Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ...

37
Видео камертай ажиллах Лекц 2 МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Upload: others

Post on 30-Aug-2019

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

Видео камертай ажиллах

Лекц 2

МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Page 2: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Хамгийн түрүүнд зураг авалт эхлэхээс өмнө өөрийнхөө камерийг таньж мэдэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд хамгийн хямд үнэтэй дижитал видео камерууд нь ч хэдэн жилийн өмнөхөөс илүү олон давуу талуудтай болсон . Ихэнх дижитал видео камерууд нь зурагны тогтвортой байдал, камерийн эффектүүд болон 16 битийн дуу авиаг бичих боломжтой болсон байна. Гэвч эдгээр давуу талууд нь тохируулгагүйгээр юу ч биш болох юм. Видео камернийхаа гарын авлагыг сайн үзэж, тохируулгуудыг нь туршиж үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө доорхи хэдэн зүйлсийг шалгаж үзээрэй:

Page 3: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Аудио: Маш олон шинэ видео камерууд нь ерөнхийдөө зөвхөн 12 битээр дууг бичдэг бөгөөд үүнийг заримдаа 32kHz-ийн тохируулга хэмээн нэрлэдэг. Харин оронд нь 16 битийн (48 kHz)-ийнх хамаагүй сайн чанартай байдаг. 16 битийх нь сайн чанартай дуу авиаг бичдэг бөгөөд дараа нь бичлэгээ компьютерлүү оруулахад ямар нэгэн асуудлыг үүсгэдэггүй.

• Focus болон exposure: Дээр дурдсанчлан хэрэв видео камернийхаа тохируулгыг гар тохируулга болгосон бол үүнийгээ дараа нь унтраахдаа автомат болгон унтраах хэрэгтэй. Ингэснээр дараа нь камер нь асахдаа автоматаар хурдан орчиндоо дасах болно.

Page 4: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Линзний тагийг нарийн байрлуулах

хэрэгтэй: линзний тагийг хөдөлгөөнгүй

орчинд барьснаар микрофоныг мөргөж

хүсээгүй дуу чимээ гаргахгүй гээд давуу

талтай .

• Шинэ хальс хэрэглэх

• Шинэ хальсан дээр бичсэн дүрсийг олон

дахин уншуулах засварлахад алдагдал

бага гарна.

Page 5: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Дүрс бичлэг авах нь

• Өөрийн видео камерын тохируулгаа болсон гэж үзвэл, одоо дүрс бичлэгээ авах цаг нь болжээ. Хамгийн чухал зүйлсийн нэг бол дүрс бичлэгээ аль болох тогтвортой түвшинд авах явдал юм. Үүний тулд гурван хөлт тулгуурыг мөн ашиглаж болно.

• Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео камерууд нь LCD дэлгэцүүдтэй байдаг бөгөөд бичиж байхдаа хялбархан харж болдог.

Page 6: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Panning зураг авах нь

• Үйл хөдөлгөөний дагуу камераа хөдөлгөн зураг авахыг panning зураг хэмээн нэрлэдэг. Та ихэнхдээ гэрийн видеоноос энэхүү дүрсийг харж болно. Гэрийн видеонд зураг авч буй хүн нь ямар нэгэн субьектийг гол болголгүйгээр олон үзэгдэл үзүүлэх эсвэл нэг л субьектээ дагнан камераа урагш нь, хойш нь, дээшээ болон доошоо гэсэн хөдөлгөөнүүдийг хийдэг. Энэхүү техникийг мөн firehosing хэмээн нэрлэдэг бөгөөд ерөнхийдөө энэ нь тийм ч сайн санаа биш юм. Panning зураг авч байхдаа доорхи дүрмүүдийг дагаарай:

Page 7: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Зөвхөн нэг л үзэгдэлд энэхүү аргачлалаа ашигла.

• Эхлэхдээ удаанаар эхлэж, өрнөлд нь хурдалж, төгсгөлд нь зогсхоосоо өмнө дахин удаашруул.

• Хурдыг бууруул: хэтэрхий хурдан байх нь бас нэгэн алдаа юм.

• Хэрэв танд хямд гурван хөлд тулгуур байдаг бол panning хийхэд мөн хэцүү байх болно. Гурван хөлт тулгуурынх нь толгой нь WD-40 байвал сайн.

• Хэрэв хөдлөж буй субьектийн зургийг авч байгаа бол субьекттайгаа хамт камераа хөдөлгөхийг хичээх хэрэгтэй.

Page 8: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Хэзээ хазайлгахаа мэдэх нь

• Камерийг хазайлгах нь таны бодож байгаагаас илүү бага хэрэглэгддэг. Том байшин барилга эсвэл тамирчинг доод өнцгөөс нь зургийг нь авахад тухайн зүйлийнхээ хэмжээг тодотгож өгөх сайн эффект болох болно.

• Хэрэв ямар нэг өнцгөөс камераараа зураг авахаар шийдсэн бол тухайн субьект дээрээ сайн камераа хандуулж мөн хэдэн секундын хугацаанд тухайн субьект дээрээ барих хэрэгтэй.

Page 9: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Timecode-ийн завсарлалтаас зайлсхийх нь

• Видеоний frame бүр нь timecode хэмээн нэрлэгддэг тоогоор тодорхойлогддог. Компьютер дээрээ видеог засварлаж байхад , timecode нь хаана яг засварлах газрыг нь тодорхойлж өгдөг. Видео камерт, timecode нь таныг хэдий хир хугацааны бичлэг хийснийг хэлж байдаг. Энэхүү заагч нь ихэвчлэн видео камерний дэлгэцэн дээр байрлах бөгөөд иймэрхүү маягтайгаар харагддаг:

• 00:07:18:07

• Эдгээр тоонууд нь 0 цаг, 7 минут, 18 секунд болон 8 frame гэж буйг зааж байна. (Учир нь timecode нь 00-ээс эхлэдэг.)

Page 10: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Видео камернаасаа шалтгаалан, timecode нь 00:00:40:00-ээс эхлэн тоолж болох бөгөөд дахин 00 –ээс эхлэж болно. Энэхүү тогтворгүй байдлаас болон timecode break үүсэж болно. Timecode break гэдэг нь хоосон зай болон бичээгүй хэсгийг хэрхэн хурдан гүйлгэж мөн дахин бичиж эхлэснээр үүсдэг.

• Дижитал видео камернаасаа компьютерлуугаа хөрвүүлэлт хийж байхад програм нь таны видео камерний хальснаас timecode-ийг уншиж байдаг бөгөөд хэрэв програм хангамж нь timecode break-тэй тулгарвал дүрслэн гаргахаа болих бөгөөд үүнээс хойших видео дүрсийг ч гаргах боломжгүй болох юм.

Page 11: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Timecode breaks-ээс сэргийлэх шилдэг арга бол бичих сегментүүдийн дунд хальсаа хэтэрхий хурдан гүйлгэх болон буцааж ухраах хэрэггүй юм. Хэрэв хальсаа ухраах хэрэгтэй болвол дахин бичлэг эхлэхээсээ өмнө тухайн өмнө нь авсан видеоныхаа төгсгөлд нь очсон эсхээ сайтар шалгах хэрэгтэй. Олон видео камернууд нь автоматаар тухайн timecode-ийн төгсгөлийг заагчтай байдаг.

Page 12: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Гурван хөлт тулгуураа удирдах нь

• Гурван хөлт тулгуурын талаар тодорхой мэдэгдэхүүнтэй больё гэвэл телевиз үзэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн үзэхдээ биш тухайн зургийг хэрхэн авсныг анхаарч үзэх хэрэгтэй.

• Хэрхэн камер ажиллаж байгааг, тухайн дүрсийг хэрхэн дүрслэн үзүүлж байгааг анхааралтай харах хэрэгтэй.

• Нэгдүгээр дүрэм: Зөвхөн камераа хөдөлгөх хэрэгтэй болсон үедээ л хөдөлгө. Камераа хөдөлгөхөөр шийдсэн үедээ, хөдөлгөхдөө цэвэрхэн, тэвчээртэй өөртэй итгэлтэйгээр хийх хэрэгтэй.

Page 13: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Юу таны дүрс бичлэгийг хоёр дахин үзэх боломжтой болгодогийг мэдэх үү? Гурван хөлт тулгуур юм. Ямар ч үед аль болох их хэрэглэх хэрэгтэй.

• Ихэнхи сонирхогчдын дүрс бичлэгийг харж байхад чичиргээтэй байдаг. Ихэнхи тохиолдолд сайн дижитал видео камер ч гэсэн чичиргээнийг арилгаж чадахгүй иймээс цаг ямагт гурван хөлт тулгуурыг хэрэглэж занших хэрэгтэй.

• Ихэнхи гурван хөлт тулгуурууд нь 5 feet хүртэлх өндөртэй байдаг бөгөөд ерөнхийдөө 2 feet хүртэл нь хэрэглэгддэг.

Page 14: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Хэрэв гурван хөлт тулгуурыг хэрэглэж болохгүй нөхцөл байдалд байгаа бол, танд хэд хэдэн сонголтууд байдаг. 1-рт: ямар нэгэн камерийг тогтворжуулагч төхөөрөмж хэрэглэх хэрэгтэй. Тогтворжуулагч системүүд нь жижиг, жинг тэнцвэржүүэгчтэй байдаг бөгөөд хэрэглэхэд хялбар байдаг. Гэвч эдгээр системүүд нь өндөр байх бөгөөд гэрийн дүрс бичлэг хийхэд тийм ч тохиромжтой бус бол бизнесийн зориулттай үйл ажиллагааны бичлэг хийхэд үнэхээр тохиромжтой байдаг. Энэхүү системийн жишээ бол мөрөн дээрээ камераа тавиад явж буй оператор юм.

Page 15: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• 2-рт: камераа ямар нэгэн тогтвортой газар байрлуулж болно. Аливаа хашаа ч юм уу эсвэл машин дээр ч юмуу. Ингэснээр таны хийж буй дүрс бичлэг тогтвортой бичигдэж болох боловч хүссэнээрээ камерийнхаа өнцгийг өөрчилж чадахгүй ч үе байдаг. Харин ийм үед тохойгоо бага зэрэг оролцуулан нугалан бичлэгээ хийж болох юм.

• Хэрэв танд камераа барих шаардлага гарсан бол хоёр гараараа барих хэрэгтэй ба биетэйгээ аль болох тохойгоо ойр барих ёстой. Гэвч удалгүй таны гар чилж эхлэх болно.

Page 16: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Эрт бичлэгээ эхлэ

• Хэрэв киноны баг бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бол найруулагч “Action” хэмээн орилохоос өмнө хэдэн секундын өмнө бичиж эхлэх хэрэгтэй. Энэ нь танд нэмэлт материал үүсгэх бөгөөд “Action” хэмээн орилохоос өмнө бүх зүйл эхлэхээс өмнө хүн бүр дотроо гурав тоолох ёстой юм. Ингэснээр дараа нь засварлалт хийхэд ч хялбар болдог. (Эсвэл та жүжигчид болон багийн гишүүдрүү хуруугаараа тоолон харуулж болох ба телевизийн шоу болон нэвтрүүлэгт найруулагч нь “5,4,3,2,1” хэмээн тоолоод “Action” хэмээн орилдог .)

Page 17: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Бичлэгээ оройхон төгсгө

• Мөн “Cut” хэмээн орилсны дараа хэдэн

секунд бичлэгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ

нь мөн л дараа нь киног засварлахад хэрэг

болдог бөгөөд хэрэв та маш хурданаар pause

буюу зогсох товчийг дарсан бол хэрэгцээтэй

зүйлсээ таслаж бичлэгийг нь хийх болоод

засварлаж байх үед шижлүүлэг хийхэд

хүндрэлтэй байх асуудлуудтай тулгарч

болзошгүй.

Page 18: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Томруулж багасгах

• Zooming буюу томруулж багасгах үйл явц нь линзний фокусыг өөрчилж буй үйл явц юм. Хэрэв таны камерний zooming хийгч тохируулга нь ажиллахгүй бол тухайн обьектоосоо ойртож эсвэл холдож зургийг нь авах хэрэгтэй болно. Харин zoom-ийн линктэй бол камерийн байрлалаа өөрчлөлгүйгээр фокусын уртаа өөрчилөхөд л хангалттай юм.

Page 19: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Zoom хийх (томруулж, багасгах) техник болон гурван shot-ууд

• Камерийн фокусаа үйлдэл даган томруулж болон багасгах мөн хөдөлгөхийн оронд мэргэжлийн видео зурагчид ихэвчлэн өөр өөр өнцөг болон өөр өөр фокусаас авсан shot-уудыг ашиглан гүйцэтгэдэг. Өөрийн видеондоо сайн дүрс үүсгэхийн тулд, тактик хэрэглэх хэрэгтэй. Ерөнхий доорхи shot- ууд байна:

Page 20: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Establishing shot: Establishing shot нь үзэгчдэд ерөнхий байрлалын талаар үзүүлдэг.Аливаа үзэгдлийг яг байгаагаар нь үзүүлэх нь энэхүү үзэгдлийн гол онцлог юм. Ялангуяа аливаа нэг үйл хөдөлгөөнийг тухайн чиглэлийг нь ч үзүүлэх тохиолдол байдаг.

• Medium shot: Medium shot нь бүтэн фреймд таны субьектийг багтаах бөгөөд үзэгчдэд ямар үйл явдал болох гэж байгаа болон хэн болоод юу нь гол дүр болохыг үзүүдэг. Хүний анхаарлыг сарниулдаг учраас medium shot-ын үеэр томруулалт болон багасгалт хийх нь ховор байдаг.

Page 21: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Close up shot: Close up shot нь аливаа нэг түүхийг өгүүлэгч жижиг обьект эсвэл хүний байгаа байдалд анхаарлаа хандуулдаг. Close-up-уудын тоо нь таны хэлэхийг болоод үзүүлэхийг хүсэж байгаа зүйлээс хамаарна. Close up shot-ын үед тухайн үйл явдлаа тодотгож өгөхийн төлөө томруулах болон жижигрүүлэлт хийж болдог. Жишээлбэл: аливаа нэгэн ярилцлага авах гэж байхдаа тухайн хүн дээрээ анхаарлаа хандуулаад ярилцлагаа төгсгөхдөө нийт өрөөг нь бүхэлд нь харуулж болдог.

• Ихэнхи тохиолдолд дээр дурдсан гурван shot-уудыг авахдаа камерийн өнцгийг нь өөрчилдөг.

Page 22: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Жишээлбэл та аливаа нэгэн талбайн зургийг нийтэд нь аваад дараагаар нь камерийн өнцгөө өөрчлөн явж буй хүмүүсрүү чиглүүлж болно. Энэ нь medium shot болох бөгөөд харин тэрхүү хүмүүс дунд явж байгаа хүмүүсээс нэгийг нь онцлон авах юм бол close up shot болно.

• Тэгвэл эдгээр shot-уудыг хэрхэн авах вэ? Ерөнхийдөө нэг shot-ыг аваад зураг авалтаа зогсоогоод камерийн өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр алхам алхамдаа дадлагажиж дээрхи shot-уудыг хялбар авч чаддаг болно.

Page 23: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Томруулж багасгах нь

• Томруулж багасгахдаа аль болох цэвэр хийх хэрэгтэй. Хэтэрхий хурдан томруулах болон багасгах үйлдлийг хийх мөн аливаа нэг зүйлийг томруулж эсвэл багасгаж харуулж байхдаа камераа солихоос зайлсхийх хэрэгтэй. Zoom хийж байх явцдаа хэдий чинээ хөдөлгөнө төдий чинээ газар хөдлөлт болж буй мэт харагдуулах болно.

• Бичлэг хийж эхлэхээсээ өмнө zoom shot-уудаа төлөвлөх нь чухал юм. Мөн бичихээсээ өмнө томруулж болон багасгах үйлдлүүдийг хийж үзэх хэрэгтэй.

Page 24: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Маш олон камерууд утасгүй алсын

удирдлагатай байдаг. Энэ нь анхандаа

хэрэглэгдэхгүй мэт харагдаж байвч

камертаа гар хүрэлгүйгээр удирдах

боломжийг олгодог бөгөөд гурван хөлт

тулгуурыг ашиглаж байх үед улам илүү

хэрэгцээтэй юм.

Page 25: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Дуу бичилтийн аргууд

• Дүрс бичлэгийн явцад дуу авиа бичилт нь

онцлох гол зүйлсүүдийн нэг юм. Таны

зорилго бол таны чих юу сонсож байна

тэрийг дуу авиа болгон бичих явдал юм.

• Гол дүрэм бол дуу авианыхаа бичлэгийг

муу байлгахгүй байх явдал юм. Дуу

авианы дуугаралт муудах нь микрофоныг

хэн нэгний амруу хэтэрхий ойрхон барих

эсвэл хэтэрхий хол байрлуулахаас үүсдэг.

Page 26: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Дуу бичих ажлаа амжилттай болгох доорхи хэд хэдэн аргууд байдаг:

• Чихэвч зүүж, чихэвчээ өөрийн видео камертайгаа холбох хэрэгтэй бөгөөд бичлэг хийж байх үедээ байнга зүүж байх хэрэгтэй. Харин дараа нь дуу авиа нь зүгээр бичигдэж байна гэж үзвэл чихэвчээ тайлж болно.

• Өөрийн камерийн Automatic gain control (AGC)-ыг унтраах хэрэгтэй. Ерөнхийдөө AGC-ыг хоёр тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой байдаг:

• Дуу авианы талаар санаа зовох хэрэггүй болсон үед

• Эсвэл дуу авиаг хянах бололцоогүй болсон үед

Үүнээс өөр үеүдэд AGC-ийг унтрааж байх хэрэгтэй байдаг.

Page 27: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Аливаа хүний дууг хурааж байх үедээ байнга

шалгаж байх хэрэгтэй. Тухайн хүний дуу

хоолойг бодитоор авч байх үедээ нэг хэсэг

бичлэгээ хийж дараа нь эргэн шалгаж үзэж

байснаар дараагийн удаад асуудсал гарахгүй

болох юм.

• Тохируулгыг дахин дахин ашиглаж үзэх

хэрэгтэй. Ингэснээр ямар нэгэн үйл явдлын

үед чанга болон сул дуугарч байхад өөрийн

мэдрэмжээрээ тохируулж сурах болно.

Page 28: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Дуу авиаг бичих нь

• Мэргэжлийн дууны студиуд нь хэдэн зуун долларыг дуу авиа бичихэд, тоног төхөөрөмжинд болон тусгай өрөөнд зарцуулдаг. Дуу авиаг бичихдээ доорхи аргуудыг хэрэглэснээр таны бичиж буй дуу чинь илүү чанартай болох болно:

• Боломжтой үедээ нэмэлт микрофон хэрэглэ. Камертай дагалдан ирдэг микрофонууд нь өргөн хэрэглэгддэг боловч зарим үед ойр орчны хүсээгүй дуу чимээ бичиж асуудал үүсгэдэг. Хэрэв боломжтой бол камерийн микрофоны оролтондоо нэмэлт микрофон залгах хэрэгтэй.

Page 29: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Хүсээгүй дуу чимээ гаргагчийг хасах: таны тохируулагчийг ажиллуулж байгаа хуруу, линз болон хальсны дуу чимээнүүд нь хүсээгүй дуу чимээнүүдийг гаргадаг. Ийм учраас энэхүү үйлдлүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.

• Өндөр чанарын микрофоныг хэрэглэх: ямар нэгэн дуу авиаг бичихдээ хамгийн сайн гэсэн микрофоныг хэрэглэх хэрэгтэй. Сайн микрофон нь үнэтэй байдаг бөгөөд бичих чанарт маш өндөр түвшнийг үзүүлж чаддаг. Таныг худалдан авахад дагаж ирсэн микрофон нь маш муу чанартай байдаг.

Page 30: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Дээрхи зөвлөмжүүдийг дагаснаар дуу авиа бичилтийн чанар сайжрах болно.

• Замын дундах аюул заналыг анзаар: хэдийгээр сайн төхөөрөмжтэй байлаа ч гэсэн зам зуурын осол гэмтэл, кабель тасрах зэрэг нь сайн дуу бичилтийн ажлын явцыг удаашруулдаг. Иймээс хүний хөлд дайрагдах, орооцолдох гэм мэт асуудлаас болгоомжлох хэрэгтэй.

• Дуу авиа бичилтийн явцаа төлөвлөх нь мөн чухал юм. Видео дүрс бүртээ дуу авиа бичиж, нэмэлт нөөцтэй байх хэрэгтэй.

Page 31: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Хүрээлэн буй орчны дууг зохицуулах нь

• Хүрээлэн буй орчны дуу гэдэг нь биднийг хүрээлэн буй орчноос үүсэж байгаа учраас тийм ч их анзаардаггүй дуу авиа юм. Хүрээлэн буй орчны дуу нь шувууны жиргээ, онгоцны шуугиан, дамжин өнгөрч буй машин, таны компьютерт эргэлдэж буй жижиг сэнс гэх мэтчилэн юу ч байж болдог. Эдгээр дуу авиануудыг бичих явцдаа анхаарахгүй бол дараа нь видео эвлүүлгийн үед асар том асуудал ч үүсгэж болох юм.

• Хэрэв та гадаа эсвэл, олон хүн цугларсан газар бичлэг хийж байгаа бол хүрээлэн буй орчны дууг багасгахад хэцүү байх болно. Гэхдээ хаана ч бичлэг хийж байлаа гэсэн доорхи үндсэн алхмуудыг дагаж мөрдөх хэрэгтэй.

Page 32: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Микрофон хэрэглэ: энэ талаар сая дахь

удаагаа хэлэгдэж байгааг мэдэж байна. Гэвч

микрофон хэрэглэснээр хүсээгүй дуу

авиануудаа бичихгүй болно.

• Чихэвч зүү: видео камерууд болон хальс

бичигчид нь үргэлж чихэвчний оруулгатай

байдаг. Чихэвч зүүснээр бичиж буй зүйлээ

сонсох боломж олдох бөгөөд алдааг

илрүүлэхэд хялбар болох болно.

Page 33: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Салхинаас өөрийн видео камерний микрофоноо хамгаал: хэдийгээр энэ нь таны чихэнд үл сонсогдох төдий мэт байх бол бичилтийн явцад асар том зүйл болдог. Иймээс камери байрлах микрофоны ойролцоо гараараа салхийг хааж болох юм.

• Дууны ойлтыг багасгахыг хичээ: Аудио долгионууд нь ямар ч хатуу гадаргуу дээр ойдог учраас хана болоод өөр бусад гадаргуунуудыг бүтээлгээр бүтээж ойж буй дууг багасгаж болно.

• Сэвүүр, халаагч болон агааржуулагчаа унтраа: хэрэв боломжтой бол эдгээр төхөөрөмжүүдээ дуу авиа бичиж байх үедээ унтраа.

Page 34: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Гар утсаа болон пейжирүүдээ унтраа: дуу авианы бичлэг хийж байх үед гар утсаа болон пейжирүүдээ бүгдийг нь унтраах хэрэгтэй. Хэдий чичиргээн дээр нь тавьсан байсан ч гэсэн бичлэгийн үеэр энэ нь дуу чимээ болон ордог юм.

• Компьютерээ унтраа: мэдээж хэрэг компьютертээ микрофоноо залгасан байх юм бол унтраах ямар ч боломжгүй юм. Харин компьютер хэрэглээгүй үедээ аль болох унтраах хэрэгтэй юм.

• Хүн бүрт чимээгүй бай гэдгийг анхааруулах хэрэгтэй: Бичлэг хийж байх үед хүн бүрийг чимээгүй бай хэмээн шаардах хэрэгтэй. Хажуу өрөөнд байгаа хүмүүс ч орчны дуу чимээ болгон үүсгэж болох юм.

Page 35: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Дуугаа бичээд эргэн хянаж үзэж бай: Хэсэг

хугацаанд дуу бичлэг хийсний дараа

эргүүлэн хянаж үзэж байх хэрэгтэй.

Ингэснээр дуу бичлэгийн үед гарч байгаа

чимээг арилгахад хялбар байх болно.

• Өөрийн дуу авианы эффектүүдээ үүсгэх нь

• Хөлийн чимээ , хаалга тогших тогшилт,

усны дусал гэх мэт олон эффектүүдийг

кинонд дараа нь нэмдэг.

Page 36: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

• Эдгээр дууны эффектүүдийг ихэнхдээ киноны продакшнууд Foley sounds хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү дууг бүтээгчдийг нь Foley artist хэмээн нэрлэдэг. 1950-аад оны үед Foley sound эффектийг анх үндэслэсэн Jack Foley-ийн нэрээр ийнхүү нэрлэжээ.

• Зарим нэгэн дууны эффектүүдийг татан авч болдог.

• www.apple.com/imovie/audio_effects.html хаягаас зарим нэгэн дууны эффектүүдийг татаж болдог бөгөөд тухайн татсан эффектүүдээ moviemaker програмыг ашиглан холбож болно.

Page 37: Видео камераа тохируулах нь file•Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео

Анхаарал тавьсанд баяраллаа