Хөрс судлал, лекц семинарын хураангуй

17
" Х Ө РС СУДЛАЛ " ЛЕКЦ , СЕМИНАРЫН ХУРААНГУЙ 2012 оны 05-р сарын 23 Нийтэлсэн zaya Лекц-1 УДИРТГАЛ Хөрс судлал нь хөрсний гарал үусэл, хөгжил, дэлхийн бөмбөрцгийн харилцан адилгүй газарзүйн бүсэд бүх төрлийн хөрс хэрхэн тархан байрлах, мөн хөрсний бүтэц, бүрэлдэхүүн шинж чанаруудын онцлог, түүний хөгжил хэлбэржилтийг тодорхойлогч үндсэн шинж чанар болох үржил шимийг оновчтой ашиглах хамгаалах, сайжруулах арга замыг судалдаг байгалийн түүхэн суурь шинжлэх ухаан юм. Хөрс судлалын шинжлэх ухаан нь хөрсний гадаад орчинтойгоо хэрхэн харилцан шүтэлцэх, хөдөө аж ахуй, газар тариалан болон улс орны бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд түүнийг зөв зохистой ашиглах арга замын тухай ба газар тариалангийн нөхцөлд хөрсөн бүрхэвч хэрхэн өөрчлөгдөх зэргийг судладаг. Хөрсөн бүрхэвчийн зузаан нь дунджаар 150см байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хуурай гадаргууны энэ нимгэн үе - хөрс нь ургамал, амьтан, хүн төрөлхтөнийг хооллож, хувцаслаж байдаг амьдралын нэн чухал орчин болдог юм. XIX зууны сүүлчээр Орос оронд В.В.Докучаев, П.А.Костычев, Н.И.Сибирцев нарын агуу их хөдөлмөрийн үр дүнд хөрс судлал нь шинжлэх ухааны чиглэлтэй хөгжиж эхэлсэн юм. В.В.Докучаев анх "Хөрс бол байгалийн бие даасан тусгай биет бөгөөд ус, агаар, төрөл бүрийн амьд ба сөнөсөн махбодийн нөлөөнд өөрчлөгдөн хувьсаж байдаг уулын чулуулгийн хамгийн өнгөн хэсгийн давхраа юм" гэж шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлолтыг өгсөн билээ. В.В.Докучаев бүх төрлийн хөрснүүд уур амьсгал, ургамал ба амьтан, уулын чулуулгын бүрэлдэхүүн найрлага, газрын гадарга ба цаг хугацаа зэрэгтэй маш нарийн харилцан холбоотойгоор дэлхийн бөмбөрцгийн гадаргууд үүсэж тархдагийг тогтоосон. Хөрсний үндсэн шинж чанар үржил шим нь ургамлын

Upload: baataraa-bayaraa

Post on 29-Jul-2015

2.426 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

"ХӨРС СУДЛАЛ" ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХУРААНГУЙ 2012 оны 05-р сарын 23 Нийтэлсэн zaya

Лекц-1

УДИРТГАЛ

Хөрс судлал нь хөрсний гарал үусэл, хөгжил, дэлхийн бөмбөрцгийн харилцан адилгүй газарзүйн бүсэд бүх төрлийн хөрс хэрхэн тархан байрлах, мөн хөрсний бүтэц, бүрэлдэхүүн шинж чанаруудын онцлог, түүний хөгжил хэлбэржилтийг тодорхойлогч үндсэн шинж чанар болох үржил шимийг оновчтой ашиглах хамгаалах, сайжруулах арга замыг судалдаг байгалийн түүхэн суурь шинжлэх ухаан юм. Хөрс судлалын шинжлэх ухаан нь хөрсний гадаад орчинтойгоо хэрхэн харилцан шүтэлцэх, хөдөө аж ахуй, газар тариалан болон улс орны бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд түүнийг зөв зохистой ашиглах арга замын тухай ба газар тариалангийн нөхцөлд хөрсөн бүрхэвч хэрхэн өөрчлөгдөх зэргийг судладаг.

Хөрсөн бүрхэвчийн зузаан нь дунджаар 150см байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хуурай гадаргууны энэ нимгэн үе - хөрс нь ургамал, амьтан, хүн төрөлхтөнийг хооллож, хувцаслаж байдаг амьдралын нэн чухал орчин болдог юм.

XIX зууны сүүлчээр Орос оронд В.В.Докучаев, П.А.Костычев, Н.И.Сибирцев нарын агуу их хөдөлмөрийн үр дүнд хөрс судлал нь шинжлэх ухааны чиглэлтэй хөгжиж эхэлсэн юм. В.В.Докучаев анх "Хөрс бол байгалийн бие даасан тусгай биет бөгөөд ус, агаар, төрөл бүрийн амьд ба сөнөсөн махбодийн нөлөөнд өөрчлөгдөн хувьсаж байдаг уулын чулуулгийн хамгийн өнгөн хэсгийн давхраа юм" гэж шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлолтыг өгсөн билээ.

В.В.Докучаев бүх төрлийн хөрснүүд уур амьсгал, ургамал ба амьтан, уулын чулуулгын бүрэлдэхүүн найрлага, газрын гадарга ба цаг хугацаа зэрэгтэй маш нарийн харилцан холбоотойгоор дэлхийн бөмбөрцгийн гадаргууд үүсэж тархдагийг тогтоосон.

Хөрсний үндсэн шинж чанар үржил шим нь ургамлын

Page 2: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

хэрэгцээг ус, шим тэжээлийн бодисоор ханган, мөн тэдгээрийн үндэсний системийг хэвийн хөгжиж ургац бүрдүүлэхэд хангалттай хэмжээний агаар, дулаанаар хангадаг. Хөрсний уулын чулуулгаас ялгагдах энэ чухал шинж чанараар нь хөрсийг В.Р.Вильямс "Ургамлын ургацыг бий болгох чадвартай дэлхийн бөмбөрцгийн гадаргын өнгөн үе давхрааг хөрс гэнэ" гэж тодорхойлсон байдаг.

Хөрс үүсэн бий болоход амьд биемахбодиуд ялангуяа ногоон ургамал ба бичил биетнүүд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир нь тэдгээрийн нөлөөгөөр уулын чулуулгын элэгдэл өгөршил явагдаж хөрс болон түүний үржил шим хэлбэрждэг. Ургамлын азотын ба үнсний элементүүдийн концентраци, органик бодисын задрал ба нийлэгжилт, ургамал ба бичил биетнүүдийн амьдралын үйл ажиллагаагаар үүссэн бүтээгдэхүүн, чулуулгын эрдэс нэгдлүүдтэй харилцан үйлчлэлцэх гэх мэт.

Хөрс нь өөрийн үржил шимт чанарынхаа ачаар шим ертөнцийн амьдралд агуу их үүрэг гүйцэтгэх ба хүн төрөлхтний хөдөлмөрийн үндсэн хэрэглүүр болдог онцлогтой. Мөн дэлхийн бөмбөрцгийн амьд байгалийн хөгжилд хөрс нь чухал орчин болж өгдөг. Хөрс нь үржил шимт чанараараа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болдог боловч мөн дараахь чухал өөрийн өвөрмөц шинж чанаруудтай. Үүнд: Орлогдошгүй, Хязгаарлагдмал, Солигдошгүй

Эдгээр онцлог шинж чанарууд нь хөрсний үржил шимийн нөөцтэй маш ухаалаг болгоомжтой харьцах буюу хөрсний үржил шимийг дээшлүүлэх зорилгоор түүнийг тогтмол арчлах шаардлагатайг харуулж буй билээ.

Хөрсийг танин мэдэх, ач холбогдлыг ухамсарлан, хайрлан хамгаалах, үржил шимийг дээшлүүлэхэд идэвхтэй оролцох явдал хүмүүн бидний үүрэг, эрмэлзэл байх ёстой. Иймээс бид хөрсний ач холбогдол, гарал үүсэл хөгжил, хөрсөнд явагдах процессүүд, онцлог шинж чанаруудын талаар судлаж мэдэх нь чухал.

Бусад шинжлэх ухаантай холбогдох нь. Газрын хөрс ба хөрсөн бүрхэвчийн судалгаа нь бусад байгалийн шинжлэх ухаануудтай нарийн нягт холбоотой байдаг буюу тэдгээрийн

Page 3: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

аргазүйн чиг хандлага ба ололт амжилтуудыг өргөн хэрэглэдэг.

Хөрс судлалын шинжлэх ухаан нь бусад шинжлэх ухаануудтай салшгүй холбоотой маш өргөн хүрээтэй салбарласан шинжлэх ухаан юм. Жишээ нь:

Суурь шинжлэхухаан - Физик, Хими, Математикийн аргуудыг судалгаандаа өргөн хэрэглэдэг.

Газарзүй, Геологийн шинжлэх ухаан - Эрдэс ба чулуулгын зүй, Гидрогеологи, Физик газарзүй, Биогеоценологи

Биологийн шинжлэх ухаан - Биологи, Микробиологи, Биохими, Агрохими, Ургамал судлал, Ургамлын физиологи, Газар тариалан, Ойн аж ахуй

Хавсрага шинжлэх ухаан - Мелиораци, Эрүүлийг хамгаалах, Газар зохион байгуулалт, Барилга байгууламж гэх мэт Хөрс судлалын шинжлэх ухааны хөгжлийн түүх

Хүн төрөлхтөн анх хөрстэй түүн дээр ургадаг байгалийн ашигт ургамлуудыг түүж хэрэглэх замаар харьцаж эхэлсэн билээ. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн хөрсийг судлахдаа өөрийн нийгмийн хөгжлийн янз бүрийн үе давхраанд газар тариалангийн салбарт хөрс батүүний үржил шимийг хөдөлмөрийн үндсэн багаж зэвсэг адилаар үзэж судлаж иржээ. Хөрсний тухай өргөн хүрээтэй мэдлэгийг эртний Египет, Хятад, Грек, Индус зэрэг улсуудад эзэмшиж ирсэн юм. Учир нь эдгээр улс орнууд эрт дээр үеэс хөрсөн дээр өөрийн хэрэгцээний хүнсний ногоо болон таримал ургамал тариалж түүний ашиг шимийг хүртэж ирсэн буюу хөрсний үндсэн чанар үржил шимийг сайжруулах арга замыг хайж улмаар хөрсийг услах, хагалж сийрэгжүүлэх, өтөг бууцаар бордох, өнжөөх зэрэг аргуудыг хэрэглэж байсан юм.

Манай тооллоос өмнөх IY зууны үед Грекийн гүн ухаантан Аристотель өөрийн зохиолдоо хөрсний шинж чанар ба ургамлын хооллолтын тухай бичиж байсан. Гэвч тэр үед хөрсний тухай бичигдэж байсан зүйлс нь хөрсийг жирийн ажиглалтаар тодорхойлон бичдэг байв.

1629 онд Ван-Тельмонтын гаргасан "Ургамал усаар

Page 4: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

хооллоно" гэсэн онол ХҮШ зуун хүртэл хөрс судлалын шинжлэх ухаанд ноёрхож байлаа. Эдгээр нь хөрсний тухай бодит тодорхойлолт өгөх анхны оролдлогууд байсан юм.

Улмаар ХҮШ зууны төгсгөл XIX зууны эхэн үед Европод хөрс болон түүний үржил шимийн тухай бодит сонирхол анх бий болсон. Капитализм хөгжих тутамд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний шаардлага ихсэж, газрын хөрсний үржил шимд шунаг сэтгэлтэйгээр хандаж байснаас хөрсний үндсэн чанар доройтон, ургамлын ургац буурч байлаа. Энэ үед нэг талаас ургамлын ургац буурсан шалтгааныг мэдэх, нөгөө талаас ургацыг нэмэгдүүлэх шаардлага гарсан учир хөрс ба ургамлыг химийн аргаар шинжлэн судлах ажил өрнөж эхэлсэн.

Лекц-2

ХӨРС ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛӨХ БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ

Уулын чулуулаг өгөршин элэгдэж түүнээс гарсан бүтээгдэхүүн, ургамлын тэжээлийн бодисуудыг шингээж үржил шим иүхий болж, шим бодисын найрлагууд мөхөж сөнөсний эцэст элдэв нян хорхойнуудын нөлөөгөөр задран хувьсаж байхдаа байгалийн олон хүчин зүйлийн нөлөөн дор явагдана.

В.В.Докучаев хөрс үүсэхэд нөлөөлөх байгалийн эдгээр хүчин зүйлсийгдоорх байдлаар ангилсан. Үүнд:

1. Хөрс үүсгэгч эх чулуулгууд, 2.Уур амьсгал, 3.Ургамал, амьтны аймаг, 4. Газрын гадарга, 5. Цаг хугацаа,

Хөрс үүсгэгч эх чулуулгууд. Дэлхийн чулуун давхрагын гаднах элэгдэл өгөршилд орсон хөвсгөрлөг үе давхрааг хөрс үүсгэгч чулуулгууд гэнэ. Хөрс үүсэх явцад эх чулуулаг маш их нөлөө үзүүлдэг. Хөрс үүсгэгч эх чулуулгийн механик ба химийн бүтэц нь хөрсний гарал, шим ба эрдсийн хэсэг мөн хөрсний гадаад байдал дотоод бүтэц, үржил шим зэрэгт нөлөөлнө.

Хөрс үүсгэгч эх чулуулгуудын үүсэл физик, химийн шинж чанарууд нь хөрсний байрлал мөн цаашид хөрсний

Page 5: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

физик механикийн ба химийн шинж чанарт, хөрсний ус, агаар, дулааны горимд харилцан адилгүйгээр нөлөөлдөг учир үржил шимийн хувьд өөр өөр хөрс үүснэ. Өөрөөр хэлбэл хөрс анх үүсэхдээ уулын ямар чулуулаг дээр үндэслэгдэн тогтосноос хамаарч төрөл бүрийн хөрс үүснэ. Жишээ нь: Хөрс үүсгэгч чулуулгууд нь карбонат кальци, магниар баялаг бол урвал нь саармагаас сул шүлтлэг, физик, химийн шинж чанарын хувьд сайн хөрс үүсдэг. Элсэрхэг зүйл голлосон бол элс нь усыг нэвчээх тул шим тэжээлийн бодис усаар угаагдаж үржил шимээр тааруухан хөрс үүсэх болно. Шаварлаг, шавранцар хөрс үүсгэгч чулуулаг нь ус ба шим тэжээлийн бодисыг сайн шингээж, түүнийг өөртөө барьж байдаг тул үржил шимээр сайн хөрс үүсдэг.

Уур амьсгал. Дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээр хөрс үүсэхдээ уур амьсгалын ерөнхий бүсэд захирагдан газар бүр өөр өөр хэвшинжийн хөрс тархдаг. Үүнээс үзэхэд хөрс үүсэх үйл явцад уур амьсгал их чухал нөлөөтэй билээ. Иймд харилцан өөр хоорондоо ялгаатай уур амьсгалтай газруудад мөн өөр хоорондоо адилгүй хөрс үүсэн тархана. Тухайлбал:

Хүйтэн уур амьсгалтай тундрын хөрс дулаан муу дамжуулдаг, ууршилт багатай, физик шинж чанараар муу, мөн органик бодис эрдэсжих процесс маш муу явагдана. Энэ бусэд голдуу үржил шим султай саарал хөрс үүсэн тархана.

Дулаан тогтуун уур амьсгалтай тайгын ба хээрийн бүсэд хөрсний физик химийн шинж чанар сайн байдаг учир органик ба эрдэс бодисын хувирах процесс сайн явагдаж шим тэжээлээр баялаг хөрс үүснэ.

Хур тунадас ихунадаг нутагтусанд амархан уусдагтэжээлийн бодис угаагдаж хөрсний доод үе давхрагад хуримтлагдан, эсвэл бүр мөсөн хөрснөөс угаагдах зэрэг шалтгаанаас болж үнсэн саарал ба саарал хөрс үүсдэг.

Ургамал, амьтны аймаг. Хөрс үүсэх явцад ургамал амьтны аймаг гол хүчин зүйл болдог. Ургамалан бүрхүүл нь хөрсөнд органик бодисыг хуримтлуулахаас гадна хөрс үүсэх

Page 6: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

үйл явцад механик үйлчилгээ үзүүлдэг. Ургамал үндэснийхээ системээр органик ба нүүрсний хүчлийг ялгаруулж чулуулгийн химийн өгөршлийг улам эрчимжүүлдэг.

Ургамалан бүрхуүлийн тодорхой анги бүлгийн ургамал нь хөрсөнд хуримтлагдах ялзмагийн ба шим бодисуудын задралтад нөлөөлнө. Мөн түүнчлэн хөрсний ус, агаар, дулааны горим болон тэжээлийн бодисуудын тархалтын горимд нөлөөлөн тэдгээрийг тодорхой үйлчлэлтэй болгоно. Иймд ургамлын өөр өөр дэвсгэрийн доор мөн харилцан өөр хоорондоо адилгүй хөрснүүд үүсдэг. Нэг төрлийн чулуулаг, мөн ижил уур амьсгалын нөхцөлд ч ургамалан бүрхүүл харилцан адилгүй байж болох бөгөөд түүний доор өөр, өөр хорс үүснэ. Жишээ нь:

- Модлогургамлын нөмрөг, ялангуяа шилмүүст ойтой нутгаар хүчиллэг урвалтай, үнсэн саарал, ойн саарал хөрсүүд голлон үүсэж байхад, өргөн навчит ой голлон ургасан нутгаар саармаг эсвэл сулавтар шүлтлэг урвалтай арай сайн үржил шимтэй хөрс үүсэх нөхцөл бүрддэг байна.

Лекц-3

ХӨРСНИЙ БҮТЭЦ

Хөрсний хатуу хэсгүүдийг бүрэлдүүлэгч том жижиг хэмжээтэй хэсгүүдийг механик элементүүд гэнэ. Механик элементүүд, хөрсний жижиг агрегатууд хоорондоо нэгдэж, наалдаж хөрсний бүтцийг бүрэлдүүлнэ. Өөрөөр хэлбэл механик элементүүд өөр хоорондоо нэгдэж хөрсний бүтцийг үүсгэж байдаг. Хөрсийг бутаргахад өөр өөр хэлбэр хэмжээтэй хэсгүүдэд салахыг хөрсний бүтэц гэнэ. Хөрсний жижиг хэсгүүдийн хэмжээнээс хамаараалууд хөрсний бүтцийг 3 бүлэгт хуваадаг. Үүнд:

1 .Макро бүтэц - хөрсний жижиг хэсгүүдийн диаметр Юмм-ээс том байна.

2. Мезо бүтэц-хөрсний жижигхэсгүүдийн диаметр 0.25мм-10 мм байна. 3. Микро бүтэц - хөрсний жижиг хэсгүүдийн диаметр 0.25мм -ээс бага байна. Хөрсний бүтэц нь үрлэн, бөөмөн, босоо баганан, призм г.м олон янзын хэлбэртэй байдаг.

Page 7: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

Эдгээрийн дотроос үрлэн ба бөөмөн бүтэцтэй хөрс агрономийн чухал ач холбогдолтой. Учир нь үрлэн ба бөөмөн бүтэцтэй хөрсний ус, агаарын шинж чанар сайн, ус тэсвэрлэх чадвар өндөр байдаг. Бүтэцгүй хөрсөнд элсэн хөрс хамаарагдана. Хөрсөнд зүсэлт хийж морфологи бичлэг хийхэд ялангуяа үе давхаргуудын бүтцийг зөв тодорхойлох нь чухал. Учир нь хөрсний бүтцийн үнэлгээгээр нь түүний морфологи шинжээс агрономын шинж чанарыг ялгахад дөт байдаг. Хөрсний бүтцийн морфологи шинж чанар нь түүний хэлбэр дүрсийн байдлаар илэрхийлэгдэнэ. Жишээ нь: үрлэн , бөөмөн, призм, гилстг.м Харин агрономын шинж чанарт нь хөрс нь сайн чанарын бүтэцтэй бийх нь чухал. Өөрөөр хэлбэл ус барих чадвар сайтай үрлэн бүтэцтэй хөрс г.м.

Лекц-4

ХӨРСНИЙ ДУЛААН

Хөрсний дулаан -Хөрсний үржил шимийн чухал хүчин зүйлийн нэг юм. Түүнтэй хөрс үүсвэрийн хөгжил ба үржил шимийг тодорхойлдог биологийн болон бусад бүх процессууд шууд холбоотой. Тухайлбал: Химийн урвалын хурд, физикийн өгөршлийн үйл явц, бичил биетэн ба хөрсөнд амьдрагч амь'тдын амьдралын үйл ажиллагаа, үр ургах, ургамлын өсөлт хөгжилт, бодисын солилцооны үйл явц гэх мэт. Хөрсний дулааны горим нь хөрс үүсэх процесс ба хөрсөнд явагдах биологийн, химийн, физикийн, биохимийн процессуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дулааны горимтой ургамлын орон зайд тархах, өсөлт, хөгжилтийн үеийн эхлэл ба төгсгөл, үндэслэх системийн тархалт, үндсэнд ус ба шим тэжээлийн бодисын тархан шингэх хурд зэрэг маш нарийн холбоотой явагддаг. Мөн хөдөө аж ахуйн төрөл бүрийн таримлын үр нь температурын тодорхой заагт ургадаг учир ургамлын амьдралын эхний үе ба хөрсний дулааны нөхцөл хоёр нь хоорондоо маш нарийн хамааралтайг илэрхийлнэ. Иймд хөрсний дулаан ургамлын үр ургаж эхлэхээс эхлээд өсөлт хөгжилтийнх нь бүхий л хугацаанд зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.

Хөрсний дулааны горимын үндсэн үзүүлэлт бол

Page 8: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

түүний температур юм. Температурын хэлбэлзэл нь хөрсний бичил цаг уурын чухал хэсэг болдог. Жилийн эргэлтэнд агаарын ба хөрсний температур хөрсөнд явагдах олон төрлийн процессуудад ихээхэн нөлөөлдөг. Хөрсний температур ургамлын үндсэнд ус ба шим тэжээлийн бодис шингэн орох хурд, ууршилт, ургамлын бүтэц зэрэгт нөлөөлнө.

Хөрсний температурын горим бичил биетний тоо, тэдгээрийн идэвхжил, органик үлдэгдлийн задрах үйл явц, эрдэс бодисууд үүсэх ба мөн ялзмагийн бодисын хувирал зэргийг зохицуулж байдаг. Энэ нь хөрсний бүрэлдэхүүн хэсгүүдийн (хатуу, шингэн, хий) шилжилт, өөрчлөлт, ууршилт-хөрсний уусмал -хөрсний агаар -эрдэс давсууд ба хий уусах үйл явц, эрдсүүдийн элэгдлийн хурд зэргийг хянаж байдаг. Өөрөөр хэлбэл температур ихсэхэд давснуудын уусах чадвар ихсэж, улмаар элэгдэл, өгөршлийн процесс ба химийн урвалууд идэвхитэй явагдана. Мөн хөрсний чийг ба агаарын хэлбэлзэл нь дулаанаас шууд хамаарна. Иймээс хөрсний дулааны шинж чанар, тэдгээрийн температурын хоног ба жилийн өөрчлөлтийн онцлог зэргийг нэг бүрчлэн судлах шаардлагатай. Хөрсний дулааны эх үүсвэр

Нарны гэрлийн эрчим хүч нь хөрсний дулааны хамгийн гол эх үүсвэр болдог. Мөн хөрс чулуун бүрхүүлийн (литосфер) дээд үед явагдаж байгаа хими, биологи болон радиоидэвхит процессуудын үр дүнд бий болсон дулааныг өөрийн гүн үе давхаргаас авдаг. Хөрсөнд бага хэмжээний дулаан мөн хуурай хөрсний норох, химийн урвал, биохкмийн процессын нөлөөгөөр үүсэж байдаг. Органик бодисуудын (бууц, ургамлын үлдэгдэл гэх мэт) задралын үед үүссэн дулаан нь хамгаалагдсан хөрсний ногооны аж ахуйд өргөн хэрэглэгддэг.

Хөрсөнд ирж байгаа нарны гэрлийн эрчим хүчний нэг хэсэг хөрсөнд шингэх ба дулаанд хувирч хөрсийг халаадаг, харин нөгөө хэсэг нь хөрсний гадаргуугаас буцаж ойдог. Хэрвээ хөрсний гадаргуугийн температур гадаргын ойролцоох агаарын давхаргаас бага байвал хөрс дулаанаа атмосферт алддаг. Шингэж байгаа нарны гэрлийн эрчим

Page 9: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

хүч болон хөрснөөс цацруулж байгаа дулааны тоон харьцаанаас хамаарч хөрсний гадаргуугийн атмосфер халах буюу хөрч байдаг.

Нарны гэрлийн эрчим хүчний хөрсөнд шингэх байдал нь газрын гадарга, механик бүрэлдэхүүн бүтэц, чийгийн хэмжээ болон хөрсний өнгөн үе давхаргын өнгө зэргээс ихээхэн хамаардаг. Хөрсний дулааны шинж чанар

Хөрс өөрийн огтлолын зузаанд дулааны энергийг шингээх ба дамжуулах чадварыг буй болгосон шинж чанарын нэгдлийг хөрсний дулааны шинж чанарууд гэж нэрлэдэг. Үүнд: Дулаан ишнгээх буюу сарниулах шинж чанар, Дулааны багтаамж, Дулаан дамжуулах чанар зэрэг орно. Хөрсний дулаан шингээх шинж чанар. Хөрсний нарны цацрагын эрчмийг шингээх үзэгдэл юм. Хөрсний гадаргуу дээр тусч байгаа нарны цацрагын тодорхой нэгэн хэсгийг өөртөө шингээх бу юу ойлгох чадварыг түүний дулаан шингээх буюу сарниулах шинж чанар гэнэ. Энэ шинж чанар ихэвчлэн Альбедогийн хэмжээгээр тодорхойлогдоно.

Лекц-5

ХӨРСНИЙ ФИЗИК ШИНЖ ЧАНАР

Хөрсөнд явагдах физикийн процессууд болон физикийн шинж чанар нь хөрс үүсэх процесс, хөрсний үржил шим ба ургамлын өсөлт хөгжилтөд чухал нөлөө үзүүлдэг. Физикийн шинж чанарын тухай эртний бичгэн баримтуудад тохиолддог боловч хөрсний физикийн судалгааг өнгөрсөн зуунд шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлсэн. Хөрсний физик шинж чанаруудын судалгааг үндэслэгчид нь Ш.Т. Павлов, П.А.Костычев, А.А.Измайльский, Ш Пиеоцкий, В.Р.Вильямс, Г.Шюблер, В.Шумахер, Е.Вольни зэрэг олон эрдэмтэд байдаг.

Хөрсний бүтэц ба түүний шинж чанар

Хөрсний үржил шимийг зохицуулах нэг үндсэн арга хэмжээ бол хөрсний бүтцийг сайжруулах явдал юм. Хөрсний үржил шимд хөрсний бүтэц чухал ач холбогдолтойг

Page 10: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

Оросын эрдэмтэн В.Р.Вильямс, И.М. Комов, П.А.Костычев, Германы эрдэмтэн М.Э.Вольни нар эртнээс тэмдэглэсэн байдаг.

Хөрсний бүтцийн хэмжээ, хэлбэрээс хөрсний нүх сүвний байдал буюу сүвшилт шалтгаална. Сүвшилт нь хөрсний ус чийг, агаар, дулааны горим, микроорганизмуудын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлж хөрсөнд явагдах биологи, химийн процессуудыг өөрчлөх ба үүнээсургамлын амьдралын нөхцөл хамаарна.

Механик хүч хэрэглэхгүйгээр цааш бутрахгүй хөрсний жижиг хэсгүүдийг хөрсний эгэл хэсгүүд гэнэ. Ийм эгэл хэсэгт хөрсний ялзмагтай зууралдсан жижиг эрдсүүд орно. Эдгээр эгэл хэсгүүд хоорондоо гагнагдаж хөрсний бүтцийг үүсгэнэ. Ургамал, амьтан, микро организмын мөхсөн үлдэгдлийн ялзрахад органик бодисууд үүснэ. Энэ нь хөрсний ялзмаг бөгөөд хөрсөнд янз бүрийн хэмжээ хэлбэртэй бүтэц үүсэхэд гол үүрэгтэй. Микро бүтэцтэй хөрсөнд шим тэжээлийн бодис, агаар, усны горим огт бүтэцгүй өөр шинж чанартай. Микро бүтцийн доторх маш нарийн хялгасан нүх сүв, ширхэгүүдийн хооронд арай том нүх сүвүүд байдаг. Микро бүтэцтэй хөрсөнд явагдах процессууд бүтэцгүй хөрснөөс өөр байдаг нь үүнтэй холбоотой.

Хөрсний микро агрегатууд буюу жижиг ширхэгүүд хоорондоо наалдаж макро бүтцийг үүсгэнэ. Хөрсний микро агрегат, ялзмагийн хэсгүүд чийгэнд хөөнө. Хөөсөн хэсгүүд хатахдаа агших бөгөөд агшилт нь бүх чиглэлд жигд явагдахгүй тул зарим газар ан цав гарна. Ингэж хтзрс норж дараа нь хатахдаа том, жижиг агрегатуудыг буюу бүтцийг үүсгэнэ.

Хөрсний бүтэц үүсэхэд бусад хүчин зүйлүүд ч нөлөөтэй. Хөрс хөлдөх ба гэсэхэд хөрсний жижиг хэсгүүд хоорондоо нийлэх, бутрах явдал ажиглагдана. Учир нь ус +40С-д хамгийн нягт байдалд орших бөгөөд шингэн ус мөс хэлбэрт шилжихдээ багтаамж нь 9%-иар нэмэгдэх ба үүний нөлөөнд нилээд бат бэх холбоосыг таслах хүчтэй даралт үүсдэг. Хөрсний жижиг нүх сүвэн дэх ус хөлдөхөд тэрээр хөрсний хэсгүүдийг хуваан жижиг үрлэн бүтэцтэй болгоно.

Физикийн эдгээр үзэгдлээс гадна биологийн хүчин

Page 11: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

зүйлийн нөлөөгөөр хөрсний бүтэц үүсч байдаг. Биологийн хүчин зүйлд ургамлын үндэсний систем, чийгийн улаан хорхойны үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

Ургамлын үндэс нь хөрсний доторх нарийн нүх сүвээр орж ан цав үүсгэх замаар бүтцийг үүсгэнэ. Үндэсний систем хэдийчинээ сайн ургаж салаалж тархана, төдий чинээ бүтэц сайн үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Чийгийн улаан өт нь хөрс шороог хоол боловсруулах эрхтэнээрээ дамжуулан гаргахдаа жижиг үрлэн хэсгүүд болгон бүтэц үүсгэнэ. Мөн нүхэндээ ургамлын үлдэгдлийг цуглуулах бөгөөд тэр нь задарч хөрсийг ялзмагаар баяжуулан улмаар хөрсний бүтцийг сайжруулдаг.

Ч.Дарвины тооцоолсноор 1 м2-д 12-15 ширхэг чийгийн улаан өт байхад жилд 20 т шороог биеэрээ дамжуулан боловсруулдаг байна.

Хөрсийг хөрс элдэншүүлэх багажаар боловсруулах үед асар их хэмжээний макро бүтэц үүсч байдаг. Боловсруулалтыг хөрсний чийг тохиромжтой байх үед нь хийхэд хөрсний бүтцийг алдагдуулахгүй харин буй болгодгийг сүүлийн үеийн судлаачид нотоллоо.

Лекц-6

ХӨРСНИЙ УС

Ус нь хөрсөнд явагдах бүх төрлийн процессууд, ургамлын өсөлт хөгжилт болон улмаар хөрсний агрономын шинж чанарт хөрсний үржил шим чухал зүйлийн нэг юм. Хөрсөнд бодисууд шилжин хөдлөх нь усны нөлөөгөөр явагдана. Хөрсний чийгийн хэмжээ нь бүтэц, хэлбэржих, физик, механикийн шинж чанарт нөлөөлдөг. Ургамлын амьдралын бүх процесс нь эд, эсүүд усаар сайн хангагдсан нөхцөлд хэвийн явагдана. Ургамлын бүтцийн 80-90%-д ус агуулагдана. Ургамал нь өөрийн амьдралын явцад их хэмжээний усыг алдаж байдаг. Ургамал нь 1 кг хуурай бодис бий болгохын тулд 200-1000 л усыг зарцуулдаг. Ус нь хөрс болон ургамлаас ууршсанаар хөрснөөс их хэмжээний дулааныг алддаг ба энэ нь ус, дулаан тохируулагч хүчин зүйлийн хувьд хөрс болон ургамлыг нарны гэрлийн эрчимд хэт халахаас хамгаална.

Page 12: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

Хөрсний усны хэлбэрүүд, тэдгээрийн шинж чанар ба ургамалд ашиглагдах байдал

Ус нь хөрсний нүх сүвүүдэд байрлахдаа хөрсний хатуу ба хийн хэсгүүдтэй маш нарийн физикийн харилцан үйлчлэлд оршино. Энэ харилцан үйлчлэлээр хөрсний ус нь ургамалд хялбар ашиглагдах хэмжээ, хөдөлгөөн ба хэлбэрээр тодорхойлогдоно.

Хөрсөнд чийг нь байгалийн хэд хэдэн хүчний нөлөөнд шингэдэг. Жишээ нь: Хүндийн хүч, молекулуудын таталцах хүч, усны молекулуудын хоорондын татах хүч гэх мэт. Эдгээр бүх хүчнүүд нь хамт үйлчлэх боловч хөрсний шинж чанаруудаас (механик бүрэлдэхүүн, бүтэц, ялзмагийн хэмжээ гэх мэт) болон түүнд агуулагдах чийгийн хэмжээнээс хамаарч аль нэг хүч нь илүү үйлчилдэг. Иймээс хөрсний чийг янз бүрийн хэлбэртэйг олон эрдэмтэд судлан тогтоосны дотор А.А.Роде нь (1965 он) хөрсний усны хэлбэрүүдийн ангилалыг хамгийн орчин үеийн ба оновчтой гэж үздэг. А.А.Роде нь хөрсөнд орших усыг дараахь 5 хэлбэрт ангилсан юм. Үүнд:

Химийн холбоот ус

Хатууус

Хийн хэлбэрийн ус

Шингэсэн ус: - гигроскоп ус, бүрхүүл ус

Чөлөөт ус: - капиляр ус, гравитац ус

Хатуу ус - Энэ нь мөс юм. Хатуу ус нь хөрсөнд шингэн ба хийь хэлбэрийн усны потенциал эх үүсвэр болдог. Ус нь мөс хэлбэрт шилжи> нь улирлын (зөвхөн улирлаар хөлдөх) буюу олон жилийн (мөнх цэвдэгх шинж чанартай байж болно. Хөрсний ус байнга уусмал байдалд орших ба хөрсний температур нь 00С -ээс бага тохиолдолд хөлдөж эхэлдэг. Харин мөс нь усны температур 00С -ээс дээш болоход шингэн ба хийн хэлбэрт шилждэг.

Хийн хэлбэрийн ус - Энэ нь усны уур юм. Энэ ус нь уснаас чөлөөлөгдсөн нүх сүвүүд дахь хөрсний агаарт усны уур хэлбэрээр агуулагдана. Хийн хэлбэрийн ус нь хөрсний бусад хэлбэрийн бух ус ууршсаны үр дүнд үүсдэг. Усны уур хөрсний агаарын хамт нягтрал ихтэй газраас нягтрал багатай газар руу шилжин хөдөлдөг. Өөрөөр хэлбэл хөрсний дулаан үе давхрагаас хүйтэн үе давхрагад шилжин хөдөлнө. Үүнтэй холбоотойгоор улирлын ба хоногийн усны уурын урсгал өгсөх

Page 13: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

бауруудан хөдөлдөг. Хуурай гандуу уур амьсгалтай бүсэд өвлийн улиралд хөрсний 1 метр үе давхрагад усны уурын хөөрөх хөдөлгөөний үр дунд 10-14 мм чийг хуримтлагддаг. Энэ нь хөрсний чийг хувиарлах ба ургамлын үндэсний үсэнцэрүүдийг хатахаас хамгаалдаг ач холбогдолтой юм.

Шингэсэн ус - нь хөрсний жижиг гадаргуу дээр сорбцийн хүчээр тогтож байгаа ус буюу өөрөөр хэлбэл усны молекул хөрсний хатуу хэсэгтэй шууд харилцан үйлчлэлд орших ус юм. Энэ ус хатуу хэсгүүдийн гадаргууд шингэх ба хийн хэлбэрт уснуудад шингэх замаар үүсдэг. Шингэсэн усыг хөрсний хатуу хэсгүүдтэй холбогдох бат бэх чанараас нь хамааруулж хоёр ангилдаг. Үүнд:

а. Гигроскоп ус буюу бат бэх шингэсэн ус б. Бүрхүүл ус буюу бат бэх бус шингэсэн ус

Гигроскоп ус - гэдэг нь хөрсний хатуу хэсгүудийн гадаргууг молекулын татах хүчний нөлөөгөөр ус бүрхэн оршихыг хэлнэ. Хөрс нь өөртөө агаарт байгаа хийн (уур) хэлбэрийн чийгийг шингээх чадвартай байдаг ба ингэж шингэсэн усыг гигроскоп чийг гэнэ. Гигроскоп чийгийн хэмжээ агаарын харьцангуй чийг. температур ба хөрсний өөрийнх нь шинж чанар зэргээс хамаарна.

Лекц-7

ХӨРСНИЙ АГААР

Хөрсний агаар - Хөрсний чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Хөрс нь сүвэрхэг биет учраас өөртөө байнга агаарыг агуулж байдаг.

Хөрсний агаар гэдэг нь уснаас чөлөөлөгдсөн хөрсний нүх сүвийг эзлэн орших дэгдэмхий органик нэгдлүүд болон хийнүүдийн холимог юм. Энэ нь хөрсний хатуу, шингэн ба амьд хэсгүүдтэй маш нарийн харилцан үйлчлэлд оршдог. Хөрсний агаар атмосферээс нэвтэрсэн нэг хэсэг хий, мөн биохимийн процессын үр дүнд хөрсөнд өөрт нь үүсэх хий зэргээс бүрдэнэ. Хөрсний энэ хийн хэсэг нь түүнд амьдрагч ургамал, амьтан ба бичил биетнүүдийн амьдралд юугаар ч сольшгүй чухал хүчин зүйлийнх нь нэг болдог.

Хөрсний агаар ургамлын үндэс, аэроб бичил биетэн ба мэрэгч амьтад амьсгалах хүчилтөрөгчийн эх үүсвэр болдог.

Page 14: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

Мөн эрдэс ба органик бодисуудын химийн урвалд хөрсний агаарын найрлага дахь хүчил төрөгч идэвхитэй оролцдог. Тухайлбал: зарим элементүүд исэлдэж үл уусах ба муу уусдаг хэлбэрт шилжиж байхад, нөгөө хэсэг нь их уусамтгай болох ба улмаар химийн элементүүдийн нүүдлийг хурдасгах буюу удаашруулна.

Органик бодис исэлдэх нь азот (N), фосфор (Р), нүүрсторөгч (С), хүхэр (S) болон бусад биологийн чухал химийн элементүүдийн эргэлтийг буй болгодог. Хөрсний агаар ургамлын фотосинтезийн процессд оролцох нүүрсхүчлийн хийн (С02) эх үүсвэр нь болдог. Мөн ургац бүрэлдүүлэхэд хэрэгцээтэй нийт нүүрсхүчлийн хийн 38-72% хөрснөөс ургамалд шингэдэг.

Агаар ус хоёр хөрсний нүх сүв зай завсрыг эзлэн орших тул энэ хоёрын аль нэгнийх нь эзэлхүүн ихсэхэд нөгөөгийнх нь эзэлхүүн багасч байдаг. Өөрөөр хэлбэл ус, агаар хоёр бие биедээ харшлагч болдог. Үүнтэй холбоотойгоор агаарын хэмжээ нь хөрсний төрөл, бүтэц, боловсруулсан байдал, чийг ба бусад олон хүчин зүйлээс хамааралтай өөрчлөгдөж байдаг нилээд тогтворгүй хэмжигдэхүүн юм. Жишээ нь: Хар шороот хөрсөнд агаарын нөөц ойролцоогоор 8-36% ба талын хөрсөнд бага, харин уриншилсан талбайд их байдаг байна. Хөрсний агаарын хэлбэрүүд

Хөрсний агаарыг физик шинж чанараар нь гурав хэлбэрт ангилдаг. Үүнд: Чөлөөт агаар, шингэсэн агаар ба ууссан агааркапилляр бус нүх сүвэд чөлөөтэй орших агаар юм. Капилляр бус нүх сүвэд орших агаар нь хөрсөнд явагдах бүх төрлийн процесс болон ургамлын амьдралд чухал ач холбогдолтой. Чөлөөт агаар нь хөрсөнд сул чөлөөтэй оршиж атмосфертэй хийн солилцоонд оролцох ба мөн түүнчлэн хөрсийг агааржуулж байдаг онцлогтой юм.

Шингэсэн агаар гэдэг нь хөрсний хатуу хэсгүүдийн гадаргууд усны уур ба нийнүүд шингэх буюу бэхлэгдэхийг хэлнэ. Хийн шингэх үзэгдэл нь хүнд механик бүрэлдэхүүнтэй, органик бодис баялагтай хөрсөнд сайн байдаг.

Хөрсөнд уур ба хий шингэх нь нилээн нарийн төвөгтэй

Page 15: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

үзэгдэл бөгөөд түүнийг дараахь байдлаар ангилж болох юм. Үүнд:

Адсорбци гэдэг нь хөрсний хатуу хэсгийн гадаргууд хийн өтгөрөл ихсэж шингэх үзэгдэл юм. Их хурдтай явагдана.

Абсорбци гэдэг нь хөрсний агаар буюу хийн хатуу ба шингэн хэсгүүдэд физик-химийн шингээлтээр шингэх үзэгдэл юм. үүний үр дүнд уусмал үүснэ. Бага зэрэг хурдтай явагдана.

Хемосорбци гэдэг нь хөрсний хатуу хэсгүүдийн гадаргууд уусмалд орших бодисууд хийтэй химийн харилцан үйлчлэлд орох ба цаашид шинэ нэгдлүүд үүсэх үйл явц юм. Хөрсний жижиг хэсгүүдэд усны уур бусад хийнүүдээс илүү идэвхтэй шингэдэг.

Ууссан агаар гэдэг нь хөрсний усанд ууссан хийнүүд юм. Ууссан агаар ургамал ба бичил биетний физикологийн шаардлагыг хангахад мөн түүнчлэн хөрсөнд явагдах физик-химийн процессуудад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Газрын гадаргуу дээрхи атмосферийн үед хөрснөөс нүүрсхүчлийн хий ялгарахыг хөрсний амьсгалалт гэнэ.

Лекц-8

ХӨРСНИЙ УУСМАЛ

Ургамлын өсөлт хөгжилтөд шууд нөлөөлдөг хөрсний бодит бүрэлдэхүүн хэсэг бол хөрсний уусмал буюу шингэн хэсэг юм. Хөрсөнд ус нэвчмэгц эрдэс давс болон зарим органик хүчлүүдтэи харилцан үйлчлэлд орж холимог уусмал үүсгэхийг хөрсний уусмал гэнэ. Хөрсний уусмал нь хамгийн идэвхитэй хөдөлгөөнтэй хэсэг юм. Мөн хөрсний уусмал нь ургамлыг ус шим тэжээлийн бодисоор хангах гол эх үүсвэр болдог. Хөрс үүсэх процесс, эрдэс ба уулын чулуулгын элэгдэл

өгөршил, ургамал болон бичил биетний амьдралын үйл ажиллагаа зэрэг нь хөрсний уусмалтай салшгүй холбоотой байдаг. Иймд хөрс үүсэх процессын шинж чанар, түүний чиглэл, давсны концентраци мөн түүнчлэн хөрсийг сайжруулах зорилгоор зөв системтэй агротехникийн арга хэмжээг авах ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эдгээрийг хамгийн ашигтайгаар хэрэглэхийн тулд хөрсний уусмалын

Page 16: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

найрлагыг судлах нь чухал. Гэвч байгальд хөрсний уусмалыг судлах арга хязгаарлагдмал байсан ба энэ нь хөрсний хатуу хэсгээс уусмалыг салгаж судлах найдвартай арга байгаагүйтэй холбоотой. Сүүлийн үед хөрсний уусмалыг судлах хэд хэдэн аргыг И.А.Комаров ба П.А.Крюков нар амжилттай шийдсэн юм. Тэдгээрийн боловсруулсан аргууд нарийн багаж шаардахгүй, хөрсний бүтцийг эвдэхгүйгээр түүний хатуу хэсгээс шингэн хэсгийг ялгаж авахад үндэслэгддэг. Мөн түүнчлэн төрөл бүрийн хөрсөнд бага зэрэг чийгтэй үед нь тодорхойлж болно. Хөрсний уусмалыг тодорхойлдог гурван арга байдаг. Үүнд: Хөрсөнд нь шууд тодорхойлох арга. Хөрсний уусмалыг

(хээрийн нөхцөлд ) потенциоометрээр тусгай электрод ашиглаж тодорхойлдог. Энэ аргыгуусмалын концентрац, Н+болон№+ионы идэвхижил зэрэг хөрсний уусмалын ерөнхий шинж чанаруудыг судлахад хэрэглэнэ.

Хөрсний уусмалыг шахуурга, хуршдуур (центрифуги) болон дизгшетрийг ашиглан ялгаруулан тодорхойлох. Энэ аргыгуусмалын чанарын бүрэлдэхүүн ба концентраци, тоо хэмжээ зэргийг судлахад ашигладаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь Н.А.Комаровын этилийн спиртээр хөрсний уусмалыг шахаж ялгаруулах арга юм. Усны сунацын туслсшжтайгаар тодорхойлох арга. Энэ

арга нь херс болон усны харьцаа тэдгээрийн харилцан үйлчлэлцэх хурд зэргийг маш нарийн судлаж болно. Энэ аргаар хөрсний уусмалыг тодорхойлохдоо хөрсний дээжийг нэрмэл устай хольж сэгсрээд, дараа нь шүүнэ. Үүнээс гарсан шүүгдэсийг усны сунац гэдэг. Усны уусгах чанарын үр дүнд хөрсөнд агуулагдах хялбар хөделгөөнт нэгдлийн ихэнх хэсэг усны сунацад ирнэ, Гэвч усны сунацыг хөрсний уусмалтай адилтгаж болохгүй нь мэдээж юм. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай ойлголт. Хөрсөнд их хэмжээний ус хийснээр байгалийн нөхцөлд хөрсний шингэн болон хатуу хэсгийн хооронд үүссэн тэнцвэр өөрчлөгдөхийг усны сунацын арга нөхцөлдүүлнэ. Гэвч усны сунацын задлан шинжилгээ нь хөрсний болон хөрсний уусмалын шинж чанарын тухай төсөөллийн үндэс нь болдог.

Page 17: Хөрс судлал, лекц семинарын хураангуй

Хөрсний химийн бүрэлдэхүүн. Хөрсний химийн бүрэлдэхүүнд олон тооны химийн

элементүүд төрөл бүрийн нэгдлийн хэлбэртэй оршино. Хөрс бачулуулгын химийн найрлагын дундаж их ялгаатай байдаг. Тухайлбал: Хөрсөнд хүчилтерөгч ба ус төрөгчийн агуулалт харьцангуй их байдаг. Харин төмөр, кальци, манган, кали ба хөнгөн цагааны дундаж агуулагдах хэмжээ хөрсөнд ба хөвсгөрлөг чулуулагт их байна. Энэ нь эдгээр элементүүд хөрс үүсвэрийн явцад хувирч өөрчлөгдөж байдагтай холбоотой юм. Төрөл бүрийн хөрсөнд буюу түүний үе давхрагад зарим элементийн агуулалт гэнэт ихсэх ба багасах тохиолдол гардаг. Хөрсний химийн бүрэлдэхүүний өвөрмөц онцлог бол түүнд азот ба нүүртөрөгчийн агуулалт их байдагт оршино. Ялангуяа хөрсний өнгөн үе давхрагад химийн бүрэлдэхүүний өөрчлөлт их ажиглагдана. Учир нь ургамлын үлдэгдлийн үндсэн хэсэг нь тэнд хуримтлагдах батэнд органогеннийн элементүүдийн хуримтлал бий болдог. Цахиур нь хөрсөнд агуулагдах дундаж хэмжээгээрээ

хоёрдугаарт орно. (20%) Кварцын бүтэц анхдагч ба хоёрдогч силикатын найрлагад орно. Уусамтгай цахиур хагас исэлтэй харилцан үйлчлэлд орж шинэ нийлмэл нэгдлүүд үүсгэх ба зарим хэсэг нь хөрснөөс угаагдана. Уусмалаас цахиурын хүчил ургамлын үндсэнд шингэнэ. Нүүрстөрөгч нь бүх органик нэгдлүүдийн үндсэн суурь элемент юм. Хөрсөнд дунджаар 5% агуулагдах ба ургамал, амьтны үлдэгдэл, ялзмагийн бодис ба нүүрс хүчлийн давсны найрлагад ордог.