Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

15
Хүн малын гоц халдварт өвчин Шүлхий

Upload: amgalanbolderdene

Post on 06-Feb-2016

210 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

Шүлхий

TRANSCRIPT

Page 1: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Хүн малын гоц халдварт өвчин

Шүлхий

Page 2: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

ШҮЛХИЙ ГЭЖ ЯМАР ӨВЧИН БЭ?

Page 3: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Тодорхойлолт

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Тэмээ

Ямаа

Үхэр ХоньСарлаг

Гахай Буга Зээр

Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор

үхэж хорогддог.

Page 4: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий
Page 5: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Өвчний үүсгэгч

Шүлхийн вирус нь маш өчүүхэн хэмжээтэй 27 наномер, бүтцийн хувьд зөвхөн рибонуклейний хүчил 32%, уурган бүрхүүл 68% байдгийг 1968 онд Бахрах тогтоожээ. Шүлхийн вирус дан мушгиа РНК агуулсан байх тул маш их хувьсамтгай бөгөөд хэвшлүүд нь нийт 60 гаруй хувилбар, үүний дотроос О хэвшил нь 15 хувилбартай.

Шүлхийн вирус нь өвчтэй малын шээс, үхсэн малын сэг зэмэнд 146 хоног-       арьс, үс, ноосонд 28 хоног-       хуурай элсэнд 11 хоног-       зуны 7-8 сард өвс ургамалд 1 сар-       хөргөгчийн 2-10 хэмд 24-74 хоног-       давсалсан мах, махан бүтээгдэхүүнд 183 хоног-       түүхий сүүнд 113 хоног-       бяслаганд 21 хоног амьд байх чадвартай.

Эфир, спирт, фенол, иод, хлорформд мэдрэг, 1-2% фенол, 2% идэмхий натри, 1% формалины уусмалд 2 минутанд үхнэ.

Page 6: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Халдвар дамжих зам-       Хоол хүнсээр: /Өвчтэй малын түүхий мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр/-       Ахуйн хавьтлаар: /Өвчтэй малыг саах, арчлах, эмчлэх, нядлах үед/-       Агаар дуслын замаар: /Өвчтэй мал амьсгалах, ханиах зэрэгт/Ялгадаснаас хамгийн их аюултай нь шүлс, учир нь их хэмжээний вирустэй байдаг. Өвчилсөн малын арьс шир, шээс, баас, шүүс малын бордоо өтөг бууц зэргээс халдвар тархаж болно.  Бага насны хүүхдүүд халдварыг авах нь хамгийн амархан. Харин хүнээс хүнд халдахгүй. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр хүн өвчилж болдог онцлогтой.

Нус Шүлс Баас

Сүү

Бууц

Ус

Тэжээл бэлчээр

Хашаа саравч

Халдвар дамжина

Page 7: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Өвчний шинж тэмдэг

Өвчний нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг.

Үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох,

халуурах зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрнэ.

Мал, амьтны ам, хамар, буйл, тагнаа, завьж, хэл,

дэлэн хөх, турууны салааны арьсанд

Page 8: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий
Page 9: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Эмгэг бие бүтцийн хувиралт

Үхэр:Халуун нэмэгдэх, хоолонд муудах, шүлс ялгарах, сүүний хэмжээ огцом багасах зэрэг шинж илэрсэний дараа 24 цагийн дотор шүлсээ хэтэрхий их урсгаж, шүдээ хавирах чимээ ч гаргадаг. Цэврүү нь туурайн завсар, дэлэнгийн толгой зэрэгт ажиглагдах бөгөөд даруй хагарч арьс нь язардаг.

Гахай:Зогсож алхаж чадахгүй, чичигнэн дайвалзаж өвдгөө нугалан алхана. Цэврүү хагарч арьс хуулагдсан газарт вируснаас үүдэн 2-р үеийн халдвар бий болж туурай унах үе байдаг.

Page 10: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

ӨВЧИЛСӨН МАЛ ЭДГЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ТУЛ ШУУД УСТГАНА

Page 11: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Шүлхий өвчинтэй тэмцэх үндсэн арга

Халдварын голомтын бүс. Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна.

Сэжигтэй бүс. Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлж, хорио цээр тогтоож, байнгын харуул, пост гарган ажиллуулна.

Хамгаалалтын бүс.Голомт болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар илэрснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухайн нутаг дэвсгэрт орж ирээгүй, мал нь өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан хамгаалалтын бүсийн заагийг тодорхойлж, хязгаарлалт тогтооно. Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна.

Page 12: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Урьдчилан сэргийлэлт    

1.Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж,гүйцэд

болгож хэрэглэх

2.Шалтгаан тодорхойгүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй,

худалдахгүй байх

3.Хэрэв өвчилсөн ба үхсэн малд хүрэх шаардлага гарвал халад, бээлий

зэрэг хамгаалалтын хувцас хэрэглэх

4.Малтай харьцсан тохиолдолд гараа савандаж угааж хэвших

5.Малын өтөг бууцанд бага насны хүүхдийг тоглуулахгүй байх

6.Мал өвчилбөл мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах

Page 13: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

1. Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх

2. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх

3. Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих

4. Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх

5. Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх

6. Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх

Page 14: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

Шүлхий өвчний дэгдэлтийн өнөөгийн нөхцөл байдал

Дэлхий дахинд: Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын (0IЕ)

мэдээллээр 2013 оны 7 сарын 6-ны байдлаар манай улстай хил залгаа

болон ойролцоо улс орнуудад тухайлбал БНХАУ-д 18, Тайванд 3,

Казакстанд 3, ОХУ-д 10, Вьетнамд 15 газар шүлхий өвчний голомт гарсан

бөгөөд одоог хүртэл бүрэн хяналтанд оруулж устгаж чадаагүй байна.

Монгол улс: Манай оронд шүлхий өвчний дэгдэлт 1931-35, 1941-48, 1963-

74, 2000- 01, 2002, 2004-2006, 2010 онуудад ихэвчлэн Монгол улсын зүүн

аймгуудад гарч байсан. Харин 2002 оны 7 сард Баян-Өлгий аймгийн

Алтанцөгц, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд гарсан.

Page 15: Хүн малын гоц халдварт өвчин: Шүлхий

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТАНЬД БАЯРЛАЛАА