ном хөтөлбөр нэгдсэн тайлан

13
Тайлан Хөвсгөл аймаг 2013 он

Upload: hurelchuluun-baasansuren

Post on 22-Nov-2014

2.608 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

ТайланХөвсгөл аймаг 2013 он

Page 2: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

Боловсролын газрын дарга 35 сургуулийн захирал, 37 цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн гэрээг байгуулахад ном, авьяас хөтөлбөрийг оруулан баталсан.

Ном хөтөлбөрийн хүрээнд Боловсролын газраас ЛХА телевизтэй хамтран “Номын ертөнц” нэвтрүүлгийг ЕБС-ын сурагчдад зориулан цувралаар 8 дугаар хүргэсэн байна.

Page 3: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

Ном хөтөлбөрийн 1-р үе шатанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Цагаан-Уул, Хатгал, Рэнчинлхүмбэ, Ханх, Тосонцэнгэл, Тариалан,Ирээдүй, ЭДЦСургууль, Бүрэнхаан бага сургууль, 2-р сургууль, ДМЦС, Авьяас-8 сургууль,Гурван-эрдэнэ гэсэн 17 сургуулийн 6300 гаруй сурагчид оролцож өөрсдийн хийсэн даавуун ном,том, жижиг номоороо сургуульдаа үзэсгэлэн гаргасан байна.

Page 4: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

Эрдмийн далай цогцолбор сургууль, Авьяас 8-р сургуулийн багш, сурагчид номын богц ажиллуулж, өвлийн амралтаар нь сурагчдыг гэрээр ном уншуулах шинэлэг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Багш нарын баяраар “Хөвсгөлийн буухиа” сониноор дамжуулан Ном,Авьяас хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэн 2800 гаруй ширхгийг боловсролын салбарт ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгчдэд түгээсэн.

Page 5: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

Ном хөтөлбөрийн 2-р үе шатанд 30 цэцэрлэгийн 1289 хүүхэд дүр бүтээж фото зургийн цомог бүтээжээ.

31 сургуулийн 1-5-р ангийн 5198 сурагч дүр бүтээх тоглолтонд оролцож уншсан номын агуулгаа дүрээр амилуулах аргад суралцжээ.

Page 6: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

Дунд ангийн сурагчдын дунд Эссэ бичих аян өрнүүлж, энэхүү аянд 28 сургуулийн 864 сурагч эссэ бичсэнээс Боловсролын газарт шилдэг 100 гаруй эссэг ирүүлсэн байна.

Ахлах ангийн сурагчдын дунд 10 номын агуулгын хүрээнд илтгэл бичих аян зарлаж, 28 сургуулийн 665 сурагч илтгэл бичсэнээс Боловсролын газарт 60 гаруй илтгэл ирүүлсэн байна.

Албан бус боловсролын хүүхдүүд болон ахлах ангийн сурагчдын дунд “Би ном унших дуртай” төслийн аян зарласнаас 7 сургуулийн 15 төсөл Боловсролын газарт ирүүлж энэхүү 15-н төслийг Улаанбаатар хотын Баянгол гэгээрэл төв рүү цахим хаягаар явуулсан.

Page 7: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

ЭДЦС-ийн 1-5-р ангийн сурагчид сургуульдаа 300ш ном бүтээн эцэг эхчүүддээ үзэсгэлэн хэлбэрээр үзүүлж тайлагнасан байна.

Мөрөн 2-р сургууль Чингүнжавын талбайд авьяас, ном хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг хийн 350 гаруй номын үзэсгэлэнг дэлгэн үзүүлж,монгол хэл уран зохиолын багш нар үзэсгэлэнд оролцсон эцэг эх, сурагчдад монгол бичгээр нэрийг нь бичиж өгөх арга хэмжээг зохион байгуулсан.

Ирээдүй сургууль 1-11-р ангийн сурагчдын 200 гаруй ном бүтээн үзэсгэлэн зохион байгуулж, эцэг эхчүүддээ тайлагнажээ.

Page 8: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

“Хөвсгөл аймгийн хүүхдийн номын

чуулган”-ыг 5 сарын 24-нд 23 сумын 270

гаруй сурагчдыг хамруулан , номын үзэсгэлэн

гаргаж багш, эцэг эхчүүдэд сурталчилан ном

бүтээх арга зүйн тайланг зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнгийн гол онцлог нь 1-т

сурагчид өөрсдөө хийсэн, 2-т Даавуун ном,

модон ном, үйсэн ном, хайчилбаран ном, том,

жижиг ном, шүрэн ном, 2D, 3D, 4D ном

хийгдсэнээрээ онцлог болсон. 3-т СӨБ-ын

багш нарын хийсэн Худган ном, Скочин ном,

хормогчин театр зэрэг олон сонирхолтой

номоороо энэхүү үзэсгэлэнд оролцсон.

Page 9: ном хөтөлбөр нэгдсэн тайлан
Page 10: ном хөтөлбөр нэгдсэн тайлан
Page 11: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

Номын чуулганд оролцогчдод зохиолч Б.Бат-эрдэний “Ангийн дарга” номыг БГ, НҮБ-ын хүүхдийн сан хамтран санхүүжүүлж, бэлэглэв.

Page 12: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Ном хөтөлбөр

СӨБ-ын 37 цэцэрлэг ном хөтөлбөрт ажилттай оролцож, хүүхдүүд үлгэрийн номоороо дүр бүтээж, эцэг эхчүүдтэйгээ ном бүтээж, өөрсдөө номын баатар болж ном бүтээх гм олон төрлийн арга хэмжээг өрнүүллээ.Мөн НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр эцэг эх, багш, багийн засаг даргын төлөөлөл 93 хүн “Хамтдаа уншья” сургалтанд хамрагдаж бага насны хүүхдийг номоор дамжуулан төлөвшүүлэх арга зүйд суралцсан байна.

Аймгийн төвийн 110 бага ангийн багш нарт “Ангийн номын сан ашиглан хүүхэд нэг бүрийг бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварт суралцуулах арга зүй” сургалтыг зохион байгуулсан.

Page 13: ном хөтөлбөр нэгдсэн тайлан

Хөвсгөл аймгийн хүүхдийн ном мэндэллээ.