Урт насжуулах жимс

17
Урт насжуулах жимс—Долоогоно CRI Долоогоныг улаан жимс, долооно гэж нэрлэдэг газар ч бий. Ихэвчлэн манай улсын умард нутгаар элбэг ургадаг. Хүрэн улаан өнгөтэй, мах ихтэй, хүчиллэг амттай жимс юм. Боловсрох үедээ уулын бэлийг өвч улаан өнгөөр чимээд тун гойд үзэсгэлэнтэй харагддаг. Долоогоно нь Хятад оронд 3000 гаруй жилийн түүхтэй болсон шим тэжээл элбэгтэй, эмчилгээний үнэ цэнэтэй сайхан жимс юм. Настан буурлууд долоогонотой хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, унтах нойрыг сайжруулж, яс болон цусны кальцийг хэвээр байлгаж, артерын судас хатуурахаас сэргийлж, урт насалж удаан амьдрахад тустай "Урт насжуулах жимс" гэсэн сайхан нэрийдэлтэй жимс юм. Долоогонод төрөл бүрийн шим тэжээлтэй бодис элбэг агуулагдаж байдаг. Тухайлбал, амин дэм С, амин дэм E, шар луувангийн эд нь нэн элбэг агуулагдаж байдаг. Мөн цанхуй цэцгийн язгууртаа оройлж байгаа жимс юм. Амин дэм С, амин дэм E, шар луувангийн эд нь исэлдэхээс сэргийлэх сайн эм тул бие махбодийн дарлааг нэмэгдүүлдэг байна. Ер нь долоогоно бол "Гэдэсний цэвэрлэгч" юм. Шим тэжээлийн үнэ цэнэ 1. Долоогоно нь зүрх судасны өвчнөөс сэргийлж, цусны судсыг тэлж, титмийн судасны урсгалыг нэмэгдүүлдэг. Мөн зүрний ажиллагаа, төв мэдрэлийн системийг сайжруулдаг байна. Нөгөө талаар бас цусны даралтыг бууруулах, цусны судасыг зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шээс

Upload: sarnai-enkh-sarnai

Post on 28-Jul-2015

417 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Урт насжуулах жимс

Урт насжуулах жимс—Долоогоно

CRI       Долоогоныг улаан жимс, долооно гэж нэрлэдэг газар ч бий. Ихэвчлэн манай улсын умард нутгаар элбэг ургадаг. Хүрэн улаан өнгөтэй, мах ихтэй, хүчиллэг амттай жимс юм. Боловсрох үедээ уулын бэлийг өвч улаан өнгөөр чимээд тун гойд үзэсгэлэнтэй харагддаг. Долоогоно нь Хятад оронд 3000 гаруй жилийн түүхтэй болсон шим тэжээл элбэгтэй, эмчилгээний үнэ цэнэтэй сайхан жимс юм. Настан буурлууд долоогонотой хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, унтах нойрыг сайжруулж, яс болон цусны кальцийг хэвээр байлгаж, артерын судас хатуурахаас сэргийлж, урт насалж удаан амьдрахад тустай "Урт насжуулах жимс" гэсэн сайхан нэрийдэлтэй жимс юм.

      Долоогонод төрөл бүрийн шим тэжээлтэй бодис элбэг агуулагдаж байдаг. Тухайлбал, амин дэм С, амин дэм E, шар луувангийн эд нь нэн элбэг агуулагдаж байдаг. Мөн цанхуй цэцгийн язгууртаа оройлж байгаа жимс юм. Амин дэм С, амин дэм E, шар луувангийн эд нь исэлдэхээс сэргийлэх сайн эм тул бие махбодийн дарлааг нэмэгдүүлдэг байна. Ер нь долоогоно бол "Гэдэсний цэвэрлэгч" юм.

      Шим тэжээлийн үнэ цэнэ

      1. Долоогоно нь зүрх судасны өвчнөөс сэргийлж, цусны судсыг тэлж, титмийн судасны урсгалыг нэмэгдүүлдэг. Мөн зүрний ажиллагаа, төв мэдрэлийн системийг сайжруулдаг байна. Нөгөө талаар бас цусны даралтыг бууруулах, цусны судасыг зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шээс гадагшлуулах, тогтуун тайван байхад ашигтай.

      2. Ходоодонд хурсан махан бүтээгдэхүүний хаягдал зүйлийг арилгахад тун сайн үйлдэл үзүүлдэг юм. Ердөө шингээлтэнд туслах эм бэлдмэлийн бүрэлдхүүнд долоогоно их орсон байдаг.

      3. Долоогонд агуулагдаж байдаг флавоны төрлийн нийлмэл бодисууд нь өмөн үүг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг.

      4. Цусыг идэвхжүүлж, зарим хэсэгт цус хурж, ойчиж шархадсан үед эмчилгээний туслах үүрэг гүйцэтгэдэг.

Page 2: Урт насжуулах жимс

      5. Эмэгтэйчүүдийнм төрөх болон умай хумигдахад туслан, сарын тэмдэг тогтвортой болох амаржсаны дараа цусыг тэгшлэх зэрэгт эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

      6. Долоогонд агуудагдаж байдаг флавоны төрлийн нийлмэл бодисууд болон амин дэм С,луувангийн эд зэрэг нь чөлөөт гени бий болохыг хориглох юм уу багасгаж,биу махбодын дархлааг нэмэгдүүлж,өтлөхийг удаашруулдаг.

      7. Долоогонд бас амьсгаадах,цэр их гарахыг багасгах, бактерыг дарах,хэвлий өвдөн суулгахад эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг бүрэлдхүүнд байдаг.

      8. Долоогоно бас өөх тос шингэхэд тусладаг, зөвхөн өөх тосноос болоод таргалж байгаад бол зохих эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна. Долоогоныг хэн ч хэрэглэж болно,хүчиллэг зүйлд шүд нь жингэнэдэг хүн бол долоогонотой боорцог зэрэг долоогонын бүтээгдэхүүн идэж болно.Өдөрт 3-4 ширхэг хэрэглэнэ.

     Мэдэж авууштай зүйл:

      Шив шинэхэн долоогоно нь гүн улаан өнгөтэй, хальс нь гялтганаад иш навч нь ногооноороо байдаг бөгөөд маш цатгалан харагддаг. Боловсорсон долоогоныг удаан хугацаагаар тавихад хальс нь үрчийж, өнгө нь буураад иш навч нь хатсан байдаг. Долоогоныг хадгалахад дөхөм боловч чийгтэй, халуун орчинд удаан хугацаа хадгалабал ялзардаг юм. Долоогоныг шууд идэж болно. Нарийн боловсруулаад боов, цай болгон хэрэглэж болох төдийгүй эмд ордог юм

ЖүржЧөлөөт нэвтэрхий толь, ВикипедиагаасХарайх: Удирдах, Хайлт

Жүрж

Модонд ургаж буй жүрж ба цэцэг,навч.

Биологийн ангилал

Page 3: Урт насжуулах жимс

Аймаг: Ургамал

Division: Magnoliophyta

Анги: Magnoliopsida

Баг: Sapindales

Овог: Жүржийнхэн

Төрөл: Цитрус

Зүйл: C. sinensis

Латин нэршил

Citrus sinensis(Карл Линней)

Жүрж буюу амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй, С витаминаар баялаг, жүржийн модонд (цитрус) ургадаг жимс юм. Цитрус нь 10м орчим өндөртэй, мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй тул зөгий их татагдан цугладаг. Жүрж нь Азиас гаралтай юм. 15-16 зуунд Хятадаас Лисбон уруу дамжин, дэлхий даяар тархжээ. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь Америк, Бразил, Испани, Итали, Мексик зэрэг болно. Жүржийг хальсыг нь арилган шууд идэж хэрэглэхээс гадна шүүс хэлбэрээр, мөн нугасны махан хоол зэрэгт соус болгож хэрэглэнэ. Жүржийн хальс нь нэг төрлийн архи хийхэд бас ашиглагддаг байна.

10 Хамгийн ашигтай жимс9-р сарын 27, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 3,369 уншсан Ангилал: Мод бут жимсний мод, Цэцэг

Page 4: Урт насжуулах жимс

АНУ болон Европын холбооны эрдэмтэд бидний амьдралыг уртасгаж, хөгширөлтийг удаашруулдаг хамгийн ашигтай 10 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулаад байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд юугаараа ашигтай вэ ? Энэхүү мэдээллийг Твинфо сэтгүүлээс авав.

1. Алим

Энэ жимс нь бие организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн алиманд судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөс хамгаалахад тустай. Өдер бүр алимны шүүс ууж байвал насаа 17 жилээр уртасгах боломжтой гэж Английн эрдэмтэд үзэж байна.

Page 5: Урт насжуулах жимс

2. Хар нэрс

Энэ жимс нь бие организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа          агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор бие организмын амьдралыг нилээд уртасгадаг байна. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчнөөс сэргийлж, уураг тархи сэргэхэд нэн тустай. 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна

Page 6: Урт насжуулах жимс

3. Үхрийн нүд

Үхрийн нүд нь дархлааг идэвхижүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, даралтыг хэвийн болгодог. Мөн энэ  жимс  С аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх билээ.

Page 7: Урт насжуулах жимс

4. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлааг сэргээх үйлчилгээтэй бөгөөд чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд

Page 8: Урт насжуулах жимс

чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байна.

5. Улаан лооль

Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдалтыг зогсоодог ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү байдаг байна. Мөн улаан лоольд РЗ гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо буюу бөглөрөл үүсэх магадлалыг бууруулдаг.

Page 9: Урт насжуулах жимс

6. Чий жимс

Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба нь хялгасан судсыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас цацраг идэвхит бодис буюу хүнд металлыг зайлуулдаг болохыг нь нотлоод байна

Page 10: Урт насжуулах жимс

7. Анар

Анар жимсний шүүсэнд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг цус харвалт болон зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг. Анар жимсний шүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

Page 11: Урт насжуулах жимс

8. Амтат жүрж

Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг ба цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн С, А ба В амин дэмээр баялаг.

Page 12: Урт насжуулах жимс

9. Тоор

Тоор жимс нь Калигаар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг ба магни нь бухимдлыг багасгах ба сэтгэл санааг дээшлүүлдэг, Тоор нь арьсны эсүүд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгодог.

Page 13: Урт насжуулах жимс

10. Чавга

Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн хар чавга иим шинж чанартай.

Танд хэрэгтэй з ө вл ө мж

Бид яагаад ногоо идэх ёстой вэ? /үргэжлэл/

Салатны навч /Lettuce/

Page 14: Урт насжуулах жимс

Салатны навчинд агуулагддаг витамин, эрдэс бодисууд нь төрөл бүрийн өвчлөлөөс сэргийлж, өвчний явцыг бууруулах тустай.

Эрүүл мэндийн ач тус: Салатны навч нь найрлагандаа нүүрс ус, бага зэргийн уураг ба өөх тос агуулдаг. Үүнээс хамгийн чухал элемент нь А витамин ба кали юм. Мөн ихэнх салатны навчинд С витамин, кальци, төмөр, зэс агуулагдахаас гадна холестерин үүсэхээс хамгаалдаг бета-каротин гэдэг чухал бодис их хэмжээтэй байдаг байна. Мөн салатны навчинд агуулагддаг фолийн хүчил нь зүрхний өвчлөлөөс сэргийлнэ. Нэмж хэлэхэд, салатны навч нь калийн эх үүсвэр бөгөөд энэ нь цусны даралтыг бууруулж зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ихээхэн ач тустай.

Хүнсэнд хэрэглэх: Салатны навчийг түүхийгээр нь төрөл бүрийн салат хийхэд тохиромжтой ба хоол чимэглэхэд өргөн хэрэглэдэг.

Бууцай: /Spinach/

Бууцай нь олон төрлийн витамин агуулдаг бөгөөд шинээр нь хэрэглэвэл илүү амт чанартай.

Эрүүл мэндийн ач тус: Бууцай нь зүрх, үе мөчний өвчин болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлж, нүдний хараа сайжруулдаг бөгөөд хавдрын хортой эсийн хуваагдаж үржих процессийг удаашруулдаг болох нь батлагдсан. Мөн яс бэхжүүлдэг кальци, магни агуулдаг тул хүүхэд, өсвөр насныхан болон настай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Насанд хүрсэн эмэгтэйчүүд бууцай хэрэглэхэд хөхний хорт хавдар тусах магадлалыг багасгадаг ажээ.

А ба С витаминыг ихээр агуулдаг учир хүний цусан дахь холестеринийг бууруулан, өөх тосыг задалж даралт ихсэх, цус харвах зэрэг өвчнүүдэд өртөхөөс сэргийлдэг. Мөн бууцайнд агуулагддаг С витамин болон бета-каротин нь бүдүүн гэдэсний эд эсийг гэмтэж өвчлөхөөс хамгаалан, төрөл бүрийн үрэвслээс сэргийлдэг. Энэ нь зарим хүнд өвчнийг хурцдах, хүндрэхээс сэргийлэх, өвчин дахин сэдрэх давтамжийг бууруулдаг сайн талтай юм. Бууцай нь стрессийг багасгаж, нүдний харааг сайжруулдаг бөгөөд тархийг сэргээж, сурах чадварыг нэмэгдүүлнэ. Бууцай нь төмрийн маш баялаг эх үүсвэр бөгөөд

Page 15: Урт насжуулах жимс

төмрийн дутагдалд орж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой. Маш бага калоритой учраас таргалуулахгүйгээр хоол хүнснээсээ хэрэгтэй витаминаа авах боломжийг олгодог.

Ногоон хулуу /Zucchini/

Хулуугаар бидний сайн мэдэх "икра"-г бэлддэг. Үүнээс гадна хулууг бүх төрлийн хоолонд үндсэн орц болгон хэрэглэж болно.

Эрүүл мэндийн ач тус: Ногоон хулуу нь илчлэг багатай бөгөөд 100 грамм хулуунд хэрэгцээт эрдэс бодис болох фолийн хүчил 24 мк, кали 280мк, А витамин 115 мк, 19%-ийн мангани агуулагддаг. Мөн витамин С, А, К, Е, В1, В2, В6, фосфор, ниацин, фолат, зэс, цайр зэрэг олон төрлийн эрдэс бодис хулууны найрлаганд байдаг.

В-гийн төрлийн витаминууд нь төрөлтийн гажиг, зүрхний багтраа, цус харвалт зэрэг өвчнүүдийн эрсдэлээс сэргийлдэг. Мөн хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас хамгаалдаг. Түүнээс гадна витамин В1 нь хүний тархины эд эсийг тэтгэдэг чухал зүйл юм.

Бууцай (Spinacia oleracea) нь идэж болох Amaranthaceae овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү ургамал нь баруун өмнөд Азиас гаралтай нэг наст ургамал.

30 см хүртэл өндөр болж ургах ба тал тал тийш салаалсан навч нь 2-30 см урт, 1-15 см өргөнтэй. Навчис дундаас үр нь шигтгээ мэт хэд хэдээр гардаг. Бууцайн цэцэг шар ногоон өнгөтэй, 3-4 мм голчтой байна.

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.