Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах...

73
Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах тусламжийн чиглэлээр бэлтгэж ЭМХҮТ-ийн лицензийн албанд өгсөн тестийн асуултууд Эмнэлгийн Анхны тусламжийн асуултууд: 1. Өвчтөнөөс эмчид халдвар дамжих үйл явцад хамаарахгүй хүчин зүйлийг нэрлэнэ үү? a. Өвчтөн халдвар үүсгэгч нян, вирустай байх b. Өвчтөний цус, шингэн эмчийн биед нэвтрэх зам байх c. Өвчтөн эмгэг өвчнөөр халдварлагдсан өгүүлэмж d. Эмчийн биед халдвар үүсгэхүйц олон тооны нян нэвтэрч орох e. Эмчийн дархлаа сул байх 2. Осолдогчид анхны тусламж үзүүлэхдээ халдвар авахаас хамгаалах арга хэрэгслэлүүдийг нэрлэнэ үү? 1. Хамгаалалтын бээлий өмсөх 2. Хамгаалалтын нүдний шил зүүх 3. Бээлий өмсхөөс өмнө бөгж, бугуйвч, цагаа тайлах 4. Амны хаалт зүүх 5. Гарын шарх, шалбархайд тусламж үзүүлж эхлэхээс өмнө наалдамхай (шархны) тууз нааж хамгаалах 3. Гэмтсэн өвчтөнийг шаардлаггүй үед хөдөлгөж, зөөхөд ямар сөрөг нөлөө гарч болох вэ? 1. Хугарсан яс арьсийг цоолох 2. Хугарсан яс зөөлөн эд, судас гэмтээх 3. Цус алдалтыг нэмэгдүүлэх 4. Шарханд халдвар орох 5. Өвдөлт нэмэгдүүлэх 4. Гэмтсэн өвчтөнийг гэмтлийн байрнаас яаралтай холдуулах заалтанд хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү? a. Галын аюул b. Угаарын хий c. Цус алдах d. Дэлбэрэх e. Живэх 5. Осолдогч хүзүүний нугалам, нурууны гэмтэлтэй байх үед ойр зуур зөөж холдуулахад ямар аргыг сонгох вэ? a. Нэг аврагч сугадаж b. Хоѐр аврагч сугадаж c. Нэг аврагч үүрч d. Хоѐр аврагч чагталсан гар дээр өргөх e. Хувцасных мөрнөөс зөөлөн чирэх 6. Амин эрхтэнд хамаарахыг нь сонгоно уу? 1. Амьсгалын зам 2. Амьсгалалт 3. Цус эргэлт 4. Элэг 5. Бөөр 7. Осолдсон хүнд тусламж үзүүлэх ерөнхий дэс зөв үү?

Upload: others

Post on 30-Aug-2019

40 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах тусламжийн чиглэлээр бэлтгэж ЭМХҮТ-ийн лицензийн албанд өгсөн тестийн асуултууд

Эмнэлгийн Анхны тусламжийн асуултууд: 1. Өвчтөнөөс эмчид халдвар дамжих үйл явцад хамаарахгүй хүчин зүйлийг

нэрлэнэ үү? a. Өвчтөн халдвар үүсгэгч нян, вирустай байх b. Өвчтөний цус, шингэн эмчийн биед нэвтрэх зам байх c. Өвчтөн эмгэг өвчнөөр халдварлагдсан өгүүлэмж d. Эмчийн биед халдвар үүсгэхүйц олон тооны нян нэвтэрч орох e. Эмчийн дархлаа сул байх

2. Осолдогчид анхны тусламж үзүүлэхдээ халдвар авахаас хамгаалах арга хэрэгслэлүүдийг нэрлэнэ үү?

1. Хамгаалалтын бээлий өмсөх 2. Хамгаалалтын нүдний шил зүүх 3. Бээлий өмсхөөс өмнө бөгж, бугуйвч, цагаа тайлах 4. Амны хаалт зүүх 5. Гарын шарх, шалбархайд тусламж үзүүлж эхлэхээс өмнө

наалдамхай (шархны) тууз нааж хамгаалах 3. Гэмтсэн өвчтөнийг шаардлаггүй үед хөдөлгөж, зөөхөд ямар сөрөг нөлөө

гарч болох вэ? 1. Хугарсан яс арьсийг цоолох 2. Хугарсан яс зөөлөн эд, судас гэмтээх 3. Цус алдалтыг нэмэгдүүлэх 4. Шарханд халдвар орох 5. Өвдөлт нэмэгдүүлэх

4. Гэмтсэн өвчтөнийг гэмтлийн байрнаас яаралтай холдуулах заалтанд хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү?

a. Галын аюул b. Угаарын хий c. Цус алдах d. Дэлбэрэх e. Живэх

5. Осолдогч хүзүүний нугалам, нурууны гэмтэлтэй байх үед ойр зуур зөөж холдуулахад ямар аргыг сонгох вэ?

a. Нэг аврагч сугадаж b. Хоѐр аврагч сугадаж c. Нэг аврагч үүрч d. Хоѐр аврагч чагталсан гар дээр өргөх e. Хувцасных мөрнөөс зөөлөн чирэх

6. Амин эрхтэнд хамаарахыг нь сонгоно уу? 1. Амьсгалын зам 2. Амьсгалалт 3. Цус эргэлт 4. Элэг 5. Бөөр

7. Осолдсон хүнд тусламж үзүүлэх ерөнхий дэс зөв үү?

Page 2: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Ослын орчныг (scene) болон осолдогчийн биеийн байдлыг үнэлэх b. Дуудлага өгөх c. Тусламж үзүүлэх d. Тийм e. Үгүй

8. Өвчтөн осолдон байранд тусламж үзүүлж эхлэхээс өмнө заавал гүйцэтгэх ямар үйлдэл шаардлагатай вэ?

a. Өвчтөнийг зөв байрлуулах b. Ослын гэрчээс асуух c. Тусламж дуудах d. Ослын орчныг үнэлэх e. Анхны тусламжийн цүнхээ шалгах

9. Осолдсон хүнийг амь тэнссэн байдалд орсон эсэх үнэлгээнд хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү?

a. Осолдогчтой харилцаж, дуудах b. Ухаангүй байвал тусламж дуудах c. Амьсгалын замыг чөлөөлөх d. Амьсгалалтыг чагнах e. Цус алдаж байгаа эсэхийг шалгах

10. Осолдсон хүнийг амь тэнссэн байдалд орсон эсэхийг үнэлэх үзүүлэлтэнд хамаарахыг нь тэмдэглэнэ үү?

1. Осолдогчтой харилцаж, дуудах 2. Амьсгалын замыг чөлөөлөх 3. Амьсгалалтыг чагнах 4. Цус алдаж байгаа эсэхийг шалгах 5. Судасны лугшилтыг тэмтэрч үзэх

11. Гэмтсэн өвчтөн амь тэнссэн байдалд орсон шинжүүдэд хамаарахыг нь тэмдэглэнэ үү?

1. Ухаангүй 2. Амьсгал саадтай (хяхнасан амьсгал) 3. Амьсгалын тоо хэт цөөрсөн, олширсон, давчидсан 4. Амьсгалын хөдөлгөөн ажиглагдахгүй 5. Их хэмжээний цус алдсан

12. Ослолдсон хүнд тусламж үзүүлэх явцад эмчид учирч болох ямар эрсдэл байх вэ?

1. Халдвар авах 2. Зам тээврийн осолд өртөх 3. Хорт хийгээр амьсгалах 4. Архаг эмгэг өвчин тусах 5. Хахах

13. Осол гэмтлийн үеийн үндсэн үнэлгээний зорилго юунд орших вэ? a. Хөнгөн гэмтлийг илрүүлэх b. Өвчтөнөөс асуумж авах c. Амь тэнссэн байдалд орсон эсэхийг үнэлэх d. Өвчтөнөөс зөвшөөрөл авах e. Ар гэрийнхнээс мэдээлэл авах

Page 3: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

14. Өвчтөн амь тэнссэн байдалд ороогүй хөнгөвтөр гэмтэл авсан үед анхааран ажиллах хамгийн чухал зүйл юу вэ?

a. Гэмтлийн байрнаас зөөж холдуулах b. Ар гэрийнхэнд мэдэгдэх c. Ажлын газарт нь дуулгах d. Өвчтөний биеийн байдлыг хүндрүүлж болох гэмтлийг илрүүлж

анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн хүргэх

15. Гэмтсэн өвчтөнийг дуудахад хариулахгүй бол дэслэлийн дагуу хэрэгжүүлэх анхны арга хэмжээг сонгоно уу?

a. Осолдогч амь тэнссэн байдалд ороогүй байна гэж үнэлнэ b. Амьсгалын замыг чөлөөлнө c. Амсгалуулна d. Тусламж дуудна e. Цус эргэлтийн байдлыг үнэлнэ

16. Гэмтсэн өвчтөнөөс асууж цуглуулдаг өгүүлэмжид хамаарахгүйг нь тодруулна уу?

a. Яаж гэмтсэн, юу тохиолдсон бэ b. Биеийн аль хэсэгт өвдөж, хөндүүрлэж байна вэ c. Харшилтай юу d. Архаг өвчний түүх e. Тогтмол хэрэглэдэг эмийн бодис

17. Хүүхдийн яаралтай тусламжийн үед эмнэлзүйн ямар тохиолдолд аврах амьсгалуулалтыг хийх вэ?

a. Ухаантай, амьсгалын дутагдалтай b. Ухаанүй c. Ухаангүй, амьсгалын дутагдалтай d. Ухаагүй, амьсгал зогссон, судасны лугшилт тэмтрэгдэнэ e. Ухаагүй, амьсгал зогссон, судасны лугшилт тэмтрэгдэхгүй

18. Амилуулах амьсгалуулалт зөв хийж байгааг илтгэх үзүүлэлтийг нэрлэнэ үү? a. Өвчтөний хацар томбойх b. Өвчтөний аюулхай орчим цүрдийх c. Амьсгалуултын үед өвчтөний хамраар агаар урсаж гарах d. Цээж тэлж, өвчүү өргөгдөх e. Хавирга завсрын булчин хонхойж сорогдох

19. Амьсгалын дутагдлын эмнэлзүйн шинжүүдийг нэрлэнэ үү? A. Амьсгалын агаарын урсгалын чимээ шуугиж, хяхнаж сонсогдох B. Айж бачимдах, хамрын угалз сарталзах, ам ангайх C. Царай хөхөлбөр, баргар, хөлөрсөн D. Амьсгал давчидсан, олширсон E. Дээрх бүгд

20. Осолдогч хахах шалтгаанд хамаарахгүйг нь заана уу? a. Хоол идэхийн өмнө болон идэж байх үед архи уух b. Хоолны хатуу бүхэл хэсгийг муу зажилж залгихаар оролдох c. Хиймэл шүдээ залгих d. Ухаантай өвчтөн бөөлжих үед

Page 4: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. Амандаа хатуу зүйл хийсэн үедээ инээх, гүйх, тоглох 21. Хахаж, ухаан алдаж унасан осолдогчийг аврах удирдамжид заасан

аргачлалыг сонгоно уу? 1. Сээрэн дээр 5 удаа дэлсэх 2. Тусламж дуудах 3. Амилуулах амьсгалуулалт хийх 4. Амилуулах суурь тусламж эхлэх 5. Аюулхайг бүслэн шахах

22. Гуурсан хоолойн багтраа, гипервентиляци, анафилаксийн шок зэргийн үед бүгдэд нь адилхан илрэх ямар шинж байна вэ?

a. Бүгдэд нь амилуулах амьсгалуулалт хийх заалттай b. Зөвхөн хүүхдэд тохиолдоно c. Бүгд амь тэнссэн байдлын илрэл d. Бүгдэд нь амьсгалын дутагдлын шинж илэрнэ e. Бүгдэд нь артерийн даралт нь буурна

23. Амьсгалын дутагдалтай өвчтөн бүрт авч хэрэгжүүлдэг арга хэмжээг нь сонгоно уу?

a. Амилуулах амьсгалуулалт хийнэ b. Амны хөндийгээс соруулж цэвэрлэнэ c. Өвчтөнд хүйтэн ус уулгана d. Өвчтөнийг тохиромжтой (суугаа) байрлалд оруулан, амраана e. Аюулхайг бүслэн шахах аргачлал

24. Өдрийн хоолны үеээр таны найз гэнэт ханиалгаж, дуу нь суларч, хяхнах чимээ сонсогдов. Та ямар тусламж үзүүлэх вэ?

a. Шалан дээр хэвтүүлээд, амыг ангайлгаж хуруугаараа гадны биетийг гогдож гаргахыг оролдоно

b. Шалан дээр хэвтүүлээд 2 удаа амьсгалуулж, 5 удаа аюулхай дээр нь дэлсэнэ

c. Сайн ханиалгаж, уртаар амьсгалахыг зөвлөнө d. Сээрэн дээр дэлсэх, аюулхайг бүслэн шахах ажилбарыг

хэрэгжүүлнэ e. Толгойг гэдийлгэж, оочийг өргөж ажибар хийнэ

25. Хахаж дугарч, амьсгалж чадахгүй, ухаантай байгаа осолдогчид үзүүлэх тусламжийн удирдамжид хамаарахгүйг нь тэмдэглэнэ үү?

a. Сээрэн дээр 5 удаа дэлсэх b. Аюулхайг бүслэн шахах (5 удаа) c. Дээрх ажилбарыг давтан хийх d. Амилуулах амьсгалуулалт хийх e. Амилуулах суурь тусламж эхлэх

26. Ерөнхий мэргэжлийн эмч амилуулах суурь тусламжаа зогсоох заалтууд 1. Тусламж үзүүлэгчид ослын орчны байдал аюултай болох 2. Осолдогчийн амьсгалын үйл ажиллагаа сэргэх 3. Дефибриллятортой аврах багийнхан хүрэлцэн ирэх 4. Тусламж үзүүлэгч бүрэн цуцаж туйлдах 5. Амилуулах тусламж үзүүлээд 30 минутаас илүү болох, хамтын

шийдвэрийг үндэслэх

Page 5: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

27. Зүрх зогсоход хүргэдэг осол гэмтлийн үндсэн шалтгаануудыг тэмдэглэнэ үү?

1. Зам тээврийн осол 2. Живэх 3. Угаартах 4. Хордох 5. Хахах

28. Зүрхний шигдээс өвчний эмнэлзүйн шинжүүдийг сонгоно уу? 1. Гар хөлийн үзүүр хөрөх 2. Хөлрөх 3. Цээжээр өвдөх 4. Арьс цайрах 5. Амьсгал давчдах

29. Зүрхний гаралтай цээжээр өвдөх эмнэлзүйн онцлогуудыг тэмдэглэнэ үү? 1. Өвчүү, цээжний тус газар дарж байгаа мэт 2. Өвдөлт мөр, гарлуу дамжина 3. Өвдөлт хүзүү, багалзуур, доод эрүүрүү дамжина 4. Өвдөлт хавирганы завсарт зөвхөн нэг цэгт хүчтэй илэрнэ 5. Өвдөлт амьсгал авах үед нэмэгдэнэ

30. Зүрхний гаралтай цээжээр өвдөх эмнэлзүйн онцлогуудыг тэмдэглэнэ үү? 1. Цээжний өвдөх + амьсгал давчдах 2. Цээжний өвдөх +дотор муухайрч, бөөлжих 3. Цээжээр өвдөх+ толгой эргэх, муужрах 4. Цээжээр өвдөх + чацга алдах 5. Цээжээр өвдөх + хөлрөнө, арьс хөхрөнө, хөрнө

31. Зүрхний шигдээсийн улмаас ямар хүндрэл тохиолдох вэ? 1. Зүрхний үйл ажиллагааны дутагдал 2. Зүрх зогсох 3. Зүрхний булчингийн зарим хэсэг үхжих 4. Тархины голомтлог шинжүүд илрэх 5. Гиповолеми

32. Тухайн өвчтөнд зүрхний шигдээс өвчинтэй гэж та оношловол хэнийг эхлэж дуудах вэ?

A. Гэр орныхон B. Өрхийн эмч C. Зүрхний эмч D. Яаралтай тусламжийн эмч (103) E. Ангиографийн эмч

33. Өвчтөний зүрхний ажиллагаа зогссоныг яаралтай тусламжийн явцад хэрхэн мэдэх вэ (удирдамжид заасны дагуу)?

A. Арьсны өнгөөр B. Артерийн даралт хэмжиж C. Өвчтөнийг нэрээр нь дуудаж D. Амьсгал зоссон бол E. Чагнуураар зүрхийг нь чагнаж

34. Амилуулах суурь тусламжийг хэзээ эхлэх заалттай вэ?

Page 6: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

A. Өвчтөнийг ухаантай байхад нь B. Зүрхний шигдээстэй өвчтөн бүрт C. Зүрхний шигдээстэй өвчтөн ухаан алдах үед D. Амьсгал зогссон өвчтөнд E. Хахсан тохиолдол бүрт

35. Амилуулах суурь тусламжийг хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ? A. Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх B. Амь тэнссэн байдалд оруулж буй шалтгааныг тодорхойлох C. Судасны лугшилтыг жигд байлгах D. Амин эрхтэнүүдийг хүчилтөрөгч агуулсан цусаар хангах E. Артерийн даралтыг 90 мм муб-аас дээш байлгах

36. Амилуулах суурь тусламжийг хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ? A. Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх B. Амь тэнссэн байдалд оруулж буй шалтгааныг тодорхойлох C. Судасны лугшилтыг жигд байлгах D. Яаралтай тусламжийн багийг иртэл амин эрхтэнүүдийг

хүчилтөрөгч агуулсан цусаар хангаж, эргэшгүй өөрчлөлтөөс сэргийлэх, цаг хожих

E. Артерийн даралтыг 90 мм муб-аас дээш байлгах 37. Амилуулах суурь тусламж биеийн ямар 2 амин эрхтэн тогтолцооны үйл

ажиллагааг орлуулан дэмждэг вэ? A. Мэдрэл-амьсгалын тогтолцоо B. Цус эргэлт-мэдрэлийн тогтолцоо C. Мэдрэл-булчингийн тогтолцоо D. Амьсгал-цус эргэлтийн тогтолцоо E. Амьсгалын зам- цус эргэлтийн тогтолцоо

38. Ил цус алдалтыг тогтоох аргачлалд хамрагдахгүй аргыг нь тэмдэглэнэ үү? a. Цус алдаж буй шархан дээр ариун самбай, цэвэр даавуу тавьж

хамгаалах бээлий өмсөж, алгаараа дарж цус тогтоох b. Даралтат, уян боолт хийх c. Шархыг бүлээн усаар угаана d. Иод агуулсан ариутгагч бодисоор (тамедин) шархыг угаана

39. Ил цус алдалтыг тогтоох анхны тусламжийн дэслэлд хамрагдахгүй аргачлалыг тэмдэглэнэ үү?

A. Гэмтлийн орчныг үнэлнэ B. Өвчтөний амин эрхтэний үйлийг үнэлнэ C. Цус алдаж буй шархан дээр ариун самбайгаар дарж тогтооно D. Тамедин, устөрөгчийн хэт ислээр (перкись) угаана E. Даралтат, уян боолт хийнэ

40. Далд цус алдалтын эмнэлзүйн шинжүүдэд хамаарахыг нь сонгоно уу? 1. Хэвлий, цээжний зөөлөн эд хэсэгт хөхрөх, хавдах, зулгарах,

хөндүүрлэх 2. Судасны лугшилт сулрах, олшрох 3. Гар хөлийн үзүүр хөрөх хөлрөх 4. Дотор муухайрах, бөөлжүүлэх, цустай ханиах 5. Ухаан самуурах, айж бачимдах

Page 7: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

41. Шокийн байдалд хүргэж болох хүчин зүйлсийг сонгон авна уу? 1. Цус алдалт 2. Зөгийд хатгуулах (зарим тохиолдолд) 3. Зүрхний шигдээс 4. Элэгний үйл ажиллагааны дутагдал 5. Шээс түдэх

42. Шокийн байдалд ороход организм зарим эрхтэний цусан хангамжийг хэвийн байлгахаар тэмүүлнэ, энэ тохиолдолд ямар эрхтэнийг цусаар илүүтэй хангадаг вэ?

A. Мөчдийг B. Элэг, бөөрийг C. Нуруу, нугасыг D. Тархи, зүрх, уушиг E. Арьс, өөхөн эдийг

43. Шокийн үед арьсний өнгө яагаад цайвар харагддаг вэ? 1. Хөлөрсний улмаас 2. Эргэлдэх цусны ихэнх амин эрхтэнд хувиарлагдснаас 3. Биеийн дулаан нэмэгдсний улмаас 4. Арьс, арсан доорх өөхөн эдийн судас нарийссаны улмаас 5. Арьсний хүчилтөрөгчийн хангамж дутагдсаны улмаас

44. Гэмтлийн гаралтай шокийн байдлын үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалд хамаарахгүйг нь заана уу?

1. Ил цус алдалтыг зогсоох 2. Амийн эрхтэнүүдийн үйл ажиллагааг давтан хянах 3. Өвчтөнийг тохиромжтой байрлалд оруулж, хөдөлгөөнгүй байлгах,

дулаан хучих 4. Шээс хөөх эмчилгээ хийх 5. Хөлийг өргөсөн байрлалд оруулах

45. Шокийн үед ямар эрхтэн тогтолцооны цусан хангамж алдагдах вэ? 1. Амьсгалын тогтолцоо 2. Цус эргэлтийн тогтолцоо 3. Мэдрэлийн тогтолцоо 4. Бүр эрхтэн, тогтолцоо 5. Бөөр, шээс ялгаруулах эрхтэн

46. Шокийн байдал яагаад амь тэнссэн байдалд хүргэдэг вэ? A. Өвдөлтийн улмаас B. Мөчид хөхөрч хөрдөг тул C. Шээсний ялгаралт нэмэгддэг D. Амин эрхтэний цус эргэлт алдагдаж, хүчилтөрөгчийн өлсгөлөнд

орох E. Дулааны зохицуулалт алдагддаг

47. Шокийн анхны тусламжийн хүрээнд хөлийг 40-50 см өргөдөг шалтгаан юу вэ?

A. Амьсгалын тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ B. Хөлийн хаван бууруулна C. Захын мэдрэлийн үйл ажиллагааг сэргээнэ

Page 8: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

D. Амин эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлнэ E. Дотор муухайрах, бөөлжихөөс сэргийлнэ

48. Гэмтлээс үүссэн шарх халдварлагдсан шинжүүдэд хамаарахыг нь заана уу? 1. Улайлт-rubor 2. Шархны тойронд халах-calor 3. Хавдах-tumor 4. Халуурах, ядрах-functio laesa 5. Өвдөх-dolor

49. Шарханд боолт хийх зорилго нь: 1. Хөдөлгөөнгүй болгох 2. Ариун самбайг тогтоох 3. Өвдөлгүй болгох 4. Шархыг гадны халдвараас сэргийлэх 5. Дарагдлын хам шинжээс сэргийлэх

50. Түлэгдэл үүсгэх шалтгаанд хамаарахгүйг нь олно уу? A. Химийн бодис B. Цацраг(radiation) C. Цахилгаан цэнэг D. Бүлээн шингэн E. Халуун биет

51. Гэмтлийн улмаас үүссэн жижиг шархыг халдвараас сэргийлэхийн тулд: A. Даралттай боолт хийх B. Уян боолт хийх C. Бөгж, бугуйвч, цагийг тайлж авах D. Усаар угаах, шүрших E. Норгосон самбайгаар ороох

52. Гэмтлээс үүссэн шарх халдварлагдсан шинжүүдэд хамаарахгүйг нь заана уу?

A. Шархны тойрноос зүрхрүү чигэлсэн улаан судал үүсэх B. Шархны тойронд хавдах, улайх C. Шархны тойронд дарж үзэхэд өвдөж байх D. Шархны тойронд дарж үзэхэд хүйтэн байх E. Шархнаас шүүс гоожих

53. Халдварлагдсан шархтай хүнд үзүүлэх анхны тусламж: 1. Шархны эргэн тойрныг цэвэрлэх 2. Шархыг бүлээн усаар норгосон самбайгаар ороох 3. Шарханд антибиотиктой тосон түрхлэг хийх 4. Шархтай мөчийг өргөж байрлуулах 5. Шарханд орсон гадны биетийг түүж цэвэрлэх

54. Төрөл бүрийн хэлбэрийн шарханд хамаарах нийтлэг шинж чанарыг олно уу?

A. Бүгд цус их хэмжээтэй алдана B. Бүгдийг нь усаар угаах шаардлагатай C. Бүгд амь тэнссэн байдалд хүргэнэ D. Бүгд халдварлагдах эрсдэлтэй E. Бүгд улайлттай байна

Page 9: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

55. Шархны гэмтлийн цар хүрээг илтгэх гол үзүүлэлт юу вэ? A. Шархны бохирлогдсон байдал B. Шархны өвдөлтийн хэмжээ C. Шархны улайлтын хэмжээ D. Шархны цус алдалтын хэмжээ E. Шархны талбайн хэмжээ

56. Гэмтлийн улмаас том хэмжээний шарх үүссэн тохиолдолд үзүүлэх анхны тусламж нь:

A. Чангалуур тавина B. Шархыг угаана C. Антибиотиктой түрхлэг хийнэ D. Цус тогтоох зорилгоор даралтат боолт хийнэ E. Мөсөн жин тавина

57. Осолдогчийн мөчдийн зарим хэсэг биеээс тасарч салсан үед ямар арга хэмжээ авах вэ?

A. Тухайн хэсгийг (хуруу) мөстэй усанд хийнэ B. Тухайн хэсгийг биеийн хэсэгт буцааж байрлуулаад дарж бооно C. Тухайн хэсгийг савантай усаар угааж цэвэрлэнэ D. Тухайн хэсгийг ариун самбайгаар ороож, пластик уутанд дүрж

мөстэй усанд хийнэ E. Тухайн хэсгийг устгах заалттай

58. Татрангийн эсрэг бакцинийг 10 жил тутам хийлгэх заалттай, учир нь A. Татрангийн эсрэг бакцин насан туршийн дархлал үүсгэнэ B. Цусны төлжилтийг сайжруулна C. Дээрх бакцинийг тариулсан тохиололд шархыг цэвэрлэх, цэгцлэх

шаарадлаггүй болно D. Татрангийн эсрэг дархлал тодорхой хугацаанд үүсгэнэ E. Шархны бүр төрлийн халдвараас сэргийлнэ

59. Барилгачин өндрөөс унаж хурц үзүүртэй төмөрөөр хөлрүүгээ сүбүүлжээ, гадны биетийг яах заалттай вэ?

A. Цус алдалтыг өөрөө тогттол нь ажиглана B. Гадны биетийг сугалж аваад, цус алдалтыг тогтооно C. Шархыг савантай усаар угаана D. Гадны биетийг хөдөлгөөнгүй бэхэлж боолт хийнэ E. Гадны биетийг тойруулж антибиотикийн тосон түрхлэг хийнэ

60. Гэмтлийн улмаас үүссэн жижиг шархны цус алдалтыг хэрхэн тогтоох вэ? A. Шархтай хэсгийг өргөж байрлуулснаар B. Шархнаас дээш хэсэгт цусны судсыг дарж C. Чангалуур тавьж D. Шархан дээр ариун самбай тавьж дарах E. Чихээс хийх

61. Цахилгаан цэнэгийн улмаас үүссэн шархтай хүнд анхны тусламж үзүүлэхийн өмнө анхаарах хамгийн чухал зүйл юу вэ?

A. Өвчтөний биеийн байдлыг үнэлэх B. Анхны тусламжийн иж бүрдлийг бүртгэх C. Цахилгаан цэнэг нэвтэрч орсон, гарсан цэгийг олж тогтоох

Page 10: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

D. Ослын байрны аюулгүй байдал (цахилгаан урсгалыг тасалсан эсэх)

E. Орчин бороо, чийгтэй байх эсэх 62. Тантай хамт ажиллаж байсан лабораторийн эмч гар дээрээ хүчтэй шүлт

санамсаргүй асгажээ, таны үзүүлэх анхны тусламж? A. Химийн бодисыг цэвэр даавуугаар арчиж авна B. Түлэгдсэн гадарга дээр ариун боолт хийнэ C. Цамцыг нь тайлна D. Хүйтэн усаар шүршиж, угаана E. Өвчин намдаах эм уулгана

63. Болдын эмээ данхтай цайгаа алдаж хөлийн шилбэ, гуя хэсгээ шалзалжээ, ач хүү Болд ямар анхны тусламж үзүүлэх ѐстой вэ?

A. Шалзарсан гадарга дээр мөсөөр жин тавина B. Шалзарсан гадарга дээр хуурай боолт хийх C. Антибиотиктой тосон түрхлэг хийх D. Хүйтэн устай торхонд хөлийг нь дүрэх E. Цэврүүг хагална

64. Зөөлөн эдийн гэмтлийн шинжид хамаарахгүйг нь сонгоно уу? A. Гэмтсэн хэсэгт өвдөх B. Гэмтсэн хэсэгт хавдах C. Гэмтсэн хэсгийн арьсний өнгө өөрчлөгдөх D. Гэмтсэн хэсэгт хөдөлгөөн чөлөөтэй байх E. Гэмтсэн хэсгийн мэдэрхүй өөрчлөгдөх

65. Үе мултарсан үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу? A. Гэмтсэн хүнийг ослын байрнаас холдуулж зөөх B. Гэмтсэн мөчинд чиг тавих зорилгоор шулуун байрлалд оруулах C. Гэмтсэн мөчийг унжуулж байрлуулах D. Гэмтсэн мөчинд хүйтэн жин тавих E. Гэмтсэн мөчинд бүлээн жин тавих

66. Ясны хугарлын үед илрэх шинж? 1. Хугарсан хэсэгт хөдөлгөөн чөлөөтэй байх 2. Хугарсан хэсэгт ясны үзүүр цухуйж харагдах 3. Хугарсан хэсэгт өвдөлтгүй байх 4. Хугарсан мөчний хэлбэр алдагдсан байх 5. Хугарсан хэсэгт арьс цайрсан хүйтэн байх

67. Та тагтан дээрээс унасан хүнийг олоход баруун хөл нь эвгүй мушгирсан, нугларч нэг хэсэгтээ хугарсан яс цухуйсан байдалтай байв, анхны тусламжийг юунаас эхлэх вэ?

A. Шархыг угааж цэвэрлэх B. Хөлгийг засаж шулуун болгох C. Цус алдалтыг дарж тогтоох D. Осолдогчийн амин эрхтэний үйлийг үнэлэх E. Чиг тавих гарын дорх материалыг хайх

68. Мөчдийн гэмтлийн үед ямар зорилгоор чиг тавьдаг вэ? A. Цус алдалтыг зогсоох B. Шархны эдгэрэлтийг хурдасгах

Page 11: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

C. Осолдогчийг тайвшруулах D. Зөөлөн эд, судас, мэдрэл цаашид нэмж гэмтэхээс E. Мөчдийг шулуун байрлалд оруулах

69. Чиг тавихийн өмнө ба дараа заавал хийх үйлдэл юу вэ? a. Осолдогчийг гэмтсэн газраас зөөж холдуулна b. Осолдогчид гэмтсэн хэсгийг хөдөлгөж өвдүүлнэ гэж хэлнэ c. Мөчдийг засаж шулуун байдалд оруулна d. Мөчдийн мэдрэхүй, арьсний өнгө, дулааныг үнэлнэ e. Мөчдийг өргөж байрлуулна

70. Мөчдийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн заалтуудыг сонгоно уу? 1. Осолдогчийг гэмтсэн газраас холдуулна 2. Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавина 3. Чиг тавихаас өмнө гэмтсэн мөчдийг шулуун байдалд засаж

оруулна 4. Гэмтсэн мөчдийн хөдөлгөөнийг хязгаарлана 5. Гэмтсэн мөчийг зүрхний төвшингөөс доош байрлуулна

71. Шатан дээр халтирч гараа дарж унасан хүн гэмтсэн гараа цээжиндээ нааж нөгөө гараараа түшиж байрлуулсан байдалтай байна, таны үзүүлэх тусламжийг сонгоно уу?

A. Хүйтэн ус уулгах B. Гараа хөдөлгөж шулуун байралд оруулж үзэхийг зөвлөх C. Шатыг шалгаж ямар шалтгаанаар халтирсныг тогтоох D. Гарыг дахин хөдөлгөлгүй цээжинд нь шахаж бэхэлж боох E. Өвчин намдаах эм уулгаад гэрт нь хариулах

72. Дугуйгаар явж байсан хүүхэд унаж тохойгоо гэмтээсэн байна, тохойны хэлбэр алдагдсан, хөдөлгөж чадахгүй байна ямар тусламж үзүүлэх вэ?

a. Тохиог тэгшилж чиг мод барьж боох b. Гэмтлийн эмнэлэгт шууд тээвэрлэж хүргэж өгөх c. Тохойгоо хөдөлгөж дасгал хийх зөвлөлгөө өгөх d. Тохойг хөдөлгөлгүй байлгаж чиг тавьж бэхэлж боох e. Тохойн мултралыг засаж оруулах оролдлого хийх

73. Ногооны талбай дээрээ ажиллаж байсан хүн төмөр багаж дээрээ унаж бэртсэн байна. Осолдогч газар хэвтсэн ухаантай, амьсгал хэвийн байна, осолдогчийн хөл нугарч эвгүй байрлалд орсон, цус алдаж байв, тусламж үзүүлэх дэслэлийг үзүүлнэ үү?

1. Ил цус алдалтыг тогтооно 2. Хувийн хамгаалалтын хэрэглэл (бээлий) өмсөнө 3. Тусламж дуудана 4. Гэмтсэн мөчийг хөдөлгөлгүй байлгаж, хуйлж эвхсэн алчуур,

бүтээлгээр цуглаж ороогоод, эрүүл хөлтэй нь бэхлэж боона 5. Гэмтсэн мөчний мэдэрхүй, арьсны өнгө, хөлийн үзүүр бүлээн

байгаа эсэхийг шалгана 74. Тархи, нуруу нугасны гэмтэлд хамгийн олонтой хүргэдэг үндсэн шалтгааныг

заана уу? A. Ахуйн гэмтэл B. Хордлого

Page 12: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

C. Спортын гэмтэл D. Зам тээврийн гэмтэл E. Хүчирхийлэл

75. Тархины гэмтлийн үед олонтой гэмтэх эд эрхтэн: A. Хуйх, зөөлөн эд B. Тархины эд эс C. Гавлын яс D. Шээлгүүр E. Умай

76. Дараах тохиолдлуудын аль нь тархины гэмтэл үүсгэх нигууртай вэ? A. Шалан дээр унасан сонин авах гээд 2 хүн хоорондоо мөргөлдсөн

найзууд B. Гүйж яваад бүдэрч гараараа тулж унасан хүүхэд C. Чийрэгжүүлэх зааланд дасгал сургууль хийж хүнд жинг өргөж

толгой, нуруугаа өвтгөсөн тамирчин D. Мотоциклтэй давхиж байгаад эрэг мөргөж онхолдсон малчин E. Гэртээ засвар хийж байгаад сандал дээрээсээ унасан иргэн

77. Тархины гэмтэлтэй унтаарсан байдалтай осолдогчид тусламж үзүүлэхдээ эхэлж хэрэгжүүлэх ажилбарыг нэрлэнэ үү?

A. Осолдогчийг түшиж гэмтлийн байрнаас холдуулна B. Өрхийн эмчийг нь дуудаж хамтарч зөвлөлдөнө C. Өвчтөний хөлийг өргөсөн байдалд хөдөлгөөнгүй хэвтүүлнэ D. Амин эрхтэний үйлийг үнэлж, амьсгалын замын чөлөөлнө E. Өвдөлт намдаах эм уулгана

78. Амны хөндий, хүзүү орчмын буглаатай өвчтөнд тусламж үзүүлэх явцад амь тэнссэн байдалд хүргэх ямар хүндрэл учирч болох вэ?

A. Халдвар биеийн бусад хэсэгт тархах B. Сорви үүсэх C. Халуурах D. Амьсгалын зам саатах, бөглөрөх E. Мөчид хавагнах

79. Нүдний алиманд гадны биет нэвтрэн орсон тохиолдолд үзүүлэх анхны тусламжид хамаарах аргачлал?

A. Нүдний алиман дээр шууд даралт үүсгэх B. Гадны биетийг сугалж авах C. Гэмтсэн нүдийг усаар угаах D. Гадны биетийг хөдөлгөөнгүй болгож бэхлэх боол хийх E. Хоѐр нүдийг дарж боох

80. Чихний гэмтлийн шинж тэмдгүүдийг олно уу? 1. Сонсголын алдагдал 2. Тэнцвэрийн алдагдал 3. Чихэн дотор өвдөх 4. Чихний хэнгэрэг хагарах 5. Чих шуугих

Page 13: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

81. Тархины гэмтэл авсан байх магадлалтай осолдогч таны хажууд цагиргалан хэвтэж, өвдөлтийн улмаас ярагласан байдалтай байна, таны үзүүлэх тусламжийн дэс юу вэ?

1. Амин эрхтэний үйлийг үнэлэх 2. Тусламж дуудах 3. Толгой хүзүүний хөдөлгөөнийг хязгаарлаж, эгц байрлалд “түгжих

барил”-ыг хэрэглэх 4. Амьсгалын замыг чөлөөлөх 5. Хүзүүний хамгаалалт өмсүүлэх

82. Цээж, хэвлийн гэмтлийн анхны тусламжийн дэст хамаарахыг нь тэмдэглэнэ үү?

1. Тусламж дуудах 2. Хөдөлгөөнийг хязгаарлах 3. Амин эрхтэний үйлийг үнэлэх 4. Ил цус алдалтыг зогсоох 5. Хөлийг өргөж байрлуулах, дулаан хучих

83. Цээжний гэмтлийн шинжүүдийг тэмдэглэнэ үү? 1. Чармайж амьсгалах, амьсгал бачимдах 2. Цээжний гэмтсэн талд хүчтэй өвдөх, шалбархай, хөхрөлт үүсэх 3. Арьс салст цайрах, үнсэн саарал, хөхөлбөр өнгөтэй болох 4. Цээжний хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн байх 5. Амьсгалах үед нэвтэрсэн гэмтлийн орчмоор хийх сийгэх, ягаар

хөөстэй ханиалгах 84. Тэргэнд хөллөх гэж байсан морь эзнийхээ цээжрүү өшиглөжээ, морины эзэн

цээжний зүүн талаа дарж эвхэрсэн, амьсгалахад хөндүүр өвчтэй байна гэж зовиурлана, эмнэлзүйн урдчилсан оношыг сонгоно уу?

A. Өвчүү хугарсан B. Хэвлийн битүү гэмтэл C. Цээжний нэвтэрсэн гэмтэл D. Хавирга хугарсан E. Хэвлийн нэвтэрсэн гэмтэл

85. Гэмтлийн үед шүд булгарч унасан бол шүдний эмчид очих хүртэл унасан шүдийг хэрхэн хамгаалах вэ?

A. Мөстэй усанд хийж B. Цэвэр пластик уутанд хийж C. Цэвэр пластик уутанд хийж, мөстэй усанд хийх D. Хүйтэнд сүүнд хийж E. Цэвэр дугтуйнд хийж

86. Тархины болон нурууны гэмтэл олонтой үүсгэх шалтгааныг сонгоно уу? A. Спортын гэмтэл B. Хальтирч унах C. Зодолдох D. Зам тээврийн осол гэмтэл E. Ахуйн осол гэмтэл

87. Дээрх тохиолдолд анхны тусламжид хамаарах ажилбаруудыг тэмдэглэнэ үү?

1. Осолдогчийг өөрт эвтэй байрлалд хөдөлгөөнгүй суухыг зөвлөнө 2. Тусламж дуудах

Page 14: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

3. Амин эрхтэний үйлийг үнэлэх 4. Tархи-нурууны гэмтэлтэй гэж үзвэл хүзүүний хамгаалалт өмсүүлэх 5. Гэмтсэн талын гарыг цээжинд хавсарч бэхлэж баадагнах-өвдөлт

намдаах, амьсгалалтыг хөнгөвчлөх зорилготой 88. Хэвлийн гэмтлийн шинжүүдийг тэмдэглэнэ үү?

1. Хүчтэй өвдөлт 2. Хөхрөлт зулгаралт үүсэх 3. Дотор муухайрах, бөөлжих 4. Хэвлийн булчин чангарах 5. Судасны лугшилт сулрах, олшрох

89. Царай нь цайрч ухаан алдсан, амьсгал нь жигд бус болсон хүнд үзүүлэх тусламжийн удирдамжид заасныг нь олно уу?

A. Өвчтөнд инсулин тарина B. Өвчтөнд чихэртэй шүүс уулгана C. Өвчтөнийг сэргэтэл түр азнана D. Яаралтай тусламжийн багийг дуудна E. Амнаас амруу зохиомол амьсгал хийнэ

90. Таны найз чихрийн шижин өвчтэй бөгөөд таныг эргэж очиход нойрмог, унтаарсан, дэмийрсэн байдалтай, өглөөний инсулинээ тарисан эсэхээ мэдэхгүй байв, та ямар тусламж үзүүлэх вэ?

A. Нэг цаг орчим хэвтэж амарахыг зөвлөнө B. Инсулинийг нь тарьж туслана C. Амьсгалын замыг чөлөөлнө D. Чихэртэй жигнэмэг идэж, шүүс уухыг зөвлөнө E. Өрхийн эмчээсээ утсаар зөвлөлгөө авна

91. Таны аав чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөн бөгөөд жилийн өмнө тархины цусан хураа үүсч хүндэрч байжээ. Таныг гэртээ орж ирэхэд тэр шалан дээр унасан, ухаангүй байдалтай байв, та яаралтай тусламжийн багийг дуудсаны дараа ямар тусламж үзүүлэх вэ?

a. Өрхийн эмчийг нь дуудна b. Толгойг нь түшиж байгаад чихэртэй цай уулгана c. Инсулинийг нь тарина d. Амьсгалалтыг нь хянана, ил цус алдалт байвал тогтооно e. Цээжийг шахах ажилбарыг эхлэнэ

92. Таталт илэрч унасан өвчтөнд үзүүлэх тусламжийг сонгоно уу? a. Гар хөлийг нь сайтар дарж бэхлэх b. Шүдний завсарт халбага хийж хөших c. Нүүрлүү нь хүйтэн ус шүршиж сэргээх d. Гэмтэл үүсгэж болохуйц биетийг орчноос нь холдуулах e. Бүх биеийн иллэг хийх

93. Таталттай өвчтөн бөөлжиж гулигаад ходоодныхоо агууламжийг сорох (аспирац) эрсдэлээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ?

a. Өвчтөнийг суугаа байрлалд оруулах b. Шүдний завсарт халбага хийж хөшиж амыг ангайлгах c. Толгойг гудайлгасан (Трендленбургийн) байрлалд оруулах d. Өвчтөнийг хажуугийн сэргээх тогтвортой байрлалд оруулах

Page 15: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. Өндөр дэртэй хэвтүүлэх 94. Артерийн даралтаа хянаж, төрөл бүрийн аргаар бууруулах нь таныг дараах

эмгэгээс сэргийлнэ: a. Чихрийн шижин b. Эпилепси c. Уналт, таталт d. Дайрлага (тархи, зүрх) e. Нүдний даралт нэмэгдэх

95. Таны дарга ажил дээрээ толгой хүчтэй өвдөнө гэж зовиурлаж байснаа гэнэт тультирч яриа нь ойлгогдохгүй болоод тэнцвэрээ алдаж шалан дээр үхэтхийн унав. Та ямар тусламж үзүүлэх вэ?

a. Аспириний 100 мг-ийн шахмал 2 ширхэгийг уулгах b. Артерийн даралтыг түргэн бууруулдаг эм олж уулгах c. Бага зэрэг архи уулгах d. Яаралтай тусламжийн багийг дуудах e. Хажуу тийш харуулан хэвтүүлж тайвшруулах

96. Түр ухаан алдалтын (collapse) үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу? a. Өчвтөнд хүйтэн ус уулгаж тайвшруулах b. Өвчтөнийг түшиж суулгах, хэвтүүлэх c. Нүүрлүү нь хүйтэн ус шүршиж сэргээх d. Хэвтэй байрлалд оруулсны дараа боломжтой бол хөлийг нь өргөх e. Өвчтөнийг өргөж сэгсрэх

97. Химийн бодисийн хордлогын үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг тэмдэглэнэ үү?

1. Дотор муухайрах, бөөлжүүлэх 2. Хэвлий, цээжээр өвдөх 3. Ухаан самуурах, толгой эргэх, бие сулрах 4. Арьс, салтын өнгө өөрчлөгдөх 5. Амьсгал дарангуйлагдах, зогсох

98. 3 настай О, тариаланч аавынхаа aвч ирсэн шавьж устгагч нунтаг бодисыг нүүр, цээжээрээ түрхэж, цацаж тоглосон байна. Та анхны тусламжийн ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ?

1. Хамгаалалтын бээлий, хошуувч зүүх 2. Хувцасыг нь тайлж, нунтаг хүрсэн биеийн бүр хэсгийг сайтар угааж

цэвэрлэх 3. Яаралтай тусламжийн багийг дуудах 4. Үрэвслийн эсрэг болон дааврын (кортикостеройд) бүлгийн эм

хэрэглэх 5. Хордлогын төвийн ажилтнаас утсаар зөвлөлгөө авах

99. Зөгийн хошуу хатгасан газар үлдсэн харагдана, ямар арга хэмжээ авах вэ? a. Хуруугаар чимхэж авна b. Чимхүүрээр хавчиж авна c. Спиртээр норгосон бөмбөлөг тавина d. Цалингийн картаар хусаж авна e. Зүүгээр ухаж авна

Page 16: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

100. Хүнд хазуулсэн үед үзүүлэх анхны тусламжид хамаарахыг нь тэмдэглэнэ үү? 1. Савандаж угаана 2. Цус алдалтыг тогтооно (дарах, чихээс хийх) 3. Антибиотиктой тос түрхэнэ 4. Боолт хийнэ 5. Эмчид үзүүлж антибиотик бичүүлж, уулгах

101. Могойнд хатгуулсан үед авах арга хэмжээг сонгон уу? 1. Хатгасан цэгт хүйтэн (мөсөн) жин тавина 2. Хатгасан цэгт зүслэг хийнэ 3. Шархыг соруулна 4. Хатгуулсан мөчийг хөдөлгөөнгүй бэхэлж, зүрхний төвшнөөс доош

байрлуулна 5. Хатгуулсан мөчинд чангалуур тавина

102. Хорт могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу? 1. Хатгасан цэгт хүйтэн (мөсөн) жин тавина 2. Хатгалтын шархыг угаана 3. Хатгасан цэгт зүслэг хийнэ 4. Хатгуулсан мөчинд уян боолт хийж, зүрхний төвшнөөс доош

байрлуулна 5. Хатгуулсан мөчинд чангалуур тавина

103. Зөгийд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах вэ? 1. Хатгалтын шархыг усаар угаана 2. Арьсанд шигдэж үлдсэн зөгийн хошууг хусаж авна 3. Хүйтэн жин тавина* 4. Арьсанд шигдэж үлдсэн зөгийн хошууг чимхэж авна 5. Хатгалтын шархыг спирээр арчина

104. Хачиг, шавьжинд хатгуулахаас сэргийлж авах арга хэмжээг тэмдэглэнэ үү?

1. Шумуулын (шавьжний) тос түрхэх 2. Шуумгаа гутлын түрий, оймсондоо чихэх 3. Урт ханцуйтай цамц өмсөх 4. Тод өнгий хувцас өмсөх 5. Малгай өмсөх, алчуур зангидах

105. Осгох өндөр эрсдэлтэй хүмүүсийг сонгоно уу? 1. Хүүхэд 2. Өндөр настан 3. Тураалтай 4. Таргалалттай 5. Тамхи татдаг

106. Усанд цацаж, живж байгаа хүнд туслах аюулгүй аргыг сонгоно уу? 1. Усанд шумбаж ороод татаж гаргах 2. Усанд шумбаж ороод хөвдөг биет (аврах цагираг) атгуулах 3. Хүчтэй сэлж эрэгт ойртохыг зөвлөж хашгирах 4. Эрэг дээр зогсоод хөвдөг биет (аврах цагираг) шидэх, урт мод,

мөчирний үзүүрээс бариулж татаж гаргах

Page 17: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

5. Усанд шумбаж ороод үснээс нь татаж гаргах 107. Анхны төрөгч базлалт эхэлснээс хойш хэдэн цагийн дараа төрөх вэ?

a. 2-4 цаг b. 4-8 цаг c. 8-12 цаг d. 12-24 цаг e. 24-48 цаг

108. Төрөлтийн явцад хүүхдийн зулай эхийн үтрээний амсраар харагдаж байвал ямар тусламж үзүүлэх вэ?

a. Долоовор хуруугаар зулай дээр дарна b. Дөрвөн хуруугаа нийлүүлж духан дээр нь дарна c. Нэг гарыг толгойн хажуугаар оруулж барина d. Алганы бүтэн гадаргаар зулай дээр зөөлөн дарна e. Хоѐр гараар толгойн хажуунаас түшиж барина

109. Өгзөг түрүүлсэн төрлөгийн үед нярайн аль хэсэг эхэлж харагдах вэ? a. Гар b. Толгой c. Мөр d. Хөл, өгзөг e. Хэвлий

110. Шинэ төрсөн нярай уйлахгүй, амьсгалахгүй байвал эхлээд ямар арга хэмжээг сонгон хэрэглэх вэ?

a. Нярайг шагайнаас нь өргөөд өгзөгрүү нь алгадаж цочруулна b. Нярайн амнаас салсыг соруулна c. Нярайн тохойг чимхэж цочруулна d. Нярайн улыг алгадаж цочруулна e. Аврах амьсгал хийнэ

111. Ходоодны цочмог шахрлааны үед үүсдэггүй хүндрэлийг олно уу? a. Ходоод цоорох b. Хуниас (гарах) хэсгийн нарийсал c. Төмөр дутагдлын анеми d. Ходоодны цус алдалт e. Аюулхай орчмоор өвдөх

Зүрх судасны эмгэг өвчний үеийн яаралтай тусламжийн асуултууд: 112. 82 настай эмэгтэй сүүлийн нэг цагийн турш цээжний ард хүчтэй өвдөж

байна, амьсгал давчдана гэсэн зовиуртай, хүйтэн хөлс чийхарсан байдалтай эрчимт эмчилгээний өрөөнд ирсэн, зүрхний бичлэгийг энд хавсаргав. Дараах арга хэмжээнээс заалттайг нь сонгоно уу?

a. Доторын өвчин судлалын тасагт хэвтүүлэх b. Өвчтөний зүрхний маркерийг тодорхойлох c. Бүлэн уусгах (thrombolytic) эмчилгээ хийх d. Кардиоверси (цэнэгэн сэдээлт) эмчилгээ хийх

Page 18: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

113. Зүрхний цочмог шигдээс өвчний эмчилгээнд хэрэглэхэд нас баралтыг

эргэлзээгүй бууруулдаг эмийг сонгоно уу? a. Аспирин b. Кальцийн сувганцарыг хориглогч эмүүд c. Магни d. Гликопротейн IIб/IIIa хориглогчид

114. 50 настай эрэгтэй, зүрний ховдлын доод ханын шигдээс оношлогдсон, яаралтай тусламжийн өрөөнд аспирин, нитроглицерин уулгаж эмчлэснээс хойш хэсэг хугацааны дараа ухаан санаа самуурч, хөлс нь чийхарч, артерийн даралт 70/30 мм. Муб хэмжээтэй болов. Бодит үзлэгээр гүрээний судас гүрийсэн, уушиг чагнахад хэрчигнүүр үгүй, зүрхэнд эмгэг шуугиангүй. Эмчилгээний дараах хослолуудаас өвчтөний биеийн байдлыг хурдан тогворжуулах үйлдэлтэйг нь сонгоно уу?

a. Гепарин ба варфарин b. Ангиотензин хувиргагч ферментийн дарангуйлагч ба клопидогрел c. Стрептокиназ ба магни d. Хлорт натрийн 0,9%-ийн уусмал ба добутамин

115. Систолын үйл ажиллагааг алдагдуулж зүрхний дутагдалд хамгийн олонтой хүргэдэг шалтгааныг сонгоно уу?

a. Гипертиройдизм b. Зүрхний архаг ишеми c. Артерийн даралт ихсэлтийн архаг хэлбэр d. Миокардит

116. Хоѐр хавтаст хавхлагын нарийсалтай өвчтөнд илрэх зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг нь олно уу?

a. Зүүн ховдлын гипертрофи b. Шижмийн салааны (Гисийн зүүн багцийн) хориг c. Синусын брадикарди d. Хоѐр фазтай бөхөн хэлбэрийн Р шүд (бичлэгийг хавсаргав)

Page 19: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

117. Гол судасны хавхлагын нарийслийн сонгодог гурвал шинжид

хамаарагдахгүйг нь сонгогно уу? a. Түр ухаан алдалт (Syncope) b. Артерийн дээд доод даралтын зөрүү ойртох c. Амьсгал давчдах d. Цээжээр өвдөх

118. 50 настай эрэгтэй, яаралтай тусламжийн өрөөнд амьсгаадсан, цээжээр өвдсөн зовуиртай ирсэн, ЗЦБ хийхэд зүрхний цочмог шигдээстэй гэж оношлогдсон, үзлэгээр зүрхний орой хэсэгт шинээр үүссэн эмгэг шуугиантай, шуугиан зүүн сугаруу дамжсан, цээжний рентген зурагт зүрх томроогүй, дээрх эмгэг шуугиан ямар шалтгаанаас үүссэн байх магадлалтай вэ?

a. Зүрхний олдмол гажиг b. Гол судасны хавхлагын нарийсал c. Зүрх чихэлдэх d. Хөхлөг булчин үхжиж тасарсан

119. Гол судасны хавхлагын дутагдал үүсгэгч үндсэн шалтгааныг олно уу? a. Халдварын эндокардит b. Гэмтэл c. Гол судасны хуулрал d. Марфаны хам шинж

120. Өргөсөлт кардиомиопатийн үед зүрхний цахилгаан бичлэгт ховор тохиолдох нөхцлийг нь заана уу?

a. Тосгуурын фибрилляци (жирвэлзэл) b. Зүүн тосгуурын томролт c. Зүрхний хэвийн цахилгаан бичлэг d. Тосгуурын аритми (экстрасистоли)

121. Зузааралт кардиомиопатийн үед цээжний рентген зурагт хамгийн олонтой тохиолдох нөхцлийг нь олно уу?

a. Керлигийн А зураас b. Уушигны хаван c. Зүрхний хэмжээ томрох d. Хэвийн зураглал

122. Перикардит өвчний эмнэлзүйн шинжид хамаарахгүйг нь олно уу? a. РR сегментийн (хэрчмийн) намсалт b. Халууралт c. Амьсгал давчдал d. Суугаа байрлалд цээжээр өвдөх

123. Зүрх чихэлдэх үед тохиолдохгүй эмнэлзүйн шинжийг тоочно уу?

Page 20: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Парадокс пульс b. Пульсийн даралт ойртох c. ЗЦБ-ийн тэнхлэг хазайх d. Зүүн ховдлын томролт

124. Гэмтлийн бус шалтгаантай зүрхний чихэлдлийн зонилон тохиолдох шалтгааныг олно уу?

a. Халдвар b. Уреми c. Хорт хавдар d. Идиопати хэлбэр

125. Уушигны артерийн тромбэмболизм өвчний эмнэлзүйн хамгийн тод илэрдэг шинж тэмдгийг заана уу?

a. Түр ухаан алдах b. Цээжээр өвдөх c. Амьсгал давчдах d. Амьсгал авах үед хатгаж өвдөх

126. Уушигны артерийн тромбэмболизм өвчний оношийг тогтооход ач холбогдолтой шинжилгээ нь?

a. Цээжний рентген зураг b. D-dimer c. Зүрхний цахилгаан бичлэг d. Пульсоксиметри

127. Уушигны тромбэмболизмтай өвчтөнд илэрдэггүй шинж тэмдгийг заана уу?

a. Зүүн ховдлын томролт b. V1-V4 тусгалд шинэ сөрөг Т бичигдэх c. Баруун шижимийн (багцийн) шинэ хориг d. Зүрхний агшилтын тоо систолын даралтын тоо хэмжээнээс

илүү гарах 128. Пульсоксиметрийн үзүүлэлт уушигны тромбэмболизмийг оношлоход

хэр зэрэг ач холбогдолтой вэ? a. Пульсоксиметрийн үзүүлэлт хэвийн байх нь уушигны

тромбэмболийг үгүйсгэх шалгуур болно b. Пульсоксиметрийн үзүүлэлт нь уушигны тромбэмболийг оношлох

ач холбогдолгүй болно c. Пульсоксиметрийн үзүүлэлт нь уушигны тромбэмболи оношийг

тавихад туслах (дунд зэргийн) ач холбогдолтой d. Уушигны тромбэмболитой өвчтөн бүрийн пульсоксиметрийн

үзүүлэлт өөрчлөгдсөн байна 129. Систолын даралтын ямар хэмжээ нь артерийн даралт өвчний криз

(хямрал) болсныг нотлох вэ? a. 160 мм муб b. 180 мм муб c. 200 мм муб d. Тодорхой тоогоор илэрхийлдэггүй

Page 21: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

130. Богино хугацаанд илэрч өнгөрөх (транзит) гипертензи илрэхгүй тохиолдлыг олно уу?

a. Айж бачимдах b. Жирэмлэлт c. Архи үгүйлэх хам шинж d. Сэтгэлийн тэнхээ барагдах хам шинж (Professional burnout

syndrome) 131. Артерийн даралтын хямралт энцефалопатийн үед хэрэглэхэд

хамгийн хүчтэй үйлчилгээтэй эмийн бодис аль нь вэ? a. Нитропруссид натри b. Нифедипин c. Гидролазин d. Метилдофа

132. Хэвлийн гол судасны цуурлын (аневризм) шалтгаанд хамаарахгүйг нь заана уу?

a. Тэмбүү b. Удмын улбаа (намтартай) c. тамхидалт d. артерийн даралт ихдэх өвчин

133. Хэвлийн гол судасны цуурлын үед илрэх эмнэлзүйн гол шинжийг нь заана уу?

a. Гематури b. Түр ухаан алдалт (syncope) c. Ухаан санаа самуурах-унтаарах d. Хүчтэй өвдөлт

134. Гол судасны цуурлын үеийн өвдөлтийн хэлбэрт хамаарахгүйг нь заана уу?

a. Дамжих, дайжих хэлбэрийн өвдөлт b. Сулхан өвдөлт илэрч өвдөлтийн хүч алгуур нэмэгдэх c. Урагдах, өмрөх мэт d. Гэнэт хагарах мэт, нэн хүчтэй

135. Гол судасны цууралтын улмаас амь тэнссэн байдалд орсон өвчтөний оношлогоонд хамгийн их ач холбогдолтой шинжилгээг нь заана уу?

a. Компьютер томографи b. Гол судасны ангиографи c. Улаан хоолойн эхосонографи d. Сорнзон үелзэлийн томографи

136. Гүний венийн тромб үүсгэдэг Вирховын гурвалд хамаардаггүйг нь заана уу?

a. Венийн цусны урсалт саарах b. Хорт хавдар c. Судасны ханын гэмтэл d. Цусны бүлэгнэлтийн алдагдал

137. Гүний венийн тромбэмболийг оношлоход зонхилон хэрэглэдэг оношлогооны төрөл?

a. Плетизмографи

Page 22: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Бодит үзлэг c. Допплерт эхосонографи d. D-dimer

138. Гүний венийн тромбэмболийг оношлоход хэрэглэдэггүй оношлогооны төрөл?

a. Судасны эхосонографи b. Д-димер (D-dimer) эерэг байх c. Веллийн шалгуур өндөр оноотой гарах d. Венографи

139. Жирэмсэн эмэгтэйд цусны бүлэгнэлтийг бууруулах заалт гарсан бол энэ зорилгоор аль эмийг нь хэрэглэж болохгүй вэ?

a. Гепарин b. Еноксипарин c. Курантил d. Варфарин

140. Артерийн судас бөглөрөх эмгэгүүдийн үед анх илрэх шинж тэмдэг аль нь вэ?

a. Цайрах b. Судасны лугшилт арилах c. Парестези d. Өвдөлт

141. 50 настай эрэгтэй цээжээр үе үе өвддөг өгүүлэмжтэй эмнэлгэт ирж үзүүлжээ, дараах арга хэмжээнүүдээс та алийг нь сонгох вэ?

a. Зүрх судас, хавдрын болон улаан хоолойн эмгэг өвчний эрсдэлт хүчин зүйл үгүй бол нэмэлт шинжилгээ шаардлага үгүй

b. Зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг авна c. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ d. Шээсний ерөнхий шинжилгээ хийнэ

142. Шархны анхны цэгцлэлт хийхэд баримтлах удирдамжид хамгийн сайн тохирох хувилбарыг сонгоно уу?

a. Хэсгийн мэдээ алдуулалт хийгээд дараа нь шархыг усаар шүршиж угаана

b. Шархыг усаар шүршиж угаах нь шархны халдварыг бууруулах хамгийн сайн арга

c. Шарны тойронд байгаа үсийг хусаж авсаны дараа гадны биетийг арчиж авна

d. Шархыг тамединий уусмалаар угаана Эндокринологийн яаралтай тусламжийн асуултууд:

143. Инсулины тухай ямар тодорхойлолт нь хамгийн зөв байна вэ? a. Инсулины үйлчлэх бай эрхтэн нь нойр, гэдэсний салт бүрхэвч,

төв мэдрэлийн систем болно b. Инсулин гликогенолиз болон гликонеогенезийн процессийг

идэвхжүүлнэ c. Инсулин гурван цагирагт глицеридийн задралыг идэвхжүүлнэ d. Исулин нь булчингийн эсээс амин хүчил үүсэх процессийг

дарангуйлна

Page 23: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

144. Диабетийн кетоацидоз болон калийн тэнцлийн тухай хамгийн зөв тодорхойлолтыг сонгоно уу?

a. Нийт калийн ионы 20% нь сийвэнд байрлана b. Кетоацидозын үед калийн хэмжээ ямагт өндөр байна c. Кетоацидозыг эмчилж эхлэх үед сийвэнгийн калийн хэмжээ эрс

буурна d. Кетоацидозын байдалд байгаа өвчтөний сийвэнгийн кали 4

ммол/л байхад кали сэлбэх эмчилгээ шаардлага үгүй 145. 4 настай эрэгтэй хүүхдэд шинээр оношлогдсон диабет, диабетийн

кетоацидозыг эмчлэх явцад хүүхэд хөөрлийн байдал, ухаан самуурсан байдалд оржээ, энэ тохиолдолд хамгийн түрүүн сонгон авах нөхцлийг олно уу?

a. Тархины компьютерийн томографи b. Өвчтөнд интубаци хийх c. Өвчтөний эмчилгээнд шингэн сэлбэлтийн хэмжээг бууруулах d. Маннитол эмчилгээ

146. Хоѐрдугаах хэлбэрийн диабетийн тухай тодорхойлолтоос зөвийг нь сонго?

a. Инсулинээс хамааралтай диабет b. Урдчилан сэргийлэх боломжтой c. Инсулин эмчилгээ төдийлэн шаардлага үгүй d. Диабет өвчнөөр өвчлөгсдийн 60% энэ хэлбэрийн диабет эзэлнэ

147. Дараах бүлгийн эмүүдээс аль нь цусны сахарыг нэмэгдүүлэх сөрөг дагалдах нөлөөтэй вэ?

a. Антиконвульсант (таталтын эсрэг) b. Антигистамин (харшлын эсрэг) c. Антидепрессант (гутралын эсрэг) d. Кальцийн сувганцар хориглогч

148. Диабеттай өвчтөнд дараах төрлийн халдваруудаас аль нь хамгийн олонтой тохиолдох вэ?

a. Уушигны цочмог үрэвсэл b. Шээсний замын халдвар c. Синусит d. Дунд чихний үрэвсэл

149. Архаг архичин намтартай өвчтөн бөөлжүүлсэн, хоолонд дургуй, ухаан санаа самуурсан байдалтай, хэвлийгээд өвдөнө гэсэн зовиуртай, үзлэгээр мэс заслын өвчний шалтгаантай гялтангийн үрэвсэл үгүй, цусны сахарын хэмжээ 14 ммол/л, анионы ангал өргөссөн байв. Дараах өгөгдлүүдээс тохиромжтойг нь сонгоно уу?

a. Шээсэнд кетоны биет илрэхгүй байх нь өвчтөнд диабетийн болон архины шалтгаант кетацидоз байхгүй гэдгийг нотолно

b. Өвчтөнд хлорт калийн уусмал их хэмжээтэй сэлбэх заалттай c. Өвчтөнд хлорт натрийн 0,9% болон 5%-ийн глюкоз их

хэмжээгээр сэлбэх заалттай d. Өвчтөнд яаралтай инсулин тарих заалттай

Page 24: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

150. Дараах үзүүлэлтүүдээс аль нь кетоацидозын бус гиперосмоляр, гипергликемийн комын шинжийг нотолдог шалгуур үзүүлэлтэнд хамаарах вэ?

a. Сийвэнгийн сахар 14 ммол/л (250 мг/дл) b. Цусны рН-7.25 c. Сийвэнгийн бикарбонат>15 ммол/л d. Анионы ангал> 12

151. 70 настай эмэгтэйг ухаан самуурсан байдалтай байхад нь байрны комендант олж яаралтай тусламжийн тасагт авчиржээ. Бодит үзлэгээр өвчтөн 37.80С, зүрхний агшилтын тоо 160, систолын даралт 90 мм.муб, өвчтөн намтраа ярих чадваргүй, гэвч халааснаас нь профилтиоурацил (меркузолил)-ийн шахмал, сальбутамолын цацлагын бортого олдсон. Өвчтөн хөөрлийн байдалд орж ухаан санааны байдал улам дордсон тул тайвшруулж булчин сулруулаад интубаци хийсэн, дараа нь эмүүдээс алийг нь сонгож өгөх заалттай вэ?

a. Пропранолол b. Эсмолол c. Профилтиоурацил (меркузолил) d. Иодлипол

152. Гипертироид байдалд хүргэдэг шалтгааныг олно уу? a. Тироидит b. Бамайн даавар ихээр уух c. Олон зангилаат бахуу d. Гравийн (Graves disease) өвчин

153. Микседемийн комын үед зүрхний цахилгаан бичлэгт гардаг өөрчлөлтийг олно уу?

a. QT хэрчим уртсах b. Экстрасистол үүсэх c. Тосгуурын гаралтай экстрасистол d. Зүүн тосгуурын гипертрофи

154. Бөөрний дээд булчирхайнд голомтолж үйл ажиллагааг алдагдуулж дутагдалд хүргэдэг халдварын зонхилон тохиолдох шалтгааныг заана уу?

a. ДОХ-ын вирус b. Цитомегаловирус c. Сүрье d. Pseudomonas auregenosa

Хүрээлэн байгаа орчны шалтгаант эмгэгүүдтэй холбоотой асуултууд: 155. Гипотерми болгох шалтгаанд хамаардаггүй хүчин зүйлийг олно уу?

a. Хүүхэд, өндөр настан b. Гипергликеми c. Түлэгдэл d. Согтолт

156. 25 настай эрэгтэй, жимс түүж байгаад могой хатгуулсан, гар хавдаж, хүчтэй өвдөж байна, уруул, хэл бадайрсан, гэсэн зовиуртай, үзлэгээр АД-90/60 мм муб байв. Энэ нөхцөлд дараах эмчилгээнүүдээс заалтгүйг нь сонгож олно уу?

Page 25: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Шингэн сэлбэх b. Фасциотоми зүслэг хийх c. Антивенин тарих d. Цусны бүлэгнэлт, ялтас эсийн тоог шинжлэх

157. Яаралтай тусламжийн тасагт эрэг дээрээс усруу өсөрч шумбаж байгаад осолдож живсэн ухаангүй хүүхдийг авч иржээ, голын хөвөөнд түр хугацаанд аврах амьсгалуулалт хийжээ. Өвчтөний эмчилгээнд хамгийн бага ач холбогдолтой шинжилгээний аргыг тэмдэглэнэ үү?

a. Цулын халуун b. Эрдсийн хэмжээ c. Цээжний рентген зураг d. Хүзүүний нурууны нугаламын рентген зураг

158. Дараах хэлбэрийн түлэгдэлтэй өвчтөнүүдийн аль нь түлэнхийн төвд эмчлүүлхээр илгээх шаардлаггүй вэ?

a. 60 настай чихрийн шижин өвчтэй эмэгтэй, баруун шуу сарвууны III зэргийн түлэгдэлтэй

b. 25 настай эмэгтэй, хоѐр шуу, сарвууны III зэргийн түлэгдэлтэй c. 35 настай эрэгтэй, нуруу, бүсэлхий хэсэгт хэд хэдэн жижиг II

зэргийн түлэгдэлтэй, бугалга хэсэгт бага хэмжээтэй III зэргийн түлэгдэлтэй

d. 40 настай эрэгтэй байранд гал гарсны улмаас сарвуу орчмоор II зэргийн бага зэрэг түлэгдэлтэй, уруул ам тортог болсон, дууны өнгө өөрчлөгдсөн

159. Химийн бодист түлэгдэх үед дараах өгөгдлүүдээс аль нь илүү үнэн зөв бэ?

a. Хүчил шүлттэй харьцуулахад илүү гүн түлэгдэлт үүсгэнэ b. Химийн түлэгдлийг усаар угаахаасаа өмнө антидотоор нь угаах

нь зөв c. Хүхрийн хүчлийн антидот нь глюконат кальци болно d. Химийн бодис эдтэй хүрэлцэж үргэлжилсэн хугацаа түлэгдлийн

гүнд шууд нөлөөлнө 160. Цахилгаан цэнэгэнд цохиулах ослын тухай өгүүлсэн өгөгдлүүдээс аль

нь зөв бэ? a. Ахуйн цахилгаан гүйдэл (220V) нь арьсны түлэгдэл

үүсгэлгүйгээр ховдлын фибрилляцид хүргэх эрсдэлтэй b. Бага амперийн цэнэг ховдлын асистоли үүсгэж, хүчтэй

амперийн цэнэг ховдлын фибрилляци үүсгэнэ c. Амны хөндийн салт цахилгаан цэнэгт түлэгдэхэд салтын цус

алдах хүндрэл олонтой тохиолдоно d. Ахуйн цахилгаан гүйдэлд цохиулсны дараа хожуу үед зүрхний

хэм алдагдалтай болох хүндрэл олонтой тохиолдоно 161. 35 настай эрэгтэй хүн битүү гаражид машинаа засаж байгаад толгой

нь өвдөж, бие суларч, дотор муухайрсан, бөөлжүүлсэн гэсэн зовиуртай яаралтай тусламжийн өрөөнд ирсэн, дараах өгөгдлүүдээс аль нь зөв бэ?

a. Пульсоксиметрийн үзүүлэлт өвчтөний хүн хөнгөнийг үнэлэхэд чухал

Page 26: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Даралтат хүчилтөрөгчөөр эмчлэх заалттай c. 100%-ийн хүчилтөрөгчийн эмчилгээ хийхэд дээрх зовиурууд

арилбал гэрт нь хариулж болно d. Хүнд хэлбэрийн ацидоз үүссэн байх бололцоотой

162. Өвчтөн халуурсан, бие суларсан (malaise) байдалтай, арьсны тууралтгүй, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмнэлзүйн шинж тэмдэггүй байв. Өвчтөн Баруун Африкт 2 долоо хоногийн турш дугуйн тэмцээнд оролцож яваад нутагтаа нэг долоо хоногийн өмнө ирсэн, дараах эмгэгүүдээс аль нь байж болох вэ?

a. Хумхаа b. Гепатит А c. Сүрье d. Риккетсийн гаралтай халдвар

163. Балнад өвчний тухай дараах өгөгдлүүдээс зөвийг нь сонгоно уу? a. Дээрх өвчний бакцин тариулсан хүн бүрт хангалттай

хамгаалалт үүснэ b. Энэ өвчин шавьжинд хазуулсны улмаас үүсдэг c. Өвчтөнүүдийн баас хатлаа гэх зовиур нь чацга алдлаа гэхээс

илүү олонтой тохиолдоно d. Гадаад, дотоодод аялаад ирсэн хүмүүст энэ өвчин тохиолдох

нь ховор 164. Өндөр уулын өвчин илэрхэд ховор тохиолдох шинжийг нь заана уу?

a. Харшлын гаралтай багтраа b. Мөчдийн хаван c. Бронхит, фарингит d. Ретинопати

Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн үеийн яаралтай тусламжийн асуултууд:

165. 50-иас доош насны хүнд хэвлийн цочмог өвдөлт үүсгэдэг дараах шалтгаануудаас аль нь ховор тохиолдох вэ?

a. Мухар олгойн үрэвсэл b. Бага аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин c. Бүдүүн гэдэсний хавдар d. Идиопатик (шалтгаан тодорхойгүй) өвдөлт

166. Дараах өгөгдлүүдийн хослолоос нотолгооны хамгийн бага зэрэглэлтэйг нь сонгоно уу?

a. Хэвлийн гол судасны цүлхийлт, СТ томографи b. Бөөрний колик, судсаар хийх пиелографи c. Цөсний хүүдийн үрэвсэл, хэвлийн эхосонографи d. Гэдэсний түгжрэл, хэвлийн рентген тойм зураг

167. Хэвлийн өвдөлтийн үед эмчилгээнд дараах өгөгдлүүдээс илүү нотолгоотойг нь сонгоно уу?

a. Антиэметик эмүүд хэрэглэвэл бодит үзлэг хийхэд саад болж, бусад шинжилгээ хийхэд өөрчлөлт үзүүлнэ

b. Настай хүнд вазопрессор эм хэрэглэх нь эсрэг заалттай c. Халуунтай өвчтөн бүрт антибиотикийг эрт хэрэглэх заалттай

Page 27: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

d. Хэвлийн өвдөлттэй өвчтөнд опиоидын бүлгйн эмүүдийг бага тунгаар хэрэглэнэ

168. Улаан хоолойн вен өргөссөн оноштой өвчтөн цустай бөөлжиж ирсэн, ирэх үедээ артерийн даралт буурсан, ухаан самуурсан, хөөрлийн байдалтай, дараах эмчилгээний аргуудаас аль нь амин үйлийг тогтворжуулах эмчилгээнд тохиромжгүй гэж үзэх вэ?

a. Блакеморын хос бөмбөлөгт гуурсыг байрлуулах b. Судсанд бүдүүн голчтой уян зүү тавих c. Ходоодонд хаймсуур тавьж бага хэмжээтэй хүйтэн усаар угааж

цус алдалтыг хянах d. Хлорт натрийн уусмал сэлбэж артерийн даралтыг нэмэгдүүлэх

169. Хоол боловсруулах доод замын цус алдалтын үеийн шинжилгээнүүдээс хамгийн бага ач холбогдолтой шинжилгээг нь сонгоно уу?

a. Колоноскопи b. Хэвлийн тойм рентген зураг c. Өтгөнд улаан эс тодорхойлох d. Ангиографи хийх

170. Улаан хоолой урагдсан (задрах) байж болзошгүй өвчтөний эмчилгээ, хяналтанд тохирохгүй өгөгдлийг олно уу?

a. Өвчтөнийг 4 цаг ажиглаад өвдөлт намдвал гэрт нь буцаана b. Оношлогооны үндсэн арга нь цээж гэрэлд харах эсвэл цээжний

компьютер томографи хийх c. Улаан хоолой дурандах d. Мэс засалч, гастрентеролог эмчийг дуудаж үзүүлэх

171. Сөргөө өвчний эрсдэлт хүчин зүйлд хамаарахгүйг нь олно уу? a. Холестрин бууруулагч эмүүд b. Никотин c. Жирэмслэлт d. Чихрийн шижин

172. 16 настай хүү, чийдэнгийн батерей залгисан гэсэн өгүүлэмжтэй иржээ, зураг 3-д өвчтөний хэвлийн тойм зургийг хавсаргав. Ямар эмчилгээ хийх вэ?

a. Яаралтай журмаар ходоод дурандах b. Ипекакуны сироп уулгаж бөөлжүүлнэ c. Хэвлийн тойм зураг давтан авахаас өөр ажилбар хийх

шаардлагагүй d. Фолиа катетрийн тусламжтай гадны биетийг татаж гаргах

Page 28: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

Зураг 3. 173. Дараах шинжүүдээс гэдэсний түгжрэлийн үед илэрдэггүйг нь заана

уу? a. Бөөлжүүлэх b. Эргэлдэх цусны эзэлхүүн буурах c. Ходоод гэдэсний цус алдалт d. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дуу өөрчлөгдөх

174. 45 настай эрэгтэй, хуйхнаг цүлдийж томорсон, хавчигдаагүй ивэрхий гэж оношлогдсон, тухайн өвчтөнд эмчийн өгсөн зөвлөлгөөнүүдээс та санал нийлэхгүй байгаагаа нь сонгож авна уу?

a. Энэ эмгэг амь насанд шууд аюул учруулахгүй, гэхдээ мэс засалчид үзүүлж төлөвлөгөөт хагалгаа хийлгэх нь зүйтэй

b. Хүнд юм өргөх, хэт хүчтэй суниах зэрэг нь ивэрхийг нэмэгдүүлэх эрсдэлтэй

c. Бэлтийн харьцаанд ороход ивэрхий нэмэгдэх тул цөөлөх хэрэгтэй

d. Гараараа хуйхнагаа зөөлөн илж ивэрхийг буцаан оруулж болно, ивэрхий орохгүй болох, өвдөлттэй болох зэрэгт ирж үзүүлэх

175. Дараах тохиолдлуудын аль шулуун гэдэснээс өвдөлттэй, цус алдалтанд хүргэх вэ?

a. Далд шамбрам (internal hemmorrhoids) b. Парапроктит c. Простатит d. Хошногны амсар цуурах (anal fissure)

176. Холбогдоогүй билирубин ихсэх шалтгааныг олно уу? a. Вирусын шалтгаант гепатит b. Парацетамолын хордлого c. Хорт мөөгний шалтгаант d. Гемолизийн улмаас

177. Дурангаар холецистэктоми хагалгаа хийсний дараа 7 хоноод хэвлийн баруун дээд хэсэгт өвдөлт үүсч, өвчтөний арьс салст шарлажээ. Компьютерийн томографи хийхэд хэвлийд хуралдсан шингэнгүй гэж гарчээ. Дараачийн дугаарт сонгох шинжилгээг олно уу?

a. Допплерт эхосонографи b. Холангиографи c. Онош тогтоох мэс засал-лапаротоми d. Ретроград холангиопанкреатографи (ERCP)

178. Асцитийн шингэнд хэчнээн нейтрофил эс тоологдвол бактерийн гаралтай перитонит үүссэн гэж үзэх вэ?

a. 1000/мл b. 500/мл c. 250/мл d. 100/мл

Page 29: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

179. 45 настай эрэгтэй, саяханы хэдэн өдөр аюулхай хэвлийгээр өвдөнө, өвдөлт нуруу, сэрвэйрүү дамжина гэнэ. Дараах намтруудаас аль нь энд илүүтэй холбогдох вэ?

a. Цөсний замын чулуутай байх b. Шинэхэн гэмтсэн байх c. Гэр бүлийн гишүүдээс дээрхтэй адил өгүүлэмж өгөх d. Архидсан байх

180. Цөсний замын эмгэгийн улмаас үүссэн хатгалгааны (колик) эрч хэдэн цагийн дараа намдах вэ?

a. <1 b. 2-6 c. 6-12 d. 12-24

181. Улаан хоолойн өргөссөн венийн цус алдалтын улмаас сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөний цус алдалт зогссон эсэхийг хэрхэн оношлох вэ?

a. Арьсны өнгийг ажиглаж b. Артерийн даралтыг хэмжиж c. Хэвлийн эрхтэний эхосонографи хийж d. Ходоодонд хаймсуур тавьж угаах аргаар

182. Цочмог холециститийн (дүрс) оношлогооны үндсэн аргыг сонгоно уу? a. Хэвлийн тойм зураг (рентген) b. Хэвлийн эхосонографи c. Хэвлийн компьютер томографи d. Холангиографийн арга

183. 50 настай эрэгтэй, элэгний хатууралтай оноштой, эмчийн хяналтанд байдаг, ухаан санаа самуурсан, унтаарсан байдалтай, лабораторын шинжилгээ хийхэд аммиакын хэмжээ нэмэгдэж 250 ммол/л болсон байв. Эмчилгээний дараах аргуудаас хамгийн үр дүнтэйг нь сонгоно уу?

a. Судсаар нь өргөн үйлчилгээтэй антибиотик тарих b. Амаар болон шулуун гэдсээр лактулоз хэрэглэх c. Интерферон эмчилгээ эхлүүлэх d. Судсаар глюкоз, витамин С тарих

184. 20 настай эрэгтэй, сүүлийн нэг хоног хэвлийн баруун доод хэсгээр өвдсөн, Хэвлийн эхосонграфи хийхэд хэвлийн баруун доод хэсэгт 8 мм-ийн голчтой, дарахад шалчийхгүй бүтэц тодорхойлогдоно (зураг 4-т үзүүлэв). Таны дараагийн алхам юу байх вэ?

a. Хэвлийн тойм зураг авхуулах b. Барий уулгаж ходоод гэдэсний замыг шинжлэх c. Шулуун гэдсээр үзлэг хийх d. Мэс заслын эмчийн зөвлөлгөө авах

Page 30: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

Зураг 4.

185. Дараах үзүүлэлтүүдээс аль нь цочмог панкреатитийн тавилан тодорхойлох Рансоны (Ranson) шалгуурт хамаарахгүй вэ?

a. Систолын даралт <90 мм муб b. Цусны сахар >200 мг/дл c. Нас >55 d. Цагаан эс>16000/л

186. Биеийн аль хэсэгт шарлалт хамгийн түрүүнд илрэх вэ? a. Гарын алга, хөлийн ул b. Нүдний цагаан c. Хацар, нүүрний арьс d. Хэлний дорх салст

187. Хэвлийн баруун дээд хэсэгт сүүлийн 2 хоногийн турш өвдлөө гэсэн зовиуртай, 35 настай эрэгтэй яаралтай тусламжийн тасагт иржээ, биохимийн шинжилгээнд: билирубин 0.9 мг/дл; AST-1500; ALT-600; шүлтлэг фосфат 80 нэгж/л; липаз-5 нэгж/л байжээ, дараах оношуудаас тохирохыг нь сонгоно уу?

a. Архины шалтгаант гепатит b. Вирусын гаралтай гепатит c. Холедохолитиаз d. Цочмог холецистит

Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн асуултууд: 188. Дараах төрлийн хавдруудын алинд нь үтрээний цус алдалт

тохиолдохгүй вэ? a. Умайн хүзүүний хавдар b. Үтрээний хавдар c. Өндгөвчний хавдар d. Умайн хавдар

189. Үтрээний цус алдалтын үед тохиолдох дараах өгөгдлүүдээс хамгийн тохиромжтойг нь сонгоно уу?

a. Жирэмсэн бус үед үтрээний эхосонографи хийх шаардлагагүй b. Үтрээний цус алдалтын үед цусны бүлэнтэй байх нь ховор

Page 31: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

c. Цус эргэлтийн алдагдал илэрвэл шингэн сэлбэх эмчилгээ заалттай

d. Жирэмсэн бус эмэгтэй үтрээний цус алдалт эрсдэлд хүргэхгүй 190. Умайн миом ургацагийн талаарх дараах өгөгдлүүдээс нотолгоотойг нь

сонгоно уу? a. Миом нь аарцгийн хөндийн эрхтэний ховор тохиолдох хавдарт

хамаарна b. Миомийн ургацагийн үеийн зовиур, эмнэлзүйн шинжүүд тод

илрэлтэй c. Цэвэрших насны эмэгтэйн миомын ургацагийн хэмжээ

жижигрэх нь олонтой d. Миом урагцаг жирэмсний үед жижгэрнэ

191. Жирэмсний хордлогын үед илрэх үргэлжилсэн бөөлжилтийн улмаас илрэхгүй шинжийг нь заана уу?

a. Хэвлий өвдөлт b. Гипокалеми c. Кетонури d. Биеийн жин буурах

192. 30 настай эмэгтэй 2 хэлбэрийн диабеттай, сүүлийн долоо хоног бөөлжүүлж, чацга алдсан, их хэмжээтэй шээсэн гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт ирэв, метформинаа ууж байсан боловч цусны сахарын хэмжээ 280-350мг/дл болсон байна. Шээсэнд жирэмсний тест нэмэх (β-hCG) гарчээ, ямар тусламж үзүүлэх нь зүйтэй вэ?

a. Шингэн алдалтыг уулгаж нөхнө, диабетийн эмийн уух тунг 2 дахин нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид яаралтай үзүүлж зөвлөлгөө авах

b. Шингэн алдалтыг уулгаж нөхнө, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг үзэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид үзүүлж яаралтай зөвлөлгөө авах

c. Судсаар шингэн сэлбэнэ, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг үзэх, диабетийн эмийн уух тунг 2 дахин нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид яаралтай үзүүлж зөвлөлгөө авах

d. Судсаар шингэн сэлбэнэ, сийвэнгийн эрдэс, сахарын хэмжээг үзэх, диабетийн эмийн уух тунг буухуулах, эмэгтэйчүүдийн кабинетийн эмчид дараагийн долоо хоногт үзүүлж зөвлөлгөө авах

193. 44 настай эмэгтэй сүүлийн долоо хоногийн туршид хөхнөөс сүүн

өнгөтэй шингэн гарсан гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт иржээ, хөхөө тэмтэрхэд бэрсүү, зангилаагүй, өвдөлтгүй, мэдрэлийн үзлэгт өөрчлөлт үгүй, жирэмсний тест сөрөг, өөр ямар нэгэн зовиур шаналгаа үгүй байв. Дараах өгөгдлүүдээс тохиромжтойг нь сонгоно уу?

a. Кортизолын хэмжээ буурснаас галакторрой (galactorrhea) илэрнэ

Page 32: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Пролактины хэмжээ буурснаас галакторрой илэрнэ, эндокринолог эмчийн хяналтанд байх заалттай

c. Пролактины хэмжээ нэмэгдсэнээс галакторрой илэрнэ, өрхийн эмчийн хяналтанд байх боломжтой

d. Мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлэх заалттай 194. 54 настай эмэгтэй хөхөө тэмтэрч үзэхэд бэрсүү үүссэн байна гэсэн

зовиуртай иржээ, та дараах үйл ажиллагааны алийг нь зөв гэж үзэж байна вэ?

a. Өрхийн эмчийн хяналтанд ажиглах b. Хөхний эхосонографи хийх c. Хатгалтаар биопси авч онош тодруулах d. Хавдрын эмчид илгээх

195. 25 настай эмэгтэй хэвлийн доод хэсгээр өвдөнө, үтрээнээс цус алдана, халуурна гэсэн зовиуртай ирсэн, 2 долоо хоногийн өмнө аборт хийлгэсэн гэнэ, дараах шинжилгээний аргуудаас хамгийн чухал ач холбогдолтойг нь сонгоно уу?

a. Аарцагний эрхтэний эхосонографи b. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ c. Шээсний ерөнхий шинжилгээ d. Шээсэнд жирэмсний тест үзэх

196. Дараах шалтгаануудаас аль нь аарцгийн эрхтэний үрэвслийн шалтгаан болохгүй вэ?

a. Бэлгийн харьцааны олон оролцогчтой байх b. Олон удаа аборт хийлгэх c. Умайд жирэмснээс хамгаалах хэрэглэл байрлуулах d. Жирэмслэлт

197. Жирэмсэн эхэд физиологийн дараах өөрчлөлтүүдээс аль нь илрэхгүй вэ?

a. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн саарах b. Амьсгалын тоо олшрох c. Цөсний хүүдийн агшилт сулрах d. Бөөрний цус эргэлт нэмэгдэх

198. Өндгөвчний уйланхайн (киста) тухай дараах өгөгдөлүүдээс зөвийг нь сонгоно уу?

a. Хэвлийн өрөөсөн талд өвдөх хэлбэрээр илэрнэ b. Дээрх оноштой бүх өвчтөнд эхосонографийн шинжилгээг

яаралтай журмаар хийх заалттай c. Киста гол төлөв 8 см-ээс том хэмжээтэй, олон таславчтай байх

нь олонтой d. Хагарах, мушгирах, цус алдах, халдварлагдах хүндрэлүүд

илэрнэ 199. Умайн гаднах жирэмслэлтийн үед хэрэглэхэд эмчилгээний

тохиромжтой бус аргачлалыг олно уу? a. Метотрексат b. Цус эргэлтийн алдагдалтай өвчтөнд дурангаар хагалгаа хийх c. Анти Rh0 иммунглобулинийг Rh сөрөг өвчтөнд хийх

Page 33: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

d. Жирэмсний тестийг цус, шээсэнд давтан тодорхойлж, эхосонографийн шинжилгээ хийх

200. 28 настай тулгар жирэмсэн эмэгтэй яаралтай тусламжийн тасагт хүчтэй базлалттай иржээ, үзлэгээр хүүхдийн хуйх үтрээний амсраар цухуйж байв, эмчийн хэрэгжүүлэх дараах арга хэмжээнүүдээс энэ тохиолдолд тохирохгүйг нь ол?

a. Үтрээний доод хэсгийг ариун алчуураар түлхэж хамгаалах b. Хүүхдийн толгой хүзүү суларч гарсны дараа хүүхдийн хамар

амнаас соруулах c. Хүүхэд санамсаргуй гулсаж алдарч унахаас сэргийлэх d. Эхийн салтааг хавчиж хүлээзнүүлээд, төрөх өрөөрүү тээвэрлэх

201. 35 долоо хоногтой жирэмсэн эх толгой хүчтэй өвдсөн, бүх биеийн булчин татсан гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт ирсэн, ирэх үед ухаан самуурсан, өгүүлэмжээ тодорхой өгч чадахгүй байсан, урд нь таталт өгсөн удаагүй гэнэ. Тусламж үзүүлэх тухай дараах өгөгдлүүдээс хамгийн бага ач холбогдолтойг нь олно уу?

a. Мэдрэлийн эмчид үзүүлэх b. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх c. Сульфат магни тарих d. Амин үзүүлэлтийг хянах

202. HELLP хам шинжид хамаарах эмнэлзүйн тодорхойлолтыг олно уу? a. Дээрх хам шинж илэрч байгаа эхчүүдийн артерийн даралт

нэмэгдсэн байна b. Дээрх хам шинж илэрч байгаа эхчүүд бүлэгнэлтийн

алдагдалгүй c. Дээрх хам шинж илэрч байгаа ихэнх эхчүүд ихэр урагтай d. Дээрх хам шинж илэрч байгаа ихэнх эхчүүдийн ялтас эсийн тоо

>150000 Уушигны эмгэгүүдийн яаралтай тусламжийн асуултууд:

203. Цианоз хамгийн тод илэрдэг хэсгийг олно уу? a. Хэлний дорх салст бүрвэвч b. Чихний омог c. Нүдний эвэрлэг d. Хумсны толио

204. Дараах өвчтөнүүдийн алинд нь богино хугацааны антибиотик эмчилгээ заалттай вэ?

a. 50 настай эмэгтэй, өдөрт 2 хайрцаг янжуур татдаг, сүүлийн өдрүүдэд ханиалга улам нэмэгдсэн

b. 45 настай эрэгтэй, ханиалгаж, хамраас усархаг нус гоожно, халуураагүй

c. 70 настай эрэгтэй, эмфизем оноштой, гэртээ хүчилтөрөгч эмчилгээ тасралтгүй хийлгэдэг, сүүлийн өдрүүдэд амьсгаадалт нэмэгдсэн

d. 65 настай эрэгтэй, архаг бронхит оноштой, амьсгаадалт нэмэгдсэн, ногоон цэр гарч байгаа

Page 34: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

205. Цээжний сул шингэнийг оношлоход хамгийн өндөр ач холбогдолтой аргыг нь заана уу?

a. Хэвтээ байрлалаар цээжний рентен зураг авах b. Босоо байрлалаао цээжний рентен зураг авах c. Эхосонографийн арга d. Хажуугийн байрлалаар цээжний рентен зураг авах e. Тогшилтоор тодруулах

206. Дараах тохиолдлуулдын нь сорогдлын (аспирацийн) пневмони болох магадлал хамгийн бага байх вэ?

a. Химийн бодисын хордлого b. Ухаан алдалт c. Тэнэгрэл (Dementia) d. Шизофрени

207. Эмнэлзүйн дараах шинжүүдээс аль нь сүрьеэ өвчний үед хамгийн олонтой тохиолдох вэ?

a. Халуурах, ханиалгах, ядрах b. Эмнэлзүйн тодорхой шинж илрэхгүй c. Турах, цустай цэр гарах d. Дотор муухайрах, бөөлжих, чацга алдах

208. Дүүргийн эмнэлгийн сувилагч сүрьеэгийн Мантугийн (туберкулиний) сорил хийлгэсэний дараа ирж үзүүлжээ. Тухайн сувилагчид сүрьеэ өвчин байж болохыг илэрхийлэх үзүүлэлтийг сонгоно уу?

a. Гүвдрүү>5мм b. Гүвдрүү7,5мм c. Гүвдрүү>10мм d. Гүвдрүү>15мм

Эрчимт эмчилгээний үндсэн асуудалтай холбоотой тестүүд: 209. Эрчимт эмчилгээний тасаг болон эмнэлгийн дотор халдвар тарах

хамгийн гол зам нь? a. Агаар b. Тариур болон дуслын систем c. Гутал, хувцас d. Эмч ажилчдын гар e. Эмч ажилчдын үс

210. Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 9 дэх хоног дээрээ пневмони болж хүндэрсэн, өндөр халуурсан өвчтөн ямар бактериар халдвардасан байх магадлал өндөр вэ?

a. Грам-эерэг нян b. Грам-сөрөг нян c. Анаэроб нян d. Мөөгөнцөр e. Вирус

211. Зүрх-уушигны сэхээн амьдруулах ажилбарт аль эмийг хэрэглдэггүй вэ?

a. Вазопрессин

Page 35: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Амиодарон c. Кальци d. Атропин e. Адреналин

212. Гавлын дотрох даралт нь ихэссэн өвчтөний дээр дурдсан даралтыг хэмжих бололцоогүй тохиолдолд артерийн дундаж даралтыг хэдээс дээш байлгах шаардлагатай вэ?

a. 60 мм.муб b. 70 мм.муб c. 80 мм.муб d. 90 мм.муб e. 100 мм.муб

213. Сепсисийн гаралтай шокын байдалдтай өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх явцдаа нэн тэргүүнд сонгон авах эмчилгээний арга нь:

a. Коллойд сэлбэх (ж.нь: гемодез) b. Кристал уусмал сэлбэх ( ж.нь: NaCl 0.9%) c. Допамин d. Норадреналин e. Преднизолон

214. Аалзавчийн доорх цусан хураатай өвчтөнгүүдэд түгээмэл тохиолддохгүй хүндрэлийг нэрлэнэ үү?

a. Зүрхний цах. бичлэгт ST- сегмент өөрчлөгдөх b. Эрдсийн солилцооны алдагдал c. Уушигны хаван d. Зүрхний баруун ховдлын дутагдал e. Ухаан алдалт

215. Зүрхний цохилтын тоо хэдээс дээш гарах үед зүрхний булчингийн ишеми олонтой тохиолдох вэ?

a. >80 удаа/мин b. >110 удаа/мин c. >150 удаа/мин d. >180 удаа/мин e. >200 удаа/мин

216. Жижиг мэс ажилбар хийх үед эмч юу өмсвөл зохих вэ? a. Ариун бээлий b. Ариун бээлий + амны хаалт c. Ариун бээлий + амны хаалт+ малгай d. Амны хаалт + малгай + ариун халат e. Ариун бээлий + амны хаалт + малгай + ариун халат

217. Булчин их хэмжээгээр гэмтсэн өвчтөнд хамгийн олонтой тохиолддог хүндрэл юу вэ?

a. Зүрхний дутагдал b. Бөөрний дутагдал c. Тархины хаваншил d. Элэгний дутагдал e. Амьсгалын зам саатах

Page 36: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

218. Сепсисийн гаралтай шоктой өвчтөний яаралтай тусламжийн үед аль эм заалтгүй вэ?

a. Антибиотик b. Дексаметазон c. Норадреналин d. Хүчилтөрөгч e. Хлорт натрийн 0,9%-ийн уусмал

219. Насанд хүрсэн өвчтөний ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдах хамгийн түгээмэл шалтгаан?

a. Ангиодисплазиа b. Улаан хоолойн өргөссөн венээс c. Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа d. Ходоодны хавдар e. Меллори-Вейсийн хам шинж

220. HELLP хам шинжийн үед тохиолддоггүй шинж тэмдэг? a. Гемолиз b. Элэгний энзим нэмэгдэх c. Гипербилирубинеми d. Тромбоцитопени e. Дээрх бүх шинж тэмдэг илэрдэг

221. Доорхи тодорхойлолт зөв буруу эсэх? Халууралт нь өвчтөн эмнэлгийн халдвар авсан эсэхийг илэрхийлдэг мэдрэг шинж тэмдэг мөн.

a. Тийм b. Үгүй

222. Зүрхний дагалдах өвчингүй, өвчтөнд (насанд хүрсэн) гемоглобины хэмжээ хэдээс доош ороход даршилсан улаан бөөм сэлбэх заалттай вэ?

a. 110 г/дл b. 100 г/дл c. 90 г/дл d. 80 г/дл e. 70 г/дл

223. Доорхи тодорхойлолт зөв буруу эсэх? Төвийн венийн даралт өндөр байвал эргэлдэх цусны эзэлхүүний дутагдал(гиповолеми)-гүй байгааг нотолно.

a. Тийм b. Үгүй

224. Дараах тохиолдолд хүчил суурийн тэнцвэрийн ямар хэлбэрийн алдагдал үүссэн байна вэ?

pH 7.20 pCO2 79 мм.муб HCO3 18 ммоль/Л

a. Бодисын солилцооны хүчилжил b. Бодисын солилцооны шүлтжил c. Амьсгал алдагдлын хүчилжил d. Амьсгал алдагдлын шүлтжил

Page 37: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. Хүчил суурийн тэнцвэр алдагдаагүй 225. Зүрхний шигдээс өвчний эмнэлзүйн шинжүүдийг сонгоно уу?

1. Гар хөлийн үзүүр хөрөх 2. Хөлрөх 3. Цээжээр өвдөх 4. Арьс цайрах 5. Амьсгал давчдах

Амилуулах суурь тусламжийн сэдвээр бэлтгэсэн тестүүд:

226. Амьсгал зогссон гэдэг тодорхойлолт дараахи үйл ажиллагаа бүрэн алдагдахыг илэрхийлнэ:

a. Амьсгалах үйл ажиллагаа зогсох b. Зүрх агшилт алдагдах c. Амьсгалах ба зүрх агших үйл ажиллагаа алдагдах

d. Дээрх зүйлс бүгд буруу 227. Насанд хүрэгсдийн амилуулах суурь тусламж үзүүлэх гинжин

дарааллын анхны алхам нь: a. Ухаангүй эсэхийг тодорхойлох b. Амьсгалын замыг чөлөөлөх c. Амьсгалж байгаа эсэхийг шалгах d. Дээрх зүйлс бүгд буруу

228. Хэрвээ хэн нэгнийг үхлүүт байдалтай олвол 103 (эхэлж тусламж дуудах)-ыг дуудаж, автомат тохируулагт дефибриллятор (АТД)-ыг яаралтай авчруулна. Учир нь:

a. Үхлүүт байдлын үед ихэнх тохиолдолд зүрх зогссон байх магадлалтай.

b. Зүрх зогссон өвчтөнийг дефибриллятораар цаг алдалгүй цохиулах заалттай

c. Дээрх зүйлс бүгд зөв d. Дээрх зүйлс бүгд буруу

229. Та 32 настай ухаангүй эрэгтэйг усан сангаас татаж гаргалаа. Таны эхний авах арга хэмжээ юу байх вэ?

a. Эмнэлгийн яаралтай тусламжийн баг (ЯТБ)-ийг дуудаад, дефибрилляторын бэлтгэж, зүрх амьсгалын амилуулах (ЗАА) тусламжийг үзүүлж эхэлнэ

b. Хэймлихийн ажилбарыг эхэлж хийгээд дараа нь ЯТБ-ийг дуудна.

c. ЗАА-ыг 2 минут орчим хийсний дараа ЯТБ-ийг дуудна. d. Дээрх зүйлс бүгд буруу

230. Хүзүүний нугалам гэмтсэн байх эрсдэлтэй тохиолдолд амьсгалын замын ямар аргаар чөлөөлөх заалттай вэ?

a. Толгойг гэдийлгэн байрлуулж, эрүүний шонтонгоос өргөх b. Эрүүний өнцгөөс урагш түлхэх c. Дээрх хоѐр арга хоѐулаа зөв d. Дээрх хоѐр арга хоѐулаа буруу

231. Амьсгалын замыг чөлөөлсний дараа та юу хийх вэ?

Page 38: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Ажиглах, сонсох, мэдрэх аргаар амьсгал зосгссон эсэхийг тогтооно

b. Хоѐр удаа амьсгалуулна c. Судасны лугшилтыг шалгана d. Дефибриллятораар цохиулах

232. Ухаангүй өвчтөний амьсгалын зам бөглөрөх хамгийн түгээмэл

шалтгаан юу вэ: a. Чихэрний хэлтэрхий b. Хэл арагшилж c. Зоос d. Нэг удаа хэт их хоол залгихыг оролдсоноос

233. Нэг тусламж үзүүлэгч бүх насны өвчтөнүүдэд, хоѐр тусламж үзүүлэгч насанд хүрэгчдэд ЗАА-ыг хийхдээ цээжийг шахах, амьсгалуулах үйлдлийн хоорондын харьцаа хэд байх вэ?

a. 5 шахалтдаралт 1 амьсгалуулалт b. 30 шахалт 2 амьсгалуулалт c. 10 шахалт 2 амьсгалуулалт d. 15 шахалт 1 амьсгалуулалт

234. Автомат тохируулагт дефибриллятор (АТД)-ыг: a. Нэг ба түүнээс дээш настай өвчтөнүүдэд хэрэглэнэ. b. Зүрх ховдлын жирвэрзэл хэлбэрээр зогссон өвчтөнд

хэрэглэнэ. c. Олон хүн цуглардаг газруудад байрлуулна d. Дээрх зүйлс бүгд зөв

235. Цээжийг шахах үйлдлийг хийсний дараа цээж бүрэн тэлэгдэх нөхцлийг бүрдүүлэх аргчлалыг сонгоно уу?

a. Шахалт бүрийн хооронд өвчтөний цээжнээс гараа авах b. Өвчтөний цээжин дээр гараараа тасралтгүй зөөлөн дарж

байх, ингэснээр цээж ямагт үл мэдэг даралттай байх c. Шахалт бүрийн хооронд гараа цээжнээс салгалгүй даралтыг

бүрэн сулруулж цээжийг чөлөөтэй тэлэгдэх нөхцлийг бүрдүүлэх

d. Шахалт болон түүний завсар хооронд цээжийг Ѕ- с 1 см хотолзтол дарна

236. Таны хийсэн аврах амьсгал хэр зэрэг үр дүнтэй болсоныг ямар аргаар үнэлэх вэ?

a. Цээж өргөгдөх хөдөлгөөнийг ажиглах b. Ходоод хийлэгдэхийг ажиглах c. Амьсгалуулсан агаарын оролтыг мэдрэх d. Ямар ч аргаар мэдрэх бололцоогүй

237. Насанд хүрэгсэдэд амнаас ам руу амьсгалуулалт хийх хамгийн зөв арга нь:

a. Аврагч уруулаараа өвчтөний ам, хамрыг бүрхэн 10 секүндийн турш үлээж амьсгал оруулна.

Page 39: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Аврагч уруулаараа өвчтөний амыг бүрхэн 5 секүндийн хугацаанд 2 удаа зөөлөн үлээнэ.

c. Аврагч уруулаараа өвчтөний ам, хамрыг бүрхэн өөрийн амьсгалыг шавхан хүчтэй үлээнэ

d. Аврагч хэвийн амьсгал аваад уруулаараа өвчтөний амыг бүрхэн зайгүй нийлүүлж тус бүр 1 секундын турш 2 удаа өвчтөний цээж өргөгдөхийг ажиглан амьсгал оруулна, амьсгалуулалт бүрийн хооронд цээж нь буцаж намстал хүлээнэ

238. Насанд хүрэгсдийн амилуулах суурь тусламж(АСТ)-ийн явцад дефибрилляцийг эрт хийх шаардлага нь:

a. Дефибрилляци хийлгэх заалттай өвчтөний зүрхний хэм сэргэх магадлал алдсан хором тутамд огцом буурч байдаг

b. Тосгуурын жирвэлзэл нь насанд хүрэгсдийн зүрх зогсолтын зонхилон тохиолдох шалтгаан юм.

c. Зүрх гэнэт зогсох тохиолдолд тохируулагт кардиоверси эмчилгээ хамгийн үр дүнтэй

d. Өвчтөний зүрх зогсох үед гол төлөв зүрх агшилтгүй болох (асистоли) хэлбэрийн бичлэг гарна.

239. Насанд хүрсэн өвчтөн хахсан тохиолдолд хэрэглэх аргачлалыг сонгоно уу?

a. Цээжийг бүслүүрдэн шахах аргыг хэрэглэнэ. b. Сээрэн дээр нь 5 удаа дэлдэж амжилтгүй бол хэвлийг

бүслүүрдэн шахах аргыг үргэлжлүүлэн хийнэ c. Сээрэн дээр нь дэлдэх аргыг 2 минутын турш үргэжлүүлэн

хийнэ. d. Амьсгалын замыг чөлөөлж 2 удаа амьсгалуулна.

240. АТД-аар цохиулах үед та өвчтөнд яагаад гар хүрч болохгүй вэ? a. Та өвчтөнөөр дамжуулан цэнэгэн цохилтонд нэрвэгдэж болно b. Таны гар өвчтөнийг хөдөлгөсний улмаас АТД өвчтөний

зүрхний агшилт байна гэж дүгнэж болно. c. Таны судасны лугшилтыг АТД мэдэрч өвчтөнийг цахилгаан

цэнэгээр сэдээхгүй d. Таны гар АТД-т хүрэлцвэл дээрх аппарат автоматаар

унтарна.

241. АТД цахилгаанаар сэдээх заалтгүй байна гэж хэлвэл та цаашид ямар арга хэмжээ авах вэ?

a. Өвчтөнд зөвхөн аврах амсгалуулалт хийнэ. b. АТД буруу хариу өгсөн байх гэж таамаглаад зүрхний хэмийг

дахин шалгах c. Өвчтөний цээжин дээр АТД-ийн туйлт элекродыг наалттай

хэвэнд нь үлдээж ЗАА-ыг үргэлжлүүлнэ d. Тусламж иртэл хүлээнэ.

242. Насанд хүрэгсдэд зүрх амьсгалын амилуулалт(ЗАА)-ыг хэзээ эхэлэх заалттай вэ?

Page 40: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Өвчтөн цээжний өвдөлт болон хоол шингэхгүй байгаа талаар гомдол мэдүүлэх үед

b. Өвчтөн ухаангүй, амьсгалахгүй бол c. Өвчтөн хүчлэн амьсгалсан, судасны лугшилт тэмтрэгдэж

байвал d. Ухаангүй боловч амьсгалтай өвчтөнд Өвчтөний амьсгал

мэдэгдэхгүй байвал 243. АТД-ийг асааж туйлт елекродуудыг цээжин дээр нааж бэхэлсний

дараа та: a. “Өвчтөнөөс холд” гэж анхааруулаад өвчтөний зүрхийг

цэнэгэн цохиулалт хийнэ сэдээнэ. b. Шууд л цэнэгэн цохиулалт хийнэ. c. Өвчтөнд гар хүрэхгүй байлгаснаар АТДзүрхний хэмнэлийг

үнэлэх боломж олгоно d. АТД зүрхний хэмнэлийг үнэлэхээс өмнө 2 минутын турш ЗАА

хийнэ. 244. АТД-ийг зөв дарааллаар ажиллуулах аргыг сонгон авна уу:

a. АТД-ийг асаа, цээжин дээр туйлт елекродуудыг наа, өвчтөнөөс гараа холдуул, дээрх аппарат зүрхний хэмийг үнэлнэ, цэнэгээр цохиулах дохио өгмөгц өвчтөнөөс холд, цохиулалт хийнэ

b. АТД-ийг асаа, цээжний дээр туйлт елекродуудыг наа, цохиулалт хийнэ, өвчтөнөөс холд

c. АТД-ийг асаа, цэнэгэн цохиулалт хий d. АТД-ийг асаа, өвчтөний цээжний үсийг хус, елекродуудыг

наа, өвчтөнөөс холд, цохиулалт хийнэ 245. Цээж шахах үйлдлийг хийхдээ гараа цээжний аль хэсэгт байрлуулах

вэ? a. Өвчүүний дээд хагаст. b. Хөхний шугамаар цээжний зүүн талд, зүрхний харалдаа c. Өвчүүний доод ирмэг, аюулхай мөгөөрсөн дээр d. Өвчүүний доод хагаст, хөхний шугамаар цээжний дунд

хэсэгт* 246. Зүрх гэнэт зогссон насанд хүрэгсдийн цээжний шахалтыг хийх

зохистой хурд хэд вэ? a. Нэг минутад 60 удаа b. Нэг минутад 80 удаа c. Нэг минутад 100 удаа d. Нэг минутад 120 удаа

247. ЗАА-ын явцад цээжийг шахах, амьсгалуулах үйлдлүүдийг хийх зорилго нь:

a. Титэм судасны мэс засал хийх шаардлагыг бууруулах b.Ховдлын жирвэлзлийг үүсгэж хэвийн хэм сэргээх c. Зүрхний ажиллагаа зогсохоос сэргийлэх d. Хүчилтөрөгчөөр баяжсан цусны урсгалаар зүрх, тархийг

хангаж дефибриллятор авчиртал цаг хожих

Page 41: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

248. Цээж шахах, амьсгалуулах үйлдлүүдийг хэдийд хийж эхлэх вэ?

a. Өвчтөн ухаангүй, амьсгал зогссоныг тогтоосны дараа b. Өвчтөн ухаангүй байгааг тогтоосны дараа c. Хохирогч ухаантай боловч хэвийн амьсгалахгүй байгааг

тогтоосны дараа d. Зөвхөн 2 минутын турш амьсгалуулсны дараа

249. Хоѐр тусламж үзүүлэгч насанд хүрэгсдэд ЗАА хийхдээ: a. Нэг нь цээжийг 30 удаа шахсаны дараа нөгөө нь хоѐр удаа

амьсгалуулна b. Нэг нь өвчтөнийг ажиглаж байх зуур нөгөө нь тусламж

дуудна. c. Нэг нь өвчтөний судасны лугшилтыг тэмтэрч нөгөө нь

амьсгал зогссон эсэхийг тогтооно d. Нэг нь цээжийг 30 удаа шахаж хоѐр удаа амьсгалуулсны

дараа нөгөө нь ээлжлэн цээжийг 30 удаа шахаж хоѐр удаа амьсгалуулна.

250. Таны дэргэд 45 настай эрэгтэй хүн үхэтхийн унахыг харжээ. Та хэн нэгнийг яаралтай тусламж дуудуулахаар явуулсаны дараа ЗАА хийж амилуулах гинжин дарааллын эхний хоѐр хэсгийг хэрэгжүүлжээ. Энэ гинжин дарааллын гуравдах хэсэгт тухайн хүний амь аврагдах боломжид чухал нөлөө үзүүлэх ямар багаж байх шаардлагатай вэ ?

a. Эмийн эмчилгээ хийх эмнэлгийн ЯТБ хүрэлцэн ирэх b. Өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэх c. АТД-аар хангагдсан ЯТБ хүрэлцэн ирэх d. ЗАА-ийг хийх чадвартай эмч хүрэлцэн ирэх

251. Ямар үед ЗАА-ыг хийх шаардлагатай вэ? a. АД хэмжигдэхгүй b. Амьсгал зогссон c. Ухаангүй. d. Акроцианоз илэрсэн e. Таталт илэрсэн

252. Амьсгалын зам чөлөөлөх удирдамжид заасан (3-т) аргуудад хамаарах нь:

1. Толгойг гэдийлгэх 2. Ам ангайлгах 3. Доод эрүүг урагшлуулах 4. Хүзүүний хамгаалалт хийх 5. Хошуувчаар амьсгалуулах

253. Амьсгал сэргээх, орлуулах үр дүнтэй аргуудыг заана уу: 1. Амьсгалын аналептик эм хэрэглэх.

2. Амаар амруу, амаар хамарруу амьсгалуулах 3. Сильвестр, Шефферийн аргаар амьсгалуулах. 4. Цагаан хоолойд гуурс тавьж зохиомол амьсгал хийх 5. Яаралтай бронхоскопи хийх.

Page 42: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

254. Зүрх зогссон үед ЗАС үр дүнтэй байгааг илэрхийлэх хамгийн энгийн бөгөөд зөв шалгуурууд :

1. Арьс салстын өнгө өөрчлөгдөх 2. Амьсгалын үйл сэргэх 3. Амьсгал оруулах гаргахад цээж сайн хөдөлж байх 4. Хүүхэн хараа нарийсах 5. Цээжийг шахах үед судасны лугшилт мэдрэгдэх

255. Цээжийг шахах зөв аргачлалд хамаарахгүйг нь заана уу? a. Осолдогчийг хатуу гадаргуу дээр хэвтүүлнэ b. Цээжний төвд дарж шахна c. 30 кг орчим хүчээр цээжин дээр шахна d. 1 минутад 100 удаа шахна e. Амьсгалуулалт, цээжийг шахах харьцаа 2:30 байна.

256. Зохиомол амьсгал хийх удирдамжид хамаарахгүй зүйлс : a. Өвчтөний толгойг гэдийлгэж, оочийг өргөж амьсгалын замыг

чөлөөлөх. b. Өвчтөний амруу зөөлөн үлээж амьсгал оруулах c. Амруу амьсгалуулахдаа хамрын зөөлөн хэсгийг чимхэж барих

шаардлага үгүй d. Зохиомол амьсгалыг 1 минутад 12-16 удаа хийх. e. Амьсгал оруулахдаа цээжний нь хөдөлгөөнийг заавал хянах.

257. Цагаан хоолойд гуурс тавих (интубаци хийх) аргыг хэрэглэх нь : 1. Нарийн мэргэжлийн эмчийн ажил

2. Дадлага хийсэн бүх эмч хийж болно 3. Тусгай багаж шаардагдахгүй. 4. Амьсгалын зам чөлөөлөх найдвартай арга мөн 5. Ихээхэн осолтой тул оролдохгүй байх нь зөв.

258. Зүрх уушгины сэхээн амьдруулахын заалт нь: a. Хүүхэн харааны рефлексгүй b. Амьсгал зогссон c. Ухаангүй. d. Акроцианоз. e. Хүүхэн хараа өргөссөн.

259. Амьсгалын замын чөлөөлөх энгийн аргад хамаарахгүй нь: a. Толгой гэдийлгэх. b. Амыг нээн доод эрүүг өргөх. c. Амьсгалын зам дахь зүйлийг угааж гаргах* d. Ам залгиурын гуурс хэрэглэх e. Хамар залгиурын гуурс хэрэглэх

260. Тархины үхлийн баталгаатай шинж тэмдэг нь: 1. Тархины цахилгаан бичлэгт шулуун зураас гарах 2. Ухаан алдах. 3. Өвчтөний амьсгал зогссон байх 4. Хүүхэн хараа өргөсөх. 5. Хөхрөх ба цонхийх.

Page 43: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

261. Эмнэлзйүн үхлийн хугацаа зүрх зогссоноос хойш хэдэн минут үргэлжлэх вэ?

a. 1-2 минут b. 2-3 минут c. 3-5 минут d. 5-10 минут e. 10-30 минут

262. Цээжийг шахах ажилбарын үед өвчүү ойролцоогоор хэдэн см хонхойх вэ?

a. 1-3 см b. 4-5 см c. 6-9 см d. 10-14 см e. 15-18 см

263. Монитороор хянагдаж бйасан өвчтөн гэнэт ховдлын жирвэлзэл гарахад авах хамгийн үр дүнтэй арга хэмжээ:

a. судсанд адреналин тарих b. судсанд лидокаин тарих c. дефибрилляци хийх d. хлорт кальцийн уусмал зүрхэнд хийх e. Цээжэн дээр хүчтэй цохих

264. Сэхээн амьдруулсаны дараа эрт үед тархи-гавлын гепотерми хэрэглэх нь ямар зорилготой вэ?

a. тархины хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулах b. тархины даралтыг багасгах c. судасны бичил эргэлтийг сайжруулах d. зүрхний цус хаялтыг сайжруулах e. артерийн даралтыг нэмэгдүүлэх

265. Дефибриляцийн үр дүнг дэмжихийн тулд: a. лидокайн тарина b. атропин тарина c. хлорт натрийн уусмал хийнэ d. строфантин тарина e. дигоксин тарина

266. Гиповолемийн үед тохиолддоггүй шинжийг нь олно уу? a. Эргэлдэх цусны эзлэхүүн ЭЦЭ буурах b. АД буурах c. Тахикарди болох d. Зүрхний агшилтын эзлэхүүн, цус түрэлт буурна. e. Төв венийн даралт өндөрсөх

267. Зүрхний булчингийн цочмог дутмагшлын эмчилгээний гол зорилт:

1. Зүрхний булчингийн агших чадлыг сайжруулах 2. Бага эргэлтийн даралтыг бууруулах 3. Захын судасны эсэргүүцлийг бууруулах 4. эргэлдэх цусны хэмжээг бууруулах

Page 44: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

5. хөлийн хаванг бууруулах 268. Төвийн венийн даралтанд нөлөөлөхгүй хүчин зүйлийг нь олно уу?

a. Эргэлдэх цусны эзлэхүүн. b. Венийн судасны байдал. c. Миокардын агших чадвар. d. Гематокрит ба гемоглобины хэмжээ e. Цээжний дотоод даралт ихэссэн нөхцөл.

269. Гемодинамикт онц нөлөөлдөггүй хэм алдалтуудад : 1. Синусын хэм алдалт

2. Тосгуурын экстрасистолууд 3. Тосгуур-ховдлын хориг I зэрэг 4. Ховдлын тахикарди 5. Тосгуур-ховдлын бүрэн хориг

270. Насанд хүрсэн эрүүл эрэгтэйн эргэлдэх цусны эзлэхүүн : a. 50мл/кг b. 60 мл/кг c. 70 мл/кг d. 80 мл/кг e. 90 мл/кг

271. Хөлийн судасны гүн венийн бүлэнт үрэвслийн гол уршиг: a. Тархины суурийн артерийн бөглөрөл b. Гуяны артерийн бөглөрөл. c. Уушгины артерийн бөглөрөл d. Цээжний аортын хуулрал e. Эгэм доорхи артерийн бөглөрөл

272. Миокардын голомтот гэмтэл (үхжил) болоход голлон өөрчлөгдөх шүд : a. Р шүд. b. Q шүд c. T шүд. d. R шүд. e. S шүд.

273. Түргэн тусламжаар толгой нь хүчтэй өвдсөн өвчтөн эмнэлэгт иржээ. АД 240/140мм МУБ. Нүдний угт харах мэдрэлийн зээрэнцэг хавагнасан, шээсэнд микрогематуритай, АД урьд нь ихдэж байсан, даралт бууруулах эмээ уулгүй хэд хоносон гэнэ. Артерийн даралтын хямралын (кризийн) шалтгаан юу вэ:

a. Толгой их өвдсөнөөс. b. Бөөрний артери бөглөрсөн. c. Даралт бууруулах эмээ тасалсан. d. Кушингийн хамшинж. e. Тархины судас нарийссан.

274. Уушигны хавангийн үед морфин тарих заалтууд: a. өвчин намдаах b. гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн бууруулах c. уушигны судас тэлүүлэх, амьсгалын тоог цөөрүүлэх d. хөөрлийн байдал үүсгэх

Page 45: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. унтуулах 275. Уушигны цочмог хавангийн үед мөчдөд чангалуур тавих заалт:

a. Урьдал ачааллыг нэмэгдүүлэх b. Урьдал ачааллыг бууруулах c. Хожуу ачаалалыг бууруулах d. Хожуу ачаалалыг нэмэгдүүлэх e. Урьдал болон хожуу ачааллыг бууруулах

276. Судасны цочмог дутагдалд хүргэдэг шалтгаанд хамаарагдахгүйг нь заана уу?

a. Ганглиоблокатор тарих b. Сепсисийн байдалд орох c. Кортикосеройд эм тарих d. Ацетоноор хордох e. Анафилаксийн урвал болох

277. Шокийн байдалд хүргэхгүй эмгэгийг нь нэрлэнэ үү? a. Зүрхний шигдээс b. Тархинд цус харвах c. Сепсис d. Анафилакси e. Цус алдалт

278. Анафилаксийн шокийн байдалд орсон өвчтөний эмчилгээний хамгийн чухал эмчилгээ нь юу вэ?

a. Демидрол b. Крисстал уусмалууд c. Адреналин d. Норадреналин e. Антибиотик

Цочмог хордлогын үеийн яаралтай тусламжийн асуултууд: 279. Ходоод угаахын эсрэг заалт юу вэ?

a. Угаасан устай хамт цус гарвал b. Амаар ууж хордсон тохиолдолд c. Өвчтөн ухаангүй байх d. Хордлогын шок e. Эсрэг заалт үгүй

280. Ямар эмийн хордлогын үед шээс хүчлэн хөөх эмчилгээ (форсированны диурез) хамгийн их үр дүнтэй бэ?

a. Фенобарбитал b. этаминал-натри c. аминазин d. амитриптилин e. дихлорэтан

281. Шалтгаан нь тодорхойгүй хордлогын үед антидот болгож ямар бодисыг хэрэглэх вэ?

a. Юу ч хэрэглэхгүй b. Унитиол c. Атропин

Page 46: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

d. Карболен e. Сүү уулгах

282. Ямар хордлогын үед атропинийг антидот болгон хэрэглэдэг вэ? a. Инсулин b. Амитриптилин c. Органик фосфорын хордлого (ОФХ) d. Этилингликоль, метилийн спирт e. Хүнд метал

283. Ямар хордлогын үед этилийн спиртийг антидот болгон хэрэглэдэг вэ? a. Инсулин b. Амитриптилин c. Органик фосфорын хордлого (ОФХ) d. Метилийн спирт e. Хүнд метал

284. Метилийн хөхийг антидот болгон хэрэглэдэг хордлогыг заа. a. Амитриптилин b. Органик фосфорын хордлого (ОФХ) c. Этилингликоль, метилийн спирт d. Хүнд метал e. Анилин

285. Цууны хүчлийн хордлогын үед бөөрний дутагдалын эмнэлзүйн шинжүүд хэдийд тодорхой илрэх вэ?

a. Хордлогоос хойш 6-12 цагийн дараа b. Хордлогоос хойш 12-24 цагийн дараа c. Хордлогоос хойш 24-48 цагийн дараа d. Хордлогоос хойш 48-72 цагийн дараа e. Хордлогоос хойш 4-5 хоногийн дараа

286. Хүнд метал болон хүнцэлийн хордлогын үед авч явуулах арга хэмжээ: a. ходоод угаах b. судсаар унитиол тарих c. судсаар тиосульфат натри тарих d. шээс хүчлэн хөөх e. гемосорбци

287. Угаарын хийнд хордох үеийн эмнэлзүйн шинжүүд: a. метгемоглобинеми b. улаан бөөм задрах c. бөөрний үйл ажиллагаа алдагдах d. ухаан алдах e. комын байдлаас гарсаны дараа амнезитэй байх

288. Угаарын хийгээр хордох үед авах арга хэмжээ: a. цус солих b. хүчилтөрөгч эмчилгээ c. өндөр даралтат хүчилтөрөгчөөр эмчлэх d. цитохром С e. метилений хөхийг судсаар тарих

Page 47: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

289. Хар мөөгөнд хордсон үед илрэхгүй шинж тэмдгийг олно уу? a. дотор муухайрах, бөөлжүүлэх b. чацга алдах c. улаан бөөм задрах d. элэгний үйл ажиллагаа алдагдах e. бөөрний үйл ажиллагаа алдагдах

Хүрээлэн байгаа орчны нөлөөт өвчин эмгэгийн яаралтай тусламжийн асуултууд:

290. Цэнгэг усанд живэхэд гарах өөрчлөлт. 1. Уушгины хаван

2. Гиповолеми. 3. Гиперволеми 4. Гипернатреми. 5. Гипокалеми

291. Хаврын мөстэй усанд живсэн хүүхдийг 5 минут орчмын дараа гарган авчээ. Эмнэлзүйн ямар шинжүүд илэрсэн байж болох вэ?

1. Зүрх зогссон 2. Биеийн дулаан нэмэгдсэн 3. Амьсгал зогссон 4. Тархинд цус харавсан. 5. Уушгины хаван.

292. Өндөр хүчдэлийн цахилгаан гүйдэлд цохиулахад гарах хүндрэлүүд. 1. Гадаргуугийн түлэгдэл 2. Дотоод эрхтэний гэмтэл, ясны хугарал 3. Ховдлын жирвэлзэл 4. Их өвдөх 5. Булчин татах

293. Гэрт түймэр гарахад хувцас нь шатаж байгаа хүүхэд гүйн гарч иржээ. Доорхи арга хэмжээнээс алийг нь авах вэ?

1. Салхи сөргүүлэн гүйлгэнэ. 2. Газарт унагаад хөнжлөөр битүү хучна 3. Хойноос нь гүйж ус цацна. 4. Газарт унаж хөлбөр гэж заана 5. Барьж аваад хувцсыг нь тайлж авна.

294. Халуун өдөр дасгал хийж байсан биеийн тамирчин ухаан алдаж, эмчид ирлээ. АД 80/40, пульс 106, арьс чийглэг, хүүхэн хараа нарийн, гэрлийн сул урвалтай байна. Урьдчилсан онош :

a. Халууралт b. Гиперволеми. c. Гипернатреми. d. Халууны туйлдал e. Осголт

295. Хүйтэнд гадаа унасан хүнийг үзэх үед 2 хөлийн үзүүр цайрч, тогшиход хатуу, лааны тосон өнгөтэй. Пульс 90 удаа, халуун хэвийн, АД-100/70 мм муб., биеийн халуун-35,80С, эмнэлэг хүртэл яаралтай авах арга хэмжээ.

Page 48: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Хөлдсөн газрыг цасаар үрж дулаацуулна. b. Зөөлөн иллэг хийнэ. c. Судсанд дуслаар бүлээн шингэн сэлбэнэ. d. Хөлдсөн хэсэгт цэвэр боолт хийж эмнэлэгт хүргэнэ e. Судсанд кордиамин тарьж эмнэлэгт хүргэнэ.

296. Халуун цайнд хүүхэд түлэгдэхэд агшинд авах арга хэмжээ. a. Хувцсыг нь яаралтай тайлна. b. Хүйтэн усаар яаралтай шавшиж хөргөнө c. Хувцсыг тайлж цэврүү байвал хагалаад тос түрхэнэ. d. Чацарганы тос түрхэнэ e. Заавал ариун боолт хийнэ.

297. Могойнд хатгуулсан үед авах арга хэмжээнүүд: 1. Хорыг амаар сорж авах 2. Даралтат боолт хийх 3. Хорыг урсгаж гаргах зорилгоор хазсан газар зүслэг хийх 4. Могойн хорны эсрэг сийвэн (antivenom) тарих 5. Антигистамин бодис судсаар тарих

298. Их бөөлжих болон ходоод удаанаар хаймсуурдсан үед: a. цусан дахь хлор ихсэнэ b. цусан дахь хлор буурна c. цусан дахь натри буурна d. цусан дахь кали нэмэгдэнэ. e. цусан дахь кали буурна

299. Санамсаргүйн улмаас химийн бодис ууж хордсоны дараа ходоодыг хэзээ угаах нь илүү үр дүнтэй вэ?

a. хордсоны дараах эхний 30 минтут-1 цагт b. хордсоны дараах эхний 2 цагт c. хордсоны дараах эхний 4 цагт d. хордсоны дараах эхний 6 цагт e. хордсоны дараах эхний 12 цагт

300. Ходоод угааж болохгүй заалт a. барбитуратаар хордох b. гүн комын байдалд орсон c. ходоодноос цус алдаж байхад d. өндөр настан e. жирэмсэн эмэгтэй

301. Ходоодыг ус уулгаж бөөлжүүлэх аргаар угааж болохгүй заалт: a. аспиринаар хордох b. мөөгний хордлого c. идэмхий шүлтийн хордлого d. нойрсуулах эмийн хордлого e. парацетамолын хордлого

Бусад сэдвийг хамруулсан асуултууд

302. 56 настай эрэгтэй, урьд өмнө ямар нэгэн эм хэрэглэж эмчид үзүүлж байгаагүй. Тэрээр өнгөрсөн 5 жилд хөдөлгөөн хязгаарлагдах болсон гэнэ.

Page 49: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

Өнгөрсөн жилээс шатаар өгссөний дараа цээжээр өвдөх болсон. Тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг. Түүний цусны даралт 155/95 мм м.у.б, биеийн жингийн индекс 30. Лабораторийн шинжилгээгээр сийвэнгийн нийт холестрол 245 mg/dL HDL холестрол 22 mg/dL байв. Доор дурдсан судасны өөрчлөлтүүдээс аль нь түүнд байх магадлалтай вэ?

a. Гиперпластик артериолсклероз b. Лимфэдема c. Дунд давхаргын шохойжилт склероз d. Атеросклероз e. Гүний венийн тромбоз f. Зангилаат артериопати

303. 55 настай урьд өмнө өвчилж байгаагүй эмэгтэй пневмонийн улмаас

эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн 10 дахь өдөр түүний баруун хөл хөөж хавагнан, эмзэглэлтэй болсон ба энэ нь сүүлийн 48 цагийн дотор бий болжээ. Хөлийн өвдөлт нь нэмэгдсээр байгаа ба хэт авиан шинжилгээнд гуяны вений тромбоз байж магадгүйг тогтоосон. Доор дурьдсан нөхцөлүүдээс хэт авиан шинжилгээг батлахад илүүтэй тохирохыг сонгоно уу?

a. Trousseau хам шинж b. Урт хугацаагаар хөдөлгөөн хязгаарлагдах c. Жирэмсэн байх d. Архаг архидалт e. Гипертензи

304. 62 настай эрэгтэй, сүүлийн 6 сарын турш цээжний араар өвдөх болсон ба ачаалын дараа давтамж нь нэмэгддэг. Электрокардиограммд зүрхний ишеми өвчиний зураглал илэрсэн. Түүний сийвэнгийн нийт холестрол 262 mg/dL байсан. Ангиографид зүүн урд уруудах артерийн 75%-ийн нарийсалтай, зүрхний зүүн ховдолд тромботой. Энэхүү өвчтөнд доор дурьдсан судасны хүндрэлүүдийн аль нь тохиолдох хамгийн их магадлалтай вэ?

a. Захын венийн тромбозоос үүдэлтэй системийн артерийн эмболи b. Зүүн тосгуурын тромбоос үүдэлтэй системийн артерийн эмболи c. Зүүн ховдолын тромбоос үүдэлтэй уушигны эмболи d. Зүүн ховдолын тромбоос үүдэлтэй системийн артерийн эмболи e. Захын венийн тромбозоос үүдэлтэй уушигны эмболизм

305. 60 настай эрэгтэй, задлан шинжилгээний үеэр нэгэн эрхтэнийг тэжээх артерийг зүслэг хийж, нээж үзэхэд дээрх артерийн салаалах хэсэгт шаантаг хэлбэрийн, нягт тогтоцтой, том хэмжээний бүлэн суусан нь тодорхойлогдсон, дээрх артери нарийсаж, зузаарсан, голч нь нарийссан өөрчлөлт үгүй. Энэ хэлбэрийн тромб доор дурдсан байрлалуудын алинд нь элбэг тохиолддог вэ?

a. Уушигны тромбоэмболизмын улмаас уушгины артерид b. Титмийн тромбозын үед зүрхэнд c. Гиповолемийн шокийн улмаас элгэнд d. Халдварт эмболийн улмаас бөөрөнд e. Тархины артерийн аневризмын улмаас тархинд

Page 50: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

306. 53 настай эрэгтэй, өнгөрсөн 6 цагийн турш цээжээр хүчтэй өвдсөн. Бодит үзлэгээр халуураагүй боловч тахикардитай байв. Лабораторын шинжилгээгээр сийвэнгийн тропонин I 10 ng/mL гарсан. Титмийн ангиограмм яаралтай хийсэн ба зүүн урд уруудах артерийн >90% бөглөрөлтэй байв. Энэ тохиолдолд тохирох эмгэг өөрчлөлтийг нэрлэнэ үү?

a. Зүрхний булчингийн ишеми b. Зүрхний булчингийн некроз c. Зүрхний булчингийн тэлэгдэл d. Зүрхний булчингийн зузаарал e. Уушигны артерийн тромбэмболи

307. 35 настай эрэгтэй гэр ахуйн барааны төвийн агуулахад будаг худалдан авч байхдаа будаг асгарсан шалан дээр тэрээр хөл алдаж орны тавиур дээр зүүн хөлийнхөө гуяны тус газраар унажээ. Арьс нь гэмтээгүй ба 2 хоногийн дотор гэмтсэн хэсэг 5х7 хэмжээтэй ягаан хөх өнгөтэй болсон байв. Доор дурдсан субстанцуудын аль нь гэмтсэн хэсэгт хуримтлагдаж улмаар 16 хоногийн дараа шар-бор өнгөтэй болгодог вэ?

a. Липофусцин b. Билирубин c. Меланин d. Гемосидерин e. Гликоген

308. 22 настай тамирчин яаралтай тусламжийн тасагт зүрх дэлсэнэ, пульс хэвийн бус гэсэн зовиуртай байгаа. ЭКГ-д дараалсан агшилт бүрийн өмнөх PR интервал бага зэрэг уртассан хэвийн синусын хэмнэлтэй. Тосгуурын дөрөв дэхь агшилт болгон ховдолд дамжаагүй. Онош болон эмчилгээ юу вэ?

a. AV нэгдүгээр зэргийн хориг, атриовентрикуляр зангилааг хориглогч эмүүдээс зайлсхийх

b. Мобиц I төрлийн (Wenckebach) атриовентрикуляр хориг, эмийн эмчилгээ шаардлагагүй

c. Мобиц I төрлийн (Wenckebach) атриовентрикуляр хориг, кардиологийн зөвлөгөөний дагуу сэдээгч (pacemaker) тавих

d. Мобиц II төрлийн атриовентрикуляр хориг, судсан дундуур яаралтай журмаар сэдээгч тавих

e. AV гуравдугаар зэргийн хориг, isoproterenol дуслаар хийсэний дараа сэдээгч тавих

309. 44 настай эрэгтэй, сүүлийн арван жилд нурууны болон баруун талын ууцаар өвддөг зовиуртай, бусад эрхтэн тогтолцоо эмгэг үгүй. Өвдөлт оройдоо улам нэмэгддэг. Бодит үзлэгээр хурууны дистал үеүүд овойж томорсон. Нурууны рентген зурагт нугаламын их биеийг хамарсан илэрхий остеофит илэрсэн. Аарцгын рентген зурагт баруун талын сүүжний тогоон дахь үений хөндий нарийссаж склероз болсон. Доор дурдсан эмгэгүүдийн аль байх илүү магадлалтай вэ?

a. Тулай b. Ревматоид артирит c. Остеоартирит d. Остеомиелит

Page 51: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. Lyme-ийн өвчин

310. 80 настай эмэгтэй, эрүүл мэндийн хувьд онцгой эмгэг хууч байхгүй боловч тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг хөдөлгөөний идэвхигүй хэлбэрээр үдэжээ. Нэг өглөө тэрээр орноосоо босож чадахгүй болж тэр даруй зүүн гуя орчмоор хурц өвдөлт илэрсэн. Цаашид алхах гишгэх бүр хүчтэйй өвдөлт илэрч явж чадахгүй байв. Рентгенд зүүн дунд чөмөгний толгойн хугарал болон Т10 нугаламын дарагдалт хугарал илэрсэн. Доор дурдсан нөхцөлүүдийн аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Витамин Д-ийн дутагдал b. Цочмог остеомиелит c. Остеопороз d. Фиброз дисплази e. Метастаз өгсөн хөхний хорт хавдар

311. 44 настай эмэгтэй, гэр бүлийн гэр бүлийн намтарт зүрхний эмгэгийн эрсдлийн өгүүлэмжтэй. Түүний аав ээжид хоѐулаа зүрхний дутагдалтай, титмийн атеросклерозын улмаас миокардийн шигдээс болж байсан. Дээрх эмэгтэй эрсдлийн хүчин зүйлийг бууруулахын тулд танаас зөвлөлгөө авахыг хүссэн. Хоолны дэглэмийн өөрчлөлтөөс доор дурьдсан зүйлсийн аль нь түүний зүрхний ишеми өвчний эрсдэлийг багасгах вэ?

a. Нийт илчлэгийн 40%-ийг өөх тосноос авч байх b. Ханасан өөх тостой хоол хүнс хэрэглэх c. Холестрол агуулсан хүнс хэрэглэх d. Загасны тос илүүтэй хэрэглэх e. Өөхтэй үхрийн мах хэрэглэх

312. 21 настай коллежийн оюутан зун хадланд гарч (хүнд юм өргөж, мөрөөр эргүүлэх хөдөлгөөн хийсэн) ажилласаны дараа түүний зүүн мөрөөр хөндүүрлэж, цааш улам нэмэгдэх өвдөлт илэрчээ. Бодит үзлэгээр тэрээр зүүн гараа мөрний түвшингөөр бие рүүгээ арай чүү ойртуулж байв. Эгэмний шонтонгийн доод(субакромиаль) хэсэгт хатгалт хийх цэвэр үений орчим үүссэн уутнаас шингэн соруулж авсан. Доор дурдьдсан оношийн аль нь байх магадлалтай вэ?

a. Теносиновит b. Костохондрит c. Бурсит d. Зангилаат цист e. Хуурамч тулай

313. 15 настай, эрүүл чийрэг охин далайн хоол идсэнээс хойш нэг цагийн дараа гар, хөл болон их биеийн арьсан дээгүүр загатнаат улаан толбо гарч, чацга алдсан байна. Дээрх шинж тэмдгүүд 3 цагийн дотор багассан ба бодит үзлэгээр хэвийн эмгэг өөрчлөлт илрээгүй. Доор дурьдсан дархлааны өөрчлөлтүүдээс түүнд аль илүү магадлалтай байх вэ?

a. Хөнгөн хэлбэрийн анафилакс b. Эс хамааралт хэт мэдрэгшил c. С3b хавсаргын чөлөөлөгдөлт d. Гипергаммаглобулинеми

Page 52: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. Дархан бүрдэлийн хуримтлал 314. 22 настай эрэгтэй, өнгөрсөн өдрийн турш хэвлийн баруун доод хэсэгт

илэрхий өвдөлт бий болсон. Бодит үзлэгээр баруун доод хэсэгт тэмтрэлт хийхэд хэвлийн булчин чангарсан өвдөлттэй байв. Лапароскопийн мэс засал хийхэд мухар олгой хөөж хавдсан, улайлттай ба зарим хэсгээрээ шаргал эксудатаар бүрхэгдсэн байв. Мухар олгойг авч микроскопид харахад олон тооны нейтрофилийн нэвчдэстэй байлаа. Доор дурдсан химийн ямар хүчин зүйлсийн хуримтлалын улмаас энэхүү өвчтөнд өвдөлт бий болсон бэ?

a. C3b хавсарга болон IgG b. Интерлейкин-1 болон хавдар үхжилийн хүчин зүйл (TNF) c. Гистамин болон серотонин d. Простагландин болон брадикинин e. Лейкотриен болон гидропероксиэйкозотетраены хүчил (HPETE)

315. 45 настай эрэгтэй, цээжний ард гэнэт хүчтэй өвдсөний улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдсэн, зүрхний фибрилляци болж түүнд сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Цаашид зүрхний гаралтай шокын байдалд орж эмчилгээнд засал авалгүй байсаар 4 өдрийн дараа нас баржээ. Задлан шинжилгээнд зүүн ховдолын урд хажуу хананд томоохон трансмурал үхжил илэрчээ. Доор дурдсан микроскопийн өөрчлөлтүүдээс аль нь хамгийн их илрэх магадлалтай вэ?

a. Фибробласт болон коллаген b. Мөхлөгөнцөрт эд c. Үхэжсэн булчин болон нейтрофиль d. Мөхлөгөнцөрт үрэвсэл e. Тархмал архаг үрэвсэл

316. 40 настай эрэгтэй, хийн зуухтай ажиллаж байх үед хуруу болон сарвуугаа түлсэн ажээ. Түүнээс хойшхи 3 долоо хоногт түүний гар арьс нөхөх шаардлагагүйгээр эдгэсэн. Доор дурдсан зүйлсийн аль нь түлэгдсэн хэсгийн арьс нөхөн төлжихөд амин чухал вэ?

a. Зүрхний гаргалт, эдийн перфузи сайн байхаас b. Арьсны дайврууд, хучуур эд бүрэн бүтэн байх c. Үндсэн холбох эдийн ургалт сайн байх d. Хаван, улайлтыг бууруулах арга хэмжээнээс e. Мөхлөгөнцөр эд бий болохоос

317. 45 настай эмэгтэй, 3 жилийн өмнөөс амьсгал давчддаг болж эхэлсэн ба энэ шинж улам гүнзгийрч байгаа. Тэрээр одоо 2 давхар дэртэй, хагас суугаа байдалтай унтдаг. Цээжээр өвдөх зовиур илэрч байсан өгүүлэмж үгүй. Сарын өмнө илэрсэн ишемийн инсультийн улмаас зүүн хөлөө хөдөлгөж чадахгүй болсон ба зүүн гараа хөдөлгөхөд бэрхшээлтэй болсон. Цээжний рентгенд зүүн ховдол хэвийн хэмжээтэй, зүүн тосгуурын хэмжээ мэдэгдэхүйц томорсон. Доор дурьдсан өгөгдлүүдийн алиных нь үед эдгээр өөрчлөлтүүд илүүтэй илрэх магадлалтай вэ?

a. Эссенциаль гипертензи b. Кардиомиопати c. Митрал хавхлагын стеноз d. Аортын коарктаци (аортын нарийсал)

Page 53: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

e. Зүүн бөөрний артерийн стеноз 318. 16 настай өсвөр насны эрүүл хүүхэд сургуулийнхаа орчимд дээрэмчиний

халдлагад өртөн зүүн эгэмийн дунд шугамын харалдаа хөхний толгойн тус газраар цээжиндээ хутгалуулжээ. Түүнийг яаралтай тусламжийн тасагт хүргэсэн ба тус тасагт ирэх үед цусны даралт дөнгөж мэдэгдэх төдий байв. Түүний уушиг чагнахад 2 талдаа цулцангийн амьсгалтай, зүрхний авиа эрс бүдгэрсэн сонсогдох төдий байв. Доор дурьдсан эмгэгүүдийн аль нь хүүг үхэлд хүргэх нөхцөл байдал болох вэ?

a. Миокардийн няцралт b. Аортын урагдал c. Перикардийн тампонад d. Эндокардит e. Цочмог шигдээс

319. 72 настай эмэгтэй, түүний амьдралын туршид ямар нэг өвчин эмгэг тохиолдож байгаагүй. Харин сүүлийн 2 долоо хоногт 3 удаа түр ухаан алдах (синкопийн) байдал тохиолджээ. Сүүлийн 2 өдөрт амьсгал давчдаж, ханиалгаж, хөөсөрхөг цагаан цэр ихээр гарч байна. Бодит үзлэгээр халуураагүй, цусны даралт 135/90мм м.у.б ба захад хавангүй байжээ. Цээжний рентген зурагт зүүн ховдолын томролттой, бусад хөндийнүүд томроогүй мөн уушигны хавангийн шинж тод илэрсэн байв. Лабораторийн шинжилгээгээр сийвэнгийн нийт холестрол 170 mg/dL байна. Доор дурьдсан оношуудын аль нь байх магадлалтай вэ?

a. Цочмог хэрх өвчин b. Митраль хавхлагын стеноз c. Атеросклерозын шалтгаант аортын аневризм d. Аортын хавхлагын стеноз e. Халдварт эндокардит

320. 65 настай эрэгтэй, хэвлийгээр гэнэт хүчтэй өвдсөн зовиуртай яаралтай тусламжийн тасагт ирсэн. Бодит үзлэгээр 37С халуунтай, зүрхний цохилт 110/минут, амьсгал 25/минут, цусны даралт 145/100мм м.у.б байна. Доод мөчдийн пульс суларсан, хэвлийд лугшилт бүхий бүтэц тэмтрэгдэнэ. Сийвэнгийн креатин киназа ихсээгүй. Доор дурьдсан нөхцөлүүдийн аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Чацархайн дээд артерийн тромбоз b. Атеросклерозын шалтгаант аортын аневризм c. Зангилаат полиартерит d. Халдварын улмаас үүссэн эмболизм e. Monckeberg-ийн дунд давхаргын шохойжилт склероз

321. 49 настай эмэгтэй, тосгуурын фибрилляцитай, амиодарон эмчилгээ хийлгэж байсан. Тэрээр тархинд цус харвасаны дараах байдалд байж байгаад нас баржээ. Задлан шинжилгээнд түүний зүрх 600гр, зүрхний хавхлагууд зарим хэсэг газар өмөрч уусч дутагдсан, зарим хэсэгт зузаарч соривжсон, шөрмөсөн татлагын зузааралт болон богиносолттай байв. Мөн тосгуур, ховдлын хананд тромбоор үүссэн, зүүн тосгуур томорсон байжээ. Доор дурьдсан нас баралтын шалтгаануудаас түүнд аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Системийн чонон яр

Page 54: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Титмийн атеросклероз c. Марантик эндокардит d. Хэрхийн өвчин e. Амилодоиз

322. 22 настай коллежийн оюутан өнгөрсөн долоо хоногт улирлын сүүлийн шалгалтанд бэлдэж маш юм цээжилсний дараагаар түүний бодол санаа юманд яаарч, уралдаад байгаа юм шиг болж өөрөө тогтворгүй, цочромтгой болсон тул өөрийн сэтгэл зүйчид ханджээ. Сэтгэл зүйч дээрхийн зэрэгцээ өвчтөний хэл яриа хүчилсэн, ярихад бэрхшээлтэй байгааг тэмдэглэсэн байна. Өвчтөн 6 сарын турш тогтмол Валпроатыг өдөрт 2 удаа ууж байсан байна. Энэхүү өвчтөний шинж тэмдэгийг менежмент хийхийн тулд сэтгэл зүйч эхний ээлжинд юу хийх нь зүйтэй вэ?

a. Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх b. Валпроатыг 500мг/өдөрт тунгаар нэмэгдүүлэх c. Клоназепамыг 1мг-аар өдөр бүр унтахын өмнө уухаар бичиж өгөх d. Галоперидолыг 5мг-аар өдөрт нэг удаа уух e. Өвчтөнд долоо хоногт нэг удаа сэтгэл засал эмчилгээнд явж

эхлэхийг зөвлөх 323. Шинэ төрсөн нярай төрөх үедээ бүх биеийг хамарсан цацагдсан петехие

тууралттай байжээ. Түүний ялтасын тоо 22000/µL, гемоглобин 12мг/дл байв. Доор дурьдсанаас аль нь энэхүү нярайд үүсээд буй нөхцөл байдлын тайлбар байх хамгийн их магадлалтай вэ?

a. Төрөлхийн цитомегаловирусын халдвар b. Хүндрэлгүй эрт төрөлт c. Хламидын коньюктивит d. Ээж нь аспирин хэрэглэж байсан e. Хамар-нулимасны сувгийн стеноз

324. Вирусын халдвараас хойш хоѐр долоо хоногийн дараа 2 настай хүүхдэд хөхрөлт болон тархмал петехие үүссэн нь хөлөөр илүү давамгайлсан байв. Элэг дэлүү томроогүй ба тунгалагийн зангилааны томролгүй байв. Бодит үзлэгээр бусад талаар онцлох зүйл үгүй. Лаборатори шинжилгээгээр өвчтөний гемоглобин, гематокрит болон цагаан эс түүний хэлбэрүүд хэвийн байв. Ялтасын тоо 15000/µL байсан бол доорхи оношуудын аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Вон Виллебрандын өвчин b. Цочмог лейкеми c. Идиопатик (дархлааны) тромбоцитопенийн пурпур d. Аплазийн цус багадалт e. Тромботик тромбоцитопенийн пурпур

325. Цэвэршсэн эмэгтэй баасаа барьж чадахгүй байдлаа үнэлүүлэхээр иржээ. Түүнд өөр бусад эрүүл мэндийн асуудал оношлогдоогүй. Тэрээр ганц бие, бие даасан амьдралтай. Бодит үзлэгээр бүх зүйл хэвийн. Доор дурьдсанаас аль нь энэхүү өвчтөнд тулгараад буй нөхцөл байдлын шалтгаан байх хамгийн их магадлалтай вэ?

a. Шулуун гэдэсний пролапс

Page 55: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Чихрийн шижин c. Төрөх үеийн гэмтэл d. Төрөх үеийн гэмтэл e. Хэт их каффейн хэрэглэдэг

326. 53 настай эмэгтэй, цэвэршсэн, 3 удаа жирэмсэлж, 3 удаа төрсөн, 6

долоо хоногийн турш шээс задгайрах болсон байдлаа үзүүлэхээр иржээ. Энэхүү өвчтөнд доор дурьдсанаас аль нь хамгийн тохиромжтой анхны алхам болох вэ?

a. Шээсний шижилгээ ба шээсний бактериологи b. Шээс дамжуулах сувгийн даралтын үзүүлэлтүүд c. Пиелограмм d. Цистоуретрограмм e. Уретроцистоскопи

327. 1 настай хүүхэд өсөлт хоцрогдсон, шээс шингэн, их хэмжээтэй болсон, хэт их цангана, бөөлжилт болон суулгалттай холбоогүйгээр 3 удаа шингэний дутагдалд орсон байна. Өнгөрсөн жилүүдэд гэр бүлийн бусад гишүүдэд үүнтэй ижил тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Доор дурьдсан оношуудаас аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Усны хордлого b. Чихрийн шижин c. Чихрийн бус шижин d. Хүүхдийн хүчирхийлэл (child abuse) e. Нефротик хамшинж

328. 17 настай хүүг эцэг эх нь цустай ханиалгасны улмаас яаралтай тусламжийн хэсэгт авч иржээ. Хүүгийн биеийн байдал тогтвортой, гемоглобин болон гематокрит хэвийн хэмжээнд байв. Эмнэлэгт байх үед хүүгийн цусны даралт тогтвортой өндөр байсан байсан бөгөөд шээсний шинжилгээнд гематури болон протейнури илэрчээ. Та өвчтөнд доор дурьдсанаас алийг нь сэжиглэж байна вэ?

a. Гемолитик –уремийн хамшинж b. Гудпастчерийн хамшинж c. Нефротик хамшинж d. Стрептококкын халдварын дараах гломерулонефрит e. Бөөрний венийн тромбоз

329. 52 настай эрэгтэйд урьдчилан сэргийлэх үзлэгээр нүдний угийн шинжилгээ хийхэд торлогийн төв орчмын бүсэд их хэмжээтэй, жижиг, тархмал улаан толбууд илэрчээ. Иймэрхүү торлогийн бичил аневризмууд доор дурьдсан эмгэгүүдийн альных нь үед тохиолдох вэ?

a. Саркойдоз b. Архаг гипертензи c. Чихрийн шижин d. Өмнөд холбогч артерийн аневризм e. Хориоретинит

Page 56: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

330. Та даралт ихсэлттэй болоод 30-аас илүү жил болж буй 64 настай эрэгтэйд үзлэг хийжээ. Нүдний торлогийн үзлэгийн үед илэрхий тод илрэх өөрчлөлтүүдэд доор дурьдсанаас аль нь багтах вэ?

a. Торлогийн урагдал b. Харааны мэдрэлийн атрофи c. Артериолуудын нарийсал, гунн-салусын шинж d. Drusen (нүдний торлогийн нөсөөт хучуур эд дэхь цагаан, цайвар

шаргал хуримтлал) e. Телангиэктази

331. Өвдөж шаналсан байдалтай 2 долоо хоногтой охиныг яаралтай тусламжийн өрөөнд авч иржээ. Тэрээр хувхай цайсан, амьсгал минутанд 80 удаа болж олширсон амьсгаадалттай байв. Зүрхний цохиолт 195 удаа/мин, зүрхний авиа бүдэг, галлоп сонсогдоно, рентгенд кардиомегали илэрсэн байв. Эхокардиограммд ховдлын үйл ажиллагаа муудсан, ховдлууд тэлэгдсэн, зүүн тосгуур тэлэгдсэн байв. ЭКГ-д ховдлын деполяризацийн бүрдлүүдийн хүчдэл буурсан байжээ. Энэхүү эмнэлзүйн байдалд үндэслэвэл доор дурьдсан оношуудын аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Миокардит b. Эндокардийн фиброэластоз c. Перикардит d. Уушигны артериас үүсэлтэй гаж зүүн титэм артери e. Зүрхэнд гликоген хуримтлагдах эмгэг

332. Богино хугацаанд, ерөнхий тоник-клоник таталт өгсөн 18 сартай хүү яаралтай тусламжийн тасагт иржээ. Тэрээр таталтын дараах байдал (postictal)-тай ба биеийн температур 40°С байв. Бүсэлхийн хатгалт хийх явцад (нугасны усны шинжилгээ дараа дараагийн шатанд хэвийн болох нь батлагдсан) хүү салс болон цусны хольц бүхий их хэмжээний, усархаг өтгөн гаргасан байна. Доор дурьдсан оношуудаас аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Salmonella b. Enterovirus c. Rotavirus d. Campylobacter e. Shigella

333. 37 настай согтуу эрэгтэй сэргэх үедээ баруун гарын хөдөлгөөн удааширсан байдалтай байжээ. Мэдрэлийн үзлэгээр бугуйн үеэр тэнийлгэх хөдөлгөөн сул байгааг илрүүлжээ. Тэрээр доор дурьдсан мэдрэлүүдийн алийг гэмтээсэн байх хамгийн их магадлалтай вэ?

a. Дундаж мэдрэл (Median nerve) b. Бугалга-шууны мэдрэл (Brachioradialis nerve) c. Булчин-арьсны мэдрэл (Musculocutaneous nerve) d. Шууны мэдрэл (Radial nerve) e. Богтосны мэдрэл (Ulnar nerve)

Page 57: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

334. 21 настай зөв гартай эмэгтэй нисэх буудалд ачаа тээш зөөвөрлөгчөөр ажилладаг. Тэрээр ихэвчлэн хатуу хучилттай зам дээр байнгын чанга дуу чимээтэй нөхцөлд ажилладаг. Чихний хамгаалалтыг сонсгол алдагхаас сэргийлэхээс гадна доор дурьдсан алийг нь үүсэхээс сэргийлж зүүх ѐстой вэ?

a. Вертиго (тэнцвэр алдагдах) b. Чих дүнгэнэх, шуугих (тиннитус) c. Хөдөлгөөний хяналт алдагдах (атакси) d. Юм хоѐрлож харагдах (диплопиа) e. Харааны талбай дахь юмс хэлбэлзэж харагдах (осциллопсиа)

335. 20 настай анхны жирэмсэн, 32 долоо хоногтой, жирэмсэний хяналтанд байдаг. Тэр эх хяналтын явцад жирэмслэлтийн явц хэвийн байсан. Түүний цусны даралт 150/96мм м.у.б, шээсний шинжилгээнд уураг 1+ байв, толгой байнга өвдөнө, хараа бүрэлзэнэ гэж зовиурлах ба эдгээр зовиур тайван хэвтэхэд ч, өвчин намдаах эмэнд уухад ч намдахгүй байгаа. Өвчтөнийг цаашид хяналт, эмчилгээ хийлгэхээр төрөх эмнэлэг рүү шилжүүлсэн. Эмнэлгийн хүлээн авахад ирэх үедээ түүний цусны даралт 158/98мм м.у.б, тархмал таталт илэрсэн байв. Доор эмчилгээнээс алийг нь сонгож авах вэ?

a. Бага тунгаар аспирин b. Дилантин (фенитоин) c. Даралт ихсэлтийн эсрэг эмчилгээ d. Магнийн сульфат

A. Кесар зүслэг хийж төрүүлэх

336. Хэрэхийн гаралтай зүрхний эмгэг бүхий 24 настай эмэгтэй халуурсан. Бодит үзлэгт тэрээр систолийн шуугиантай байв. Эходкардиограммаар аортын хавхвагын хавтаст вегетаци илэрчээ. Цусны өсгөвөрт Staphylococcus epidermidis эерэг гарсан байна. Тэрээр хүүхэдтэй болохыг хүссэн хийгээд антикоагуляци эмчилгээ хийлгэхээс татгалзсан тул гахайн био-хиймэл хавхлага суулгасан байна. Арван жилийн дараа тэрээр энэхүү хиймэл хавхлагыг солиулах шаардлагатай болжээ. Био-хиймэл хавхлага дахь доор дурьдсан эмгэг өөрчлөлтүүдээс аль нь хавхлага солиход хүргэх хамгийн их магадлалтай вэ?

a. Урагдал b. Эндокардит c. Бэхэлгээний дутагдал d. Шохойжилт e. Тромбоз

337. 44 настай эмэгтэй харвалтын улмаас нас барсан. Задлан шинжилгээнд

тэрээр баруун суурийн зангилааны том хэмжээний цус алдалттай болохыг илрүүлсэн. Тэрээр зүүн ховдолын давамгайлах гипертрофи бүхий том 550

Page 58: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

гр зүрхтэй байв. Түүний бөөр тус бүр 80 гр болж жижгэрсэн, холтослогийн сорвижилттой, микроскопид бөөрний артериолууд жижгэрсэн тодорхойлогдох ба дотор давхаргын концентрик зузаарлын улмаас хөндий нь нарийссан байв. Доор дурьдсан оношуудын аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Давамгайлах олон уйланхайт бөөрний эмгэг b. Чихрийн шижингийн үеийн артерийн өөрчлөлт c. Гиперлипидемийн үеийн судасны эмгэг d. Хорон гипертензи e. Monckeberg-ийн склероз

338. 50 настай эрэгтэй, гэнэтийн өвчүүний арын өвдөлт үдээс хойш илэрсэн.

Өвдөлт дараагийн 3 цаг тогтвортой байсан. Дараа нь түүний амьсгал богиносож, хөлрөх болсон. Энэ өдрийнхөө орой тэрээр яаралтай тусламжийн төвд очжээ. Бодит үзлэгээр түүний амин үзүүлэлтүүд: биеийн температур 37°С, пульс 95 удаа/мин, амьсгалын тоо 25 удаа/мин, цусны даралт 130/90 мм м.у.б. Цээжний рентгенд зүрх бага зэрэг томорсон, хөнгөн зэргийн уушигны хавантай байв. ЭКГ-д урд холболтуудад V1-6 ST сегментийн элеваци илэрсэн. Доор дурьдсан сийвэнгийн лабораторийн шинжилгээнд энэ хүнд аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

a. Мочевин 110мг/дл b. Натри 115ммоль/л c. АлАТ 876 U/L d. Тропонин I 32нг/мл e. HDL холестрол 55мг/дл

339. 27 настай эмэгтэй, 2 дахь жирэмсэлж 1 төрсөн, жирэмсэний 18 долоо

хоногтойдоо хэт авиан шинжилгээ хийлгэсэн. Ураг 18 долоо хоногтоо тохирсон хэмжээтэй. Ургийн бөөр, элэг, толгой болон мөчдүүд хэвийн харагдана. Хэдий тийм ч ургийн зүрх ховдол хоорондын таславчийн membranous гажигтай, overriding aorta, илэрхий уушигны артерийн атрезитай ажээ. Хэрэв хүүхэд амьд төрвөл эдгээр зүрхний гажигуудын улмаас доор дурьдсан бодит үзлэгийн өөрчлөлтүүдийн аль нь илрэх вэ?

a. Системийн гипертензи b. Доод мөчдийн пульс сул байх c. Хурууны үзүүр бөмбөрийн дохиур мэт байх d. Телангиэктази e. Цианоз

340. 23 настай эмэгтэй, ядарч сульдана гэсэн зовиуртай, арьсны тогтвортой

эрвээхэй хэлбэрийн тууралт гараад 3 долоо хонож буй. Бодит үзлэгт цээжний чагналтаар сонсогдохуйц гялтангийн шүргэлцэх чимээтэй, систолын бүдэг шуугиантай байв. Эхокардиограмм митраль хавхлага болон

Page 59: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

зэргэлдээх ховдолын эндокардид жижиг вегетаци байгааг илрүүлжээ. Лабораторийн шинжилгээгээр бөөмийн эсрэг эсрэгбие эерэг, 1:2048 титртэй байв. Доор дурьдсан аль нь хамгийн их магадлалтай онош вэ?

a. Зангилаат полиартерит b. Давшингуй системийн склероз c. Системийн чонон яр d. ANCA холбоот мөхлөгөнцөрт васкулит e. Нойр булчирхайн аденокарцинома

341. 56 настай эрэгтэй, урьд өмнө ямар нэгэн эм хэрэглэж эмчид үзүүлж байгаагүй. Тэрээр өнгөрсөн 5 жилд хөдөлгөөн хязгаарлагдах болсон гэнэ. Өнгөрсөн жилээс шатаар өгссөний дараа цээжээр өвдөх болсон. Тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг. Түүний цусны даралт 155/95 мм м.у.б, биеийн жингийн индекс 30. Лабораторийн шинжилгээгээр сийвэнгийн нийт холестрол 245 mg/dL HDL холестрол 22 mg/dL байв. Доор дурдсан судасны өөрчлөлтүүдээс аль нь түүнд байх магадлалтай вэ?

a. Гиперпластик артериолсклероз b. Лимфэдема c. Дунд давхаргын шохойжилт склероз d. Атеросклероз e. Гүний венийн тромбоз f. Зангилаат артериопати

342. 50 настай эрэгтэй, элэгний хатууралтай, асцитийн шингэнтэй, халуурсан, хэвлийн өвдөлттэй, асцит халдварлагдсан шинжтэй. Өвчтөн гемодимакийн хувьд тогтвортой, цус алдалтын шинж үгүй (ходоодны хаймсуураар гарах шингэн тунгалаг өнгөтэй, өтгөн цусны судалгүй), лабораторын шинжилгээнд протромбины хугацаа уртассан, олон улсын хэвшүүлсэн харьцаа (INR) нэмэгдсэн, ялтас эсийн тоо буурсан, фибриногений хэмжээ буурсан байв. Хэвлийн хөндийг хатгаж асцитийн шингэн авахын өмнө цус алдалтаас сэргийлэх ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ?

a. Криопреципитат b. Шинээр хөлдөөсөн сийвэн сэлбэх c. Ялтас эс сэлбэх d. Варфарин уулгах

343. 60 настай эмэгтэй уросепсистэй гэсэн оноштой, гематури, арьсанд цэгчилсэн цус харвалттай, буйлнаас цус гарамтгай. Гемоглобин-12 гр/дл, протомбин уртассан, ялтас эсийн тоо-76000, фибриногений хэмжээ 80 мг/дл (хэвийн хэмжээ-200-400) байв. Эмчилгээнд хүчилтөрөгч, судсаар шингэн хийж, антибиотик болон шинээр хөлдөөсөн сийвэн хийсэн байна. Дараах эмчилгээнээс алийг нь нэмж сонгох заалттай байна вэ?

a. Ялтас эс сэлбэх b. Даршилсан улаан бөөм сэлбэх c. Криопрецепитат сэлбэх d. Гепарин тарих

344. Дараах тохиолдлуудаас аль нь галзуугийн бакцин хийх заалттай вэ?

Page 60: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Хөршийн нохойтой тоголсон бага насны хүүхэд b. Ойд мод хийж байгаад хэрэмэнд хазуулсан хүн c. Агуй үзэж яваад сарьсан багваахайд самардуулсан хүн d. Таравга агнаж яваад өмхий хүрэнд хазуулсан хүн

345. Хачигийг аюулгүй болгох аргыг нь сонгоно уу? a. Хачигт хазуулсан газар бензин түрхэх b. Хачигны толгойг чимхүүрээр хавчиж хагалаад сугалж авах c. Лидокайн дусааж, хачигийг чимхүүрээр сугалж авах d. Хачигийг чүдэнзний галаар түлж үхүүлээд сугалж авна

346. Ямар үед миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээ (demand) буурч болох вэ? a. Тахикарди b. Өмнөх ачаалал буурах c. Хожим (дараах) ачаалал ихсэх d. Миокардын агшилт ихсэх e. Зүрхний ханын хүчдэл ихсэх

347. Титэм судасны перфузийн даралт ихсэх нөлөө: a. Цусны диастолын даралт ихсэх b. Зүүн ховдлын диастолын төгсгөлийн даралт ихсэх c. Систолын гипертензи d. Тахикарди e. Гипокапни

348. ЗЦБ-ийн электродыг зөв байрлуулсан нь: a. I тусгал. Зүүн гар-зүүн хөл b. I тусгал. Баруун гар-баруун хөл c. II тусгал. Баруун гар-зүүн хөл d. III тусгал. Баруун гар-зүүн хөл e. II тусгал. Баруун гар-зүүн гар

349. Кальцийн ион нь: a. Миокардын агших чадавхийг бууруулдаг b. Систол үргэлжлэх хугацааг багасгана c. Судасны чалх (тонус)-ыг багасгана d. Ховдлын автоматизмыг бууруулна e. Зүрхний эсэд нэвтэрч сэрэх чанарыг нэмэгдүүлнэ

350. Өөхөн эмболи болсон үед ТОХИОЛДОХГҮЙ шинж: a. Цэгчилсэн (пейтехеал) цус харвалт b. Гипоксеми c. Ухаан самуурах d. Брадикарди e. Хөхрөлт (цианоз)

351. Мэс заслын цус тогтоход хүрэлцэх хамгийн бага (минимум) ялтсын тоо:

a. 10 000/мм3

b. 30 000/мм3 c. 80 000/мм3 d. 100 000/мм3 e. 1 000 000/мм3

Page 61: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

352. Хэт (эмгэг) таргалалтыг голдуу дагалдах өвчин: a. Зүрхний цус түрэлт буурах b. Гипертензи c. Уушгины артерийн даралт буурах d. Цусны эзлэхүүн буурах e. Зүрхний ажил, ачаалал буурах

353. Цусны даралт 160/100ммHg байвал дундаж даралт ойролцоогоор ямар байх вэ?

a. 100ммHg b. 120ммHg c. 130ммHg d. 140ммHg e. 150ммHg

354. Уушгины хавангийн үед миокардын агшилтыг сайжруулах инотроп эм: a. Хүчилтөрөгч b. Дигоксин c. Морфин d. Фуросемид e. Нитроглицерин

355. Титэм судасны цусны урсгал: a. Систолын даралтаас хамаардаггүй b. Гумурал бодисоос нөлөөлөгдөхгүй c. Зүрхний цохилт аажуусахад нэмэгдэнэ d. Зүрхний цохилт түргэсэхэд нэмэгдэнэ e. Систолын үед л урсгал явагдана

356. Нас ахих хэрээр зүрх судсанд гарах өөрчлөлт: a. Цусны даралт буурах b. Зүрх судасны үйлийн нөөц ихсэх c. Судасны уян чанар алдагдах d. Миофибриллийн тоо нэмэгдэх e. Зүрхний түрэлт (output) нэмэгдэх

357. Нас ахих хэрээр зүрх судсанд гарах өөрчлөлт: a. Цусны даралт буурах b. Зүрх судасны үйлийн нөөц ихсэх c. Судасны уян чанар алдагдах d. Миофибриллийн тоо нэмэгдэх e. Зүрхний түрэлт (output) нэмэгдэх

358. Дефибрилляц: a. Зүрх зогссон тохиолдол бүрд хийнэ b. Бүх өвчтөнд 400J (Жоуль) хүчээр хийнэ c. Тодорхойгүй (гэрчгүй) тохиолдолд зүрх зогсоход d. Том хүний ховдлын жирвэлзлийн үед анх 200J (Жоуль) хүчээр

цохиулна e. Ховдлын жирвэлзлийн үед хийнэ

359. Амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн үед (BLS, ALS) эм эмийн бодисыг тарих аргачлалыг сонгоно уу

Page 62: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

a. Булчинд хийж болно b. Зөвхөн судсаар хийх нь дээр c. Бололцоотой бол гуяны судасны гуурсаар хийнэ d. Бололцоотой бол төв венийн гуурсаар хийнэ e. Цагаан хоолойн гуурсаар зөвхөн адреналин ба бикарбонат

хийж болно 360. Гиповолемитай өвчтөнд ажиглагдахгүй нь:

a. Зүрхний цохилт олшрох b. Пульсийн даралт өргөсөх c. Шээсний гарц багах d. Хүзүүний венүүд шалчийх e. Салст бүрхүүл цонхийж цайрах

361. Гипертензийн зүрхний эмгэг, миокардын шигдээс нотлогдсон, даралт нь 170/100, пульс 124, халуун 37,5°С, зүрхний цохилт 124 байгаа хүнд миокардын хүчилтөрөгч нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?

1. Цусны даралт бууруулах 2. Биеийн дулаан бууруулах 3. Зүрхний цохилт бууруулах 4. Хүчилтөрөгч өгөх

Цус ба шингэн сэлбэлтийн тухай тестийн асуултууд:

362. Тротромбины хугацаа уртассаныг эмчлэхэд тохирохгүйг заа: a. Рекомбинант VIII фактор b. Витамин K c. Шинэ хөлдөөсөн сийвэн d. D.Варфарин (кумадин) хасах e. Криопреципитат

363. Цусны гемолизын урвал болгохгүйн тулд ялтасын (platelet) өтгөрүүлэгч сэлбэхийн өмнө ямар сорил хийх вэ?

a. Хувийн тохироо үзнэ b. Цусны бүлэг (ABO) ба Rh тодорхойлох c. Зөвхөн Rh тодорхойлно d. Зөвхөн ABO тодорхойлно e. Ялтас сэлбэхэд антиген систем хамаагүй

364. Өвчтөнд 10 нэгж даршилсан улаан бөөм сэлбэсний дараа цус нэвчин гоожих болсон бол байж болох гол шалтгаан:

a. Цитратын хордлого b. V фастор дутах c. Фибриноген дутах d. Шингэрэлтийн тромбоцитопени e. VIII фактор дутах

365. 70 кг жинтэй хүнд 1 нэгж ялтсын өтгөрүүлэг сэлбэхэд ялтсын тоо хэдээр нэмэгдэж болох вэ?

a. 2000-50000/мм3 b. 5000-10000/ мм3

Page 63: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

c. 15000-20000/мм3 d. 20000-25000/мм3 e. 25000/мм3–ээс илүү

366. Ижил бүлгийн цус сэлбэхэд мэдэгдэх гемолиз болох хүндрэлийн тоо: a. 10-аас 1 b. 250-аас 1 c. 500-аас 1 d. 1000-аас 1 e. 10000-аас 1

367. Хөлдөөсөн улаан бөөмийг ямар хугацаагаар хадгалж болох вэ? a. 1 жил b. 3 жил c. 5 жил d. 10 жил e. Тодорхой хугацаагүй

368. Бүлэгнүүлэх факторуудаас хагах задрах хугацаа хамгийн багатай нь: a. II фактор b. V фактор c. VII фактор d. IX фактор e. X фактор

369. Дараах бүлэгнүүлэх фактораас элгэнд үүсдэггүй нь: a. II фактор b. VII фактор c. VIII фактор d. IX фактор e. X фактор

370. Сийвэнд альбуминий хагас задралын хугацаа: a. 6 хоног b. 2 хоног c. 8 хоног d. 20 хоног e. 90 хоног

371. Цусны ямар бэлдмэлээс тэмбүү халдах боломжтой вэ? a. Ялтас b. Шинэ хөлдөөсөн сийвэн c. Цэвэр (бүхэл) цус d. Даршилсан улаан бөөм e. Криопреципитат

372. 10 кг жинтэй 1 настай хүүхдийн цусны хэмжээ: a. 650мл b. 800мл c. 1100мл d. 1300мл e. 1500мл

Page 64: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

373. Аортын хиймэл хавхлагатай үргэлж кумадин антикоагулянт хэрэглэдэг хүнд түрүү булчирхайн радикал хагалгаа хийх бол энэ хүнд тохирох бүлэгнэлтээс сэргийлэх эмчилгээ:

a. Кумадиныг үргэлжлүүлж алдсан цусыг бүхэл цус сэлбэж нөхнө b. Кумадиныг үргэлжлүүлж хагалгааны өмнө 2 нэгж шинэ

хөлдөөсөн сийвэн хийнэ c. Хагалгааны урьд оройноос кумадиныг зогсоож 4 цагийн өмнө

витамин К хийнэ d. Хагалгаанаас 3 хоногийн өмнө кумадиныг зогсоогоод 1-7

хоногийн дараа дахин эхлүүлнэ e. 1 долоо хоногийн өмнөөс а/дор гепарин хийхэд шилжүүлээд

хагалгаанаас 6 цагийн өмнө хүртэл үргэлжлүүлнэ 374. 40 настай 78 кг жинтэй гемофили А өвчинтэй хүнд өвдөгний үе солоих

хагалгааны өмнө гематокрит 40, VIII факторын түвшин 0% ингибитор (VIII) байхгүй байвал энэ хүнд VIII факторыг 100% болгохын тулд VIII факторын өтгөрүүлэг хичнээн хийх вэ?

a. 1000 нэгж b. 1500 нэгж c. 2000 нэгж d. 2500 нэгж e. 3000 нэгж

375. 38 настай эрэгтэй колэктоми хийхийн өмнө 2 цагт 20мл/цаг шээсэн, шингэн сайн нөхөгдсөн байна. Энэ хүнд 5-10мг фуросемид хийвэл ямар үйлдэл гарах вэ?

a. Антидиуретик даавар ялгаралтыг ээнэгшүүлнэ b. Бөөрний цусны урсгалыг сайжруулна c. Бөөрний олигуритэй дутлыг олигурийн бус болгоно d. Ренин ихсэлтийг ээнэгшүүлнэ e. Бөөрний судас тэлэлтийг ихэсгэнэ

376. 65 настай эрэгтэй, тээврийн осолд ороод ирэхдээ ЦД 60ммHg байжээ. Түүнд 0 бүлэг Rh (-) цус 4 нэгж сэлбээд 4л рингер лактат хийсний дараа бүлгийг үзэхэд: А, Rh(+) байсан бол цаашид хагалгааны үед ямар цус сэлбэх нь зохистой вэ?

a. А бүлгийн Rh(+) бүхэл цус b. А бүлгийн Rh(+) даршилсан улаан бөөм c. О бүлгийн Rh (+) бүхэл цус d. О бүлгийн Rh (-) бүхэл цус e. О бүлгийн Rh (-) бүлгийн улаан бөөм

377. Ялтасыг тасалгааны дулаанд (220С) хадгалахын учир: a. Ялтасын тоог цөөрүүлэхгүй b. Ялтасын үйл ажиллагааг хэвийн байлгах c. Халдварлахаас сэргийлэх d. Харшлын урвал болох эрсдэл багасна e. Дэлүүнд секвестрац болох нь багасна

378. Авто осолд орж цус алдсан 18 настай охинд яаралтайгаар 30 минутад 10 нэгж 0 Rh (-) бүлэг бүхэл цус хийжээ. Эхнии 5 нэгж сэлбэсэний дараа

Page 65: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

цусыг тогтоосон ба ЦД 85/51ммHg болжээ. Цаашид 15 минутад үлдсэн 5 нэгжийг хийсэн байна. Өвчтөний ЦД аажмаар 60ммHg болж зүрхний цохилт 120/мин QT зай уртасч 310-470мсек, ТВД 9-20ммHg болж амьсгал сул, өнгөц болсон бол ийм байдлын шалтгаан юу байж болох вэ?

a. Цитратын хордлого b. Гиперкалеми c. Трансфузийн гемолиз урвал d. Зүрхний тампонад e. Шахсан пневмоторакс

379. 5 настай 20кг жинтэй хүүхэд 40% гематокриттэй байсан бол гематокрит 30% хүртэл буурахад хичнээн цус алдах вэ?

a. 140мл b. 250мл c. 350мл d. 450мл e. 550мл

380. 100 кг жинтэй эрэгтэйн сийвэнгийн натри 105мэкв/л байвал түүний натри 120мэкв/л хүргэхийн тулд хэдий хэр натри шаардагдах вэ?

a. 600мэкв b. 900мэкв c. 1200мэкв d. 2400мэкв e. 3600мэкв

381. 23 настай эмэгтэйд бүрэн самшуу тэжээл (15% глюкоз 5% амин хүчил ба тосны уусмал) хийж байгаад (3 долоо хоног) хүнд Кроны өвчний учир хагалгаанд оруулахаар захын венид гуурс тавиад төв венийн хуучин гуурсыг авч нөгөө талд дахин гуурс тавьжээ. Хагалгааны дараа рентген зурагт цээжний хөндийд их шингэн байсан ба ЦД 105/70ммHg, зүрхний цохилт 150/мин, SaO2 96% (пульоксиметрээр) байв. Ийм учир хамгийн анх авууштай арга хэмжээ:

a. Цээжинд гуурс тавих b. Эндотрахеал гуурсаа 2 хөндийт гуурсаар солих c. Допамины инфуз эхлэх d. Цусны чихрийн түвшинг шалгах e. Судсанд эсмолол хийх

382. Яаралтай сэлбэлтэнд зориулсан О Rh (-)бүлэг улаан бөөм байхгүй нөхцөлд дараах байдалтай өвчтөнүүдийн алинд нь О Rh (+) бүлэг улаан бөөмийн цус сэлбэж болохгүй вэ?

a. 60 настай замын осолд орсон диабеттэй эмэгтэй b. 23 настай аюулхайдаа буудагдсан эрэгтэй c. 84 настай хэвлийн аорт урагдсан эрэгтэй d. 5 настай явганаар авто осолд орсон хөвгүүн e. 21 настай ихэс түрүүлэлттэй 2 жирэмсэн 1 төрсөн эмэгтэй

383. Эзлэхүүн нөхөхөд хетстарч (HES) сэлбэх нь декстран сэлбэхээс ямар давуу талтай вэ?

a. Харшлын урвал өгдөггүй

Page 66: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

b. Эзлэхүүн хэт ихсэх осол бага c. Цус бүлэгнэлтэд нөлөөлөхгүй d. 170мм шүүлтүүрээр шүүж хийх шаардлагүй e. Цусны бүлэг, хувийн тохироо үзэхэд алдаа гарах нөлөөгүй

384. Цитрат фосфат декстрозтой нөөшилсөн бүхэл цусыг хэд хоног хадгалж болох вэ?

a. 14 b. 21 c. 35 d. 42 e. 49

385. Дараах зүйлсээс сэлбэлтийн үед гепатитын вирус халдах боломжтой нь: a. Шинэ хөлдөөсөн сийвэн b. Криопреципитат c. Ялтсын өтгөрүүлэг d. Альбумин

386. Ерөнхий мэдээгүйжүүлгийн үед цус сэлбэлтийн гемолизын урвал болсны шинж:

a. Ерөнхий цус гоожилт b. Гипотензи c. Гемоглобинури d. Халуурах

387. Дараах уусмалаас алийг нь даршилсан улаан бөөмийн цулыг шингэлэн хэрэглэж болох вэ?

a. Давсны уусмал b. 5% глюкозын усан уусмал c. 5% альбумин d. Лактат Рингер уусмал

388. Том хүний дараах шингэнүүд биеийн жингийн хувьд эзлэх хувийн аль нь зөв бэ?

1. Биеийн нийт ус 60% 2. Эсийн гаднах шингэн 20% 3. Сийвэнгийн эзлэхүүн 4% 4. Эс доторх шингэн 40%

389. Уиллибрант өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нь: a. Десмопрессин ацетат b. Криопреципитат c. VIII факторын өтгөрүүлэг d. IX факторын өтгөрүүлэг

390. 25 настай анх төрөгч эмэгтэй, яаралтай кесар зүслэгийн үед гэнэт цус алдаж эхлэв. Хагалгааны өрөөнд хувийн тохирооны (crossmatch) эхний шатны дүнг өгчээ. Үүгээр баримжаалан цус сэлбэхэд ямар эсрэг бие зөрчиж алдаа гарч болох вэ?

a. ABO бүлгээр b. Rh - тохироогоор c. MN,P ба Люис эсрэг бие

Page 67: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

d. Kell, Duffy ба Kidd эсрэг бие

Тохиолдол 1 Эрчимт эмчилгээний тасагт зүүн сүвэргэндээ (цээж) хутгалуулсан өвчтөн иржээ. Ирэх үеийн биеийн байдал: амьсгал давхацсан, өнгөц, олширсон, цусны хүчилтөрөгчийн ханамж SpO2-76%, ухаан самуурсан, зүрхний хэм 1 минутанд140 удаа, Артерийн даралт 80/40 мм Hg байна. Цээжний зүүн тал тогшилтоор хэнгэргэн чимээтэй, чагнахад зүүн талын амьсгал баруун талынхаас сул,.

1. Асуулт: Өвчтөний эмнэлзүйн урдчилсан оношийг сонгоно уу?

1. Зүрхний шигдээс 2. Цээжний нэвтэрсэн гэмтэл 3. Амьсгалын дээд замын саад 4. Пневмоторакс 5. Уушигны артерийн бүлэнт бөглөрөл

2. Асуулт: Өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх заалттай ажилбаруудыг сонгоно уу?

1. Цээжний хөндийг зүүгээр хатгах эсвэл цээжинд гуурс тавих 2. Хүчилтөрөгчөөр амьсгалуулах 3. Хураагуур судсыг хатгах, шингэн сэлбэх 4. Цус сэлбэх 5. Трахеостоми хийх

3. Асуулт: Энэ өвчтөнийг зүрхний эхокардиографийн аппаратын тусламжаар хархад

үнхэлцгэний хөндийд шингэн байгаа нь тогтоогдов (Зураг 1). Энэ шингэн үүссэн байх хамгийн өндөр магадлалтай шалтгааныг сонгоно уу?

1. Сүреэгийн 2. Хэрх өвчний 3. Зүрхний дутадгалын 4. Зүрхний ханын гэмтэл 5. Үнхэлцгийн хавдар

Зураг 1

Тохиолдол 2

Page 68: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

4 настай хүүхэд машинд дайруулсан, хүлээн авах тасагт ухаангүй, урвалгүй бодит үзлэгээр цээжний хөдөлгөөнгүй, амьсгалын чимээ, шуугиан сонсогдохгүй байдалтай иржээ. 1. Энэ хүүхдэд ямар тусламжийг эхлэн үзүүлэх вэ?

1. Хүзүүний хамгаалалт өмсүүлнэ 2. Доод эрүүг өргөж амьсгалын замыг чөлөөлнө 3. Өөрөө тэлэгч хөөргөөр (Амбу) амьсгалуулна 4. Хаймлихийн аргачлалыг хэрэглэнэ 5. Цээжин дээр хүчтэй цохих аргыг хэрэглэнэ

2. Ухаангүй өвчтөний амьсгалын замыг саатуулдаг хамгийн олонтаа тохиолдох шалтгааныг дурдана уу?

1. Амьсгалын замд гадны биет орж хахах 2. Бронхспазм болох 3. Ларингоспазм болох 4. Хэл арагшлаж, амьсгалын зам хэлээр бөглөрч саатах 5. Хүүхэн хэл унжиж бөглөх

3. Амьлуулах суурь тусламж үзүүлсний дараа хүүхдийн судасны лугшилт 130 бөгөөд артерийн даралтыг хэмжиж үзэхэд 60/50 мм Hg байжээ, тараагуур судасыг хатгахаар оролдоод олохгүй байна. Дараах арга хэмжээнээс алийг нь сонгон авах вэ?

1. Артерийн судсыг хатгахаар оролдоно 2. Хүүхдийн ясны хэмд шингэн сэлбэж артерийн даралтыг нэмэгдүүлнэ 3. Арьсан доор шингэн сэлбэх эмчилгээ хийнэ 4. Тойгноос доош нэг хуруу орчимд шилбэний ясны хэмд бүдүүн зүүгээр

хатгана 5. Зүрхийг гаднаас хатгаж шингэн сэлбэх аргыг хэрэглэнэ

4. Хүүхдийн цээжийг чагнаж үзэхэд баруун талдаа амьсгал сонсогдохгүй,

тогшилтоор тэр талдаа хэнгэргэн чимээтэй, цагаан хоолой зүүн тийш түлхэгдсэн байдалтай, дараах ажилбаруудаас нэн шаардлагатайг нь сонгон авна уу?

1. Интубаци хийж амьсгалын дээд замыг чөлөөлнө 2. Цээжний хөндийг хатгаж чихэлдсэн хийг гадагшлуулах 3. Хаймлихийн аргачлалыг хэрэглэх 4. Шаардлагатай бол цээжинд гуурс байрлуулах 5. Цээжин дээр хүчтэй цохих аргыг хэрэглэх

5. Энэ хүүхдэд дараах хүндрэлүүдийн аль нь илэрсэн тохиолдолд цээжний хөндийд хатгалт хийх вэ?

1. Уушигны цочмог үрэвсэл 2. Уушигны артерийн тромбэмболи

Page 69: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

3. Уушиг атлекетаз болсон 4. Цээжний хөндийд хий хуралдах 5. Гэмтлийн улмаас уушиг няцарсан

Тохиолдол 3 65 настай эрэгтэй өвчтөн цээжээр хүчтэй хатгуулж өвдөнө гэсэн зовиур шаналгаатай хүлээн авах тасагт иржээ. Үзлэг хийж байх явцад өвчтөн гэнэт татаж, ухаан алдан, амьсгал зогсож орчинтой холбоогүй болжээ. Зүрхний бичлэг хийж үзэхэд дараах (бичлэг №1) өөрчлөлт гарсан байв.

ЗЦБ № 1

1. Зүрхний бичлэгт ямар өөрчлөлт гарсан байна вэ? 1. Ховдлын тахикарди 2. Асистоли 3. Тосгуурын тахикарди 4. Ховдлын фибрилляци 5. Тосгуурын фибрилляци

2. Энэ тохиолдолд авах шаардлагатай арга хэмжээг сонгоно уу? 1. Амьсгалын замыг чөлөөлнө 2. Ухаантай, амьсгалтай эсэхийг тодорхойлно 3. Амьсгал зогссон бол тусламжийн (сэхээн амьдруулах) багийг дуудаж

амилуулах суурь тусламжийг эхлүүлнэ 4. Яаралтай журмаар крикотиротоми хийнэ 5. Хөлийг өргөж зүрхэнд очих цусны хэмжээг нэмэгдүүлнэ

3. Тухайн өвчтөнд стандартын дагуу зөв хийж байгаа амьлуулах аргуудыг сонгон авна уу?

1. Цээж шахах цэг нь биеийн гол шугам, хөхний толгойг холбосон шугамын огтолцох хэсэгт оршино

2. Зохиомол амьсгал:зүрхийг гаднаас шахах үйлдлийн харьцаа=2:30 байна

3. Өвчүүг 4-5 см хонхойх хүчээр зүрхийг гаднаас шахна 4. Зүрхийг гаднаас шахах үйлдлийг 1 минутанд 100 удаа хийнэ 5. Дефибриллятороор цохиулах цэнэгийн эрчим нь 360 джоуль байна

4. тохиолдолд хэрэглэх заалт бүхий эмийн бодисуудыг сонгоно уу?

1. Атропин 2. Хлорт кальци 3. Индерал

Page 70: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

4. Адреналин 5. АТФ

5. Дээрх арга хэмжээний дараа зүрхний үйл ажиллагаа сэргэсэн боловч зүрхний цахилгаан бичлэгт дараах өөрчлөлт (Бичлэг 2) гарсан байлаа. Энэ бичлэгийг үзээд ямар өөрчлөлт гарсан, зүрхний ямар эмгэг байж болохыг сонгоно уу?

1. ST-сегмент (хэрчим) 1-р тусгал дээр үндсэн шугамнаас доошилж, 2, 3 дугаар тусгал дээр өргөгдсөн байна

2. ST-сегмент цээжний 2, 3 дугаар тусгал дээр үндсэн шугамнаас доошилсон байна

3. Зүрхний шигдээс өвчний шинж илэрсэн байна 4. Зүрхний агшилтын тоо 150 байна 5. Зүрхний хоригийн шинж илэрсэн байна

ЗЦБ № 2

Тохиолдол 4 70 настай эрэгтэй, артерийн даралт тогтмол өндөртэй байдаг, өвчтөн гэнэт ухаан алдаж, гүн комын байдалд орсон, хүүхэн хараа хоѐр талдаа адилгүй, өрөөсөн гар хөлийн мэдэрхүй, хөдөлгөөн суларсан байна. 1. Ямар эмгэгийн үед эмнэл зүйн дээрх шинж тэмдгүүд олонтаа тохиолдох вэ?

1. Эпилепси 2. Гипогликеми 3. Манас таталт 4. Тархины дайрлага (инсульт) 5. Зүрхний шигдээс

2. Энэ өвчтөний артерийн даралтыг яаралтай бууруулахын тулд ямар эмийн бодисыг сонгох вэ?

1. Никардипин (Нифедипин) 2. Гидролазин 3. Нитроглицерин

Page 71: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

4. Хлортиазид 5. Кордарон

3. Энэ өвчтөний даралтыг стандартын дагуу хурдан бууруулахгүй бол цаашид гарах хүндрэлийг нэрлэнэ үү?

1. Цусан дахь сахарын хэмжээ буурах 2. Тархины цусан хураа үүсэх 3. Элэгний үйл ажиллагааны дутагдал үүсэх 4. Нүдний торлогт цусан хураа үүсэх 5. Цусны бүлэгнэлтийн алдагдалд хүргэх

4. Тухайн өвчтөнд артерийн гипертензийн ямар шинж тэмдэг илрэх вэ?

1. Дотор муухайрах, бөөлжүүлэх, 2. толгой өвдөх 3. Торлогийн хаван 4. Ухаан балартах 5. Диастолын даралт өндөрссөн байх

Тохиолдол 4 Сумын эмнэлэгт гар нь хавдсан өвчтөн иржээ. Эцэг эхийн өгүүлэмж: гэрийн гадаа тоглож байсан 3 настай хүүхэд гэнэт хашгирч уйлахад эцэг, эх нь гүйж очжээ. Хүүхдийн гар дээр амьтан хазсан шүд, хоѐр соѐоны мөр үлдсэн, нилээд хавдсан байна (Зураг2). 1. Хүүхэд ямар амьтанд хазуулсан байна вэ?

1. Нохойд 2. Зөгийд 3. Муурт 4. Могойнд 5. Хүнд

Page 72: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

Зураг 2

2. Анхны арга хэмжээг сонгоно уу? 1. Чангалуур тавина 2. Даралтат боолт хийнэ 3. Бүлээн жин тавина 4. Мөчний хөдөлгөөнийг хориглоно 5. Преднизолон тарина

3. Энэ хүүхдийг эмнэлэг хүртэл тээвэрлэхдээ анхаарах зүйлсийг сонгон авна уу?

1. Хазуулсан мөчинд чиг тавина 2. Өвчтөнийг дамнуурган дээр хэвтүүлж зөөвөл ашигтай 3. Хазуулсан мөчийг зүрхний төвшнөөс яльгүй өндөр байрлуулна 4. Хазуулсан мөчийг унжуулж байрлуулна 5. Хазуулсан мөчөнд иллэг хийж хаванг бууруулна

4. Хэрэв хортой могойд хатгуулсан бол бусад эрхтэн системийн зүгээс ямар хүндрэл гарах вэ?

1. Даралт буурч коллапсын байдалд орно 2. Мөчдийн болон амьсгалын булчин саажна 3. Цусны бүлэгнэлт алдагдана 4. Дотор муухайрна, бөөлжнө 5. Юм давхарлаж харагдана, ухаан санаа самуурна

5. Энэ өвчтөнд эмнэлгийн нөхцөлд авах арга хэмжээг сонгоно уу?

1. Шархыг цэвэрлэнэ 2. Артерийн даралт, амьсгалын үйл ажиллагааг хянана 3. Өвдөлт намдаах эм уулгана 4. Артерийн даралт буурсан тохиолдолд шингэн сэлбэнэ 5. Мөчдийн хавдар их байх тохиолдолд дарагдлын хам шинж үүсэхээс

сэргийлэх арга хэмжээ авна

Тохиолдол 5 24 настай эрэгтэй, малчин хаврын хүйтэн бороо, салхинд малаа дагаж салхи уруудаж яваад осгож, ухаан алдсан байдалтай олджээ. 1. Осголтын эмнэлзүйн шинжүүдийг нэрлэнэ үү?

1. Шээс хүрэх 2. Чичрэх 3. Хүчилтөрөгчийн хэрэгцээ буурах 4. Зүрхний цохилтын тоо цөөрөх, артерийн даралт буурах, 5. Ухаан санаа самуурах

2. Энэ өвчтөнд болгоомжтой хүрч, доргиохгүй байх шаардлагатай. Учир нь:

1. Таталт үүсэх осолтой

Page 73: Эмнэлгийн Анхны тусламж, Яаралтай тусламж, Амилуулах ... · анхны тусламж үзүүлэх e. Ойрын эмнэлэгт тээвэрлэн

2. Бөөлжүүлэх үүсэх осолтой 3. Булчин зангирна 4. Ховдлын жирвэлзэл үүсэх осолтой 5. Хөөрлийн байдалд орох осолтой

3. Осгосон өвчөтний цулын халуун хэдэн градусаас доош бол чичрэх шинж арилах вэ?

1. 300c 2. 320c 3. 330c 4. 340c 5. 350c

4. Осголтод нэрвэгдэх эрсдэл өндөртэй бүлгийг сонгон авна уу?

1. Хүүхэд 2. Өндөр настан 3. Согтуу хүн 4. Тураалтай хүн 5. Мэдрэл, булчингийн тогтолцооны эмгэгтэй

5. Энэ хүнд авах яаралтай тусламжийн арга хэмжээг дурьдана уу? 1. Нойтон хувцасыг тайлж, дулаан орчинд оруулах, дулаан хучлагаар хучих 2. Судсаар бүлээн уусмал сэлбэх (40-420c) 3. Халуун агаараар үлээлгэх (дулаацуулах хөнжил) 4. Том артери дээр бүлээн жин тавих 5. Ходоодыг бүлээн усаар угаах