тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

26
ТАХ-ЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ ТОГТОЛЦОО, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Upload: buka-king

Post on 19-Jun-2015

5.250 views

Category:

Government & Nonprofit


18 download

DESCRIPTION

Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталж, мөрдүүлж байна

TRANSCRIPT

Page 1: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТАХ-ЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ ТОГТОЛЦОО, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Page 2: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Хууль, эрхзүй

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, төрийн захиргааны албан хаагч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоодог.

Page 3: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Төрийн албаны Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн дээрх заалтыг дээрх заалтыг үндэслэн Засгийн үндэслэн Засгийн газрын 2012 оны газрын 2012 оны 78 дугаар 78 дугаар тогтоолоор тогтоолоор Төрийн албан Төрийн албан хаагчийн албан хаагчийн албан тушаалын тушаалын цалингийн цалингийн сүлжээ, доод сүлжээ, доод жишгийг жишгийг шинэчлэн шинэчлэн баталж, баталж, мөрдүүлж байна.мөрдүүлж байна.

Page 4: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Цалингийн сүлжээний загвар

Page 5: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас баталсан дээрх цалингийн сүлжээ, жишгийг баримтлан төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь төрийн албан хаагч бүрийн албан тушаал (үндсэн)-ын сарын цалинг тогтоох эрхтэй байдаг.

Page 6: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.2.4-т заасан нэмэгдлийг "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, мөн "Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай" 2001 оны 90 дүгээр тогтоолоор тус тус баталсан журамд заасан болзол, нөхцөлийг хангасан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч авах боломжтой.

Page 7: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Цалингийн нэмэгдлүүдЦалингийн нэмэгдлүүд

• ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

• ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

• ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

• ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

• ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

Page 8: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

2. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан,  эсвэл  гоцавьяастай  ажилтанд  ур  чадварын  нэмэгдэл олгоно.

З. Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.

4. Ур  чадварын  нэмэгдлийг  олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх,  бууруулах,  хасах  асуудлыг энэ журмын 2; 8-д  заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.

5. Ур  чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын  цалингаас  тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.

6. Ур  чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн  үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.

Page 9: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Мэргэшлийн зэрэг Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ

/хувиар/

I 15

П 10

Ш 5

     З.Мэргэшлийн  зэргийн  сарын нэмэгдлийн доод   хэмжээг  төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:      4.Төрийн үйлчилгээний  албаны  албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.     5.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид  мэргэшлийн зэргийн нэмэгдлийг  зөвхөн  тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.

Page 10: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Төрийн  алба  хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын  сарын үндсэн  цалингаас  дор  дурдсан  хувиар бодож олгоно:

Төрийн алба  хаасан хугацаа (жилээр)

 

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн

хэмжээ (хувиар)

5-10 5

11-15 10

16-20 15

21-25 20

26 ба түүнээс дээш 25

Page 11: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Их,дээд сургууль,коллеж,тусгай мэргэжлийн дунд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалт, эрдэм шинжилгээ,  туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын   үндсэн үйлдвэрлэл  дээр ажиллаж  байгаа  эрдмийн зэрэг, цолтой төрийн албан  хаагчид албан тушаалын сарын цалингаас  дор  дурдсан  хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:

 

Эрдмийн зэрэг, цол Албан тушаалын сарын цалингаас

бодох хувьДоктор зэрэгтэй бол 20Профессор цолтой

бол10

Дэд доктор зэрэгтэй бол

15

Дэд профессор цолтой бол

5

Page 12: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

• Албан  тушаалын  үүргээ  бүрэн  биелүүлж,  өндөр  амжилт гаргасан төрийн  албан  хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар  шагнаж урамшуулна:

•         а)мөнгөн шагналаар шагнах;•         б)эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;•         в)улирлын  ажлын  дүнгээр  болон  онцгой чухал буюу онц

түвэгтэй албан  даалгавар  биелүүлсний  төлөө  мөнгөн урамшил олгох;

•         г)ажлын  үр  дүн,  гаргасан  амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах,  хүндэт  дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах,  тэргүүний ажилтан цол олгох;

•         д)дээд  шатны байгууллагын шагналд тодорхойлох.

Page 13: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын  Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын  үндсэн болон  дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар үндсэн болон  дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар

эрхэлсэн  ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү эрхэлсэн  ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй  ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан үр бүтээлтэй  ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан

төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.

•      4.Энэ  журмын  З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:

•         а)сум,  дүүргийн  Засаг  дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр;

•         б)аймгийн  Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр;

•         в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;

•         г)Засгийн  газрын  үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;

•         д)Монгол  Улсын  сайд  10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.

Page 14: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

• Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган  албан үүргээ тогтмол чанартай сайн  биелүүлж,  ажлын өндөр  амжилт  гаргасан,  албаны болон төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг  эрхэмлэн дээдэлж,  мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын  сарын  цалингийн  40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах   үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.

•      6.Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил  (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын  захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.

Page 15: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

"Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалт тогтоосон.

Page 16: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Харин төрийн үйлчилгээний албан хаагчид нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл болон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд нэмэгдэл хөлс авах эрхтэй.

Page 17: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Цалин хөлсний талаарх онол, аргазүйЦалин хөлсний талаарх онол, аргазүй

Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн үнэлгээ өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг ашигласны төлөө олгож байгаа мөнгөн төлбөр юм.

/Баттөгс. Б, “Хүний нөөцийн менежмент”, Улаанбаатар 2008, хуудас 26.

Page 18: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Ажлын үнэлгээ, урамшуулалАжлын үнэлгээ, урамшуулал

• Байгууллагын зүгээс ажилтан бүр ноогдсон үүрэг даалгавараа хэрхэн биелүүлж байгаа, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар мэргэжлийн бэлтгэл ажлын ачаалал ямар байгааг дүгнэсний үндсэн дээр ажилчдын ажлын гүйцэтгэлийн талаар бодитой мэдээлэлийг бүрдүүлэхийг ажлын үнэлгээ гэдэг. Ажлын үнэлгээнээс шалтгаалан ажилчдын цалинг нэмэх, урамшуулал, нэмэгдэл хөлс олгох, тэтгэмж өгөх асуудал яригддаг байна.

• /Баттөгс. Б, “Хүний нөөцийн менежмент”, Улаанбаатар 2008, хуудас 27.

Page 19: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Цалин хөлс нь:Цалин хөлс нь:• Үндсэн

• Хувьсах

• Нэмэгдэл хөлс

• Тэтгэмж гэсэн 4 хэсгээс бүрддэг• Цэрэнжаргал. П, “Байгууллагын хүний нөөцийн

менежментийн зарим асуудалд” Улаанбаатар 2007, Хуудас 129,

Page 20: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Үндсэн цалинҮндсэн цалин• Үндсэн цалин гэдэг нь тухайн ажилтны албан тушаал,

хариулагын түвшин, ур чадвар, туршлагаас хамааран ажил олгогч ба ажилтан хоёрын хоорондын тохиролцоогоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний хэмжээ юм.

• Цэрэнжаргал. П, “Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудалд” Улаанбаатар 2007, Хуудас 129,

Page 21: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Хувьсах цалинХувьсах цалин

• Хувьсах цалин нь хувь хүний ажлын гүйцэтгэлийн гол хэмжээ, ур чадвар туршлагаас ихээхэн шалтгаалдаг.

• Цэрэнжаргал. П, “Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудалд” Улаанбаатар 2007, Хуудас 129,

Page 22: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Нэмэгдэл цалинНэмэгдэл цалин

• Өөрийн ажлын чиг үүргээ давуулан биелүүлэх, давхар ажил эрхлэх зэргээс үүдэн авч буй нэмэгдлийг нэмэгдэл цалин гэдэг.

• Шөнөөр ажиллах, илүү цагаар ажиллах, сар улирлын төлөвлөгөөгөөг давуулан биелүүлэх, албан тушаал хавсарсан зэргээс авч буй мөнгийг нэмэгдэл хөлс гэж ойлгож болно.

• Цэрэнжаргал. П, “Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудалд” Улаанбаатар 2007, Хуудас 129,

Page 23: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

ТэтгэмжТэтгэмж• Мэргэжлийн зэргийн болон хөдөлмөрийн нөхцөл,

амжиргааны тэтгэмж, гэр бүлд үзүүлэх тэтгэмж, орон байрны тэтгэмж, тээврийн зардлын болон хоол хүнсний тэтгэмжийг хэлнэ.

• Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг үүнд хамааруулан ойлгоно.

• Цэрэнжаргал. П, “Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудалд” Улаанбаатар 2007, Хуудас 129,

Page 24: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын ажлын албаны цалингийн сүлжээажлын албаны цалингийн сүлжээ

• Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь төрийн захиргаа буюу ТЗ-ээр цалинждаг.

• НИТХ-ын удирдах ажилтнуудын цалингийн шатлалыг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоох бөгөөд гүйцэтгэх албан тушаалтнуудын цалинг төсвийн шууд захирагч тушаалаар тогтооно.

• Тухайлбал: намын бүлгийн ажлын албаны дарга ТЗ-6-2+30 хувийн нэмэгдэл, ажилчид ТЗ-6+30 хувийн нэмэгдэлтэй байдаг. Харин төрийн захиргааны ажилчид буюу хэлтсийн дарга нар ТЗ-10-р шатлал+зэрэг дэвийн болон ажилсан жилийн нэмэгдэл, ажилчид ТЗ-6-р шатлалаар цалинжих бөгөөд зэрэг дэвийн болон ажилсан жилийн нэмэгдлийн авдаг байна.

Page 25: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Цалин хөлсний тогтолцоог ашиглахад гарч буй Цалин хөлсний тогтолцоог ашиглахад гарч буй зөрчилзөрчил

• Өрсөлдөх чадвартай, шударга урамшууллын систем нь ажилтны сэтгэл ханамж, идэвхитэй үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна.

Нарантуяа. П, “Хүний нөөцийн менежмент”, Улаанбаатар 2009, хуудас 105

Хэмээн томьёолжээ. Гэтэл төрийн албаны цалин хөлс нь нэг хэвэнд цутгасан мэт ижил, үр дүнгээс хамаарсан шууд урамшуулал гэж байхгүй, жилийн эцэст нэг удаад олгодог 13 дахь сарын цалин нь үнэхээрийн сэтгэл зүтгэл гаргасан хүнд бус бүх хүмүүст адилхан олгогддог зэрэг нь цалин урамшууллын систем онолоосоо гажсаныг харуулж байна.

Page 26: тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал

Залруулах арга замЗалруулах арга зам

• Цаашид төрийн албан хаагчдын цалинг үр дүнд суурилуулан олгох, онцгой идэвхи санаачлагатай ажилласан хүмүүсийг жилийн эцэст бус гаргасан амжилт бүрт нь өндрөөр урамшуулах, ажилчдын дунд өрсөлдөөн бий болгох үүднээс сар бүрийн эцэст шилдэг ажилтнуудыг шалгаруулах, төлөвлөгөөт уралдаан зарлах зэргээр уян хатан нөхцөлтэй, уралдан ажилдах орчныг бүрдүүлвэл төрийн алба хүнд сурталтай гэдэг үг гарахгүй байх магадлалтай