САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах...

25
САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Энэхүү аудитын тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Цахим хуудас: www.audit.mn Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: [email protected] Аудитын менежер Г.Гүнжидмаа Утас: 261885 Цахим хаяг: [email protected] Ахлах аудитор Ж.Батсайхан Утас: 261885 Цахим хаяг: [email protected] Улаанбаатар хот

Upload: others

Post on 08-Jul-2020

25 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл

Энэхүү аудитын тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Цахим хуудас: www.audit.mn Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: [email protected] Аудитын менежер Г.Гүнжидмаа Утас: 261885 Цахим хаяг: [email protected] Ахлах аудитор Ж.Батсайхан Утас: 261885 Цахим хаяг: [email protected]

Улаанбаатар хот

Page 2: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

1

АГУУЛГА

1 Аудитын гэрчилгээ ................................................................................................................................... 2

2 Аудитын тайлан ........................................................................................................................................ 4

2.1 Оршил ................................................................................................................................................. 4

2.2 Аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага ................................... 4

2.3 Байгууллагын зорилго, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчин ............................................. 5

2.4 Аудитын шалгуур үзүүлэлт, арга зүй, хэрэгжүүлсэн горим сорил, түүний үр дүн ............ 5

2.5 Дотоод хяналт ................................................................................................................................... 6

2.6 Төсвийн гүйцэтгэлийн талаарх тайлбар, тодруулга ................................................................ 6

2.7 Шилэн дансны мэдээлэл ................................................................................................................ 7

2.8 Төлөвлөлтийн шатанд тооцсон эрсдэл, түүний үр дагавар ................................................... 7

2.9 Аудитын явцад илрүүлсэн алдаа зөрчилтэй асуудал, гаргасан шийдэл ........................... 8

2.10 Залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар .................................................................... 8

2.11 Анхаарал татахуйц бусад чухал асуудал ................................................................................... 9

2.12 Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд .................................................................................... 9

2.13 аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл ............................................................................................ 9

2.14 Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт ...................................................................................................... 9

2.15 Материаллаг байдлын суурь сонгосон үндэслэл, тайлбар: ................................................ 10

2.16 Санал дүгнэлтийн хэлбэр, үндэслэл ......................................................................................... 10

3 Менежментийн захидал ........................................................................................................................ 11

3.1 Үндсэн хөрөнгийг данснаас хасах талаар ................................................................................ 12

3.2 Зардлын гүйцэтгэлийг бодитой тооцож, бүртгэлд тусгах талаар ....................................... 13

4 Аудит хийсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл .................................................................... 14

4.1 Аудит хийсэн санхүүгийн байдлын тайлан .............................................................................. 14

4.2 Аудит хийсэн санхүүгийн үр дүнгийн тайлан ........................................................................... 16

4.3 Аудит хийсэн цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан .................................................. 18

4.4 Аудит хийсэн мөнгөн гүйлгээний тайлан .................................................................................. 19

4.5 Аудит хийсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан ............................................................................ 22

Page 3: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

2

1 АУДИТЫН ГЭРЧИЛГЭЭ

Page 4: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

3

Page 5: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

4

2 АУДИТЫН ТАЙЛАН 2.1 ОРШИЛ

Хууль зүйн яамны 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайланг тус яамны удирдлагад танилцуулж байна. Энэхүү тайланд үйлчлүүлэгчийн санхүүгийн дотоод хяналтын системд хийсэн үнэлгээний тойм, аудитын явцад илрүүлсэн гол зүйлс, гаргасан шийдлүүд, залруулаагүй материаллаг биш алдаа зөрчлийн талаарх тайлбар, тодруулга, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлбар, тодруулга, аудит хийсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, аудитын санал дүгнэлтийн хэлбэр, үндэслэлийн талаар тус тус хураангуйлан тэмдэглэв. Менежментийн захидалд үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, дотоод хяналтын системийг боловсронгуй болгох зөвлөмжүүдийг тусгасан болно. Аудитын явцад Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Санхүүгийн аудитын журам, гарын авлагад дурдсан аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатны ажлыг гүйцэтгэж, баримтжуулсан бөгөөд аудитад баримтласан стандарт, зарчим, үйл явцын талаарх мэдээллийг аудитын санал дүгнэлтэд тодорхойлсон болно.

2.2 Аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага

Бид Төрийн аудитын тухай хуулийн 15.1.1-д заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8.9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн яамны 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийлээ.

Аудитыг Төсвийн тухай, Төрийн аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай

хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчмуудад нийцүүлэн төлөвлөлтийн шатанд боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулав.

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох

бүртгэлийн тухай хууль болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт /УСНББОУС/, түүнд нийцүүлэн гаргасан улсын төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилт байв.

Төсвийн захирагч санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлангаа Төсвийн

тухай хууль болон УСНББОУС, түүнд нийцүүлэн баталсан төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, журмын дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй.

Page 6: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

5

Харин тухайн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь Төрийн аудитын байгууллагын үүрэг юм.

Аудитыг 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 2016 оны 2 дугаар сарын 15–ны

хооронд хийж, аудитын тайланг 2016 оны 2 дугаар сарын 16-нд эцэслэн баталгаажуулж, Хууль зүйн яамны удирдлагад танилцуулахаар төлөвлөн, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын ахлах аудитор Ж.Батсайхан хариуцаж хэрэгжүүлэв.

Хууль зүйн яам 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлээ 2016 оны 1 дүгээр сарын 22-нд Үндэсний аудитын газарт хуулиар тогтоосон хугацаанд нь албан ёсоор ирүүлсэн байна.

2.3 БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Хууль зүйн яам Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого, стратегийг

боловсруулах, Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх зүйн шинэтгэлийн хүрээнд бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн төслийн судалгаа хийх, боловсруулж буй хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах үндсэн чиг үүрэгтэй.

Хууль зүйн яам дээрх чиг үүргийн хүрээнд тайланд хугацаанд хэрэгжүүлсэн

үндсэн үйл ажиллагаагаа 7 чиглэлээр тайлагнасан бөгөөд төлөвлөсөн ажил арга хэмжээгээ 92,3 хувьтай хэрэгжүүлжээ. Хууль зүйн яамны 2015 оны үйл ажиллагааны тайланг ажлын баримтад хавсаргав.

Хууль зүйн яамны үйл ажиллагааны талаар төлөвлөлтийн шатанд ТАБ-СТА-А-1

маягтад тодорхой тусгаж, баримтжуулсан. Хууль зүйн яамны төсвийн захирагч нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн

тухай хууль болон УСНББОУС, түүнд нийцүүлэн баталсан төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, өөрийн байгууллагын баталсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд төсөв, санхүү бүртгэлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Тайлант хугацаанд дээрх бодлого, журамд томоохон шинэчлэлт, өөрчлөлт

гараагүй байна.

2.4 АУДИТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, АРГА ЗҮЙ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ГОРИМ СОРИЛ, ТҮҮНИЙ ҮР ДҮН

Аудит хийхэд Аудитын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг гол шалгуураа болголоо.

Page 7: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

6

Аудитаар Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санал дүгнэлт өгөх зорилгоор тэдний бэлтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл нь материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн дансдын уламжлалт болон хяналтын эрсдэлийг үнэлснээс гадна тухайн байгууллагын зүгээс тавьж буй дотоод хяналтыг үнэлж баримтжууллаа. /ТАБ-СТА-А-5/

Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг бэлтгэн гаргахад баримталсан бодлого,

зарчмуудыг үнэлж, зарим гүйлгээ ихтэй томоохон дансдад түүвэрчилсэн байдлаар аудитын горим, сорил 13-г гүйцэтгэв. /ТАБ-СТА-В-3/

Эдгээр горим сорилыг хэрэгжүүлэх явцад илэрсэн материаллаг биш зөрчилтэй

зарим асуудлыг энэ тайлангийн 2.9 дэх заалтад хураангуйлан тэмдэглэв. Тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, системтэй танилцахад

Хууль зүйн яамны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 67 дугаар тушаалаар батлуулан мөрдөн ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичгийн зарим зүйл заалт шинээр батлагдсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын шинэчлэлт, холбогдох зарим стандарттай нийцэхгүй болсон тул шинэчлэн боловсруулж байна.

Хууль зүйн яамны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа

мэдээллийн технологи, бүртгэл мэдээллийн системийн үйл ажиллагаатай танилцан түүний нарийн төвөгтэй байдлыг үнэлхэд эрсдэл бага буюу мэдээллийн технологийн мэргэжилтэн аудитад татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн тул аудитыг томилогдсон баг гүйцэтгэлээ. /ТАБ-СТА-В-2/

Хууль зүйн яамны бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх, хянах,

боловсруулах үйл ажиллагааг санхүүгийн програм хангамж ашиглаж боловсруулан санхүүгийн тайлан бэлтгэх аргачлалын дагуу санхүүгийн тайланг гаргажээ.

2.5 ДОТООД ХЯНАЛТ

Бид санхүүгийн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс

дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хянасан. Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалахын тулд жилийн турш үр нөлөөтэй ажиллах ёстой гол хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм.

Хууль зүйн яамны дотоод хяналтын эрсдэлийг төлөвлөлтийн үе шатанд бага гэж

үнэлсэн бөгөөд гүйцэтгэлийн шатанд дахин хянахад дотоод хяналт хэвийн гэж үзлээ.

2.6 ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААРХ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА Хууль зүйн яамны Санхүү, эдийн засгийн хэлтэс тус яамны аппаратын 2015 оны

батлагдсан төсвийг сар, улирлын хуваарийн дагуу Төрийн сангийн харилцах дансаар дамжуулан санхүүжүүлснээс гадна төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах,

Page 8: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

7

төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хангах, төсвийг зардлын төрөл зүйлээр хуваарилан гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан байна.

Хууль зүйн яам 2015 онд улсын төсвөөс 3,101.2 сая төгрөгийн санхүүжилт авахаар

төлөвлөж, гүйцэтгэлээр 2,366.2 сая төгрөгийн санхүүжилт авч, 734.9 сая төгрөгийн

санхүүжилт батлагдсан хэмжээнээс дутуу авсан байна. Харин тайлант хугацаанд

хөрөнгийн зардал батлагдаагүй бөгөөд урсгал зардалд 3,101.2 сая батлагдаж,

гүйцэтгэлээр 2,366.2 сая төгрөг зарцуулж, батлагдсан төсвийг 734.9 сая төгрөгөөр

хэмнэжээ.

Энэхүү хэмнэлт нь тус яамны санхүүгийн тайланд бүртгэлтэй эмнэлэгийн зориулалтаар барьсан дуусаагүй барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой батлагдсан 259.4 сая төгрөгийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, 223.2 сая төгрөгийн эд хогшил, урсгал засварын зардал, 160,0 сая төгрөгийн тавилга худалдан авах

зардал тус тус хэмнэгдсэнтэй холбоотой байна.

2.7 ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Хууль зүйн яам Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр ил тод мэдээлж байна.

Тухайлбал: Тус яам өөрийн цахим хуудсанд “Шилэн дансны мэдээлэл” нэртэй цэс

үүсгэж, төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ил тод байдал гэсэн багц мэдээллийг нээлттэй ил тодоор тухай бүр мэдээлж байна.

Мөн мэдээллийн ил тод байдал, тайлан зэрэг цэсүүдийг үндсэн үйл ажиллагаа

болон төсөв, санхүүгийн шаардлагтай мэдээллийг ил тод мэдээлэх зорилготой ажиллуулж байна.

Аудитын явцад шилэн дансны аудитад шаардлагатай мэдээлэл судлагааг тус

яамнаас гаргуулж, Нийцлийн аудитын газарт шилжүүлсэн болно.

2.8 ТӨЛӨВЛӨЛТИЙН ШАТАНД ТООЦСОН ЭРСДЭЛ, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Аудитын төлөвлөгөөний дагуу аудитын 25 эрсдэл тогтоож, батламж мэдэгдлүүдийн хүрээнд данс бүрээр нийт 13 нарийвчилсан горим, сорил гүйцэтгэв. /ТАБ-СТА-В-3-1-9/

Хэрэгжүүлсэн горим сорилын үр дүнг гүйцэтгэлийн үе шатны “Төлөвлөсөн горим,

сорилуудыг хэрэгжүүлж, үр дүнг аудитын чиглэл тус бүрээр баримтжуулах” гэсэн ажилд хамааруулан ТАБ-СТА-В-3 маятаар данс тус бүрээр баримтжуулсан болно.

Дээрх горим сорилыг хэрэгжүүлэх явцад илэрсэн зарим зөрчилтэй асуудлыг энэ

тайлангийн 2.9-д хураагуйлан тэмдэглэв.

Page 9: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

8

2.9 АУДИТЫН ЯВЦАД ИЛРҮҮЛСЭН АЛДАА ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ, ГАРГАСАН ШИЙДЭЛ Аудитын явцад хөндөгдсөн алдаа зөрчилтэй зарим асуудлыг дараах заалтад

хураангуйлав. Аудитын явцад материаллаг хэмжээний алдаа зөрчилтэй асуудал гараагүй

бөгөөд материаллаг бус дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

1. Хууль зүйн яаманд бүртгэлтэй 12,623.5 сая төгрөгийн дуусаагүй барилгыг Засгийн газрын 2015 оны 260 тогтоолоор Эрүүл мэнд, спортын яаманд актаар хүлээлцсэн байна. Хууль зүйн яаманд хамааралгүй болсон дээрх дуусаагүй барилгын үлдэгдэл тус яамны бүртгэл, тайланд үлдэгдэлтэй хэвээр байна. БНХАУ-аас буцалтгүй тусламжаар авсан 239.9 сая төгрөгийн хурлын зориулалттай техник, тоног төхөөрөмж ашиглалтгүй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16 –д заасан үндсэн

хөрөнгийг үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, бусдад түрээслүүлэх эсвэл удирдлагын хэрэгцээнд ашиглаж байх, тухайн хөрөнгөнд холбогдох эдийн засгийн ирээдүйн үр өгөөжийг тухайн байгууллага хүртэх боломжтой байх гэсэн үндсэн шалгууруудыг хангахгүй байна.

Дээрх хөрөнгийг Хууль зүйн яам үндсэн хөрөнгөнд бүртгэж тайлагнах нь

санхүүгийн тайлангийн талаарх бодит байдлын тухай мэдэгдэлтэй нийцэхгүй байна.

Шийдвэрлэсэн нь: Өөрт хамааралгүй буюу ашиглалтгүй үндсэн хөрөнгийг зохих журмын дагуу бусдад шилжүүлэх асуудлыг холбогдох газарт тавьж, шийдвэрлүүлэх зөвлөмж өгөв.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх сургалтын зардалд 5.5 сая төгрөг, түр хамгаалах байрны засварын ажилд 13.0 сая төгрөг шилжүүлсэн боловч зардлын гүйцэтгэлийг бүрэн тооцож, баталгаажуулалгүй тайлант хугацааны зардал болгож санхүүгийн тайланд тусгажээ. Гэтэл эдгээр зардлын гүйцэтгэлийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар тооцож үзэхэд 4,411.1 мянган төгрөг зарцуулаагүй үлдэгдэлтэй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Шийдвэрлэсэн нь: Батлагдсан төсөвт зардлыг санхүүжүүлэхдээ тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг бүрэн тооцож, хянан баталгаажуулсны дараа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн зардлаар хүлээн зөвшөөрөх талаар зөвлөмж өгөхөөр шийдлээ.

2.10 ЗАЛРУУЛАГДААГҮЙ АЛДААНУУДЫН ТАЛААРХ ТАЙЛБАР

Энэхүү аудитаар залруулаагүй материаллаг хэмжээний алдаа гараагүй болно.

Page 10: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

9

2.11 АНХААРАЛ ТАТАХУЙЦ БУСАД ЧУХАЛ АСУУДАЛ

Анхаарал татахуйц чухал асуудал гараагүй. 2.12 ДАРААГИЙН АУДИТААР АВЧ ҮЗЭХ АСУУДЛУУД

Аудитын явцад гүйцэтгэсэн горим сорил, зарим аудитын чиглэлд өгсөн эрсдэлийн

үнэлгээ зэргээс үзэхэд нэмэлт төсвийн дансаар санхүүжиж байгаа зарим томоохон төсөл арга хэмжээ, түүний гүйцэтгэл, үр дүнд тавьж байгаа дотоод хяналтын үр нөлөөг үнэлж, нарийвчилсан горим сорил төлөвлөж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал тайлант хугацаанд нэмэлт төсвийн дансаар 9 төсөл арга хэмжээнд .

2,924.1 сая төгрөгийн зарлага гаргасан нь тус яамны төсвийн урсгал зарлагаас 558.0 сая төгрөгөөр илүү байна.

Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулах

арга хэмжээний зардлыг Хууль зүйн яамаар дамжуулан гүйцэтгэснээс гадна гадаадын зарим байгууллагад шүүх хурал болон өмгөөллийн ажлын хөлсөнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс төлсөн мөнгө нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулсан нийт зардлын 80,47 хувийг эзэлж байна.

2.13 АУДИТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН НЭГТГЭЛ

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн

аудитаар асуудлын бүртгэлд нийт 2 асуудлаар 12,867.8 сая төгрөгийн алдаа, зөрчил бүртгэж баталгаажуулсан бөгөөд өөрт хамааралгүй болсон 12,623.5 сая төгрөгийн дуусаагүй барилга, 239.9 сая төгрөгийн хурлын зориулалттай техник, тоног төхөөрөмжийг данс бүртгэлээс хасах асуудлаар тус яам асуудлыг холбогдох газарт зохих журмын дагуу тавьсан боловч шийдвэр гаргах үйл явц тэдгээрээс хамаарахгүй байгаа талаар тайлбар ирүүлсэн тул энэ асуудлыг зөрчлийн дүнд оруулаагүй болно.

Харин үйл ажиллагааны зардалтай холбоотой 4,4 сая төгрөгийн зөрчилтэй

асуудалд зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв. Асуудлын бүртгэлийг баталгаажуулж, Санхүүгийн тайлангийн аудитын

удирдлагын системд бүртгэж, баримтжуулав.

2.14 ӨМНӨХ ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ Хууль зүйн яамны 2014 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйлцэтгэлд Үндэсний

аудитын газраас хийсэн аудитаар 5 зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжийн биелэлтийг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2-2/533 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт ирүүлсэн болно.

Өмнөх зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлтийн талаарх

дээрх тайланг ажлын баримтад хавсаргалаа.

Page 11: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

10

2.15 МАТЕРИАЛЛАГ БАЙДЛЫН СУУРЬ СОНГОСОН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛБАР:

Аудитыг төлөвлөх болон гүйцэтгэх үеийн материаллаг байдлыг Аудитын олон улсын стандарт 320-ын дагуу тодорхойлсон бөгөөд материаллаг байдлын суурь үзүүлэлтээр санхүүгийн үр дүнгийн тайлангийн нийт зарлагыг сонгов.

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн үр дүнгийн тайлангийн нийт зардал 5,954.2 сая төгрөг бөгөөд түүний 2 хувь 119.1 сая төгрөгөөр материаллаг байдлыг тодорхойлж, баталгаажууллаа.

2.16 САНАЛ ДҮГНЭЛТИЙН ХЭЛБЭР, ҮНДЭСЛЭЛ

Бид Хууль зүйн яамны 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг баталгаажуулах ажлыг Аудитын Олон улсын стандартын дагуу, Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэсэн.

Хууль зүйн яам 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал,

санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүдээ холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг байдлын хувьд алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн байна гэж үзэж “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргалаа.

Аудитын санал дүгнэлтийг энэ тайлангийн 1 дүгээр хэсэгт үзүүлэв.

Page 12: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

11

3 МЕНЕЖМЕНТИЙН ЗАХИДАЛ Үндэсний аудитын газар аудит бүрийн төгсгөлд аудитаар илрүүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг үйлчлүүлэгчид зориулж бэлтгэдэг бөгөөд түүнд санхүүгийн хяналтыг сайжруулах зөвлөмжийг тусгадаг билээ. Энэхүү менежментийн захидлын агуулга Аудитын олон улсын стандарт болон аудитын горимоос урган гарсан болно. Санхүүгийн тайлангийн талаар санал дүгнэлт гаргахад бидний горим зориулагдсан. Энэ нь Хууль Зүйн Яамны нягтлан бодох бүртгэлийн бодлого, горимыг зөвхөн аудитыг үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардагдах цар хүрээнд дахин хянасан бөгөөд оршиж буй бүх сул талыг гаргаж ирэх боломжгүй юм. Тиймээс аудитын тайланд тусгасан зөвлөмж нь аудит хийх үеийн нөхцөл байдлын талаархи бидний үнэлэлт, дүгнэлтийг илэрхийлж байгаа болно. Харин эдгээр зөвлөмжийг та бидний хамтын ажиллагааны байр сууринаас гаргасан бөгөөд аудитаар өгсөн зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм.

Аудитын явцад бидэнтэй хамтран ажилласан Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Галсанхүү, мэргэжилтэн Х.Цогтбаатар болон санхүү, бүртгэлийн бусад ажилтнуудад талархал илэрхийлье

Менежментийн захидалд дурдсан цаашид санхүүгийн тайланд шууд бөгөөд

материаллаг хэмжээгээр нөлөөлж болзошгүй тул анхаарвал зохих асуудлыг ач

холбогдлынх нь дарааллаар эрэмбэлэн дор нэгтгэн харуулав.

Page 13: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

12

3.1 ҮНДСЭН ХӨРӨНГИЙГ ДАНСНААС ХАСАХ

ТАЛААР Тэргүүлэх ач холбогдол №1

ҮАГ-ын ажиглалт Хууль зүйн яаманд бүртгэлтэй 12,623.5 сая төгрөгийн дуусаагүй барилгыг Засгийн газрын 2015 оны 260 тогтоолоор Эрүүл мэнд, спортын яаманд актаар хүлээлцсэн байна. Хууль зүйн яаманд хамааралгүй болсон дээрх дуусаагүй барилгын үлдэгдэл тус яамны бүртгэл, тайланд үлдэгдэлтэй хэвээр байна. БНХАУ-аас буцалтгүй тусламжаар авсан 239.9 сая төгрөгийн хурлын зориулалттай техник, тоног төхөөрөмж ашиглалтгүй байна.

ҮАГ-ын зөвлөмж

Өөрт хамааралгүй буюу ашиглалтгүй үндсэн хөрөнгийг зохих журмын дагуу бусдад шилжүүлэх асуудлыг холбогдох газарт тавьж, шийдвэрлүүлэн, данс бүртгэлээс хасах

Эрсдэлүүд Энэ асуудал Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай 5 дахь мэдэгдэл “Энэ тайланд тусгасан бүхий л зүйл манай байгууллагын албан ёсны өмчлөлд байдаг бөгөөд орхигдсон зүйл үгүй болно” гэсэн заалттай зөрчилдөж байгаа бөгөөд дараах батламж мэдэгдэлтэй нийцэхгүй байна. Үүнд: Оршин байх - Санхүүгийн тайлангийн дуусгавар болсон өдрөөрх хөрөнгө /авлага/, өр төлбөр тухайн аж ахуйн нэгж, байгууллагад бодитой оршин байх Эрх ба үүрэг - Санхүүгийн тайлангийн дуусгавар болсон өдөр хөрөнгө /авлага/ уг аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай, эзэмших, бүртгэх эрхтэй, өр төлбөрийг төлөх үүрэгтэй байх

Төсвийн захирагчийн хариу Зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлнэ.

Page 14: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

13

3.2 ЗАРДЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БОДИТОЙ

ТООЦОЖ, БҮРТГЭЛД ТУСГАХ ТАЛААР Тэргүүлэх ач холбогдол №3

ҮАГ-ын ажиглалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх сургалтын зардалд 5.5 сая төгрөг, түр хамгаалах байрны засварын ажилд 13.0 сая төгрөг шилжүүлсэн боловч зардлын гүйцэтгэлийг бүрэн тооцож, баталгаажуулалгүй тайлант хугацааны зардал болгож санхүүгийн тайланд тусгажээ. Гэтэл эдгээр зардлын гүйцэтгэлийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар тооцож үзэхэд 4,411.1 мянган төгрөг зарцуулаагүй үлдэгдэлтэй байна.

ҮАГ-ын зөвлөмж Батлагдсан төсөвт зардлыг санхүүжүүлэхдээ тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг бүрэн тооцож, хянан баталгаажуулсны дараа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн зардлаар хүлээн зөвшөөрөх

Эрсдэлүүд Санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдэх, бодит байдлын тухай мэдэгдэл зөрчигдөх, төсвийн зарлагын гүйцэтгэл буруу илэрхийлэгдэх

Төсвийн захирагчийн хариу Зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлнэ.

Page 15: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

14

4 АУДИТ ХИЙСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

4.1 АУДИТ ХИЙСЭН САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

Тайлант хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон тайлан

/төгрөгөөр/

Дансны код

Балансын үзүүлэлт Эхний

үлдэгдэл Эцсийн үлдэгдэл

1 ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ДҮН 284,021,288 133,216,758

31 МӨНГӨН ХӨРӨНГӨ 6,475 -

31100 Кассанд байгаа бэлэн мөнгө 6,475 -

31110 Төгрөг 6,475 -

33 АВЛАГА 33,255,500 -

33500 Бусад авлага 33,255,500 -

33510 Байгууллагаас авах авлага 33,255,500 -

34 УРЬДЧИЛГАА 157,988,013 43,300,147

34600 Урьдчилж гарсан зардал 157,988,013 43,300,147

35 БАРАА МАТЕРИАЛ 92,771,300 89,916,611

35400 Хангамжийн материал 92,771,300 89,916,611

35410 Бичиг хэргийн материал 4,111,250 6,466,496

35420 Аж ахуйн материал 86,767,850 76,865,450

35430 Сэлбэг хэрэгсэл 1,012,000 1,012,000

35440 Түлш, шатах тослох материал 680,000 4,756,600

35460 Хүнсний материал 200,200 816,065

2 ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН 20,545,215,50

5 20,858,233,41

1

39 ҮНДСЭН ХӨРӨНГӨ 20,545,215,50

5 20,858,233,41

1

39200 Биет хөрөнгө 20,529,277,40

5 20,847,295,46

1

39201 Барилга, байгууламж, орон сууц 876,285,060 876,285,060

39202 Хуримтлагдсан элэгдэл 791,577,537 806,182,288

39203 Авто-тээврийн хэрэгсэл 234,308,759 323,750,245

39204 Хуримтлагдсан элэгдэл 173,822,607 156,120,279

39205 Машин тоног төхөөрөмж(компьютер) 498,784,745 822,584,193

39206 Хуримтлагдсан элэгдэл 233,417,901 328,503,685

39207 Тавилга, аж ахуйн эд хогшил 250,425,848 268,471,491

39208 Хуримтлагдсан элэгдэл 138,882,277 161,442,590

39214 Бусад үндсэн хөрөнгө 4,150,580 4,150,580

39215 Хуримтлагдсан элэгдэл 4,132,580 4,132,580

Page 16: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

15

39216 Дуусаагүй барилга, байгууламж 19,993,767,16

0 19,993,767,16

0

39217 Ном 13,388,154 14,668,154

39300 Биет бус хөрөнгө 15,938,100 10,937,950

39301 Програм хангамж 29,075,600 29,075,600

39302 Хуримтлагдсан элэгдэл 13,137,500 18,137,650

3 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН III=I+II 20,829,236,79

2 20,991,450,16

9

4 НИЙТ ӨР ТӨЛБӨР - -

5 ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН ДҮН 20,829,236,79

2 20,991,450,16

9

51 Засгийн газрын хувь оролцоо 20,829,236,79

2 20,991,450,16

9

51100 Засгийн газрын оруулсан капитал 535,355,551 535,355,551

51101 Өмч: төрийн 535,355,551 535,355,551

51200 Хуримтлагдсан үр дүн 20,206,488,37

0 20,368,803,93

7

51210 Өмнөх үеийн үр дүн 20,206,488,37

0 20,206,590,56

1

51220 Тайлант үеийн үр дүн - 162,213,377

51300 Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү 87,392,872 87,290,681

6 ӨР ТӨЛБӨР, ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН ДҮН 20,829,236,79

2 20,991,450,16

9

Page 17: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

16

4.2 АУДИТ ХИЙСЭН САНХҮҮГИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

Тайлант хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон тайлан

/төгрөгөөр/

Дансны код

Үзүүлэлт Өмнөх оны гүйцэтгэл

Тайлант оны гүйцэтгэл

I YЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ДYН (I) 15,490,089,201 5,956,138,993

12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 5,365,762 252,358,914

120 Нийтлэг татварын бус орлого 5,365,762 -

120009 Бусад орлого 5,365,762

122 Тусламжийн орлого - 252,358,914

122002 Хандив тусламж /гадаад/ 252,358,914

13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 15,484,723,439 5,703,780,079

1310 Улсын төвлөрсөн төсвөөс 11,049,407,730 2,812,961,100

131001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 4,064,144,000 2,812,961,100

131005 Хөрөнгийн санхүүжилт 6,985,263,730

1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 4,435,315,709 2,890,818,979

131101 Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж

53,363,420

131103 ЗГНХ,ЗДНХөрөнгө,түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс тухайн төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

4,335,520,429 2,815,681,252

131104 Дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

5,844,760

131106 Төсвийн урамшуулал 40,587,100 75,137,726

II ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ДҮН 8,389,945,839 5,953,266,768

21 УРСГАЛ ЗАРДАЛ 8,389,945,839 5,953,266,768

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 7,365,213,870 5,373,477,703

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 1,411,566,033 1,276,680,800

210101 Үндсэн цалин 1,205,512,357 993,582,400

210103 Унаа хоолны хөнгөлөлт 100,438,200 127,896,800

210105 Гэрээт ажлын хөлс 105,615,476 155,201,600

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

148,322,715 130,710,200

210201 Тэтгэврийн даатгал 91,647,798 83,179,200

210202 Тэтгэмжийн даатгал 10,901,887 9,506,400

210203 ҮОМШӨ-ний даатгал 13,627,614 11,882,900

210204 Ажилгүйдлийн даатгал 2,725,472 2,376,300

210205 Эрүүл мэндийн даатгал 29,419,944 23,765,400

Page 18: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

17

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал

83,350,251 55,991,404

210301 Гэрэл, цахилгаан 32,590,561 22,833,461

210302 Түлш, халаалт 36,845,010 30,973,010

210303 Цэвэр, бохир ус 13,914,680 2,184,933

2104 Хангамж, бараа материалын зардал 196,391,429 172,201,135

210401 Бичиг хэрэг 61,191,187 33,096,832

210402 Тээвэр, шатахуун 56,285,300 25,562,100

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 73,068,254 35,362,495

210404 Ном, хэвлэл 4,315,000 2,188,500

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс

1,531,688 75,991,208

2106 Эд хогшил, урсгал засварын зардал 43,119,862 24,525,260

210601 Багаж, техник, хэрэгсэл 2,309,700 95,000

210604 Урсгал засвар 40,810,162 24,430,260

2107 Томилолт, зочны зардал 72,201,285 25,998,214

210701 Гадаад албан томилолт 43,959,020 3,650,554

210702 Дотоод албан томилолт 13,857,100 11,815,208

210703 Зочин төлөөлөгч хүлээн авах 14,385,165 10,532,452

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

106,173,117 182,716,912

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж

95,041,529 166,311,091

210803 Даатгалын үйлчилгээ 3,400,000

210804 Тээврийн хэрэгслийн татвар 500,000

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 5,831,100 5,154,070

210807 Газрын төлбөр 5,300,488 7,345,276

210808 Банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээний хураамж

6,475

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 5,304,089,177 3,504,653,777

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 5,156,389,042 3,277,697,773

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 15,174,000 30,869,306

210903 Yндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол 132,526,136 196,086,698

210904 Найдваргүй авлагын алдагдал

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 1,024,731,970 579,789,065

2132 Бусад урсгал шилжүүлэг 134,254,428 133,072,769

213204 Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал

22,957,302

213206 Ээлжийн амралтаар нутаг явах унааны хөнгөлөлт

940,940

213207 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

52,465,638

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал 80,847,850 110,115,467

Page 19: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

18

2133 Улсын төсвөөс олгосон санхүүжилт, шилжүүлэг

890,477,542 446,716,296

213303 Төвлөрүүлэх шилжүүлэг 890,477,542 446,716,296

III YЙЛ АЖИЛЛАГААНЫ YР ДYН 7,100,143,362 2,872,225

IV YЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ОРЛОГЫН ДYН - 160,319,445

145002 Yндсэн хөрөнгө, бараа материал худалдсаны олз

160,319,445

V YЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ЗАРДЛЫН ДYН - 978,293

225001 Yндсэн хөрөнгө худалдсаны гарз 978,293

VI YЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТ YР ДYН 7,100,143,362 162,213,377

4.3 АУДИТ ХИЙСЭН ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

Тайлант хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон тайлан

/ төгрөгөөр /

Код Үзүүлэлт

Засгийн газрын

оруулсан капитал

Дахин үнэлгээний

нөөц

Хуримтлагдсан

дүн

Засгийн газрын хувь оролцооний

нийт дүн

8 2014 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл

535,355,551 87,392,872 20,206,488,370 20,829,236,792

9 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт

102,191 102,191

10 Дахин илэрхийлсэн үлдэгдэл

535,355,551 87,392,872 20,206,590,561 20,829,338,983

11 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт

(102,191) (102,191)

15 Тайлант үеийн үр дүн 162,213,377 162,213,377

16 2015 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл

535,355,551 87,290,681 20,368,803,937 20,991,450,169

Page 20: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

19

4.4 АУДИТ ХИЙСЭН МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Тайлант хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон тайлан

/төгрөгөөр/

Дансны код

Үзүүлэлт Өмнөх оны гүйцэтгэл

Тайлант оны гүйцэтгэл

I YЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ОРЛОГЫН ДYН 15,490,089,201 5,737,035,579

11 ТАТВАРЫН ОРЛОГО - -

12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 5,365,762 -

120 Нийтлэг татварын бус орлого 5,365,762 -

120009 Бусад орлого 5,365,762

13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 15,484,723,439 5,737,035,579

1310 Улсын төвлөрсөн төсвөөс 11,049,407,730 2,812,961,100

131001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 4,064,144,000 2,812,961,100

131005 Хөрөнгийн санхүүжилт 6,985,263,730

1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 4,435,315,709 2,924,074,479

131101 Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж

53,363,420 33,255,500

131103

ЗГНХ,ЗДНХөрөнгө,түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс тухайн төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

4,335,520,429 2,815,681,252

131104

Дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

5,844,760

131106 Төсвийн урамшуулал 40,587,100 75,137,726

II НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН 8,389,051,989 5,732,003,274

21 УРСГАЛ ЗАРДАЛ 8,389,051,989 5,732,003,274

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 7,310,497,181 5,151,430,349

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 1,411,566,033 1,276,680,800

210101 Үндсэн цалин 1,205,512,357 993,582,400

210103 Унаа хоолны хөнгөлөлт 100,438,200 127,896,800

210105 Гэрээт ажлын хөлс 105,615,476 155,201,600

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

148,322,715 130,710,200

210201 Тэтгэврийн даатгал 91,647,798 83,179,200

210202 Тэтгэмжийн даатгал 10,901,887 9,506,400

210203 ҮОМШӨ-ний даатгал 13,627,614 11,882,900

210204 Ажилгүйдлийн даатгал 2,725,472 2,376,300

210205 Эрүүл мэндийн даатгал 29,419,944 23,765,400

Page 21: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

20

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал

83,350,251 55,991,404

210301 Гэрэл, цахилгаан 32,590,561 22,833,461

210302 Түлш, халаалт 36,845,010 30,973,010

210303 Цэвэр, бохир ус 13,914,680 2,184,933

2104 Хангамж, бараа материалын зардал 154,879,154 158,140,080

210401 Бичиг хэрэг 32,812,600 34,289,880

210402 Тээвэр, шатахуун 37,185,300 29,638,700

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 75,426,254 35,362,495

210404 Ном, хэвлэл 4,455,000 2,188,500

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс

5,000,000 56,660,505

2106 Эд хогшил, урсгал засварын зардал 136,906,815 26,265,760

210601 Багаж, техник, хэрэгсэл 8,547,280 95,000

210602 Тавилга 77,395,125

210603 Хөдөлмөр хамгааллын хэрэглэл 10,225,100

210604 Урсгал засвар 40,739,310 26,170,760

2107 Томилолт, зочны зардал 68,316,120 25,998,214

210701 Гадаад албан томилолт 43,959,020 3,650,554

210702 Дотоод албан томилолт 13,857,100 11,815,208

210703 Зочин төлөөлөгч хүлээн авах 10,500,000 10,532,452

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

143,617,428 182,716,912

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж

92,485,840 166,311,091

210802 Аудит, баталгаажуулалт, зэрэглэл тогтоох

210803 Даатгалын үйлчилгээ 3,400,000

210804 Тээврийн хэрэгслийн татвар 500,000

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 45,831,100 5,154,070

210807 Газрын төлбөр 5,300,488 7,345,276

210808 Банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээний хураамж

6,475

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 5,163,538,666 3,294,926,979

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 5,148,058,666 3,264,057,673

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 15,480,000 30,869,306

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 1,078,554,808 580,572,924

2132 Бусад урсгал шилжүүлэг 134,528,678 133,856,628

213204 Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал

22,957,302

213206 Ээлжийн амралтаар нутаг явах унааны хөнгөлөлт

940,940

Page 22: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

21

213207 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

52,465,638

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал 81,122,100 110,899,326

2133 Улсын төсвөөс олгосон санхүүжилт, шилжүүлэг

944,026,130 446,716,296

213303 Төвлөрүүлэх шилжүүлэг 944,026,130 446,716,296

III YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ

7,101,037,212 5,032,305

IV ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ОРЛОГЫН ДYН

- -

V ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ЗАРДЛЫН ДYН

7,121,323,825 5,038,780

22 ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 7,121,323,825 5,038,780

2200 Дотоод эх үүсвэрээр 7,121,323,825 5,038,780

223001 Бусад хөрөнгө 385,263,734

225001 Биет ба биет бус хөрөнгө худалдан авсан зардал

6,736,060,091 5,038,780

VI ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ

(7,121,323,825) (5,038,780)

VII САНХYYГИЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ

- -

VIII НИЙТ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ (20,286,613) (6,475)

IX Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл

20,293,088 6,475

X Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл

6,475 (0)

Page 23: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

22

4.5 АУДИТ ХИЙСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Тайлант хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон тайлан

/ төгрөгөөр /

Эдийн засгийн ангилал

Үзүүлэлт Төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү

Хувь

II НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН

3,101,169,000 2,366,244,804 (734,924,196) (24)

21 УРСГАЛ ЗАРДАЛ 3,101,169,000 2,366,244,804 (734,924,196) (24)

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

3,034,899,600 2,307,525,902 (727,373,698) (24)

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил

1,276,680,800 1,276,680,800 - -

210101 Үндсэн цалин 993,582,400 993,582,400 - -

210103 Унаа хоолны хөнгөлөлт 127,896,800 127,896,800 - -

210105 Гэрээт ажлын хөлс 155,201,600 155,201,600 - -

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

130,710,200 130,710,200 - -

210201 Тэтгэврийн даатгал 83,179,200 83,179,200 - -

210202 Тэтгэмжийн даатгал 9,506,400 9,506,400 - -

210203 ҮОМШӨ-ний даатгал 11,882,900 11,882,900 - -

210204 Ажилгүйдлийн даатгал 2,376,300 2,376,300 - -

210205 Эрүүл мэндийн даатгал 23,765,400 23,765,400 - -

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал

315,381,500 55,991,404 (259,390,096) (82)

210301 Гэрэл, цахилгаан 109,699,500 22,833,461 (86,866,039) (79)

210302 Түлш, халаалт 118,312,500 30,973,010 (87,339,490) (74)

210303 Цэвэр, бохир ус 87,369,500 2,184,933 (85,184,567) (97)

2104 Хангамж, бараа материалын зардал

181,505,600 153,532,980 (27,972,620) (15)

210401 Бичиг хэрэг 33,723,400 27,720,980 (6,002,420) (18)

210402 Тээвэр, шатахуун 31,625,100 29,638,700 (1,986,400) (6)

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр

50,333,300 35,362,495 (14,970,805) (30)

210404 Ном, хэвлэл 4,223,800 3,350,400 (873,400) (21)

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс

61,600,000 57,460,405 (4,139,595) (7)

2106 Эд хогшил, урсгал засварын зардал

252,462,100 29,224,640 (223,237,460) (88)

Page 24: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

23

210601 Багаж, техник, хэрэгсэл 32,583,500 3,053,880 (29,529,620) (91)

210602 Тавилга 160,000,000 - (160,000,000) (100)

210603 Хөдөлмөр хамгааллын хэрэглэл

32,224,500 - (32,224,500) (100)

210604 Урсгал засвар 27,654,100 26,170,760 (1,483,340) (5)

2107 Томилолт, зочны зардал 21,376,900 19,489,594 (1,887,306) (9)

210701 Гадаад албан томилолт 5,305,100 3,650,554 (1,654,546) (31)

210702 Дотоод албан томилолт 5,539,300 5,306,588 (232,712) (4)

210703 Зочин төлөөлөгч хүлээн авах

10,532,500 10,532,452 (48) (0)

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

237,340,000 182,710,437 (54,629,563) (23)

210801

Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж

182,695,500 166,311,091 (16,384,409) (9)

210803 Даатгалын үйлчилгээ 3,400,000 3,400,000 - -

210804 Тээврийн хэрэгслийн татвар

500,000 500,000 - -

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ

43,312,500 5,154,070 (38,158,430) (88)

210807 Газрын төлбөр 7,432,000 7,345,276 (86,724) (1)

2109 Бараа үйлчилгээний бусад зардал

619,442,500 459,185,847 (160,256,653) (26)

210901 Бараа үйлчилгээний бусад зардал

611,112,500 448,376,421 (162,736,079) (27)

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх

8,330,000 10,809,426 2,479,426 30

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 66,269,400 58,718,902 (7,550,498) (11)

2132 Бусад урсгал шилжүүлэг 66,269,400 58,718,902 (7,550,498) (11)

213204 Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал

28,970,100 22,957,302 (6,012,798) (21)

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал

37,299,300 35,761,600 (1,537,700) (4)

III ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР

3,101,169,000 2,366,244,804 (734,924,196) (24)

31 УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИХ

3,101,169,000 2,366,244,804 (734,924,196) (24)

310001 Улсын төсвөөс санхүүжих

3,101,169,000 2,366,244,804 (734,924,196) (24)

6 ТӨСВИЙН БУСАД МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

100 100 - -

61 БАЙГУУЛЛАГЫН ТОО 1 1 - -

62 АЖИЛЛАГСАДЫН ТОО 99 99 - -

Page 25: САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗАР - audit.mnхууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх

Хууль зүйн яамны 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит

24

620001 Удирдах ажилтан 9 9 - -

620002 Гүйцэтгэх ажилтан 83 83 - -

620003 Үйлчлэх ажилтан 7 7 - -