итали улс

16
Итали улс Бэлтгэсэн Пүрэвцэцэг

Upload: shand1oyu

Post on 20-Jun-2015

3.703 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: итали улс

Итали улсБэлтгэсэн Пүрэвцэцэг

Page 2: итали улс

Далбаа

Page 3: итали улс

Сүлд

Page 4: итали улс

ГАЗРЫН ЗУРАГ

Page 5: итали улс

ИТАЛИИтали (Итали хэл: 'Italia'), албан ёсоор

Бүгд Найрамдах Итали Улс (Итали: Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италчууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг.

Page 7: итали улс

Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, [Грек], Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв.

Page 8: итали улс

oДундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Италийн Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон хот улсууд бүрэлдэн тогтсон. Итали нь маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон.

Page 9: итали улс

Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.

Page 10: итали улс

Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.

Page 11: итали улс

НЭРИтали гэдэг үг нь Гомерын ἱταλός

("тугал" гэсэн утгатай) гэсэн үгнээс гаралтай байж болох юм. МЭӨ 8-р зууны үед анхны Грек суурьшигчид Юбоя арлаас өмнөд Италид (Калабриа) нүүдэллэн ирж шинэ газараа "Vitulia" газар буюу "Тугалнуудын газар" гэж нэрлэжээ. Ингэж нэрлэгдсэн хэсэг нь сүүлдээ хойд хэсэг рүүгээ тэлжээ. Гэхдээ бүхэл бүтэн хойгийг нэрлэх болсон нь зөвхөн Августусын үед байж.

Page 12: итали улс

ТҮҮХ

Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.

Page 13: итали улс

Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэн ухаан, урлагийн төв байсан.

Page 14: итали улс

МОНГОЛ БА ИТАЛИ УЛСЫН ХАРИЛЦАА

• Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон.

• Элчин сайд Ч.Батжаргал 2001 онд Ромын Пап Хоёрдугаар Йоан Павелд итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд Монгол Улсаас Итали Улсад суух Элчин сайдаар Улаанбаатараас ажиллаж байна.

Page 15: итали улс

Хоёр орны улс төрийн харилцаа хэвийн явагдаж байна. Хоёр орны хооронд Соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр (1973), Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1992), Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1993), Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1993), Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1994), Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр (1996), Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Протокол (2000), Давхар татвараас урьдчилан сэргийлэх тухай Хэлэлцээр (2003)- үүд байгуулагдсан.

Page 16: итали улс