уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

9
Лекц-2 Төмөрлөгийн бус эрдсийн баялаг, үйлдвэрлэл 1

Upload: nominbyambadorj

Post on 16-Apr-2017

184 views

Category:

Engineering


9 download

TRANSCRIPT

Page 1: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

1

Лекц-2

Төмөрлөгийн бус эрдсийн баялаг,

үйлдвэрлэл

Page 2: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

2

Төмөрлөгийн бус эрдсийн баялагт уул-хими, уул-техник, барилгын материал, пьезооптикийн түүхий эд, үнэт ба гоёл чимэглэлийн чулуу зэргийг хамааруулна.

Page 3: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

3

1. Уул-химийн үйлдвэрлэлийн эрдэс түүхий эдФосфатын хүдрүүд, калийн давс, хүхэр, бор, иод,

бром зэрэг эрдсийн түүхий эдийг уул-химийн үйлдвэрт хэрэглэдэг. Фосфатын хүдэрт фосфорит, апатит зонхилох байр суурийг эзэлдэг. • Далд болон бичил талстжилт бүхий кальцийн фосфат

бүхий тунамал чулуулгийг фосфорит гэнэ. • Фосфатын бүлгийн эрдэс бөгөөд эндоген, экзоген,

метаморф үүсэлтэй ордууд үүсгэсэн байдаг. Апатитийн хүдрийг баян, дунд зэрэг, ядуу, маш ядуу хүдэр гэж ялгана.

Page 4: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

4

2. Уул-техникийн үйлдвэрлэлийн эрдэс түүхий эдШөрмөсөн чулуу, бал чулуу, тальк, хайлуур жонш,

каолин, бентонит, магнезит, кварцит, галд тэсвэртэй түүхий эд зэргийг уул-техникийн түүхий эдэд хамааруулна.

Page 5: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

5

3. Барилгын материалын эрдэс чулуулаг.Барилгын үйлдвэрлэлд шууд болон тодорхой

боловсруулалт хийгдсэний дараа ашиглах эрдэс чулуулгууд байдаг. Элс, шавар, чулуун материал, цемент, шохой, шилний түүхий эд, өнгөлгөөний чулуу зэрэг түүхий эд байна.

Page 6: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

6

4. Пьезо-оптик эрдсийн түүхий эдРадиоэлектроник, оптикийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг

онцгой бүлгийн төмөрлөг бус ашигт малтмал юм. Пьезоцахир, оптикийн цахир, исланд жонш, оптикийн хайлуур жонш зэрэг нь пьезоцахилгаан шинж, гэрлийн давхар хугалах чанар, үзэгдэх болон хэт ягаан, хэт улаан туяаны тусгалын мужид тунгалаг байх зэрэг онцлог чанартай.

Эдгээрт тавигдах шаардлага нь:-Талстууд болон түүний хэсгүүд цавгүй ба ихэрлэлтгүй байх-Хатуу, шингэн, хийн хольцын хуримтлалгүй цэвэр байх-Бусад гажилт, эвдрэлгүй байх-Хэмжээ нь хамгийн бага хэсгээрээ 1-2.5см-ээс багагүй байх

Page 7: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

7

5. Үнэт ба гоёл чимэглэлийн чулууГоёл чимэглэл, урлагийн бүтээл хийхэд ашиглах

чулуулгийг үнэт ба гоёл чимэглэлийн чулуу гэнэ. Үзэсгэлэнтэй өнгө, тунгалаг чанар, хурц гялга,

эдэлгээ даах чадвар, хүчиллэг шүлтлэг орчинд хувирахгүй байх чадвар, ховор олдоц зэрэг шинж чанар, төрх байдал нь үнэт ба чимэглэлийн чулууны үзүүлэлтүүд болно.• Үнэт эрдэнийн чулууг 4 зэрэглэл болгон хуваан үздэг

бөгөөд хэмжээ нь 1.5-4мм байна.• Гоёлын чулуу харьцангуй хямд гоёлын ваар, хайрцаг,

ширээний мавцан зэргийг хийхэд хэрэглэгдэх бөгөөд хэмжээ нь 5-150мм байна. 2 зэрэглэлд хуваадаг.

Page 8: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

8

• Чимэглэлийн чулууЧимэглэлийн зориулалттай эд зүйлсийг хийхэд

хэрэглэгддэг. Чимэглэлийн чулууны хэмжээ 100-150мм байна.

Үнэт эдлэлийн чулуу олдоц багатай ховор байдаг учир тэдгээрийг зохиомлоор үүсгэх синтезийн технологийг боловсруулсан байдаг. Мөн зарим үнэт болон гоёлын чулууны чанарыг нь сайжруулах боломжтой байдаг. Жишээ нь халаах, туяагаар шарах аргаар биндэрьяа, молор, циркон зэрэг чулууны өнгийг сайжруулах болдог бол хув, оюу зэрэг чулууны үйрмэгийг шахах, барьцалдуулах замаар ширхэгийг нь томсгож болдог.

Page 9: уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-2

9

Анхаарал таьсанд баярлалаа.