үндсэн хөрөнгө
TRANSCRIPT
ҮНДСЭН ХӨРӨНГӨ
Гүйцэтгэсэн: Г. Даваабал
Оршил
Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж энэ системийг судлах бус
харин хөгжүүлэх, түүнийг бодитой амьдрал болгон хэрэгжүүлэх үе рүү
орж байна.
Иймээс аж ахуй нэгж нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,
санхүүгийн тайлагналын олон улсын стандартад / СТОУС / нийцүүлэн
гаргасан заавар зөвлөмжийн дагуу НББ-ээ хөтлөж, санхүүгийн
тайлангаа бэлтгэж, журмын дагуу татварын тайлангаа бэлтгэнэ.
Дээрхи 2 тайлан нь Татварын өмнөх санхүүгийн ашиг ба татвар
ногдуулах орлогоор зөрдөг. Энэ зөрүүг
• Байнгын зөрүү
• Түр шинжтэй зөрүү гэж ангилна.
Манай улсын практикт хамгийн түгээмэл гардаг түр зөрүү бол үндсэн
хөрөнгийн элэгдлийн тооцооллын улмаас үүсдэг зөрүү юм.
“ Тамир “ ХХК-ний үндсэн хөрөнгийн элэгдлийн
зардлыг санхүүгийн ба татварын тайланд тусгаж
зөрүүг бүртгэх нь
Судалгааны зорилго
Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг санхүүгийн ба татварын зорилгоор
тайлагнаж бүртгэхдээ:
• Элэгдэл тооцоход баримтлах хугацаа
• Элэгдэл тооцох аргуудаас үүсэх зөрүүг хэрхэн яаж бүртгэлд тусгахыг
харуулахыг зорилоо.
Судалгааны обьект нь
“ Тамир “ ХХК –ний үндсэн хөрөнгийн элэгдлийг хэрхэн тооцож,
санхүүгийн ба татварын тайланд үндсэн хөрөнгийн бүртгэлээрх элэгдэл
нь яаж нөлөөлөх , түүний зөрүүг НББ-д хэрхэн тохируулах, энэхүү
бүртгэлийн дутагдалтай болон давуу талыг судлахыг зорилоо.
Судалгааны ач холбогдол
“ Тамир “ ХХК –нь үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг зөвхөн
татварын зорилгоорх тайлагналаар тооцож байна. Энэ нь тухайн үндсэн
хөрөнгөөс хүртэж буй өгөөжийг үнэн зөв илэрхийлж чадахгүй байна.
Иймд зарим хөрөнгийг санхүүгийн тайлагналын зорилгоор ашиглах
хугацаа нь татварын тайлагналаас өөрөөр тогтоож, үүссэн түр зөрүүг
НББОУС-12 “ Орлогын татварын бүртгэл “-ийн дагуу хэрхэн НББ-д
тусгаж тайлагнахыг харуулсан байна.
Энэхүү судалгааны хэсэгтээ “ Тамир “ ХХК –ний үндсэн хөрөнгийн
элэгдлийн зардлыг санхүүгийн ба татварын тайланд зөрүүг тусгаж,
түүнийг боловсронгуй болгохыг зорилоо.
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг:
1. Шулуун шугамын арга
2. Үйл ажиллагааны арга (Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга)
3. Жилүүдийн нийлбэрийн арга
4. Үлдэгдлийг бууруулах арга
5. Элэгдэл тооцох тусгай аргууд:
а. Бараа материалын арга
б. Хасах ба орлуулах арга
в. Бүлгийн ба нийлмэл арга
г. Нийлмэл хүүгийн арга
д. Холимог буюу хосолсон арга
Тус компанийн үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг байгуулахдаа 2 үндсэн арга
болох шулуун шугам болон жилүүдийн нийлбэрийн аргуудыг сонгон авч
хэрэглэсэн.
1. Шулуун шугамын арга
Энэ аргын үед үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид тайлант
хугацаа бүр тэнцүү дүнгээр элэгдэл тооцно. Шулуун шугамын аргаар
газрын тохижуулалт, барилга, түрээсийн сайжруулалт, тавилга эд
хогшлын элэгдлийн зардлыг тооцоход тохиромжтой.
Элэгдлийн зардлыг тооцоох томъёо нь:
2. Жилүүдийн нийлбэрийн арга
n-үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа
i-өмнө нь элэгдэл тооцсон жил
Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа “n” гэвэл:
Эхний тохиолдолд шулуун шугамын аргыг сонгон авч үзье.
Санхүүгийн тайлагналаар “ Тамир “ ХХК-ний үндсэн хөрөнгө, дансны үлдэгдлийг
шулуун шугмын аргаар хөрөнгийн зүйлээр харуулав.
Хөрөнгийн нэр 2008.12.31 2009.12.31
1 Компьютер, принтер 3137 3137
2 Барилга 8333 8333
3 Тавилга, эд хогшил 1373 1373
4 Машин, тоног төхөөрөмж 9355 9355
дүн 22199 22199
Үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж байгаа үед:
Журналын бичилт: 2008, 2009 оны шулуун шугамын аргаар элэгдлийг авч
үзвэл:
Дт: Элэгдлийн зардал 22199
Кт: Хуримтлагдсан элэгдэл 22199 тус тус болно.
Санхүүгийн тайлагналаар “ Тамир “ ХХК-ний үндсэн хөрөнгө дансны үлдэгдлийг
жилүүдийн нийлбэрийн аргаар хөрөнгийн зүйлээр харуулав.
Хөрөнгийн нэр 2008.12.31 2009.12.31
1 Компьютер, принтер 5020 3765
2 Барилга 16393 16120
3 Тавилга, эд хогшил 2442 2136
4 Машин, тоног төхөөрөмж 17009 15308
дүн 40864 37329
Тэгвэл ” Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам “ №233-т заасны
дагуу шулуун шугмын аргаар компьютер , принтер- 4 жил, барилга- 60
жил, тавилга, эд хогшил тус тус 8 жил, автомашиныг 10 жилээр авч
үзсэн байна.
Ер нь ихэнхи хувийн хэвшлийн байгууллага нь шулуун шугамын
аргыг өргөн ашигладаг байна.
Үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулж байгаа үед:
Журналын бичилт: 2008 онд жилүүдийн нийлбэрийн аргаар элэгдлийг
авч үзвэл:
Дт: Элэгдлийн зардал 40864
Кт: Хуримтлагдсан элэгдэл 40864 тус тус болно
2009онд жилүүдийн нийлбэрийн аргаар элэгдлийг авч үзвэл:
Дт: Элэгдлийн зардал 37329
Кт: Хуримтлагдсан элэгдэл 37329 тус тус болно
Татварын зорилгоор байгуулсан элэгдэл
“ Тамир “ ХХК нь 2006 оны 6-р сарын 29 нд баталсан “ Аж ахуй нэгжийн орлогын
албан татварын тухай ” хуулийн дагуу татварын тайлангаар үндсэн хөрөнгөд
элэгдэл тооцох хугацааг авч үзэж, 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд
элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар татварын зорилгоор
элэгдэл байгууллаа. № Үндсэн хөрөнгийн бүлэг Ашиглах хугацаа /жилээр/
1 Барилга, байгууламж 40
2 Машин механизм, техник,тоног төхөөрөмж 10
3 Компьютер, түүний эд анги, программ хангамж 3
4 Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө 10
5 Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө / ашигт
малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл
хамаарна /
Хүчин төгөлдөр байх хугацаанд
6 Бусад үндсэн хөрөнгө 10
Үндсэн хөрөнгийг дор дурьдсан хугацаануудад ашиглахаар тусгасан
байна.
Татварын зорилгоор 2008,2009 оны хууль эрх зүйн орчны дагуу шулуун шугамын
аргаар байгуулсан элэгдэл
Хөрөнгийн нэр 2007.12.31 2008.12.31
1 Компьютер, принтер 4183 4183
2 Барилга 12500 12500
3 Тавилга, эд хогшил 1099 1099
4 Машин, тоног төхөөрөмж 9355 9355
дүн 27137 27137
Харин аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд заасны дагуу
компьютер болон принтер- 3 жил, тавилга эд хогшил – 10,
автомашиныг 10 жилээр тус тус авч үзэн элэгдлийн зардлыг
байгуулсан байна.
“ Тамир “ ХХК-ийн үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлын зөрүүний бүртгэл
“ Тамир “ ХХК-ийн үндсэн хөрөнгийн элэгдүүлэлтийг зөвхөн санхүү ба
татварын тайлангийнхаа бүртгэлдээ элэгдэл тооцоход баримтлах
хугацаа / жил / буюу жилд байгуулах элэгдлийн хэмжээ /хувь /-гээ
татварын зорилгоор шулуун шугмын аргаар нэгэн ижил авч бүртгэсэн
байна. Энэ нь:
• Шулуун шугмын аргаар үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах нь
хялбар энгийн ойлгомжтой.
• Татварын алба нь зөвхөн шулуун шугамын аргаар байгуулсан
элэгдлийн зардлыг зөвшөөрдөг.
• Бусад арга болох хурдавчилсан аргуудын ажиллагаанаас зайлсхийж
зөвхөн шулуун шугмыг аргыг өргөн хэрэглэх хандлагатай болсон
байна.
• Энэ нь санхүүгийн болон татварын тайландаа үндсэн хөрөнгийн
элэгдлийн зардлаас үүсэх зөрүүнээс болгоомжилсонтой холбоотой
байна.
Шулуун шугмын арга
Компьютер болон принтер нь санхүүгийн тайлагналийн зорилгоор 4 жил,
татварын тайлагналын зорилгоор 3 жил элэгдүүлэх ёстой.
Энд анхны өртөг нь -13 440 мян төгрөг, үлдэх өртөг-890 мян төгрөг байна.
он Санхүүгийн тайланд бүртгэх
элэгдлийн зардал
Татварын тайланд тооцох
элэгдлийн зардал
ТӨА ба ТНО-ын
хооронд үүсэх
зөрүүний дүн
1 2008 3137 4183 (1046)
2 2009 3137 4183 (1046)
3 2010 3137 4183 (1046)
4 2011 3137 3137
дүн 12549 12549 0
Эхний 3 жилийн хойшлогдсон татварын өглөг нь тус бүр 104.6 мянга
төгрөгөөр үүсэж байна. Гурав дахь жилийн эцэст Хойшлогдсон
татварын өглөг дансанд 3.137 сая төгрөгийн өглөг хуримтлагдана.
Харин 4 дахь жилийн хойшлогдсон татварын өглөг нь нөхөгдөх болно.
Барилга байгууламжийг санхүүгийн тайлагналын зорилгоор ашиглах
хугацаа нь 60 жил , татварын тайлагналын зориогоор ашиглах хугацаа нь
40 жил болно. Анхны өртөг нь 500.000.000 сая төгрөг байсан.
Он Санхүүгийн тайланд бүртгэх
элэгдлийн зардал
Татварын тайланд тооцох
элэгдлийн зардал
ТӨА ба ТНО-ын хооронд
үүсэх зөрүүний дүн
1 2008 8333 12500 (4167)
2 2009 8333 12500 (4167)
8333 12500 (4167)
40 2047 8333 12500 (4167)
8333 8333
60 2067 8333 8333
дүн 500 000 500 000 0
Энэ тохиолдолд 2008-2047 оны хооронд хойшлогдсон татварын өглөг
үүсэх ба жил тус бүр 4167 мянган төгрөг бол дараагийн 20 жилд
хойшлогдсон татварын өглөгийг хорогдуулж энэ хэмжээгээр орлогын
татварын өглөгийг бууруулна.
Харин сүүлийн ,,,,41 дэх жилийн эцэст “ Хойшлогдсон татварын өглөг “
данс нөхөгдөж үлдэгдэлгүй болох юм
2008 онуудын санхүүгийн ба татварын тайлангуудыг товч хэлбэрээр хооронд нь
харьцуулж харуулбал:
2008 онд /мян.төг/
Орлого үр дүнгийн тайлан Татварын тайлан
БО 180750
Үйл ажиллагааны зардал 121943
Үндсэн хөрөнгийн элэгдэлийн зардал 22199
Татварын өмнөх ашиг 36608
Орлогын татварын зардал 3661
Цэвэр ашиг 32948
Татвар ногдох орлого 180750
Хасагдах зардлууд 121943
Үндсэн хөрөнгийн элэгдэл 27137
Татвар ногдуулах орлого 31670
Орлогын татварын өглөг 3167
Эндээс журналын бичилтийг харуулбал:
Дт: Орлогын татварын зардал 3661
Дт: Хойшлогдсон татварын хөрөнгө 27
Кт: Орлогын татварын өр 3167
Кт: Хойшлогдсон татварын өглөг 521
2009 онуудын санхүүгийн ба татварын тайлангуудыг товч хэлбэрээр хооронд нь
харьцуулж харуулбал:
2009 онд / мян.төг /
Орлого үр дүнгийн тайлан Татварын тайлан
БО 205700
Үйл ажиллагааны зардал 139445
Үндсэн хөрөнгийн элэгдэлийн зардал 22199
Татварын өмнөх ашиг 44046
Орлогын татварын зардал 4405
Цэвэр ашиг 39641
Татвар ногдох орлого 205700
Хасагдах зардлууд 139445
Үндсэн хөрөнгийн элэгдэл 27137
Татвар ногдуулах орлого 39118
Орлогын татварын өглөг 3911
Эндээс журналын бичилтийг харуулбал:
Дт: Орлогын татварын зардал 4405
Дт: Хойшлогдсон татварын хөрөнгө 27
Кт: Орлогын татварын өр 3911
Кт: Хойшлогдсон татварын өглөг 521
Энэ тооцооллоос харахад Хойшлогдсон татварын хөрөнгө болон
Хойшлогдсон татварын өглөг нь нэгэн зэрэг үүсэж байна.
Орлогын татварын
зардал
Орлогын татварын
өглөг
Хойшлогдсон
татварын хөрөнгө
Хойшлогдсон
татварын өглөг
2008 3661 3167 521 27
2009 4405 3912 521 27
дүн 8066 7079 1042 54
/ мян.төг/
Жилүүдийн нийлбэрийн арга
Компьютер болон принтер нь санхүүгийн тайлагналын зорилггоор 4 жил,
татварын тайлагналын зорилгоор 3 жилээр элэгдүүлэх ёстой.
Энд анхны өртөг нь – 13 440 мян.төгрөг, үлдэх өртөг – 890 мян.төгрөг байна
он Санхүүгийн тайланд бүртгэх
элэгдлийн зардал
Татварын тайланд тооцох
элэгдлийн зардал
ТӨА ба ТНО-ын
хооронд үүсэх
зөрүүний дүн
1 2008 5020 4183 837
2 2009 3765 4183 (418)
3 2010 2510 4183 (1673)
4 2011 1254 1254
дүн 12549 12549 0
2008 онд Хойшлогдсон татварын хөрөнгө 83,7 мян.төгрөгөөр үүсч
байгаа бол 2009 онд хойшлогдсон татварын хөрөнгийг 41,8
мян.төгрөгөөр бууруулна. Мөн 2010 онд хойшлогдсон татварын
хөрөнгийг 167,3 мян.төгрөгөөр бууруулж 2011 онд Хойшлогдсон
татварын хөрөнгө 125,4 мян.төгрөгөөр нөхөгдөж байна.
Барилга байгууламжийг санхүүгийн тайлагналын зорилгоор
ашиглах жил 60 татварын тайлагналын зориогоор ашиглах хугацаа
нь 40 жил болно. Анхны өртөг нь 500.000.000 сая төгрөг байсан.
Он Санхүүгийн тайланд бүртгэх
элэгдлийн зардал
Татварын тайланд тооцох
элэгдлийн зардал
ТӨА ба ТНО-ын хооронд
үүсэх зөрүүний дүн
1 2008 16393 12500 3893
2 2009 16120 12500 3620
..... ...... ............ ........
40 2047 12805 12500 (305)
60 2067 273 273
дүн 500000 500000 0
2008 онд хойшлогдсон татварын хөрөнгө 389,3 мян.төгрөгөөр үүсч
байгаа бол 2009 онд хойшлогдсон татварын хөрөнгө 362
мян.төгрөгөөр үүсэх гэх мэт.
2008 онуудын санхүүгийн ба татварын тайлангуудыг товч хэлбэрээр хооронд
нь харьцуулж харуулбал:
2008 онд / мян.төг /
Орлого үр дүнгийн тайлан Татварын тайлан
БО 180750
Үйл ажиллагааны зардал 121943
Үндсэн хөрөнгийн элэгдэлийн зардал 40864
Татварын өмнөх ашиг 17943
Орлогын татварын зардал 1794
Цэвэр ашиг 16148,7
Татвар ногдох орлого 180750
Хасагдах зардлууд 121943
Үндсэн хөрөнгийн элэгдэл 27137
Татвар ногдуулах орлого 31670
Орлогын татварын өглөг 3167
Эндээс журналын бичилтийг харуулбал:
Дт: Орлогын татварын зардал 1794
Дт: Хойшлогдсон татварын хөрөнгө 1373
Кт: Орлогын татварын өр 3167
2009 онуудын санхүүгийн ба татварын тайлангуудыг товч хэлбэрээр хооронд
нь харьцуулж харуулбал:
2009 онд / мян.төг /
Орлого үр дүнгийн тайлан Татварын тайлан
БО 207500
Үйл ажиллагааны зардал 139445
Үндсэн хөрөнгийн элэгдэлийн зардал 37330
Татварын өмнөх ашиг 28925
Орлогын татварын зардал 2893
Цэвэр ашиг 26032
Татвар ногдох орлого 207500
Хасагдах зардлууд 139445
Үндсэн хөрөнгийн элэгдэл 27137
Татвар ногдуулах орлого 39118
Орлогын татварын өглөг 3911
Мөн журналын бичилтийг харуулбал:
Дт: Орлогын татварын зардал 2893
Дт: Хойшлогдсон татварын хөрөнгө 1018
Кт: Орлогын татварын өр 3911
Энд жилүүдийн нийлбэрийн аргаар элэгдлийн зардлыг тооцоход 2008 онд
хойшлогдсон татварын хөрөнгө нь 1373 мян.төгрөг , 2009 онд 1018
мян.төгрөг болж байна. Энэ нь эхний жилүүдэд өндөр элэгдлийг
байгуулснаар орлогын татварын зардал нь буурч, орлогын татварын өглөг нь
нэмэгдэж байна
Орлогын татварын зардал Орлогын татварын өглөг Хойшлогдсон татварын хөрөнгө
2008 1794 3167 1373
2009 2893 3911 1018
дүн 4687 7078 2391
/ мян.төг/
“ Хойшлогдсон татварын өр “ данс балансын богино хугацаат өр төлбөрийн хэсэгт тусгагдах бөгөөд “ Орлогын татварын зардал “ данс нь
тайлангийн хугацааны эцэст “ ОЗНД “ руу хаагдана
Энд жилүүдийн нийлбэрийн аргаар үндсэн хөрөнгөндөө элэгдлийн зардал байгуулахад 2008 онд орлогын татварын зардал нь 1794 мян
болж харин орлогын татварын өглөг нь 3167 мян.төгрөгний үлдэгдэлтэй болж байна.
Харин 2009 онд орлогын татварын зардал нь 2893 мянган төгрөг бол орлогын татварын өглөг нь 3911 мян.төгрөгний үлдэгдэлтэй харагдаж
байна.
Татварын өмнөх Татвар ногдох
Санхүүгийн ашиг < Орлого үед үүссэн тайлант хугацаанд харин эсрэг тохиолдолд ирээдүйн тайлант
хугацаанд нөлөөлдөг байна.
Тайлант хугацааны орлогын татварын зардал болон өрийн зөрүүг “ Хойшлогдсон татварын хөрөнгө “ дансны дебетэд бүртгэх бөгөөд энэ
урьдчилж төлсөн зардалтай адилхан дараагийн тайлант хугацаануудад орлогын татварын зардалд шингэнэ.
“ Хойшлогдсон татварын хөрөнгө “ данс нь балансад хөрөнгийн хэсэгт тусгагдах боловч өмнөхтэй адил түр зөрүүний буцаалтанд ногдох
татварын хэмжээгээр буурна.
Хэрэв хуулинд өөрчлөлт орсноор татварын түвшинд өөрчлөлт орсон байвал “ Хойшлогдсон татварын хөрөнгө “ болон “ Хойшлогдсон
татварын өр “ дансны үлдэгдлийг шинэ татварын түвшин хүртэл өсгөх / бууруулах / зохицуулалтыг хийнэ. Үүний тулд татварын түвшин
өөрчлөгдөх өмнөх тайлант хугацааны эцэст татварын түвшний өөрчлөлтөөр “ Орлогын татварын зардал “ , “ Хойшлогдсон татварын
хөрөнгө “ болон “ Хойшлогдсон татварын өр “ дансыг зохицуулах тохиргоо хийнэ.
2008, 2009 онд хойшлогдсон татварын хөрөнгө ба хойшлогдсон татварын өр нь балансад хэрхэн нөлөөлөл үзүүлэхийг харуулахыг зорив.
Санал дүгнэлт
Аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан нь зөвхөн татвар төлөлтийн хэмжээг тооцоход зориулагдсан тайлан биш юм.
Санхүүгийн тайлангийн мэдээлэлийг хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, худалдан авагчид болон бэлтгэн нийлүүлэгчид
гэх мэт маш олон шийдвэр гаргагчид ашигладаг. Иймээс эдгээрийн мэдээлэл хэрэглэгчидийн хэрэгцээ шаарлагад
нийцүүлэн санхүүгийн тайлангийн бүх бүрдэл хэсгүүдийг Олон улсын бүртгэл, тайлагналын стандартын дагуу гаргаж,
татварын тайланг татварын хууль тогтоомжид нийцүүлэн тус тусад нь гаргах нь зохистой. Зайлшгүй гарч байгаа зөрүүг
санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайланд тусгаж байх хэрэгтэй.
Гэвч манай улсын ихэнх аж ахуй нэгж компаниуд нь зөвхөн татварын тайлагналын зорилгод нийцүүлэн үндсэн
хөрөнгөндөө элэгдлийн зардал байгуулж байна. Энэ нь олон улсын бүртгэл тайлагналын стандартыг баримтлаагүй нь
харагдаж байна.
Ер нь аливаа байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлог байдалд тохируулан үндсэн хөрөнгөндөө элэгдлийн зардал
байгуулах нь маш чухал.
“ Тамир “ ХХК нь зөвхөн дан ганц татварын тайлагналын зорилгоор үндсэн хөрөнгийнхөө элэгдэл зардалыг шулуун
шугмын аргаар элэгдүүлдэг байна. Татварын хууль тогтоомжинд нийцүүлэн санхүүгийн тайлан гаргах нь санхүүгийн
тайлангийн үндсэн зорилготой зөрчилдөж байна.
Ер нь элэгдлийн зардлыг санхүүгийн ба татварын тайланд үнэн зөв бодитой байгуулах хэрэгтэй.
Санал дэвшүүлэхэд “ Тамир “ ХХК нь өөрийн үйл ажиллагаатайгаа уялдуулан санхүүгийн зорилгоор үндсэн хөрөнгөндөө элэгдлийн зардлыг
байгуулахдаа жилүүдийн нийлбэрийн аргыг сонгон авч байгуулах нь зохистой байна.
Учир нь эхний жилүүдэд үндсэн хөрөнгийн ашиглалт өндөр, элэгдэл нь сүүлийн жилүүдэд багаар байгуулдаг. Ингэснээрээ эхний жилүүдэд
өндөр элэгдэл тооцоолсноор ашгийн хэмжээ буурч, бага татвар төлөх бөгөөд өмнөх жилүүдийн татварын хэмнэлтийг эргэлтэнд оруулснаар ашиг
олох боломж ихэснэ. Ихэнх үндсэн хөрөнгө нь шинэ байх үедээ үр ашигтай өндөр хүчин чадалтай байдаг. Ашиглалтын эхний жилүүдэд элэгдэл
өндөр, сүүлийн жилүүдэд бага элэгдэл тооцдог ч гэсэн сүүлийн жилүүдэд үндсэн хөрөнгийн засварын зардал их гардаг учраас жил бүр бүртгэх
нийт зардал нь харьцангуй ижил тогтмол байгаа нь тооцооллоос харагдаж байна.
Ингэж тусгаснаараа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, МУ-ын орлогын албан татварын багц хуулийг баримтлан бүртгэл
мэдээллээ хөтлөх нь эдийн засгийн мэдээллийг зөв тусгаж бүртгэл тайлангаа үнэн бодитой гаргах нь чухал юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.