найруулга зүйн удиртгал

25
МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙН СУДЛАГДАХУУН Ж.БАТ-ИРЭЭДҮЙ МУИС-ийн ШУС-ийн ХУСургууль Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим 2015/02/06

Upload: national-university-of-mongolia

Post on 24-Jul-2015

107 views

Category:

Education


10 download

TRANSCRIPT

Page 1: найруулга зүйн удиртгал

МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙНСУДЛАГДАХУУН

Ж.БАТ-ИРЭЭДҮЙМУИС-ийн ШУС-ийн ХУСургууль

Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим

2015/02/06

Page 2: найруулга зүйн удиртгал

Шугаман бус чанар ...Математикийн абсртакт бүтэц фрактал, хаос гэдэг ойлголтыг Германы эрдэмтэн Г.Хакэн үүсгэсэн ба шинжлэх ухааны төрөл бүрд хэрэглэж байна.Энэ хүний нүдэнд үл өртөх зүйлээс сансрын орон зай, эгэл жирийн байгалийн уул, ус, өвс ургамал, гол мөрөнг судалдаг ухаан юм.

Page 3: найруулга зүйн удиртгал

Фрактал гэж юу вэ?Бидний эргэн тойрон фракталаар дүүрэн.Үүний зарим нь тэр дороо өөрчлөгдөж байдаг бол зарим нь удаан хугацаагаар дүр төрхөө хадгалж байдаг. Мандуа Манделброт гэж хүн эвдэрхий хугархай, болхи, хэлбэргүй чулуу гэх утгат fractus гэдэг үгнээс үүсчээ. Байгалийн бүх үзэгдэл фрактал бүтэцтэй.

Page 4: найруулга зүйн удиртгал

Хаос гэж юу вэ?Хаос анх грекийн домогт анх гарсан эцэс төгсгөлгүй анхдагч масс бөгөөд түүнээс бүхий л юм үзэгдэл үүссэн гэж үздэг. Шилжмэл утгаараа хаос гэдэг нь эмх замбараагүй, эх толгойгүй гэсэн утгатай үг ажээ. Хаос бол үйл явцыг урьдчилан таамаглаж үл болох тохиолдлын эмх замбараагүй процесс болж байгаа юм.

Page 5: найруулга зүйн удиртгал

Хаосын энгийн жишээЯмар нэгэн детермининант системийн тухай сөхвөл заавал шалтгаан - үйлт холбооны тухай яригдана. Энэ нь тухайн системийн анхдагч нөхцөл байдал хөдөлгөөнийх нь хуулийг мэдэх аваас түүний алс хэтийг шууд тодорхойлон зааж болно гэсэн үг. Тэгвэл хаос бол үүний эсрэг, үйл явцыг урьдчилан таамаглаж үл болох, эмх замбарааүй процесс

Page 6: найруулга зүйн удиртгал

Амьдрал дээрБид эмх цэгцтэй, эмх цэгцгүй хоёрын дунд амьдарч байдаг. Нар өглөө мандаж, орой жаргаж, өвөл хавар ээлжилж, ажил төрөл, амралт, идэж уух, автобус унаа тогтсон журамтай. Гэвч урьдчлан тааж боломгүй процесс бас байнга болж парадокс, хаос байнга үүсэж байх нөхцөл болж байдаг.

Page 7: найруулга зүйн удиртгал

Хэлний шугаман бус чанарХэл хамгийн их хаос чанартай, фрактал бүтэцтэй юм. Энэ чанар хамгийн түрүүнд уран зохиолын хэл найруулгад тодорхой ажиглагдана. Үүний цаана утга зохиолын хэм хэмжээ гэдэг нэг ёсны дүрэм журам байдаг ч уран зохиолын хэл нь түүний дээд зэргээр зөрчдөг зүйл болдог байна.

Page 8: найруулга зүйн удиртгал

Үгсийн холбооны учирҮгийн холбоо бол найруулгыг тодорхойлно.Холбогдож болох үг байхаас гадна, болохгүй үг гэж бий. Тийм учраас найруулга зүйд үгийн холбоог найруулгын утгын холбоо, найруулгын үгийн сангийн холбоо гэж хоёр хэсэг авч үздэг.

Page 9: найруулга зүйн удиртгал

Уран зохиолын хэлҮгсийн болоод найруулгын холбоос нь уран зохиолын хэл найруулгын хувьд тун онцлог шинжтэй агаад үүнийг нэг талаас дүр дүрслэлийг тод томруун, хурц болгох хэрэглүүр болох талаас нь тайлбарлах ёстой.Уран зохиолын хэлний боломж бол хэл маш нарийн төгс тансаг болох шинжийг олдог.

Page 10: найруулга зүйн удиртгал

Уран зохиолын жишээ:Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх сайхан. Б.ГалсансүхАлтан тариа алган дээр шаргин буух шиг Есенин шүлгээ уншина. Аглагт нэгэн цэцгийн дэлбээ цоморлигоо нээхийг сонсвол шүлэг төрөхийн дайтай …… Хундага дарсанд оч харвахад шинэхэн санаа гялсхийгээд, шилэн оймстой бүсгүйн алхаа хүслийн улаан торгыг хайчилж, зүрхэн дээр навч эсгэхэд - хавар айсуй. Б.Идэрбаяр.

Page 11: найруулга зүйн удиртгал

Хэлний хаос гэдэг ньХэлний үгийн сангийн түвшин: Ж нь: будаа агшаагч, цоо ширтэх, үнэг залгисан юм шиг, олдохгүйд мундахгүй гм.Хэлний зүйн хувьд: хогийн машин, хогны машин, харааны шил, хараагийн гол, бичгийг тараах, бичгүүдийг тараах. Манай дайсны цэрэг таваг нураана шүү, гурваас нь асуух, дөрвийг задлах, улаанаас нь авчрах гэх мэт.

Page 12: найруулга зүйн удиртгал

Google english mongol trans.Өнөөдрийн бидний хэрэгцээнд орж ирж байгаа гүүглийн орчуулгын программ асар их учир дутагдалтай. Энд гол нь машин маань таних сонгох үйлдэл бүхий тодорхой шугаман зарчим дээр суурьлсан боловч тэр хаосорхог, фрактал, шугаман бус чанар эзэмшиж чадахгүйд гол “дутагдал” оршиж байгаа юм. Хэрэв эзэмшвэл хүн хэрэггүй.

Page 13: найруулга зүйн удиртгал

Хүний хэлний хаос чанарХүний хэлний иррациональ шинж, хаос чанар нь хэлийг улам бүр баяжуулан хөгжүүлэх үндэс суурь болдог хийгээд ялангуяа төрөлх хэлний нь бусдаас ялгарах онцлог парадокс тухайн үндэстний, хувь хүний сэтгэлгээнд юугаар ч сольшгүй, мөн хаана ч гээж алдаж боломгүй үнэт чанар юм.

Page 14: найруулга зүйн удиртгал

Монгол сэтгэлгээМянга мянган жилийн нүүдэлчин соёлын өв уламжлалтай, дорнын гүн ухааны сэтгэлгээ билэгтэй, ахуй нөхцлөөсөө болоод маш уужуу, бас хурдан, олон вариантаар сэтгэдэг сэтгэлгээтэй, сэтгэлгээний дархлаатай ард түмэн билээ. Харин үүний эсрэг хэлний замбараагүй байдал мөхөөх аюултай болно.

Page 15: найруулга зүйн удиртгал

Хэл сэтгэхүйн хамааралХэл сэтгэхүй харилцан холбоотой. Яаж сэтгэнэ тэгж ярина. Хүний хэлний мэдлэг, мөн хэлний хэрэглүүрийн баялаг чанар, шугаман бус шинж, хаос фрактал шинж байхгүй, эсвэл гүехэн аваас тэдний сэтгэлгээ улмаар үндэсний сэтгэлгээний онцлог мохон, уруудан доройтож болзошгүй. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлгээний бүтээлч чанарт энэ харь үг, модон орчуулга чинь гай болж мэдэх нь гэсэн үг.

Page 16: найруулга зүйн удиртгал

Найруулга зүй гэж юу вэ?Ерөөсөө санаа бодлоо зөв оновчтой, уран яруу, эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой, тодорхой илэрхийлэх аргыг судалдаг ухааныг найруулга зүй гэнэ гэдэг тодорхойлолт түгээмэл байдаг.

Page 17: найруулга зүйн удиртгал

Проф. Ц.Сүхбаатар: Найруулга...

“НЗ хүний бодол санаа юм үзэгдлийг хэрхэн уран яруу тов тодорхой цэгц чадамгай илэрхийлэх аргыг олох зорилгоор хэлэнд байгаа тэрхүү учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжилж, нягтлан тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хэлний хэм хэмжээний хүрээнд хэрхэн зөв товч тодорхой, ойлгомжтой хэл бичиж, туурвиж, ярьж болохыг судалдаг гэсэн үг.”

Page 18: найруулга зүйн удиртгал

Найруулгазүйн судлагдахуун● Найруулгын чанарыг судладаг

ухааныг найруулга зүй гэнэ. ● НЗ хэлний бусад салбар нэгжийг

нэгтгэн үздэг олон талын нягт холбоотой.

● НЗ бол хүнийг хэлний хэм хэмжээний хүрээнд хэрхэн уран яруу, товч тодорхой, цэгцтэй ярих бичих аргыг судладаг ухаан юм.

Page 19: найруулга зүйн удиртгал

ОнцлогНЗ бол сэтгэц, нийгэм, угсаа хэл шинжлэлийн уулзварт судлагддаг учраас хүний сэтгэхүй, харилцаа, байгаль, ертөнц орон зай, нийгмийг таних, мэдэх, ёс заншил зэрэг олон зүйлтэй холбоотойгоороо бусад шинжлэх ухаанаас онцлогтой.

Page 20: найруулга зүйн удиртгал

Хэлний хэм хэмжээ гэж юу вэ?

“Бичиг зохиолын хэлний хэм хэмжээ гэдэг нь хэлний хөгжлийн тодорхой нэгэн үед нийгэм олноороо хамгийн зөв, үлгэр жишээ болгон авч хэрэглэж байгаа хэлний тогтолцоо юм.”Найруулга зүйн хэм хэмжээ гэдэг бол тухайн улс үндэстний бичиг зохиолын хэлний хэм хэмжээ юм.

Page 21: найруулга зүйн удиртгал

Хэлшинжлэл ба найруулгаХэлшинжлэлд авиа, бүтээвэр, хэллэг, өгүүлбэр, цогцолбор бол тэр хэлний яруу хэрэглүүр байдаг. Хэлшинжлэлд авиа, үгзүй, өгүүлбэр зүй, үгийн сан, найруулга зүй нь хэлний хэрэглэгдэхүүнийг тал талаас нь судалдаг бол найруулга зүйд авианы эгшгийн зохицол, хөгжимлөг чанар, уран яруу өгүүлэх, авианы хөгийг голлон анхаарна.Найруулгын өнгө аяст ганц үгийн байтугай ганц авианы ч учир холбогдол их байдаг нь илт юм.

Page 22: найруулга зүйн удиртгал

Д.Нацагдорж: “Хуучин хүү”“Тав хийтэл мориноосоо бууж, тас хийтэл жолоогоо сойгоод, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров.”

Page 23: найруулга зүйн удиртгал

Найруулга ба өгүүлбэрӨгүүлбэр нь үг болон нийлэмж үгийг холбох ёс, үгийн харьцаа, дэс дараа, зүй тогтдлыг судалдаг бол аливаа утга санаа, өнгө аясыг өгүүлбэрийн байгуулалтаар илэрхийлэх боломжийг найруулга зүй судалдаг. Жишээ нь: анхаарсан, эгдүүцсэн, дургүйцсэн, батласан, лавшруулсан, хүлээн зөвшөөрсөн, егөөдсөн, бассан гэх мэт сэтгэлийн өнгө аяс.

Page 24: найруулга зүйн удиртгал

НОМЗҮЙЦ.Сүхбаатар, “Монгол хэлний найруулгазүй”, Уб., 2009Г.Сүхбат нар, “Найруулах эрдэм хэл ярианы соёл”, Уб., 2007Д.Баттогтох, “Эрдэм шинжилгээний зохиолын найруулга”, Уб., 2007Ц.Сүхбаатар, “Монгол хэлний найруулга зүйн нэр томьёоны тайлбар толь”, Уб., 2003Ц.Сүхбаатар, “Найруулга зүйн судалбар”, Уб., 2006Ц.Сүхбаатар, “Илтгэх урлаг суралцах бичиг”, Уб., 2004

Page 25: найруулга зүйн удиртгал