эх хавийн урсац бүрэлдэх газар болох 2400 га газрыг ойжуулах төслийг Оюу Толгой компани дэмжин ажиллажбайна. Төслийг “Их уст Туул” төрийн бус байгууллага Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэмжлэгээр хэрэгжүүлдэг. Оюу Толгой компанийн нийгмийн хөрөнгө оруулалтаар Туул голын эх болох Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2013 онд 200 мянган ам.долларын (304 сая төгрөг) санхүүжилт хийснээр 35 мянган суулгац суулгаад байна.

Оюутны гудамжийг тохижуулавРио Тинто компанийн 400 мянган ам.долларын (608 сая төгрөг) санхүүжилтээр МУБИС-ийнуулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэлх 3000 ам метр талбайтайОюутны гудамжийг байгаль орчинд ээлтэй шийдлээр иж бүрэн тохижуулсан юм. Уг гудамжинд орчин үеийн хотын илэрхийлэл болсон гэрэлтүүлэг (LED), явган хүний зам, амарч тухлах сандал, хогийн сав, үнэ төлбөргүй утасгүй интернэтийн сүлжээ суурилууллаа. Энэ төслийн үр дүнд оюутан залуусын сурч боловсрох, амарч тухлах

орчин бүрдсэн, нийслэл хотын төв гудамжны тохижилт өнгө үзэмжийг сайжруулсан томоохон бүтээн байгуулалт болсон юм. Нийслэл хотод нэн шаардлагатай нийгмийн төслийн санхүүжилтийг хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх зорилгоор байгуулсан “Хөгжлийн төлөөх түншлэл” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Оюу Толгой компанийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү төслийг “Монголын хотуудын холбоо” гүйцэтгэсэн юм.

Өмнөговь аймагт Ганжуур, Данжуурих хөлгөн судрыг залавОюу Толгой компани “Цогт цагийн хүрдэн” төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг орчин

Бусад онцлох ажил: » Өмнөговийн үзэсгэлэнт байгаль, амьтан, ургамлын ховор зүйлүүдийн газарзүйн байршил болон шинжлэх ухааны нэршил бүхий мэдээллийг багтаасан мэргэжлийн өндөр түвшний гэрэл зураг, дүрс бичлэгийн анхны санг байгуулахад зориулж санхүүжилт олголоо. Төслийн үр дүнд орон нутгийн сургуулиуд сургалтын материаллаг баазаа сайжруулав.

» Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжиж, олон нийтийн энэ талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төслийг МУИС-тай хамтран хэрэгжүүлж байна.

» Уул уурхайн салбарт тэргүүн туршлага нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих салбарын хурал, чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байна.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв-ийн захирал Б.Бурмаа:

Оюу Толгой компани нь 49 сая төгрөгийн хандив тусламж үзүүлж, ариун цэврийн болон халуун усны өрөөнүүдийг тохижуулан хүүхдүүдийн эрүүл, ая тухтай, цэвэр цэмцгэр байх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Танай хамт олны оруулсан хувь нэмэр хүүхдүүдийн минь зүрх сэтгэл, бие махбодид түгэн дэлгэрсэнд манай төвийн хамт олон, хүүхдүүд гүнээ талархаж буйгаа илэрхийлж байна.

цагийн монгол хэлнээ буулгах төслийг дэмжиж, дэлхийн биет бус соёлын өвөөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн, дорно дахины шинжлэх ухааны өв санг багтаасан их нэвтэрхий толь болох Ганжуур, Данжуур хөлгөн судрын эхний 64 ботийг Өмнөговь аймгийн төв номын сан, Маанийн хийд, Ханбогд сумын Улаан сахиусны Бадамдэмчогнайн хийд, Ханбогд сумын номын санд залах төслийг санхүүжүүллээ. Уг ажиллагаа2013 оны есдүгээр сарын 26-27-нд болсон юм. Монгол түмний бахархал болсон Ганжуур, Данжуур хөлгөн судар нь 400 гаруй боть бөгөөд бусад ботиудыг орчуулан хэвлэсний дараа дээрх газруудад хүргэх юм.

| 21 Нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/partnership-and-sponsorship цахим хуусдаас уншина уу.

Page 22: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Боловсон хүчний хөгжилБид компанидаа тогтвортой ажиллах, өндөр ур чадвартай Монгол ажилтнуудаас бүрдсэн боловсон хүчин бий болгохыг зорьж байгаа бөгөөд зөвхөн шаардлагатай тохиолдолд олон улсын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг. Тиймээс ажиллагсдынхаа хөгжил дэвшилд хөрөнгө оруулж, тэднийг сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжоор бүрэн хангаж байна. Оюу Толгой компани зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, олон төрлийн шагнал, урамшуулал олгодог. 2013 онд компанийн ажиллагсад гурван сая цагийн сургалтад хамрагдлаа.

Манай ажиллагсад ажил үүргээ осол аюулгүй гүйцэтгэдэг, өндөр мэдлэг, ур чадвартай, өөрийгөө хөгжүүлэх

боломжоор бүрэн хангагдсан байх ёстой. Энэ бол бидний маш чухал зорилго. 2013 оны эцсийн байдлаар нийт ажиллагсдын 65 хувь нь өөрийгөө хөгжүүлэх хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан байна.

Рио Тинто компанийн “Ирээдүйн удирдагч хөгжүүлэх” хөтөлбөрт таван ажилтан оролцож, Рио Тинто компанийн “Олон улсын үйл ажиллагааны удирдагч” хөтөлбөрт 21 хүн хамрагдав. Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлж буй “Урам зоригийн манлайлал” хөтөлбөр нь компанийн үнэт зүйлс дээр тулгуурласан удирдахуйн ухааны нэгдсэн ойлголтыг компани даяар бий болгож байна. Хөтөлбөр нь урам зориг өгөх, илүү хүчтэй баг, хамт олныг бүрдүүлэх, манлайллын чадварт суралцуулж, удирдахуйн ухааныг дэлгэрүүлэх

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

22

Page 23: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Бусад онцлох ажил: » Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын хороонд дөрвөн монгол менежер шинээр томилогдсоноор компанийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа Монголчуудын тоог нэмэгдүүллээ.

» Оюу Толгой ХХК нь боловсрол мэдлэг, чадвараа ахиулах хүсэлтэй ажилтнуудаа сурч боловсроход нь дэмжих, их дээд сургуульд суралцах, боловсролоо дээшлүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилготой ажилтны сурч боловсрох санаачилгыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрт 60 хүн хамрагдлаа.

» 2013 онд сард дунджаар 19 мянган цагийн ЭМААБО, Оюу Толгойн танилцуулга болон хууль дүрмийн хэрэгжилтийн сургалт явуулав.

» Оюу Толгой ХХК “Дадлагажигч” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд мэргэшсэн ажилчид болон дадлагажигчдын олон улсын хүлээн зөвшөөрсөн мэргэшлийн гэрчилгээг цахилгаанчин, механикч мэргэжлээр олгох боломжтой болж байна.

» 2013 “Оны шилдэг ажилтан”-д хамт олныхоо дунд нэр хүнд бүхий 46 ажилтныг нэр дэвшүүллээ.

Оюу Толгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хяналтын оператор Г.Энхцэцэг

Би Оюу Толгой компанийн баяжуулалт, металлург, уулын ашиглалтын инженер, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалт төгссөн. Дараа нь АНУ-ын Солт Лейк хотын Кеннекотын уурхайд нэг сар дадлага хийсэн юм. Бид энэ уурхайд богино хугацаанд бутлуур, тээрэм, флотаци, хяналтын өрөө зэрэг бүх хэсэгт дадлага хийх зорилготой байсан юм. Газар дээр нь дадлага хийсэн болохоор үр дүнтэй байсан шүү.

зорилготой юм. 2013 онд хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 183, хоёрдугаар үе шатанд 34 удирдах ажилтан оролцов.

Оюу Толгой компанийн үндсэн, гэрээт ажилтан байхаас үл хамааран тэдний эрхийг дээд зэргээр хүндэтгэсэн, өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, тохилог, аюул осолгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ажлын орчноор хангахад анхаарч ажилладаг. Оюу Толгой компанийн дотоод журамд заасан ажиллагсдын нийгмийн халамжийн заалтууд Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан хэмжээнээс ч зарим тохиолдолд илүү таатай нөхцөл байдлыг санал болгодог. Тухайлбал, жирэмсний амралтын хугацаа, өвчтэй байх үеийг ажилласан цагт тооцох, ажиллагсад өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамрагдсан тохиолдолд сургалтын зардлыг нь компаниас олгодог зэрэг олон давуу тал бий.

Оюу Толгой компани ажиллагсдын төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай Хамтын гэрээ байгуулсан юм. Өмнө нь жил жилээр сунгадаг байсан бол энэ удаа хоёр жилийн гэрээ хийснээр ажиллагсдад илүү давуу талтай болж, урт хугацааны турш хүчинтэй хадгалагдах боломжтой боллоо. Уг гэрээгээр ажиллагсдын эрх ашгийг хамгаалан, ажиллагсдад үзүүлэх олон таатай нөхцлийг бий болгосон юм.

Удирдах ажилтнуудыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэвОюу Толгой компанийг ирээдүйд удирдагчдыг ажиллагсдын дундаас сонгон хөгжүүлж байна. 18 сарын хугацаанд компанийн бүхий л салбарт туршлага хуримтлуулж, ур чадвараа сайжруулах хөтөлбөрт удирдах алба хаших таван залуу хамрагдаж байна. Уг хөтөлбөрийг 2015 оны дунд хүртэл үргэлжлэх юм.

Боловсон хүчээ сургаж бэлтгэвОюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсээс Хөдөлмөрийн яаманд сар болгон хүргүүлдэг тайланд 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар тус компани болон гэрээлэгч компанийн ажиллах хүчний тоо 7079 гэж дурджээ. Оюу Толгойн уурхайн цогцолборыг маш богино хугацаанд барьж байгуулах нь орлого, ашиг нэмэгдүүлэх давуу талтай зэрэг олон хүчин зүйлээс улбаалж, олон улсын, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан билээ. Харин үйлдвэрлэлийн үе шатанд шилжээд буй өнөө цагт тэдгээр гадаад мэргэжилтнүүдийн олонхи нь томилолтоо дуусган, нутаг буцаад байна. 2013 оны эцсийн байдлаар Оюу Толгой ХХК-ийн ажиллагсдын 91.16 хувь нь монголчууд байсан бөгөөд ингэснээр ажиллагсдынхаа 90 хувиас доошгүйг монголчуудаар бүрдүүлнэ гэсэн урт хугацааны зорилт маань бодит ажил хэрэг боллоо.

| 23 Ажиллагсдын талаар нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/people-employment цахим хуудсаас уншина уу.

Page 24: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Залгамж халааг бэлтгэх оюуны хөрөнгө оруулалтМонгол Улсын цаашдын хөгжил, Оюу Толгой компанийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол оюуны хөрөнгө оруулалт гэж бид үздэг. Тиймээс ч энэ салбарт 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр, тогтолцоог сайжруулах замаар ирээдүйд уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг авч явах залгамж халааг бэлтгэх зорилготой.

Оюуны хөрөнгө оруулалтын зорилгодоо хүрэх хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэдний олонхи нь

өнөө маргаашдаа бус, харин урт хугацааны туршид үр дүнгээ өгөх хөтөлбөр байдаг. Өнөөдөр бидний бэлтгэж байгаа мэргэжилтнүүд хэдэн жилийн дараа аж үйлдвэрийн салбарын ажиллах хүчний эгнээнд шилжих юм.

Орон нутгийн оюутан, залууст үзүүлж буй дэмжлэгОюу Толгой ХХК 2005 оноос эхлэн Өмнөговь аймагт “Говь” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь Өмнөговь аймгийн чадварлаг оюутан, залуусыг тэтгэлэгтхөтөлбөрт хамруулж, төгсөөд нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Өнгөрсөн хугацаанд

тус аймгийн 242 оюутан уг тэтгэлгийг хүртлээ. 2013 онд Өмнөговь аймгийн 11 сумын 28 оюутан шинээр тэтгэлэг авч, нийт 52 оюутан Оюу Толгой компанийн тэтгэлгээр суралцсан юм. Үүний зэрэгцээ Ханбогд сумын залууст зориулан тусгай тэтгэлэг олгодог. Энэхүү тэтгэлэгт сумын нөхөн олговрын хөтөлбөрт хамрагдсан, эмзэг бүлгийн өрхийн оюутнууд, суманд нэн тэргүүнд шаардлагатай мэргэжлээр суралцаж буй 22 оюутан хамрагдаж байна. Тэдэнд сургалтын төлбөр, унааны зардал, байрны хөлс олгож байна. 2013 онд Өмнөговь аймгийн хэмжээнд оюуны хөрөнгө оруулалтад 117 сая төгрөг зарцууллаа.

Төгсөгчдийн хөтөлбөрНйит 16.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Төгсөгчдийн хөтөлбөр”-ийг 2011 онд эхлүүлсэн

ШУТИС-ийн УУАС-ийн II курсийн оюутан Ж.Отгонбаатар

Оюу Толгой компанийн 2013-2014 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад их баярласан. Би Булган аймгийнх.Оюу Толгой компани оюутны байрны төлбөрөөс эхлээд сар бүр хэрэглээний мөнгө өгч, сургалтын төлбөрийг бүрэн төлдөг. Миний хувьд амжилттай сайн суралцах л үлдлээ.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

24

Page 25: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

бөгөөд 2015 он гэхэд 100 авьяаслаг төгсөгчийг элсүүлэх зорилт тавиад байна. Энэхүү хөтөлбөр нькомпанид ирээдүйд шаардлагатай шинэ төгсөгчдийг бэлтгэж, сургалт, цалинтай ажил, практиктуршлагаар хангаж өгдөг. 2013 онд уул уурхай, инженер, бизнесийн удирдлага, ашигт малтмал боловсруулах мэргэжлийн 18 төгсөгч энэ хөтөлбөрт хамрагдлаа. Шинэ төгсөгчдөд Рио Тинтогийн бусад уурхай дээр ажиллаж, дадлага хийх боломж олгодог. 2013 онд 16 төгсөгч АНУ дахь Кеннекотын зэсийн уурхай дээр дадлага хийсэн юм.

Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрОюу Толгой компани 2010 онд БСШУЯ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.Уг санамж бичигт таван жилийн хугацаанд Монгол оюутнуудад гадаадын их, дээд сургуульд суралцахтэтгэлэг олгох тухай тусгасан юм. Бид уул уурхайн чиглэлээр дотоод, гадаадын их сургуульдмагистр, бакалаврын зэрэгт суралцах тэтгэлэг олгож байна. 200 оюутанд дотоодын, 30оюутанд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгох бөгөөд үүнд таван жилийн хугацаанд 8.7 тэрбум төгрөг зарцуулна. 2013 оны эцсийн байдлаар Оюу Толгойн тэтгэлэг авсан 100 оюутан 14 мэргэжлээр суралцаж байна.

Залуучуудын хөгжлийн хөтөлбөр10 дугаар сард эхлүүлсэн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр нь дунд сургуулиудын сурагчид, ОюуТолгойн тэтгэлэгт хамрагдсан болон дадлагажигч оюутнуудад ур чадвараа хөгжүүлж ирээдүйнудирдагч болоход туслах зорилготой. Бид энэ хөтөлбөрт зориулж жилд 712 сая төгрөг төсөвлөөд байна.

Дадлагажигч хөтөлбөрДадлагажигч нарын хөтөлбөр нь Мэргэшсэн ажилчдын эрэлт хэрэгцээг хангах, зорилготой Оюу Толгойд ажиллах мэргэшсэн ажилчдыг бэлтгэх, сургах, ажилд оруулах, улмаар ажиллагсдыгажлаа үр дүнтэй явуулахад бэлтгэх зорилготой. Хөтөлбөрийг Эрдэнэтийн Технологийн сургууль,

Оюу Толгойн ханган нийлүүлэгч Вагнер Азиа болон Трансвест Монголиа компанитай хамтранхэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид энэ хөтөлбөрийг уурхайн талбайд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үндэсний ажиллах хүчний хөтөлбөрОюу Толгойн оюуны хөрөнгө оруулалтын хамгийн томоохон хэсэг бол 2011 оноос хойш гурванжилийн хугацаанд жил бүр 3300 мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх төслийг Хөдөлмөрийняамтай хамтран хэрэгжүүлэх ажил юм. Энэ хөтөлбөр 2013 оны 9 дүгээр сард амжилттайдуусч Оюу Толгой компани 41 тэрбум төгрөг зарцуулсан. Орон даяар 13500 хүн энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна.Үүнээс гадна таван тэрбум төгрөгийн сургалтын төхөөрөмжийг зарим аймгийн МСҮТ-д суурилууллаа.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдЭрдэнэт, Улаанбаатар, Дархан, Чойр хот дахь мэргэжлийн боловсролын байгууллагуудынсургалтын тоног төхөөрөмж, хичээлийн хөтөлбөрийг сайжруулахад хөрөнгө оруулж, Ханбогд,Даланзадгадад мэргэжлийн боловсролын төвийг шинээр барьж байна. Налайх дүүрэгт барьж буй уул уурхайн жишиг сургуулийн барилгын ажил үргэлжилж байна.

Багш нарын ур чадварыг сайжруулахОюу Толгой ХХК нь 2011 онд Австралийн эрх бүхий сургалтын байгууллага болох ИТАС групптэйгэрээ байгуулж, дөрвөн жилийн хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2400 багшийн ур чадварыг сайжруулахаар болсон юм. Энэхүү төслийн зорилго нь шинээр байгуулагдах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшлах боловсон хүчнийг олон улсын төвшинд бэлтгэхэд оршино.Уг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн шилдэг багш нар бусад багш нараа сургах хийх үүрэг хүлээгээд байна. 2013 онд багш нар Австралийн техникийн коллежид тэргүүн туршлага судалсан юм.

Сайханцэцэгийн Энхжаргал

Улс төр судлаач мэргэжлээр төгссөн С.Энхжаргал Оюу Толгой ХХК-ийн шинэ төгсөгчдийн тэтгэлэгт хамрагдаж, 500-гаад тонны даацтай ачааны машины жолооч болох сургалтыг амжилттай дүүргэсэн юм. Тэрээр Эрдэнэтийн Технологийн сургуульд нэг жилийн тэтгэлэгт сургалтад сурсны дараа, 2011 оноос Оюу Толгойн ил уурхайд ажиллаж эхэлсэн.

Батбаатарын Давааням

Б.Давааням Оюу Толгойн тэтгэлэгт 2010 онд хамрагдаж, дараа нь Төгсөгчдийг Хөгжүүлэх хөтөлбөрт шалгарсан. Улмаар Оюу Толгойн хэд хэдэн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, одоо Дэд бүтцийн хэлтэст ЭМААБО-ны зөвлөхөөр ажиллаж байна.

Даланзадгадын Уул уурхайн Жишиг Сургууль

5.0 сая ам.доллар

Ханбогдын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1.5 сая ам.доллар

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2.1 сая ам.доллар + 0.85 сая ам.доллар

Налайх дүүргийн шинэ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 9.5 сая ам.доллар

Дарханы “Техникийн Коллеж” 2.275 сая ам.доллар + 1.8

сая ам.доллар

Эрдэнэтийн “Техникийн Коллеж”0.7 сая ам.доллар

Өмнөговь аймгийн МСҮТ 2.0 сая ам.доллар + 0975

сая ам.доллар

Орхон

Улаанбаатар

Өмнөговь

Дархан

Говьсүмбэр

Нийт дүн: Бүх төслийн дүн

26.66 сая ам.доллар

| 25 Сургалт, боловсролын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/people-and-employment/education-and-training цахим хуусдаас уншина уу.

Page 26: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Бизнес, эдийн засгийн өсөлтМонголын эдийн засагт үзүүлэх Оюу Толгойн нөлөөлөл нь зөвхөн манай ажиллагсдын ажлын байр, төлж байгаа татвараар хязгаарлагдахгүй. Бид хангамж, худалдан авалтаараа өмнийн говьд урт хугацаанд тогтвортой бизнес, компаниудыг хөгжүүлэхийг дэмжиж байна. Бид Оюу Толгойд хэрэгцээтэй бүхий л бараа, үйлчилгээг Монголоос худалдан авахын тулд найдвартай, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий сүлжээ бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

26

Page 27: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Бусад онцлох ажлууд: » Өмнөговьд байрладаг компаниудаас авах худалдан авалтын зардал 2013 онд 78 хувиар нэмэгдлээ. Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлж, Оюу Толгойд шаардлагатай бараа, үйлчилгээ нийлүүлэх сонирхолтой орон нутгийн компаниудад сургалт, дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүллээ.

» Даланзадгад дахь Бизнес хөгжлийн төвийн сургалтад хүмүүсээ хамруулсан компаниудийн тоо 1300 хүрлээ. Энэ нь орон нутгийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх үйл ажилагаатай уялдаж байгаа юм.

» 2013 онд нийт худалдан авалтын 40 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулсан бөгөөд энэ үзүүлэлт өмнөх онд 34 хувь байлаа. 2014 онд үндэсний худалдан авалтыг нэмэгдүүлж, нийт худалдан авалтын 55 хувьд хүрэх төлөвтэй байна.

» Өмнөговийн ханган нийлүүлэгч компаниудын ажилтны тоо 200-аас 1200 болж өслөө. 2010 оноос хойш шинээр бий болсон эдгээр ажлын байр нь Оюу Толгойтой шууд холбоотой бөгөөд үүгээрээ бүс нутгийн уул уурхайтай уялдаатай эдийн засаг улам бэхжиж, цаашид бий болох өсөлтөд итгэл төгс байгааг харуулж байна.

Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлсэн компаниуд,

ангиллаар

Монголын үндэсний

ханган нийлүүлэгч

1446

Гадаадын ханган нийлүүлэгч Төрөл-3-469

Гадаадын ханган нийлүүлэгч Төрөл-2- 18

Гадаадын ханган нийлүүлэгч Төрөл-1- 86

Улаанбаатар хотын1265

Өмнөговийн 104

Бусад - 77

Оюу Толгой компани 2013 онд Монголоос 820 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ дүнгийн талаас дээш хувийг

Монгол компаниуд хүлээн авчээ. Үлдсэн хувийг нь гадаадын хөрөнгө оруулалттай, Монголд бүртгэлтэй, Монголд нэмүү өртөг бүхий үйл ажиллагаа явуулж буй компаниуд эзэлж байна. Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулж буй үнийн дүн өсөлттэй гарсан бөгөөд энэ нь орон нутгийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн юм.

Тогтвортой, найдвартай үндэснийхангамжийн сүлжээг хөгжүүлэвБид Монгол Улсад урт хугацаанд тогтвортой, найдвартай үйл ажиллагаа бүхий өрсөлдөх чадварсайтай, үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхийг зорьж байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өргөн цар хүрээтэй, оновчтой бодлого, журам хэрэгжүүлж байна. Тухайлбал, Үндэсний ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх тухай бодлого, Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх тухай бодлогыг нэрлэж болно. Уг бодлогоор аливаа бараа, үйлчилгээ худалдан авахдааМонголын үндэсний компаниуд болон Өмнөговийн бизнесүүдээс худалдан авахыг чухалчлан үздэг юм. Үндэсний компаниудын аюулгүй ажиллагаа, чанарын хяналтыг сайжруулах зэрэгт тусалж, хамтран ажилласнаар тэднийг урт хугацаанд тогтвортой бизнес болон хөгжихөд нь хувь нэмрээ оруулж байна. Ингэснээр ханган нийлүүлэгчид Оюу Толгойд нийлүүлэлт

“Буянт галба” ХХК-ийн менежер Д.Өлзийсайхан

Бид Оюу Толгой ХХК-ийн “Ханбумбат” нисэх буудалд 2013 оны 2 дугаар сараас эхлэн үйлчилгээ явуулж байна. Өнөөдөр нисэх буудалд манай компанийн 22 хүн ажиллаж байгаа бөгөөд бид кафе ажиллуулж, цэвэрлэгээ хийж байна. Ханбогд сумын анхны мэргэжлийн бармен, орчин үеийн кафе ажиллуулж байгаадаа бид маш баяртай байна.

хийхээс гадна зах зээлээ өргөжүүлэх, бусад бизнесүүдтэй тогтвортой хамтран ажиллах чадавхитай болох юм.

Өмнөговьд шинэ бизнесийг хөгжүүлэвМанай компанид хоол хүнснээс эхлээд ажлын хувцас, аюулгүй ажиллагааны хэрэгсэл хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлагатай байдаг. 2012 оноос “Ханбогд хөгжил” компани уул уурхайн компаниудад гутал, аюулгүй ажиллагааны бусад хэрэгсэл нийлүүлж эхэллээ. Өмнө нь Оюу Толгойн олон улсын стандартын шаардлагад нийцэх аюулгүй ажиллагааны гутал нийлүүлэх орон нутгийн компани байдаггүй байсан юм. Одоо “Ханбогд хөгжил” ХХК олон улсын аюулгүй ажиллагааны хувцас үйлдвэрлэгч “Ханивелл” компанитай хамтран Оюу Толгой ХХК-ийнхны аюулгүй ажиллагааны гутлаар бүрэн хангаж, 2013 онд зургаан ажлын байр шинээр бий болголоо.Энэ бол орон нутгийн компани, олон улсын үйлдвэрлэгч хоорондоо түншлэл байгуулан Оюу Толгой ХХК-д Ханбогдоос нэн чухал бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байгаагийн тод жишээ юм.

Уурхайн талбай дахь цэвэрлэгээ болон засвар үйлчилгээний ажлыг Өмнөговийн гэрээлэгч компаниуд гүйцэтгэж байна. 2013 онд ажиллагсдын байрны цэвэр, бохир усны тээвэр, замын усжуулалтын үйлчилгээг орон нутгийн “Хангүрд” ХХК хариуцаж ажиллав. Эднийх уурхайд тусгай зориулалтын ачааны 14 машинаар үйлчилгээ үзүүлдэг. Энэ ханган нийлүүлэгч нь орон нутагтаа шинэ ажлын байр бий болгохоос гадна орон нутгийн төсөвт татвар, хураамжаа төвлөрүүлдэг.

2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй компаниудын тоо

Цаашид ханган нийлүүлэгч болох хүсэлтэй сонирхогч этгээд манай мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой. Худалдан авах хэрэгцээ гарах үед ханган нийлүүлэгчдийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй компаниудиас боломжит аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчдийг илрүүлж өрсөлдөөнт шалгаруулалтад урьж оролцуулдаг. Мэдээллийн санд бүртгэгдсэн ханган нийлүүлэгчдийг таван төрөлд ангилдаг. Тухайн компанийн 50-иас дээшхи хувийг монгол хүн эзэмшдэг бол энэ нь үндэсний компани юм. Үндэсний компани дотор Өмнөговийн ханган нийлүүлэгчид мөн багтана. Бусад төрөлд “Гадаад ангилал 1” буюу ажиллах хүчнийхээ 75-аас дээш хувийг Монгол иргэдээр бүрдүүлсэн, Монголд нэмүү өртөг бий болгож байгаа гадаад ханган нийлүүлэгчийг хэлнэ. Харин “Гадаад ангилал 2”гэсэн төрөлд Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг гадаад ханган нийлүүлэгчид багтана. “Гадаад ангилал 3” гэсэн хэсэгт дээрх шаардлагыг хангаагүй бусад гадаад ханган нийлүүлэгчид багтана.

| 27 Хангамжийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/mn/procurement цахим хуусдаас уншина уу.

Page 28: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Үйлдвэрлэл, экспортын тайланБид 2013 онд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн билээ. Удалгүй баяжмалын үйлдвэрлэлийн явц жигдэрч экспорт хийх хэмжээнд хүрсэн юм. Ийнхүү зэсийн баяжмалыг үйлдвэрлэхээс эхлээд олон улсын зах зээл дээр арилжаалсан чухал үе шат 2013 онд тохиолоо.

2013 онд 290 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 26400 тонныг нь арилжсан байна. Үйлдвэрлэсэнбаяжмал доторхи металын агуулгад 76700 тонн цэвэр зэс, 157 мянган унц цэвэралт, 489 мянган унц цэвэр мөнгө багтана. Эдгээр металыг агуулж буй зэсийн баяжмалыгОюу Толгойгоос хилийн боомт дахь агуулах руу тээвэрлэж, худалдан авагчдад хүргэдэг.

Борлуулалтын хэмжээ 2014 онд өсөх төлөвтэй бөгөөд үүнийг дагаад Засгийн газарт төлөх нөөц ашигласны төлбөр нэмэгдэх юм.

Үйлдвэрлэлийн мэдээ (2013 он) 2013 оны дүнБоловсруулсан хүдэр (‘000 тонноор) 20,317

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга) Зэс (%) 0.47Алт (г/т) 0.36Мөнгө (г/т) 1.39

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 290.0Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 26.4

Нийт үйлдвэрлэсэн металБаяжмал дахь зэс (‘000 тонн) 76.7Баяжмал дахь алт (‘000 унц) 157Баяжмал дахь мөнгө (‘000 унц) 489

Борлуулсан баяжмал дахь метал Баяжмал дахь зэс (‘000 тонн) 6.1Баяжмал дахь алт (‘000 унц) 10Баяжмал дахь мөнгө (‘000 унц) 36

Ил уурхай Анхдагч бутлуур Хүдрийн агуулах Баяжуулах Савлах үйлдвэр

Олборлолт Бутлалт Агуулах Боловсруулалт СавлагааLogistics

Далд уурхай

81сая тоннНийт зөөвөрлөсөн материал:

(хаягдал материал, хүдэр орсон)

20 сая тонн жилд 221 мянган тонн

20 сая тонн 286.3 мян/тоннБуталсан хүдэр

Хүчин чадал

Боловсруулсан хүдэр өдөрт 20 ажлын цагаар (савласан баяжмал)

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

28

Page 29: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Цаашдын зорилтОюу Толгойн эхний шатны бүтээн байгуулалт амжилттай өндөрлөснөөр бид компаниа үр ашигтай ажиллуулахад гол анхаарлаа чиглүүлж байна. Бид Оюу Толгойг осол аюулгүй, тогтвортой үйл ажиллагаатай, бас үр ашигтай ажилладаг бизнесийн байгууллага болгохыг зорьж байна. Ингэснээр Оюу Толгойн хувь нийлүүлэгч талуудад өгөх үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Барилгын үе шатнаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжиж буй үед гол анхаарлаа ашигтай үйл ажиллагаатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд чиглүүлж байгаа. Үүний зэрэгцээ холбогдогч талуудын тогтвортой хөгжилд нийцсэн шийдвэр гаргаж, бизнесийн үйл ажиллагаагаа хариуцлагатай хэрэгжүүлэх болно.

Уурхайн хөрш зэргэлдээ сум, орон нутгийн иргэдтэй харилцаагаа улам бэхжүүлэхэд 2014 онд онцгой анхаарч, Хамтын ажиллагааны гэрээндээ ахиц гаргана. Нутгийн иргэд бол Оюу Толгойн оролцогч талуудын хамгийн чухал хэсэг юм. Тиймээс харилцан

бие биеэ сонсч, нягт хамтран ажиллана. Оюу Толгой бол бизнесийн байгууллага бөгөөд осол аюулгүй, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах замаар компанийн ажиллагсад, бараа, үйлчилгээ ханган нийлүүлдэг компаниуд, хамтран ажилладаг бүхий л оролцогч талд Оюу Толгойн үр ашгийг хүргэх юм.

Оюу Толгой дахь үйлдвэрлэл нэмэгдэх тусам ажлын гүйцэтгэлээ улам сайжруулах оновчтой арга замыг нэвтрүүлж, компани болон Монгол Улсад урт хугацааны турш ашиг шимээ өгөх шинэлэг аргыг цаг ямагт эрэлхийлэх болно.

| 29 Нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/node/11 цахим хуусдаас уншина уу.

Page 30: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Нийгмийн хөрөнгө оруулалтын задаргааОюу Толгой ХХК-ийн Монгол Улсын хэмжээнд 2013 онд хийсэн нийгмийн хөрөнгө оруулалт

Нийт 33.1 сая ам.доллар/ 50.5 тэрбум төгрөг

Өмнөговийн хөтөлбөрүүд - 2013 он

Эдийн засгийн хөгжил 3%

Боловсрол 1%

Байгаль орчин 13%

Дэд бүтэц 62%Бусад 12%

Бараа, материалаар хийсэн хандив 1%

Амьжиргааг дэмжих 4%

Соёлын өв 2%

Эрүүл мэнд 2%

Нийгмийн бусад хөрөнгө оруулалт - 2013 он

Бусад 18%

Спорт 2%

Эдийн засгийн хөгжил 4%

Соёл урлаг 8%

Хурал, арга хэмжээ 10%

Боловсрол 11%

Байгаль орчин 47%

Боловсролын хөтөлбөрүүд - 2013 он

Бусад 2%

Дотоод тэтгэлэг 1%

Олон улсын тэтгэлэг 3%

Тоног төхөөрөмж 4%

МСҮТ зөвлөх үйлчилгээ 6%

Багш нарын ур чадвар дээшлүүлэх сургалт 9%

Дадлагажигч хөтөлбөр 15%

Мэргэжлийн сургууль барих хөтөлбөр 19%

3300 мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх хөтөлбөр 41%

Жич: Ам.доллараар хийсэн хөрөнгө оруулалтын дүнг тухайн үеийн ханшаар тооцсон болно. Зарим тохиолдолд санхүүжилтийг жилийн туршид ам.доллараар тооцохдоо 2013 оны сар бүрийн дундаж үзүүлэлт дээр тулгуурлан Монголбанкнаас гаргасан ам.долларын жилийн дундаж ханш буюу 1.523.93 төгрөгийн ханшийг ашиглав.

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

30

Page 31: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Дэмжсэн төсөл ам.доллар, төгрөг USD MNT

Өмнөговь Соёлын өвийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $225,616.00 . . . . . . . . 343,822,990.88₮ Орон нутгийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $227,941.00 . . . . . . . . 347,366,128.13₮ Орон нутгийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $106,706.00 . . . . . . . . 162,612,474.58₮ Орон нутгийн бизнес, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $415,930.00 . . . . . . . 633,848,204.90₮ Худаг сэргээх төсөл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $277,943.00 . . . . . . . . 423,565,675.99₮ Бэлчээрийн менежмент . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $223,627.00 . . . . . . . . 340,791,894.11₮ Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $35,344.00 . . . . . . . . . . 53,861,781.92₮ Боловсролыг дэмжих, оюутны тэтгэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $77,102.00 . . . . . . . . . 117,498,050.86₮ Уурхайн нөлөөллийг зохицуулах, амьжиргааг дэмжих . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $83,749.00 . . . . . . . . . 127,627,613.57₮ Орон нутагтай хамтран ажиллах/Түншлэл(Орон нутгийн санаачилга) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $49,171.00 . . . . . . . . . . 74,933,162.03₮ Оюу Толгой-Ханбогдын чиглэлийн 35кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц . . . . . . . . . . . . . . . . . . $4,987,105.71 . . . . . 7,600,000,000.00₮ Ханбогд сумын төвийн таван км замыг хатуу хучилттай болгох . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,822,823.60 . . . . . . 2,777,855,575.00₮ Ханбогд сумын хатуу хог хаягдлын менежмент . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $217,730.00 . . . . . . . . 331,805,278.90₮ Баян-Овоо сумын спорт цогцолбор . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $721,817.93 . . . . . . . 1,100,000,000.00₮ Ханбогд, Баян-Овоо сумын дизель түлшний хандив. Баян-Овоо сумын дизель генераторын түрээс, үйлчилгээ. . . . . $1,491,490.00 . . . . . . 2,272,926,355.70₮ Ханбогдын ундны усны хайгуул, өрөмдлөгийн ажил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,624,945.00 . . . . . . 2,476,302,433.85₮ Бараа, бүтээгдэхүүнээр өгсөн хандив . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $91,094.00 . . . . . . . . . 138,821,560.00₮ Ханбогд сумын цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $496,378.00 . . . . . . . . 756,445,325.54₮ Ганжуур, Данжуур судруудыг Даланзадгад, Ханбогд сумын хийд, номын санд залах ёслол . . . . . . . . . . . . . . . . . $50,544.00 . . . . . . . . . . 77,025,517.92₮ Ус, уул уурхай, Өмнөговийн нийгэм, техникийн сургалт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $22,000.00 . . . . . . . . . 33,526,460.00₮ Говийн биологийн төрөл зүйлийн гэрэл зураг, дүрс бичлэгийн сан байгуулах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $22,872.00 . . . . . . . . . 34,855,326.96₮ Ханбогд сумын соёлын төвийн дуу, гэрэлтүүлгийг сайжруулах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $11,929.00 . . . . . . . . . . 18,178,960.97₮

Боловсрол 3300 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $7,977,972.00 . . . . . 12,157,870,869.96₮ Мэргэжлийн сургууль төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $3,663,426.00 . . . . . . 5,582,804,784.18₮ Дадлагажигч төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $2,899,833.00 . . . . . . 4,419,142,503.69₮ Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,801,974.00 . . . . . . 2,746,082,237.82₮ МСҮТ зөвлөх үйлчилгээ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,175,204.00 . . . . . . 1,790,928,631.72₮ Төхөөрөмж нийлүүлэх . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $751,614.00 . . . . . . . 1,145,407,123.02₮ Олон улсын тэтгэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $542,128.00 . . . . . . . . 826,165,123.04₮ Дотоод тэтгэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $191,709.00 . . . . . . . . 292,151,096.37₮ Монголын Скаутын холбоонд 20 хуучин компьютер хандивлах төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $2,582.00 . . . . . . . . . . . 3,934,787.26₮ Дотуур байрны шинэчлэл, гэр хорооллын сургуулиудын ариун цэврийн өрөөг сайжруулах төсөл . . . . . . . . . . . . . . $54,337.00 . . . . . . . . . . 82,805,784.41₮ Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд физикийн өгүүлэл хэвлэх зардал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $2,534.00 . . . . . . . . . . . 3,861,638.62₮ Бусад . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $300,000.00 . . . . . . . . 457,179,000.00₮

Эдийн засгийн хөгжил Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажлын байр бий болгох төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $22,676.00 . . . . . . . . . 34,556,636.68₮ Олон нийтэд анхан шатны санхүүгийн мэдлэг олгох видео бүтээх төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $902.00 . . . . . . . . . . . . 1,374,584.86₮

Байгаль орчин Дэлхийн усны өдрийн тэмцээнийг дэмжих . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,500.00 . . . . . . . . . . . 2,285,895.00₮ Туул голын эхийг ойжуулах төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $195,687.00 . . . . . . . . 298,213,289.91₮ Дахин ашигласан хаягдлаар хийсэн баримлын төсөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $65,000.00 . . . . . . . . . 99,055,450.00₮

Спорт Өмнөд Америкийн хамгийн өндөр ууланд гарах тамирчдын аяллын тэтгэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $5,706.00 . . . . . . . . . . . 8,695,544.58₮ Дартсын дэлхийн аваргын тэмцээний тэтгэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,983.00 . . . . . . . . . . . . 3,021,953.19₮ “Эрүүл биед саруул ухаан” кампанит ажлын тэтгэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $2,941.00 . . . . . . . . . . . . 4,481,878.13₮

Соёл, урлаг Монголын бүтээлч салбар ба зохиогчийн эрхийн төслийн тэтгэлэг. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $36,314.00 . . . . . . . . . . 55,339,994.02₮ Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн 80 жилийн ойд зориулсан ном хэвлэх төсөл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $4,702.00 . . . . . . . . . . . . 7,165,518.86₮

Арга хэмжээ & хурал “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал-2013” бага хурал. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $20,000.00 . . . . . . . . . 30,478,600.00₮ Mongolia@ the Crossroads хурал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $9,892.00 . . . . . . . . . . . 15,074,715.56₮ Залуучуудын Бизнес форум-2013 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $987.00 . . . . . . . . . . . . . 1,504,118.91₮ Багш нарын өдрийг тэмдэглэх. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $1,870.00 . . . . . . . . . . . . 2,849,749.10₮ Уурхайчид, ханган нийлүүлэгчдийн хурал 2013 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $2,476.00 . . . . . . . . . . . 3,773,250.68₮ Металс Монголия 2013 хурал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $10,000.00 . . . . . . . . . 15,239,300.00₮ Уул уурхайн сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэх, бага хурал, хэвлэл гаргах . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $10,000.00 . . . . . . . . . 15,239,300.00₮ Бусад . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . $101,925.00 . . . . . . . . 155,326,565.25₮

Нийт дүн $33,141,732.24 . . . . . 50,505,680,696.63₮

| 31 Нэмэлт мэдээллийг http://ot.mn/mn/node/11 цахим хуусдаас уншина уу.

Page 32: Тогтвортой хөгжлийн тайлан 2013 онot.mn/media/ot/content/pdf/reports/OT_Sustainable_development_report_2013_MN.pdf · хөтөлбөрийг боловсруулах,

Тогтвортой хөгжлийн тайлан 2013 он

32 | To find out more, please visit: http://ot.mn/en/

ОЮУ ТОЛГОЙ ХХКМоннис цамхагЧингисийн өргөн чөлөө -15Сүхбаатар дүүрэг -14240Улаанбаатар, Монгол УлсУтас: +976-11-331880 (ext. 3800, 3801)Факс: +976-11-331890Шуудан: [email protected]