биологийн төрөл зүйлийн хомсдол

15
L/O/G/O Биологийн төрөл зүйлийн хомсдол ОЙН НӨӨЦИЙН ХОМСДОЛ Илтгэгч: сурагч Э. Бямбасүрэн Н. Диваанансал Удирдагч багш: Б. Оюун 2012 – 04 – 22 Эрдэнэмандал ахлах сургууль

Upload: chemistry-teacher

Post on 24-May-2015

5.474 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

L/O/G/O Биологийн төрөл зүйлийн хомсдол

ОЙН НӨӨЦИЙН ХОМСДОЛ

Илтгэгч: сурагч Э. Бямбасүрэн

Н. ДиваанансалУдирдагч багш: Б. Оюун

2012 – 04 – 22

Эрдэнэмандал ахлах сургууль

www.themegallery.com

Илтгэлийн агуулга

Сэдвийн үндэслэл

Онолын хэсэг

Судалгааны үр дүн

Дүгнэлт 5

1

3

4

2 Зорилго, зорилт

www.themegallery.com

Сэдвийн үндэслэл

Биологийн төрөл зүйл гэдэг нь амьд ертөнцөд оршин байгаа бодгалиуд, популяци, төрөл зүйлүүдийн болон экосистемүүдийн хоорондын болон тэдний дотоодын олон янз байдлыг илэрхийлдэг. Дэлхийн цаг уурын дулаарал, манай оронд нүүрлэж буй цөлжилт, ойн хомсдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан биологийн төрөл зүйл зүй ёсоор хомсдоход хүрээд байна. Үүнээс монгол орны ойн нөөцийн хомсдолын талаарх мэдээллийг үе тэнгийн найзууддаа таниулахад оршлоо.

www.themegallery.com

Ойн нөөцийн хомсдол

ЗорилгоЗорилго ЗорилтЗорилт

Монгол орны ойн нөөцийн агууламжыг судлан, манай орны ойн нөөцийн хомсдолын шалтгаан мөн түүнээс шалтгаалах сөрөг үр дагаварыг бусдад үе тэнгийн найзууддаа танин мэдүүлэх

Монгол орны ойн нөөцийн агууламжыг судлах, ойн нөөцийн хомсдолыг илрүүлэх, ойн ач холбогдолыг танин мэдэх

www.themegallery.com

Монгол орны ойн нөөцийн хомсдлын гол шалтгаан нь хууль бус мод бэлтгэл, түймэр, хортон шавьжийн хөнөөл юм. Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устаж үгүй болсон мэдээ байдаг. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ. Заган ойг хасвал нийт нутгийн 6.7 хувийг эзэлж байна.

Ойн нөөцийн хомсдлын шалтгаан

www.themegallery.com

Ойн нөөц

Монгол Улсын ойн сан 140 орчим зүйлийн мод, сөөгөөс бүрддэг. Ойн талбайн 74 хувийг шилмүүст болон навчист ой, 26 хувийг найлзуурт заган ой тус тус эзэлдэг байна. Монгол орны ойг газар зүйн байрлалаар нь авч үзвэл манай улсын нутаг дэвсгэрийн таван хувийг эзлэх бөгөөд өндөр уулын бүслүүр 5%-ийг, тайгын бүслүүр 5%-ийг, ойт хээрийн бүслүүр 25%-ийг эзэлдэг юм байна. Харин хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар аадар борооны дараа гол мөрөн үерлэхэд хүргэж, эргээд хурдан хатаж хуурайших үзэгдэл байнга явагдаж ойн нөөц их хэмжээгээр хомсдож байна.

www.themegallery.com

6.7%-и

йг ой

7.2%-и

йг ой

Монгол орны ойн нөөцийн харьцуулалт

8.1%-и

йг ой

12.5 %- и

йг ой

1991 1998 2009 2011

www.themegallery.com

Ойн модны экологийн ач холбогдол

Монгол орны ойн багахан мод нь дэлхийн усны гурван том ай сав болох Номхон далай, Хойд мөсөн далайн болон дотоодын ай савын хагалбарыг даган ургадаг. Ингэж ургахдаа гол, мөрний усны нөөцийг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсийг хамгаалах, хүлэмжийн хийг шингээх, био ертөнцийн тааламжтай орчныг бүрдүүлэх, цэвдэгшилтийг тогтоож барих, амралт, аялал жуулчлалын бүс нутгийг бүрдүүлэх гэх зэрэг экологийн асар их ач холбогдол дагуулдаг байна. Зөвхөн экологийн төдийгүй нийгэм-эдийн засгийн өндөр үр ашигтай билээ.

www.themegallery.com

Ойн нөөц – цөлжилт

Сүүлийн арван жилд манай орны 590 мянган га талбай бүхий ой түймэрт сүйдэж, 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд жилд дунджаар ой хээрийн түймэр 160 удаа гардгийн 99 хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг байна. Харин мод огтолсон газарт хөрсний ус шингээх чадвар 65-70 хувь, хөрсний ялзмаг 9-30 хувь буурч, хөрсний тогтворжилт 15-50 дахин багасдаг учир хөрс элэгдэн эвдэрч, үржил шимээ алдан, тухайн цэгт цөлжилт бий болох аюултай юм байна.

www.themegallery.com

Ойн нөөцийн хомсдол – цөлжилт

Цөлжилт, ойн ба хөрсний доройтол нь эрчимтэй явагдаж, нийт нутгийн 72 хувь нь цөлжилтөнд өртөөд байна. Цөлжилт бэлчээрийн доройтол дагуулж байдаг.

www.themegallery.com

Ойн нөөцийн хомсдолоос

Ойн экосистемийн доройтолд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулаарал, түймэр, хортон шавьж, бэлчээрийн хомсдол, уул уурхай зэрэг хүний хүчин зүйл нөлөөлж байна. Ой ийнхүү устаж байгаагаас гүний усны чийгийг тогтоон барьдаг, гол горхины эх болсон өндөр уулсын мөнх цас, цэвдэг жилээс жилд хайлсаар байна. Үүнээс болж гол горхи, булаг шандны усаар тэжээгддэг хээр болон говийн экосистем хуурайшиж, усны эргэлтийн горим алдагдан, ургамлын нөмрөгийг ядууруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж байгаа юм.

www.themegallery.com

Ойн нөөцийн хомсдол

Байгаль Хүн

www.themegallery.com

Ойн нөөцийн хомсдол

Хортон шавьж Мод бэлтгэх

www.themegallery.com

Дүгнэлт

Монгол орны байгалийн нөөцийн хомсдол бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа бөгөөд түүнд хүний үйл ажиллагаанаас шалтгаалах хүчин зүйлүүд болох хууль бус ашиглалт, зохисгүй хэрэглээ, зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаагаас гадна, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчин, экологийн хүчин зүйлүүд бас нөлөөлж байна.

L/O/G/O

Анхаарал хандуулсан таньд баярлалаа