ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН...

41
Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан 1 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН 2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН 2013.12.30. Ховд Аймгийн ХХААЖДҮ-ийн газар нь ҮХААЯ болон аймаг орон нутгийн хэмжээнд салбарын чиглэлээр гарсан хууль эрх зүйн шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад гол анхаарлаа хандууллаа. Тус газар нь тайлант онд үйлдвэрлэлийн чухал салбар болох мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоо, төсөв санхүү, албан хэрэг хөтлөлт, архивын нэгж бүрдүүлэлтийн асуудлуудыг зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллалаа. Улирал, хагас, бүтэн жилээр гаргадаг УИХ, Засгийн газрын хууль, тогтоомжийн хэрэгжилт, ҮХААЯ-ны тогтоол шийдвэр, аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, газраас гаргасан эрх зүйн бичиг баримтын хэрэгжилтийг хангаж холбогдох дээд шатанд тайлан, мэдээллийг хүргэж ажиллалаа. Байгууллагын төлөвлөгөөний биелэлт, яам, аймгийн хугацаатай албан тоотын хариу өгөлтөнд мэргэжилтэн нарт хяналт тавьж ажиллалаа. Энэ оны жилийн эцсийн байдлаар байгууллагын хүрээнд 487 албан тоот ирж, 410 албан бичиг гаргаж аймаг, орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Тайлангийн хугацаанд Монгол улсын Засгийн газрын МАА-н салбарын 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах 266 дугаар тогтоол, орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх 210 дугаар тогтоол, ҮХААЯ-ны сайдын 01 албан даалгавар, ургац хураалт хадлан бэлтгэлийн ажлыг сайжруулах А/111 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 08 дугаар албан даалгаваруудын хэрэгжилтийг тус тус хангаж ажиллав. Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг үеийн ажлыг эрчимжүүлэх хугацаатай албан тоотыг сум бүрт улирал тутам хүргэж холбогдох арга хэмжээнүүдийг авахуулж ажиллалаа. Засгийн газрын болон ҮХААЯ-ны өвөлжилтийн бэлтгэл ажил шалгах ажлын хэсгийг Манхан, Буянт, Мянгад, Ховд, Жаргалант сумдад ажиллуулж зохих үнэлэлт, дүгнэлт өгүүлж Засгийн газрын болон ҮХААЯ-ны тогтоол, тушаал, албан даалгаварын явцын мэдээг гаргаж хүргүүлэв.

Upload: others

Post on 30-Aug-2019

30 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

1

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН

2013 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2013.12.30. Ховд

Аймгийн ХХААЖДҮ-ийн газар нь ҮХААЯ болон аймаг орон нутгийн

хэмжээнд салбарын чиглэлээр гарсан хууль эрх зүйн шийдвэрүүдийн

хэрэгжилтийг хангахад гол анхаарлаа хандууллаа.

Тус газар нь тайлант онд үйлдвэрлэлийн чухал салбар болох мал аж

ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол,

худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоо, төсөв санхүү, албан хэрэг хөтлөлт,

архивын нэгж бүрдүүлэлтийн асуудлуудыг зохион байгуулж хэрэгжилтийг ханган

ажиллалаа.

Улирал, хагас, бүтэн жилээр гаргадаг УИХ, Засгийн газрын хууль,

тогтоомжийн хэрэгжилт, ҮХААЯ-ны тогтоол шийдвэр, аймгийн ИТХ-ын тогтоол,

Засаг даргын хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, газраас гаргасан эрх зүйн

бичиг баримтын хэрэгжилтийг хангаж холбогдох дээд шатанд тайлан,

мэдээллийг хүргэж ажиллалаа.

Байгууллагын төлөвлөгөөний биелэлт, яам, аймгийн хугацаатай албан

тоотын хариу өгөлтөнд мэргэжилтэн нарт хяналт тавьж ажиллалаа.

Энэ оны жилийн эцсийн байдлаар байгууллагын хүрээнд 487 албан тоот

ирж, 410 албан бичиг гаргаж аймаг, орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг

хангуулан ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Монгол улсын Засгийн газрын МАА-н салбарын

2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах 266 дугаар тогтоол, орон

нутгийн өвсний нөөц бүрдүүлэх 210 дугаар тогтоол, ҮХААЯ-ны сайдын 01 албан

даалгавар, ургац хураалт хадлан бэлтгэлийн ажлыг сайжруулах А/111 дугаар

тушаал, аймгийн Засаг даргын 08 дугаар албан даалгаваруудын хэрэгжилтийг

тус тус хангаж ажиллав.

Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг үеийн ажлыг

эрчимжүүлэх хугацаатай албан тоотыг сум бүрт улирал тутам хүргэж холбогдох

арга хэмжээнүүдийг авахуулж ажиллалаа.

Засгийн газрын болон ҮХААЯ-ны өвөлжилтийн бэлтгэл ажил шалгах

ажлын хэсгийг Манхан, Буянт, Мянгад, Ховд, Жаргалант сумдад ажиллуулж

зохих үнэлэлт, дүгнэлт өгүүлж Засгийн газрын болон ҮХААЯ-ны тогтоол,

тушаал, албан даалгаварын явцын мэдээг гаргаж хүргүүлэв.

Page 2: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

2

Энэ оны 6 дугаар сард ҮХААЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод

аудитын газраас хийгдсэн гүйцэтгэлийн аудитын үнэлгээгээр манай газар нь

хангалттай үнэлгээ авч, цаашид өгсөн заавар зөвлөмжийн дагуу үр дүнтэй

ажиллалаа.

Аймгийн ХХААЖДҮ-ийн газрын веб сайтыг улирал тутам шинэчилж,

холбогдох мэдээ, мэдээллийг гарган аймгийн ЗДТГазарт хүргүүллээ.

Байгууллагын ажилтан, албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн

гэрээг холбогдох албадуудтай байгуулж, ажлын байрны тодорхойлолт, албан

хаагчдын хувийн хэрэгт баяжилт хийж мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр

гарган холбогдох газарт хүргэж байна.

Аймгийн ХХАА-н салбарын хэмжээнд тавигдсан хөрөнгө оруулалтын

талаар хөөцөлдөж зохих ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

ХХААЖДҮ-ийн газрын бодлого зохицуулалтын албаны холбогдох

мэргэжилтэн нарын ажлын тайлан, мэдээг танилцуулъя.

Хүнс, нийтийн хоол, худалдааны талаар:

“Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хүнсний бүтээгдэхүүний

аюулгүй байдлыг хангах тухай” хууль, “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн

хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэр 69, нийтийн хоол үйлдвэрлэл 148,

худалдааны газар 348 нийт 565 хүнсний объект үйл ажиллагаа явуулж байна.

“Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хүнсний бүтээгдэхүүний

аюулгүй байдлыг хангах тухай” хуулиудыг сурталчлах, сургалт зохион

байгууллаа. Сургалтанд 60 гаруй хүнс үйлдвэрлэгч, нийтийн хоол, худалдаа

эрхлэгчид оролцлоо.

Сургалтанд оролцогчдод хүнсийг хувь хүн импортлох асуудлыг хориглох,

гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх, мах, сүүнд

урамшуулал олгох, хүнсний хяналтыг эрсдэлд суурилсан удирдлагын арга

барилаар хүнсний сүлжээний бүх үе шатанд оновчтой үр дүнтэй хийх,

шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах зэрэг

сэдвээр сургалт, семинар зохион байгууллаа.

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хүрээнд

аймгийн төвийн 7 сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ

нийлүүлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт хийж, заавар зөвлөгөө

өглөө.

Page 3: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

3

“Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа” төслийн хүрээнд

өргөн хэрэглээний 25-50 хүнсний бүтээгдэхүүний бодит хэрэглээг Мөст сумын

өрхийн түвшинд судлаж, орон нутаг, бүсийн хүнсний хангамжийг

тодорхойллоо.

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалан,

хүнсний үйлдвэрлэл, хоршооллын салбарыг сурталчлах зорилгоор ”Элбэг

дэлбэг цагаан сар-2013”, “Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаануудыг

зохион байгуулж, аймгийн бренд бүтээгдэхүүнүүдийг шалгарууллаа.

“Элбэг дэлбэг цагаан сар-2013”, үзэсгэлэн худалдаанд Жаргалант,

Алтай, Мөст, Буянт, Дөргөн, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Дөргөн сумын бизнес

эрхлэгчид, малчид нийт 75 аж ахуйн нэгж, иргэд 30 гаруй нэр төрлийн

бүтээгдэхүүнээр оролцож, 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

Үзэсгэлэн худалдааны хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнээр “Уурхайт”

ЗБНөхөрлөлийн “Чацарганы цэвэр шүүс”, шилдэг үндэсний үйлдвэрлэгчээр

иргэн Д.Бэдээгийн “Сур, суран эдлэлийн бүтээгдэхүүн” шалгарлаа.

Сүү сүүн бүтэгдэхүүний төрлөөр: Жаргалант сумын “Сүүн оргил” ХХК

алтан медаль, Булган сумын “Эмээл чулуу” нөхөрлөл мөнгөн медаль, Мөст

сумын “Алагийн буурал” хоршоо хүрэл медаль хүртлээ.

Хувцас зөөлөн эдлэлийн төрөлд: Жаргалант сумын “Гоѐлын ундрага”

ХХК алтан медаль, Жаргалант сумын “Шумакерь” нөхөрлөл мөнгөн медаль,

Мөнххайрхан сумын “Ховд гурван цэнхэр” хоршоо хүрэл медаль хүртлээ.

Мах махан бүтээгдэхүүний төрөлд: Жаргалант сумын “Хан Жаргалант”

хоршоо алтан медаль, Мөст сумын “Мөст баян хайрхан” нөхөрлөл мөнгөн

медаль, Жаргалант сумын “Мол достархан” ХХК хүрэл медаль хүртлээ.

Page 4: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

4

Гурил гурилан бүтээгдэхүүний төрөлд: Жаргалант сумын “Баясгалант

өндөр хөхий” ХХК алтан медаль, Мянгад сумын “Бөөргийн шугуй” ХХК мөнгөн

медаль, Жаргалант сумын “Баян Заан” ХХК хүрэл медаль хүртлээ.

Мод төмөр эдлэлийн төрөлд: Жаргалант сумын “Зандан гүгэл” ХХК алтан

медаль, Жаргалант сумын “Ховд сувагт” хоршоо мөнгөн медаль, Жаргалант

сумын иргэн Цогбадрах хүрэл медаль хүртлээ.

Эсгий гар урлалын төрөлд: Жаргалант сумын “Ховд таван бадрал” ХХК

алтан медаль, Алтай сумын “Алтайн эх хавтаг” хоршоо мөнгөн медаль, Мөст

сумын “Мөнх долоон нуур” нөхөрлөл хүрэл медаль хүртлээ.

“Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаанд Жаргалант, Булган,

Алтай , Мөст, Буянт , Дөргөн, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Дөргөн сумдын 90 аж

ахуй нэгж, бизнес эрхлэгчид, малчид, иргэд 60 гаруй нэр төрлийн

бүтээгдэхүүнээр оролцож, 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

“Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааны тусгай байрын

шагналыг “Уурхайт” ХХК-ийн “Чацарганы тос, жүүс, иргэн Б.Цэгмидийн “Гутал”,

иргэн М.Отгонцагааны “Сүлжмэл ноос, ноолууран хувцас, “Нарсны үнэр” ХХК-

ийн гэр ахуйн модон эдлэл хүртлээ.

Аймгийн брэнд бүтээгдэхүүнээр “Тахилгатайн нуруу” ХХК-ийн “Сутай цай”,

“Ховд таван бадрал” нөхөрлөлийн эсгий урлал, “Эрчист говь” ХХК-ийн “Сүлжмэл

бүтээгдэхүүн” шалгарч, медаль,өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Page 5: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

5

Аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр “Оюутогтох” ХХК-ийн “Цагаан идээ”,

“Цасны хаан” ЗГБХНөхөрлөлийн “Нохой гутал” шалгарлаа.

Аймгийн бренд, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд болон үзэсгэлэн

худалдаанд оролцсон сумдын төлөөлөлд 2013 оны 12 дугаар сард ашиглалтанд

орох битүү худалдааны төвд тус бүр нэг лангууг нэг жилийн хугацаанд ашиглах

эрхийн бичиг олгосон юм.

Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс,

хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, 2010 оны 23 дугаар тогтоолоор

баталсан “Монгол мал”, Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор

баталсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр “Намрын ногоон өдрүүд”

нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ хүрээнд “Эрүүл хүнс -2013”

хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд “Сүүн Оргил” ХХК, “Үр жимс”

хоршоо оролцлоо.

Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын ажилчдын мэдлэг ур чадварыг

дээшлүүлэх зорилгоор аймгийн “Аварга тогооч” шалгаруулах уралдаан,

тэмцээнийг Монголын Тогооч нарын холбоотой хамтран зохион байгууллаа.

Page 6: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

6

Аймгийн аварга тогоочоор “Заяа дэлгэрэх” ХХКомпаний ахлах тогооч

Х.Наранхүү 98,6 оноогоор шалгарлаа.

Монгол Улсын “Мастер тогооч-2013” цол хүртээх баруун бүсийн

урьдчилсан шалгаруулалт бүсийн аваргын тэмцээн 2013 оны 10 дугаар сарын

28-30-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Бүсийн урьдчилсан шалгаруулалт,

бүсийн аваргын тэмцээнд Ховд аймгаас 4 тогооч, Завхан аймгаас 2 тогооч,

Говь-Алтай аймгаас 3 тогооч, Баян-Өлгий аймгаас 1 тогооч íèéò 10 тогооч

оролцлоо. Тэмцээнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн

бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Энхээ, МТНХолбооны

гүйцэтгэх захирал Д.Дэлгэр, МТНХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Макс

групп”-ийн зөвлөх тогооч Н.Эрдэнэчимэг нар шүүж явууллаа.

1-р байрыг Ховд аймгийн БОЭТөвийн тогооч Д.Эрдэнэцэцэг, 2-р байрыг

Ховд аймгийн “Заяа дэлгэрэх” ХХКомпаний тогооч Х.Наранхүү, 3-р байрыг

Завхан аймгийн “Баруун бүс” захын тогооч Н.Насанжаргал, 4-р байрыг Завхан

аймгийн эмнэлгийн тогооч Х.Тунсаг, 5-р байрыг Говь-Алтай аймгийн “Дөл”

цайны газрын тогооч З.Отгон нар эзэлж, аймгийн ХХААЖДҮГазрын даргын

өргөмжлөл, мөнгөн шагнал, “Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах” ниигэмлэгийн

өргөмжлөл, мөнгөн шагнал, Монгол Улсын “Мастер тогооч-2013” тэмцээнд

оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.

Page 7: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

7

“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх сумдын

нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, сургууль, цэцэрлэгийн тогооч 58 хүнд 2

өдрийн сургалт хийж, 12 хүнд тогоочийн үнэмлэх олгож, мэргэжлийн тогооч 9

хүн мэргэжлийн зэргээ ахиуллаа.

Сургалтанд Монголын Тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал, олон

улсын мастер тогооч Д.Буяндэлгэр оролцож, уралдаан, тэмцээнийг шүүн

явууллаа.

Монгол Улсын мастер тогооч цол хүртээх шалгаруулалтыг баруун бүсийн

хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Органик үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх,

үндэсний стандартын шаардлага хангасан органик хүнс төмс, чацаргана, махыг

бүртгэж, баталгаажууллаа.

Аймгийн Засаг даргын 2013 оны А/379 дугаар захирамжаар ажлын хэсэг

томилогдон аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр

үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд

аттестатчилал явууллаа.

Аттестатчилал нь согтууруулах ундаагаар үйлчилгээ явуулдаг цэг салбар

бүрийг хамран Монгол Улсын “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий

шаардлага” MNS:5021-2007, “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн

шаардлага” MNS:4946-2005, стандарт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009

оны 227 дугаар тогтоолын заалтыг үндэслэн хийлээ.

Аттестатчилалд 275 дэлгүүр, 4 супермаркет, 12 минимаркет, 16 баар, 21

нийтийн үйлчилгээтэй зоогийн газар, 2 кафе, 8 зочид буудлын дэргэдэх зоогийн

газар нийт 338 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Page 8: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

8

Үүнээс дэлгүүр 211, супермаркет 4, минимаркет 10, баар 11, нийтийн

үйлчилгээтэй зоогийн газар 15, кафе 1, зочид буудлын дэргэдэх зоогийн газар 6

нийт 258 аж ахуйн нэгж салбар тэнцэж, согтууруулах ундаагаар худалдаа,

үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөл авлаа. 80 аж ахуйн нэгжийн согтууруулах

ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Үүнд

минимаркет 2, нийтийн үйлчилгээтэй зоогийн газар 6, баар 5, кафе 1, дэлгүүр

64, зочид буудлын дэргэдэх зоогийн газар 2 байна. Ингэснээр согтууруулах

ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цэгийн

тоог 23.6 хувиар буюу 4/1-ээр цөөрүүлжээ. Гэсэн хэдий ч архинаас үүдэлтэй

гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй, өсвөр үе залуучууд архи хэтрүүлэн хэрэглэж

байгаа судалгааг үндэслэн аймгийн Засаг даргын “Архи согтууруулах ундаа

худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ явуулахыг хориглох өдөр тогтоох тухай”

2013 оны 11 сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамжаар архи согтууруулах

ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн

нэгжүүдийг 7 хоног бүрийн баасан гарагт архи согтууруулах ундаа худалдан

борлуулах, үйлчлэхийг 2013 оны 12 дугаар сарын 1-нээс хориглож, Баасан

гаригийг “Архигүй өдөр " болголоо.

Мөн шалгалтын үеэр хэрэглээний баталгаат хугацаа дууссан 52 нэр

төрлийн 970.7 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, сумын

устгалын комисст шилжүүлэн зөрчил гаргасан 11 иргэн, 2 аж ахуйн нэгжид

420.0 мянган төгрөгөөр торгууль ноогдуулж, зөвшөөрөлгүй газарт худалдаалж

байсан 3 нэр төрлийн 106.4 мян төгрөгийн 19 бүтээгдэхүүнийг хураан авч улсын

орлого болгон ажилласан байна.

Цаашдаа архины зөвшөөрлийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2

жилээр олгож, 2 жилээр сунгахаар болсон.

Page 9: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

9

Ховд аймгийн Жаргалант сумын өрхийн хэрэгцээнд мах бэлтгэн

нийлүүлэх, нөөцийн махны менежер компанийг сонгох шалгаруулж, нөөцийн

мах бэлтгэн нийлүүлэх компани нь нийтдээ 80 тонн мах бэлтгэх бөгөөд 40

хувийг өөрийнхөө хөрөнгөөр, үлдсэн 60 хувийг орон нутгийн төсвийн хөрөнгө

буюу хөнгөлөлттэй зээлээр бэлтгэж тогтоосон үнэ, хуваарийн дагуу зах зээлд

борлуулна.

2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн

хяналтын газартай хамтарч, Цэцэг, Мянгад, Дөргөн сумын талх, нарийн боовны

үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэжил

арга зүйн зөвлөгөө өглөө.

Цехийн ажиллагсдад ”Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлыг

хангуулах тухай” хууль, дотоодын хяналтыг сайжруулах талаар, үйлдвэрийн

эрүүл ахуй, стандартын шаардлага, технологи үйл ажиллагааны талаар

сургалтыг хийлээ. Сургалтанд 12 аж ахуйн нэгжийн 48 хүн оролцлоо.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт битүү худалдааны төв

барих зорилт тусгагдсаны дагуу 3,7 тэрбум төгрөгөөр 94:42 хэмжээтэй, 10 метр

өндөр, 8000 метр квадрат талбай бүхий битүү худалдааны төв баригдаж байгаа

бөгөөд 12-р сард ашиглалтанд орох гэж байна.

Нийтдээ иргэд бизнес эрхлэгчдийн 5 удаагийн уулзалт хэлэлцүүлгээр

байршил, эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд зах дээр бизнес эрхлэгчид

нэгдэн нийлж “Эвийн хүч” хувь нийлүүлсэн компани байгуулан цаашдын үйл

ажиллагааг нь авч явахаар болсон.

Битүү худалдааны төв нь сайн чанарын сэндвич материалаар хийгдэж

байгаа бөгөөд 600 гаруй лангуу тасалгаатай байхаар зураг төсөв хийгдсэн.

Байршлын хувьд Их Буян захын дэргэдэх талбайд баригдаж байна.

Улсын хөрөнгөөр боссон битүү худалдааны төвийн 75 %-ийг хувь

нийлүүлэгч гишүүдэд, үлдсэн 25 %-ийг аймаг өөрийн мэдэлд авахаар төлөвлөж

Page 10: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

10

байна. Ингэснээр Эвийн хүч компанитай 12 жилийн хугацаанд түрээсний үнээ

нэмэхгүй байх хатуу гэрээ байгуулахаас гадна хариуцах эзэнтэй болгож байгаа

юм. Үлдсэн 25%-даа орон нутгийн үйлдвэрлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг

дэмжих замаар түрээслүүлнэ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар:

ХХААХҮЯ-ны сайдад нийлүүлэх бүтээгдэхүүн, аймгийн Засаг даргын үйл

ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ХХААЖДҮ-н

газрын даргатай 2013 оны үр дүнгийн гэрээ, хийх ажлын төлөвлөгөөг

боловсруулан ажиллалаа.

Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

зорилгоор сум бүрт тариалах талбай, га-аас хураан авах ургацын хэмжээ,

хадлангийн төлөвлөгөөг боловсруулан сумдын Засаг дарга нарын гэрээнд

тусгуулан ажиллаж байна.

Улс, аймгийн тэргүүний тариаланчдад тодорхойлогдохоор ирсэн

материалуудыг хүлээн авч хянан шалгаад холбогдох дээд байгууллагуудад

танилцуулж шийдвэрлүүлсэн.

Ингэснээр Улсын тэргүүний тариаланчаар Ховд сумын Улаанбураа

багийн тариаланч Б.Адилхан, Жаргалант сумын Магсаржав багийн тариаланч

Ш.Илкен, аймгийн тэргүүний тариаланчаар Ховд сумын тариаланч Х.Сабыржан,

Буянт сумын тариаланч Ц.Шинэбаяр, Эрдэнэбүрэни сумын тариаланч

Ж.Ганболд, Жаргалант сумын тариаланч Б.Бүрнээбаатар нар шалгарлаа.

Улаанбаатар хотод болсон газар тариалан эрхлэгчдийн улсын

зөвлөгөөнд оролцож газар тариалангийн үйлдвэрлэлийн үр дүн, цаашид авч

хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авч үйл ажиллагаандаа

тусган хэрэгжүүлж ажиллаж байна.

Дархан-Уул аймагт ҮХААЯ, чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн

үндэсний холбооноос хамтран зохион байгуулсан жимс, жимсгэний сургагч багш

бэлтгэх сургалтанд оролцож амжилттай төгссөн.

ҮХААЯ-аас олгосон өргөст хэмх 0,5 кг, шар лууван 10 кг, шар манжин 10

кг, хүрэн манжин 10 кг, бөөрөнхий сонгино 2 кг, урт сонгино 50 кг, сармис 5 кг,

лооль 3 кг, төл сонгины 200 кг стандартын шаардлага хангасан үрийг

тариаланчдад нийлүүлсэн.

Page 11: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

11

Чацаргана хөтөлбөрийн хүрээнд хаврын чацарганы суулгац

зээлээр олгох төсөл сонгон шалгаруулалтанд оролцож 6 иргэний төсөл шалгарч

нийтдээ 11650 ширхэг суулгац авч 11 га талбайд тариалалт хийгдсэн.

Буянт сумын газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнд оролцож

2013 онд газар тариалангийн үйлдвэрлэлд хийгдэх ажил, хөрөнгө оруулалтын

талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан.

ХХААХҮЯ, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн

холбооноос хамтран Увс аймагт зохион байгуулсан жимс, жимсгэний хортон

шавьж, хөнөөлт мэрэгч амьтадтай тэмцэх арга зүйн сургалтанд жимс, жимсгэнэ

тариалагч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл 10 тариаланчийн хамт оролцов.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх

ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран Ховд хотод анх удаа “Төмс, хүнсний

ногооны ургамал хамгаалал, өвчний онош зүй” сэдэвт сургалтыг 07 дугаар

сарын 19, 20–ны өдрүүдэд зохион байгуулж нийт 17 сумын 180 гаруй

тариаланчдыг хамруулсан.

8 дугаар сард Буянт, Ховд сумын төмсний сорт үржүүлж буй 4

тариаланчын талбайд сортын хянан баталгааг хийсэн.

9 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газрын ургамал хорио цээрийн

улсын байцаагчтай хамтран Буянт, Жаргалант сумдад үйл ажиллагаа явуулж

буй аж ахуйн нэгжийн зоорь, тариалангийн талбай, чацаргана тариалалтанд

хяналт тавьж ажилласан.

8-9 дүгээр саруудад ҮХААЯ-ны захиалгаар алслагдсан бүс нутгийг

хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах Хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбооны

ажлын баг, байгалийн чацарганы судалгаа, зах зээлийн судалгаа хийж буй

Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны ажлын

багуудад шаардлагатай мэдээ мэдээлэл, статистик судалгааг гарган өгч

хамтран ажилласан.

2013 оны хаврын тариалалтанд 130 гаруй аж ахуйн нэгж, 3500

гаруй тариаланчид ажиллаж, үр тариа 163.3 га, төмс 859.6 га, хүнсний ногоо

1169 га, тэжээлийн ургамал 530 га, жимс жимсгэнэ 79.6 га талбайд нийт 2801.5

га талбайд тариалалт хийсэн.

Намрын ургац хураалт, хадланд 152 трактор, 61 бага оврын трактор, 5

комбайн, 31 хадуур, 33 тармуур, 12 хаман боогч, 19 төмс ухагч ажилласны үр

дүнд үр тариа 163.3 га-гаас 218.3 тн, төмс 859.6 га-гаас 11136 тн, хүнсний ногоо

Page 12: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

12

1169 га-гаас 14090.9 тн, тэжээлийн ургамал 530 га-гаас 1729.1 тн, нийтдээ

2721.9 га-гаас 27174.3 тн ургац хураан авсан дүнтэй байна.

2013 онд шинээр 79,6 га талбайд чацаргана тариалж, одоогийн байдлаар

аймгийн хэмжээнд нийт 396.5 га-д жимс жимсгэний тариалалт хийж, оны эцсээр

122,4 тонн үхрийн нүд, чацаргана, бэсрэг алим, чавга хураан аваад байна.

Нийт 4096 м.кв талбай бүхий 40 хүлэмж ажиллаж өргөст хэмх, улаан

лооль, сонгино, чинжүү тариалж 50.5 тонн ургац хураан авч, шинэ ургацын

ногоог зах зээлд нийлүүлээд байна.

2013 онд 4 дүгээр ээлжийн 395,6 га талбайг услах услалтын систем 1,8

тэрбум төгрөгийн санхүүжилтаар 85 хувийн гүйцэтгэлтэй “Монгол менежмент

төв” ХХК гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл ажлаа 2014 оны 5 дугаар сард

ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр болсон.

Мөн энэ онд Буянт сумын Захын гуу гэдэг газарт Политехник МСҮТ-ийн

захиалгаар 100 га талбайг бороожуулах хүчин чадалтай услалтын системийг

улсын төсвийн 323,0 сая төгрөгийн санхүүжилтаар “Шандны булаг” ХХК барьж

ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Алтай сумын Боомийн амын услалтын системийг Цөлжилтийг сааруулах

төслийн 98.0 сая төгрөгийн санхүүжилтээр сэргээн засварлаж улсын комисст

хүлээлгэн өгсөн. Үүнтэй зэрэгцээд тус суманд газар зохион байгуулалтын ажил

давхар хийгдсэн.

Улаанбаатар хот, аймгийн төвд нэг нэг механикжсан зоорь барихаар

төлөвлөгдсөн байгаа. Аймгийн төвд барих зоорьны газрын асуудал нь

шийдэгдсэн байна. Төсөв мөнгөний асуудлаас болоод ирэх онд баригдахаар

болж байна.

Ховдын шар төмс, тарвасыг бренд бүтээгдэхүүний тохирлын тэмдэгтэй

болгох зорилгоор улсын стандартчилал хэмжил зүйн төвд хүсэлт гаргаснаар 12

дугаар сарын 11-13 өдрүүдэд улсын стандартчилал хэмжил зүйн төвөөс ажлын

хэсэг ирж манай аймагт ажилласан.

Үүний үр дүнд Ховд аймгийн хөрс, цаг уурт дасан зохицож нутагшсан

төмсний 5 сорт болох Астила, Импала, Витара, Санте, Солист, тарвасны 2 сорт

болох Буянт-1, Стокса-647 сортуудад үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх

эрхийг авлаа. Үндэсний тохирлын тэмдэгийг авсанаар манай тариаланчдын

Page 13: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

13

төмс, тарвас нь аль ч зах зээлд гарахдаа тохирлын тэмдэгтэй худалдаалагдах

боломжтой боллоо.

Энэ онд тариаланчдын бүлэг нөхөрлөл, хоршоонд бага оврын трактор

олгох ажлын хүрээнд 2-р сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 тракторыг

анжис, хадуур тармуурын хамт 17 сумын багуудад олгож төмс, хүнсний ногоо

тариалалт хураалтыг механикжуулах ажлыг хийлээ.

ҮХААЯ-ны ТЭДС-аас 9 дүгээр сард 16 бага оврын тракторыг хадуур,

тармуурын хамт авч ирэн малчид, тариаланчдад лизингээр олгох ажлыг зохион

байгууллаа. Нийт 100 гаруй бага оврын трактор, техник хэрэгслийг МАА-н баг

болон малчид, тариаланч, хадланчидад олгосон байна.

Төмс, хүнсний ногоо болон тэжээлийн ургамлын үр үржүүлэх сонирхолтой

иргэдийн төслийг хүлээн авч ҮХААЯ-нд хүргүүлсэнээр энэ онд Жаргалант

сумын иргэн н.Цагаанцэцэг, н.Цэцэгсүрэн, Д,Батчулуун нарын төсөл шалгарч

1,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгогдсон.

Иргэн Л.Гантулга, Баянмөнх нарын хүнсний ногоо боловсруулах төсөлд

ЖДҮ-ийг дэмжих сангийн санхүүжилтаар 24,0 сая төгрөгийн зээл олгогдсон.

Улсын төсвийн санхүүжилтээр 500 сая төгрөгөөр баригдсан хүнсний

ногоо боловсруулах “Баялаг буянт” ХХК-ны үйлдвэр ашиглалтанд орж эхний

бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна.

Хоршооны үйл ажиллагааны талаар:

2013 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг бодлого зохицуулалтын албаны

даргатай байгуулан ажиллаж байна.

Аймгийн тэргүүний “Малчдын бүлэг, хоршоо” шалгаруулах журмын дагуу

сумдаас тэргүүний үйл ажиллагаатай хоршоодын материалыг хүлээн авч

журмын шаардлага хангасан Мөст сумын Баян-төл, Үенч сумын Малчны-

Ирээдүй хоршоодыг аймгийн тэргүүний хоршоогоор шалгаруулав.

ҮХАА-н яам, ХААҮШУОНТ-тэй хамтран Буянт, Мянгад, Жаргалант сумдын

газар тариалан эрхлэгчид, бүлэг, нөхөрлөлийн гишүүдийн төлөөлөл-40 гаруй

хүнийг хамруулан “ХАА-н экстейншний арга барил” сургалтыг 04 сарын 4-5 ны

өдрүүдэд зохион байгууллаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтарсан ажлын баг Ховд аймгийн 17

сумдад 2013 оны 05 дугаар сарын 13-наас 06 сарын 08-ны өдрүүдэд ҮХААЯ-ны

төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжын дагуу ажиллалаа.

Page 14: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

14

Сум, багийн удирдлагатай хамтран малчдын уулзалт цуглаан

зохион байгуулах хэлбэрээр ”Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”,

“Монгол мал” үндэсний хөтөлбөр болон мал аж ахуйг хөгжүүлэх тухай төр,

засгийн бодлого, зорилтын агуулга ач холбогдлыг танилцуулсан.Түүнчилэн

Малчдын хоршоо, Хөдөө аж ахуйн бирж, төрөөс малчдад олгох түүхий эдийн

урамшуулал, брэнд бүтээгдэхүүний талаар сургалт зохион байгуулсан.

Сургалтанд 17 сумын 65 багийн нийт 1467 хүнийг хамруулсаны 85,3 хувь

буюу 1252 малчин, 14,7 хувь буюу 215 нь сумдын удирдлагууд, мал эмнэлэг,

үржлийн тасгийн болон үйлчилгээний нэгжийн мэргэжилтнүүд байлаа.

Сургалтад нийт хамрагдагсадын 42,6 хувь буюу 625 нь хоршооны гишүүд байв.

Сум орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоршоодын судалгааг

гаргуулсан. Аймгийн дүнгээр нийт 171 хоршоо байгаагаас 82 малчдын хоршоо

байна. Эдгээр хоршоодын нийт гишүүдийн тоо 4626 байгаа ба нэг хоршооны

гишүүдийн дундаж тоо 44 байна. Малчдын хоршоог хөгжүүлэх чиглэлээр Дуут,

Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань, Зэрэг, Үенч, Мөст, Манхан сумдад нэлээдгүй

ажлыг зохион байгуулж гишүүдийн тоог нэмэгдүүлсэн байна.

Хамгийн олон гишүүнчлэлтэй хоршоо нь Үенч сумын “Малчины ирээдүй”

хоршоо /309/, Дуут сумын “Алтайн цэнхэр уулс” хоршоо /216/, Эрдэнэбүрэн

сумын “Тунгалаг уст шураг” хоршоо /162/, Мөнххайрхан сумын “Алагийн буурал”

хоршоо /153/ нар байгаа бөгөөд ихэнхи нь малын гаралтай түүхий эдийг

борлуулах, бэлчээр хамгаалах, малчдын дэлгүүр бий болгох чиглэлээр үйл

ажиллагаагаа явуулж байна.

Сумдад ажиллах явцад үйл ажиллагаа нь идэвхижиж байгаа малчдын 21

хоршооны үйл ажиллагаатай танилцав. Мөст сумын “Мөст алтайн хишиг”

хоршоо хоршооны ардчиллын зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа

бөгөөд хоршооны удирдлагууд, менежерүүд хоршоотой холбогдох бичиг

баримтыг сайн бүрдүүлсэн байна.

Сумдын брэнд бүтээгдхүүн бий болгох чиглэлээр нийт 57 нэрийн

бүтээгдхүүнийг /давхардсан тоогоор/ орон нутгийн брэнд бүтээгдхүүн болгох

тухай саналыг авч жагсаалт гаргав.

Монгол малчин сэтгүүлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Яамны Малчдын

хоршооны орон нутаг дахь сургалтад зориулсан тусгай дугаарыг 1625 ширхэгийг

сургалтад оролцогсодод тараан сурталчилж, энэхүү сэтгүүлийн 1150 ширхэг

захиалгын гэрээг сумдын Засаг дарга нартай хийв.

Page 15: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

15

Сургалтын явцад Ховд аймгийн Засаг дарга болон сум, багийн

Засаг дарга, тамгын газрын ажилтнуудтай уулзаж, удирдамжийн зорилго ач

холбогдлыг танилцуулан хамтарч ажиллан, сумдын удирдлагууд болон мал

эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчид, хоршооны гишүүдээс

саналуудыг авч багцлав.

ХАА-н гаралтай бараа түүхий эдийн биржийн хуулийг хэрэгжүүлэх,

Биржийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Мөст сумын Баянтөл, Чандмань

сумын Чандмань-Хөх-Уулс, Дуут сумын Хүрэн хонх, Дөргөн сумын Дөргөн-

Малчдын-Хишиг, Жаргалант сумын Ойрдын таван эрдэнэ, Цэвэрлэх булаг

хөдөө аж ахуйн хоршоонуудад ноос пресслэгч, цахилгаан жин, таар, төмөр

утсыг гэрээ байгуулан нийт 48.9 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо.

Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнийг 08 сарын 15-17 өдрүүдэд

Дуут сумын Нэвтийн амралтанд ХААХҮХ, Аймгийн ЗДТГ, Бэлчээр ашиглагчдын

холбоо, ХААХ-ын аймгийн холбоотой хамтран зохион байгуулж, Зөвлөгөөн

үзүүлэх сургуульд Увс аймгаас – 22 хүн, Завхан аймгаас – 7 хүн, Ховд аймгийн

13 сумаас – 70 хүн, УБ хотоос – 3 , нийт 102 хүн оролцов.

Зөвлөгөөн, үзүүлэх сургуульд Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан,

баруун бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Нарантуяа, аймгийн ИТХ – ын

ажилтан Б.Энхтуяа, Монголын ХААХҮХолбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа,

хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга О.Мөнхэрдэнэ, сургалт хариуцсан

захирал Ө.Ганбаатар болон аймгийн ЗДТГазар, ХХААЖДҮГазрын

мэргэжилтнүүд, аймгийн 13 сум, БАХолбооны удирдлага, мэргэжилтнүүд, Увс ,

Завхан аймгийн хоршоологчид оролцов.

2014 оны 8 р сард баруун болон төвийн бүсийн аймгийн хоршоологчдын

үзүүлэх сургууль, зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Шаргалжуутад зохион

байгуулахаар санал нэгтэй батлав.

Зөвлөгөөнд оролцогчдоос Улсын Их хурал, Засгийн газар, Аймаг,

нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт хандан

сонордуулга гаргалаа. 1.Зөвлөгөөний үеэр:

Page 16: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

16

2. Улсын тэргүүний “Үр жимс хоршооны үйл ажиллагаатай танилцаж

байгаа нь:

Жаргалант сумын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “ХАН

Жаргалант Ховд” хоршооны үйл ажиллагаатай танилцаж байгаа нь:

Хоршоологчдын үзүүлэх сургалтыг Жаргалант сумын “ХАН Жаргалант

Ховд” хоршоо, “Үр жимс” хоршоо, “ Арван улиас” хоршоо, “ Баялаг газрын шим”

ХХК, Дуут сумын “ Алтайн цэнхэр уулс” хоршооны үйл ажиллагаатай газар дээр

инь танилцаж, үйлдвэрийн байр, ногооны талбай, худалдаа үйлчилгээний

дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаж, хоршоологчид туршлага судлав.

Үзэсгэлэн худалдаа:

Page 17: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

17

Хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Үзэсгэлэн худалдаанд Алтай, Булган, Дарви, Дуут, Зэрэг, Мөст, Эрдэнэбүрэн,

Жаргалант сумдын 12 хоршооны бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, худалдан

авалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдаанд 12 хоршооны 66 төрлийн 2,560,000

төгрөгийн бүтээгдэхүүн тавигдаж, 510,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн

байна.

5.Шалгарсан бүтээгдэхүүнд шагнал гардуулж байгаа нь:

Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг шалгаруулах комиссыг

Увс, Завхан аймгийн ХХолбооны тэргүүн, мэргэжилтнүүдийг оролцуулан

шалгаруулав.

Гранпри цом, 100,000 төгрөгөөр Алтай сумын” Бодонч таван эрдэнэ”

хоршооны зөгийн бал

1 -р байр: Өргөмжлөл, 80,000 төгрөгөөр - Эрдэнэбүрэн сумын “ Тунгалаг

уст шураг” хоршооны хорхой ааруул

2 -р байр: Өргөмжлөл,50,000 төгрөгөөр Булган сумын “Малчдын түншлэл

байтаг” хоршооны сүлжмэл бүтээгдэхүүн

3 - р байр: Өргөмжлөл, 30,000 төгрөгөөр Дарви сумын “ Тунгалаг уст”

Хоршооны чипсэн ааруул шалгарав.

Page 18: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

18

Алтайн-Цэнхэр уулс хоршооны оффиссын байрны нээлтний үеэр Дуут

сумын “ Алтайн цэнхэр уулс” хоршоо нь малчдынхаа оролцоотойгоор шинээр

барьсан оффиссын байрны нээлт болж, зөвлөгөөнд оролцогчид тус хоршооны

эсгийний үйлдвэр, блок үйлдвэрлэх тоног төхөөрөмж, зочид буудал зэрэг

газруудаар нь орж танилцан, ХААХҮХолбооноос принтер бэлэглэв. Мөн

ШХАгентлагийн Ногоон алт төслөөс “ Шинэ компьютер олголоо.

Нэг багт-нэг малчдын хоршоо хөтөлбөр хэрэгжүүлж, Хоршоо байгуулах,

идэвхжүүлэх сургалтуудыг 05 сард ҮХАА – н яамтай хамтран бүх сумдад зохион

байгуулсны үр дүнд аймгийн хэмжээнд шинээр ХАА-н чиглэлийн 27 хоршоо

шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Газар тариалан болон мал

аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84 бүлэг, нөхөрлөл хоршоо, иргэнд

хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан, хоршоо, нөхөрлөл байгуулах хөтөлбөрт

хамруулж 201,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжлээ.

Мал аж ахуйн талаар:

Нэг. Зохион байгуулалтын ажлын талаар

Монгол улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол мал” үндэсний

хөтөлбөр, “Малын чанар сайжруулах хөтөлбөр”, Эрчимжсэн мал аж ахуйн

хөгжлийг дэмжих хөтөлбөр, ХХААХҮ-ийн сайдад нийлүүлэх бүтээгдэхүүн,

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын үйл

ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ХХААЖДҮ-ийн

газрын даргатай 2013 онд үр дүнгийн гэрээ байгуулан хэрэгжилтийг хангах

ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Page 19: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

19

Мал эмнэлэг, үржлийн 49 нэгж, 17 сумын мал аж ахуйн технологи,

үржил бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнтэй мал үржлийн ажлаар 2013

онд хийж гүйцэтгэх ажлаар гэрээ байгуулан үр дүнг тооцон ажиллалаа.

2013 онд ХХААХҮ-ийн сайдад мал үржлийн ажлаар нийлүүлэх

бүтээгдэхүүнийг сум бүрт хувиарлан сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн

дарга нартай гэрээ байгуулан, мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн

ажиллаа.

Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл аймгийн

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, малын чанар сайжруулах, эрчимжсэн

мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах

бодлогыг хэрэгжүүлэх 2013 оны төлөвлөгөө боловсруулан биелэлтийг тооцон

ажиллаа.

Сум орон нутагт Малын үржлийн ажлаар 2013 онд хийх ажлын

удирдамж, шинээр сонгон тавих хээлтүүлэгч 6707 сум бүрээр, цэвэр эрлийз

нутгийн шилмэл омгийн мал 5 хувиар өсгөх, хээлтүүлэгч бойжуулах цөм сүргийн

эх малын тоог сум бүрээр хүргүүлж биелэлтийг тооцон ажиллаж байна.

Ховд аймгийн Монгол мал дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын

Тэргүүлэгчдийн 2011 оны 48 дугаар тогтоолоор баталж хөтөлбөрийн эхний үе

шат /2011-2015 он/-д хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг

боловсруулан хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч үр дүнг тооцон ажиллаж

байна. ХХААЖДҮГ-ын даргын 2013 оны 05 сарын 16-ны өдрийн А/22 дугаар

тушаалаар мал сүрэгт үзлэг ангилалт хянан баталгаажилт хээлтүүлэгч сонгон

тавих, тэмээн сүрэг, сарлаг, Мянгад адууны ашиг шимийн дундаж тогтоох

ажлын хэсгийг Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын даргын

тушаалаар томилон ажиллууллаа.

Хоѐр. Мал үржлийн албанаас боловсруулж батлуулсан

баримт бичиг

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл аймгийн

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мал үржлийн ажлын талаар тавьсан

зорилтыг хэрэгжүүлэх 2013 оны төлөвлөгөө

Малын чанар сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг

дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2013 оны төлөвлөгөө

Аймгийн ХХААЖДҮ-ийн газрын даргатай байгуулсан үр дүнгийн

гэрээ

Page 20: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

20

Малын үржлийн албаны дарга, мэргэжилтний ажлын байрны

тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө

“Мал аж ахуйн ажил үйлчилгээ” бүтээгдэхүүнийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөө

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал”

хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2013 оны төлөвлөгөө

Сумдын мал эмнэлэг үржлийн нэгж, мал аж ахуйн технологи, үржил

бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нартай байгуулсан гурвалсан гэрээ

Хээлтүүлэгч бойжуулах цөм сүргийн эх малын доод хязгаар /сум

бүрээр/

Малын үржлийн ажлаар ХХААЖДҮ-ийн сайдад нийлүүлэх

бүтээгдэхүүнийг сумдад хувиарлан хүргүүлсэн хуваарь, гэрээ

Малд үзлэг ангиалалт явуулах тухай ХХААЖДҮГ-ын даргын тушаал

(2013 оны 05 сарын 16-ны өдрийн)

2014 оны мал үржлийн ажил үйлчилгээ явуулах төсвийн төсөл

Монгол мал аймгийн дэд хөтөлбөр, эхний үе шатанд хэрэгжүүлэх

арга хэмжээний төлөвлөгөө /аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 48

дугаар тогтоол/

“Малын тэжээл” хөтөлбөрийг боловсруулж Аймгийн ИТХ-аар

баталуулсан

2012-2013 оны Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалт цаашид

тавих зорилт илтгэл

ХАА-н холбогдолтой аймгийн хөтөлбөр болзол журмын эмхэтгэл

МАА-н мэргэжилтний 2013 онд хийх ажлын чиглэл семинар

Цэвэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал, шинээр сонгон тавих

хээлтүүлэгчийн даалгавар /сум бүрээр/

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол мал

хөтөлбөрийн биелэлт

Залуу малчдын залуу халаа бэлтгэх аймгийн дэд хөтөлбөр

Залуу малчдыг малжуулах сангийн журам

Сүүний чиглэлийн үнээний фермийн төсөл

Хээлтүүлэгч бойжуулах хөтөлбөр

Ховд аймгийн Мал эмнэлэг үржлийн албаны 90 жилийн ойн ном

эмхэтгэх ажлыг тус тус хийж гүйцэтгэв.

Page 21: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

21

Гурав. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх

ажлын хүрээнд

“Монгол мал” аймгийн дэд хөтөлбөр боловсруулж аймгийн ИТХ-ын

тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 48

дугаар тогтоолоор баталгаажуулан Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын

хэсэг томилон ажиллуулж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил

бүрээр төлөвлөн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн МАА-н технологи, үржил бүртгэл

мэдээлэл хариуцсан 17 мэргэжилтэнг аймгийн төвд 3 удаа, 1 мэргэжилтэнг

Улаанбаатар хотод үржлийн бүртгэл мэдээллийн сургалтанд хамруулан 2013

онд хийх ажлын үндсэн чиглэл гарган өгч, гэрээтэй ажиллаж байна. Хувийн мал

үржлийн нэгж Зэрэг, Чандмань, Булган, Ховд суманд байгуулагдаж малын

үржлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

2013 оны эцэст нийт 2228,2 мянган мал тоолуулсан үүнээс тэмээ 18,8

мянга, адуу 83,1, үхэр 113,8, хонь 841,8 мянга, ямаа 1085,3 мянгад хүрч өмнөх

оныхоос 189,8 мянган толгойгоор өссөн дүн гарсан.

Мал эмнэлэг үржлийн төрийн үйлчилгээний нэгж үйлчилгээний

автомашинтай болж зориулалтын дагуу ашиглаж байна.

Төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтарч малчдыг бэлчээрийн

уламжлалт арга ухаанд сургах залуу малчдын сургалт семинарыг 2013 онд

хийж, 500 гаруй залуу малчинд сургалт зохин байгуулах арга хэмжээ авсан.

Малын удам гарвал, ашиг шим, эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын

баталгааг бүртгэлээр дамжуулан тавих үндсэн нөхцөл, мал сүргийг

бүртгэлжүүлэх ээмэгжүүлэх ажилд 2013 онд 145 мянган мал үүнээс 25,0 мянган

үхэр, 100,0 мянган хонь, 20 мянган ямаанд ялган тэмдэглэгээ хийх

бүртгэлжүүлэхээс 122,2 мянган малд ялган тэмдэглэгээ хийж, мэдээллийн сан

бүрдүүлэхэд 89,7 мянган малыг бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна.

Малын чанар сайжруулах хөтөлбөрийн талаар

Монгол улсын Засгийн газрын 2006 оны 93-р тогтоолоор батлагдсан

малын чанар сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн

дэд хөтөлбөр боловсруулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ жил бүрээр

төлөвлөн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

Page 22: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

22

Цөм сүрэг бүрдүүлэх, мал сүрэгт үзлэг ангилалт, хянан баталгаажуулалт

хийх аймгийн комиссыг аймгийн ХХААЖДҮГ-ын даргын 2013 оны 05 сарын 16-

ны тушаалаар томилон ажиллуулсны үр дүнд 23,3 мянган хонь, 8,9 мянган

ямаанд ангилалт хийж 5,0 мянган малыг цөм сүргийн бүртгэлд аваад байна.

Буянт, Дуут, Дарви, Зэрэг, Манхан, Мянгад, Эрдэнэбүрэн сумын 16

малчинд хээлтүүлэгч бойжуулж борлуулах эрх олгоод байна.

Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо ХХААХҮ-ийн сайдын 2008 оны

97 дугаар тушаалаар батлагдсан хэмжээнээс азрага, буур, бух хэвийн хуц 8,

ухна 11 пунктаар илүү байна. Хээлтүүлэгч малд хянан баталгаажилт хийсэн

дүнгээс үзэхэд хуцны 97 хувь, ухны 98,0 хувь жишигт тэнцсэн үзүүлэлттэй

байна.

Тоо толгой нь цөөрч байгаа мах-ноосны чиглэлийн Торгууд үүлдрийн

хэсгийн хонины тоо толгойг өсгөх удмын санг хамгаалах үржлийн ажлыг

үргэлжлүүлэн хийж байна. Хонины тоо 290 хүрсэн.

Байгууллагын 3 малчны 2013 онд бойжуулсан төлийг орлогод авч

ээмэгжүүлэх ажлыг хийсэн.

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих

хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх

аймгийн салбар зөвлөлийг аймгийн засаг даргын 2004 оны 48 дугаар

захирамжаар байгуулж эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж /2004-2008/ , /2009-5-

215/ он хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. Монгол улсын

засгийн газрын газрын 2003 оны 160-р тогтоол аймгийн засаг даргын үйл

ажиллагааны хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон

өгснөөр Буянт, Жаргалант суманд сүүний, Булган, Манхан, Мянгад суманд

махны чиглэлийн үхэр өсгөн үржүүлж байна. Үүнээс сүүний чиглэлийн цэвэр

үүлдрийн үхэр 233, эрлийз үхэр 1592-д хүрээд байна.

Эрчимжсэн мал аж ахуйн нэгжийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд

шинээр эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчийг дэмжих үйлдвэрлэлийг өргөтхөд

нь туслах зорилгоор 2013 онд орон нутгийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй

зээлийг олгуулах арга хэмжээ авлаа.

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчидэд бизнесийн болон технологийн

мэдлэг олгох зорилгоор ДЗОУБ-ийн дэмжлэгээр 1 өдрийн сургалт зохион

Page 23: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

23

байгуулж, эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн ажил байдалтай

танилцуулах арга хэмжээ авсан. Загвар фермерийн аж ахуй байгуулахад дэмлэг

үзүүлэх зорилгоор иргэн П.Энхтайван, Т.Батхуяг нарт 12 га бэлчээр хадлангийн

талбайг урт хугацаагаар эзэмшүүлсэн. Ховд аймгийн нийт мал сүргийн 8.6 хувь

буюу 173,8 мянган малыг цэвэр эрлийз нутгийн шилмэл омгийн мал эзлэж

байна.

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлснээр

сүүний чиглэлийн цэвэр үнээний тоо 233 толгойд хүрээд байна.

Монгол улсын Засгийн газрын 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын

хүрээнд тэмээ хонины ноосны урамшууллыг малчид мал бүхий иргэдэд

олгуулах ажлыг орон нутагт зохион байгуулсны үр дүнд 6973 өрхийн 721,3

мянган тн хонины, 55,7 мянган тн тэмээний ноосыг урамшуулалд /1,548,0 сая

төгрөг/ хамруулахаар материалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлээд

байна.

Аймгийн нийт малчдад мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг олгох ажлыг

зохион байгуулж энэ ажлын дүн мэдээг ҮХАА-н яаманд хүргүүлэх арга хэмжээ

авсан.

2013 онд “Эвлэл” ХХК, Алтайн хар сувд ХХК-иуд 17 суманд улсын

төсвийн 320,0 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 20 худаг шинээр гаргахаас

улсын төсвийн 229,6 сая төгрөгийн санхүүжилтээр 13 худаг гаргасан байна.

Мөст сумын Хайдагийн Шар ширэг, Дуут сумын Ханхинуур, Зэрэг сумын

Хоо толгой, Мөнххайрхан сумын худгуудыг өрмийн машин очих боломжгүй

гэдэг шалтгаанаар хийгдээгүй.

Худаг тус бүрийг аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 17

өдрийн А/391 тоот захирамжаар байгуулагдсан худаг хүлээн авах ажлын хэсэг

нэг бүрчлэн үзэж хүлээн авсан.

Геофизикийн хайгуулын цэгээс ус гараагүй хуурай өрөмдөгдсөн 3 цооногт

хэмжилт хийж тус бүрт нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

гаргуулсан. Худгийн гүйцэтгэлийн тайлан баримт бичгийг 12 дугаар сарын 10-ны

дотор хугацаанд нь ҮХАА яаманд хүргүүллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөст, Мөнххайрхан, Манхан, Зэрэг,

Цэцэг, Дуут сумын 30000 га талбайд 115,4 сая төгрөгөөр бэлчээрийн ургамалд

хөнөөл учруулагч царцаа устгах ажил хийгдэж 96 хувийн гүйцэтгэлтэй хийгдлээ.

Мал эмнэлгийн талаар:

Page 24: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

24

2013 онд мал эмнэлгийн алба нь Малын удмын сан, эрүүл мэндийг

хамгаалах тухай болон бусад холбогдох хууль тогтоомж ”Монгол мал” үндэсний

хөтөлбөр аймгийн ИТХ-ын хурлын тогтоол, Засаг даргын захирамж 2013 онд

ҮХААЯ –ны сайд, аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээ Засгийн

газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын удирдамж зэргийг

хэрэгжүүлэн ажиллав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ

Аймгийн мал эмнэлгийн алба нь энэ онд малын эмч 9, үйлчлэгч 1,

жолооч 1 гэсэн орон тоотойгоор ажиллалаа. Сумдын мал эмнэлэг, үржлийн

тасаг 17, мал эмнэлгийн оношлогоо шинжилгээний 1 лаборатори, мал эмнэлэг

үйлчилгээний 49 нэгжид малын их эмч 36 малын бага эмч 34, мал зүйч 5

ажиллаж 10,0 мянга гаруй малчин өрхийн 2574,7 мянган малд үйлчилсэн байна.

1 нэгжид 53,6 мянган толгой мал, нэг малын эмчид 34,3 мянган

толгой мал оногдож байна. Монгол улсын Их хурлын 23 дугаар тогтоол Засгийн

газрын 223 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр,

Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж

ахуйн талаар тавигдсан зорилтууд, мал сүргийг элдэв өвчин эмгэгээс урьдчилан

сэргийлэх эмчлэх, хариу арга хэмжээг авах, улмаар эрүүлжүүлэх цаг завгүй нөр

их ажлыг өөрсдийн ур чадвар, оюун бодлоо шингээн амжилт бүтээл арвинтай

ажиллалаа.

Хэрэглэгчдийг мал эмнэлгийн үнэн бодит мэдээллээр цаг алдалгүй хангах

зорилгоор МЭҮҮН-ээс ирүүлсэн мэдээг долоо хоног, сар, улирал, хагас жилээр

16 нэрийн маягтаар гарган графикт хугацаанд нь цаасаар болон цахим

хэлбэрээр, халдварт өвчний мэдээг 7 хоног бүрийн 5 дахь өдөр 14 цагт, сар

бүрийн 25-нд сарын мэдээг УМЭҮГ-т цахим хэлбэрээр хүргүүлж хэвшив.

МЭҮҮ-ний нэгжүүдийн мэдээлж буй мэдээ хангалтгүй, чанаргүй сарын

мэдээ гэхэд 49 хувийн хэвшлийн МЭҮҮН-с 10-16 нэгжийн мэдээлсэнээр аймгийн

мэдээ нэгтгэгдэн хүргэгдэж байсанд дүгнэлт хийн МЭТ-ийн МЭМХАБ хариуцсан

эмч нар нэгтгэн ирүүлдэг болгон хэвшиж эхлээд байна. Мал амьтны өвчлөл

хорогдлын тухай мэдээ цуглуулах, хэрхэн мэдээлэх, мэдээ мэдээллийн бодит

байдал, түүнд хийх боловсруулалтын талаар аймгийн ХАА-н мэргэжилтний

зөвлөгөөний үеэр болсон малын эмч нарын төрөлжсөн семинарт мэдээлэл хийж

тодорхой ойлголт өгч ажилласнаар тодорхой үр дүнд хүрсэн болно. Саяхан

Улаан баатар хотод болсон “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй

Page 25: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

25

тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн шугамаар болсон халдарт паразиттах

өвчний мэдээллийн (IRIS) сан байгуулах сургалтанд УМЭҮГ-ын мэдээ мэдээлэл

хариуцсан мэргэжилтэн нь Ховд аймгийн мэдээ шаардлага хангасан чанартай

мэдээ ирүүлж байгааг жишээ болгон сургалтанд оролцсон халдвартын эмч,

бүртгэл мэдээлэл харицсан эмч нарт танилцуулж байлаа.

Аймаг, сум, багийн хэмжээнд мал амьтны халдварт, гоц халдварт өвчнийг

эрт сэрэмжлүүлэх, авах арга хэмжээг шуурхай болгох, өвчин гарсан тохиолдолд

хил залгаа орших аймаг сум, багт өвчин тархаж болзошгүй нөхцөл байдал

үүсэхээс урьдчилан сэргийлэх, салбарын удирдах болон мэргэжлийн төв

байгууллагыг үнэн зөв шуурхай мэдээллээр хангах олон нийтэд ташаа

мэдээлэл цацагдахаас сэргийлэн ажиллаж ирлээ. Халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх арга хэмжээнд 17 нэрийн 241,9 сая төгрөгний вакцин ийлдэс, 17

нэрийн 840,4 мянган төгрөгний оношийн бэлдмэл нийт 242,8 сая төгрөгний био

бэлдмэлийг Био комбинат ТӨҮГ-с хүлээн авч 17 сумын 49 МЭҮН-үүдэд

хуваарилан олгож гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллав. 7-р сард манай

аймагтай хил залгаа Баян-Өлгий аймгийн зарим сумдад малын гоц халдварт

шүлхий өвчин гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн

Засаг даргын А/246 дугаар захирамжийг гаргуулж, ХХААЖДҮГ-ын даргын 2013

оны 08 сарын 01-ны А/32 дугаар тушаалын дагуу Баян-Өлгий аймагтай хилэлдэг

сумдын өвчлөмтгий малын судалгаа гарган Булган, Манххайрхан, Ховд,

Эрдэнэбүрэн, Дуут сумдын нийт 751403 мал хамруулахаар захиалгыг Мал

эмнэлэг, үржлийн газарт хүргүүлэв.

Шаардагдах ОХУ-д үйлдвэрлэсэн Шүлхий өвчнөөс сэргийлэх нэг болон

олон цэнэгт вакцин 900,0 тун буюу 1800 л буюу 377,409,024 төгрөгийн үнэтэй

вакциныг 2013 оны хагас жилийн малын тоог үндэслэн хуваарилалт хийж зохих

хугацаанд нь сумдын МЭҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд хүргүүлэн

вакцинжуулалтын явцыг сумдаас өдөр бүр утсаар авч цахимаар төв сервист

мэдээлэж 2 удаагийн вакцины тайлан мэдээг нэгтгэн ОБГ, МЭҮГ-т хүргүүлэн

ажиллав. Шүлхий өвчний вакцинжуулалтын дүнгээс үзэхэд эхний удаагийн

вакцинжуулалтанд 729,7 мянган мал хамрагдахаас 704,6 мянган мал хамрагдаж

25,1 мянган мал хамрагдаагүй мэдээтэй байна. Шүлхий өвчний

вакцинжуулалтын явцыг аймгийн МХГ, МЭА-ны эмч мэргэжилтнүүд газар дээр

нь очиж хяналт шалгалт болон заавар зөвлөлгөөг өгч ажиллаж байв.

Page 26: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

26

Массаар хийгдэж буй вакцинжуулалтанд дүгнэлт хийхэд мал тооллогын

ажил хангалтгүй явагдаж байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.

2013 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 170,0

мянган бод, 1911,0 мянган толгой бог мал нийт 2081,0 толгой мал

хамрагдахаас нэмэлтээр Шүлхий, Бруцеллѐз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

хэмжээнд нийт 4162,0 мянган мал хамрагдаж, халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх арга хэмжээний биелэлт 149,5 хувьтай.

¹ Арга хэмжээний нэр

Малын төрөл

Төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь

1 Боом Бод 35 35 100,0

Бог 40 40 100,0

3 ДХХ Бог 474 474 100,0

4 Дуут хавдар Бод Бод 52 52 100,0

5 Цусан халдварт Бод 25 25 100,0

Бог 35 35 100,0

6 Сохор догол вакцин Бог 433 433 100,0

7 Шөвөг яр Бог 462 462 100,0

8 Галзуу Бод 22 22 100,0

Бог 50 48 96,0

9 Сахуу Бод 15 15 100,0

10 Коли иж балнад Бог 17 17 100,0

11 Сохор догол өсгөвөр

Бог 400 399,5 99,9

12 Томуу Бод 21 20,0 95,2

13 Бруцеллѐз

19-р омгийн 30,5 28,4 93,1

РЕВ-1 672,6 665,0 98,9

14 Шүлхий Бод 84

Бог 1307,0

Дүн 2784,1 4162,0 149,5

Нийтдээ халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд улсын төсвөөс

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд 212,8 сая, Монгол мал

хөтөлбөрийн санхүүжилтаас Бруцеллѐз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд

105,3 сая төгрөг, орон нутгийн төсвийн санхүүжилтээр төлөвлөгөөт халдварт

өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсөнд 341,7 сая, лабораторийн тандах

шинжилгээний зардалд 15,7 сая төгрөг, нийт 675,5 сая төгрөгний санхүүжилтийг

улсын болон орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэн зарцуулан ажиллалаа.

Сумдаас ирүүлсэн мэдээнд боловсруулалт дүн шинжилгээ хийж үзвэл

халдварт өвчнөөр 1961 мал өвчилж 90 мал хорогдсон байна. Үүнийг өвчин тус

бүрээр авч үзвэл Буянт, Мянгад Үенч, Мөнххайрхан, Булган, Цэцэг, Манхан,

Page 27: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

27

Ховд, Жаргалант, Дөргөн суманд Шөвөг яр өвчнөөр 815 ишиг өвчилж 11 нь

хорогдсон, Галзуу өвчнөөр Буянт, Дарви, Дөргөн, Жаргалант, Чандмань,

Эрдэнэбүрэн, Манхан, Зэрэг, суманд тэмээ 10, үхэр 22, ямаа 8, нохой 1, үнэг 1

нийт 42 мал өвчилж 35 нь хорогдож, 7 малыг устгасан, Сохор догол өвчнөөр

Буянт, Мянгад, Мөнххайрхан, Цэцэг, Манхан, Ховд, Чандмань, Жаргалант

суманд 925 ямаа өвчилж 2 ямаа хорогдсон, сахуу өвчнөөр Үенч, Манхан,

Ховд суманд 82 адуу өвчилж 6 хорогдсон, ДХХ-оор Манхан, Мянгад, Ховд,

Буянт, Эрдэнэбүрэн, Мөст суманд 50 мал өвчилж 20 мал хорогдсон, Томуу,

Дуут хавдар, Цусан халдварт, Гудрага, Иж балнад зэрэг өвчнөөр 52 мал өвчилж

16 нь хорогдсон байна.

Паразиттах өвчнөөр нийт 79485 толгой мал өвчилж 70 мал хорогдож

79410 толгой мал эдгэрсэн байна Үүнд: Хөх ширхтэх өвчнөөр Буянт, Дуут,

Дөргөн, Ховд, Манхан, Жаргалант, Цэцэг, Зэрэг, Чандмань, Алтай,

Эрдэнэбүрэн, Мянгад, Мөст сумдад 53893 толгой мал өвчилж 15 мал хорогдсон,

Эргүү өвчнөөр Буянт, Булган, Үенч, Жаргалант, Ховд, Зэрэг, Манхан,

Эрдэнэбүрэн, Мянгад суманд 83 мал өвчилж 24 нь хорогдсон, Хачигтах

өвчнөөр 16500 мал өвчилж 16 нь хорогдсон, Шар ширэхтэх өвчнөөр Жаргалант,

Манхан, Эрдэнэбүрэн, Мянгад, Зэрэг, Чандмань, Булган суманд 8277 мал

өвчилж 8277 эдгэрсэн, Хүрдтэх өвчнөөр Булган, Манхан суманд 176 мал өвчилж

бүрэн эдгэрсэн Параскаридоз, Стронгилятоз, Мониезиоз Гуур, Трихоцефалѐз

зэрэг өвчнөөр Ховд, Дуут, Алтай, Эрдэнэбүрэн Үенч, Зэрэг суманд 556 толгой

мал өвчилж 15 мал хорогдсон мэдээтэй байна.

Паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээ болох боловсруулалтанд

61.9 мянган толгой бод, 59.1 мянган толгой бод, туулгалтанд 38.1 мянган бод,

412.3 мянган толгой бог, угаалганд 3.2 мянган толгой бод, 360.3 мянган толгой

нийт 1.467.5 мянган толгой мал тус тус хамрагдсан байна.

Лабораторийн шинжилгээ, оношилогоо дуудлага үйлчилгээний ажлын

талаар: Монгол мал хөтөлбөрийн хүрээнд адууны ям, ХЦБӨ-өөс эрүүлжүүлэх,

шүлхий өвчнийг тандах шинжилгээ болон зооноз бруцеллѐз өвчний шинжилгээ

хийх ажлын удирдамж боловсруулан ажлын хэсэг, хамрагдах мал, шаардагдах

багаж хэрэгслийн хуваарийг гарган, ХХААЖДҮГ-ийн даргын тушаалаар

батлуулж, дээрхи өвчнүүдийн шинжилгээнд дээж цуглуулах, шинжилгээ хийх

ажлыг хэрэгжүүллээ.

Page 28: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

28

Дэлхийн банкны санхүүжилтаар хэрэгжиж буй “Шинэ болон дахин сэргэж

буй халдварт өвчнинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн удирдагч

Д.Оргил тэргүүтэй төслийн багийнхан тус аймагт 2 удаа ирж ажиллан тэдгээр

хүмүүст лабораторийн үйл ажиллагаа, нөхцөл байдлыг танилцуулж, чанарын

удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ПГУ-н сургалтыг орон нутагт хийж

мэргэжилтэн бэлтгэх талаар дэмжлэг үзүүлэх санал тавьж, хамтран ажилласны

үр дүнд уг төслийн хүрээнд УМЭАЦТЛ-ийн чанарын менежер Ч.Болортуяа ирж

тус лабораторитой танилцан бодит байдлыг газар дээр нь үзэж зөвлөмж,

зааварчлага өгснөөс гадна төслийн олон улсын зөвлөх Чего Мартин, эрүүл

мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн С.Удвал нар хүрэлцэн ирж, аймгийн

МЭ-н лаборатори, зооноз өвчин судлалын лаборатори, БОЭТ-ийн лабораторийн

үйл ажиллагаатай танилцаж судалгаа, дүн шинжилгээ хийв. Дээрх ажлын

хэсгийн хүмүүст лабораторийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, цаашид

шийдвэрлэх асуудлуудыг бүрэн танилцуулж, хамтран ажилласнаар

“Лабораторийн чанарын менежмент” сургалтанд лабораторийн эрхлэгч

хамрагдаж, мөн төслийн хүрээнд Полимеразын гинжин урвалын арга зүйн

эзэмшүүлэх баруун бүсийн сургалтыг УМЭАЦТЛ-той хамтран амжилттай зохион

байгууллаа.

Дэлхийн банкны санхүүжилтаар хийгддэг зэрлэг шувууны тандалт

судалгааны ажлыг зохион байгуулж, судалгаанд хамрагддаг 6 сумын Хар ус

нуур, Хар нуур, Дөргөн нуур, Ховд голын сав газар нутгаар явж, шувуудын

бүртгэл, байршил, тоо толгой, үхэл хорогдол, байгаль экологийн нөхцөл

байдлыг судлан, тайлан мэдээг УМЭАЦТЛ-д хугацаанд нь хүргүүллээ.

Page 29: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

29

Лабораторийн хүйтэн хэлхээний өрөөнд шинээр хөлдөөгч 1,

шинжилгээний тасаг бүрт хөргөгч, усан ванн, Рh метр болон нөөцөд байсан

хэмжүүрт шил савнуудыг хуваарилан олгож шинжилгээний ажлын нөхцөл

шаардлагыг сайжруулан ажиллаж байна.

Лабораторийн музейн өрөөнд бичил засвар хийлгэж, молекул биологийн

шинжилгээний өрөө болгон өөрчлөн зохион байгуулж, лабораторийн ширээ,

ламинар бокс болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг

угсарч суурилуулан тохижуулж ашиглалтанд орууллаа. Мөн хүнсний нян

судлалын шинжилгээний өрөөг PCR-н бэлтгэлийн өрөө болгон өөрчлөн

тохижуулж, ашиглаж эхлээд байна.

17 сумын лабораторийн анхан шатны сургалтанд хамрагдсан 15 нэгжийн

эмч нарт галзуу, боом өвчний иммунохроматграфийн оношлуур тус бүр 1

цомгийг, 45 МЭҮҮН-д микроскопын тавиур шил, бүрхүүл шил хуваарилан

олголоо. Ингэснээр сумын түвшинд галзуу, боом өвчнийг газар дээр нь оношлох

нөхцөл бүрдэж, Дөргөн, Цэцэг, Чандмань, сумууд галзуу өвчнийг оношлох

энэхүү тестийг ашиглаж, шинжилгээ хийсэн нь үр дүнтэй болсон байна.

Лабораторийн барилгыг шинээр барих буюу эсвэл засварлан сайжруулах

талаар санал тавьж, аймгийн МХГ-н байцаагч нар газар дээр нь ирж нөхцөл

байдалтай танилцуулж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан ажмллаж байна.

Стандартын үзлэгтэй холбогдуулан лабораторид мөрдөгдөж байгаа бүх төрлийн

шинжилгээний стандартуудыг нягтлан шалгаж шинээр батлагдсан болон

шинэчлэгдсэн стандартуудын жагсаалтыг гаргаж мөрдлөгө болгон ажиллаж

байна. Төв суурин газар болон хот тосгонд худалдааны зах барихтай

холбогдуулан хүнсний захад тавих мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн

шаардлагыг зөвлөмж хэлбэрээр аймгийн засаг даргад хүргүүллээ.

Page 30: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

30

Лабораторид оношлогдсон халдварт өвчний 2011, 2012 оны судалгаа

гаргаж дүн шинжилгээ хийж ажиллаж байна.

Лабораторийн шинжилгээ, дуудлага үйлчилгээний ажлын талаар

Нян, вирус судлалын чиглэлээр

Нян судлалын шинжилгээний бэлэн байдлыг хангаж, шаардлагатай

тэжээлт орчнуудыг бэлтгэн Манхан, Булган, Зэрэг, Буянт, Дарви, Дөргөн, Цэцэг,

Эрдэнэбүрэн,

Дуут, Алтай,

Жаргалант,

Ховд, Мөст,

Мянгад сумын

28 мал амьтны

эд эрхтний 66

дээжинд нян, вирус судлалын шинжилгээ хийв. Шинжилгээгээр Булган сумын

ямаанд цусан халдвар, адуунд колибактериоз, Буянт сумын ишигнээс

сальмонеллѐз, Дарви сумын тэмээ, Дөргөн сумын ямаа, Цэцэг сумын чоно,

Эрдэнэбүрэн сумын ямааны тархинаас галзуу, Эрдэнэбүрэн сумын ишигнээс

диплококкын халдвар, Алтай сумын адуу, Ховд сумын ямаанд энтертоксеми

буюу ДХХ, Жаргалант сумын ишигний дээжнээс колибактериоз, Зэрэг, Мөст

сумын үхрээс Цусан халдвар, Мянгад сумын ямааны дээжнээс сохор догол

өвчний үүсгэгч эсрэгтөрөгч тус тус илрүүлж, оношлон хариу зөвлөмжийг

хүргүүллээ. Булган, Алтай сумын адууны дээж, адууны цусны дээжийг

УМЭАЦТЛ-д явуулж оношийг баталгаажуулсан болно.

Page 31: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

31

Зэрэг сумын Хөндлөн багт 8 үхэр өвчилж үхсэн тухай дуудлаганд

үйлчилж, газар дээр нь холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч, дээжийг

лабораторид шинжлэн цусан халдвар өвчний үүсгэгчийг илрүүлэн оношлож,

хариу арга хэмжээг авч, өвчлөлийг таслан зогсоолоо. Булган, Алтай, Мянгад

сумын халдварт, паразиттах өвчний гаралтай дуудлаганд МЭА, лабораторийн

эмч мэргэжилтнүүд үйлчилж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Ийлдэс судлалын чиглэлээр

Энэ онд 12000 малд бруцеллѐз, 2000 малд ям, 2000 үхэрт сүрьеэ, 2000

дээжинд бруцеллѐзын сүүний цагирган урвалын шинжилгээ хийх

төлөвлөгөөтэйгөөс бруцеллѐзын шинжилгээнд 13090 мал, ямын шинжилгээнд

4638 мал, сүрьеэгийн шинжилгээнд 2000 мал, бруцеллѐзын сүүний цагирган

урвалын шинжилгээнд 2018 мал тус тус хамрагдаж нийт 33381 мал ба дээж

давхардсан тоогоор лабораторийн шинжилгээнд хамрагджээ.

Бруцеллѐзын төлөвлөгөөт 12000 малын шинжилгээнд хээлтүүлэгч малыг

хамруулахаар төлөвлөн сумдын МЭҮН бүрт хээлтүүлэгч малыг хуваарилан

дээж авах хуруу шил, хэрэглэгдхүүнийг хүргүүлж, Алтай, Булган, Үенч, Мөст,

Цэцэг, Мөнххайрхан, Дарви, Зэрэг, Чандмань сумуудад бүсчлэн лабораторийн

шинжлэгч эмч нар ажиллаж, Бруцеллѐзын шинжилгээнд 17 сумын 935 үхэр,

2570 хонь, 8131 хуц, ухна, 7 сумын 1009 тэмээ, 3 сумын 445 ямаа нийт 13090

мал хамрагдаж, 35 үхэр буюу шинжилсэн үхрийн 3,7 хувь, 86 хонь буюу

шинжилсэн хонины 3,3 хувь, 159 хуц ухна буюу шинжилсэн хээлтүүлэгчийн 1,9

хувь, 32 тэмээ буюу шинжилсэн тэмээний 3,1 хувь, 41 ямаа буюу шинжилсэн

ямааны 9,2 хувь нь эерэг урвалтай гарсан байна. Аймгийн дүнгээр 353 мал

Page 32: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

32

буюу 2,7 хувь нь эерэг гарсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй

өндөр хувьтай гарч байна.

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд ЗГХА МЭҮГ-н даргын тушаалын дагуу

адууны ям, ХЦБӨ-с эрүүлжүүлэх, тандах шинжилгээ хийх удирдамж

боловсруулан, дээж цуглуулах ажлын хэсэг болон шаардагдах зардлыг

төлөвлөн шинжилгээний ажлыг зохион байгууллаа.

Дээж цуглуулах ажлын 3 хэсэг гарч 17 суманд ажиллан 4510 адууны

цусны ийлдэс ялган ийлдсийн санд төвлөрүүлж, шинжилгээг хийхэд ям өвчнийг

оношлох ХХУ-р эерэг урвалтай мал илрээгүй байна. Дээрх бүх адуунд ям

өвчнийг илрүүлэх харшил сорилын шинжилгээ буюу ямлуур тарьж, сөрөг

урвалтай гарсан байна. Мөн эдгээр 4510 адууны дээжинд ХЦБӨ-г тандах

шинжилгээ хийгдэх бөгөөд оношлуур, цомог нь хугацаа хоцорч ирсэн тул

хараахан хийгдэж амжаагүй байна. Ондоо багтаж шинжилгээг хийн үр дүнг

гаргах болно.

Баян-Өлгий аймагт гарсан шүлхий өвчинтэй холбогдуулан шүлхий

өвчнийг тандах шинжилгээнд дээж цуглуулах ажлыг мөн ажлын 3 хэсэг гарган

зохион байгуулж 16 сумын С, D бүсээс 40 багийн 61 өрхийн 915 үхэр, 2570 хонь

бүгд 3485 малаас цус авч ийлдсийг ийлдсийн санд төвлөрүүлэн УМЭАЦ-ийн төв

лаборатори Увс аймагтай хамтран шинжилгээг хийж гүйцэтгэв.

Page 33: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

33

Харшил сорилын шинжилгээнд 12 сумын 2000 адуу, 2000 үхэр

хамрагдаж, 100 хувь сөрөг дүнтэй гарсан байна. Лабораторийн ийлдсийн санд

түшиглэн 2012 онд цуглуулсан ямааны ийлдэснээс Алтай сумаас 100, Булган

сумаас 80, Ховд сумаас 100, Цэцэг сумаас 100, Эрдэнэбүрэн сумаас 100 нийт

480 ямааны дээж түүвэрлэн сонгон авч, Сохор догол өвчнийг оношлох Элиза

урвалын шинжилгээ хийв. Шинжилгээгээр Алтай сумаас 4, Булган сумаас 12,

Ховд сумаас 15, Цэцэг сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 14, нийт 50 дээж эерэг

урвал үзүүлж 10,4 хувийн халдварлалтай гарлаа.

“Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдтэй тэмцэх чадавхийг

бэхжүүлэх” төслийн хүрээнд лабораторийн ийлдсийн санд хадгалагдаж буй

Алтай, Үенч, Булган, Мөст, Мөнххайрхан, Цэцэг сумын 1396 хонины ийлдсийг

ялган бүртгэлийн хамт МЭХ-нд шинжилгээ судалгаанд зориулан хүргүүллээ.

Ïàðàçèò ñóäëàëûí ÷èãëýëýýð

Паразит судлалын шинжилгээг Мянгад, Жаргалант Манхан, Булган,

Зэрэг, Буянт, Дарви, Дөргөн, Мөнххайрхан, Дуут, Мөст, Үенч, Алтай, зэрэг

сумдын 872 толгой малд хийж гүйцэтгэв. Үүнийг шинжилгээ тус бүрээр авч

үзвэл: Трипаносомоз өвчний тандан шинжилгээнд зориулж Чандмань, Зэрэг,

Манхан, Дөргөн, Булган, Эрдэнэбүрэн сумдаас нийт 1004 тэмээнээс цусны дээж

цуглуулж, ийлдсийг ялган трипаносомоз өвчнийг оношлох ЭЛИЗА урвалаар

Дөргөн, Чандмань, Манхан сумдын 450 дээжийг арга зүйн дагуу шинжлэв. МЭХ-

нд үйлдвэрлэсэн энэхүү шинжилгээний цомог нь шинжилгээний үр дүнг

гаргахгүй байсан тул МЭХ-тэй холбогдож, цомгийг дахин шалгуулахаар буцааж

хүргүүллээ.

Адууны хачгийн халуун өвчний тандах шинжилгээнд Булган, Мөст, Цэцэг,

Зэрэг, Үенч, Дуут сумдын МЭҮТасаг, МЭҮҮН-ийн эмч мэргэжилтнүүдийн

тусламжтайгаар нийт 327 адуунаас цусны дээж авч, ийлдсийг ялган ЭЛИЗА

Page 34: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

34

урвалаар шинжилгээг хийв. Шинжилгээгээр Булган сумын 22 дээж, Мөст сумын

8 дээж, Цэцэг сумын 3 дээж, Үенч сумын 7 дээж, Дуут сумын 16 дээж нийт 56

дээж эерэг урвал үзүүлж, адууны хачгийн халуун өвчний халдварлалт Булган

суманд 22%, Мөст суманд 9,3%, Цэцэг суманд 12%, Үенч суманд 43,7%, Дуут

суманд 32%-тай гарсан байна.

Мянгад сумын янгир, Дөргөн, Жаргалант, Ховд, Мөнххайрхан сумын

тэмээ, адуу, хонь, нохой зэрэг 32 мал, амьтны дээжинд экто,эндопаразиттах

өвчний шинжилгээ хийж Мянгад сумын Алтан хөхий уулын янгир ямаанд

саркоптоз төрлийн хамуу, Дөргөн сумын тэмээнд бэтэг, Жаргалант сумын

адуунд параскаридоз, оксиуроз, стронгилятоз, хонинд ценуроз, шар ширхтэх

өвчин тус тус оношлогдлоо.

МЭХ-ийн молекул генетикийн лабораторид Булган, Алтай, Үенч, Мөст,

Цэцэг, Дөргөн, Ховд, Буянт сумаас 123 бэлчээрийн хачиг түүж судалгаа

шинжилгээнд хүргүүлэн төрөл зүйлийг тодорхойлууллаа.

Ариун цэврийн шинжилгээ, ариутгал

халдваргүйжүүлэлтийн чиглэлээр

МАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх борлуулах,

боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, 282 цэг салбар гуанз, цайны

газар, мах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, хүнсний захын мах, махан

бүтээгдхүүн, сүү, сүүн бүтээгдхүүнд тогтмол шинжилгээ хийж, 40030 кг мах,

20840 кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 2080 ш арьс шир, 18550 кг ноос, ноолуур, 25

бод, 72 бог малд эрүүл мэндийн болон мэдрэхүйн эрхтний үзлэг, лабораторийн

шинжилгээ хийж, мах махан бүтээгдэхүүний 4474 дээж, сүү сүүн бүтээгдэхүүний

2543 дээж, ноос, арьс ширний 2020 дээж шинжилгээнд хамруулж, 821 кг мах,

943 кг сүү сүүн бүтээгдэхүүн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй

нь тогтоогдож, улсын байцаагчийн мэдэлд шилжүүлж, 80 арьс 14 тн ноосыг

Page 35: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

35

халдваргүйжүүлсэн байна. Энэ онд тус тасаг 2,0 сая төгрөгний орлогын

төлөвлөгөөтэй ажиллаж 2,1 сая төгрөгний орлого оруулж төлөвлөгөөг 105

хувиар биелүүлж ажиллав.

ХХАА сайдын 2002.4.19-ны өдрийн А/56 тоот тушаал МУСЭМХ тухай

6.4.3, 10.1.2 дахь заалтыг үндэслэн МЭАЦ халдваргүйжүүлэлтийн сарын аяны

хүрээнд Жаргалант сумын Засаг даргын “Захын үйл ажиллагааг түр зогсоож

ариутгал, халдваргүйжүүлэлт” хийх тухай А/61 дүгээр захирамжийн дагуу

Баруун бүсийн төв зах, Бугаан гол, Хан-орд хүнсний зах, Их буян, Ургамал,

Ялалт захуудын гадна, дотно талбай, бохир ус, ариун цэврийн болон хог

хаягдлын цэг, мал, түүхий эд худалдаалдаг цэгүүд бусад нийтийн эзэмшлийн

газрын нийт 11600 м2 талбай, Арслан бар хоршооны өлөн боловсруулах

үйлдвэр, түүхий эд хадгалах зоорь, агуулахын 1650 м2 талбай, Хан орд хүнсний

захын 2100 м2 талбай бүгд 15350 м2 талбай, Баян-Өлгий аймагт мал амьтны гоц

халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан халдваргүйтгэлийн постонд

1110 тээврийн хэрэгслийн 8320 м2 талбайд тус тус халдваргүйжүүлэлт хийж

ажилласан байна.

2013 онд МАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл,

үйлчилгээ эрхэлдэг Арслан бар хоршооны өлөн боловсруулах үйлдвэр, Айбол

ХХК, Маатуу ХХК-ий эсгийний үйлдвэр, түүхий эд хадгалах зоорь, агуулах,

борлуулах, боловсруулах газрын 14350 м2 талбай , захуудын 21000 м2 талбай,

ноос арьсны 2500 м2 талбай, малын хашаа байрны 6000 м2 талбай, худаг уст

цэгийн 102 м2 талбай, малын тоног хэрэгслийн 500 м 2тээврийн хэрэгслэлийн

8480 м2 талбай, бүгд 52932 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.

Зооноз бруцеллѐз өвчний сүүний цагирган урвалын шинжилгээг

тусгайлсан удирдамжын дагуу гүйцэтгэж, аймгийн төвийн хэрэглэгчдэд сүү

нийлүүлдэг Буянт, Жаргалант, Ховд, Цэцэг, Мянгад, Булган, Дөргөн сумдын 4

ингэ, 1085 үнээ, 929 ямаа, нийт 2012 саалийн малаас дээж авч арга зүйн дагу

хийхэд эерэг урвалтай мал илрээгүй болно.

Сургалт, семинар, бусад дотоод ажлын талаар

Энэ онд тус лабораторийн эмч нар дор дурдсан сургалт, семинарт

хамрагдаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн

суралцлаа. Үүнд:

Мөн төслөөс Ховд аймагт зохион

байгуулсан “Шинэ болон дахин сэргэж буй

Page 36: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

36

халдварт өвчний дэгдэлтийн үед салбар хоорондын шуурхай хариу арга хэмжээ

авах багийн үйл ажиллагаа, тохиолдлын үеийн хариу арга хэмжээ авах

мэдээллийн систем” сэдэвт сургалтанд лабораторийн паразитологич эмч,

лаборант, ариутгал халдваргүйжүүлэлт хариуцсан эмч нар хамрагдлаа.

ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөс хамтран тус аймагт зохион байгуулсан галзуу өвчний

эрсдлийн үнэлгээний семинарт лабораторийн эрхлэгч оролцож сүүлийн 5

жилийн галзуу өвчний өвчлөл, хорогдлын судалгаа гарган хүргүүлэв.

Явуулын лабораторийн машины граж барих талаар аймгийн ИТХ-д

үндэслэл, шаардлагыг албан ѐсоор уламжилсны үр дүнд, 30 сая төгрөгийн

санхүүгийн эх үүсвэр шийдэгдэж барилгын ажил эхлээд байна.

Шүлхий өвчний судалгааны баг ирж, Жаргалант сумын харьяат малчин

өрхүүдээр явж 2 төрлийн судалгаа

авахад хамтарч ажиллалаа.

Сумдын БИНХ-д эмч

мэргэжилтнүүдийг оролцуулан мал

эмнэлгийн үйл ажиллагаа, бодлого

зорилт, малын өвчин эмгэг, түүнээс

урьдчилан сэргийлэх талаар малчдад мэдээлэл зөвлөмж өгөв.

Мөст сумын иргэдийн маргаантай адууны цусанд шинжилгээ хийж эх

төлийг тогтоох тухай асуудлаар Булган сумын сум дундын 2 дугаар шүүхэд,

Манхан сумын иргэн Ц.Алтансүхийн хурдан морины үхлийн шалтгааны талаар

аймгийн Цагдаагийн газарт тус тус дүгнэлт хариу гаргаж хүргүүлэв.

Бусад ажлын талаар

Политехник коллежийн түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа

уулзалт зөвлөлгөөн семинарт оролцож, мэдээлэл хийн санал бодлоо солилцов.

Тус коллежийн малын бага эмчийн төгсөх дамжааны 8 оюутан тус лабораторид

төгсөлтийн үйлдвэрлэлийн дадлага хийв.

Оюутнуудад бүх эмч мэргэжилтнүүд

тус тусын чиглэлээр шинжилгээ,

дадлага ажлуудыг биечлэн хийлгэж

тодорхой ойлголт, дадлалга

туршлагыг эзэмшүүлэв.

ШХА-н /Швейцарын хөгжлийн

агентлагийн/ малын эрүүл мэнд

Page 37: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

37

төслийн хүрээнд “МЭБТС-ийн /Мал эмнэлэг биотехнологийн сургууль/

сургалтын хөтөлбөрийг сайжруулах” уулзалт семинарт оролцож, аймгийн 16

малын эмч, мэргэжилтний 17 саналыг авч нэгтгэн хүргэж, санал бодлоо

солилцов.

Монгол улсад Мал эмнэлэг үржлийн алба үүсэн хөгжсөний түүхт 90

жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд 17 сумын эмч

мэргэжилтнүүд амжилттай оролцож тэмдэглэн өнгөрүүлсэнийг сайшаан дүгнэж

байна.

Аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын

2013 ажлын үр дүнд гарсан ололт амжилтууд

1. Засгийн газрын 266 дугаар тогтоолоор мал аж ахуйн салбарын

өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулан ажилласны үр дүнд аймгийн

хэмжээнд хангалттай А үнэлгээтэй дүгнэгдэв. Энэ өвөл 17 сумын МАА-н 79 багт

2,2 сая толгой мал өнөтэй өвөлжиж, хавартаа учиран золгоод байна. 2014 онд

1814 эх мал төллөх бэлтгэл зохион байгуулалтыг хангалаа.

2. Нутгийн өвсний нөөц бүрдүүлэх Засгийн газрын 210 дугаар тогтоол

ҮХААЯ-ны сайдын 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 08 дугаар

албан даалгаврын хүрээнд аймаг орон нутгийн нөөцөнд 280 тн өвс бэлтгэж

авлаа.

3. Төв суурин буюу аймгийн

төвийн хүн амын махны хэрэгцээг

хангах, махны үнийг тогтвортой

байлгах зорилгоор хонины мах 90 тн,

ямааны мах 80 тн нийт 120 тн мал

бэлтгэн зах зээлийн ханшнаас 1000-

Page 38: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

38

1500 төгрөгийн доогуур худалдаж эхлэж байна.

4. Үржил селекцийн ажлыг Шинжлэх ухааны үндэслэлтэй гарал үүслийг

тодорхой байлгахын тулд эцэг малыг төрийн мэдэлд байлгах зорилгоор Зэрэг

суманд 180 хуц, 150 ухна мал эмнэлэг, үржлийн албаны мэдэлд авсан. Мөн

Дарви суманд Сутай хонины 300 толгой хээлтүүлэгч бойжуулах хөрөнгө

санхүүгийн мөнгө эх үүсвэр шийдвэрлэсэн байна.

Махны хэвшлийн шинэ омог үүлдэр бий болгох зорилгоор ОХУ-аас

оруулж ирэх Эдельбай үүлдрийн 20 хуцны санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн

төсвөөс шийдвэрлэлээ.

5. ҮХАА-н газрын конторын барилгын зураг, төсөв шинээр хийлгэж,

экспертезийн дүгнэлт гаргуулан ҮХААЯ-нд хүргүүлээд байна.

6. Аймгийн залуу малчдын зөвлөгөөн, сургалт семинарыг 10 сард зохион

байгуулж малчдын залуу халаа бэлтгэх аймгийн дэд хөтөлбөр хэлэлцүүлэн

ИТХ-аар батлуулахаар өргөн барьсан.

7. Ховд аймгийн хэмжээнд жил бүр 200-300 тн төмс илүүдэл болж муудаж

борлуулах зах зээлгүй хаягдал болж байсныг ОХУ-н Горно-Алтайн төв

лабораторит төмсний дээж хүргүүлэн 2013 оны хаврын 4-5 саруудад 400 тн

төмс борлуулж ногоочдын олон жилийн шийдэгдэж чадаагүй байсан асуудлыг

шийдвэрлэсэн.

8. “Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хүнсний

бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиудыг сурталчлах, сургалт

зохион байгуулласнаар хүнсийг хувь хүн импортлохгүй, хүнс үйлдвэрлэгчид

хүнсний сүлжээний бүх үе шатанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг

хариуцах, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн

татах зэрэг хүнсний аюулгүй байдлын талаархи хүнс үйлдвэрлэгчдийн

мэдлэгийг 10.2%-иар дээшлүүлсэн.

9. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах” тухай хуулийн хүрээнд

хүнс эрхлэгчдийг цахим мэдээллийн санд бүртгэгдэж, төлөвлөлтийг хийснээр

хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал малын түүхий эд, бүтээгдэхүүнээс

хэрэглэгчийн ширээн дээр очих хүртэл бүхий л үе шатыг хамруулах боломжтой

болсон.

10. ”Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа” төслийн хүрээнд

өргөн хэрэглээний 25-50 хүнсний бүтээгдэхүүний бодит хэрэглээг Мөст сумын

Page 39: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

39

өрхийн түвшинд судлаж, орон нутаг, бүсийн хүнсний хангамжийг тодорхойлсон

нь цаашид дүгнэлт хийж ажиллах боломж бүрдлээ.

11. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалан,

хүнсний үйлдвэрлэл, хоршооллын салбарыг сурталчлах зорилгоор ”Элбэг

дэлбэг цагаан сар-2013”, “Ховдод үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаануудыг

зохион байгуулснаар аймгийн 9-н шилдэг бренд бүтээгдэхүүн бий болсон.

“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийтийн хоол

үйлдвэрлэлийн салбарын ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор

“Мастер тогооч-2013” цол хүртээх баруун бүсийн урьдчилсан шалгаруулалт,

бүсийн аваргын тэмцээн, аймгийн “Аварга тогооч” шалгаруулах уралдаан,

тэмцээнийг Монголын Тогооч нарын холбоотой хамтран зохион

байгуулласнаар, бүх сумдын нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, сургууль,

цэцэрлэгийн тогооч 12 хүнд тогоочийн үнэмлэх олгож, мэргэжлийн тогооч 9 хүн

мэргэжлийн зэргээ ахиуллаа.

Органик үйлдвэрлэл эрхлэгчээр үндэсний стандартын шаардлага хангасан

органик хүнс төмс, чацаргана, махыг бүртгэж, баталгаажууллаа.

12. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ

явуулдаг тусгай зөвшөөрөлтэй 338 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд

аттестатчилал явуулж, 258 аж ахуйн нэгж тэнцэж, 80 аж ахуйн нэгжийн

согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрлийг

цуцалласнаар согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай

зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цэгийн тоог 23.6 хувиар буюу 4/1-ээр цөөрүүлж,

мэргэжлийн байгууллагуудын хяналтыг уялдууллаа.

13. ХАА-н мэргэжилтний аймгийн зөвлөлгөөнийг сумдын МЭҮҮН-ий эмч, МЭТ-

ийн эмч мэргэжилтнүүд, багийн дарга нарыг оролцуулан 2013 онд ХАА-н

салбарт хийж хэрэгжүүлэх тэргүүн зорилтуудыг дэвшүүлэн ажилласнаар

салбарын хэмжээнд аймгийн ДНБ-ний эзлэх хувийн жинг нэмэгдүүллээ.

14. Малын эмч нарыг залуу халааг бэлтгэх малын эмчийн мэргэжил эзэмшихээр

суралцаж байгаа оюутнуудыг мал эмнэлгийн оношлогоо шинжилгээний

лабораторид сургалт үйлдвэрлэлийн дадлага хийлгэж салбар дундын хамтын

ажиллагааг шинэ шатанд гарган ажиллаж байна.

15. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Шинэ болон дахин сэргэж буй

халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Гамшгийн

үеийн хариу арга хэмжээ авах, бруцеллѐзын мэдээллийн (IRIS) сан байгуулах

Page 40: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

40

сургалтанд лабораторийн эмч мэргэжилтнүүдийг хамруулж мэдээ, мэдээллийн

шуурхай бэлэн байдлыг хангах нөхцөл бүрдлээ.

16. Нийгмийн эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйл

ажиллагааны хүрээнд Хан орд хүнсний захын дэргэд АЦ-ийн лаборатори барьж

ашиглалтанд оруулав.

17. Малын эм био бэлдмэл хадгалах зориулалтаар Хүйтэн хэлхээний

төхөөрөмж суурьлуулан аж ахуйн аргаар гадуур нь 12-н хана өрж тохижуулан

ажилгаанд оруулав.

18. Монгол мал үндсний хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдсэн явуулын

лабораторийн машины граж барих талаар аймгийн ИТХ-д үндэслэл,

шаардлагыг албан ѐсоор уламжилсны үр дүнд, 30 сая төгрөгийн санхүүгийн эх

үүсвэр шийдэгдэж барилгын ажил эхлээд байна.

19. Лабораторийн музейн өрөөнд бичил засвар хийлгэж, молекул

биологийн шинжилгээний өрөө болгон өөрчлөн зохион байгуулж, лабораторийн

ширээ, ламинар бокс болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж

хэрэгслийг угсарч суурилуулан тохижуулж ашиглалтанд орууллаа. Мөн хүнсний

нян судлалын шинжилгээний өрөөг PCR-н /молекул биологийн шинжилгээ/

бэлтгэлийн өрөө болгон өөрчлөн тохижуулж, ашиглаж эхлээд байна.

20. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд

зарцуулагдаж буй үйлчилгээний хөлсний зөрүүтэй байдлыг арилгаж мал

амьтан тарих үйлчилгээний хөлс оношлогоо шинжилгээний жишиг үнийн дээд

хязгаарыг шинэчлэн тогтоохоор саналаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хуралд өргөн бариад байна

Цаашид тавих санал, дүгнэлт

1. Аймгийн ХХААЖДҮ-ийн газрын шинэ байрны зураг төсвийг ҮХААЯам

болон холбогдох газраар батлуулж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх,

Page 41: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН …old.khovd.gov.mn/files/pdf/HAAG.pdfгэрээг холбогдох албадуудтай байгуулж,

Хүнс, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар Үйл ажиллагааны 2013 оны тайлан

41

2. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх

зорилгоор бүсийн төвүүдэд сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйн

төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,

3. Хүнсний хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хоршоо хөгжүүлэх

замаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих,

4. Усалгаатай тариалалтыг жил бүр нэмэгдүүлж, үржүүлгийн аж ахуйг

дэмжих,

5. Хүлэмжийн аж ахуйг өргөжүүлж, тариалан, тариаланчдын бүлэг,

нөхөрлөлийг техник тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах,

6. Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалж зах зээлд өрсөлдөх чадвар

бүхий мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулах. Хүн амийг эрүүл экологийн цэвэр

хүнсний бүтээгдэхүүнээр хангах, мал амьтадыг элдэв халдварт, паразиттах

өвчнөөс эмчилэх урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх цогц арга хэмжээг авч

хэрэгжүүлж үр дүнд хүргэх,

7. Мал эмнэлгийн оношилгоо, шинжилгээний лабораторийг итгэмжилэлд

хамруулж стандартын шаардлагыг хангаж ажиллах, мал эмнэлгийн үржлийн

үйлчилгээний нэгжид ажиллаж буй эмч мэргэжилтэнгүүдийг магадлан

итгэмжилэлд хамруулж үр дүнг тооцож ажиллах,

8. Мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг стандартын үзлэгт хамруулж

стандартын шаардлагыг ханган ажиллуулах саналтай байна.

9. Баруун бүсийн суурин маллагаа буюу фермерийг хөгжүүлэхийн үндэс

суурь болсон тэжээлийн ургамалын тариалалтыг шинэ шатанд гаргах, энэ бүх

ажлыг хийж гүйцэтгэхэд ҮХААЯ-ны бодлого ажлын уяалдаа холбоо тусламж

дэмжлэг зайлшгүй чухал хэрэгтэй байна.

ТАЙЛАН НЭГТГЭСЭН: БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН

АЛБАНЫ ДАРГА Г.ГОНЧИГСҮРЭН

ХЯНАСАН:

ГАЗРЫН ДАРГА З.ЛУВСАН