Дэйл карнеги ХХС

23
Дэйл Карнеги Хүмүүсийг үзэл бодолдоо татах 12 арга

Upload: andushka

Post on 14-Apr-2017

156 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: Дэйл карнеги ХХС

Дэйл Карнеги

Хүмүүсийг үзэлбодолдоо татах 12 арга

Page 2: Дэйл карнеги ХХС

Нэг: Маргаад ялахгүй.

Хурцадмал байдлаас ямагт зайлсхийж бай.

Маргаанд ялах цорийн ганц зам бол түүнээс зайлсхийх.

Үзэн ядсаныг үзэн ядалтаар биш, хайр сэтгэлээр л дарж болдог.

Page 3: Дэйл карнеги ХХС

Хоёр: Гарцаагүй дайсантай болох арга буюу түүнээс хэрхэн сэрэмжлэх нь

• Би танаас ухаантай • Хэд гурван үг хэлээд л бодол санааг

чинь өөрчилчихье гэж сөрөгөөр ойлгогддог

“Би батлаад өгөе” гэж хэзээ ч бүү ам гарч бай. Энэ нь:

• Үгүй ер, би харин тэс өөрөөр боддог байсан юм

• Би алдаж байж магадгүй• Алив баримтыг шалгаад үзье

г.м эелдэгээр харилцаарай.

Хүний хэлсэн зүйлийг утгагүй алдаатай гэж үзвэл:

Page 4: Дэйл карнеги ХХС

• Тэгэлгүй яах вэ?• Яг тийм • Тааж байна• Миний бодоход

Бусадтай нийцэхгүй байгаа санаа бодлоо

шууд хэлэхгүй байх: -мэдээжийн хэрэг

-эргэлзэх юмгүй гэхийн оронд

Page 5: Дэйл карнеги ХХС

“Чадвал бүхнээс ухаантай бол, харин энэ тухайгаа хэнд ч бүү ярь” хэмээн Лорд Честерфилд хүүдээ захижээ.

• Цөөхөн хүн логиктой, олонхи нь бодитой бус сэтгэж, хардаж сэрдэх, атаархах болон онгирох сэтгэлд автдаг ажээ.

“Дифломат бай. Өөрийнхөө санал бодлоо хамгаалахад чинь тус болно” гэж Египетийн хаан Ахтой хүүдээ захисан.

Ярилцагч хүнийхээ бодлыг хүндэлж бай. Таны буруу гэж хүнд хэзээ ч бүү хэл

Page 6: Дэйл карнеги ХХС

Гурав: Та өөрөө буруугай бол түүнийгээ хүлээж бай.

Сул талаа өөрөө хүлээх нь бусад хүнээс зэмлэл сонсохоос хамаагүй амар байдаг. Хэн нэгэн хүн таны тухай таагүй зүйл бодож, хэлэхийг хүсвэл өрсөж, өөрөө хэлэх хэрэгтэй. Ингэснээрээ та түүнийг гар мухардуулна.

Тэнэг хүмүүс л алдаагаа хамгаалахыг хичээдэг

бөгөөд ихэнхи тэнэг хүмүүс яг л ингэдэг. Алдаагаа хүлээх нь хүнийг бусдаас илүү болгодог.

Page 7: Дэйл карнеги ХХС

Хүн харилцагчдаа өөрийгөө буруутай гэх нь хамгаалахаасаа хамаагүй тааламжтай байдаг ба та хүнийг өөртэйгөө санал нэг болгоё гэвэл гэсэн гуравдугаар мөрдлөгийг баримтлаарай.

Page 8: Дэйл карнеги ХХС

Дөрөв: Хүмүүсийг итгүүлэх арга Хүн танд нэгэнт талгүй дургүй бол юу ч гэж хэлээд

санал нэг болгож, өөртөө татаж чадахгүй. Харин нөхөрсөг зөөлөн харицвал сансанлаа хүрч болох юм.Энэ тухай Линкольн “дусал бал таваг дүүрэн цөснөөс илүү ялаа цуглуулна” гэсэн байдаг.Хэрэв та хүнийг өөрийн талд оруулахыг хүсвэл юуны өмнө үнэнч нөхрөө болохоо харуулах хэрэгтэй.Энэ бол зүрх сэтгэлийг татах “дусал бал” юм.

Өөрийнхөө бодлыг бусдад нялзаах өчүүхэн ч оролдлого гаргалгүй намуун тайван, нөхөрсөг хандлагыг илүүд үз.

Page 9: Дэйл карнеги ХХС

Эелдэг найрсаг байдал уур хилэн, хүчирхийллээс илүү хүчтэй.

Хэрэв та хэн нэгнийг өөртэйгөө санал нэгдээсэй гэж хүсвэл бүр эхнээс нь найрсаг өнгөөр яригтун.

Page 10: Дэйл карнеги ХХС

Тав: Сократын нууцХэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрсөн асуудлаасаа бүү

эхэл.Санаа нийлсэн асуудлаасаа эхлэн ярилцах хэрэгтэй. Боломжтой бол нэгэн зүйлд тэмүүлж буй боловч арга маань л ондоо болохоос зорилго ижил гэдгийг ямагт тэмдэглэн хэлээрэй.

Ярилцагч хүнээсээ эхнээс нь л “тийм, тийм “ гэж хэлүүлэхийн тулд бод.

“Үгүй” гэсэн хариулт бол хамгийн хэцүү саад гэж профессор Оверстрийт номондоо хэлсэн ба хүн нэгэнтээ үгүй гээд хэлчихсэн бол бардам зан нь эцсээ хүртэл тууштай байхыг шаарддаг байна.

Page 11: Дэйл карнеги ХХС

“Сократын арга” хэмээн нэрлэгдсэн хүмүүстэй харилцах түүний арга нь “тийм” гэдэг хариу авах дээр тулгуурладаг юм.Тэрээр эсрэг хүнээ зөвшөөрөхөд хүргэсэн тийм асуулт тавьдаг байжээ. Ингэж олон зөвшөөрсөн хариу авах нь эцэстээ хүлээн зөвшөөрснөөр дуусдаг байна.

Ингээд хэрвээ та хүнээр санал бодлоо зөвшөөрүүлэхийг хүсвэл тав дахь аргыг мөрдөөрэй “Ярилцагч хүнээсээ шалавхан тийм гэсэн хариулт авагтун”

Page 12: Дэйл карнеги ХХС

Зургаа: Ярилцагч хүндээ санаа бодлоо хэлэх боломж олгоорой

Хэрэв та түүнтэй санал нийлэхгүй байгаа бол яриаг нь тасалдуулахыг санаархаж болох ч бүү ингээрэй. Энэ их осолтой. Яагаад гэвэл бодсон санаснаа хэлж дуустлаа тэр таныг анхаарахгүй. Иймд анхааралтай сонсож, ойлгохыг хичээ. Үнэн голоосоо бай.Бодсон санаснаа бүгдийг нь хэлтэл яриаг нь дэмжихийг оролд.

Page 13: Дэйл карнеги ХХС

Францын гүн ухаантан Ларошфуко “Хэрэв та дайсантай болохыг хүсвэл нөхдөө давж гарахыг хичээ. Харин анд нөхөдтэй байхыг хүсвэл тэдэнд таныг давж гарах боломж олго” гэсэн байдаг.

“Атаархдаг хүмүүсийнхээ бүтэлгүйтэхэд төрсөн баяр хөөр бол жинхэнэ баяр хөөр” гэсэн герман зүйр үг байдаг.

Хэрвээ хүмүүс таныг дэмжээсэй гэж хүсвэл: “ Өөрөө бага ярьж, бусдад илүү ярих боломж олгоорой.

Page 14: Дэйл карнеги ХХС

Долоо: Хэрхэн хамтран ажиллах вэ?

Хүмүүс хүсэл эрмэлзлээ харгалзан үздэг байхыг хүсдэг.

Ямар нэгэн санааг бүгдэд үнэмшүүлэхийн тлуд уг санааг толгойд нь төрсөн мэтээр санагдуулух нь хамгийн шилдэг арга юм. Хүмүүс санаа бодлыг чинь дэмжээсэй гэвэл “Уг санааг өөрөө гаргасан мэтээр ярилцагч хүн чинь бодож байг” гэсэн 7р мөрдлөгийг баримтлаарай.

Page 15: Дэйл карнеги ХХС

Найм: Гайхамшигт үр дүнд хүрэх арга

Хүн буруутай байсан ч өөрөө ингэж боддоггүй. Тэгэхээр илчлэх хэрэггүй. Ухаантай байж ойлгохыг хичээх хэрэгтэй.

Хүн бүрт өөрөөр байж болох тодорхой шалтгаан байдаг. Энэ далд шалтгааныг олж чадвал та түүний үйлдэл, бүр хувийн чанарыг нь тайлах түлхүүр оллоо гэсэн үг.

Хэрвээ би түүний оронд байсан бол яах байсан бэ? Гэж өөрөөсөө асуувал цагаа хэмнэж эрүүл мэндээ гамнах юм.

Хүн шалтгааныг нь сонирхож байвал үр дүнд нь илүү хүлцэнгүй ханддаг.

Хэрэв та хэн нэгэн хүнийг ямар нэгэн зүйлд итгүүлье гэвэл “Юмийг ярилцагч хүнийхээ нүдээр хараарай”.

Page 16: Дэйл карнеги ХХС

К.Гуд “ Яаж хүмүүсийг алт болгох вэ?” номондоо “Хэн нэгнийг буруутгах хүсэл төрвөл хормын төдий бодолхийлж, өөрийн аши г сонирхлын төлөө гэсэн их хүслээ бусад бүх юманд гаргадаг хайхрамжгүй байдалтайгаа жишиж үзнэ үү! Дараа нь хүн бүхэн л ингэдгийг ойлгохыг хичээ. Тэгвэл хүмүүстэй сайн харилцаатай байх эсэх тань бусдын санал бодолд хандах хандлагаас чинь хамаардгийг ойлгох болно.

Page 17: Дэйл карнеги ХХС

Ес: Аливаа хүн юу хүсдэг вэ?Аливаа маргааныг зогсоож , дургүйцэл зэвүүцлийг

арилгаж , хүнийг анхааралтай сонсоход хүргэдэг шидэт үг бол “ Яг ингэж бодож байгййг тань өчүүхэн ч буруутгахгүй. Би таний орронд байсан бол яг л ингэх байсан.” ийм хариу ямар ч хэрүүлч хүнийг зөөлрүүлнэ.

Доктор Артур Гейтс “Хүмүүжлийн сэтгэл зүй” номондоо -Хүн төрөлхтөн ямагт өрөвдүүлэхийг хүсэж явдаг гэжээ.

Бусад хүмүүс танысанаа бодлыг дагаасай гэж хүсвэл “ Бусдын санаа бодол, хүсэл эрмэлзлийг ойлгож хандаарай.

Page 18: Дэйл карнеги ХХС

Арав:Бүхэнд таалагдах харилцааХүн аливаа үйлдэл хийхдээ ихэвчлэн хоёр сэдлийг бий

болгодог. 1. Сайхан харагдах гэж 2. Жинхэнэ санааны сэдэл байдаг.Жинхэнэ үнэн санааны сэдлийг хүн өөрөө ухаарсан байдаг.Ихэнхи тохиолдолд шудрага хүн ч гэсэн, хэрэв та тэр хүнийг

шударга үнэнч хүн гэж бодож байгаагаа харуулбал таны хүссэнчлэн биеэ авч явах болно. Хэрэв хүмүүс таны санаа бодлыг дагаасай гэж хүсвэл шудрага сэдлийг хөгжөөх нь их чухал юм.

Page 19: Дэйл карнеги ХХС

Арван нэг: Кино, радио үүнийг хийж чадна, та хийж чадахгүй гэж үү?Үнэнийг зөвхөн үгээр илэрхийлэх нь

хангалттай бус харин сонирхолтой ил тод байдлаар харуулах нь чухал. Нуршсан олон юм ярих нь хүнийг тавгүйтүүлж, тэр хүний таныг сонирхсон, танлуу чиглэсэн анхаарлыг сарниулахад хүргэдэг. Тйимээс маш товч тодорхой, нүдээр харахад ойлгомжтой байдлыг бүрдүүлж чадвал та хүссэндээ хүрж чадна гэсэн үг юмаа. Өөрийнхөө зөв болохыг нотлохдоо зурагт үзүүлэн ашиглах гэсэн арван нэг дэхь мөрдлдөгийг ашиглана уу.

Page 20: Дэйл карнеги ХХС

Арван хоёр: Юу ч тус болохгүй үед үүнийг туршаад үзээрэй.Хүмүүсээр ямар нэг зүйл хийлгэх хамгийн үр

ашигтай арга бол тэдэнд уралдах эрмэлзэл төрүүлэх явдал юм. Энэ нь ашиг олох зорилготой уралдааны тухай биш зүгээр л давуу байдлыг олж авах гэсэн уралдааны тухай юм.

Бусдаас илүү байх гэсэн эрмэлзэл,эрч хүч ,дур зоргоороо байх чанар зэрэг нь энэхүү уралдаанд хүмүүсийг илүү хурцалж өрсөлдөх чадварыг бий болгодог.

Хэрэв хүнийг тэр тусмаа зоригтой хүнийг өөртөөгөө санал нэг болгохыг хүсвэл түүнийг өдөх хэрэгтэй.

Page 21: Дэйл карнеги ХХС

Дүгнэлт Хүмүүсийг өөртөө татах арван хоёр мөрдлөг. Мөрдлөг нэг: Маргаанд ялах цорын ганц

арга бол түүнээс зайлсхийх явдал юм.Мөрдлөг хоёр: Ярилцагч хүнийхээ санаа

бодолд хүндэтгэлтэй хандах , буруутай гэж өөрт нь хэзээ ч бүү хэлээрэй.

Мөрдлөг гурав: Хэрэв таны буруу бол эрс шийдвэртэйгээр бураагаа хүлээгээрэй.

Мөрдлөг дөрөв: Бүр эхнээсээ найрсаг, нөхөрсөг өнгө аясаар ярилцаарай.

Page 22: Дэйл карнеги ХХС

Мөрдлөг тав: Ярилцагч хүнээрээшуудхан л тийм гэж хэлүүлээрэй.Мөрдлөг зургаа: Ярилцагч хүндээ ярих боломж түлхүү олгоорой.Мөрдлөг долоо: Тухайн санаа бодол тэр хүнийх юм шиг сэтгэгдэл ярилцагч хүндээ төрүүлээрэй. Мөрдлөг найм: Ярилцагч хүнийхээ байр сууринаас аливаад хандахыг чин сэтгэлээсэй эрмэлзээрэй. Мөрдлөг ес: Бусдын санаа бодол хүсэл тэмүүлэлд хүлээцтэй ойлгож хандаарай.Мөрдлөг арав: Санаа санааны сэдлийг нь хөндөөрэй.Мөрдлөг арван нэг: Өөрийнхөө санааг гарцаагүй болгохын тулд тэр хүний сэтгэлийг хөндөхөөр хэлээрэй. Мөрдлөг арван хоёр: Хүнийг өдөж амин чухал зүйлийг нь хөндөөрэй.

Page 23: Дэйл карнеги ХХС

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.