ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8...

11
ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ ГТ н№шашвшпнив1 ДОТООД ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН УЛААНБААТАР ХОТ

Upload: others

Post on 14-Mar-2021

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

Э РП Э Н Э С ТА В А Н ТО Л ГО ЙГ Т н№шашвшпнив1

ДОТООД ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

УЛААНБААТАР ХОТ

Page 2: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

Агуулга

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын үйл ажиллагаа

Иөлөвлөгөөтхяналт, шалгалт........................................................

2. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт................................................

3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ мониторинг...................................

4.Эрсдэлийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ....................

б.Зохион байгуулалтын чиглэлээр....................................................

6. Ажлын хэсэг.......................................................................................

7. Нэгдсэн менежментийн тогтолцоо болон хариуцлагатай уулуурхайг хэрэгжүүлэх хүрээнд..............................................................

Page 3: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

ДОТООДХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ҮЙЛАЖИЛЛАГАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь 2020 онд 16 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр дотоод хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулж, удирдлага үйл ажиллагааны зорилго зорилтоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, компанийн хэмжээнд дотоод хяналтын үр ашигтай тогтолцоо, хяналтын соёлыг бий болгох зорилтыг тавьж ажилласан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт зохион байгуулах нийтлэг журам” болон Гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн А/385 тоот тушаалаар батлагдсан "Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам, Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 тооттушаалаар батлагдсан “Эрсдэлийн удирдлагын журам”, Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 06-ны А/126 тоот тушаалаар батлагдсан “журмыг дагалдан гарах горим заавар” , “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын баталсан 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

1. ТӨЛӨВЛӨГӨӨТХЯНАЛТШАЛГАЛТ

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2020 оны төлөвлөгөөг 6 бүлэг 36 чиглэлтэйгээр боловсруулан газрын хурлаар 2 удаа хэлэлцүүлэн ажилтнуудаас гарсан холбогдох саналуудыг тусгаж Гүйцэтгэх захирлаар батлуулан хэрэгжилтийн явц үр дүнг улирал бүрээр гаргаж 2020 оны төлөвлөгөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллаа.

Газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.1 Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, байгаль орчны талаар аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт хангагдсан эсэх, хариуцаж буй нэгжийн бүтэц зохион байгуулалт оновчтой эсэх, төсөв төлөвлөгөөний үр нөлөөг үнэлсэн эсэхэд дотоодын хяналт шалгалт хийж төлөвлөгөөг Гүйцэтгэх захирлаар 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлуулж хяналт шалгалтын тайланг боловсруулан удирдлагад танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дүгнэлт зөвлөмжийг холбогдох нэгжид 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаатай хүргүүлж хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж ажиллаа.

1.2 Цанхийн баруун уурхайн үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг хийж тайлан дүгнэлтийг удирдлагад танилцуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дүгнэлт зөвлөмжийг холбогдох нэгжид 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаатай хүргүүлж хэрэгжилтийг хангуулж ажиллаа.

1.3 Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтэс болон тээвэр логистикийн хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, төлөвлөгөөний хэрэгжилт, аж ахуйн

Page 4: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

нэгжийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт хангагдсан эсэхэд дотоодын хяналт шалгалт хийж төлөвлөгөөг Гүйцэтгэх захирлаар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр батлуулж хяналт шалгалтын тайланг боловсруулан Төлөөлөн Удирдах Зөвлөл, Захирлын зөвлөлийн хуралд тус тус танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дүгнэлт зөвлөмжийг холбогдох нэгжид 2020 оны 09 дугаар сарын 29-ны өдөр хугацаатай хүргүүлж хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж ажилласан.

1.4 Салбарын захиргаа.удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалт хийх төлөвлөгөөг Гүйцэтгэх захирлаар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр батлуулж хяналт шалгалтын тайланг боловсруулан удирдлагад танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дүгнэлт зөвлөмжийг холбогдох нэгжид 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хугацаатай хүргүүлж ажилласан.

1.5 Салбарын техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалт хийх төлөвлөгөөг Гүйцэтгэх захирлаар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр батлуулж хяналт шалгалтын тайланг боловсруулан удирдлагад танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дүгнэлт зөвлөмжийг холбогдох нэгжид 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хугацаатай хүргүүлж ажилласан.

Зөвлөмжийн хэрэгжилтийг гоафикаар харуулав.

2020 он иЗөрчил

Хугацаа болоогүй тул хэрэгжилт гараагүй

Page 5: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

2. ТӨЛӨВЛӨГӨӨТБУСХЯНАЛТШАЛГАЛТ

2.1 Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 6.1.2-т заасны дагуу худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн 2018,2019,2020 онд зохион байгуулсан зарим 36 тендерт хяналт шалгалт хийж гүйцэтгэв. Хяналт шалгалтаар нийт 21 тендерийн 66.7% буюу 14 нь үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг Гүйцэтгэх захиралд танилцуулж үнэлгээний хороонд дүгнэлтийг хүргүүлсэн.

2.2 Гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд хучилтын ажил гүйцэтгэх гэрээний өр төлбөртэй компаниудтай холбоотой асуудалд дотоод хяналт шалгалт хийж тайлан, зөвлөмж холбогдох газар, нэгжид хугацаатай үүрэг даалгавар хүргүүлж ажилласан.

2.3 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутанд Хүний нөөц сургалт судалгааны хэлтэстэй хамтран цаг бүртгэлд хяналт хийж үр дүнг удирдлагад танилцуулж ажилласан.

2.4 “Нүүрс борлуулах үйл ажиллагааны журам” зөрчин овоолго 2 удаа солигдсонтой холбоотой зөрчил гаргасан салбарын ажилтнуудад хариуцлага тооцох саналыг танилцуулж арга хэмжээ авах үүрэг өгсны дагуу Салбарын НАЛХ-т 2020 оны 12 дугаар сарын 04, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр овоолго буруу ачигдсан талаар хяналт шалгалт хийж дүгнэлт гарган удирдлагад танилцуулсан. Мөн 2020 оны 09 дугаар сарын 29-ны өдөр НАЛХ-ийн тайланг танилцуулж хугацаатай хүргүүлж зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болгосон. Гэвч хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан талаар тайлан мэдээг ирүүлээгүй тул холбогдох ажилтнуудад хариуцлага тооцуулах дотоод албан бичиг хяналт шалгалттай холбоотой баримт материалыг хууль зүйн газарт хүргүүлж үүний дагуу нэр бүхий 4 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан.

2.5 Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2910 тоот Албан шаардлагын хүрээнд Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлын төлөвлөгөө батлах тухай" А/334 тоот тушаалын хэрэгжилтэд хяналт хийж тайланг боловсруулж удирдлагад танилцуулсан.

3. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ МОНИТОРИНГ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

3.1 Газрын 2019 онд хийгдсэн хяналт шалгалтуудын үр дүнг нэгтгэн, гарсан зөрчил дутагдлын талаар нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, илэрсэн зөрчлийг арилгах төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж гүйцэтгэсэн.

3.2 Гүйцэтгэх захирлын А тушаалын 2020 оны хагас жилийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж хэрэгжилтийг дүгнэхэд 78,7% -тай дүгнэгдэж тайланг Захиргаа, удирдлагын газарт хүргүүлсэн.

Page 6: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

3.3 Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 90%-тай дүгнэгдэж үнэлгээний тайланг удирдлагад танилцуулж Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэв.

3.4 Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ үнэлгээ хийхэд хэрэгжилт 61.25% -тай дүгнэгдэж үнэлгээний тайланг удирдлагад танилцуулж Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэв.

3.5 Компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, горим зааврын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ .үнэлгээг хийх замаар гүйцэтгэлийн хүрсэн түвшинг бодитой тогтоох, компанийн удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж удирдлагад танилцуулсан.

4. ЭРСДЭЛИЙН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

4.1 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 тоот тушаалаар Эрсдэлийн удирдлагын журмыг боловсруулан батлуулж энэхүү журмыг дагалдан гарах эрсдэлийн үнэлгээний зааврыг Гүйцэтгэх захирлаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны А/126 тоот тушаалаар батлуулсан ба батлагдсан эрсдэлийн удирдлагын журам, зааврыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК- ийн үйл ажиллагаанд эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ хийж гарч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг олон улсын 150 31000 стандартын дагуу чанарын аргачлалыг ашиглан, холбогдох газар нэгжүүдээс санал авах, асуулга хийх замаар гүйцэтгэсэн. Эрсдэлийг 9 бүлэпг хуваан байгууллагын, гадаад үйл ажиллагаа, техникийн гэсэн 3 үндсэн ангилал, 19 дэд ангилалд хуваан авч үзэхэд нийт 167 эрсдэл гарсан. Эрсдэлүүдийг дэд ангиллаар нь харуулбал хамгийн их эрсдэлтэй салбар нь ХАБЭА-29%, Байгаль орчин-12%, Мэдээллийн технологи-12%, худалдан авалт, гэрээ- 7%-тэй холбоотой эрсдэлүүд байна. Үүний дагуу тайлан төлөвлөгөөг боловсруулан удирдлагад танилцуулж холбогдох хэлтсүүдэд хугацаатай хүргүүлж хэрэгжилтийг дүгнэхэд 59.1% биелэлттэй байна. Мөн эрсдэлийн удирдлагын хороонд эрсдэлийн үнэлгээ тайланг боловсруулж танилцуулахад бэлэн болгосон.

4.2 Короновируст цар тахлын үеийн компанийн эрсдэлийн үнэлгээ тайлан, болон уурхайд эрсдэл өндөр хэсгийг тодорхойлж зураглал, ажилчдад өгөх санамжийн төслийг боловсруулж Шуурхай удирдлагаар хангах штабт 2 удаа хуралд танилцуулсан.

4.3 Компанийн 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад (Ковид-19) цар тахлын улмаас учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж газрын захиралд танилцуулж ажлын хэсэгт зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.

4.4 Компанийн 2021-2025 оны бизнес төлөвлөгөөний Эрсдэлийн бүлэг болон бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал хүргүүлсэн.

Page 7: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

4.5 Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын шинжээч Г.Энхбат 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс салбарт Ковид 19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дотоодын хяналт тавин ажиллаж үүний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

- Салбарын үйл ажиллагаанд эрсдэлтэй хэсгүүдийг тогтоосон зураглалын дагуу үйл явцад хяналт хийж дүгнэлт гаргаж салбарын захирал болон дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захиралд танилцуулах.

- Коронавируст цар тахалтай тэмцэх салбарын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулах.

- Хэрэгжилт хангалтгүй буюу Коронавирусын цар тахал гарч болзошгүй эрсдэлтэй үйлдэл, үйл ажиллагааны тандалт судалгаа хийж танилцуулах.

- Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажил Төв оффис, Салбарын хоорондох уялдаа холбоо хэрхэн хангагдаж буй талаар дүгнэлт гаргаж танилцуулах.

- Гүйцэтгэх захирал болон Салбарын захирал мөн дээд газраас ирүүлсэн цар тахалтай холбоотой гарсан шийдвэрийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж дүгнэлт гаргах

- Тухай бүр компанийн шуурхай штаб болон газрын захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

5. 30ХИ0Н БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

5.1 Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн сан бий болгох ажлын хүрээнд компанийн о№се365 дотоод сүлжээний ОпеОгме дотор ДХЭУГ нэртэй фоИег үүсгэн, одоогоор 7 хавтас дотор газрын төлөвлөгөө, тайлан, компанид мөрдөгдөж буй дүрэм журмууд, шаардлагатай төр засгийн хууль тоггоомж, тогтоол, аудитын тайлан зэргийг байршуулж анх удаа мэдээллийн сантай болох ажлыг зохион байгуулсан.

5.2 Үндэсний аудитын газраас ирүүлсэн хариуцлага тооцуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 25- өдрийн 02/352 тоот албан шаардлагыг биелүүлэх зорилгоор 2020 оны 01 сарын 10 өдөр холбогдох нэгжийн 18 ажилтан, удирдлагын төлөөллийг оролцуулан хурал зохион байгуулж, ажилтнуудаас өгсөн тайлбарыг сонсож нэгдсэн мэдээлэлд хүрэх ажлыг зохион байгуулсан.

5.3 Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас ирсэн 03/977 дугаартай албан бичгийн дагуу Арга хэмжээ зохион байгуулах Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 12- ны А/129 дугаар тушаалын дагуу Терроризмтой тэмцэх ээлжит хурлыг зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангаж оролцсон.

5.4 Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Өмнөговь аймагт уурхайн үйл ажиллагаатай танилцахад Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат нь салбарт томилолтоор хамтран ажилласан.

Page 8: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

5.5 Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/542 дугаар тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн “УБ спорт менежмент" ХК-ийн “Усан спорт ордон”-г барихад дэмжлэг үзүүлэх хүрээнд олгосон санхүүжилтэд хийсэн хяналтын тайлан болон “Таван толгой түлш” ХХК-ийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангуудыг тус тус Үндэсний аудитын газарт гарган өгч холбогдох тайлбаруудыг өпн хамтран ажилласан.

5.6 “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/52 тоот хүсэлтийг судалж газрын захирлаар хянуулж Гүйцэтгэх захиралд танилцуулсан.

5.7 Монгол Улсын уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/867 тоот албан бичгийн хариугхүргүүлэхээр холбогдох нэгжгэй хамтран ажиллаж энэ хүрээнд Гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дугаар сарын 01 -ны 04 дугаартай Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, тайлан мэдээллийг гаргах тухай албан даалгаврын дагуу хэрэгжилтэд хяналт тавин ажилласан ба тайланг холбогдох газруудад хүргүүлсэн.

5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн талаар гарсан асуудлыгхянаж шалгах үүднээс Гүйцэтгэх захирлын хуулийн ерөнхий зөвлөхтэй хамтран ажиллаж харьцуулалтыг хийж удирдлагад танилцуулсан ба ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны хуралд газрын захирал тайлбар өгч оролцсон.

5.9 Тавантолгой ордын техникийн нэгдсэн тайланд шаардлагатай мэдээлэл бэлтгэх 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот Гүйцэтгэх захирлын албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж үр дүнг удирдлагад танилцуулсан.

5.10 Дотоод хяналт хариуцсан зөвлөх Цэрэндашийн онол практик хосолсон нийт 5 өдрийн 30 цагийн дотоод хяналт шалгалт зохион байгуулах аргазүй сэдэвт сургалтыг зохион байгуулж 15 ажилтныг хамруулав. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 8100000 төгрөгийн сургалтын төсвийг хэмнэлээ.

5.11 Газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд газрын чиг үүрэг, үйл ажиллагаа ач холбогдлыг бусад газар нэгжүүдэд танилцуулах ажлыг зохион байгуулсан.

5.12 Ажилтнуудыг мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд дотоод аудитын институтын өглөөний уулзалт сургалтад 2 ажилтныг, уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтнийг урьж сургалт мэдээлэл солилцох уулзалтад 15 ажилтныг, дотоод аудитын институтын эрх олгох сургалтад 2 ажилтан опПпе суралцсан. Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтнээс уулын ажлын мэдээлэл олгох сургалтад 12 ажилтныг тус тус оролцуулан зохион байгуулалтыг хангаж ажиллав.

5.13 Ажилтнуудын хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд багийн ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, харилцааны ур чадвар зэрэг сургалтуудыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан зохион байгуулж ажилласан.

Page 9: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

5.14 Газрын хурлыг тогтмол хийж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж нийтдээ 24 удаа зохион байгуулж, газрын захирлаас 52 чиглэлээр үүрэг даалгавар өгч цаг хугацаанд нь бүрэн хангуулж хэрэгжилтийг дүгнэхэд 93.8% биелэлтэй ажилласан.

5.15 Архивт өгөх байнгын 11 ширхэг ботийг цахимжуулж мөн байнга хадгалагдах 11, түр хадгалагдах 53 ботийг тус тус хүлээлгэж өгсөн.

5.16 Нийт ирсэн, явсан бичгийг зохих бүртгэлд авч, шийдвэрлэлтийг цаг хугацаанд нь хангуулж хариуг хүргүүлсэн. Компанийн дотоод нэгжүүд болон гаднаас нийт 79 албан бичгийн хэрэгжилтийг хангуулж шийдвэрлэсэн. Үйл ажиллагааны чиглэлээр дотоод нэгжүүдэд 76 бичгийг зохих журмын дагуу хүргүүлж, хариуг хүлээн авсан.

«5.17 Ажилтнуудыг үр дүнг үнэлэх ажлыг сар бүр зохион байгуулж үнэлгээ дүгнэлт

өгсөн ба жилийн эцсийн байдлаар нийтдээ 86.3 хувьтай ажил үүрэг гүйцэтгэсэн байна.

6. АЖЛЫНХЭСЭГ

6.1 Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/249 тоот тушаалаар байгуулагдсан “Салбарын катерингийн үйл ажиллагааг сайжруулах” ажлын хэсгийн гишүүнээр шинжээч Г.Энхбат ажиллаж Катерингийн үйлчилгээ үзүүлэгч “Монгол маркет” ХХК болон Теомин” ХХК, “Геосан” ХХК-ийн түншлэлийн хооронд ажил хүлээлцүүлэхээр салбарт 2020 оны 07 дугаар сарын 08-аас 2020 оны 07 дугаар сарын 11 -ны хооронд ажиллав.

6.2 Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 08-ны А/158 дугаар тушаалаар “Обоо ЕГСР системийн хувилбар 13” программ хангамж нэвтрүүлэх ажлын хэсгийн гишүүнээр ахлах шинжээч Х.Энхтуяа ажилж үүний хүрээнд Эрсдэлийн удирдлагыг ЕВР системд нэвтрүүлэх ажлыг зөвлөх компанитай хамтран гүйцэтгэж ЕРР нэвтрүүлэхтэй холбоотойгоор Дотоод хяналт шалгалтын модульд “Вүүвүү технологи" ХХК-ийн зөвлөхүүдэд хүргүүлж ажилласан.

6.3 Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан баримт бичгийн нийцлийн үнэлгээ гаргах ажлын хэсгийн гишүүнээр газрын захирал Х.Нурлат, ахлах шинжээч Х.Энхтуяа нар ажилж хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж 18 гишүүдийг оролцуулан 2 чиглэлээр үүрэг даалгавар өгч ажлын хэсгийн гишүүдэд зохих үүргүүдийг хувиарлаж баримт бичгийн нийцлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд монгол улсын 721 хуулийн ангиллыг хийсэн.

6.4 Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/36 тоот тушаалаар байгуулагдсан “Таван толгой түлш” ХХК-тай байгуулсан “Санхүүжилт олгох гэрээ”-ний олгогдсон санхүүжилт болон олгогдох санхүүжилтийн хүрээнд хяналт тавих ажлын хэсгийн ахлагчаар газрын захирал Х.Нурлат ажилласан ба үүний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан өгсөн санхүүжилтийн хүрээнд материалыг бэлтгэн Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17 өдрийн хуралд танилцуулсан. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гүйцэтгэх

Page 10: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

захирлын А/206 дугаар тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/162 тооттушаалын дагуу "Тавантолгой түлш” ХХК -ийн шахмал түлшний төслийн санхүүжилтэд хяналт тавих ажлын хэсгийн тайланг Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 06 өдрийн хуралд танилцуулсан.

6.5 Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар тушаал гарсантай холбоотой Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат “Тээврийн хяналтын түр зөвлөл”-ийн даргаар, гишүүнээр ахлах шинжээч Х.Энхгуяа нар тус тус ажиллаж Тээврийн хэрэгслийн бүртгэл хийх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж нүүрс ачилт 9 дүгээр сарын 13-ны 07 цагийн байдлаар 4679 тээврийн хэрэгслийг НАПХ дээр бүртгэсэн. 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 9 дүгээр сарын 12-ны байдлаар нийт 17 худалдан авагчийн Юбтээврийн компанийн 4526 тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулах ажилд хяналт тавьж ажилласан.

6.6 Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК- ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/69/273 тоот хамтарсан тушаалаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулахтай холбоотой, баримт бичгийн төсөл боловсруулах, хуульд заасан бусад арга хэмжээгавч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр газрын захирал Х.Нурлат ажиллаж байна.

6.7 Гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/91 тоот тушаалаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлагаар хангах ажлын хэсгийн гишүүнээр газрын захирал Х.Нурлат ажилласан ба Штабын гишүүний үүрэгт ажлын дагуу улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралд компаниа төлөөлж оролцсон. Штабын дарга болон нарийн бичгийн дарга нарт коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөний төсөл саналыг 5 бүлэг 34 чиглэлээр гаргаж танилцуулан санал солилцсон.

7.НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО БОЛОН ХАРИУЦЛАГАТЛЙ УУЛ УУРХАЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД

7.1 Гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 19-ны А/169 тоот тушаалаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д нэгдсэн менежментийн тогтолцоог олон улсын стандартуудын шаардлагын дагуу сайжруулах Чанарын багийг шинз-лзч батлуулж Нэгдсэн менежментийн стандартыг 7 бүлэг 85 зүйл заалттай төлөвлөгө ; зруулан

Page 11: ЭРПЭНЭС ТАВАНТОЛГОЙ Г Т н№шашвшпнив1...5.8 “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХК-ийн дүрмийн өөрчлөлтийн

хэрэгжүүлснээр магадлан аудитаар шалгуулж үр дүнд олон улсын стандартын гэрчилгээг сунгуулсан.

7.2 НҮБ-ийн "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлап", хариуцлагатай уул уурхайтай холбоотой олон улсын 23 стандарт баримт бичгүүд, болон Канадын Уул Уурхайн Ассоциацын гаргасан 'Тогтвортой уул уурхайн үнэлгээний заавар'-т үндэслэн хариуцлагатай уул уурхайн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг 5 бүлэг 248 асуулгатайгаар боловсруулан Гүйцэтгэх захирлаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ын өдөр батлуулсан. Энэхүү батлагдсан “Хариуцлагатай уул уурхайн үнэлгээний аргачлал"- ын дагуу үнэлгээ хийж тайлан боловсруулж, хэрэгжилтийг сайжруулах эрчимжүүлэх шаардлагатай ажлуудын төлөвлөгөө боловсруулан батлуулж холбогдох газар нэгжүүдэд хүргүүлэн хэрэгжилтийг дүгнэхэд 54.8% байна.

7.3 Компанийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл байршуулах талаар хяналт тавьж ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын харьяа байгууллагуудад хийгдсэн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн холбогдох баримт материалыг Үндэсний Аудитын газрын Нийцлийн аудитын газартхүргүүлэн, хяналт шалгалтад хамрагдав. Шилэн дансны цахим хуудсанд байршуулах мэдээллийн жагсаалтыг шинэчлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/333 тоот тушаалаар батлуулсан. “Эрдэнэс-Тавантолгой" ХК Шилэн дансны нэгдсэн системд 12 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар 108 мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан ба Веб сайт болон “Шилэн компани” цэсний хөтлөлт, хөгжүүлэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж үүний дагуу цахим хуудаст хяналт- шинжилгээ хийж тайлан, зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж Зөвлөмжийн хэрэгжилт 80% биелэлттэй. Мөн Цахим хуудсын үндсэн цэсэд байршуулах мэдээллийн жагсаалт, “Эрдэнэс-тавантолгой шилэн компани" цэсэд нээлттэй байршуулах мэдээллийн жагсаалтыг тус тус агуулгаар нь ангилан хариуцах нэгжид хуваарилан Гүйцэтгэх захиралд танилцуулан, батлуулахаар ажилласан.

ТАНИЛЦСАН:ДОТООД ХЯНАПТ, ЭРСДЭЛИЙН УДИРДПАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ОГНООаЙ&Й?-

ХЯНАСАН:ДОТООДХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДПАГЫН ГАЗРЫН АХЛАХ ШИНЖЭЭЧ О ГН О О йЙ Ш

Х.НУРЛАТ

Ц.САНГИЖАВ

ДОТООД ХЯНАПТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН О Г Н О О / ^ . ^ /

Э.ГҮНГЭРВАА