гэнэт тохиолддог яаралтай

40
Гэнэт тохиолддог яаралтай тусламж шаарддаг өвчнүүд.

Upload: tugsuu-tugsuu

Post on 12-Aug-2015

110 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: гэнэт тохиолддог яаралтай

Гэнэт тохиолддог яаралтайтусламж шаарддаг өвчнүүд.

Page 2: гэнэт тохиолддог яаралтай

Ангилал:• Булчин урваж чацга алдах, бөөлжих• Галд түлэгдсэн шарх• Зүү залгих буюу сум дотор хоцрох• Мах, гурил зөөлөн эдэд хахах• Хоолойд өргөс орж хатгах• Хоолойд яс тээглэж хатгах• Хоолойд загасны яс хатгах• Аалз, хилэнцэт хорхой биед орох• Архины өвчин• Дөрвөн нимгэн хавдах• Хүзүү хөшиж, шил татаж гэдийх• Суганы үнэр• Гар, хөл цасанд хайрагдах• Чихэнд хорхой орох• Хөх хавдах.

Page 3: гэнэт тохиолддог яаралтай

Түлэгдэлт:

1. Цус шарын халууны үе

2. Шар усны үе

3. Эдгэрэх үе гэж ангилдаг.

Page 4: гэнэт тохиолддог яаралтай

Үе шат:• Эхний үе шат нь

нөхцөлөөс хамаарч хэдэн минутаас, хэдэн цагийн дараа шинж илэрнэ. Энэ үед тухайн хэсэгт хүчтэй хорсож өвдөх, улайх, хүрэлцэхэд эмзэглэл их байдаг

• Шар усны үе шатанд их хэмжээний цэврүүт шингэн үүсч хагараад ил шарх үүснэ. Шархны гадаргаас их хэмжээний шингэн ялгарна.

Page 5: гэнэт тохиолддог яаралтай

Түлэнхийн талбайг тодорхойлох аргууд:Алганы зарчим:-Гарын алгыг 1% гэж үзнэ. Жнь:

гарын 10 алгатай тэнцвэл биеийн 10% г.мЕстийн зарчим:- Естийн системээр хувийг

тодорхойлно. Жнь: нэг гар бүхэлдээ түлэгдвэл бүх биеийн 9%, цээжний урд тал түлэгдвэл 18%

Уолессын схщмээр:-Масштаб бүхий тусгай цаасыг түлэнхий шарханд тавьж зурж тооцоолно.

Барагцаалсан арга:- түлэгдэлтийн талбайг тодорхойлохдоо хүний биеийн өндөрт хоёр “00” нэмж тодорхойлно. Жнь: 170 см өндөртэй бол биеийн талбай 1700 см.квад.

Page 6: гэнэт тохиолддог яаралтай

Түлэгдэлтийн өвчин

Бүх биеийн 10% түлэгдсэн байвал түлэгдэлийн өвчин үүснэ.

Түлэгдэлтийн өвчинг дотор нь: Түлэнхийн шокийн үе: Түлэнхийн хурц хордлогын үе: Цусан үхжилт хордлогын үе: Эдгэрэлт гэсэн 4 үе шаттай явагдана.

Page 7: гэнэт тохиолддог яаралтай

Авах арга хэмжээ: Шархны угаалт: Шархны захаар тойруулан спиртээр ариутгана. Шарх бохир бол

фурациллин новокайн 1:1 уусмалаар баллоноор гоожуулж угаана. Анхны цэвэрлэгээ угаалт хийхдээ өвдөлт намдааж, ариутгах үйлчилгээтэй химодины уусмалыг ашиглана.

Түлэнхийн шархны тавыг хөндийрүүлэгч тосон түрхэц:

Салицлын хүчил 5%Сүүний хүчил 12%Анестезин 2%Новокайн 1%Усгүй ланолин суурьтайгаар

Page 8: гэнэт тохиолддог яаралтай

Түлэнхийн шархны тавийг уусгагч:

Панкипсин 5%

Мочевин 20%

Аскробины хүчил 3%

Эдгээрийг түлэгдсэний дараах 7хо-с хэрэглэнэ.

Түлэнхийн шарханд арьсаар нөхөх эмчилгээг хичнээн эрт хийвэл сайн арьс хурдан төлжинө.

Page 9: гэнэт тохиолддог яаралтай

Хэрэв мөч нь эргэн тойрон гүн түлэгдсэн бол сулруулах гүн зүслэг 2-3 талд нь хийнэ.Шархыг :-Ил -Далд аргаар эмчилнэ.Ил арга: 1-2-3А зэргийн угааж ариутгасны дараа антибиотикийн нунтаг цацаад фурациллин, натри хлорид, химодины аль нэг уусмалд норгосон нэг дан марилаар наалт хийж хөнгөн нимгэн ороож, боогоод хонуулна. Эхний 2-3хоног химодиноор 4-6ц зайтай шавшина. Хатаж хуурай тав үүсгэнэ. 5-6хоногоос тос түрхэнэ. Өдөрт нэг удаа түрхэж 8-10 хоноход шарх хөрсжиж наасан марль өөрөө аяндаа ховхорно.Далд арга: шархыг цэвэрлэж ваннад угаагаад сэрвээж антисептик уусмалуудаар зузаан боолт хийнэ. Дермазин 1%, сульфадиазинсеребра 1%, палмазин 1% г.м тосыг зузаан түрхэж ороож бооно. Шархны захаар улайж үрэвсвэл антибиотик, цацлага уусмал байдлаар хэрэглэнэ. Мөн электрофорез, шарлага хийнэ.

Page 10: гэнэт тохиолддог яаралтай

Эмчилгээ.

• Гаднаас загасны тос, баавгайн цөс, мэлхийн цус найруулж түрхэнэ.

• Усны амьтдын цөс, габур, жуган, гүргэм, бор хонилон, хужир, хатан хүж, хурган чихийг шарханд хийж эмчилдэг.

• Шарх хуурай болсон үед тосон түрхлэг, чацарганы тос, баавгайн тос түрхэнэ.

Page 11: гэнэт тохиолддог яаралтай

Эмийн эмчилгээ

• Халууны үед: Дотроос нь цагаан зандан, гүргэм, гиван, цөсний зүйлийг уулгана

• Шар ус хатаах үе: Байчун-15% Бойгар-10, Сэндэн-25

• Эдгэр үе: Махбод тэгшитгэх Мана-4 г.м

Page 12: гэнэт тохиолддог яаралтай

Мах, гурил тэргүүтэнд хахах:

Page 13: гэнэт тохиолддог яаралтай

Арга хэмжээ

• Хүүхдийг доош нь харуулж бөгсөн дээр нь зөөлөн алгадна. Эсвэл хэвлийг нь хүчтэй шахна. Уруу нь харуулж байгаад хөлний ул руу нь тогшино.

Page 14: гэнэт тохиолддог яаралтай

Зүү залгих буюу төмөр дотор хоцрох.

• Бага насны хүүхдэд элбэг тохиолдоно. Мөн санаатайгаар үйлдэх хандлагууд ихэсч байна.

Page 15: гэнэт тохиолддог яаралтай

Авах арга хэмжээ.

• Энэ үед арвайн гурил агшуун зуурч идүүлээд хөдөлгөөнгүй хэвтүүлнэ. Баасыг 3 хоног сайн шалгаж байх хэрэгтэй. Зүү зэвэрсэн хар өнгөтэй болж гардаг.

Page 16: гэнэт тохиолддог яаралтай

Арга хэмжээ

• Хурц өвдөлт илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай.

• Уламжлалт эмнэлэгт ар үр, жүрүр, барүр 3ыг дараалан хувийг өсгөж өгнө.

• Соронзон гүрийн талх бага зэргийг мяндсанд боож залгиад луувангийн зутан ууж, төмрийн зүйлсийг гаргадаг байсан.

Page 17: гэнэт тохиолддог яаралтай

Хөлдөлт:

• УАУ-нд:Хөнгөн (хэсэг газар бага зэрэг улайж,

хавдан загатнаж, өвдөнө.)Дунд (арьсны гүн давхаргыг хамрах ба

дээрх шинжээс гадна улбар суурьтай, шаравтар цэврүү гарч хорсож өвдөнө.)

Хүнд (арьс, булчин, яс хөлдөх ба тэр хэсгийн арьс цусгүй цагаан эсвэл хүрэн бор өнгөтэй болж, шар юмуу, цай шиг цэврүү гарч, мэдээгүй болж бадайрна). гэж 3 хуваадаг.

Page 18: гэнэт тохиолддог яаралтай

Эд эрхтэнд гарах хөнөөлөөр нь:1-зэрэг: Эд эрхтэнд бүтцийн өөрчлөлт гарахгүй2-зэрэг: Арьсны өнгөн хөрс нь хөхлөгт давхрага хүртлээ

хөлдөнө.3-зэрэг: Арьс болон арьсны доорх өөхлөг давхрага хөлдөнө.4-зэрэг: Булчин ясандаа хүртэл гүн хөлдөнө.

Хөлдөлт нь клиникийн хувьд мөн 4 зэрэгтэй:1-зэрэг: Арьсны өнгө нь хүрэнтэж хөхрөх цэврүүгүй хэлбэр :-Энэ үед

арьс цайрч хатуурсанч гэссэнийхээ дараа судаснууд тэлж өргөссөнөөс улайж хавагнана. Хожим арьсны өнгөн хөрс гуужиж эдгэрнэ.

2-зэрэг: Тунгалаг шингэнтэй цэврүүт хэлбэр:Цэврүүний ёроол нь спиртэнд мэдрэг байна.Жижиг үенүүдийн

хөдөлгөөн хязгаарлагдсан хөдөлгөж үзэхэд өвдөлттэй арьс нь нилээн хатуурч хөлдөж цайрсан байна. Гэссэний дараа хуруу сарвуу, тавхай, хацар, чихний дэлбээ улайж, хавагнаж хожим тунгалаг шингэн бүхий цэврүү үүснэ.Цэврүүг хагалж шалгахад суурин хэсэг ёроол нь ягаан өнгөтэй цус харвалтгүй байна.

Page 19: гэнэт тохиолддог яаралтай

3-зэрэг:- Цусархаг шүүдэс бүхий том цэврүүнүүд үүсэх: -Цэврүүний ёроол нь спиртийн сорилд мэдрэг бус байна. Энэ үед мөчдийн хэсгүүд эрс хүйтэн хатуурч цайрсан байдаг. Гэссэний дараа цусархаг шүүдэс бүхий том том цэврүүнүүд үүснэ. Цэврүүний ёроолны арьс нь хөхөлбөр хүрэн өнгөтэй цэгчилсэн цус хуралттай байна. Хожим арьс нь үхжиж үхжил эд нь цэвэршсэний дараа арьсан доорх өөхлөг, булчин хүртэл гүнзгий шарх үүснэ.

4-зэрэг: Яс үес хүртэл үхжил эд үүсэх:- Энэ үед гүн хөлдөлт үүсэх бөгөөд үүнд хөлдсөн хэсэг нь мөс шиг хүйтэн болж хатуурч цайрсан, үеэр хөдөлгөөнгүй байна. Гэссэний дараа арьсны өнгө нь хөхөрч харлаж үзэгдэх бөгөөд, цусархаг том цэврүүнүүд үүсэж, шингэнээ гадагш алдана. Шингэн алдалт нь 2 хоног дээд цэгтээ хүрээд буурна. Хөлдсөн мөч нь үзүүр хэсгээсээ харлаж хатна. Гүн үхжил нь 7-14 хоног эрүүл эдээс зааглагдаж зааг шугам буюу\демаркационная линия\ гарна.

Page 20: гэнэт тохиолддог яаралтай

Авах арга хэмжээ Хөлдөлтийн эмчилгээний эцсийн үр дүн нь анхны тусламж

хэрхэн авсанаас шууд хамааралтай. Аажим аргаар дотроос нь гэсгээх: Хөлдсөн мөчийн гадуур

хөвөн маарлин боолт хийж гадуур нь целлофан уут углаж хөлийг өндөрлөж хэвтүүлнэ. Энэ үед хөлдсөн мөчийн дээд хэсгийн том судастай хэсэгт 5-6 цагийн турш халуун бүлээн жин тавьж голлох мэдрэлийн ойролцоо новокайны хориг тариа хийвэл үр дүнтэй . 0,5% н.уусмал 20-40мл зарцуулагдана.

Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар сэргээх: хүйтэн усанд удаан хугацаагаар дүрж иллэг үрлэг хийж аажим гэсгээх арга юм. Одоо хэрэглэхээ больсон. Учир нь: судалгаанаас үзвэл мөстэй хүйтэн усанд удаан хугацаанд дүрэхэд эд эсэд дахин мөсний талсжил үүсч эд эс задрах үзэгдэл тохиолдож байна.

Page 21: гэнэт тохиолддог яаралтай

Үргэлжлэл Идэвхитэй аргаар бүлээн усанд түргэн гэсгээх

арга:

Мөчинд целлофон уут углаад 38-45 хэмийн халуун устай ваннад 30-45 минутын турш дүрдэг. Үүний өмнө ба хойно нь мэдрэлийн ойролцоо новокайны хориг тариа хийж том судасны ойролцоо бүлээн жин тавина.

Хэсэг газрын эмчилгээ:

-Эхний боолтыг 10-16 цагийн дараа хийж хөлдөлтийн зэрэг болон түвшинг тогтооно.

-Эхний үед антисептик уусмалуудаар боолт шавшлага хийнэ. 2-р зэргийн эсвэл 3-р зэргийн хөлдөлттэй хүнийг амбулатороор эмчилнэ

Page 22: гэнэт тохиолддог яаралтай

Эмчилгээ:

• Хөлдсөн хэсгийг хүйтэн усанд дүрж зөөлөн арчина. Гурван үрийн тан чанаж биеийн халуунтай адил хэмтэй болтол хөргөж, шавшина.

• Дотроос нь Сэндэн-4, 10, Үлчү-18 зэрэг шар усны эм өгөх ба гаднаас нь гахайн тосыг зөгийн балтай найруулан түрхдэг.

Page 23: гэнэт тохиолддог яаралтай

Осголт:Хүйтний нөлөөллөөс хүний бие дулаанаа

алдаж биеийн температур 32 хэмээс доош буурахыг биеийн ерөнхий осголт гэнэ.

Эмнэл зүйгээр нь:1. Бие сулрах:- хүн нойрмоглож ухаан нь

самуурсанаас үг яриа нь ойлгомж муутай болно. Тем 32-30 хэм хүртэл буурсан байна.

2. Хөшилтийн үе:- өвчтөн унтаа байдалтай, хурхирна, хэл яриа нь ойлгогдохгүй, бие нь хөрч тем нь 32-29 байна. Зүрхний цохилт нь 28-52, АД 90 мм.смуб-с доош байна.

Page 24: гэнэт тохиолддог яаралтай

3. Таталтын үе:- осголт даамжирснаас өвчтөн ухаангүй байдалтай арьс нь цайрсан хөх туяатай, бие нь нийтдээ хүйтэн байна. Биеийн булчингууд чангарч ам нь зуурсан, амьсгалын хэм алдагдаж, зүрх судасны үйл ажиллагаа суларсанаас Ад, пульс бараг мэдэгдэхгүй болж нүдний алим хонхойж хүүхэн хараа нарийсч гэрлийн урвалгүй болно. Тем 30-25 хэм хүртэл буурна.

Бие султай зарим хүмүүст ‘нойтон уушгины’ хүндрэл гарч болно.

Page 25: гэнэт тохиолддог яаралтай

Нойтон уушги: Хөлдсөн мөчний хялгасан судсанд үүссэн бичил

бүлэнгүүд судасны урсгалаар зөөгдөж цусны бага эргэлт буюу уушигны хялгасан судсыг тагласнаар уушигны амьсгалын талбай алдагдаж үүсдэг өвчин юм.R-нээр хянаж байх хэрэгтэй. Хоёр уушгийг бүхэлд нь хамарсан цэгчилсэн сүүдэр харагдана.

Хэрвээ илэрвэл : Уушгины эмчээс яаралтай зөвөлгөө авна. Амьсгалыг дэмжих О2-н эмчилгээ Хаван бууруулах Шээс хөөх Цусны бүлэгнэлтийн эсрэг Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгээг

цаг алдахгүй хийж эхэлнэ.

Page 26: гэнэт тохиолддог яаралтай

Осголтын үед үзүүлэх яаралтай

тусламж,эмчилгээ:

Хүнд хэлбэрийн осголтын үед: Цээж хэвлийн өмнө талаас бүлээн халуун жин тавьж амьсгал зүрх судсыг дэмжих тариа хийгээд Ад, пульс биеийн температурыг үзэж яаралтай эмнэлэгт хүргэнэ.

Бүх биеийн үзлэг хийж, хэрэв биеийн байдал маш хүнд амьсгал зүрх судасны хүнд дутагдалтай бол зохиомол амьсгалыг ‘амнаас-хамарт’ эсвэл амбугийн маскаар хийж, зүрхний гаднаас иллэг хийж, амьсгалын замыг цэвэрлэж соруулна.

Page 27: гэнэт тохиолддог яаралтай

Авах арга хэмжээХэрэв үр дүн өгөхгүй бол зүрхний

булчинд зүрхний гликозидын аль нэг тариаг цээжний урдаас 3-4 хавирганы завсраар өвчүүний зүүн захаар 5-6см зүүгээр эгц хатгаж соруулж шалгахад цус гарч байвал тариагаа шахаад зүүг түр үлдээж ажиглахад зүрх цохилж байвал зүү хөдөлж байх болно. Энэ үед өвчтнийг шууд эрчимт эмчилгээнд оруулж эмийн эмчилгээ хийж хүчилтөрөгчөөр амьсгалуулна.

Хүнд осголттой хүнийг дулаацуулахад дунджаар 7-8ц зарцуулдаг байна.

Page 28: гэнэт тохиолддог яаралтай

Хөнгөвтөр үед: Зүрх судас амьсгалыг дэмжих тариа Бүлээсгэсэн дусал-/sol Nace 0,9%-400мл 8мг

dehametazon/ в/в 38-400 хэмийн халуунтай ваннад бүх биеэр нь 20-1ц хүртэл оруулж биенд нь зөөлөн иллэгийг алчуур, пролон зэргээр хийнэ. Уснаас гаргаж биеийг нь хатаасны дараа халаасан дэвсгэр хөнжилд хэвтүүлнэ.

Хөнгөн осголт: Өөрийнх нь дулаан үүсэлтээр аажим дулаацуулна. Ингэхдээ дулаан хучиж халуун цай уулгана. Энэ үед биеийн дулаан 1– хэмээр нэмэгдэж байвал

хангалттай гэж үзнэ. Энэ хэмжээнд хүрэхгүй бол халуун ваннад оруулж

идэвхтэй аргаар дулаацуулна.

Page 29: гэнэт тохиолддог яаралтай

Дөрвөн толио хавдвал:

• Өөрийн нь шээсийг түрхэж, хөвөнг давстай усанд буцалгаж бооно.

• Хавдсан талын гар хөлийн эрхий хурууны хумсыг шарлах төдий төөнөнө.

• Эсгийг давстай усанд чанаж, хавдар дээр жин тавина.

• Цавь хүртэл хавдсан бол тэр талынх нь хөлийн эрхий хурууны өндгийг төөнөнө.

Page 30: гэнэт тохиолддог яаралтай

Хулмас:

• “Саран гэрэлт эмчилгээний ном”д нэгэн зүйлийн хорхой, хөлсөнд түшиглэж, шар үсний нүхэнд оршсоноос үүссэн үмхий үнэр гэж тэмдэглэсэн байдаг.

Page 31: гэнэт тохиолддог яаралтай

Авах арга хэмжээ:• АУДҮ-т цайрын номхотгосон хүдэр эсвэл

арцны үнсийг хөлс бүхий оронд түрхэж эмчилнэ гэж заасан байна.

• Мөн эхлээд хорхойн эврийг эвдэхийн тулд хус модны навчийг усанд чанаж ширгээсэн тараг мэт баас шүүсэнд цагаан тампромын үр, лантанз, жиданга, сармис, шингүн, маруз, зандүг зэргийг хувь тэнцүү хийж, сайн талхдаж халаагаад, суганы үнэр бүхий хэсэгт өдөрт 1 удаа, нийт 3 өдөр түрхэнэ. Дараа нь хужрыг арцтай найруулж, усанд хийж угаана.

Page 32: гэнэт тохиолддог яаралтай

Урьдчилан сэргийлэх• Дахихаас сэргийлж ларьз,

лишь, гүргэмийг найруулж зэс гуурсанд хийж, хувцасны суганд нь хадаж өгнө.

• Хувцсыг ойр ойрхон сольж байх шаардлагатай. Мөн зэс, гууль, хүрлийн зэвийг сугандаа түрхэж байх хэрэгтэй, үнэрийг сайн гаргахын тулд гавар, ларьз, гүргэм, зандан, задь, бонгар, лишийг найруулж суганд түрхэж байвал сайн.

Page 33: гэнэт тохиолддог яаралтай

Чихэнд хорхой орвол.

• Хэл цоргигч давс, үмхий давирхайг тосонд хийж чихэнд жин тавих эсвэл түүний сулхан уусмалыг хийж эмчилдэг арга байсан.

Page 34: гэнэт тохиолддог яаралтай

Хөх хавдвал:

• Хоол сойж байгаад тангаар туулгаж эмчилдэг. Бэмагийн үнс, угалзны сүүлний үсийг шарлахын төдий хуураад, жац, жамбын үр, наймаалж, алаг бамбууг хүүхдийн шээсэнд найруулж өглөөгүүр өгч туулгаад хөөлтийг нь хонины сүүжний ясны битүү шатаасан тангаар явуулдаг байсан.

Page 35: гэнэт тохиолддог яаралтай

Авах арга хэмжээ

• Өвдөлт их бол банжингарво, бибилин, шин арын тангаар хөөнө. Эдгээрийг хөхөнд сүү, цус бүрэлдсэн болон усаар хаагдсан хавангуудыг анагаахад чухал эмчилгээ гэж үзэж ирсэн.

• Мөн хөхний төрөл бүрийн хавангуудад Рэжаг-8-г шээс, өндөгний шар зэргээр зуурч түрхвэл үр дүн сайтай байдаг.

Page 36: гэнэт тохиолддог яаралтай

Зөгий ба бусад шавьжинд хатгуулах: Хазуулсныхаа дараа тэр хэсэгтээ өвдөх Загатнах Улайх Хорсох өвдөх Хавдах зэрэг ш.т-р илэрэн.Зарим нь анафилаксид орж болно. Нүүр улайх хавдах Амьсгал давхцах Судасны цохилт түргэсэх Ад буурах Цаашид хүндэрвэл Ад улам буурч шок болох хөхрөх

ухаан алдах Хэрэв хүзүүнд хатгасан бол их хавагнаж

амь.дутагдалд орж үхэлд хүрэх аюултай.

Page 37: гэнэт тохиолддог яаралтай

Эмнэлгийн үзүүлэх тусламж: Хумс болон хатуу хуванцар зүйлээр хатгагдсан

газраас нэг чигт хусах маягаар шахна. Хэрэв зөгийн хатгуур арьсанд үлдсэн байвал түүнийг

авч хаяна. Балт зөгийд хатгуулсан үед арьсанд хорын уут нь

үлдсэн байж болох тул түүнийг зөөлөн маажих чимхэх аргаар салгах хэрэгтэй. Шахвал хорыг улам тархаах аюултай.

Хавдарт нь хүйтэн жин тавина. 15 мин тутамд сольж бх хэрэгтэй.

Хатгуулсан хэсэг дээр нь нэг дахин шигэлсэн архи үнэртэй усаар норгосон боолт хийнэ.

Архи ү.ус байхгүй бол содтой усаар хийнэ. Их хэмжээний шингэн юм уулгана. Амьсгал судасны цохилтыг шалгана.

Page 38: гэнэт тохиолддог яаралтай

Анафилакси болбол: 1:1000 адерналины уусмал 0,3-0,5мл пк. 10-15 мин дараа давтана. Хатгасан газраас дээгүүр зөвхөн хураагуур

судсыг дархуйц чангалуур тавьна. Агаарын зам чөлөөлж О- амьсгалуулна. Рингер ба хлорт натрийг дуслаар Амьсгал бачуурвал-эуфиллин240-мг-200мл

глюкозын уусмалд хийж в\в аажимаар дуслаар хийнэ.

Адерналин эуфиллин хийгээд үр дүн өгөхгүй бол 10%-10мл хлорт кальцыг в\в аажим хийнэ.

Page 39: гэнэт тохиолддог яаралтай

• Сургаал үгийг сонс, мэд, үйл хэрэг болго.

• Үзмэгц яаран бүү магт• Үргэлж ханилан дэнсэж мэд• Хилэнцэт үйлэнд бүү шуна• Буянт үйлэнд бүү саад хий• Хилэн ихтийг аргаар өнгөрүүл• Хилэнц ихтийг номоор тэтгэ

Page 40: гэнэт тохиолддог яаралтай

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.