БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН...

15
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТӨСӨЛМОН/09/301 БАРИЛГЫН ДУЛААГЫН МАТЕРИАЛЫН УГСРАЛТ БОЛОН ЦОНХ СУУРИЛУУЛАХ ТЕХНОЛОГИСУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ Тендерийн баримт бичиг 2013 оны 02 сарын 08

Upload: lehuong

Post on 25-May-2018

237 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

“БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТӨСӨЛ” МОН/09/301

“БАРИЛГЫН ДУЛААГЫН МАТЕРИАЛЫН УГСРАЛТ БОЛОН ЦОНХ СУУРИЛУУЛАХ ТЕХНОЛОГИ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ

Тендерийн баримт бичиг

2013 оны 02 сарын 08

Page 2: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН
Page 3: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Хавсралт I

Төслийн санал бэлтгэх заавар A. Удиртгал 1. Ерөнхий Энэхүү тендерийн санал ирүүлэх төслийн санал бэлтгэх зааврын зорилго нь техникийн болон санхүүгийн санал гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллээр хангахад оршино.

Б. Санал бэлтгэх 6. Санал боловсруулах хэл

Тендерийн саналыг монгол хэл дээр бэлтгэнэ. Санал дэвшүүлэгчийн НҮБХХ-ийн шалгаруулагч нэгжтэй харьцах бүх баримт Монгол хэл дээр байна. 7. Саналд агуулагдах баримт бичгүүд Санал нь дараахь бүрэлдэхүүн хэсгийг багтаана. Үүнд: (a) Санал нийлүүлэх маягт /хавсралт IV/

(b) Үйл ажиллагааны ба техникийн бүрэлдэхүүн хэсэг /8 дугаар хэсэгт заасан/ (Техникийн санал) (c) 9,10-р хэсэгт зааснаар бэлдсэн үнийн санал (Үнийн санал)

8. Техникийн саналын маягт

Санал дэвшүүлэгч нь техникийн бүрэлдэхүүн хэсэгт дараахь зүйлсийг багтаана. Үүнд: (a) Удирдлага, зохион байгуулалтын төлөвлөгөө Энэ хэсэгт дараахь зүйлсийг оруулна. үүнд: • Тендерт оролцогч нь байгууллагын үйл ажиллагааны талаарх товч танилцуулгыг хүснэгт 1а-н

дагуу бүрдүүлсэн байна.

Хүснэгт 1а

...........................................АЙМАГ, ХОТЫН .......................................................

БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ

Д.д

Үзүүлэлт

Хариулт

1. Оноосон нэр

2. Улсын бүртгэлийн дугаар

3. Гэрчилгээний дугаар

4. Тусгай зөвшөөрлийн дугаар

5. Өмчийн хэлбэр

6. Оршин буй газрын хаяг

7. Шуудангийн хайрцаг,харилцах утас, факс, цахим шуудангийн хаяг

8. Харилцагч банкны нэр, дансны дугаар

Page 4: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

9. Эрхэлдэг ажлын үндсэн чиглэл

10. Харъяалагддаг татварын албаны нэр, татвар төлөгчийн гэрчилгээний дугаар

11. Байгуулагдсан он,сар, өдөр

Тайлбар: Гэрчилгээ, товч танилцуулгыг хавсаргана.

ОВОГ, НЭР .........................................................

БАЙГУУЛЛАГЫН НЭР..........................................

ГАРЫН ҮСЭГ....................................................ОН, САР, ӨДӨР ................................................

Энэ хэсэгт санал болгож буй үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулах ёстой. Тухайн байгууллага уг гэрээт ажлыг хариуцан гүйцэтгэх ажилтнуудыг тодорхойлсон байна. (б) Нөөцийн төлөвлөгөө

Энэ хэсэгт санал дэвшүүлэгчийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хүн хүчний болон тоног төхөөрөмжийн нөөц бололцооны талаар тайлбарлана. Санал дэвшүүлэгч нь тоног төхөөрөмж, хүн хүчний нөөцтэй байх ба дараахь зүйлсийг ирүүлнэ. Үүнд: • Багийн бүрэлдэхүүн. Хүснэгт 1б-т тусгайлан заасан тухайн салбартаа ажлын дадлага,

туршлагатай, мэргэжлийн хүмүүсийг багтаасан байна. • Тухайн багийн бүтэц, бүрэлдэхүүн, багийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, хариуцах

чиглэлийг заасан байна. • Сургалтыг дадлага хэлбэрээр явуулах нөхцлийг хангах байр болон тоног төхөөрөмжийн

боломжтой байх, • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагыг харуулсан байна,

Хүснэгт 1б

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАГИЙН

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Д.д Мэргэжил Мэргэжилтний

овог нэр

Эзэмшсэн мэргэжил,

ажилласан жил,

ажлын туршлага

1 Багийн ахлагч удирдагч

2. Халаалт агаар сэлгэлтийн мэргэжилтэй инженер

3.

Барилгын дулаалга болон цонх суурилуулалтын чиглэлээр туршлагатай инженер

4.

Page 5: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Жич: Гэрээт ажлыг гүйцэтгэх ИТА-н дипломын хуулбар, товч намтарыг хуулбарыг хавсаргах

Гарын үсэг .......................................................

Овог нэр ......................................................................................

Байгууллагын нэр.................................................................................

Хүснэгт 1в

ДАДЛАГА ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МАТЕРИАЛЫН

ЖАГСААЛТ

Д.д

Нэр

Тоо

Хүчин чадал

Марк

Зориулалт

Тайлбар

1.

2.

3.

4.

5.

6.

ГАРЫН ҮСЭГ.................................................................

ОВОГ НЭР.....................................................................

Байгууллагын нэр..................................................................................

(в) Ажлын удирдамж, төлөвлөгөө, арга аргачлал

Ажлын удирдамжинд тодорхойлогдсон ажил, үйлчилгээг хэрхэн хийж гүйцэтгэх гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд багтаасан байна. Санал дэвшүүлэгч нь тавигдсан шаардлагуудын дагуу ажил, үйлчилгээг хэрхэн хийж гүйцэтгэх талаар нэг бүрчлэн, нарийн, тодорхой бичсэн байх бөгөөд санал болгож буй үйл ажиллагааны арга, аргачлалын тохиромжтой эсэхийг дэлгэрэнгүй тайлбарлана. Ажлын графикийг ажлын өдрөөр хийх бөгөөд эхлэх дуусах хугацаа нь захиалагчтай хийх гэрээгээр тодорхойлогдоно.

Үйл ажиллагааны болон техник тодорхойлолтын хэсгүүдэд үнийн саналын талаарх мэдээллийг оруулахгүй бөгөөд үнийн саналыг тусгайлан бэлтгэсэн хүснэгтээр ирүүлнэ.

Санал дэвшүүлэгчийн саналын дугаарлалтын систем энэхүү Тендерийн санал ирүүлэх урилгын дугаарлалтын системтэй ижил байна. Ашигласан ном, гарын авлага, танилцуулах материалын жагсаалтыг хавсарган оруулах бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд заримыг нь эхээр нь хавсаргаж болно. Давхардсан санал ирүүлэхгүй.

Page 6: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч дутмаг гэж үзсэн тохиолдолд өөр нэгэн байгууллага, албан газартай хамтран гүйцэтгэж болох бөгөөд НҮБХХ-ийн зүгээс дотоодын аль нэг байгууллагатай хамтрахыг дэмжих болно. Гэхдээ хамтран ажиллахаар гэрээ хийсэн байгууллага, аж ахуйн нэгж нь зөвхөн нэг төрлийн даалгаврын гүйцэтгэлийг л хамтран хийх боломжтой ба энэхүү даалгавартай ямар нэгэн байдлаар холбоотой өөр бусад ажил, үйлчилгээг өөрөө бие даан бусдад санал болгох эрхгүй болно.

9. Үнийн саналын хэсэг

Үнийн саналын хэсэгт гүйцэтгэх үйл ажиллагааны нарийвчилсан үнийн саналыг ирүүлнэ. 10. Мөнгөний нэгж

Бүх үнийг төгрөгөөр тодорхойлсон байна. Хэрэв НӨАТ төлөгч бол 10 хувийн НӨАТ-г тусад нь гаргана уу.

11. Төслийн саналын хүчинтэй байх хугацаа Саналууд нь НҮБХХ-ийн шалгаруулагч нэгжийн заасан санал өгөх эцсийн хугацаанаас хойш 90 хоног хүчинтэй байна. Үүнээс богино хугацаанд байвал НҮБХХ-ийн шалгаруулагч нэгж саналыг хэрэгсэхгүй байж болно. 12. Саналыг боловсруулах формат болон гарын үсэг зурах Санал дэвшүүлэгч нь саналын эх хувийг бэлтгэнэ. Эх хувь арилдаггүй бэхээр бичигдсэн байх бөгөөд санал дэвшүүлэгчийн гэрээ байгуулах төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Санал нь балласан мөр хооронд бичсэн бичлэг, засвар агуулах ёсгүй бөгөөд зайлшгүй засвар хийсэн тохиолдолд саналыг баталгаажуулагч гарын үсэг зурсан байна. 13. Төлбөр

Гүйцэтгэгч сургалтыг гэрээнд заасан хугацаанд зохион байгуулж төлбөрийн нэхэмжлэхийг сургалтын тайлан, үнэлгээ, оролцогчдын нэрийн жагсаалтын хамт ирүүлсэн нөхцөлд тухайн сургалтын төлбөрийг байгууллагын дансанд шилжүүлнэ. В. Саналыг нийлүүлэх 14. Саналыг битүүмжлэх

“Барилгын дулаалгын материалын угсралт болон цонх суурилуулах технологи” сургалтыг зохион байгуулах техникийн болон үнийн саналыг гарын үсэг зурж баталгаажуулах ба техникийн санал, үнийн саналыг тус тусад нь дугтуйлж, хамтад нь нэг гадна дугтуйд хийж лацадсан байна. Гадна дугтуйн дээр багцын дугаарыг бичсэн байна. а. Гаднах дугтуйн дээр доорхи очих хаягийг бичсэн байна.

Монгол Улс дахь НҮБ-н суурин төлөөлөгчийн байр, НҮБ-ын гудамж-12. Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс Утас: (11) 327585, Факс: + 976 (11) 326221 б. Дотор дугтуйн дээр саналаа ирүүлж буй байгууллагын нэр, хаягийг бичнэ. Тухайн техникийн болон үнийн саналыг тус тусад нь дугтуйлсан байна. Санал ирүүлж буй гүйцэтгэгч нь Техникийн саналаа тусад нь дугтуйнд хийж дугтуйн дээр Барилгын дулаалгын материалын угсралт болон цонх суурилуулах технологи” сургалтзохион байгуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх Үнийн санал” гэж бичиж үнийн саналыг хийнэ.

Санал дэвшүүлэгчийн нэр, хаягийг дугтуйны аль алин дээр бичнэ. Техникийн болон үнийн саналтай дугтуйг нийлүүлэн дугтуйнд хийж гадна талын дугтуйн дээр ““Барилгын дулаалгын материалын угсралт болон цонх суурилуулах технологи сургалтыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал” гэж бичнэ.

Тайлбар: Хэрэв дотор дугтуйнууд лацгүй эсвэл зааврын дагуу хаяггүй бол НҮБХХ нь саналыг буруу хийсэн эсвэл түрүүлж нээсэн гэх хариуцлагыг хүлээхгүй болно.

Page 7: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

15. Санал өгөх эцсийн хугацаа. Саналыг НҮБХХ-т 2013 оны 03 дугаар сарын 1-ний 15 цагаас өмнө өгсөн байх ёстой. НҮБХХ

нь санал өгөх эцсийн хугацааг сунгах эрхтэй бөгөөд үүнийгээ боломжит санал дэвшүүлэгч нарт бичгээр мэдэгдэнэ.

НҮБХХ нь тендерийн баримт бичигт өөрчлөлт хийх журамд заасны дагуу баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацааг сунгаж болно. 16. Хугацаа хоцорсон санал

Хугацаа хоцорсон саналыг хүлээн авахгүй. 17. Саналыг өөрчлөх болон эргүүлэн татах

Санал дэвшүүлэгч нь саналаа өгсний дараа эргүүлэн татаж болох бөгөөд НҮБХХ-ийн сонгон шалгаруулах нэгжид бичгээр хүсэлтээ гаргасны үндсэн дээр Санал өгөх эцсийн хугацаанаас өмнө татаж авна.

Саналаа эргүүлэн татах хүсэлтээ боловсруулаад дугтуйлж лацадсан байх бөгөөд “Саналаа өгөх эцсийн хугацаа” хэсэгт заасны дагуу гүйцэтгэнэ. Эргүүлэн татах хүсэлтээ факсаар явуулж болох ба гарын үсэг бүхий хуулбарыг араас нь явуулсан байх ёстой. Санал өгөх эцсийн хугацаа өнгөрсний дараа саналыг өөрчлөх боломжгүй. Санал өгөх эцсийн хугацаа болон санал дэвшүүлэгчийн Санал өгөх Маягт дээр заасан хүчинтэй байх хугацаа хоёрын хооронд саналаа эргүүлэн татах боломжгүй. 18. Өөр санал Өөр санал хүлээж авахгүй. Г. Саналыг нээх болон үнэлэх 19. Саналыг нээх

НҮБХХ-ийн шалгаруулагч нэгжийн ахлагчийн томилсон комиссыг байлцуулан саналыг багц тус бүрээр тусад нь нээнэ. 20. Саналыг тодруулах

Саналыг шалгах, үнэлэх болон харьцуулах явцад НҮБХХ нь саналын талаар тодруулах, асуух эрхтэй. Тодруулан асуухдаа бичгээр асуух бөгөөд энэ нь төсөв болон саналд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хүссэн байж болохгүй. 21. Анхан шатны шалгаруулалт

НҮБХХ нь тухайн саналын бүрэн байдал, тооцоонд алдаа гарсан эсэх мөн гарын үсэг

зурагдсан байдал, зөв дарааллаар хийгдсэн эсэхийг шалгана.

Тооцооны алдаа жишээ нь нэгжийн үнийг буруу үржүүлж нийт дүнг гаргасан тохиолдолд нэгжийн үнэнд үндэслэн нийт үнийг засварлана. Хэрэв санал дэвшүүлэгч үүнийг зөвшөөрөхгүй бол саналыг хүчингүйд тооцно. Хэрэв бичгээр бичсэн болон тоогоор тавьсан дүн зөрвөл бичгээр бичсэн дүнг авна.

Нарийвчлан үнэлэхээс өмнө НҮБХХ-н нэгж санал бүрийн бүрэн бүтнийг шалгана. Зааврын дагуу ямар нэгэн зөрөөгүй хийгдсэн санал бүрэн бүтэнд тооцогдоно. Бүрэн бус саналыг хүчингүйд тооцож цаашид саналд ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагагүй болно.

НҮБХХ нь аль нэг байгууллагыг урьдчилан сонгохгүй бөгөөд шаардлага хангасан саналуудыг НҮБХХ-ийн баримталдаг нийтлэг зарчим, эдийн засгийн үр ашигтай байдал дээр тулгуурлан шалгаруулах болно. Хамгийн хямд саналыг заавал шалгаруулах албагүй.

Page 8: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Саналын өөр хувилбарыг хүлээн авахгүй. 22. Саналуудыг үнэлэх, харьцуулах

Саналыг 2 үе шаттайгаар үнэлнэ. Үүнд эхлээд техникийн саналыг Ажлын Удирдамжийн дагуу үнийн саналыг нээхээс өмнө үнэлнэ.

Дараа нь техникийн бүрдэл хэсгийн шалгаруулалтын шатанд 70%-иас дээш үнэлгээ авсан саналуудын үнийн саналыг нээж харьцуулна. Үнэлгээ 70% хүрээгүй тохиолдолд үнийн саналыг авч үзэхгүй. Техникийн үнэлгээний үзүүлэлтүүд

1. Үнэлгээний маягтууд Авч болох оноо Компани/бусад

A B C D E

a. Байгууллагын чадавхи, дадлага, туршлага

200

b. Ажлын төлөвлөгөө ба арга барил

400

В Хүний нөөц 400 Дүн 1000

Техникийн саналыг үнэлэхдээ байгууллагын чадавхи, дадлага, туршлага, ажлын төлөвлөгөө ба арга барил, хүний нөөц гэсэн хэсгээр дараахь хүснэгтүүдэд үзүүлэв. Хүснэгт 1 Авч болох оноо Компани/бусад Байгууллагын чадавхи, дадлага, туршлага A B C D E

1. Байгууллага болон ажилтнуудын нэр хүнд (өрсөлдөх чадвар/найдвартай байдал)

80

2. Шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамж

60

3. Урьд нь ижил төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж байсан эсэх; НҮБХХ-тэй хамтран ажиллаж байсан эсэх

60

200 Хүснэгт 2 Авч болох оноо Компани /бусад Ажлын төлөвлөгөө ба арга барил A B C D E 1. Ажлын талаарх ойлголт 100 2. Ажлын хэсэг тус бүрийг

нарийвчлан хамруулж аргачлалыг боловсруулсан эсэх

150

Page 9: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

3. Тухайн ажлыг гүйцэтгэх графикийг үндэслэлтэй дэс дараатай хийсэн бол

150

400 Хүснэгт 3 Авч болох

оноо Компани/бусад

Хүний нөөц A B C D E 1. Мэргэжлийн ур чадвар, туршлага 160 2. Боловсрол, мэдлэг, эрдмийн зэрэг 160 3. Багийн бүтэц, үйл ажиллагааны

тайлангийн хэлбэр 80

Нийт 400 Д. Гэрээ байгуулах 23. Гэрээ байгуулах шалгуур

НҮБХХ-н БЭХХ-н төслийн нэгж санал хүлээн авах, хүчингүй болгох мөн тендерийн үйл явцыг зогсоох эрхийг хадгална. Санал хүчин төгөлдөр байх хугацааны дотор шалгарсан санал дэвшүүлэгчтэй гэрээ хийнэ. Төслийн шаардлагад бүрэн нийцсэн гэж үзэх тохиолдолд заавал хамгийн бага үнэ санал болгосон компани, аж ахуйн нэгжийг шалгаруулахгүй байж болно. 24. НҮБХХ гэрээнээс өмнө шаардлагаа өөрчлөх эрх

НҮБХХ-ийн гэрээ хийхдээ үнэ болон бусад нөхцлийг өөрчлөлгүйгээр үйлчилгээ ба бүтээгдэхүүний тоо хэмжээг өөрчлөх эрхтэй. 25. Гэрээнд гарын үсэг зурах

Гэрээг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор санал дэвшүүлэгч нь гарын үсэг зурж, огноог тавиад шалгаруулагч нэгжид буцаан өгнө. 2013 оны .... сарын ...-нд гэрээг амжилттай байгуулна гэж тооцвол санал дэвшүүлэгч нь мөн өдрөөс эхлэн үндсэн үйл ажиллагаагаа эхэлнэ гэж үзнэ. 26. Гүйцэтгэлийн баталгаа

23 ба 24-д заасан шаардлагыг биелүүлээгүй бол шалгаруулагч нэгж гэрээг цуцлан дараачийн шалгарсан санал дэвшүүлэгчийг сонгох эрхтэй.

(Хавсралт II) Гэрээний ерөнхий нөхцөл

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ

Төслийн дугаар: 00070071 Төслийн нэр: Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн МОН/09/301 Төсөл Тендерийн дугаар: 003/10 Гэрээний дугаар: ..... /13 НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн МОН/09/301 Төсөл (цаашид НҮБХХ-ийн Төсөл гэх), ...................................................................................(цаашид Гэрээлэгч гэх)-тэй тодорхой тохиролцооны үндсэн дээр энэхүү гэрээг хийж байгаа бөгөөд уг Гэрээлэгч нь “Барилгын дулаалгын материалын угсралт болон цонх суурилуулах технологи” сургалтыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээг НҮБХХ-н төслийн хяналтын доор бүрэн хэмжээгээр гүйцэтгэх даалгаврыг (цаашид Даалгавар гэх) гүйцэтгэх болно.

Page 10: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Үүнд НҮБХХ-ийн төсөл нь Гэрээлэгчийг дараахь нөхцлөөр үйлчилгээ үзүүлэхийг хүлээн зөвшөөрч, хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Мөн, нөгөө талаар Гэрээлэгч, Захиалагч нар НҮБХХ-ийн төслийн заасан нөхцлийн дор үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч бэлэн байгаагаа илэрхийлж байна. Иймээс талууд дараахь байдлаар зөшилцөлд хүрэв:

1. Гэрээний баримт бичиг 1.1 Энэхүү гэрээг НҮБХХ-ийн Мэргэжлийн Үйлчилгээний гэрээ байгуулах тухай журмын дагуу хийх

бөгөөд гэрээнд зөвхөн уг журмын зүйлүүдэд заасны дагуу тайлбар хийнэ. 1.2 Гэрээлэгч, Захиалагч болон НҮБХХ-ийн төсөл нь өөр хоорондоо үүсэх харилцааг дараах

баримт бичгүүдээр зохицуулна:

Энэхүү гэрээ Ажлын удирдамж (Хавсралт 3-г харна уу) Гэрээлэгчийн 2013 оны ... сарын ...өдөр нийт ..................... төгрөгийн үнэтэйгээр санал болгосон мөн 2013 оны ... сарын ...өдөр санал хэлэлцэх хуралдаанаар баталсан Тендерийн баримт бичиг

1.3 Дээрх бүх баримт бичиг нь Гэрээлэгч болон НҮБХХ-ийн төсөл хоёрын хооронд байгуулагдаж

буй гэрээний бүрэлдэхүүн хэсгүүд болох бөгөөд гэрээнд оролцогч талуудын хооронд дээрх асуудлаар урьд нь бичгээр эсвэл амаар хийж байсан гэрээ, хэлцлүүд, тохиролцооноос илүү хүчинтэй байна.

2. Гэрээлэгчийн үүрэг хариуцлага

2.1 Гэрээлэгч нь мэдээллийг хүлээж авсанаас хойш ажлын 20 өдрийн дотор гэрээний дагуу

хүлээсэн ажлаа эхлүүлэх бөгөөд гэрээнд заасны дагуу ажлыг 2013 оны ..... сарын .....-ны өдөр бүрэн дуусган хүлээлгэж өгнө. Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа, материал, бүтээгдэхүүн, ажиллах хүч болон өөр бусад ажил, үйлчилгээг Гэрээлэгч өөрөө хариуцна.

2.2 Гэрээлэгч нь өөрийн зүгээс НҮБХХ-ийн төсөлд өгч буй бүх баримт бичиг, мэдээ мэдээллийн

үнэн зөв гэдгийг батлах бөгөөд гэрээгээр хүлээсэн ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Төлбөр

3. Үнэ болон төлбөр 3.1. Гүйцэтгэгч паспорт олгох орон сууцыг багцлан төлөвгөөнд тусгаж багц бүрийн тайлан

паспортыг хүлээлгэн өгсөн нөхцөлд тухайн багцын төлбөрийг байгууллагын дансанд шилжүүлнэ.

3.2. Гэрээлэгчийн гүйцэтгэх ажлын хөлс нэмэгдсэнтэй холбоотой уг гэрээнд бичгээр өөрчлөлт

оруулаагүй тохиолдолд Захиалагч, НҮБХХ-ийн төслийн зүгээс тухайн нэмэлт мөнгөн дүнг төлөх үүрэг хүлээхгүй болно.

4. Ажлын хөлсийг бууруулах нөхцөл

4.1. Энэхүү гэрээнд заагдсан ажлыг Гэрээлэгч гэрээнд заагдсан хэмжээнд хангалттай биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд Захиалагч, НҮБХХ-ийн төслийн зүгээс ажлын хөлсийг 20%-иар бууруулж болно.

Page 11: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

5. Нэхэмжлэх хүргүүлэх тухай

5.1. Гэрээлэгч нь төлбөрийн нэхэмжлэхийн нэг эх хувийг төлбөр хийгдэхийн өмнө Захиалагчийн

хаягаар хүргүүлнэ. 5.2. НҮБХХ-ийн төсөл нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг үндэслэн төлбөрийг хийнэ.

6. Төлбөр хийх тухай 6.1. Захиалагч НҮБХХ-ийн төслийн зөвшөөрлийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор

төлбөрийн шилжүүлгийг хийнэ. 6.2. Гэрээлэгчийн төлбөрийг Захиалагчийн зүгээс доорх дансанд шилжүүлнэ: Дансны нэр: Банкны нэр: Данс:

7. Гэрээнд өөрчлөлт оруулах тухай

7.1. Гэрээлэгч болон НҮБХХ-ийн төслийн эрх бүхий төлөөлөгчдийн зөвшөөрөл болон гарын үсгийг авсаны дараагаар уг гэрээнд бичгээр өөрчлөлт оруулж болно.

8. Хаяг

8.1. Захиалагч, Гэрээлэгч болон НҮБХХ-ийн төсөл нь дараах албан ёсны хаягтай болно:

НҮБХХ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг: Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн МОН/09/301 Төсөл, Барилгын хөгжлийн төвийн 2-р байр, 203 тоот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Улаанбаатар хот – 15170, Монгол улс, Утас/Факс: 976-11-320422, Э-шуудан: [email protected] Захиалагчийн хаяг: Гэрээлэгчийн хаяг: НҮБХХ-ийн төслийг төлөөлөн: Б.Цэдэнсамба, БЭХХ Төслийн Үндэсний Захирал Огноо: Захиалагчийг төлөөлөн: Огноо: Гэрээлэгчийг төлөөлөн:

Огноо:

Page 12: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН
Page 13: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН
Page 14: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Хавсралт IV Саналын хуудас

2013 оны … -р сарын … -ны өдөр

Барилгын эрчим хүч хэмнэлтийн МОН/09/301 төсөлд

Ноён Б.Цэдэнсамба танаа,

“Барилгын дулаалгын материалын угсралт болон цонх суурилуулах технологи” сургалтыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгохоор танай төслөөс зарласан тендерийн материалыг судалж үзсэний үндсэн дээр дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх саналыг манай байгууллага дэвшүүлж байна.

Үүнд:

1. .......................................

Манай саналыг хүлээж авсан нөхцөлд гэрээнд заасан зүйлүүдийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд бэлэн байна.

Санал болгож буй зүйлийг танайх заавал хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээхгүй бөгөөд техникийн болон үнийн санал дээр үндэслэн явагдах хэлэлцээний эцэст гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг бид ойлгож байгаа болно.

Албан тушаал .........................

Гарын үсэг ...........................

Page 15: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМbeep.mn/docus/201302/130208_tender-docs.pdfНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН

Хавсралт V

ҮНИЙН САНАЛ

Ажил гүйцэтгэх үнийн санал

Нийт үнэ, �

НӨАТ

Нийт үнийн дүн ЖИЧ:.

НҮБХХ-ийн дүрэм, журмын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварыг тусад нь тооцно.