ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com guide for customer...2 ЭРХЭМ...

35
1

Upload: hoangcong

Post on 26-Mar-2018

234 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

1

Page 2: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

2

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД,

Бид үнэт цагийг тань хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг хялбар, найдвартай, аюулгүй арга замаар авах боломжийг олгох интернэт банкны үйлчилгээг санал

болгож байна.

Интернэт банкны үйлчилгээг сонгосноор ...

Эрсдэлгүй, найдвартай – Бид таны гүйлгээ, дансны нууцлалыг хангахын тулд дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн нууцлал, аюулгүй байдлын THAWTE сертификат, васко төхөөрөмж олон төрлийн

технологи, арга хэрэгслийг ашигладаг.

Хурдан шуурхай – Харилцагч таны гүйлгээ бүр онлайн горимоор хийгдэхийн зэрэгцээ та дэлхийн аль орноос хүссэн цагтаа дансны үлдэгдэл, хуулга зэрэг дансны мэдээллээ хормын дотор авах

боломжтой.

Хялбар – Банкны үйлчилгээг авахын тулд салбар, тооцооны төвд ирэлгүйгээр интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Интернэт

банкны үйлчилгээний талаархи мэдээллийг [email protected] цахим шуудан болон ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1800-1888 дугаарын утсаар 24 цагийн турш хүргэх болно.

Хэрэв та үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй бол ...

Интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд харилцагч нь ХасБанкинд харилцах, хадгаламж,

зээл, картын данс эзэмшдэг байх шаардлагатай. Дараахь байдлаар үйлчилгээнд бүртгүүлэх

боломжтой. Үүнд:

Интернэт банкны https://e-xacbank.com вэб хуудасны “Бүртгүүлэх” цэсийг ашиглан дансны

үлдэгдэл, хуулга, зээлийн эргэн төлбөрийн хуваарь харах эрхтэйгээр бүртгүүлэх;

Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1888 дугаарт залгаж дансны үлдэгдэл, хуулга, зээлийн

эргэн төлбөрийн хуваарь харах эрхтэйгээр бүртгүүлэх;

Өөрт ойр байрлах салбарт иргэний үнэмлэхээ авч очих.

Page 3: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

3

АГУУЛГА

I. ТАНИЛЦУУЛГА ............................................................................................................................... 4

1.1. Үйлчилгээнд бүртгүүлэх ......................................................................................................... 5

1.2. Интернэт банкинд нэвтрэх ...................................................................................................... 6

II. ДАНСНЫ ЛАВЛАГАА ....................................................................................................................... 7

2.1. Дансны үлдэгдэл шалгах ........................................................................................................ 7

2.2. Дансны хуулга харах .............................................................................................................. 8

2.3. Зээлийн эргэн төлбөрийн хуваарь харах ............................................................................... 10

III. ГҮЙЛГЭЭ ...................................................................................................................................... 11

3.1. Өөрийн данс хооронд ........................................................................................................... 11

3.2. ХасБанкны данс хооронд ...................................................................................................... 13

3.3. Банк хооронд ........................................................................................................................ 15

3.4. Төлбөр төлөх ........................................................................................................................ 15

3.5. Гадаад гүйлгээ ...................................................................................................................... 18

3.6. Гүйлгээ захиалах .................................................................................................................. 23

3.7. Гүйлгээний загвар хадгалах, ашиглах ................................................................................... 25

IV. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ....................................................................................................... 27

V. ТОХИРГОО ................................................................................................................................... 30

5.1. Интернэт банкны гүйлгээний эрх нээх .................................................................................. 30

5.2. Данс нэмэх, хасах ................................................................................................................. 31

5.3. Дансны нэр өөрчлөх ............................................................................................................. 33

5.4. Нууц үг солих ....................................................................................................................... 34

Page 4: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

4

I. ТАНИЛЦУУЛГА

Интернэт банкны үйлчилгээг ашигласнаар та банкинд бэлэн мөнгө тушаах, данснаас бэлэн зарлага гаргахаас бусад бүх төрлийн үйлчилгээг авч болно. Үүнд:

Банк хооронд болон ХасБанкны данс хооронд мөнгө шилжүүлэх

Гадаад гуйвуулга буюу SWIFT гүйлгээ хийх

Гүйлгээ захиалах Зээлийн эргэн төлбөр төлөх

Дансны үлдэгдэл харах Дансны хуулга харах

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах

AMAR, XacInfo үйлчилгээнд бүртгүүлэх Төлбөрийн карт захиалах

Хадгаламжийн данс нээх Цалингийн зээл, овердрафтын өргөдөл бөглөх

ХасБанкны интернэт банкны үйлчилгээний боломж, үнэ тариф болон харилцагчдын байнга асуудаг

асуултын хариултыг та https://e-xacbank.com вэбийн нэвтрэх хуудаснаас харах боломжтой.

Page 5: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

5

1.1. Үйлчилгээнд бүртгүүлэх

Түүнчлэн ХасБанкинд харилцах, хадгаламж, зээлийн данстай харилцагчид банкны салбарт ирэлгүй,

https://e-xacbank.com вэб хуудсаар дамжуулан интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.

Вэб хуудас ашиглан бүртгүүлсэн харилцагчид нь өөрийн болон хамтран эзэмшдэг (Ирээдүйн саятан

г.м) дансны үлдэгдэл шалгах, хуулга харах, зээлийн эргэн төлбөрийн хуваарь харах эрхтэй байна.

Үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд нэвтрэх хуудсанд байрлах “Бүртгүүлэх” товчийг дарахад интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийн маягтыг харуулна.

Хүсэлтийн маягтын бүх талбарыг бүрэн, зөв бөглөж илгээх товчийг дарахад таны хүсэлтийг банк

хүлээн авсан эсэхийг дэлгэцэнд мэдэгдэнэ.

Үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийг Банк ажлын өдөрт 24 цагийн дотор шийдвэрлэж, хариу өгнө.

Page 6: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

6

1.2. Интернэт банкинд нэвтрэх

https://e-xacbank.com вэб хуудасны “Интернэт банкинд нэвтрэх” хэсэгт харилцагчийн нэвтрэх нэр

болон нууц үгээ оруулж, “Нэвтрэх” товчийг дарна.

Page 7: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

7

II. ДАНСНЫ ЛАВЛАГАА

2.1. Дансны үлдэгдэл шалгах

Нүүр хуудасны баруун дээд хэсэг интернэт банкны үйлчилгээнд бүртгэлтэй нийт дансны боломжит үлдэгдлийг харуулна.

Дээрхи жагсаалтаас дурын дансыг сонгож, данс болон үлдэгдлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг

харна.

Page 8: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

8

Мөн дээрхи мэдээллийг Дансны лавлагаа – Дансны үлдэгдэл дэд цэс рүү орж харах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл харах дансны дугаарыг сонгож “Харах” товчийг дарна.

2.2. Дансны хуулга харах Сонгосон хугацааны хуулга харахын тулд Дансны лавлагаа – Дансны хуулга дэд цэсийг сонгоно.

Page 9: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

9

Хуулга харах дансны дугаар болон эхлэх дуусах огноог оруулж, “Хуулга харах” товчийг дарна.

Дансны хуулгыг дараахь байдлаар харуулна.

Хүснэгтийн баруун доод хэсэгт байрлах хөрвүүлэх товчуудыг ашиглаж хуулгыг Excel.doc болон PDF

файл болгон хадгалах боломжтой.

Page 10: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

10

2.3. Зээлийн эргэн төлбөрийн хуваарь харах

Дансны лавлагаа – Зээлийн эргэн төлөлт цэс рүү орж дансны дугаараа сонгон “Харах” товчийг

дарахад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харуулна.

Энэ хэсэгт зээлийн хүү, үндсэн төлбөр болон торгууль мөн зээл авсанаас хойш төлөгдсөн хүү, үндсэн

төлбөр, зээлийн үлдэгдлийн талаархи мэдээллийг харуулна.

Page 11: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

11

III. ГҮЙЛГЭЭ

Гүйлгээ цэсийг ашиглан 5 төрлийн гүйлгээ хийх, гүйлгээг урьдчилан захиалах болон байнга хийдэг

гүйлгээг загвар болгон хадгална.

3.1. Өөрийн данс хооронд

Интернэт банкны үйлчилгээнд бүртгэлтэй өөрийн дансдын хооронд гүйлгээ хийхэд Гүйлгээ – Өөрийн данс хооронд цэсийг ашиглана.

Гүйлгээний мэдээлэл оруулах цонхонд шилжүүлэгч, хүлээн авагчийн данс болон мөнгөн дүнг оруулж,

гүйлгээний валютыг сонгоно.

Page 12: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

12

Гүйлгээний валютын сонголтоос хамааруулан шилжүүлэгчийн данснаас тухайн дүнг хөрвүүлж

зарлагын гүйлгээ хийнэ. Жишээ нь: Шилжүүлэгчийн данс нь MNT, хүлээн авагчийн данс нь CNY бөгөөд

гүйлгээний дүн 100, гүйлгээний валютыг CNY гэж сонгосон бол шилжүүлэгчийн данснаас CNY 100-тай тэнцэх төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэнэ.

“Үргэлжлүүлэх” товчийг дарахад гүйлгээний мэдээлэл баталгаажуулах цонх харуулах бөгөөд

харилцагч мэдээллээ шалгаж, гүйлгээний тогтмол нууц үг эсвэл васко код оруулна.

“Гүйлгээ хийх” товчийг дарахад таны гүйлгээ хийгдэж, гүйлгээний баримтыг дэлгэцэд харуулна. Мөн уг баримтыг харилцагчийн интернэт банкинд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ.

Page 13: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

13

3.2. ХасБанкны данс хооронд

Интернэт банкинд бүртгэлтэй данснаас ХасБанкны дурын данс руу шилжүүлэг хийхэд Гүйлгээ –

ХасБанкны данс хооронд цэсийг ашиглана.

Гүйлгээний мэдээллийг оруулж, хүлээн авагчийн нэр, гүйлгээний дүн, валютыг шалгасны дараа

“Үргэлжлүүлэх” товчийг дарна.

Page 14: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

14

Дэлгэцэд гүйлгээний мэдээлэл баталгаажуулах цонх харуулах бөгөөд харилцагч мэдээллээ шалгаж,

гүйлгээний тогтмол нууц үг эсвэл васко код оруулна.

“Гүйлгээ хийх” товчийг дарахад таны гүйлгээ хийгдэж, гүйлгээний баримтыг дэлгэцэд харуулна. Мөн уг баримтыг харилцагчийн интернэт банкинд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ.

Page 15: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

15

3.3. Банк хооронд

Гүйлгээ – Банк хооронд цэсийг ашиглан ХасБанкнаас бусад банкны дансд руу шилжүүлэг хийнэ.

ХасБанкны данс хооронд гүйлгээ хийхээс ялгаатай нь хүлээн авагчийн Банкны нэрийг сонгох бөгөөд

системээс хүлээн авагчийн данс болон нэрийг урьдчилан шалгах боломжгүй тул мэдээллээ сайтар

шалгана уу.

3.4. Төлбөр төлөх

Гүйлгээ – Төлбөр төлөх цэсээр дамжуулан орон сууц, утас, интернэт, кабелийн телевизийн зэрэг хэрэглээний төлбөрөө төлнө.

Page 16: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

16

Төлбөр хүлээн авагчдын жагсаалтаас сонгож “Төлбөр” товчийг дарна.

Системээс төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг автоматаар харуулах бөгөөд харилцагч нь

шилжүүлэгчийн данс, гүйлгээний дүн, утгаа оруулж, “Үргэлжлүүлэх” товчийг дарна.

Page 17: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

17

Гүйлгээний мэдээллээ шалгаж, гүйлгээний нууц үг эсвэл васко кодоо оруулж “Гүйлгээ хийх” товчийг

дарна.

Page 18: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

18

“Гүйлгээ хийх” товчийг дарахад таны гүйлгээ хийгдэж, гүйлгээний баримтыг дэлгэцэд харуулна. Мөн

уг баримтыг харилцагчийн интернэт банкинд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ.

3.5. Гадаад гүйлгээ

Гадаад орнууд руу SWIFT сүлжээгээр дамжуулан гүйлгээ хийх хүсэлт илгээхэд Гүйлгээ – Гадаад

гүйлгээ цэсийг ашиглана.

Гадаад гүйлгээний маягтын “Гуйвуулагчийн мэдээлэл” хэсэгт харилцагчийн интернэт банкинд

бүртгэлтэй мэдээллийг системээс татаж харуулах бөгөөд харилцагч нь шаардлагатай мэдээллээ

засварлаж, шилжүүлэгчийн дансаа сонгоно.

Page 19: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

19

Төлбөрийн хэлбэр буюу гүйлгээний дүн, гүйлгээний валютаа сонгоно.

Хүлээн авагчийн мэдээлэл болон төлбөрийн зориулалт буюу гүйлгээний утга оруулна.

Page 20: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

20

Шилжүүлэгч нь зөвхөн ХасБанкны шимтгэлийг төлөх эсвэл дамжуулагч банкны шимтгэлийг төлөх эсэх сонголтыг энд хийнэ.

Хэрэв шилжүүлэгч нь зөвхөн ХасБанкны шимтгэлийг сонгосон тохиолдолд хүлээн авагчид очих мөнгөн дүнгээс дамжуулагч банкны шимтгэл суутгагдана.

“Үргэлжүүлэх” товчийг дарж гүйлгээний мэдээллийг шалган, гүйлгээний нууц код эсвэл васко кодоо оруулна.

Page 21: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

21

“Гүйлгээ хийх” товчийг дарахад таны гүйлгээ хийгдэж, гүйлгээний баримтыг дэлгэцэд харуулна. Мөн

уг баримтыг харилцагчийн интернэт банкинд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ.

Page 22: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

22

Таны гүйлгээний хүсэлтийг ХасБанкны Төлбөр тооцоо дамжуулах албанд илгээх бөгөөд гүйлгээний

талаар асуух, тодруулах зүйл гарвал Даваа-Баасан гаригийн 09:00-18:00 цагийн хооронд 318185-1203, 1204 утсаар холбогдоно уу.

Page 23: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

23

3.6. Гүйлгээ захиалах

Интернэт банкны бүх төрлийн гүйлгээний мэдээлэл оруулах цонхонд байрлах “Гүйлгээг захиалах”

цэсний тусламжтайгаар тогтмол дүнтэй, тодорхой давтамжтай хийгддэг болон нэг удаагийн гүйлгээг урьдчилан захиалах боломжтой. Ийнхүү захиалснаар таны сонгосон хугацаанд уг гүйлгээ автоматаар

хийгдэх болно.

Гүйлгээний мэдээллээ оруулж, “Гүйлгээ захиалах” сонголтыг хийнэ.

Гүйлгээг давтамжтай буюу сар бүрийн тогтмол өдөрт хийх бол “Сар бүр”, зөвхөн нэг удаа хийх бол “Нэг удаа” сонголтыг хийж огноог оруулж, нэр өгч “Үргэлжүүлэх” товчийг дарна.

Page 24: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

24

Гүйлгээний мэдээллийг шалгаж, гүйлгээний нууц үг эсвэл васко кодоо оруулан “Гүйлгээ хийх” товчийг

дарахад захиалга хадгалагдана.

Хэрэв сард 2 буюу түүнээс дээш удаа гүйлгээ хийх захиалга үүсгэх бол мэдээллийг шинээр оруулж,

захиалгыг хадгална.

Гүйлгээний захиалгаа харах бол баримтын доод хэсэгт байрлах “Захиалгат гүйлгээний жагсаалт” холбоосыг дарна.

Page 25: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

25

Гүйлгээ – Захиалгат гүйлгээ цэснээс мөн дээрх жагсаалт болон дэлгэрэнгүйг харах боломжтой.

Гүйлгээний захиалгыг цуцлах бол шилжүүлэгчийн данс байрших салбарт хандана уу.

3.7. Гүйлгээний загвар хадгалах, ашиглах

Гүйлгээний загвар хадгалах Олон давтамжтай хийгддэг гүйлгээний мэдээллийг загвар болгон хадгалсанаар харилцагч нэг ижил

мэдээллийг дахин дахин оруулах шаардлагагүй болно.

Үүний тулд бүх төрлийн гүйлгээний мэдээлэл баталгаажуулах цонхонд байрлах “Гүйлгээг загвар

болгон хадгалах” холбоосыг ашиглана. Гүйлгээ захиалахаас ялгаатай нь энэ тохиолдолд гүйлгээг автоматаар хийхгүй, зөвхөн гүйлгээний маягтыг бөглөх явцыг хялбарчилах юм.

Page 26: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

26

Гүйлгээний загварт нэр өгч хадгална.

Гүйлгээний загвар ашиглах Гүйлгээ хийх буюу гүйлгээний мэдээлэл оруулах цонхонд байрлах “Гүйлгээний загвар ашиглах”

холбоосыг ашиглан үүсгэсэн загвараа ашиглан ижил мэдээллийг дахин оруулахгүйгээр шилжүүлгээ

хялбархан хийнэ.

Уг холбоосыг дарахад тухайн гүйлгээний төрлөөр үүсгэсэн нийт загварын жагсаалтыг харуулна.

Жагсаалтаас дурын загварыг сонгож мөнгөн дүн, шилжүүлэгч, хүлээн авагчийн данс г.м мэдээллийг өөрчлөн гүйлгээг үргэлжлүүлэх боломжтой.

Page 27: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

27

IV. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

Бүтээгдэхүүн, үйлчилгээ цэсийг ашиглан интернэт банкны үйлчилгээнд бүртгэлтэй харилцагч нь

ХасБанкны бусад үйлчилгээнд онлайнаар бүртгүүлэх боломжтой. Тухайлбал,

AMAR мобайл банкны үйлчилгээнд бүртгүүлэх XacInfo буюу дансанд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээг мэдэгдэх үйлчилгээнд бүртгүүлэх

Төлбөрийн карт захиалах Хугацаатай хадгаламжийн данс нээлгэх

Цалингийн зээлийн өргөдөл бөглөх

Овердрафтын зээлийн өргөдөл бөглөх

Харилцагч нь бүртгүүлэх үйлчилгээгээ сонгон маягтыг үнэн зөв, бүрэн бөглөж илгээх бөгөөд тодорхой хугацааны дараа үйлчилгээний бүртгэл хийгдэх буюу зээлийн өргөдлийг судлаж, банкнаас цахим

шуудан, утсаар холбогдох болно.

Жишээ: Төлбөрийн карт захиалах

Холбоосыг ашиглан үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг авна. Харилцагчийн хувийн мэдээллийг интернэт банкны системээс автоматаар татаж харуулна.

Page 28: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

28

Дансны мэдээлэл талбарын дансны дугаар хэсэгт картанд холбох боломжтой дансдыг харуулах бөгөөд

харилцагч дансаа сонгоход дансны бусад мэдээллийг систем автоматаар татаж харуулна.

Төлбөрийн картын мэдээлэл хэсэгт захиалах картын төрөл, карт дээр бичигдэх нэр, карт хүлээн авах

салбар зэрэг мэдээллийг оруулна.

“Гэрээний нөхцөлтэй танилцах” холбоосыг дарж гэрээтэй сайтар танилцан зөвшөөрөх тэмдэглэгээг

хийж, гүйлгээний эсвэл нэвтрэх нууц үгээ оруулан “Илгээх” товчийг дарна.

Банк хүсэлтийг хүлээн авсан тухай дэлгэцэд мэдэгдэнэ.

Page 29: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

29

Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийг дээрхитэй төстэйгээр бөглөж, илгээнэ.

Page 30: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

30

V. ТОХИРГОО

Тохиргоо цэсийг ашиглан үйлчилгээний талаархи санал, гүйлгээний эрх нээлгэх, нэг өдөрт болон нэг

удаад хийх гүйлгээний дүнгийн хязгаар лимит нэмэгдүүлэх, гүйлгээний нууц үг солих хүсэлтээ илгээх болон интернэт банкинд данс нэмэх, хасах, дансны нэр өөрчлөх, нэвтрэх нууц үг солих зэрэг

тохиргоог хийнэ.

5.1. Интернэт банкны гүйлгээний эрх нээх

Интернэт банкинд гүйлгээний эрхгүй бүртгүүлсэн харилцагч Тохиргоо – Банкинд хүсэлт илгээх – Интернэт банкны гүйлгээний эрх нээх цэсийг ашиглан банкинд хүсэлт илгээх боломжтой.

Холбогдох талбаруудыг бөглөж, гүйлгээний код эсвэл нэвтрэх нууц үгээ оруулж “Илгээх” товчийг

дарна.

Page 31: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

31

Банк хүсэлтийг хүлээн авсан болон гүйлгээний эрхийг хэзээ нээх, нээсэн тухай хэрхэн мэдэгдэх тухай

мэдээллийг дэлгэцэд харуулна.

5.2. Данс нэмэх, хасах

ХасБанк дахь өөрийн болон хамтран эзэмшдэг дансаа интернэт банкны үйлчилгээнд холбох хүсэлтээ Тохиргоо – Дансны удирдлага цэсийг ашиглан илгээнэ. Хүсэлтийг ажлын өдрүүдэд 2 цагийн дотор

шийдвэрлэж дансыг интернэт банкинд нэмнэ.

Page 32: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

32

Данс бүрийн ард байрлах “Устгах” товчийг дарж интернэт банкнаас холбогдсон дансыг хасна.

Page 33: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

33

5.3. Дансны нэр өөрчлөх

Дансны нэрээ өөрт ойлгомжтой болгон өөрчлөх бол Тохиргоо – Дансны удирдлага цэсний “нэр

солих” холбоосыг ашиглана.

Дансны шинэ нэрийг оруулж “Дансны нэрийг өөрчлөх” товч дарна.

Page 34: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

34

5.4. Нууц үг солих

Тохиргоо – Нууц үг солих цэсний тусламжтайгаар харилцагч нь интернэт банкинд нэвтрэх нууц үгээ

өөрчлөх боломжтой.

Шинэ нууц үгээ 2 удаа оруулж “Нууц үг өөрчлөх” товчийг дарна.

Page 35: ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, - e-xacbank.com Guide for Customer...2 ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД, Бид үнэт цагийг тань хэмнэх, орон

35