САНАЛ Нэг. Ерөнхий...

23
САНАЛ Та сурах бичгийн зохиогчийн эхийн талаар дараах асуултад бодитой, бүрэн хариулж бидний ажилд дэмжлэг болно уу. Таны ирүүлсэн санал сурах бичгийн эхийг сайжруулахад чухал ач холбогдолтой байх болно. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Д/д Шалгуур Сэдвийн нэр Тийм Үгүй Сайжруулах санал, зөвлөмж 1 Сэдэв бүрд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг бүрэн тусгасан эсэх 2 Бичвэр болон бичвэр бус мэдээлэл (бүдүүвч, зураг г.м) нь сэдвийн агуулгатай уялдсан эсэх 3 Сэдэв бүрийн агуулга нь өмнөх ангийн агуулгатай залгамж холбоо, логик дэс дараалалтай эсэх 4 Гурав. Арга зүй, даалгавар: Д/д Шалгуур Сэдэв, даалгаврын дугаар Тийм Үгүй Сайжруулах санал, зөвлөмж 1 Бүлэг, сэдвийг судлах зааварчилгаа нь ойлгомжтой эсэх 2 Дасгал, даалгавар нь агуулгатай нийцэж буй эсэх 3 Ойлгомжгүй, хариу гарахгүй даалгавар, тохиолдол, дадлага ажил, сорил буй эсэх 4 Өөрийгөө үнэлэх үнэлгээний даалгаврыг тусгасан эсэх 5 Дөрөв. Хэл найруулга, зураг дизайн: Д/д Шалгуур Сэдэв, даалгаврын дугаар Сайжруулах санал, зөвлөмж 1 Найруулгатай холбоотой 2 Зөв бичгийн дүрэмтэй холбоотой 3 Мэргэжлийн үг, хэллэгтэй холбоотой 4 Амжилт хүсье.

Upload: others

Post on 19-Oct-2020

17 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

САНАЛ

Та сурах бичгийн зохиогчийн эхийн талаар дараах асуултад бодитой, бүрэн хариулж бидний ажилд дэмжлэг болно уу. Таны ирүүлсэн санал сурах бичгийн эхийг сайжруулахад чухал ач холбогдолтой байх болно.

Нэг. Ерөнхий мэдээлэл:

Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс

Сурах бичгийн нэр: Анги:

Хоёр. Агуулга:

Д/д Шалгуур Сэдвийн

нэрТийм Үгүй Сайжруулах санал, зөвлөмж

1 Сэдэв бүрд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг бүрэн тусгасан эсэх

2 Бичвэр болон бичвэр бус мэдээлэл (бүдүүвч, зураг г.м) нь сэдвийн агуулгатай уялдсан эсэх

3 Сэдэв бүрийн агуулга нь өмнөх ангийн агуулгатай залгамж холбоо, логик дэс дараалалтай эсэх

4

Гурав. Арга зүй, даалгавар:

Д/д Шалгуур Сэдэв,

даалгаврын дугаар

Тийм Үгүй Сайжруулах санал, зөвлөмж

1 Бүлэг, сэдвийг судлах зааварчилгаа нь ойлгомжтой эсэх

2 Дасгал, даалгавар нь агуулгатай нийцэж буй эсэх

3 Ойлгомжгүй, хариу гарахгүй даалгавар, тохиолдол, дадлага ажил, сорил буй эсэх

4 Өөрийгөө үнэлэх үнэлгээний даалгаврыг тусгасан эсэх

5

Дөрөв. Хэл найруулга, зураг дизайн:

Д/д Шалгуур Сэдэв,

даалгаврын дугаар

Сайжруулах санал, зөвлөмж

1 Найруулгатай холбоотой

2 Зөв бичгийн дүрэмтэй холбоотой

3 Мэргэжлийн үг, хэллэгтэй холбоотой

4

Амжилт хүсье.

Page 2: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Бид газарзүйн хичээлээр юу судлах вэ?

Газарзүй гэж юу вэ? Газарзүйчид юу

судалдаг вэ?

Газарзүйн ойлголт гэж юу

вэ?

Газарзүйчид хэрхэн

судалгаа хийдэг вэ?

Дэлхий дээр байгаа

бүх зүйлийг судлана.

Байгалийн

газарзүй Нийгэм,

эдийн

засгийн

газарзүй

Газар Орон

зай

Хэмжэ

эс

Хүрээ

лэн

буй

орчин

Газарзүйч

дын

асуудаг

асуулт юу

вэ?

Газарзүй

чид

хэрхэн

мэдээлэл

ээ

цуглуулж

, үр дүнг

танилцуу

лдаг вэ?

Page 3: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Байгалийн газарзүй

Газарзүй бол байгаль, нийгмийн юмс үзэгдлийн тархалт, байршилт, уялдаа холбоо,

харилцан нөлөөлөл, онцлог, тэдгээрийн учир шалтгааныг цаг хугацаа, орон зайн

хамааралд нь судалдаг ухаан.

Газарзүйчид дэлхийн бүтэц, гадаргын шинж чанар, хүний нийгмийн үзэгдэл, үйл явц,

учир шалтгааныг судалж, хаана, юу, яагаад энд байгаа, цаг хугацааны явцад хэрхэн

өөрчлөгдсөн, мөн хэрхэн өөрчлөгдөж байгааг бусдад таниулах, амьдрал, ахуйдаа

хэрэглэхэд тусалдаг.

Дэлхийн бүрхэвч гэж химийн найрлага, физик шинж чанар, бодисын төлөв байдлаар

хоорондоо ялгаатай бүрхүүлүүдийг хэлнэ.

Дэлхийн бөмбөрцгийг хүрээлэн орших

хийн бүрхэвчийг агаар мандал гэдэг.

Дэлхийн гадна талын хатуу бүрхэвчийг

чулуун мандал гэнэ. Энэ нь уул, дов, тал

газрыг бүрдүүлэгч олон төрлийн эрдэс,

чулуулгаас тогтоно.

Зураг 1.1 Монголын хөдөө тал Зураг 1.4 Говь, Монгол

Агаарын температур, салхи, бороо,

чийг зэрэг цаг агаарын өөрчлөлт нь энэ

давхаргад болдог.

Газарзүйчид бид агаар мандалд болдог

үзэгдлүүдийг судалдаг. Жишээ нь:

Яагаад бороо ордог; ихэвчлэн хаана

хүчтэй хуй салхи, шуурга үүсдэг талаар

мэдэх болно.

Чулуун мандал нь далай дор хэдэн арван

километр, газрын доор хэдэн зуун

километр үргэлжилнэ.

Газарзүйчид бид чулуун мандал хэрхэн

хүмүүсийн амьдралтай холбогддогийг

судалдаг. Жишээ нь: Хүмүүс нүүрс

олборлохын тулд газрын гүн рүү хэрхэн

өрөмддөг талаар мэдэх болно.

Далай, тэнгис болон хуурай газрын

уснаас бүрдэх дэлхийн усан бүрхэвчийг

усан мандал гэж нэрлэдэг. Ус нь дэлхийн

гадаргын 70 хувийг бүрхдэг.

Амьд биетүүд, тэдгээрийн амьдралын

орчинг хамрах дэлхийн бүрхэвчийн шим

мандал гэж нэрлэдэг.

Page 4: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Зураг 1.3 Туул гол, Монгол Зураг 1.2 Амазоны ширэнгэн ой

Ус нь өөр өөр төлөвт байх ба агаар

мандал, шим мандал, усан мандал,

чулуун мандлаар дамжин тасралтгүй

хөдөлгөөнд оршдог.

Газарзүйчид усан мандал дахь үйл явцыг,

хэрхэн хүмүүсийн амьдралд нөлөөлдөг

талаар судалдаг. Жишээ нь: Маш бага

бороо ордог газар эсвэл байнга үер

болдог газар амьдардаг хүмүүс хэрхэн

усны нөөцөө зохицуулдаг талаар мэдэх

болно.

Биомандал нь дэлхийд маш том үүрэг

гүйцэтгэнэ. Жишээ нь: Ургамал нь

нүүрсхүчлийн хийг шингээж,

хүчилтөрөгчийг ялгаруулж, агаарыг

цэвэршүүлдэг.

Газарзүйчид хүмүүс хэрхэн биомандалтай

харилцан холбоотой байдгийг судалдаг.

Жишээ нь: Хүмүүс аж ахуйн зориулалтаар

ой модыг их хэмжээгээр огтлох нь

ургамал, амьтдын төрөл зүйлийг

багасгаж, улмаар мөхөлд хүргэх аюултай.

Page 5: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Нийгэм, эдийн засгийн газарзүй

Нийгэм, эдийн засгийн газарзүй гэдгийг өөрөөр хүмүүнлэг газарзүй ч гэж нэрлэдэг.

Хүмүүс хаана, хэрхэн амьдарч байгааг, соѐл, зан заншлын онцлогийг орон зай, цаг

хугацааны өөрчлөлттэй холбон судалдаг.

Антарктидын эх газраас бусад эх газарт хүмүүс урт удаан хугацаанд оршин сууж, хот

байгуулж, байгалийн баялгийг ашиглан амьдрал, ахуйдаа хэрэглэж ирсэн.

Цаашдаа ч өссөөр байх дэлхийн хүн амын тоо, багассаар байгаа байгалийн нөөцийн

зохистой, хүртээмжтэй байхад чиглэсэн олон төрлийн судалгаа, шийдвэрлэх арга замын

хүмүүнлэг газарзүйн судлаачид хийдэг.

Хүн ам гэдэг нь тодорхой газарт амьдарч

буй нийт хүмүүсийн тоог хэлнэ.

Суурин гэдэг нь хүмүүсийн амьдарч,

ажиллаж төрөл бүрийн үйл ажиллагаа

эрхэлдэг суурьшлын бүсийг хэлнэ. Тосгон,

хотхон, хот зэрэг нь суурин юм.

Зураг 1.5 Замын түгжрэл, Манила хот Зураг 1.6 Toa payoh, Сингапур

Дэлхийн хүн ам 2011 онд 7 тэрбум хүрсэн.

Газарзүйчид бид хүн амын тоо, өсөх хурд,

нягтшил, хүн амын шилжилт

хөдөлгөөнийг судалдаг. Жишээ нь:

Филиппиний нийслэл Манила хотын хүн

амын хурдацтай өсөлт нь энэ хотыг

дэлхийн хамгийн их хүнтэй хотуудын нэг

болгосон. 2011 онд Манилагийн хүн амын

нягтшил 66429 хүн км2 байсан. Харин

Сингапурын хүн амын нягтшил 7260 хүн

км2. Манилагийн энэ өндөр нягтшил нь

замын түгжрэл зэрэг асуудлуудыг

үүсгэдэг байна.

Ажлын байр, байгалийн нөөцийн

байршлаас хамаарч хүн амын суурьшил

өөрчлөгддөг. Хөдөө амьдардаг хүмүүс

ихэвчлэн тариаланч, малчин, уурхайчин

эсвэл загасчид байдаг. Харин хотод

хүмүүс ихэвчлэн үйлдвэр, үйлчилгээний

салбарт ажилладаг.

Газарзүйчид бид хаана, яагаад суурин

хөгжиж үүсдэг, тэдгээрийн шинж чанар,

тэнд явагддаг үйл ажиллагаануудыг

судалдаг. Жишээ нь: Хүн ам ихсэх тусам

илүү өндөр барилгууд олон хүнийг

багтаах зорилгоор баригддаг.

Хөгжил гэдэг нь байгаль, нийгэм, эдийн

засаг, хүн ам зүйн бүрэлдэхүүн хэсгүүдэд

өсөлт, дэвшил, эерэг өөрчлөлтийг бий

болгох үйл явц юм.

Соёл гэдэг нь эдийн засаг, үндэсний итгэл

үнэмшил, шашны зан үйл зэрэг хүмүүсийн

амьдарч буй арга юм.

Page 6: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Зураг 1.7. Дэлхийн улс орнуудын хөгжлийн

ангилал

Зураг 1.8 Улуру, Австрали

Хөгжингүй (өндөр хөгжилтэй) улсууд

болон хөгжиж буй (буурай хөгжилтэй) улс

орнууд байдаг. Хөгжингүй улсууд нь аж

үйлдвэр өндөр хөгжсөн, хүн амын орлого

их, боловсролын түвшин өндөр, эрүүл

мэндийн салбарын хөгжлөөрөө бусад улс

орнуудыг тэргүүлдэг.

Газарзүйчид бид орлогын түвшин, газар

тариалан болон үйлдвэрт хэрэглэгддэг

техник технологийн түвшин, үйлдвэрлэж

худалдаалж буй бүтээгдэхүүн ба

амьдралын түвшинг судалдаг.

Хүний өдөр тутмын амьдрал нь соѐл,

ахуйг илэрхийлж байдаг. Тухайлбал, хаана

амьдарч байгаа, идэж буй хоолны нэр

төрөл, хэл яриа, үнэдсний хувцас, шүтлэг

үндэстний нийтлэг болон тусгаар үйлүүд

багтдаг.

Газарзүйчид бид соѐл хэрхэн үүсдэг,

хэрхэн тархдаг тухай судалдаг. Соѐл нь

тухайн орчин нөхцлөөсөө ихээхэн

хамаардаг. Жишээ нь: Улуру гэх том

чулуу нь Австралийн уугуул иргэдийн

шүтээн, дархан цаазат газар юм.

Page 7: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Газарзүйн ойлголт гэж юу вэ?

Газарзүй нь хүрээлэн буй орчин, хүн ба байгалийн харилцан үйлчлэл, хамаарал,

шалтгаан, үр дагаврыг судлахдаа орон зай, цаг хугацаа, байгаль, хүний орчинг бүхэлд

хамаардаг.

Газар орон Газрын гадаргын хэлбэр, төрх нь хур

бороо, салхи, газар хөдлөл, хүний үйл

ажиллагааны улмаас өөрчлөгддөг.

Аль ч улс, хот, суурин газар өөр өөрийн

гэсэн онцлогтой. Жишээ нь: Мексикийн

Тако нь хот нь уулын энгэр хажууд

баригдсан хот. Сентоза нь Сингапурын

амралтын арал юм.

Газарзүйчид бид газрын тухай судалдаг.

Жишээ нь: Мексикийн Тахо хот яагаад

уулан дээр баригдсаныг судалж илрүүлнэ.

Өөрийн амьдарч буй газраараа алхаарай.

Чиний очсон, аялж байсан газруудаас

юугаараа онцлог ялгаатай байгааг олж

илрүүлээрэй.

Зураг 1.9 Тако хот, Мексик

Зураг1.10 Синтоза арал, Сингапур

Орон зай Газарзүйчид бид аливаа зүйлийн байрлал,

тархалтыг судалдаг. Мөн ямар хэв загвар,

хэлбэрт оршиж, байрлаж байгаар орон

зайн талаас нь тайлбарладаг.

Үүнд:

Аливаа юмсын байршлыг судалдаг.

Тархалтын хэв загварыг тодорхойлж, тайлбарладаг.

Жишээ нь: зураг 1.11-д үзүүлсэн

Сингапурын хиймэл дагуулын зурагт

ногооноор тэмдэглэгдсэн хэсэг нь

тропикийн ширэнгэ нь ойг үзүүлсэн

болохыг мэдэж авна.

Газрын зураг болон хиймэл дагуулаас

авсан зургууд нь орон зайг судлахад маш

чухал хэрэглэгдэхүүн юм.

Зураг 1.11 Хиймэл дагуулын зураг,

Сингапур

Хэмжээс Хэмжээс нь орон нутаг, үндэсний, бүсийн,

Page 8: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

дэлхийн хэмжээнд газарзүйн аливаа

асуудлын шинж чанар, зүй тогтлыг

илрүүлэх, харьцуулах, тайлбарлахад

хамгийн чухал үзүүлэлт болдог. Жишээ нь:

Монгол улсын хүн амын өсөлтийн график,

диаграммыг уншихдаа Y – тэнхлэг нь хүн

амын тоо, X – тэнхлэг нь онуудыг үзүүлж

байгааг ажиглаарай.

Үндэсний түвшинд: Зураг 1.12 үзүүлсэн баганан диаграмм нь 1960-2010 оны хооронд Монгол улсын хүн ам хэрхэн өссөнийг үзүүлжээ.

Бүс нутгийн түвшинд: Хүснэгт 1.1 -д 2015 оны зүүн Азийн бүс нутгийн хүн амын тоог үзүүлсэн байна.

Зураг 1.12 Монгол улсын хүн амын өсөлт

http://www.worldometers.info/world-

population/population-by-country/

Хүснэгт 1.1 Зүүн Азийн улсуудын хүн

амын тоо /2015 он/

Хүрээлэн буй орчин Хүрээлэн буй орчин нь бидний эргэн

тойронд буй байгаль нийгмийн орчинг

хэлнэ. Энэ нь байгалийн болон хүний

орчин аль нь ч байж болно. Газарзүйчид

бид байгалийн олон төрлийн үзэгдэл үйл

явцыг судлахаас гадна хүний байгаль

орчинд үзүүлэх нөлөөлөл харилцан

хамаарлыг судалдаг.

Зураг 1.13 Хонгорын элс, Монгол

Page 9: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Газарзүйчид хэрхэн судалгаа хийдэг вэ?

Газарзүйн судалгаа хийхдээ шаардлагатай мэдээ, баримтыг цуглуулж,

боловсруулан, дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Хэрвээ чи судалгаа хийх гэж байгаа бол

идэвхтэй суралцагч, асуудлыг олж илрүүлэгч мөн асуудлыг шийдвэрлэгч байх ѐстой.

Газарзүйчдын асуудаг асуулт юу вэ?

Судалгаагаа эхлэхийн тулд таамаглаж болохуйц асуудлуудыг дэвшүүлэх хэрэгтэй.

Эдгээр асуулт нь судалгааны нэг хэсэг нь болж өгдөг. Газарзүйчид дараах

асуултуудыг ихэвчлэн асуудаг.

Зураг 1.14 Газарзүйн энгийн түвшний асуултууд

Газарзүйчид хэрхэн мэдээллээ цуглуулж, үр дүнг танилцуулдаг вэ?

Судалгааныхаа асуудлыг тодорхойлж, төлөвлөгөө гарган, мэдээллээ цуглуулж,

боловсруулан үр дүнд хүрэх нь чухал юм. Чиний дэвшүүлсэн асуудал, таамаглал

үнэн бодитой байх албагүй, таамаглалаа худлаа болохыг батлах нь хүртэл судалгаа

хийх арга барил эзэмшиж байгааг харуулах болно.

1. Мэдээлэл, өгөгдлөө цуглуулах

Хээрийн дадлага: жишээ нь ажиглалт хийх, дээж авах, тойм зураг зурах,

хүмүүсээс судалгаа авах ...

Хайлт хийх: жишээ нь номын сан, интернет ашиглах ...

2. Цуглуулсан өгөгдлөө задлан шинжлэх

3. Үр дүнгээ танилцуулах. Жишээ нь: график, диаграмм, гэрэл зураг гэх зэргээр

4. Газарзүйчид бид судалгаагаа асуулт асууж эргэцүүлж, дүгнэдэг.

Асуудал

Юу?

- Энэ юу вэ?

-Ямар нөлөө үзүүлэх вэ?

- Үүнийг юу гэж бодож байна вэ?

Хаана?

- Энэ газар хаана байдаг

вэ?

- Зургийг хаанаас

авсан бэ?

Яагаад?

- Яагаад энд байрлаж

байна вэ?

- Яагаад ийм байдал

үүссэн бэ?

Хэзээ?

- Хэзээ болсон бэ?

-Хэзээ судалгааг

явуулсан бэ?

Хэн?

- Эдгээр өөрчлөлтөд хэн өртөж байна вэ?

- Энд хэн амьдардаг

вэ?

Хэрхэн?

- Хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

- Хүмүүст хэрхэн

нөлөөлдөг вэ?

Page 10: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Судалгаа үнэн зөв байсан уу?

Аль хэсгийг сайжруулах вэ?

Дахин мэдээлэл цугlуулах шаардлагатай юу? гэх мэт

Газарзүйн зураг

Түшиг хаана байна вэ?

Ази тивд 4419897,6 мянган хүн

оршин суудаг

Дэлхий дээр7383008,8 мянган

хүн амьдарч байна.

2015 оны байдлаар.

Монгол улс 2976,9 мянган хүн

амтай

Манай сургуульд 1200 хүүхэд

суралцдаг

Улаанбаатар хот 1345,5 мянган

хүн амтай

Манай анги 35 сурагчтай

Түшиг

Page 11: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Газарзүйн зураг

Дэлхийн гадаргыг хавтгай дээр олон дахин

багасгаж дүрсэлснийг газарзүйн зураг гэнэ.

Газарзүйн зураг нь градусын торлол, таних

тэмдэг, масштаб, нэмэлт зураг,

тайлбаруудаас бүрддэг.

Дэлхийн гадаргыг глобус дээр л үнэн

зөв дүрсэлж болно. Харин дэлхийн

бөмбөрцгийг хавтгайд буулган зурахад

заавал гажилт үүсдэг. Гажилтын хэмжээ

нь зураг зүйн торлол, зурж байгаа

нутгийн хэмжээнээс шалтгаална.

Зураг 2.1 Зураг 2.2

Гажилт яагаад үүсдэг талаар туршилт

хийж үзэцгээе.

Шаараа үлээн амыг нь зангидна.

Үлээсэн шаар нь дээрээ маркераар

өргөрөг, уртраг, зарим эх газруудыг

зураарай. Шаарын хийг болгоомжтой

гаргаад, уртрагийн дагуу хайчилна.

Хайчилсан шаараа картон хавтан

дээрээ дэлгэж хадаасаар тогтооно.

Бэлдэх зүйлс:

1. Шаар 2ш 2. Тогтоогч хадаас 6ш 3. Хайч 1ш 4. Маркер 1ш 5. Картон цаас /хавтан/ 1ш

Зураг 2.4 туршилт хийсэн зураг оруулна.

Газарзүйн зураг агуулга, зориулалт, газар нутгийн хэмжээг дүрсэлсэн байдал, тусгаг

зэргээрээ ялгаатай, олон янз байдаг. Газарзүйн зургийг агуулгаар нь ерөнхий ба

сэдэвчилсэн зураг гэж ангилна. Ерөнхий газарзүйн зураг улс орнуудын хил хязгаар,

газрын гадаргын хотгор гүдгэр, зам харилцаа, гол мөрөн нуур, засаг захиргааны нэгж,

хотууд зэрэг олон зүйлийг дүрсэлсэн байдал бол сэдэвчилсэн газарзүйн зураг нь 1-2

үзэгдэл юмсыг харуулсан байдаг. Жишээ нь: уур амьсгалын зураг, ан амьтны зураг,

ургамлын зураг гэх мэт олон төрөлтэй.

Page 12: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Дасгал

Зураг 2.3

Зураг 2.1 болон 2,3-т дүрслэгдсэн эх газар болон зарим арлуудын хэлбэр хэмжээг

ажиглаарай.

1. Хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдсөн арал, эх газрыг нэрлээд, энэ нь юунаас

хамаарч байгааг тайлбарлаарай.

2. Туршилт хийснээр ямар үр дүнд хүрсэн бэ?

3. Яагаад бидний ашиглаж байгаа газарзүйн зураг шиг харагдахгүй байгааг

тайлбарлаарай.

Page 13: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Дэлхийг бүрхсэн торлол, газарзүйн солбицол

Дэлхий нь геойд (дэлхий шиг гэсэн утгатай үг) хэлбэртэй боловч бид үүнийг

бөөрөнхий хэлбэрээр төлөөлүүлэн дүрсэлдэг. Чи дэлхийн бөмбөрцгийн хаана нь

амьдарч байна вэ? Энэ асуултад хариулах хамгийн тодорхой, зөв хариулт нь

газарзүйн байршилт юм.

Зураг 2.4

Дэлхийг бүрхсэн торлол шугамыг хэрхэн ашиглах вэ?

Координат: Зураг 2.4-д үзүүлсэн С цэг нь экватораас хойшоо х.ө 300, анхны

голдожоос зүүн тийш з.у 750 байна. Иймээс координат нь: х.ө 300 з.у 750

Градус нь минутад хуваагддаг. 1 градус = 60 минут буюу 10=60I.

В цэгийн ажиглая. В цэгийн координат буюу солбицол нь: х.ө 7030I з.у 150 00I

Уртраг өргөргийн торлол нь газарзүйн зурагт хэрхэн дүрслэгдэхийг харцгаая.

Экватортой зэрэгцээ оршдог дэлхийг

тойрсон шулууныг өргөрөг гэнэ.

Дэлхийг тойрсон, хойд ба өмнөд

туйлыг холбосон шулууныг уртраг

гэнэ.

Энэ онцгой шугам бол анхны голдож юм. Уртрагийн

00. Анхны голдожоос зүүн тийш оршиж уртраг нь з.у,

баруун тийш орших уртраг нь б.у болно.

Энэ шугам бол экватор. Өргөрөгийн 00. Экватораас

хойшоо орших өргөрөг нь х.ө, урагшаа орших өргөрөг

нь ө.ө юм.

Энэ өргөрөг бол ө.ө 150 юм. х.ө 90

0 бол

хойд туйл, ө.ө 900

өмнөд туйл юм.

Энэ уртраг бол з.у 600. 0

0 анхны голджоос 180

0

уртраг хүртэл б.у, з.у-т хуваагдана.

Page 14: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Зураг 2.5

Газарзүйн зурагт, глобус дээр хэд хэдэн гол шугамууд тэмдэглэгдсэн байдаг.

Экватор 00 Анхны голдож 00 Хойд тропик буюу мэлхийн зам х.ө 23,50 Өмнөд тропик буюу матрын зам ө.ө 23,50 Хойд туйлын цагираг х.ө 66,50 Өмнөд туйлын цагираг ө.ө 66,50 Хойд туйл х.ө 900 Өмнөд туйл ө.ө 900 Газарзүйн зурагт зүг чигийг олох

Газарзүйн зурагт зүг чиг, байрлалаа тодорхойлох нь чухал чадварын нэг юм. Бид

бүхэн аливаа зүйлийн байрлалыг солбицлын тусламжтайгаар олж чаддаг боллоо.

Газарзүйн зурагт хойд зүгийг тэмдэглэсэн байдаг.

Зураг 2.6

4 зүгийг тэмдэглэсэн үсэгнүүд нь Х-хойд, З-зүүн, Ө-өмнөд, Б-баруун зүгийг

илэрхийлжээ.

Зураг 2.6-д B цэгийн хувьд А цэг нь хойд зүгт оршиж байна гэх мэтээр зүг чийгийг

тодорхойлно.

A

D

B

C

Х

Ө

З Б

Х

Page 15: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Зураг 2.7

БХ – гэдэг нь баруун хойд, ЗӨ- зүүн өмнөд зүгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм.

Зурагт үзүүлсэн G цэг нь H цэгийн хувьд зүүн хойд (ЗХ) зүгт оршиж байна.

5-р ангидаа үзсэн Алтан гадас од ямагт хойд зүгийг заадаг гэдгийг эргэн санаарай.

Дасгал

1. Дэлхийн бөмбөрцөг зураад газарзүйн зураг, глобус дээр тэмдэглэгддэг гол шугамуудыг тэмдэглэж, байршлыг нүдлээрэй.

2. Зураг 2.5 – д тэмдэглэгдсэн A, D цэг, зураг 2.6 – д тэмдэглэгдсэн C, H цэгүүдийн координатыг олоорой.

3. Зураг 2.7-д тэмдэглэгдсэн H цэгийн хувьд K болон J цэгүүд нь аль зүгт оршиж байна вэ?

4. х.ө 66,50, з.у 150, ө.ө 150, б.у 600 нь ямар улсын нутгийг дайрч байна вэ?

5. Зураг 2.8 – д үзүүлсэн объектуудын өмнөд зүгийг зааж байгаа онцлогийг тайлбарлаарай.

Зураг 2.8

X

ЗХ

З

ЗӨ

Ө

БӨ

Б

БX

Page 16: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Таних тэмдэг ашиглан газарзүйн зургийг унших

Газарзүйн зураг дээр бидэнд хэрэгтэй мэдээллийг (байгаль, нийгэм, эдийн засгийн)

багтаахын тулд тусгай таних тэмдгүүдийг ашигладаг. Таних тэмдгүүд нь ялгаатай

дүрс, хэмжээ, өнгөтэй байдаг бөгөөд бидэнд газарзүйн зургийг ойлгож, байршлыг нь

тогтооход тусална.

Тани

х т

эм

дэг

Юуг дүрсэлдэг вэ? Жишээ

Зам, төмөр зам, цахилгааны шугам, ус гэх

мэт шулуунаар дүрслэгдэх объектийг

зураасан таних тэмдгээр үзүүлнэ.

Хөх өнгөөр ихэвчлэн устай холбоотой

обьект, улаан өнгөөр замуудыг дүрсэлдэг.

Үндсэн зам

Нарийн зам

Төмөр зам

Жижиг талбай эзэлдэг объектуудыг

тэмдэгтийн аргаар дүрсэлдэг. Жишээлбэл:

барилга, сургууль, сүм хийд, уурхай гэх мэт.

Барилга,

байгууламж

Сургууль

Уурхай

Нуур, ой, барилгажсан бүс гэх мэт том

талбай эзэлж оршдог объектуудын төстэй

байдлыг хадгалсан тэмдэгтээр дүрсэлдэг.

Ногоон өнгөөр ихэвчлэн ургамлыг дүрсэлдэг.

Нуур

Ой

Өөр өөр төрлийн барилга, товчилсон нэрийг

тайлбарлах томьѐолсон тэмдгийн аргаар

дүрсэлнэ.

Эмнэлэг

Зочид буудал

Гэрэлт цамхаг

Эм.

ЗБ

ГЦ

Page 17: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Зураг 2.9. Суурин газрын байр зүйн зураг

Page 18: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Зураг 2.10. Байр зүйн зураг

Дасгал

Өгөгдсөн зургийг ажиглан

дасгалыг гүйцэтгээрэй.

1. Зураг 2.9 ашиглан зураг 2.10-д үзүүлсэн обьектийн таних тэмдгийг уншиж тэмдэглээрэй.

a. А - ямар төрлийн зам бэ? b. В - ямар замыг тэмдэглэсэн

бэ? c. С - голын нэрийг бичнэ үү? d. D, E - юуг тэмдэглэсэн бэ? 2. Зураг 2.9 – үзүүлсэн таних

тэмдгийг ашиглан зураасан буюу шугаман таних тэмдгийг зургаар үзүүлээрэй.

3. Зураг 2.9-д газрын гадаргыг хаялбар шугамын аргаар дүрсэлжээ. Зураг 2.10-д үзүүлсэн талбайн хаялбарыг дүрслээрэй. Дасгалыг ажиллахдаа зүг чиг, хаялбарын өндөр олох чадваруудыг ашиглаарай.

Page 19: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Газарзүйн зургийн масштаб

Газарзүйн зургийн масштаб нь дэлхийн гадаргыг хавтгай дээр дүрслэхийн тулд олон

дахин багасган буулгасан хэмжээ. Өөрөөр хэлбэл газарзүйн зураг дээрх 1 см зай нь

бодит газар дээрх хэдэн километр (км) зайг төлөөлөх хэмжээг масштаб гэдэг. Жишээ

нь: Монгол орны физик газарзүйн зургийн масштаб нь 1:2 000 000 ба 1см-т 20

километрыг багтаасан гэсэн үг юм.

Масштабыг хэлбэрээр нь ангилна. Масштабыг хэмжээгээр нь

ангилдаг.

1. Тоон масштаб 1: 2 000 000 2. Нэрлэсэн масштаб 1см = 20 км 3. Шугаман масштаб.

Масштабыг шугаман дээр дүрслэн үзүүлсэн

байдал

Том масштаб 1:1000-аас 1:100000 хүртэл

Дунд масштаб 1:200000-аас 1:1000000 хүртэл

Жижиг масштаб 1: 1000000-аас бага

Масштаб ашиглан зай хэмжих

Замын уртыг ольѐ!

Масштаб 1:50 000

1. Хэрчим цаас бэлдэнэ. 2. Тахиралдсан замын нугалаа бүрийг

тэмдэглэнэ. 3. Зураг ... A-F хүртэл замаа

тэмдэглэжээ. 4. Хэрчим цаасаар эхлээд A-B хүртэл

уртыг хэмжинэ. Дараа нь B-C .. E-F хүртэл хэмжилт хийнэ.

5. Хэрчим цаасаа зургийнхаа шугаман масштабтай эсвэл шугам дээр байрлуулан нийт см-ийг гаргана.

Зургийнхаа тоон масштабыг нэрлэсэн

масштабд шилжүүлж замын уртыг гаргана.

Page 20: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Дасгал

1. Масштаб гэж юу вэ?

2. Дэвтэртээ дараах хүснэгтийг зурж, масштабын шилжүүлэг хийж, асуултын

тэмдгийн орон нөхөж бичээрэй.

№ Тоон масштаб Нэрлэсэн масштаб Шугаман масштаб

1 ? 1см=50км ?

2 1:2 000 000 ? ?

3 ? ?

3. Өөрт байгаа газарзүйн зургийг ашиглан, улсын хил, голын уртыг хэрчим цаас

ашиглан хэмжиж, бодит уртыг олоорой.

Цуглуулсан өгөгдөл, мэдээллээ хэрхэн боловсруулах вэ?

Газарзүйч хүний бас нэг чухал чадвар бол өгөгдөл, тоон мэдээллийг боловсруулан

дүгнэх чадвар юм.

График

График нь өгөгдөл дэх бодит байдлыг харуулахад ашиглагддаг. Хэвтээ тэнхлэгийг нь “Х тэнхлэг” гэнэ. Энэ нь бусдаас хамааралгүй хувьсагчийг харуулна. Бусдаас хамааралгүй хувьсагч нь бусад өөрчлөгдөж буй хувьсагчдаас хамаардаггүй. Босоо тэнхлэгийг “Y тэнхлэг” гэнэ. Энэ нь бусдаас хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг. Энгийн шугаман график Тодорхой цагт аливаа зүйл хэрхэн өөрчлөгдөж буйг харуулна. Энэ график нь бусдаас хамааралгүй, хамааралтай нэг хувьсагчаас бүрдэнэ. Англи улсын Лондон хотын дундаж температур

Сар I II III IV V VI VII VIII IX X XI XII

Температурын дундаж, С0

3 4 6 8 12 15 17 16 14 10 6 4

1. Мэдээллийнхээ хамгийн их болон бага утгаас хамааран өгөгдлөө харуулж болохоор хэмжээг сонгоно.

0

5

10

15

20

I I I I I I I V V V I V I I V I I I I X X X I X I I

ДУНДАЖ ТЕМПЕРАТУР (0С) 1. X , Y

тэнхлэгээ зурна

Тем

пер

ату

р 0

С

Page 21: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

2. X; Y тэнхлэгтээ өгөгдлөө харгалзуулан тэмдэглэж шулуунаар холбон зурна. 3. Графикийн нэрийг бичнэ.

Энгийн багана диаграмм

Баганан диаграмм нь хувьсан өөрчлөгдөж буй зүйлийн давтамж болон тоо хэмжээг харуулна. Англи улсын нийслэл Лондон хотын дундаж хур тунадас

Сар I II III IV V VI VII VIII IX X XI XII

Хур тунадасны дундаж хэмжээ, мм

41 31 35 38 46 48 60 57 50 53 49 44

1. X; Y тэнхлэгээ зурна. 2. Мэдээллийнхээ хамгийн их болон бага утгаас хамааран өгөгдлөө харуулж

болохоор хэмжээг байршуулна. 3. X; Y тэнхлэгтээ өгөгдлөө харгалзуулан тэмдэглэж дээш нь багана болгон

зурна. 4. Диаграммын нэрийг бичнэ.

Харьцуулсан баганан диаграмм

Харьцуулсан баганан диаграмм нь хоѐр болон түүнээс дээш бусдаас хамааралгүй хувьсагчийг хоѐр болон түүнээс дээш энгийн баганан диаграммаар харуулна. Хур тунадасны жилийн дундаж хэмжээг (мм-ээр) хүснэгтээр өгөв.

Сар I II III IV V VI VII VIII IX X XI XII

Бразил 62 60 93 100 113 104 121 94 81 67 90 79

Аргентин 157 117 123 163 151 112 84 95 117 154 186 154

0

10

20

30

40

50

60

70

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Дундаж хур тунадас (мм)

Page 22: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Тойргон диаграмм Бүдүүвчийг бүтнээр нь харуулахын тулд тойргон диаграммыг ашиглана. Энэ нь дугуй хэлбэртэй бөгөөд хэсэгт хуваагддаг. Бүх хэсгүүд нь 100 хувь болно. Тойргон диаграмм нь өөр хэсгүүдийг харьцуулахад ашиглагдана. Хүснэгт: 2.1

Дэлхийн далай Талбайн хэмжээ

(сая.км2)

Талбайн хэмжээ

(хувь)

Талбайн хэмжээ

(градус)

Номхон далай 178.62 49.5 178

Атлантын далай 91.56 25.4 91

Энэтхэгийн далай 76.17 21 76

Хойд мөсөн далай 14.75 4.1 15

Нийт 361.10 100 360

Өгөгдөл хэрвээ хувиар өгөгдсөн бол 1%-д хэдэн градус оногдохыг олно. Энэ тохиолдол 100% --------------- 3600 пропорцыг бодоорой. (1% = 3.60) 1% ------------------ х Жишээ нь 49.5% х 3.60 = 178.20 буюу 1780 болох ба таслалын арын оронгоос шалтгаалан бүхэл тоонд шилжүүлнэ. Бодолтоо хийж дууссаны дараа тойргоо зураад, трансфортир шугам ашиглан цагийн зүүний дугуу хэмжилтээ хийж, таних тэмдэг, диаграммын нэрийг бичнэ.

0

50

100

150

200

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Хур тунадасны жилийн дундаж хэмжээ (мм)

Бразил Аргентин

50%

25%

21% 4%

Дэлхийн далай

Номхон далай

Атлантын далай

Энэтхэгийн далай

Page 23: САНАЛ Нэг. Ерөнхий мэдээлэлmier.mn/wp-content/uploads/2018/09/Gazarzui-VII-1-r-buleg.pdf · Хүрээ лэн орчин Газарзүйч ... Биомандал

Гэрэл зураг Сонгогдсон мэдээллийг үзүүлдгээрээ газарзүйн зургаас ялгаатай. Үүнд: Чухал болон чухал биш мэдээллийн ялгаа байдаггүй, тухайн зүйлийн бодит байдлыг харуулдаг.

Зураг 2.8 Швейцар улс

Дасгал

1. Далайн дундаж гүний үзүүлэлтээр график, диаграмм байгуулаарай.

Хүснэгт 2.2

Дэлхийн далай Дундаж гүн

(метр) Хамгийн гүн (метр)

Номхон далай 3980 11022, Марианы хонхор

Атлантын далай 3600 8742, Пуэрто-Рикогийн хонхор

Энэтхэгийн далай 3710 7729, Зондын хонхор

Хойд мөсөн далай 1220 5527, Гренландын тэнгис

Нийт 3700

2. Далайн хамгийн гүний үзүүлэлтээр график / тойргон диаграмм байгуулаарай.

(Хүснэгт 2.2)

3. Гэрэл зургаас ямар мэдээлэл авч болох вэ?

А зураг Б зураг