Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

16
Шатахуун түгээх газрын хор хөнөөл Улаанбаатар хотын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын 25 агуулах, 140 гаруй шатахуун түгээх станц байдаг ба эдгээр нь нийт 331 мянган м3 орчим эзэлхүүн бүхий 1529 ширхэг нөөцийн савнуудыг ашиглаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын технологийн үйл ажиллагааны явцад хөрсний бохирдолт үүсэх үндсэн шалтгаануудын нэг нь сав цэвэрлэгээний үед гардаг бохир хурдас, сав тоног төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарч байгаа хэвийн бус алдагдал байдаг. Газрын тосны бүтээгдэхүүний хадгалах савнуудын ашиглалтын явцад нилээд хэмжээний хурдас үүсдэг ба үүнийг бид механик аргаар хусч цэвэрлэн өөрийн агуулахын талбайгаас зайлуулан хаядаг ба энэ нь тухайн газрын хөрсийг ихээхэн хэмжээнд бохирдуулдаг. Үүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний хэвийн бүс алдагдал нь талбайн хөрсийг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Газрын тос болон түүний бүтээгдэхүүн нь экологийн аюултай бодисууд гэж тооцогддог бөгөөд хөрс болон усыг ямар нэг хэмжээнд бохирдуулсан тохиолдолд тэдгээрт байгалийн жамаараа явагдах амьдралын гол процессуудын явцыг өөрчлөн хөрсний өөрөө цэвэрших явцад гол нөлөө үзүүлдэг бичил биетүүдийг мөхөлд хүргэдэг ба хөрсний агааржилтын горимыг өөрчлөн бичил биетүүдийн хоорондын харьцааг өөрчилдөгөөс гадна азот, нитритийн дутагдалд хүргэн маш муу исэлддэг бодисуудын хуримтлал бий болгодог. Жишээ нь Газрын тос химийн үйлдвэрийн бохир усыг тунгааж цэвэршүүлсний дараа бараг 6 сарын хугацаанд хортой нөлөө нь хадгалагдсаар байдаг ба газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсөнд олон жил ургамал ургадаггүй. Энэ нь газрын тос түүний бүтээгдэхүүн хадгалах савыг цэвэрлэх үед гарч байгаа хурдас /шлам/ нь саванд хадгалж байгаа бүтээгдэхүүний төрөл, хадгалалтын нөхцлөөсөө хамааран өөр өөр найрлага бүхий нарийн нийлмэл систем байдагтай болон

Upload: doljin

Post on 02-Dec-2015

340 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

bbbbb

TRANSCRIPT

Page 1: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

Шатахуун түгээх газрын хор хөнөөл

Улаанбаатар хотын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын 25 агуулах, 140 гаруй шатахуун түгээх станц байдаг ба эдгээр нь нийт 331 мянган м3 орчим эзэлхүүн бүхий 1529 ширхэг нөөцийн савнуудыг ашиглаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын технологийн үйл ажиллагааны явцад хөрсний бохирдолт үүсэх үндсэн шалтгаануудын нэг нь сав цэвэрлэгээний үед гардаг бохир хурдас, сав тоног төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарч байгаа хэвийн бус алдагдал байдаг. Газрын тосны бүтээгдэхүүний хадгалах савнуудын ашиглалтын явцад нилээд хэмжээний хурдас үүсдэг ба үүнийг бид механик аргаар хусч цэвэрлэн өөрийн агуулахын талбайгаас зайлуулан хаядаг ба энэ нь тухайн газрын хөрсийг ихээхэн хэмжээнд бохирдуулдаг. Үүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний хэвийн бүс алдагдал нь талбайн хөрсийг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Газрын тос болон түүний бүтээгдэхүүн нь экологийн аюултай бодисууд гэж тооцогддог бөгөөд хөрс болон усыг ямар нэг хэмжээнд бохирдуулсан тохиолдолд тэдгээрт байгалийн жамаараа явагдах амьдралын гол процессуудын явцыг өөрчлөн хөрсний өөрөө цэвэрших явцад гол нөлөө үзүүлдэг бичил биетүүдийг мөхөлд хүргэдэг ба хөрсний агааржилтын горимыг өөрчлөн бичил биетүүдийн хоорондын харьцааг өөрчилдөгөөс гадна азот, нитритийн дутагдалд хүргэн маш муу исэлддэг бодисуудын хуримтлал бий болгодог. Жишээ нь Газрын тос химийн үйлдвэрийн бохир усыг тунгааж цэвэршүүлсний дараа бараг 6 сарын хугацаанд хортой нөлөө нь хадгалагдсаар байдаг ба газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсөнд олон жил ургамал ургадаггүй. Энэ нь газрын тос түүний бүтээгдэхүүн хадгалах савыг цэвэрлэх үед гарч байгаа хурдас /шлам/ нь саванд хадгалж байгаа бүтээгдэхүүний төрөл, хадгалалтын нөхцлөөсөө хамааран өөр өөр найрлага бүхий нарийн нийлмэл систем байдагтай болон нүүрсустөрөгчийн хүнд нэгдлүүдийн исэлдэлтийн процесс маш удаан хугацаан явагддагтай холбоотой юм. сав цэвэрлэгээний үед гардаг хурдас нь механик хольц агуулсан хүнд тослог хурдас гэж тооцогддог бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, ус, механик хольц агуулсан байдаг. Газрын тосны бүтээгдэхүүний хадгалах савнуудын ашиглалтын явцад нилээд хэмжээний хурдас үүсдэг ба үүнийг бид механик аргаар хусч цэвэрлэн өөрийн агуулахын талбайгаас зайлуулан хаядаг ба энэ нь тухайн газрын хөрсийг ихээхэн хэмжээнд бохирдуулдаг. Үүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний хэвийн бүс алдагдал нь талбайн хөрсийг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Газрын тос болон түүний бүтээгдэхүүн нь экологийн аюултай бодисууд гэж тооцогддог бөгөөд хөрс болон усыг ямар нэг хэмжээнд бохирдуулсан тохиолдолд тэдгээрт байгалийн жамаараа явагдах амьдралын гол процессуудын явцыг өөрчлөн хөрсний өөрөө цэвэрших явцад гол нөлөө үзүүлдэг бичил биетүүдийг

Page 2: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

мөхөлд хүргэдэг ба хөрсний агааржилтын горимыг өөрчлөн бичил биетүүдийн хоорондын харьцааг өөрчилдөгөөс гадна азот, нитритийн дутагдалд хүргэн маш муу исэлддэг бодисуудын хуримтлал бий болгодог. Жишээ нь Газрын тос химийн үйлдвэрийн бохир усыг тунгааж цэвэршүүлсний дараа бараг 6 сарын хугацаанд хортой нөлөө нь хадгалагдсаар байдаг ба газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсөнд олон жил ургамал ургадаггүй. Энэ нь газрын тос түүний бүтээгдэхүүн хадгалах савыг цэвэрлэх үед гарч байгаа хурдас /шлам/ нь саванд хадгалж байгаа бүтээгдэхүүний төрөл, хадгалалтын нөхцлөөсөө хамааран өөр өөр найрлага бүхий нарийн нийлмэл систем байдагтай болон нүүрсустөрөгчийн хүнд нэгдлүүдийн исэлдэлтийн процесс маш удаан хугацаан явагддагтай холбоотой юм. сав цэвэрлэгээний үед гардаг хурдас нь механик хольц агуулсан хүнд тослог хурдас гэж тооцогддог бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, ус, механик хольц агуулсан байдаг. Газрын тос болон түүний бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсийг цэвэршүүлэн шинж чанарыг нь дахин сэргээхийн тулд бохирдуулагчийг экологийн сөрөг үр дагаваргүй, бохирдуулагчийг богино хугацаанд бүрэн дүүрэн цэвэршүүлэх чанартай бодисуудыг ашиглан цэвэршүүлэх шаардагатай юм. Сүүлийн жилүүдэд газрын тос болон түүний бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсийг цэвэршүүлэх арга технологийг судлах ажил дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад нилээд хэмжээтэй хийгдэж байгаа ба үүний нэг нь бохирдсон хөрсийг цэвэршүүлэх биобэлдмэлийн арга юм. Энэ арга нь газрын тос болон түүний бүтээгдэхүүний найрлаганд орж байгаа нүүрсустөрөгчүүдийг задлан экологийн сөрөг нөлөөгүй ургамалын тэжээлийн бүрэлдэхүүн хэсэг болгох бүтээгдэхүүн болгон хувиргадаг байна. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нүүрсустөрөгчдүүдийн бүтцийг өөрчлөн задлаж газрын тос болон түүний бүтээгдэхүүнээр бохирдсон хөрс болон усыг цэвэршүүлэн хөрсний үржил шимийг сайжруулж өөрөө цэвэрших чадварыг нь нэмэгдүүлдэг. Биобэлдмэлийн үйлчлэл 2 үндсэн шаттайгаар явагдах ба эхний 1-3 цагийн хугацаанд бэлдмэлинй найрлаган дахь нүүрсустөрөгч задлагч фермент бохирдуулагчийг шингэрүүлэн нүүрсустөрөгчүүдийг хэсэгчилсэн байдлаар задлан түүний бүтцийг өөрчилдөг. Дараагийн шатанд бэлдмэлийг найрлага дахь нүүрсустөрөгчийг исэлдүүлэгч бичил биетүүд нь идэвхижин 24 цагийн хугацаанд бохирдуулагчийн бараг 99%-г исэлдүүлдэг байна. Ингэснээр бохирдсон хөрсөн дахь газрын тосны бүтээгдэхүүний агууламж нь 10г/кг хүртэл хэмжээтэй бол ирэх ба уг бохирдуулагчийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурдаг байна. Биобэлдмэлийн зарцуулалт нь хөрсний бохирдолтын хэмжээнээс хамаарах бөгөөд ерөнхийдөө хөрсийг бохирдуулсан 1 тонн бүтээгдэхүүнд 5-10 км-р тооцон ашиглах боломжтой гэсэн тооцдог байна. Биобэлдмэлийн зарцуулалтын хэмжээг баримжаалсан байдлаар дараахь хүснэгтэнд үзүүлэв. Биобэлдмэлийг газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсийг тухайн талбайд цэвэрлэхэд, мөн газрын тос болон түүний бүтээгдэхүүнээр бохирдсон тогтонги усыг цэвэрлэхэд, үйлдвэрлэлийн бохир усыг цэвэрлэх биологийн цэвэрлэгээний төхөөрөмж дээр болон нөөцийн саван доторх хурдасыг цэвэрлэхэд, хоргүйжүүлэхэд тус тус

Page 3: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

ашиглах боломжтой. Энэ бэлдмэлийг ашиглан цэвэршүүлэх бохирдуулагчийн pH нь 5-9 байх ба орчны температур нь +5С-аас дээш байх шаардлагатай байдаг. Газрын тосны бүтээгдэхүүн асгарч хөрсөнд 60см-ээс илүүгүй гүн нэвчсэн бол хөрсийг ухалгүй шууд газар дээр нь био бэлдмэлээр цэвэрлэх боломжтой. Харин хөрсөнд нэвчсэн гүн 70см-ээс илүү байгаа бол бохирдсон хэсгийг ухаж аваад тусгайлан бэлтгэсэн талбайд цэвэршүүлэх ажлыг хийнэ.

Уул уурхайн механизмын хор хөнөөл

Ерөнхий зүйл - 1993 онд Алтны хөтөлбөр, 2006 онд Гадаадын хөрөнгө

Оруулалтаар стратегийн орд газруудыг ашиглах тухай шийдвэр гарснаар уурхайн

салбарыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан уг салбар асар хурдацтай өсч үр

дүнд нь улсын ажиллах хүчний 40%-ийг ажлын байраар хангадаг мал аж ахуй,

газар тариалан ба мөн аялалжуулчлалын салбарууд лиценз олголт, байгаль

орчны доройтлоор эзэмшиж буй газраасаа шахагдаж малгүй, газаргүй иргэдийн

хот руу чиглэсэн нүүдэл ихсэж, хүний эрхийн зөрчлүүд ихээхэн нэмэгдсэн.

Байгаль орчныөнөөгийн асуудлууд: Уур амьсгалын өөрчлөлт: Монгол орны газар

Page 4: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

байршил өндөрлөг бүс нутагт хамаардаг тул уур амьсгалын өөрчлөлтөнд дэлхийн

дунджаас 3 дахин илүү (2.14°C) өртөж, эмзэг экосистем, байгалийн үр шимийг шууд

хүртэжамьдардаг уламжлалт нүүдлийн соёл иргэншил, байгальд түшиглэсэн эдийн

засгийн тогтолцоонд хүчтэй нөлөөлөл бий болж байна.

Цөлжилт, ойн ба хөрсний доройтол эрчимтэй явагдаж, нийт нутгийн 72 хувь нь

Page 5: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

цөлжилтөнд өртөөд байна. Цөлжилт бэлчээрийн доройтол дагуулж биологийн

Төрөл зүйлийн хомсдол, эдийн засгийн голлох бүтээгдэхүүн болох мал давжаарч

ашиг шимийн үзүүлэлт буурч байна. Монголын өмнөд Говь дахь цөлийн бүсэд элс

жилд 20 м хурдтай нүүж бэлчээрийг элсээр дарж байна.Монгол орны ой цэвдэг

дагаж ургадаг тул цэвдэг элэгдэлд орж өндөр уулын мөстөл хайлсны улмаас ой

нөөц хомсдож, гал түймрийн гаралт ихсэж байна. Уул уурхайн нөлөөлөл

олборлолт хийсэн газар нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй,компаниуд ба орон

нутгийн захиргаа хуулиа хэрэгжүүлэхгүй, хуулийн зохицуулалт буруу үйлчлэх з

эргээс 1992 оноос хойш улсын хэмжээнд нийт 14,565 га газар уул уурхайн н

өлөөллөөр эвдрэлд орсон ч 3,708 га-д зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийгдсэн

ба огт хийгдээгүй газрын тооллого 2010 онд эхлэх гэж байна. Байгаль орчны

Page 6: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

хамгаалалттай бүсээс газрыг уул уурхайн нөөцөд авах шийдвэр гаргасан нь Улс

олон улсын хэмжээнд авсан үүрэ амлалтасаа ухарч байгаагийн нотолгоо юм.

Агаарын бохирдол - Биологийн төрөл зүй дажих, устах, хүн амьдрах орчингүй

болгох,Киотогийн протокол, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн конвенц,

үндэсний хууль, МХЗ-тоор авсан үүргээ үл харгалзсан төрийн бодлого

хэрэгжижбайна. Дэлхийн хамгийн том Таван Толгойн нүүрсний ордоос дэлхийн

хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгч БНХАУ руу хямд үнээр түүхий нүүрсийг

240 км урт, 32 салаа замаар тээвэрлэж байгаа нь нүүрс, элсний тоосыг бүс нутгийн

хилээр тогтохгүй орчинд цацаж байна.

Агаарын бохирдол

Өнөөдөр нийслэл хотын төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол агаарын бохирдол, хог хаягдал, хүн амын хот руу чиглэсэн нүүдэл, автомшины түгжирэл, хөдөлгөөн, хүн амыг орон сууцжуулах төсөл, газрын маргаан гэх мэт олон асуудлууд байгаа билээ. Эдгээр олон асуудлуудаас хамгийн ихээр тулгамдсан тодорхой үр дүнд хүрч, доривтой арга хэмжээ авагдаж чадаагүй байгаа нь нийслэл хотын агаарын боирдол буюу утаа юм. Өөрөөр хэлбэл хүн ам нягт сууршисан хот, суурин газруудад тодорхой, тодорхой бус хүчин зүйлүүдээс үүдэн буй болдог агаарын агууламж дахь хорт бодисын хэмжээ байх ёстой үзүүлэлтээсээ илүү гарч, байгаль экологиос эхлээд улс орны нийгэм эдийн засагт хүн амын эрүүл мэндэд хүндээр тусдаг асуудал юм. Иймээс энэхүү сэдвийг сонирхон судлаж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоож, түүнээс гарах арга замыг хайхыг хичээсэн болно.

Түлхүүр үг: Агаарын бохирдол, байгаль орчны бохирдол, хүлэмжийн хий, азотын исэл, тоосжилт, хог хаягдал, хот төлөвлөлт

Оршил

Page 7: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

Байгаль орчны бохирдол Хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлын хүрээнд хүнийг хүрээлэн буй байгаль бохирдсон байдлыг нэрийднэ. Гэхдээ бохирдлыг зөвхөн түүний анх үүсэн буй болсон тухайн орчных нь хүрээгээр хязгаарлахгүй, харин салхи, ус, болон бусад нөлөөллийн улмаас маш өргөн хүрээтэй тархсан байдлыг авч үзнэ. Мөн зарим төрлийн хорт бодис нь анх үүсэн гарсан орчноосоо огт өөр хэлбэрээр огт өөр газар тархах боломжтой байдаг байна.

Байгаль орчны бохирдлыг хэд хэдэн төрөл болгон ангилдаг. Үүнд: 1.    Агаарын бохирдол2.    Хөрсний бохирдол3.    Усны бохирдол /Хөрсөн дээрх ус, Хөрсний гүн дэх усны бохирдол/4.    Хүн амын төвлөрөл ихтэй суурин газрын хэт их дуу чимээ, гэрлийн бохирдол зэрэг болно.

Агаарын бохирдол гэж юу вэ?Агаарын бүтэц нь ойролцоогоор 78 хувь азот, 21 хувь хүчилтөрөгч ба 0.93 хувь аргон, 0.04 хувь СО2 болон бусад хийнээс бүрдэж байдаг. Энэ байдал ямар нэг хэмжээгээр алдагдаж, агаарт байх хүний биед хортой хийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд агаарын бохирдолт үүслээ гэж үздэг.

Хүснэгт :1 Агаарын бохирдолыг буй болгодог бохирдуулагчууд, түүний томоохон эх үүсвэрүүд

Бохирдуулагчид Томоохон эх үүсвэрүүдНүүрстөрөгчийн исэл (CO) /хүлэмжийн хий/

Ойн түймэр, чулуужсан түлшний дутуу шаталт (бүх утаа ялгаруулалтын 2/3 орчим), болон машин, пийшин /зуух/ тамхины утаан дахь органик бодисууд

Нүүрстөрөгчийн хоёрдогч исэл (CO2)

Байгалийн хүчилтөрөгчийн орчинд амьдрах чадвартай чулуужсан түлшний шаталтын утаагаар амьд организм амьсгалах

Хүхрийн исэл (SOx) Нүүрс болон тосны агууламжтай хүхрийг айл өрх, аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрт шатаах, хүдэр, галт уулын лавын хольцтой хүхэр хайлах

Азотын исэл  (NO and NO2) Моторт тээврийн хэрэгсэл, тийрэлтэт онгоцонд өндөр температурт түлш түлэх, чулуужсан түлш түлдэг аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэр, аянга цахилгаан

Тоос, хөө тортог болон тос гэх мэт агаарт тархсан хөдөлгөөнгүй макро бохирдуулагчид (ХМБ)

Ойн түймэр, салхины элэгдэл, галт уулын дэлбэрэлт, нүүрс түлэх, аж ахуй эрхлэх, уурхай, барилгын ажил, зам барих болон бусад газар-цэвэрлэх үйл ажиллагаа,

Page 8: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

автомашины үүсгэх тоосжилт, автомашины утаа, нүүрс түлдэг цахилгаан эрчим хүчний үйлдвэр болон хүнд үйлдвэрүүд

Хлор фторт нүүрстөрөгч, бусад бүрэн галогенжсэн хлор фторт нүүрстөрөгч (HCFC), галогенууд, метилт бромидууд

Хөлдөөгч, агааржуулагч, шүршигч шингэн, утах хэрэгсэл болон хортон шавьж устгах бодис, (метилт бромид), гал сөнөөгч

Озоны түвшинг бууруулагч ууршимтгай органик хольцууд (VOCs)

Бензин, тос цэвэрлэгч, шингэлэгч

DDT, PCB, Фуран, Хлордин, хексахлорт бензин, дилдрин, диоксин гэх мэт

хортон шавьж устгах бодис, шатаагч болон тээврийн хэрэгслээс ялгарах утаа, (фуран), хортой ургамал устгах бодис, (HCB), цахилгаан трансформатор (PCB)

Page 9: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

1.    Хүлэмжийн хий-Монгол орны цаг уурын нөхцөлөөс хамаарсан дулаан эрчим хүчний эх үүсвэрээс үүдэлтэй утаа /хүлэмжийн хий/. Монгол улсын хувьд Ази тивийн хэмжээнд 1 хүнд оногдох хүлэмжийн хий болох нүүрс хүчлийн хийн (СО2) томоохон ялгаруулагчдын нэг болохын хувьд дэлхийн дулааралтанд тодорхой хувиар нөлөөлж байдаг. Манай орны хувьд нүүрсхүчлийн хий (CO2)-г ихээр ялгаруулагч гол эх үүсвэр нь эрчим хүчний салбар бөгөөд нийтхүлэмжийн хийн ялгаруулалтын 55.7 хувийг эзэлж байна.Монгол улсын нэг хүнд оногдох хүлэмжийн хий 1990 онд 11.5 тонн, 1991 онд 9.7 тонн, 1992 онд 8.6 тонн, 1993 онд 7.7 тонн, 1994 онд 6.5 тонн, 1995 онд 6.0 тонн тус тус байсан нь бүс нутгийн орнууд болон дэлхийн дунджаас нилээд дээгүүр байсан байна (Д.Дагвадорж нар 2000).Нэг жилд Улаанбаатар хотод зарцуулж буй нүүрсний хэмжээг тоймлон тооцвол:  2005 оны байдлаар Нүүрс хэрэглэдэг нэгжүүд   86 737.58 тн Гурван ДЦС – 2 500 000 тн  Гэр хороолол – 600 000  тн       Нийт – 3 186 737.58 тн-ийг шатааж зарцуулсан байна.Судлаачдын тооцоолж байгаагаар манай улс жилд 24 803.4 тн хүлэмжийн хий гаргадаг байна.2.    Азотын исэл (NO and NO2)-Автомашины хөдөлгүүрээс үүдэлтэй агаарын бохирдол. /Автомашины утаанаас 200-гаад төрлийн хорт бодис ялгардаг. Нүүрстөрөгчийн дутуу ислүүд, хүнд металлаас хар тугалга байна. Мөн үнэрт устөрөгчүүд, үүн дотор бензин /а/ пирен гэдэг бодис хүний эрүүл мэндэд /уушгины хорт хавдар үүсгэдэг /маш  хортой./NOх нь автомашины хаягдлаас гарах бөгөөд экосистемийн ус болон хөрсөнд хоёуланд нь сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй атмосферийн цооролт үүсгэн улмаар экосистемд нөлөөлөн ургамал амьтны төрөл зүйлийг цөөрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна (Брайнбриж 1997). Мөн Noх дан ганц монгол улсын төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод байна /дэлхийн цаг уурын дулаарал/. Автомашины тоо /төрлөөр/  №    Автомашины төрөл         Тоо          Хувь1    Суудлын автомашин                      57835        722    Ачааны автомашин                         7912        143    Автобус                                         6887         124    Тусгай зориулалтын автомашин     1346           2Бүгд                                   83980       100

Хэрэв Улаанбаатар хотод хоногт дунджаар 60,0 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол жилд 600 тн бензол, 390 тонн шоргоолжны альдегид, 120 тонн хар тугалга, 33 кг бензапирен ялгарах тооцоо  гарч байна. Суудлын автомашин жилд дунджаар 4 тонн гаруй хүчилтөрөгчийг агаараас авч, 800 кг нүүрсхүчлийн хийг, 40 кг азотын давхар исэл, 200 кг төрөл бүрийн хар тугалга болон  бусад хорт нэгдлүүдийг /түүний дотор бензол 10 кг, шоргоолжны альдегид 6,5 кг, хар тугалга 2 кг, бензапирен  0,55 мг агуулдаг/ агаарт цацдаг ажээ.  

Page 10: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

3.    Тоосжилт- Хүний бүтээн босголт, байгалийн нөхөн сэргээлт зэргээс хамааралтайгаар үүссэн тоосжилт. Улаанбаатарт тоосжилт хамгийн ноцтой асуудал vvсгэж байна. Тоосжилтын хэмжээ өдөрт дунджаар 131- 162 ... м3 хэлбэлзэж байгаа нь олон улсын нийтээр хvлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс даруй 2-3 дахин давсан хэмжээ юм. Судалгаа, хэмжилтээс харахад өвлийн улиралд тоосжилт дээд цэгтээ хvрдэг байна. Хавар 4-р сард салхи ихсэж шороон шуурга дэгдэх нь энгийн vзэгдэл болсон. Сvvлийн жилvvдэд шороон шуурга дэгдэх давтамж 1960 оныхтой харьцуулбал 4 дахин нэмэгдсэн байнаНийслэл хотын агаарын бохирдолд өгөх дүгнэлт1.    Хүлэмжийн хий: Үүнийг үүсгэгч гол хүчин зүйл нь цахилгаан станц, гэр хороолол, бага оврын уурын зуух. Улсын бодлого төвлөрлийг задлах чиглэлд хандаагүй, дэд бүтэц хөгжөөгүй, үйлдвэрлэл хөдөө орон нутагт шилжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг бодлогын чанартай асуудал явуулахгүй нөхцөлд хөдөөнөөс хотруу чиглэх нүүдлийг зогсоож чадахгүй /гэр хорооллын тоо буурахгүй/. А. Утаагүй түлш, сайжруулсан зуух: Төрөл бүрийн түлшнүүдийг санал болгож байгаа ч хэрэглэгчдийн шаардлага хангасан түлш одоогоор гараагүй байна. Ер нь аливаа түлш нь шаталт үүсгэж л байгаа бол хүчилтөрөгч хэрэглэж их, бага ямар нэгэн хэмжээгээр хүлэмжийн болон бусад хорт утааг ялгаруулна. Харин үзэгдэх утаа нь арилж болно. Иймд энэ нь тийм ч сайн шийдэл биш. Б. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл: Энэ нь харин тодорхой үр дүн үзүүлж болох боловч эдийн засгийн хөрөнгө оруулалт, эрсдэл буюу эдийн засгийн хямрал үүсч болох тал бий /бусад улсын жишээ/. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж үзэх хэрэгтэй, орон сууцны байршилт, төлөвлөлтийг дээд зэргээр хийх хэрэгтэй /инженерийн байгууламж, зам харилцаа г.м/В. Татвараар зохицуулах: Нийслэлд амьдарч байгаа иргэн бүр агаарын бохирдолын татвар төлөх /НИТХ-ын дарга Н.Болормаа/. Амьдрал ядуу, дээр нь татварынхаа үр шимийг хүртдэггүй, татварын мөнгө хяналтгүйгээр цөөн хүмүүсийн ашиг сонирхол, хуйвалдаанаар зохицуулагдаж /УИХ-ийн 250 сая / байгаа зэрэг шалтгаанаас үүдээд энэ аргаар хэрэгжүүлэх боломжгүй.

2.    Азотын исэл : Автомашинаас  үүсэх хорт утаа. Дэлхий нийтийн гол асуудлын нэг болоод байгаа энэ асуудал манайд нийлээд сул яригдаж байна /нягтаршил багатай учир газар нутаг том, дэлхийн автомашин борлуулалтын зах зээлд эзлэх хувийн жин бага г.м/. А. Татварын бодлогоор зохицуулах: Агаарын бохирдолтыг багасгах үүднээс гаднаас орж ирэх машинуудад гаалийн татвараар хязгаарлалт хийж байгаа. Бага түлш хэрэглэдэг, шинэ автомашин оруулж ирвэл тодорхой үр дүнд хүрнэ. Б. Авто машины түлшийг байгалийн хийгээр орлуулах: 100% байгалийн хийгээр явдаг болсон жишээ бусад аль ч оронд байхгүй. Тэгээд ч байгалийн хийн нөөц монголд байхгүй. Харин нийтийн тээврийн хэрэгсэл, такси зэргийг газын болгох хэрэгтэй /цахилгаан хөдөлгүүр дээр анхаарал хандуулах/. В. Замын түгжрэл: Энэ асуудал хамгийн гол асуудал байх ёстой. Өөрөөр хэлбэл гол утааг их хэмжээгээр гаргах шалтаан. Учир нь хот төлөвлөлтийн алдаа, автомашины  өсөлтийг тусгаагүй, дэд бүтэц болох замын эвдрэл гэмтэл их,  авто замын урсгал хөдөлгөөнийг тооцож, шинээр зам гаргах, авто зогсоол зэргийг шинээр барьж байгаа барилгуудад тусгадаггүй, замын хөдөлгөөний соёл дутмаг,

Page 11: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

худалдаа үйлчилгээний газруудын байршил буруу, замын тэмдэг тэмдэглэгээ муу зэрэг олон хүчин зүйлүүдээс шалтгаалан зам нь ачаалалаа даахаа байсан. Жишээ нь: зүүн 4 замаас 1-р хороолол орлоо гэхэд /10км/ замын ид ачаалалтай үед машин 5-30км/ц-ийн хуртайгаар хөдөлгөөнд оролцох бөгөөд  30мин-90мин явж очдог. Харин түгжирэлгүй бол 50-60км/ц-ийн хуртайгаар 10-20 мин очдог. Эндээс харахад хир их хэмжээний шатахууныг үргүй зарцуулж тэр хэмжээгээр агаарыг бохирдуулж байгааг харж болно. Арилгах арга зам нь хот төлөвлөлтийг шинээр хийх, дэд бүтэц зам харилцааг түлхүү анхаарах, замын ачааллыг багасгах зорилгоор хуучин замыг засах, шинээр зам харилцааг бий болгох, шинээр баригдаж буй барилгуудад /биотекстилийн технологийг нэвтрүүлэх/ авто зогсоол болон хөдөлгөөн, гарцын асуудлыг сайтар тусгах тохиолдолд газар олголт хийгдэх, нийтийн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөн чиглэл, зогсоол буудал зэргийг шинээр төлөвлөх, жижиг оврын тээврийн хэрэгслэлийн үйлчилгээг шинээр боловсруулах. 3.    Тоосжилт: Тоосжилт нь агаарын бохирдолд их хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд мөн энэ асуудлыг шийдсэнээрээ эргээд агаарын бохирдолыг багасгах түүнийг бууруулахад түүнээс илүү их хэмжээгээр ач холбогдол үзүүлдэг тул үүнд анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Мөн тоосжилт нь дэлхийн дулаарал, цөлжилт зэрэгтэй нийлээд холбоотой асуудал юм. Тоосжилтыг багасгах арга бол хотыг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх асуудал юм. Энэ талаар тодорхой ажлууд хийж байгаа боловч ажлын явц тийм ч үр дүнтэй, ахицтай биш байна. Жишээ нь: төрөл бүрийн тарьц суулгацуудыг хийж байгаа боловч орчин нөхцөл, хамгаалалт, арчилалт зэргээсээ шалтгаалаад ургалт, хамрах хүрээ нь бүтэл муутай байна гэж

болно. Тухайлбал: БГД, БЗД, СБД, СХД-ийн ТҮК-ийн байнгын нэг ажилтанд 148000-379500 м2, ЧД, ХУД-ийн ТҮК-д 6700-19740 м2 ногоон байгууламж ногдож байна.2005 онд төвийн 6 дүүрэгт ногоон байгууламжийн ажиллагсад 95 байгаагийн дотор БГД, БЗД, СБД, СХД-ийн ТҮК-уудад байнгын ажилтан нэг байхад ЧД, ХУД-т 14-15 ажиллагсадтай, түр ажилчин БЗД, СБД, СХД-ийн ТҮК-уудад дунджаар 5 байхад

Page 12: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

БГД, ХУД-т 18-30 байна. Байнгын 1 ажилтантай компаниуд ногоон байгууламжийг тарих, арчлах асуудлыг бүхэлд нь мэргэжлийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна. Ногоон байгууламжид улирлын чанартай түр ажилтан авч ажиллуулснаар мэргэжилтэй, мэргэшсэн ажилчин бүрдэх боломж алдагдаж, үүнээс шалтгаалж компаниудын ногоон байгууламжийг шинээр тарих, нөхөн сэргээх, мод сөөгөнд хэлбэржүүлэх тайралт хийх, ургамалан хашлага сэргээх, услалтын систем засварлах ажлуудтехнологийн дагуу хийгдэхгүй байна.Энэ талаар мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологи ашиглах учир дутагдалтай талууд байна. Иймд шинэ технологийг судлаж монгол орны байгаль цаг уурт тохирсон мод зүлгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ талаар судалгаа хийж үзсэн бөгөөд геотекстилийн технологийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байна. /Монгол орон хуурайшилт ихтэй тиймээс ядаж хот суурин газрууддаа хиймэл нуур, усан оргилуур зэрэг байгууламжуудийг бий болгох нь нийлээд их ач тустай, ус өөрөө сайн шингээгч тул тоос элдэв хорт бодисийг өөрдөө шингээх чадвар өндөр/

4.    Хог хаягдал: Хог хаягдлын асуудал нь эртнээс яригдаж байгаа зүйл боловч мөн л дээрх асуудлуудын нэгэн адил тодорхой үр дүн харагдахгүй байна. Иймд хог хаягдлыг боловсруулах технологи түүнийг хийх менежментийн асуудлыг цогц хийх хэрэгтэй.  Өнөөдөр нэг үйлчлэгч 3000 м2 талбай цэвэрлэнэ гэж тооцвол дунджаар 848 (2544400/3000) үйлчлэгчтэй байхаар байна. Гэтэл компаниудад 2005 оны байдлаар 369 үйлчлэгч ажиллаж, нэг үйлчлэгчид дунджаар 6900 (2544400/369) м2 талбай оногдож байгаа нь цэвэрлэгээг бүх талбайд хүрч, чанартай, байнга хийх боломжгүй байна. Аудитын явцад явж үзэхэд хаана ч урсгал хог хаягдал байгаагаас гадна зөвшөөрөлгүй газарт хуримтлагдсан хог хаягдал их байгаа юм.

Page 13: Шатахуун түгээх газрын хор хөнөөл.docx

Дээрх асуудлууд нь нийтдээ нийслэл хотын хамгийн тулгамдсан асуудлууд байгаа нь харагдаж байна. Иймд асуудлуудын гарсан шалтгаан, үүссэн нөхцөл түүнээс гарч байгаа хор хохирол, үзүүлэх нөлөөлөл зэргээс нь дүгнэхэд шууд хот төлөвлөлт, түүнийг тойрсон бодлогуудаас үүдэн гарсан гэж үзэж байна.