ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв...

10
ЗГ-ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв байдлын мэдээлэл ЦУОШГ 2015-06-29

Upload: others

Post on 24-May-2020

17 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

ЗГ-ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв байдлын мэдээлэл

ЦУОШГ

2015-06-29

Page 2: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

19

40

19

45

19

50

19

55

19

60

19

65

19

70

19

75

19

80

19

85

19

90

19

95

20

00

20

05

20

10

20

15

-2

-1

0

1

2

3

4

%

0

5

10

15

20

25

30

35

Zudiin index

Gangiin index

Maliin horogdol

Ган болон зудын индексын өөрчлөлт

Тодорхой давтагдах үечлэл 1990 оноос өмнө байв. Харин түүнээс хойш үечлэл алдагдаж

тохиолдлын тоо ихсэх хандлагатай байна.

Зудын индекс малын хорогдолтой сайн лын хамааралтай (0.58) байна.

L.Natsagdorj, 2013

Ган, зудын өнөөгийн хандлага, өөрчлөлт

1944/45 2002 2003 2009/2010

Зудын индекс Гангийн индекс Малын хорогдол

Page 3: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

3-р сарын дундаж температур ихэнх нутгаар

дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, төвийн

нутгаар л дунджийн орчим байв.

2015 оны хаврын цаг агаарын тойм

4-р сарын дундаж температур бүх нутгаар

уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар,

баруун зүгийн нутгаар 2.5 градусаар дулаан

байв.

5-р сарын дундаж температур ихэнх нутгаар

уур амьсгалын дунджийн орчим, харин

төвийн нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар

сэрүүн байв.

Агаарын температурын уур амьсгалын дунджаас хазайх утга

Page 4: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

Баруун зүгийн нутгийн хойд, төв ба говийн

нутгаар уур амьсгалын дунджаас их,

баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн

нутгаар дунджаас бага хур тунадас оров.

Баруун ба говийн нутаг, төвийн нутгийн

баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр

уур амьсгалын дунджаас бага, төвийн

ихэнх нутгаар дунджаас ахиу хур тунадас

оров.

Их нууруудын хотгор, Говийн ихэнх нутаг,

зүүн зүгийн баруун хэсгээр уур амьсгалын

дунджаас бага, бусад нутгаар дунджийн

орчим буюу зарим газраар дунджаас ахиу

оров.

Хур тунадасны уур амьсгалын дунджаас хазайх утга

2015 оны хаврын цаг агаарын тойм

Page 5: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

Агаарын хамгийн их

температур:

• Ихэнх нутгаар 250С-ээс

дээш халсан

• Төвийн бүс нутгаар 30-

350С

• Сэлэнгэ, Дархан-Уул

аймгийн 350С-ээс дээш

Хур тунадас:

• 40-100мм (Баян-Өлгий,

Увс, Завханы өмнөд,

Ховдын нутаг, Говь-

Алтай, Дундговийн

баруун, Баянхонгор,

Өвөрхангайн хойд,

Өмнөговийн баруун

болон зүүн өмнөд,

Дорнодын нутаг,

Сүхбаатарын зүүн хэсэг)

• 108-138мм (16-21-нд

Баян-Өлгийн өмнөд,

Ховдын нутаг, Говь-

Алтайн баруун хэсгээр

үргэлжилсэн их бороо

орж, Ховдын Манхан,

Говь-Алтайн Бугат).

6 дугаар сарын цаг агаарын тойм (06/25-ны байдлаар)

Page 6: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

Цаг агаарын төлөв (7-8 дугаар сар)

7-р сар

8-р сар

Page 7: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

Ойрын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 4-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 6 дугаар сарын 26-нд төвийн нутгаар, 27-нд зүүн зүгийн

нутгаар, 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30, 2-3-нд зүүн зүгийн нутгаар түр

зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. 26-27нд төв, зүүн зүгийн

нутгаар салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: 6 дугаар сарын 26-30-нд нутгийн зүүн хагаст бага

зэрэг сэрүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө

4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр

говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар

шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 30-нд нутгийн

баруун хэсгээр, 1-2-нд ихэнх нутгаар халж уулархаг нутгаар шөнөдөө 7-12

градус өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн нутаг,

Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус

дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 25-30 градус дулаан

байх төлөвтэй.

Page 8: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

2015 оны 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан

төлөв

Хур тунадас: 7 дугаар сарын эхний 10 хоногийн сүүлч, сарын дунд үе болон 3-р арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Сарын эхэн болон 2-р арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр, 3-р арав хоногийн эхэн ба сарын эцсээр их төлөв түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Агаарын температур: Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд

үеэр ихэнх нутгаар, сарын дунд үеэр нутгийн баруун хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 15-20 градус дулаан, Говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна. Ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч, хорьдын үеэр халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан, Говийн нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 градус өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус хүрч халх төлөвтэй.

Page 9: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

Зуншлагын төлөв, байдал

Бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 10-ны

байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд буюу Хөвсгөл,

Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар сайн, 50

гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Баян-Өлгийн

Баяннуур, Ногооннуур, Өлгий, Булган, Буянт, Улаанхус,

Цэнгэл, Ховдын Ховд, Манхан, Мянгад, Завханы Тосонцэнгэл,

Идэр, Сонгино, Ургамал, Яруу, Говь-Алтайн Хөхморьт, Алтай,

Чандмань, Эрдэнэ, Баянхонгорын Шинэжинст, Баянлиг, Баян-

Өндөр, Заг, Өлзийт, Богд, Өвөрхангайн Баянгол, Төвийн Баян,

Дорноговийн Иххэт, Дундговийн Сайхан-Овоо, Баянжаргалан,

Дэлгэрхангай, Хулд, Мандалговь, Өмнөговийн Булган, Цогт-

Овоо, Гурвантэс, Манлай, Мандал-Овоо, Номгон, Хүрмэн,

Цогтцэций сумдын нутагт муу (3 дугаар зураг) буюу нийт 10

аймгийн 41 сумдын нутагт зуншлагын байдал муу байна.

Зуншлагын байдал 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт

нутгийн 40 гаруй хувьд буюу Ховд, Хөвсгөл, Архангай,

Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Баян-

Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ,

Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар сайн,

10 гаруй хувьд буюу Баян-Өлгийн Улаанхус, Цэнгэл, Говь-

Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Шинэжинст, Баянлиг, Баян-

Өндөр, Булганы Дашинчилэн, Дархан-Уулын Дархан, Хонгор,

Шарынгол, Төвийн Баян, Хэнтийн Дархан-Оргил, Дэлгэрхаан,

Сүхбаатарын Түвшинширээ, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэс,

Ноён, Хүрмэн, Цогтцэций, Дундговийн Баянжаргалан,

Дорноговийн Айраг, Иххэт сумдын нутгаар муу, 50 орчим хувьд

дунд зэрэг (3 дугаар зураг) байна.

Page 10: ЗГ ын хуралдаанд хийх цаг агаарын төлөв ...nema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Zasgiin-gazriiin...Ойрын 7 хоногийн цаг агаарын

Цаг агаарт зориудаар нөлөөлөх, ажиллагаа

Газрын даргын тушаалаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.Тухайн үед үүлэнд нөлөөлөх пуужингийн үлдэгдэл орон нутагт 650 ширхэг байсан бөгөөд Улаанбаатар хотын агуулахад байсан 150 ширхэг пуужингаа орон нутагт хуваарилан хүргүүллээ. БНХАУ борооны пуужин нийлүүлэх боломжгүй гэснээс шалтгаалан 2014 онд пуужин авахаар төлөвлөгдсөн 154,7 сая төгрөгийн зардал буцаан татагдаж, пуужин аваагүйгээс энэ жил пуужингийн нөөцгүй болоод байна. Ялангуяа энэ хавар нийт нутаг хуурайшилттай байгаагаас ой, хээрийн түймэр их гарснаас пуужингийн зарцуулалт тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Манай газраас энэ онд борооны пуужин худалдан авах нээлттэй тендер зарлагдсан боловч тендерт оролцогч гараагүй тул шууд гэрээгээр пуужин худалдан авах үнэлгээний хорооны зөвлөмж гарсан юм. Засгийн газраас 1000 ширхэг пуужин худалдан авах зардлын асуудлыг шийдвэрлэсэн. Иймээс пуужин худалдан авах ажлыг БНХАУ-ын Цаг уурын байгууллага болон тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамаар дамжуулан хөөцөлдөж олон улсын гадаад худалдааны эрхтэй компанитай холбогдож гэрээг байгуулаад байна. 2015 онд Хятадын талаас ирүүлсэн худалдан авалтын гэрээний төсөл дээр бичсэн үнийн саналыг харахад нэг пуужин үнэ 300.0 мянган төгрөг орчим болж байна/Гаалийн татвар 15.5% ороод/. Пуужин, генераторын түлшний үнийг гаалийн татвараас чөлөөлүүлмөөр байна. Энэ оны 6 дугаар 22, 23-ны өдрүүдэд Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий тус бүр 1, Төв 2, Сэлэнгэ 3 нийт 8 аймгийн 11 экспедиц ажиллаж 38 ширхэг пуужин, Баянхонгор, Хөвсгөлийн 2 газрын генератор 7 ширхэг түлш тус тус зарцуулсан байна. Одоогийн байдлаар Сэлэнгийн 3 экспедиц Ерөө, Зүүнбүрэн Баруунхараад, Хөвсгөл аймгийн 1 экспедиц нь Түнэл сумын нутагт, Төв аймгийн 1 экспедиц үүл тандалт явуулахаар баруун талдаа байна.