Хог хаягдал

26
ХОГ ХАЯГДАЛ Экологи, аялал жуулчлалын багш докторант Г.Довчиндорж

Upload: -

Post on 08-Aug-2015

151 views

Category:

Education


12 download

TRANSCRIPT

Page 1: Хог хаягдал

ХОГ ХАЯГДАЛЭкологи, аялал жуулчлалын багш

докторант Г.Довчиндорж

Page 2: Хог хаягдал

Хатуу хог хаягдал Монгол улсын хуулинд “хог хаягдал” гэж

хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг, “ахуйн хог хаягдал” гэж айл өрхөөс гарах хог хаягдал болон түүнтэй найрлага, бүтцийн хувьд ижил хог хаягдлыг, “аюултай хог хаягдал” гэж хүн, амьтан, ургамлыг өвчлүүлэх, гэмтээх, тэдгээрийн үр удамд хор хөнөөл учруулах болон байгаль орчны хэвийн төлөв байдалд сөрөг нөлөөтэй хортой, идэмхий, исэлдүүлэгч, шатамхай, дэлбэрэх аюултай, цацраг идэвхтэй, халдвартай шинж чанартай хатуу, шингэн, хийн хэлбэрийн хог хаягдлыг, “ландфиллийн арга” гэж байгаль орчинд нөлөөгүйгээр хог хаягдлыг хөрсөөр дарж устгах үйл ажиллагааг хэлнэ гэж тус тус заасан.

Page 3: Хог хаягдал

Хот суурин газарт сүүлийн жилүүдэд хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэний улмаас орчны агаар, ус, хөрс их хэмжээгээр бохирдож байгаагийн дотор амьдралын нөхцөлийг доройтуулж, орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь хог хаягдал болоод байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь өдөр тутам ашиглагдаж байна.

Олон улсын зах зээлд жил тутам 1000 нэр төрлийн химийн бодис шинээр гарч байгаагаас үүдэн жилд 300-400 сая тонн аюултай хаягдал гарч байна. Иймээс аюултай хаягдлын хэмжээг багасгах, түүний хор нөлөөнөөс хүн ам, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээг дэлхий нийтээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж 1989 онд "Аюултай  хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн Конвенц"-ийг баталсан бөгөөд энэ Конвенцид манай улс 1997 онд нэгдэн орсон юм.

Хатуу хог хаягдал

Page 4: Хог хаягдал

Хатуу хог хаягдалд тавигдах шаардлагаХот суурин газрын тохилог байдлыг хангах чухал асуудлын нэг нь

цэвэрлэгээ бөгөөд энэ нь хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ач холбогдол бүхий хатуу, шингэн хаягдлыг зайлуулах, цэвэрлэх, халдваргүйтгэх цогц арга хэмжээнээс бүрдэнэ.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихсэн, хүн амын тоо өсөж байгаа нь хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх асуудалд тооцоолоогүй ачаалал нэмэгдэж хүндрэл, чирэгдэл учруулах боллоо. Нэг оршин суугчаас хоногт 0.5 кг, жилд 200 кг хуурай хог хаягдал, 1000 хавтгай дөрвөлжин метр талбайд 0.2 тонн хог цуглардаг гэж тооцоолдог байна.

Page 5: Хог хаягдал

Хог хаягдлын менежмент

Page 6: Хог хаягдал

Хог хаягдлыг цуглуулах:Гэр ахуйн хог хаягдлыг гол төлөв тусгай чингэлэгт хураадаг. Ийм сав

чингэлэг нь металл, пластмассан сав, эсвэл пластмассан буюу цаасан уут байдаг. Олон оршин суугчтай орон сууцны том барилгад төвлөрсөн журмаар хог хаягдлаа хаядаг чингэлэг байдаг.

Хүнсний хаягдал хурдан задран мууддаг учир ихэнх хөгжингүй оронд ахуйн хогийг тогтмол зөөн зайлуулдаг. Том, бага хотуудад, хол зайнд байрлаж буй тоноглогдсон хог хаях (хог ариутгах, устгах) газарт нэг дор аваачих хогийн хэмжээг ихэсгэхэд зориулсан, хог нягтруулах төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай машинаар хог хаягдлыг зөөдөг.

Page 7: Хог хаягдал

Их том хотуудад хийсэн судалгаагаар, цугларсан хог хаягдлыг төмөр замын чингэлэг (контейнер), усан онгоцны чиргүүлээр зөөх нь илүү ашигтай нь тогтоогджээ. Зарим тохиолдолд, хог хаягдлыг шахан боох нь (брикетлэх нь) ачих, буулгахад хялбар болгодог.

Хог хаягдлыг цуглуулах:

Page 8: Хог хаягдал

Хэдийгээр бусад хогтой холилдсон хэрэгцээт хогийг ангилах, сортлох олон төрлийн систем байдаг ч хог хаягдлын эх үүсвэрийн дэргэд буюу хог хаягдлыг цуглуулахдаа дахин боловсруулах хогийг ангилах нь их хямд болохоос гадна дахин боловсруулахад илүү цэвэр түүхий эд болдог.

Өөрөөр хэлбэл, хэрэв хог хаягдал эх үүсвэрийнхээ дэргэд ангилагдахгүй юм бол цаас, картон нь хүнсний чийгтэй хаягдалтай холилдох, эс бөгөөс, задлан компост болгох, ферментацлах шаардлагатай хаягдал нь жижиг үйлдвэрлэлийн аюултай хог хаягдалтай холилдох гэх мэтээр бохирдоно.

Хог хаягдлыг цуглуулах:

Page 9: Хог хаягдал

Хог хаягдлыг дахин эргэлтэнд оруулах:Холилдсон хог хаягдлыг аюулгүйгээр зайлуулах нь удаан

эдэлгээтэй бүтээгдэхүүн бий болгох, барааг засан хэрэглэх, үр ашигтай эргэлтэнд оруулахаас илүү зардал ихтэй, үнэтэй тусдаг.

Хог хаягдлын бүтэц, цуглуулж байгаа буюу дахин эргэлтэнд оруулж байгаа систем, эдийн засгийн нөхцөл бололцоог тооцон компост бэлтгэх, дахин ашиглах, хаягдлыг эргэлтэнд оруулах бололцооны талаар судалгаа хийх нь чухал. Жишээ нь, цаас, картон, металл, шилийг ашиглан, дахин эргэлтэнд оруулах нь нэмэгдэл орлого оруулдаг учраас бусад хог хаягдалтай нийлүүлэн тээвэрлэх, устгахаас эдийн засгийн хувьд илүү ашигтай юм.

Page 10: Хог хаягдал

Хог хаягдлыг дахин эргэлтэнд оруулах:Хөгжиж байгаа олон орны хувьд хог хаягдлаас гаргаж авч байгаа нөөц

нь хаягдлыг эргэлтэд оруулан, дахин ашигладаг бага оврын үйлдвэрийн сайн түүхий эд болж чадна. Ийм бага хэмжээний санаачлагыг дэмжих нь зүйтэй бөгөөд олон орны хувьд хувийн сектор болох ийм бага оврын үйлдвэр дээр хөдөлмөрийн эрүүл ахуй, техникийн аюулгүйн нөхцөлд хөрөнгө оруулахыг цаашид дэмжих нь чухал.

Page 11: Хог хаягдал

Хог хаягдлыг дахин эргэлтэнд оруулах:Гол төлөв, ахуйн хатуу хог хаягдлын ихээхэн хэсгийг биозадаргаанд оруулан

компост бэлтгэх буюу дахин ашиглаж, эргэлтэнд оруулж болдог. Үйлдвэр хөгжсөн олон оронд гэр ахуйн хатуу хогны 50% гаруйг эргэлтэд оруулдаг. Зарим газар үүнээс ч өндөр үзүүлэлттэй байдаг. Олон улсын хог хаягдалтай тэмцэн, туйлын их багасгах (ноолилох (Zero Waste)) холбоо мэтийн төрийн бус байгууллагаас олон оронд хог хаягдлыг, хогийн цэгт аваачиж хаях буюу хог шатаах төхөөрөмжинд шатаахын оронд дахин ашиглах том зорилготой төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.

Хог хаягдлыг ноолилох гэдэг нь хог хаягдал, материалын хортой чанар, хэмжээг багасган, гэхдээ шатаах юмуу булахгүй, хаягдалд байгаа нөөцийг хаялгүй, дахин эргэлтэнд оруулах зорилготой бүтээгдэхүүн, процессын төсөл гарган зохицуулахыг хэлнэ.

Хаягдлыг ноолилох (Zero Waste programs) программ нь олон оронд хэрэгжиж байна. Жишээ нь, Словак (Паляриково), Австрали (Канберра) гэх мэт орнуудад хэрэгжиж байна.

Page 12: Хог хаягдал

Zero Waste programs

Page 13: Хог хаягдал

Хог хаягдлыг дахин эргэлтэнд оруулах:

Page 14: Хог хаягдал

Хог хаягдлыг дахин эргэлтэнд оруулах:Эргэлтэнд оруулах хаягдлыг эх үүсвэрийн нь дэргэд ангилан, цааш

дахин ашиглах хаягдлын тээвэрлэлтийг хувийн юмуу улсын компаниуд гүйцэтгэж болох юм.

Ихэнх тохиолдолд, ийм хог хаягдал цуглуулах үр ашигтай системийг хувийн компаниуд бий болгосон байдаг. Байж байгаа ийм бүтцийг дэмжих, ашиглах нь эдийн засаг, нийгмийн давуу талтай байж болох бөгөөд хог хаягдлын зохицуулалтын системийг боловсруулах, боловсронгуй болгон шинэчлэхдээ үүнийг харгалзан үзэх нь чухал.

Мумбаи (Энэтхэг), Каирт (Египет) -д хог хаягдлыг дахин ашиглах, компост бэлтгэх талаар хэрэгжиж байгаа жишээ нь сонирхолтой юм (Kumar 2000; Faccini 1999).

Page 15: Хог хаягдал

Хог хаягдлыг эцэслэн зайлуулах:Хог хаягдал гарахыг хичнээн ч сайн, үр ашигтай болиуллаа ч гэсэн бага

хэмжээний хаягдал заавал үлдэнэ. Хог хаягдлын хэмжээ, бүтэц, аюултай шинж чанар, зайлуулахад шаардагдах эдийн засаг, техникийн боломж зэрэг нь хог хаягдлыг эцэслэн зайлуулах аргыг сонгож авахад харгалзан үзэх ёстой хүчин зүйл болдог.

Хэрэв холимог хаягдалд их хэмжээний ургамлын гаралтай хүнсний үлдэгдэл байвал компост бэлтгэх юмуу агааргүй орчинд задлах тухай бодож болох юм. Зарим тохиолдолд, хаягдлын ихэнх хэсэг нь ургамлын гаралтай юмуу элс, тоос шороо байдаг бөгөөд энэ нөхцөлд зарим хэсгийг (жишээ нь, пластмасс гэх мэт) ангилан салгасны дараа компост бэлтгэх нь тохиромжтой юм. Гаргаж авсан компостын чанар, компостыг ашиглах нь тусдаа асуудал юм.

Page 16: Хог хаягдал

Механикжсан биоболовсруулалтыг холимог хог хаягдалд их хэмжээний пластмасс, шил, бусад зүйлүүд агуулагдаж байвал хэрэглэдэг. Механикжсан биоболовсруулалтын процессын явцад биозадралд ордог хаягдлыг механикжсан аргаар салган ангилж, биологийн боловсруулалтад оруулдаг. Биозадралд ордоггүй хаягдлыг фракцлан салгаж, цааш эргэлтэд оруулахаар механикжсан ангилалтыг зохион бүтээсэн байж болно. Мөн хог хаягдлаас шатах фракцийг ялгаж болно.

Ийм шатах фракц нь хаягдлаас гаргасан түлш гэж нэрлэгддэг бөгөөд, ихэнх тохиолдолд хүнд металлаар бохирдсон, ердийн түлштэй харьцуулахад илүү хэмжээний хлор агуулсан байдаг. Үүнээс шалтгаалан, хог хаягдлаас гаргасан бүтээгдэхүүнийг түлш болгон хэрэглэхдээ, агаарын бохирдлыг хянах, үнсийг хянан зайлуулах системээр тоноглогдсон төхөөрөмжийг ашиглах ёстой. Биологийн боловсруулалтад орсон бүтээгдэхүүнийг чанарын шаардлагыг хангаж чадаж байвал компост болгон ашиглаж, хэрэв чадахгүй бол хогийн цэгт хаях хэрэгтэй.

Хог хаягдлыг эцэслэн зайлуулах:

Page 17: Хог хаягдал

Хогийн цэг (Хог хаях газар):Олон оронд ахуйн хог хаягдлыг хогийн цэгт зөөн хаяж зайлуулдаг

байсан. Хог хаягдлын бүтэц их өөрчлөгдсөн (жишээ нь, пластмассан хаягдал ихэссэн) ба зайлуулах шаардлагатай хаягдлын хэмжээ ихэссэн зэргээс шалтгаалан хог хаях тусгай газартай болох хэрэгтэй болсон.

Хогийн цэг дээр хогийг бэлтгэсэн газар байрлуулан эзлэхүүнийг багасгах зорилгоор даран шахаж өгдөг (прессэлж). Дараа нь, хаягдлыг өдөрт нэгээс багагүй удаа тусгай гялгар цаасаар шимэгч шавж, ялаа, шувуу болон бусад хаягдлаар хооллогчидыг оруулахгүй байх, хурц үзүүртэй зүйлүүд гэмтэл учруулахаас болгоомжлон хучиж өгдөг.

Олон төрлийн хог хаягдал, ялангуяа аюултай хог хаягдлыг тусгай тоноглогдсон хогийн цэгт хаях хэрэгтэй.

Page 18: Хог хаягдал

Ялзралд ордог фракцууд нь агааргүй ба агаартай задрах процесст ордог Задралын дүнд метан, нүүрстөрөгчийн хоёрч ислийн хольц болон бусад органик нэгдлүүд үүсдэг. Эдгээр нэгдлийн ихэнх нь хогийн цэгт хуримтлагдсан дурын шингэнд уусан шингэн хольц үүсгэх бөгөөд үүнийг уусалтын бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.

Энэ бүтээгдэхүүн нь бохирдуулагч бодисоор дээд зэргээр бохирдсон байж болох бөгөөд гадаргуугийн болоод гүний устай холилдон бохирдуулахгүй байхыг аль болохоор урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм.

Уусалтын бүтээгдэхүүнийг боловсруулан, аюулгүй болгон зайлуулах, үүссэн биохийг ашиглах нь хог хаягдлыг экологийн аюулгүй зохицуулах бодлогын үндсэн хэсэг нь юм. Дурын тохиолдолд, уусалтын бүтээгдэхүүн нь хогийн цэгээс гадагш газарт биохий үүсгэх магадлалтай учир шилжин тархахаас нь урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Хогийн цэг (Хог хаях газар):

Page 19: Хог хаягдал

Ихэнх оронд хогийн цэг нь хог хаягдлаа зайлуулах өргөн тархсан арга юм. Хаягдсан хуучин хогийн цэгийг болон бохирдсон газрыг цэвэрлэх өндөр өртөгтэй холбоотойгоор олон оронд тусгай тоноглогдсон хогийн цэгийн системийг нэвтрүүлжээ.

Ийм системийн дагуу хог хаягдлыг бохирдуулах шинж чанараар нь ангилан тусгай хогийн цэгт хаядаг. Энэ цэг нь байгалийн гаралтай нүх, агуй, эсвэл хүрээлэн байгаа орчноос сайн тусгаарласан, тоноглогдсон байгууламжууд байж болно.

Ийм хогийн цэг буюу хогийн булш нь аюултай хог хаягдлын аюулыг багасгах, сулруулах, зайлуулах талаар бүх л боломжийн арга хэмжээг авч дууссаны дараахь эцсийн сонголт гэж үзэх хэрэгтэй.

Хогийн цэг (Хог хаях газар):

Page 20: Хог хаягдал

Шатаах:Хүн ам нь нягт суурьшсан, хог хаях талбай хүрэлцээгүй зарим оронд

сүүлийн 50 жилд хог хаягдлыг шатаах нь эргэлтэнд ордоггүй хаягдлыг боловсруулах, зайлуулах үндсэн арга нь болж байна. Ахуйн хатуу хаягдалд шатамхай бүрэлдэхүүн хэсэг их байдгаас нэмэлт дулааны энерги үүсдэг.

Эмгэг үүсгэгч микроорганизм, химийн органик хаягдлууд шатаах явцад бүрмөсөн устгагдах боломжтой. Ахуйн хатуу хаягдал нь шатдаг, шатдаггүй зэрэг олон төрлийн материал агуулж байдаг учир шатаах төхөөрөмж нь бүтэц болон шатах чадварын хувьд жигд бус хаягдлыг устгахын тулд бат бэх, үйл ажиллагааны өргөн хүрээтэй байх шаардлагатай.

Уламжлал ёсоор ийм зуухны сараалж нь гинжин, хэлбэлзсэн, ховор тохиолдолд эргэлдсэн зарчимтай байдаг. Ахуйн болоод үйлдвэрийн хаягдал усны тундасыг хуурамч шингэн давхаргатай зууханд шатаадаг.

Page 21: Хог хаягдал

Шатаалтыг үр ашигтай явуулахын тулд хог хаягдлыг шатах температурт хүргэх, байлгах, шатаах зуухны турбулентон урсгал (турбулентность) болон хаягдал шатааж байгаа зуухны температурын хэлбэлзлийг нарийн хянах шаардлагатай. Агаар хангалттай байх нөхцөлд температур, хугацаа, турбулентон урсгалыг тохируулах нь шаталт бүрэн гүйцэд явах үндсэн нөхцөл болдог.

Хий ба хатуу хэсэг хаягдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шатаах байгууламж нь гарч байгаа хийг цэвэрлэх төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой. Ийм төхөөрөмж нь гол төлөв каталитик хувиргагч, идэвхижүүлсэн нүүрс агуулсан хий цэвэрлэгчид байдаг.

Хэрэв хий цэвэрлэгчээс ус хаягддаг бол энэ усыг мөн цэвэрлэх шаардлагатай. Электростатик тоос шингээгчээс гарч байгаа дэгдэмтгий үнс, агаар цэвэрлэгчээс гарч байгаа үлдэгдэл нь Конвенцийн Хавсралт В-д жагсаагдсан химийн бодисуудыг их хэмжээгээр агуулж байдаг учир эдгээр хаягдлыг хатуу хянан зайлуулах шаардлагатай.

Шатаах:

Page 22: Хог хаягдал

Шаталтын параметруудын нарийн хяналт, гарч байгаа хийг цэвэрлэх нарийн технологийн систем, энергийг эргэлтэнд оруулах систем (тогоо, цахилгаан үүсгэгч, турбин (хөдөлгүүр) зэрэг хүчин зүйл нь хог шатаах төхөөрөмж нь нарийн технологитой, өндөр үр ашигтай, өртөг өндөртэй байдгийг тайлбарлаж байгаа юм. Хэдийгээр бага оврын тоног төхөөрөмж байдаг боловч эдийн засгийн ашгийн үүднээс ихэнх тохиолдолд жилд наанадаж 100000 тн хаягдал шатаадаг төхөөрөмж байх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд эргэлтэнд ордоггүй ахуйн хатуу хогийг шатаах шинэ аргууд боловсрогдсон. Зарим тохиолдолд хаягдлыг эхлээд бутлан жижиглээд тусгай зууханд шатаадаг.

Шатаах:

Page 23: Хог хаягдал

Энэ тохиолдолд арай нам температурт хийгүйжүүлэх боломжийг ашигладаг ба мөн эхний шатанд маш бага буюу эсвэл хүчилтөрөгчгүй орчинд (пиролиз) боловсруулалт явуулан энэ шатанд хүчилтөрөгч илүүдэхгүй байх нөхцөл бүрддэг.

Ингэхэд үүссэн хий нь (цэвэрлэгдсний дараа) хоёр дахь шатандаа, цааш арай өндөр температурт шатдаг. Ийм өндөр темпертуртай горимд шаталтын үлдэгдлийг витрификацид (шилэн хэлбэрт оруулах) оруулж болдог нь цааш Хавсралт В-д жагсаагдсан химийн бодисоор бохирдсон хаягдлыг устгахад хянах бололцоотой болгодог. Ийм арга хэрэглэхдээ дутуу шатсан үлдэгдлийг хүрээлэн байгаа орчинд хаяхгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Шатаах:

Page 24: Хог хаягдал

Шатаах:

Page 25: Хог хаягдал

Хорио цээртэй хаягдлыг боловсруулах:Хилийн хорио цээрийн алба нь гаднаас өвчин эмгэг, хөдөө аж ахуйн

хортон сүйтгэгч, эмгэг үүсгэгч микроорганизм хилээр орж ирэхээс тодорхой хэмжээгээр хамгаалдаг. Хорио цээрийн алба хил дээр төрөл бүрийн бүтээгдэхүүн, бодисыг хураадаг.

Энд агаарын ба усан онгоцны хүнсний ба цаасны хаягдлууд, микроорганизмаар бохирдсон түүхий эд, сагс, бэлэг дурсгалын зүйл гэх мэт боловсрогдсон материалууд (мод иддэг цохтой модоор хийсэн эдлэл), хог ургамалтай үр, хөрсөөр бохирдсон барилгын материал, механизм зэрэг байж болно.

Бүхий л тохиолдолд микроорганизм, зохих материалыг устгахын тулд эн тэргүүнд анхаарлаа хандуулах нь чухал. Хуучин устгалыг шатаах аргаар хийдэг байсан ба одоо өөр технологи хэрэглэхийг эрмэлздэг болсон бөгөөд үүний нэг нь уураар ариутгах арга юм

Page 26: Хог хаягдал

АНХААРАН СОНССОН ТАНЬД БАЯРЛАЛАА

АСУУЛТ?