ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

23
Цэцгийн талаарх судалгаа Бэлтгэсэн: А. Гулим М. Долгор М. Чимэддолжин

Upload: umguullin-mongol-umguulugch

Post on 19-Mar-2017

86 views

Category:

Lifestyle


3 download

TRANSCRIPT

Page 1: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Цэцгийн талаарх судалгаа

Бэлтгэсэн: А. Гулим М. Долгор

М. Чимэддолжин

Page 2: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Агуулга:

Байгууллагад буй цэцгийн арчилгаа Тасалгаанд тохиромжтой цэцэгс тэдгээрийн арчилгааУнтлагын өрөөнд тохиромжтой цэцэгс

Page 3: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Цэцэг Цэцгийн нэр, төрөл

Нарны тусгал Усалгаа

Унтаахай хатан Сүүдэртэй үед навч цэцгээ хумин нартай үед дэлбээлдэг. Энгийн гэрэлд дуртай.

Усалгааг ойр ойрхон хийх бөгөөд шүршигчээр шүршиж услах хэрэгтэй.

Ногоодой Нарны шууд тусгалгүй буюу сарнисан гэрэлд байвал тохиромжтой.

7 хоногтоо нэгээс хоёр удаа хөрсийг бага зэрэг хатсаны дараа хоёр дох усалгааг хийх.

Мөнгөний мод Хурц нарны гэрлээс хол зайд байлгах хэрэгтэй. Хагас сүүдэртэй орчинд сайн ургадаг.

Зун-өдөр бүрХавар, намар, өвөл-7 хоногт нэгээс хоёр удаа услах

Page 4: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Цэцэг Цэцгийн нэр, төрөл

Нарны тусгал

Усалгаа

Ойм Нарны шууд тусгалаас далд, илүү сүүдэрлэг орчинд тохиромжтой.

Усалгааг ойр ойрхон хийх бөгөөд шүршигчээр шүршиж услах хэрэгтэй. Ойр орчимд нь савтай ус тавьбал чийглэг орчинд дуртай.

Зүрхний цэцэг Ямар ч нөхцөлд шууд ургадаг. Гэрэлд сайн ургадаг цэцэг юм.

7 хоногтоо нэгээс хоёр удаа хөнгөж усалж 14 хоногтоо 1 удаа бордож өгөх.

Кактус Ерөнхийдөө гэрэлд дуртай бөгөөд дэлгэцийн өмнө байрлуулах нь тохиромжтой.

7 хоногтоо нэг удаа усална.

Page 5: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Цэцэг Цэцгийн нэр, төрөл

Нарны тусгал Усалгаа

Шүхэр цэцэг Нарны шууд тусгалд тохиромжгүй бөгөөд энгийн гэрэлд сайн ургадаг.

7 хоногт нэгээс хоёр удаа усалгаа хийнэ.

Толбот буюу тогосон сүүл

Гэрэл сайтай газарт ч сайн ургадаг. Урд болон баруун тийш харсан цонхонд таарамжтай.

Хөрсний чийгийг харж байж хэт их усархаг биш үед бага багаар нэмж хөрсөнд усалгааг хийнэ.

Гажнайлж Нарны шууд тусгалд дургүй. Сүүдэрлэг орчинд сайн ургадаг.

Хөрсийг хуурай байлгаж болохгүй. Чийглэг хөосөнд санй ургадаг.

Page 6: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Цэцэг Цэцгийн нэр, төрөл

Нарны тусгал Усалгаа

Үүлэн цэцэг Хагас сүүдэрлэг гэрэлтэйд, баруун болон зүүн зүг рүү харсан цонхонд тохиромжтой. Өвлийн улиралд хамгийн сайн нар тусдаг газар байрлуулах сайн ургадаг.

11 сараас 2сар хүртэл усалгааг багасгаж, 3 сараас эхлэн усалгааг ихэсгэнэ.

Мөлхөө цэцэг

Гэрэл сайтай газарт ч сайн ургадаг. Нэвт салхигүй, дулаан орчинд маш сайн ургадаг.

7 хоногт 2-3 удаа хөнгөн усална.

Шимтэглэй Нарны хурц гэрэлд дургүй. Сүүдэрлэг буюу баруун тийш харсан цонхонд байрлуулбал тохиромжтой.

Хоёр усалгааны хооронд хөрсийг бага зэрэг хатааж дараагийн усалгааг хийнэ.

Page 7: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Урд зүг рүү харсан цонх• Өглөөнөөс үд дунд хүртэл нар тусдаг.

Үлдсэн хугацаанд ч мөн хамгийн их гэрэлтэй байдаг тасалгааны цэцгэнд хамгийн тохиромжтой зүг рүү харсан цонхны байрлал юм. Энэ зүг рүү харсан цонхон дээр наранд их дуртай кактус мөн шүүслэг ургамал Зууннаст , Мөнгөний мод зэрэгт их тохиромжтой.

Page 8: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Зүүн зүг рүү харсан цонхЗүүн зүг рүү харсан цонхон дээр нар богино хэмжээгээр тусдаг боловч үлдсэн хугацаанд гэрэлтэй байдаг. Энэ цонх нь баруун зүг рүү харсан цонхыг бодвол илүү сэрүүн байдаг тул ургамлыг хэт халаахгүй сайн талтай байдаг.Навчлаг ургамал мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Page 9: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Баруун зүг рүү харсан цонхЭнэ зүг харсан цонх зүүн зүг харсан цонхтой нарны тусгал нь адилхан боловч ихэнх ургамалын хувьд энэ байрлал хэт халуун буюу тохиромж муутай байрлал юм. Алаг эрээн навчтай ургамалд нэн тохиромжтой. Навчаараа гоёдог мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Page 10: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Хойд зүг рүү харсан цонхЭнэ зүг рүү харсан цонх руу нарны тусгал шууд тусдаггүй. Нарны гэрэл шаардах нь бага, сүүдэрт дуртай ургамалд тохиромжтой. Гажнайлж, Удамбор, Мөлхөө цэцэг гэх мэт цэцэгс орно. Энэ зүг рүү харсан цонх навчлаг ургамалд тохиромжтой бөгөөд цэцгээ цонхонд аль болох ойр байлгавал зүгээр.

Page 11: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Байгууллагын план зураг

Page 12: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Мөнхрөө Сүүдэрхэг хагас сүүдэртэй газар ургаж чаддаг. Тод гэрэлд өнгөний хээ суларч навч нь түлэгддэг. Баруун болон, зүүн зүгийн цонх илүү тохирдог.

Нарны шууд тусгалгүй, гэрэл бага өрөөнд ургах чадвартай

цэцэг

Page 13: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Угсаргана Усалгааг хийхдээ хөрсний өнгөн хэсэг бүрэн хатсан байх хэрэгтэй.  Үндэсний агааржуулалт сайн байхгүй бол үндэс ялзарч болзошгүй. Цэцгийг унтаа байдлаас гарсны дараагаар 2-оос доошгүй удаа бордох хэрэгтэй. Чингэхдээ кактусын бордоо бус  ердийн цэцэгт ургамлын минералын шингэн бордоог ашиглах нь зүйтэй. 

Page 14: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Годонхой Байгаа газартаа амархан дасдаг. Нарны шууд гэрэлд дургүй, гэхдээ тод гэрэл шаарддаг. Сарнисан нарны гэрэлд тохирдог. Хагас сүүдэрхэг газар ургаж чадна. Зүүн зүг рүү төн баруун хойш харсан цонхон дээр байрлуулбал тохирно. Өвлөөс бусад улиралд сард нэг бордоно. Услахдаа бүлээн усаар усалж дараагийн удаа услахдаа хөрсийг хатааж байж усална.

Page 15: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Шимтэглэй Нарны шууд тусгалд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Баруун болон өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Хоёр услагааны хооронд хөрсийг хатсан эсэхийг шалгаж байж дараагийн услагааг хийнэ. Услагаа ихэдвэл үндэс ялзарч цэцэг үхэх аюултай.

Page 16: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Нөмөргөнө Гэрэл багатай газарт байрлуулбал сайн ургана. Өөрөөр хэлбэл, нар тусдаг цонхноос 1,5 - 2,5м зайтай байхад яг болно. Ус их шаарддаг, усалгаа хооронд хөрсийг бага зэрэг хатаана. Чийглэг орчинд дуртай ургамал юм. Долоо хоногт хэдэн удаа усаар навчийг шүрших нь уг цэцгийг эрүүл сайхан ургахад тусална.

Page 17: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Зуун настНарны гэрэлд дуртай ургамал болохоор нар сайн тусдаг цонхон дээр тавих нь тохиромжтой. Гэхдээ нарны хэт хурц гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг орчин байх хэрэгтэй. Усыг хэтрүүлж болохгүй. Хөрсний өнгөн хэсэг хатсанаас 5-7 хоногийн дараа услана. Учир нь Зуун наст нь цөлийн ургамал учир мөчиртөө ус нөөцлөх чадвартай байдаг. Өвөл усалгааг багасгана. Хүмүүс жирийн тасалгааны цэцэгтэй адил усласнаас ус нь ихдэж навч нь шарлаж зөөлөр чүхдэг. Мөн хүйтэн усаар услаж огт болохгүй.

Page 18: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой цэцэгс

Яагаад унтлагын өрөөнд цэцэг тарих буруу гэж үздэг вэ? Унтлагын өрөөнд цэцэг тарих тохиромжтой юу?Ямар цэцэг сонгон байрлуулах вэ?

Page 19: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

МөнхрөөЗарим ургамалууд шөнөөр хүнийг тайвшруулах нойр хүргэх бат бөх унтуулах эерэг бодис ялгаруулдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Мөн эрдэмтдийн судалгаагаар зарим ургамал харин ч шөнийн цагаар хүчилтөрөгч үйлдвэрлэж орчины агаарыг цэвэрлэж байдаг гэнэ. Тэрхүү гайхалтай ургамлуудын нэг нь мөнхрөө юм байна.

Page 20: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Хойя (эмгэншээрэнгэ)Цэцэг нь ягаан өнгөтэй үнэр тансаг байх ба нэг цэцэглэхдээ 15-20 орчим цэцэг нэг дор баг цэцэг шүхэр хэлбэртэй  дэлгэрнэ. Хаврын дунд сараас намрын эхэн сар хүртэл цэцэглэнэ. Нарны шууд тусах хурц гэрэлд тавьж болохгүй. Хагас сүүдэрлэг орчин тохиромжтой. Зүүн болон баруун тийш харсан цонхны тавцан дээр байрлуулах нь зүйтэй. Өвөл нар хамгийн сайн тусдаг цонхны тавцан дээр байрлуулна. Чийглэг агаарт илүү дуртай.

Page 21: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Гүнжийн нулимс буюу Ялдам Ялдам цэцэг нь сарнисан гэрэлд маш сайн ургадаг. Баруун болон зүүн зүг рүү харсан цонхонд байвал тохиромжтой. Нэвт салхи, хурц нарны гэрлээс хамгаалж байх хэрэгтэй. Цэцэглэж байх үед нь усалгааг сайн хийх бөгөөд зун, хавар, намрын улиралд хөрсийг чийглэг байлгаж, саванд 2-3өдөр болсон хлоргүйжүүлсэн, зөөлрүүлсэн, жаваргүй усаар усална. Гол давуу тал нь ялдам цэцэг нь ямар ч үнэргүй.

Page 22: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

Эх сурвалж: • http://www.mglnews.mn/content/read/40132.htm• http://news.gogo.mn/advice/1344/44530• http://news.gogo.mn/advice/1344/41948• http://news.gogo.mn/r/138541• http://khulangoo.mn/?p=3113• http://www.24tsag.mn/content/32037.shtml• http://health.blogmn.net/40168• www.slideshare.net/temuulelyalalt/ss-29062812• http://bodiceceg.blogspot.com/2014/11/blog-post_3.html• http://www.emegteichuud.mn/content/62562.shtml• http://tsagtur.mn/2009-11-02-02-20-59/

Page 23: ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД

БАЯРЛАЛАА