МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/mns e...

33
MNS E 1318-02: 2014 1 МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ АВТОМАШИНЫ ЖИНГ ХӨДӨЛГӨӨН ДУНД ХЭМЖИХ СИСТЕМИЙН ТУРШИЛТИЙН АРГА БА ХЭРЭГЛЭГЧИЙН ШААРДЛАГА MNS E 1318 02 : 2014 Албан хэвлэл СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР Улаанбаатар хот 2015 он

Upload: phungque

Post on 05-Feb-2018

258 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

1

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

АВТОМАШИНЫ ЖИНГ ХӨДӨЛГӨӨН ДУНД ХЭМЖИХ СИСТЕМИЙН ТУРШИЛТИЙН АРГА БА ХЭРЭГЛЭГЧИЙН ШААРДЛАГА

MNS E 1318 – 02 : 2014

Албан хэвлэл

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Улаанбаатар хот

2015 он

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

2

ӨМНӨХ ҮГ Стандартчилал, Хэмжил зүйн газар (СХГ) нь олон улсын стандартчиллын байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран стандартчиллын тогтолцооны бодлогыг хэрэгжүүлдэг. Тус төв нь үндэсний стандарт боловсруулах ажлыг тухайн салбарын стандартчиллын техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд техникийн хороогоор хэлэлцэж 75%-ийн саналаар дэмжигдсэн стандартын төсөл нь Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн тогтоолоор баталснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү стандартыг Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС. БАС-ийн дэд профессор, Ph.D доктор Р.Болормаа орчуулан боловсруулж, Монгол Улсын стандартчиллын тогтолцооны суурь стандарт MNS 1-1 : 2006, MNS 1-2 : 2006-ын дагуу СХҮТ-ийн стандартын ахлах шинжээч Т.Энхтуул хянав. Энэ стандартын төслийг TX22/Барилга, замын салбарын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн зөвшилцөж, Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн тогтоолоор батлуулсан болно. Стандартчилал, хэмжил зүйн газар (СХГ) Энхтайваны өргөн чөлөө 46/А Улаанбаатар - 210351, Ш/Х-48 Утас: 266754, 263860 Факс: (976-11)-458032 Еmail: mа[email protected] © СХГ, 2014 “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХҮТ (Стандартчиллын төв байгууллага)-д байна.

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

3

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: ...................

Автомашины жинг хөдөлгөөн дунд хэмжих системийн туршилтийн арга ба хэрэглэгчийн шаардлага

MNS E 1318-02-2015 Standard Specification for Highway Weigh – In – Motion (WIN) system with User Requirements and Test Methods1

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2015 оны .... дугаар сарын ...-ны өдрийн ..... дугаар тогтоолоор батлав. Энэ стандарт нь 2015 оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. 1. Хамрах хүрээ

1.1. Хөдөлгөөн дунд жинлэх /ХДЖ/ - хөдөлгөөн дунд тээврийн хэрэгслийн дугуйн

динамик хүчийг хэмжин, түүнийг тээврийн хэрэгслийн зогсож байх үеийн дугуйн

статик даралттай харьцуулан үнэлэх үйл ажиллагаа юм. Автозамын тээврийн

хэрэгслийн тэнхлэгийн жин гэдэг нь тээврийн хэрэгслийн гравитацийн хүндийн

жинд нөлөөлж буй бүх эд анги болон тээврийн хэрэгсэлд суурилуулсан бусад

бүрэлдэхүүн хэсгүүдийн жинг тооцон, тээврийн хэрэгслийн бул, амортизатор,

нугас зэрэг холболтоор дамжин дугуйнд хувиарлагдана. Автозамын хөдөлгөөн

дунд жинлэх /ХДЖ/ систем нь тээврийн хэрэгслийн жинг хэмжин үнэлэхдээ

тухайн дугуй дээрх жингийн харьцаа болон нэг тэнхлэг дээрх, тэнхлэгүүд дээрх

жингийн харьцаа гэх мэтээр хэсэгчилэн тодорхойлох чадвартай юм. Энэ

тодорхойлж буй жинг цаашид ачаалал гэх болно.

1.2. Тээврийн хөдөлгөөний бусад өгөгдлүүд - Тээврийн хэрэгслийн дугуйн

динамик хүчийг тодорхойлоход хэрэглэх тээврийн хөдөлгөөний өгөгдлүүд

болох хурд, хөдөлгөөний зурвас, тэнхлэгийн тоо, тэнхлэг хоорондын зай,

тээврийн хэрэгсэл бүрийн ангилал (тэнхлэгийн үзүүлэлтээр ангилсан ангилал)

хамрагдана. Энэхүү ХДЖ системд тээврийн хөдөлгөөний эдгээр

үзүүлэлтүүдийг хэмжин, тооцоолох, нэгтгэх, ангилах, хадгалах, график диаграм

хэлбэрээр харуулах, бүртгэх, хэвлэх, үр дүнг нэгтгэх, хөрвүүлэх гэх мэт

үйлдлүүд гүйцэтгэх боломжтой. Цаашид тодорхой шалгуур үзүүлэлтээр

хэмжилтийн болон тооцооны үзүүлэлтүүдийг харьцуулах, ялгаа зөрүүнд дүн

шинжилгээ хийх боломжтой болгон сайжруулна.

1.3. Стандарт шаардлага - Автозамын ХДЖ систем нь тээврийн хөдөлгөөний

статистик өгөгдөл цуглуулах, боловсруулалт хийх, үр дүнг гаргах гэсэн үндсэн

гурван ажиллагаатай. Автозамын ХДЖ системийг дөрвөн шаардлагад

ангилагддаг.

1 Энэ стандарт нь ASTM-ийн Тээврийн хэрэгсэл ба Хучилтын систем E17 зөвлөлийн хариуцсан чиглэлд

хамрагдах бөгөөд Хөдөлгөөний хяналт Е17.52 дэд зөвлөлийн шууд хариуцдаг. Стандартын өнөөгийн хувилбарыг 2002.01.10-д зөвшөөрсөн. 2002 оны 2-р сард хэвлэгдсэн. Анхны хувилбар нь Е1318-90 байсан. Сүүлийн хувилбар нь Е1318-00 байсан.

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

4

1.4. Тухайн стандартад тоон үзүүлэлтийг инч-паундын нэгжийн системээр

илэрхийлж, зөвхөн мэдээллийг зориулалтаар хаалтан дотор СИ системийн

нэгж рүү шилжүүлсэн утгыг өгсөн болохыг анхаарна уу.

1.5. Дарааа анхааруулга нь уг стандартын зөвхөн туршилтын хэсэг болох Хэсэг 7-

д хамаарна. Энэхүү стандартад туршилтын аргачлалыг хэрэглэхтэй холбоотой

аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй болно. Иймд

туршилтын аргыг хэрэглэх үед биеийн эрүүл мэндын ба аюулгүй ажиллагааны

дүрэм заавар, болон хэрэглээний хязгаарлалтуудыг урьдчилан тодорохйлох нь

хэрэглэгчийн үүрэг байна.

2. Норматив ишлэл

2.1. ASTM стандартууд

E 867 Автомашин-хучилтын системтэй холбоотой нэр томьёо2

2.2. AASHTO стандартууд:

AASHTO Хучилтын төлөвлөлтийн аргачлал заавар, 1972, 19813

AASHTO Хучилтын төлөвлөлтийн аргачлал заавар, 1986, 1993

3. Нэр томьёо

3.1. Тодорхойлолт

3.1.1. Хөдөлгөөн дунд жинлэх - явж буй автомашины дугуй бүрийн, тэнхлэг тус

бүрийн, эсвэл тэнхлэгийн багцуудын жинлэх хэмжин тодорхойлох замаар

автомашин нийт жинг үнэлэн, автомашины дугуйн динамик хүчийг тодорхойлох

үйл ажиллагааг хэлнэ.

3.2. Стандартын онцгой нэр хэллэгийн тодорхойлолт:

3.2.1. Нарийвчлал - ХДЖ системээр хэмжсэн эсвэл үнэлсэн тоон

үзүүлэлтүүдийн хоорондох зөвшөөрөгдөх тоон утгын нарийвлчлалын түвшин.

3.2.2. Тэнхлэг - тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд перпендикуль

чиглэлтэй байрлах, автомашины нийт өргөний хэмжээтэй урттай, хоёр захдаа

эргэдэг дугуйтай тэнхлэгийг хэлнэ.

3.2.3. Ачааллын тэнхлэгийн багц [lb4 (кг)] - зэрэгцээ байрлах тэнхлэгүүд дээрх

бүх дугуйн ачааллын нийлбэр; тээврийн хэрэгслийн тэнхлэг, жингийн харьцаа.

3.2.3.1. Тайлбар - багцын тэнхлэг нь тухайн багцны тэнхлэгийн тоо, тэдгээрийн

хоорондын зайгаар тодорхойлогдоно.

3.2.4. Тэнхлэгийн ачаалал [lb (кг)] - тухайн тэнхлэг дээрх дугуйнуудын бүх

ачааллын нийлбэр; тээврийн хэрэгслийн тэнхлэг, жингийн харьцаа.

3.2.5. Тээврийн хэрэгслийн дугуйн динамик хүч, [lb (кг)] - явж буй тээврийн

хэрэгслийн хувьд хучилтанд үйлчлэх дугуйн динамик хүч нь хугацаанаас хамааран

хүчний өөрчлөгдөх ба энэ нь хучилтын гадаргууд перпендикулярь чиглэлтэй

байна.

2 ASTM стандартын жил тутмын ном, 04.03-р боть.

3 Америкийн Автозам ба тээврийн албан ёсны нийгэмлэг, 444, Капитол гуламж, NW, Сүит 249,

Вашингтон хот, 20001. 4 Жингийн хэмжилтийн нэгж болох "lb" нь pound-ын тэмдэглэгээ юм. Латинаар libra буюу жин гэсэн

үгний товчлол юм. 1кг = 2,20462262185lb.

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

5

3.2.5.1. Тайлбар - Гравитацийн хүч дээр нэмж динамик нөлөөл үзүүлэх

хүчүүдийг тооцно. Үүнд хучилтын гадаргуун тэгш бус байдал, автомашины хурдны

өөрчлөлт, дугуйн гадна талын радиус, дугуйн динамик тэнцвэржилт, дугуйн дотоод

хийн даралт, аэродинамик хүч, салхины хүч зэрэг хамрагдана. ХДЖ системийг

тохируулахын тулд тээврийн хэрэгслийн дугуйн динамик хүчний хэмжилтийн

соронзон үйлчлэлийг тодорхойлж жинг Lb5 нэгжээр илэрхийлнэ. (3.2.13.1-р зүйлээс

үзнэ үү)

3.2.6. Тээврийн хэрэгслийн тэнхлэгийн жин - тээврийн хэрэгслийн жин, эсвэл

тээврийн хэрэгслийн бүр бүрэлдэхүүн хэсгүүдийн хослолын жин; мөн түүнчлэн

тээврийн хэрэгслийн бүх дугуйн ачааллын нийлбэр. (3.2.13.1-р зүйлээс үзнэ үү)

3.2.7. Нэг тэнхлэг дээрх ачаалал - тээврийн хэрэгслийн нийт өргөний дагуу

байрласан хоорондоо 1м зайд байрлах бүх дугуйнуудаар хучилтын гадаргууд

дамжигдах ачааллыг хэлнэ. тээврийн хэрэгслийн тэнхлэг, жингийн харьцаа.

3.2.8. Давхар тэнхлэг дээрх ачаалал - тээврийн хэрэгслийн нийт өргөний дагуу

байрласан хоёр давхар тэнхлэг хоорондоо 1м-ээс их, гэхдээ 2,4м-ээс бага зайд

байрлах бүх дугуйнуудаар хучилтын гадаргууд дамжигдах ачааллыг хэлнэ.

тээврийн хэрэгслийн тэнхлэг, жингийн харьцаа.

3.2.9. Дугуйн ачаалал - тээврийн хэрэгслийн тэнхлэг, жингийн харьцаа юм.

энэ нь статик дугуйн жингээр илэрхийлэгдэнэ. Тээврийн хэрэгсэл зогсож байх үед

гравитацийн хүчний үйлчлэлээр тээврийн хэрэгслийн нийт жин эгц босоо чиглэлд

хучилтын гадаргууд үйлчдэх үйлчлэлээр тодорхойлогдоно.

3.2.10. Хүлцэх алдаа - ХДЖ системээр хэмжсэн эсвэл үнэлсэн үзүүлэлт заасан

үзүүлэлтээс хазайх зөрүүний зөвшөөрөгдөх хязгаар;

3.2.11. Гурван давхар тэнхлэгийн ачаалал - тээврийн хэрэгслийн нийт өргөний

дагуу байрласан гурван давхар тэнхлэг хоорондоо 3,7м-ээс ихгүй зайд байрлах

бүх дугуйнуудаар хучилтын гадаргууд дамжигдах ачааллыг хэлнэ. тээврийн

хэрэгслийн тэнхлэг, жингийн харьцаа.

3.2.12. Жин - дугуйн тэнхлэгийн даац хэмжигч, автомашины даац хэмжигч эсвэл

зөөврийн жин даац хэмжигчээр тээврийн хэрэгслийн нэг дугуй эсвэл түүнээс олон

дугуй хэмжсэн үзүүлэлт.

3.2.12.1. Тайлбар - жин хэмжигч хэрэгсэл тус бүрийн тодорхойлолтыг Үндэсний

институтийн стандарт ба технологийн гарын авлагын6 2.20-р хэсэгт тайлбарласан

болно. Эдгээр хэрэгслүүд талбай дээр жингийн хэмжилт хийх бүрд ашиглаж,

жингийн нэгжийн тохиргоо хийнэ (NIST7 гарын авлага 44, Хавсралт В, 3.2-р зүйлийг

үзнэ үү).

3.2.13. Жин - таталцлын үйлчлэлээр адиваа биетэд эгц босоо чиглэлд үйлчлэх

гравитацийн гадаад хүч бөгөөд биеийн жинд тухайн газрын чөлөөт уналтын

хурдатгалаар хуваасантай тэнцүү байна.

3.2.13.1. Тайлбар - гравитацийн хүч - чөлөөт уналтын хурдатгал нь дэлхийн

гадаргаас байрлах зайнаас хамаран өөр өөр байна. Иймээс гравитацийн хүчээр

5 Жингийн хэмжилтийн нэгж болох "lb" нь pound-ын тэмдэглэгээ юм. Латинаар libra буюу жин гэсэн үгний

товчлол юм. 1кг = 2,20462262185lb.

6 Стандарт ба Технологийн Үндэсний Институт - National Institute of Standard and Technology (NIST). Стандарт

ба Технологийн Үндэсний Институтээс боловсруулсан гарын авлага 7 NIST - National Institute of Standard and Technology - Стандарт ба Технологийн Үндэсний Институт

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

6

биетийн жинг хэмжихийг хөдөлгөөний болон автозамын хуулинд хүчин төгөлдөр

болгохоор засгийн газраас бизнесийн болон албан зориулалтаар зөвшөөрсөн.

Биетийн хэмжсэн массыг тодорхойлохдоо жинг тухайн газар нутгийн чөлөөт

уналтын хурдатгалын тоон үзүүлэлтэнд хувааж олно. Олон улсын

стандартчилалын байгууллагаас гаргасан стандартад зааснаар ердийн нөхцөлд

чөлөөт уналтын хурдатгалын тоон үзүүлэлт нь 9,80665м/с2 байна. Жин бол

Хүндийн хүчний эгц босоо чиглэсэн үйлчлэлийн нэг хэлбэр нь жин юм. Нийтлэг

туршлагаас үзэхэд ХДЖ системийг жин ба ачаалал хэмжих соронзон хүч

мэдрэгчид тохиргоо хийх жингийн ба хүчний нэгжид тохируулах, хүчний векторын

чиглэлийг Дэлхийн төв рүү байнга чигэлсэн байхаар тохируулах шаардлагатай.

3.2.14. Дугуйн ачаалал - нэг тэнхлэгийн нэг захад байрлах дугуйнуудын

ачааллын нийлбэр юм. Тээврийн хэрэгсэл дан ба давхар дугуйтай байдаг.

3.2.15. ХДЖ систем - явж буй тээврийн хэрэгслийн үзүүлэлтүүд болон дугуйн

динамик хүчийг тухайн байрлалд, сонгосон цаг хугацаанд хэмжих зориулалттай

тусгай мэдрэгчүүд болон бусад багаж хэрэгслээр тоноглогдсон систем байна. Энэ

нь дугуйн ачааллыг үнэлэх, хурд хэмжих, тэнхлэг хоорондын зай болон тээврийн

хэрэгслийн бусад үзүүлэлтүүдийг хэмжихээр гадна өгөгдлийг боловсруулах,

дэлгэц дээр гарган харуулах, хадгалах, өгөгдөл мэдээллийг хөрвүүлэх боломжтой.

Энэ стандарт нь зөвхөн авто замд мөрдөгдөнө.

4. Ангилал

4.1. Ангилал - ХДЖ системийн ажиллагааг хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн

байдлаар нь дараах төрөлд ангилж болно. Системийн тохиргоо, онцлогийн талаар

1.3-р зүйлээр үзнэ үү. Систем нь бүхэлдээ 110Вт, 60гц хүчин чадал бүхий эрчим

хүчээр ажиллахаар зохион бүтээгдсэн. Системийг цахилгаан бууруулагчаар

тоноглож цахилгааны үйлдэлийн хэлбэлзлээс хамгаалсан. Хэрэв цахилгаан эрчим

хүч байхгүй эсвэл цахилгааны хүчдэл хэвийн бус байвал хэрэглэгч цахилгаан

цэнэглэгч систем эсвэл батарей ашиглахаар тохируулах боломжтой. Систем нь

бүхэлдээ хэрэглэгч хэмжилтийн өгөгдөл авахын өмнө хэмжилтийн нэгжийн

системээ сонгохоор хийгдсэн. АНУ-ын нэгжний систем, Си нэгжний систем аль ч

байж болно. Хэрэглэгч хэмжилтийн өгөгдөл авснаас хойш нэгжний системээ

өөрчлөөгүй бол тэр хэвээр үлдсэн байна. Ачаалал болон жингийн үзүүлэлт

жингийн нэгжээр илэрхийлэгдэнэ. АНУ-ын системээр бол паунд, Си системээр -

килограмм. Си системд их хэмжээний жинг мегаграммаар (Мг) илэрхийлэхийг

зөвлөдөг. ХДЖ системд өгөгдлийг 1Мг=1000кг=1метрик тонн=1тн гэж тооцно.

4.1.1. Төрөл I - ХДЖ системийн I төрөл нь нэг ба түүнээс олон эгнээтэй

автозамын хөдөлгөөний өгөгдлийг цуглуулах чадвартай. Энэ төрөл 16-130км/ц

хурдтай тээврийн хэрэгслийг хэмжиж, зохих өгөгдлийг боловсруулахаар зохион

бүтээгдсэн. Тухайн замаар явж буй тээврийн хэрэгсэл тус бүрд 1-р хүснэгтэд

заасан бүх үзүүлэлтийн өгөгдлийг хэмжин тодорхойлно. Системийн үзүүлэлтийг

хянаж буй хэрэглэгч тэнхлэгийн ачааллыг үнэлэхэд хэрэглэж буй тэнхлэгийн

зөвхөн нэг захын дугуйнаас дугуйн хүчний мэдээллийг авч болно. Дугуй, тэнхлэг,

тэнхлэгийн ачааллын бүлэг ба тээврийн хэрэгслийн нийт жин, хурд зэргийн хувьд

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

7

сонгосон хязгаар, нарийвчлалыг оруулж, тухайн тээврийн хэрэгслийн эдгээр

хязгаараас давсан сэжигтэй зөрчилийг илрүүлэх тодорхойлох зорилготой. ХДЖ

систем сонгосон үзүүлэлтийн өгөгдлийг бүртгэн дэлгэц дээр гаргах эсэхийг

хэрэглэгч зааж өгөх боломжийг хангасан функцтэй. Системийн өгөгдөл хүлээн

авах, боловсруулахад энэ функц саад учруулахгүй. Хэмжилтийн өгөгдөл нь шууд

талбай дээрээ буюу зам дээрээ тооцлогдон 1-р хүснэгтэнд байгаа үзүүлэлт тус

бүрээр тоон утгаар тодорхойлогдон дэлгэц дээр шууд гарна. Хэмжилтийн

төхөөрөмжинд зөөврийн компьютер, эсвэл ХДЖ системийн дагалдах хэсэг болох

зориулалтын автомат машиныг холбон тоноглож гарсан үзүүлэлтийг хадгалан авч

болно. Талбайн хэмжилтийн явцад дэлгэц дээр 1-р хүснэгт дэх 14 үзүүлэлт

гарахын зэрэгцээ тээврийн хэрэгсэл тус бүрийн хувьд 1, 5, 6, 8, 9, 10, 11-р

үзүүлэлтүүдийг шууд хадгаллана. Хэрэглэгч өгөгдөл авахын өмнө буюу хэмжилт

хийхийн өмнө сонгосон үзүүлэлтүүдийг жишээлбэл, урд тэнхлэгтэй тээврийн

хэрэгсэл, эсвэл урд тэнхлэгийн ачаалал хэтэрсэн тээврийн хэрэгслүүдийн

үзүүлэлтийг хадгалж болно. Мөн түүнчлэн талбайн хэмжилтийн өгөгдлийг файл

болгон шилжүүлэн хадгалснаар өгөгдлийг хурдан, үр дүнтэй боловсруулах,

хэрэглэгчийн хүссэн хэлбэрээр хэвлэн гаргах боломжтой болдог. Компюьютерт

тухайн программ хангамжийг суулгаснаар файл болгон хадгалсан өгөгдлийг

өөрийн хүссэн үзүүлэлтээр боловсруулан дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой

болдог давуу талтай. Энэ функц хэрэглэгчийн тодорхойлсноор үзүүлэлт, өгөгдлийг

гүйцэтгэх ба ХДЖ систем нь сонгосон үзүүлэлтийн өгөгдөл мэдээллийг бүртгэн

боловсруулж дэлгэц дээр гаргана. Энэ функцийг ашигласнаар системийн өгөгдөл

хүлээн авах, боловсруулах явцад саад болохгүй. Өгөгдлийг талбай дээр буюу явах

замдаа болосвруулж хүснэгт 1-д өгсөн бүх үзүүлэлтүүдээр үсэг тоон хэлбэрээр

шууд дэлгэц даар гаргана.

1-р хүснэгт - ХДЖ системээр тодорхойлох өгөгдлийн жагсаалт

1 Дугуйн ачаалал

2 Тэнхлэгийн ачаалал

3 Тэнхлэгийн ачааллын бүлэглэл (групп)

4 Тээврийн хэрэгслийн жин

5 Хурд

6 Тэнхлэгүүдийн төвүүдийн хоорондох зай

7 Тээврийн хэрэгслийн ангилал

8 Хэмжилтийн талбайн дугаар

9 Замын зурвас ба чиглэл

10 Хэмжилтийн аяллын огноо, цаг

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

8

11 Тээврийн хэрэгслийн бүртгэлийн тоон дараалал

12 Дугуйн тэнхлэг (урд тэнхлэг, хойд тэнхлэг)

13 Нэг тэнхлэгийн ачааллын эквивалент утга

14 Зөрчилийн коде

Талбайн хэмжилтийн явцад ХДЖ системийн "Хувилбар 1 " товчуурыг ашиглан 1-р

хүснэгтэнд үзүүлсэн бүх өгөгдлийг хэвлэн гаргаж болно. "Хувилбар 2" товчуурын

тусламжтайгаар эгнээ тус бүрийн бүх тээврийн хэрэгслийн цаг тутмын тооллогын

болон бүртгэлийн өгөгдлийг нэмж хэвлэн гаргана. 10 хүртэл эгнээний үзүүлэлтийг

гаргах чадвартай ба ХЖД системийн мэдрэгч суурилуулаагүй эгнээний ч

үзүүлэлтийг авах гаргах боломжтой. "Хувилбар 3" командаар хөдөлгөөний хурдыг

хэмжин бүртгэж, ангилах ажиллагаа гүйцэтгэхээс гадна цаг тутмын хурдны

өөрчлөлтийг тээрвийн хэрэгслийн ангилал тус бүрээр, замын зурвас чиглэл тус

бүрээр гаргана.

4.1.2. Төрөл II – ХДЖ системийн энэ төрлийг замын нэг ба түүнээс олон

эгнээний хөдөлгөөний өгөгдлийг бүртгэх зорилгоор хэмжилтийн талбайд

суурилуулан хэмждэгээр зохион бүтээсэн. Энэ систем нь 24-130км/ц хурдтай явж

буй тээврийн хэрэгслийг хэмжин бүртгэх чадвартай. Энэхүү системийн II төрөл нь

тээврийн хэрэгсэл бүрийн өгөгдлийг нэг бүрчлэн боловсруулж, 1-р хүснэгтийн

эхний үзүүлэлтээс бусад бүх үзүүлэлтүүдийг тодорхойлдог. ХДЖ системийн II

төрлийн бусад команд, хэрэглээний үйлдэлүүд нь уг стандартын 4.1.1-д заасан I

төрөлтэй адил ажиллагаатай болно.

4.1.3. Төрөл III - ХДЖ системийн энэ төрөл нь гол замын нэг ба түүнээс олон

эгнээнд суурилуулсан мэдрэгчүүдийн тусламжтайгаар 16-130км/ц хурдтай явж буй

тээврийн хэрэгслийн үзүүлэлтүүдийг хэмжих чадвартай ба жингийн хязгаарлалт,

эсвэл ачааллын хязгаарлалтын зөрчил гарч болно. Мэдрэгчүүдийг гол замд

суурилуулсан тохиолдолд энэ төрлийн систем нь тээврийн хэрэгслийн хурд

нэмэгдэлтийг хэмжих шаардлагагүй. Уг төрөл нь 1-р хүснэгтэд заасан 7, 12, 13-р

үзүүлэлтээс бусад үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлдогоос гадна хурд нэмэгдлийг

үнэлдэг (тээврийн хэрэгсэл мэдрэгчүүд дээгүүр өнгөрөн гарах үед тэдгээрийн

хурдны өөрчлөлтийг тодорхойлно). Дугуйн тоо, тэнхлэгийн тоо, тэнхлэгийн

ачааллын бүлэглэл, тэнхлэг дээрх жин, хурд, хурдны өөрчлөлт зэрэг үзүүлэлтэнд

сонгосон хязгаарлалт болон зөвшөөрөгдсөн өөрчлөлт, хазайлтуудыг оруулахын

тулд зохих тохируулгуудыг хийнэ. Энэ системийн хэрэгсэл нь тээврийн

хөдөлгөөний албан ёсны хяналтыг автоматаар гүйцэтгэж, өнгөрч буй бүх тээврийн

хэрэгслүүдээс зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг ялган тогтоож, зогсоохгүйгээр

түүний жингийн зөрчилийг нотлон баримтжуулах чадвартай. Эдгээр хөдөлгөөний

хяналтын хэрэгсэл бас ХДЖ системийн III төрөлтэй адил үйлдэл хийдэг

командуудтай. Зөрчил тогтоогдон бүртгэмэгц тухайн зөрчилийн талаарх бүхэн

мэдээлэл дэлгэц дээр тоон үзүүлэлтээр гарч ирнэ. “Хувилбар 1” командаар энэ

мэдээллийг хэвлэн гарна. “Хувилбар 2” командаар ХДЖ системийн төрөл III-тай

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

9

адил үйлдэлийг гүйцэтгэх ба 1-р хүснэгтийн дугуйн ачааллаас бусад үзүүлэлтийг

тооцоолон гарна. ХДЖ системийн төрлийн “Хувилбар 3” командаар тээврийн

хэрэгсэл тус бүрийн хувьд 1-р хүснэгтэд заасан 1, 5, 6, 8, 9, 10, 11-р үзүүлэлтээс

бусад үзүүлэлтүүдийг хэмжин бүртгэнэ.

4.1.4. Төрөл IV - ХДЖ системийн энэ төрөл нь одоогоор хараахан хэрэглээнд

очоогүй байгаа бөгөөд уг төрлийн үйлдэлийг сайжруулах чиглэлээр судалгааны

төлсийн хүрээнд ашиглагдаж байна. Энэ төрлийг тээврийн хэрэгслийн даацын

хяналт шалгалтыг гүйцэтгэхэд ашиглаж байна. Төрөл IV нь 3-16км/ц хурдтай яваа

тээврийн хэрэгслийн даац, ачааллыг хэмжин тодорхойлдог дугуй – хүч гэсэн

мэдрэгчүүдтэй (уг стандартын 5.13-р зүйлийг үзнэ үү). Эдгээр мэдрэгчүүд нь

тээврийн хэрэгслийн бүх дугуйн шүргэлцэх талбайг нэгэн зэрэг хэмжин дугуй тус

бүрийн дугуйн ачаалал, тэнхлэгийн ачаалал тодорхолдог. Хэрэв шаардлагатай

бол тухайн тээврийн хэрэгслийн зогсож байх үеийн тэнхлэгийн ачааллыг

шилжүүлэн тооцоолох боломжтой. ХДЖ системийн IV төрөл нь тээврийн хэрэгсэл

тус бүрийн хувьд 1-р хүснэгтэд заасан 7, 9, 12, 13-р үзүүлэлтээс бусад

үзүүлэлтүүдийг хэмжин бүртгэж, хурдны өөрчлөлтийн тодорхойлно. Дугуйн тоо,

тэнхлэгийн тоо, тэнхлэгийн ачааллын бүлэглэл, тэнхлэг дээрх жин, хурд, хурдны

өөрчлөлт зэрэг үзүүлэлтэнд сонгосон хязгаарлалт болон зөвшөөрөгдсөн өөрчлөлт,

хазайлтуудыг оруулахын тулд зохих тохируулгуудыг хийнэ.Энэ системийн хэрэгсэл

нь тээврийн хөдөлгөөний албан ёсны хяналтыг автоматаар гүйцэтгэж, зөрчилыг

илрүүлэн, тухайн зөрчилийн талаарх бүхэн мэдээлэл дэлгэц дээр тоон

үзүүлэлтээр гаргана. “Хувилбар 1” командаар энэ мэдээллийг хэвлэн гарна.

“Хувилбар 2” командаар 1-р хүснэгтийн заасан дугуйн ачааллаас эхлэн бусад

шаардлагагүй үзүүлэлтүүдийг хасан өгөгдлүүдийг гаргана.

5. Ашиглах явцад тавигдах шаардлага

5.1. Нарийвчлал – ХДЖ системийн бүх төрлүүд 2-р хүсгэнтэд заасан нарийвчлал

дотор өгөгдөл, үзүүлэлтүүдийг боловсруулах функцтэйгээр зохион бүтээгдсэн.

Талбайн хэмжилтийн үед энэ нарийвчлалын шаардлагыг хангахын тулд хийх

туршилтын аргачлалыг уг стандартын 7-р хэсэгт тусгасан болно. Тогтоосон

нарийвчлалаар талбай дээр ХДЖ системд тохиргоог гадна орчны агаарын

температур -280С хэмээс 500С хэмтэй үед гүйцэтгэнэ. Гэхдээ хэрэглэгч тухайн

ХДЖ системийн багаж хамгийн найдвартай ажиллах нөхцөл хэмийг судлан

тогтооно. 2-р хүснэгтийн үзүүлэлтүүдээр тооцоолсны дараа жин болон ачаалал нь

50кг-ээс бага, хурдны хувьд 2км/ц-аас бага, эсвэл тэнхлэгийн хоорондох зай 0,03м-

ээс бага байгаа тоон үзүүлэлтийг хадгалахгүй орхин, ямар тоон утга тавигдахгүй.

Санал болгож буй систем нарийвчлалын шаардлага хангах боломжтойг нотлох

автомат хэрэгсэлтэй байдаг.

2-р хүснэгт - ХДЖ системийн үзүүлэлтүүдийн нарийвчлалд тавигдах шаардлага

Үзүүлэлт

95%-ийн магадлалын зөвшөөрөгдөх утга

Төрөл I Төрөл II Төрөл III Төрөл IV

Тоон утга ≥ кг ± кг

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

10

Дугуйн ачаалал ± 25% ±20% 2300 100

Тэнхлэгийн ачаалал ±20% ±30% ±15% 5400 200

Тэнхлэгийн ачааллын групп

±15% ±20% ±10% 11300 500

Тээврийн хэрэгслийн тэнхлэгийн жин

±10% ±15% ±6% 27200 1100

Хурд ±2км/ц

Тэнхлэг хоорондын зай

±0,15м

5.2. Тээврийн хэрэгслийн ангилал - тээврийн хэрэгслийн тэнхлэгийн байрлалаар

нь ангилан ХДЖ системийн төрөл I ба төрөл II -д хэрэглэнэ. ХДЖ системийн I ба II

төрлийн төхөөрөмжинд дагалдах автомат машин нь тэнхлэгийн тоо, тэнхлэг

хоорондын зайн мэдээллийг 3-р хүснэгтэд заасны дагуу хэмжин тодорхойлно.

Бүрэн эхийг АНУ-ын Тээврийн газраас гаргасан Тээврийн хөдөлгөөний хяналтын

гарын авлагаас (2) үзнэ үү. Энд хэрэглэж буй тэнхлэг хоорондын зайн утга нь

тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран программаар ангилан бүртгэнэ. Тоон

утга нь хэрэглэгч тогтоож хэрэглэхэд хялбар, мөн хэрэглэгч тоон утгыг өөрчлөхөд

хялбар байхаар бүтээгдсэн байна. Тээврийн хэрэгслийн төрөл ангиллыг 3-р

хүснэгтэнд үзүүлсний дагуу 2 оронтой тоогоор тэмдэглэнэ. Тээврийн хэрэгслийн

ангиллын 14 дэх кодыг хэрэглэгч оруулж болно. Харин 15 дах кодыг оруулбал

программ түүнийг хүлээн авахгүй ба хүснэгтэд заасан 14 үзүүлэлтийн нэгээр

бүртгэнэ.

5.3. Хэмжилтийн талбайн код - ХДЖ системийн I, II, III, IV төрлүүдэд талбайн

хэмжилтийн өгөгдөл оруулах, дэлгэцэнд харах, бүртгэхдээ үсэг тооноос бүрдсэн

арван хүртэлх оронтой дугааарыг /код/ өгнө. Энэ код ачааны машины жингийн

өгөгдөл цуглуулах журмын (2) шаардлагад нийцсэн байх ёстой.

3-р хүснэгт - Автозамын нэгдсэн захиргааны баримт бичигт заасан тээврийн хэрэгслийн ангилал

2 оронтой код

Товч тайлбар

01 Мотоцикл

02 Хөнгөн тэрэг

03 Хоёр тэнхлэгтэй, 4 дугуйтай бусад тээврийн хэрэгсэл

04 Автобус

05 Хоёр тэнхлэгтэй, 6 дугуйтай нэг ачааны машин

06 Гурван тэнхлэгтэй нэг ачааны машин

07 Дөрөв ба түүнээс олон тэнхлэгтэй нэг ачааны машин

08 Дөрөв ба түүнээс цөөн тэнхлэгтэй хүнд даацын нэг трейлер

09 Тав тэнхлэгтэй хүнд даацыннэг трейлер

10 Зургаа ба түүнээс олон тэнхлэгтэй хүнд даацын нэг трейлер

11 Тав ба түүнээс цөөн тэнхлэгтэй хүнд даацын чиргүүлтэй трейлер

12 Зургаан тэнхлэгтэй хүнд даацын чиргүүлтэй трейлер

13 Зургаа ба түүнээс цөөн тэнхлэгтэй хүнд даацын чиргүүлтэй

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

11

трейлер

5.4. Эгнээ ба чиглэлийн код - ХДЖ системийн төрөл I, II, III, IV төрлүүдэд бүртгэж

боловсруулалт хийж буй тээврийн хэрэгсэл бүрийн аяллын чиглэл, эгнээний кодыг

нэгээс эхлэн дугаарлах бөгөөд хойд, эсвэл урд чиглэлд явж буй тохиолдолд

тухайн чиглэлийн бүх эгнээг баруун гар талаас эхлэн дугаарлаж, эсрэг чиглэлийн

хөдөлгөөний эгнээг зүүн гар талаас эхлэн дугаарлана. Код нь 12 тоотой байна. Энэ

код нь ачааны машины жингийн өгөгдөл цуглуулах журмын (2) шаардлагад

нийцсэн байх ёстой.

5.5. Огноо - ХДЖ системийн I, II, III, IV төрлүүдэд тээврийн хэрэгсэл бүрийн

өнгөрөлтийг тухайн он, сар, өдрийн ард тоогоор дугаарлан тэмдэглэнэ. Огноог

тухайн газар орны он, сар, өдөр тэмдэглэдэг хэлбэрээр бүртгэхээр тохируулж

болно. АНУ-д САР/ӨДӨР/ОН гэсэн хэлбэрийг өргөн хэрэглэдэг.

5.6. Хугацаа - ХДЖ системийн I, II, III, IV төрлүүдэд тээврийн хэрэгсэл бүрийн

өнгөрөлтийн хугацааг дараах хэлбэрээр дугаарлан тэмдэглэнэ. Үүнд: 00цаг :

00минут : 00секунд.

5.7. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаар - ХДЖ системийн I, II, III, IV

төрлүүдэд бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл бүрийг дараалалсан тоогоор тэмдэглэнэ.

5.8. Тэнхлэгийн зай - ХДЖ системийн I, II төрлүүдэд тээврийн хэрэгслийн

тэнхлэгийн зайгаар тухайн төрлийн тээврийн хэрэгслийн урд тэнхлэгээс хамгийн

арын тэнхлэг хүртэлх зайг авна. Энэ зайн тоон утгыг 0,1м хүртэл бүхэлдэж

тооцоонд авна.

5.9. Нэг тэнхлэг дээрх эквтвалент ачаалал /ESALs/ - ХДЖ системийн I, II

төрлүүд нь Америкийн Автозам, Тээврийн Байгууллагаас (AASHTO) хүлээн

зөвшөөрсөн авто замын уян ба хөшүүн төрлийн хучилт төлөвлөлтийн тооцоонд

хэрэглэхийг зөвшөөрсөн дан, давхар, 3 давхар тэнхлэгийн ачааллыг тооцоот

ачаалалд шилжүүлдэг (2.2-р зүйл, (3,4,6,7)) тэнхлэгийн ачааллын эквивалент

коэффифиентийг ашиглан нэг тэнхлэг дээрх эквтвалент ачааллыг тооцно.

Хэрэглэгч хэмжилт эхлэхийн өмнө тухайн хоёр төлийн хучилтаас зохих хучилтын

төрлийг сонгоно. Энэ тооцоолол нь зөвхөн АНУ-ын хэмжилтийн нэгжээр

бодогдоно. ХДЖ системд тээврийн хэрэгсэл бүрийн нэг тэнхлэгийн эквивалент

ачаалал тодорхойлогдон, дэлгэц дээр дараах хоёр хэлбэрээр гарна. FESAL= уян

хучилтанд, RESAL= хөшүүн хучилтанд. Хучилтын үйлчилгээний хугацааны төгсгөл

t дэх найдваржилтын түвшин pt -ийн утгыг хэрэглэгч тохируулан сонгож болно.

Гэхдээ сонгож оруулаагүй тохиолдолд программд энэ утга нь 2,5-аар авч

тооцогдоно. Бүтээцийн тоон утга SN гэсэн үзүүлэлт мөн дээрхийн адил хэрэглэгч

өөрөө утга оруулж болох ба утга өгөөгүй тохиолдолд программ SN-ыг 5-аар авна

(2.2-р зүйл). ХДЖ системд хөшүүн хучилтын нэг тэнхлэг дээрх эквтвалент ачаалал

/ESALs/-ын тооцоонд хөшүүн хучилтын хавтангийн зузааныг D хэрэглэгч өгөх ба

хэрэв өгөөгүй тохиолдолд программ 9инчээр тооцно (2.2-р зүйл). Хэмжилт хийж

эхлэхийн өмнө хучилтын нэг тэнхлэг дээрх эквтвалент ачаалал /ESALs/-ын

тооцоонд хэрэглэдэг бүх үзүүлэлтүүдийг өгч идэвхжүүлнэ. Хэрэглэгч тооцооны

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

12

аргыг сонгон зааж өгснөөр ESALs тооцох LEF -ийн программ ХДЖ системийн

өгөгдлөөр ажиллана. ХДЖ системийн I, II төрлүүдэд нэг тэнхлэг дээрх эквивалент

ачааллыг 5.9.3-р зүйлд заасан аргаар тооцон тодорхойлдог.

5.9.1. Тэнхлэгийн ачаалал шилжүүлэх коэффициентийн /LEFs/ тооцоо -

Тэнхлэг бүрийн ачааллыг стандарт ачаалалд шилжүүлдэг коэффициентийн

томьёонууд байх юм. Шилжүүлэх стандарт ачааллын талаар А1-р хавсралтад

өгүүлсэн болно. Эдгээр томьёогоор тэнхлэгийн ачаалал шилжүүлэх

коэффициентийг /LEFs/ тухайн тэнхлэг, тэнхлэгийн ачаалал, хучилтын төрөл,

хучилтын үйлчилгээний төрөл, хучилтын бат бэхд тооцон тодорхойлно(2.2-р зүйл).

Эдгээр томьёонуудыг Америкийн Автозам, Тээврийн албан ёсны нийгэмлэгийн

(AASHTO) авто замын туршилт судалгааны үр дүнд статистик боловсруулалт хийн

гарган авсан билээ (3,4).

5.9.2. Нэг тэнхлэг дээрх эквтвалент ачаалал /ESALs/-ын тооцоонд ачаалал

шилжүүлэх коэффициентийг /LEFs/ хэрэглэх нь : Америкийн Автозам, Тээврийн

Байгууллагын (AASHTO) авто замын туршилтын зарчимыг ашигласан арга -

AASHTO төлөвлөлтийн зарчмын дагуу, нэг тэнхлэгийн эквивалент ачаалал ESALs

гэдэг нь 18000lb ачаалал бүхий нэг тэнхлэгийн давтамжит үйлчлэлийн

хуримтлагдсан тоон үзүүлэлт юм. Өөр өөр хэлбэл нэг тэнхлэгийн эквивалент

ачаалал ESALs нь заасан хучилтын бүтээцийн үйлчилгээний чадварт холимог

тээврийн урсгал дах олон төрлийн тээврийн хэрэгсэл болон тэнхлэгийн ачааллын

нийт үйлчлэлийг эквивалент үзүүлэлтэд шилжүүлэн илэрхийлдэг. Холимог

тээврийн урсгалтай үед өгөгдсөн хучилтын бүтээц, үйлчилгээний эцсийн түвшиний

хувьд AASHTO-ийн нэг тэнхлэгийн эквивалент ачааллыг ESALs тодорхойлохдоо

бүх тээврийн хэрэгсэл бүрийг тэнхлэгийн төрлөөр (дан, хос, гурван тэнхлэгт) болон

ачааллын хэмжээгээр ангилан, ангилал тус бүрд ачааллын эквивалент

үзүүлэлтийг LEF бодож, тэдгээрийн нийлбэрийг тодорхойлно. Тэнхлэгийн ачаалал

2000lb ба түүнээс бага байхаас бусад тохиолдолд ачааллын эквивалент

үзүүлэлтийн ESALs тооцоонд нэг тэнхлэгийн ачааллын эквивалент үзүүлэлтийг

(LEF) хөтлөгч тэнхлэгээр биш нэг тэнхлэгээр тооцдог. AASHTOO-гийн замын

туршилтанд хөтлөгч тэнхлэгийн хэвийн ачаалал 2000-12000 хооронд хэлбэлздэг.

Тийм учраас хөтлөгч тэнхлэгийн ачаалал 12000lb-ээс хэтрэхгүй. 12000lb-ээс бага

тэнхлэгийн ачаалалтай хөтлөгч тэнхлэгтэй бол тэнхлэгийн ачааллын эквивалент

үзүүлэлтийг (LEF) хөтлөгч тэнхлэгийн ачааллаар авахгүй. Үүний нөлөөлөл

тооцогдсон гэж үзнэ. Гэвч хөтлөгч тэнхлэг 12000lb ба түүнээс их ачаалагдсан бол

тэнхлэгийн ачааллын эквивалент үзүүлэлтийг (LEF) нэг дугуйн ачааллаар авч,

ачааллын эквивалент үзүүлэлтийг (ESALs) эдгээр ачааллын хуримтлалаар авна.

5.9.3. Нэг тэнхлэг дээрх эквтвалент ачаалал /ESALs/-ын тооцоонд ачаалал

шилжүүлэх коэффициентийг /LEFs/ хэрэглэх нь : Америкийн Автозам, Тээврийн

Байгууллагаас (AASHTO) гаргасан жишээнүүдийг ашигласан арга - Ачааллын

эквивалент үзүүлэлтийг ESALs тооцоонд хэрэглэх талаар 2.2-р зүйлд тооцооны

жишээгээр харуулсан болно. Иймд ESALs -ын тоон утгыг тэдгээртэй харьцуулах

боломжтой болгон файл болгож ХДЖ системд цаашид ашиглан, уг стандартаар

бүрэн хүчин төгөлдөр болголоо. Уг аргачлал нь системд бүрэн төгс хэрэгжиж

байгаа. Тооцооны загварын тоон жишээн дэх хөтлөгч тэхлэг гэдэг нь дан тэнхлэг

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

13

бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хөтлөх үүрэг гүйцэтгэдэг дан тэнхлэгийг

хэлнэ.

Хөдөлгөөний урсгал дах бүх тээврийн хэрэгслийн нийт ачааллын эквивалент

үзүүлэлтийг ESALs тооцохдоо тээврийн хэрэгсэл бүрийн ангилал, тэнхлэгийн тоо,

тэнхлэгийн төрөл, ачааллын хэмжээ, ангилал зэргийг харгалзан хүснэгтээс

"тээврийн хэрэгслийн эквивалент үзүүлэлт"-ийг тодорхойлно. "Тээврийн

хэрэгслийн эквивалент үзүүлэлт"-ийг тодорхойлохдоо бүх тэнхлэгийн хувьд

тэнхлэг тус бүрийн төрөлд харгалзах "18кип 8 эквивалент тэнхлэгийн ачаалал"

болон ачааллын ангилал тус бүрийг тэнхлэгийн тоогоор үржүүлж тооцно. Бүх

тэнхлэгийн хувьд эквивалент тэнхлэгийн ачааллын (EALs) нийлбэр бол эквивалент

тэнхлэгийн ачааллын (EALs) дундаж тоо үзүүлэлтийг ангилал бүрийн тээврийн

хэрэгслийн тоонд хуваах замаар тооцно.

5.10. Зөрчил - Хэрэглэгчийн оруулсан бүх параметрийн алдаа зөрчлийг ХДЖ

системийн I, II, III, IV төрлүүд тодорхойлно. Стандартын 4-р хүснэгтэнд үзүүлсэн

алдаа зөрчил нь хоёр үсгээр товч тэмдэглэгдэн дэлгэц дээрх өгөгдөл үзүүлэлтийг

харуулах бүрд хамт гарч мэдээлэгдэж байна. Хэрэглэгчид зориулан 15 хүртэл

алдаа зөрчлын кодыг тэмдэглэн үзүүлнэ.

4-р хүснэгт - Зөрчлийн код

Алдаа зөрчил Код

Дугуйн ачаалал WL

Тэнхлэгийн ачаалал AL

Тэнхлэгийн ачааллын бүлэглэл AG

Тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даац GV

Гүүрийн ачааллын томьёо BF

Хурд хэтрэлт OS

Хурд бага US

Хурдатгал AC

Хурдны бууралт DE

5.11. Хурдатгал - ХДЖ системийн III, IV төрлүүдээр тээврийн хэрэгслийн

хурдатгалыг хэмждэг. Хурдны өөрчлөлтийг хурдатгал гэнэ. Хурдатгалыг эсрэг

үзүүлэлтийг хурд бууралт гэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хүч нь

хурдатгалыг бий болгодог. Энэ хурдатгал зогсож буй тээврийн хэрэгсэлтэй

харьцуулбал тээврийн хэрэгслийн жин тэнхлэгүүд болон дугуйнд хуваарилагдахад

чухал нөлөөлдөг. ХДЖ системийн мэдрэгчүүд өнгөрөн гарч буй тээврийн

хэрэгслийн дугуй, тэнхлэгийн ачааллыг хэмжин, системийн программаар

тодорхойлон ямар нэг өндөр хурдатгалтай тээврийн хэрэгслийг тогтоох чадвартай.

Хурдатгалын дундаж утгыг 0,6м/с2 -аар авах ба үүнээс их тохиолдолд алдаа

зөрчилөөр бүртгэгдэнэ. Хурдатгалыг тоон утгыг хэрэглэгч өөр утгаар өгөх

боломжтой бөгөөд хэрэв өгөөгүй тохиолдолд ХДЖ системийн программ

хурдатгалын утгыг 0,6м/с2 -аар шууд авч тооцно.

5.12. Хэрэглэгчийн тайлбар код - ХДЖ системийн I, II, III, IV төрлүүдэд аль

тээврийн хөдөлгөөний өгөгдлийг бүртгэхийн өмнө гурван оронтой тооноос бүрдсэн

хэрэглэгчийн тайлбар кодыг оруулах боломжтойгоор зохион бүтээгдсэн.

8 1кип = 1000 фунт -хүч. Мөн 1 кип = 4448.2216 Н = 4.4482216 кН.

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

14

5.13. Дугуйн хүчийг мэдрэгч - Тээврийн хэрэгсэл мэдрэгчүүдээр тоноглогдсон авто

замын зурвасаар зорчин, дугуй нь мэдрэгч бүхий хэсэгт дөхөж очиход дугуйн хүч

мэдрэгчүүдэд дохиолол ирэн хэмжилт эхэлнэ.

5.13.1 ХДЖ системийн I, III, IV төрөлд хэрэглэхээр дугуйн хүч хэмждэг мэдрэгчийг хэрэглэгч суурилуулахын өмнө туршиж баталгаажуулсан байхыг борлуулагчаар шаардах хэрэгтэй бөгөөд гарах дохиоллыг тодорхойлно. Энэ дохиолол нь үйлчилж буй ачааллын 2% дотор загвар дугуйн ачаалалтай шугаман хамааралтай байна. Загварын дугуйн ачааллыг мэдрэгчийн хүчин чадлын 10, 50, 90%-тай тэнцэх хэмжээгээр гурван түвшинд үйлчлүүлнэ. Энэ гурван түвшин бүрд ачааллын хэмжээ түүний бодит үзүүлэлтийн 0,25% дотор байгаа эсэхийг хэмжиж шалгана. Мэдрэгчийн уртааш тэнхлэгийн дагуу (хөдөлгөөний чиглэлд), мэдрэгчийн өргөний 2 хуваасан талуудын төгсгөлүүд дээр буюу хоорондоо ижил зайтай (1,8м) гурван шугмын хэсгээр ачаалал үйлчилнэ. Аль түвшний ачаалал үйлчлэхэд бүртгэгдсэн энэ гурван дохиоллын хамгийн өндөр болон хамгийн нам дохиоллуудын зөвшөөрөгдөх зөрүү нь хамгийн өндөр дохиоллын 2% -тай тэнцүү байна. 5.13.1. ХДЖ системд хэрэглэх мэдрэгч бүрийн төрөл байрлалыг хэрэглэгч зааж

өгнө. ХДЖ системийн II төрөлд тэнхлэгийн ачааллын пьезо төрлийн мэдрэгчийг

замын зурвасын өргөнийг нийтэд нь хамарч байхаар (зурвасын өргөн ихэнхдээ

3,6м) суурилуулна. Тэнхлэгийн ачааллын пьезо төрлийн мэдрэгчийг

суурилуулахын өмнө мэдрэгчийн уртын дагууд 0,3м ба түүнээс бага зайтайгаар

олон дахин давтагдах ачааллын нөлөөнд туршин, дохиоллын зөрүү 1-р ангилалд

нийцэж буйг (7 хувиас дээр) тодорхойлон баталгаажуулсан байхыг хэрэглэгч

борлуулагчаас шаардана .

6. Хэрэглэгчийн шаардлага

6.1. Талбайн нөхцөл - ХДЖ системийг зохистой ажиллуулахын тулд хэрэглэгч

системийн мэдрэгчүүдийг суурилуулах газар, нөхцөлийг зөв сонгон байрлуулах

шаардлагатай. ХДЖ системийг ашиглах үеийн анхаарлаасаа илүү ХДЖ системийг

суурилуулах байрлалыг сонгон, суурилуулах үйл ажиллагаанд хэрэглэгч онцгой

анхаарах шаардлагатай.

6.1.1. Замын хэвтээ тэнхлэг дээр - ХДЖ системийн мэдрэгчүүдийг 1.7км-ээс

багагүй радиус бүхий хэвтээ эргэлттэй замын хэсэгт байрлуулна. ХДЖ системийн

мэдрэгчүүдийг хэвтээ эргэлтийн муруйн эхлэлээс 60м-ийн өмнө, муруйн

төгсгөлөөс 30м-ийн цаана байрлуулна.

6.1.2. Замын дагуу огтлол дээр - Замын дагуу налуутай хэсэгт ХДЖ системийг

байрлуулахдаа ХДЖ сиситемийн I, II, III төрлийн хувьд 2%-иас ихгүй налуутай

хэсэгт, харин IV төрлийг 1%-иас ихгүй налуу хэсэгт байрлуулж болно. Ингэхдээ

тухайн налуу хэсгийн эхлэлээс 60м-ийн наана, төгсгөл хэсгээс 30м-ийн цаана ХДЖ

системийн мэдрэгчүүдийг байрлуулна.

6.1.3. Замын хөндлөн огтлол дээр - ХДЖ системийн I, II, III төрлийг хөндлөн

хэвгий нь 3%-иас ихгүй хэсэгт, IV төрлийн хувьд 1%-иас ихгүй байна. ХДЖ

системийн мэдрэгчүүдийг тухайн хэсгийн эхлэлээс 60м-ийн наана, төгсгөлөөс 30м-

ийн цаана тус тус байрлуулна.

6.1.4. Зурвасын өргөн, тэмдэглэгээ - ХДЖ системийн мэдрэгчүүдийг

суурилуулах цэгээс 60м-ийн наанаас эхлэн хучилт 3.4-4.3м өргөн байх

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

15

шаардлагатай бөгөөд энэ өргөн нь мэдрэгч суурилуулах газраас 30м-ийн цаана

хүртэл үргэлжиж байвал зохино. ХДЖ системийн мэдрэгчүүд байрлуулах хэсэгт

хурдны замын зурвасын ирмэгээс 100-150мм урттай цагаан зураасаар хучилт дээр

тэмдэглэгээ хийнэ. Цагаан зураасын өргөн 100-150мм байна. Цагаан зураас нь

хучлитын ирмэгээс 1м-ийн зайтай байна.

6.1.5. Хучилтын гадаргуун тэгш, толигор байдлын хувьд - ХДЖ системийн

мэдрэгчүүдийн байрлах цэгээс 60м-ийн наанаас эхлэн мөн 30м-ийн цаана хүртэл

хэсэгт хучилтын гадаргуу тэгш жигд байх шаардлагатай. 150мм-ийн голчтой, 3мм-

ийн зузаан дугуй хавтан хэлбэрийн мэдрэгчийн өмнө 6м урт шугам татна. Энэ

шугмыг дор зааснаар байрлуулан, энэ хэсэгт маневрлана.

6.1.5.1 ХДЖ системийн мэдрэгчүүдийн тэнхлэгийн эхэнд, эсвэл мэдрэгчийн

эгнээний эхэнд замын зурвас тус бүрийн ирмэгийн дагуу шугмыг байрлуулна.

Хамгийн захын мэдрэгчээс мэдрэгчийүүдийн байрлах тэнхлэг хүртэл зайг дор

үзүүлэв.

Зурвасын ирмэг Мэдрэгчүүдийн төвөөс дагуу чиглэл дэх зай, м

Баруун 6 9 13 18 23 28 33 38 43 48 53 58 62

Зүүн 6 11 16 21 26 30 35 40 45 50 55 60 65

6.1.6. Хучилтын бүтээц - Хэрэглэгч ХДЖ системийн шаардлага хангасан

хучилтын хийц, тэгш гадаргуу бүхий замын хэсэгт мэдрэгчүүдийг байрлуулснаар

ашиглалтын хугацаанд сайн байх болно. Туршлагаас үзэхэд битумэн хучилт (уян

хучилт)-ыг бодвол цементбетон хучилт болон бусад хөшүүн хучилт удаан

хугацааны турш гадаргуун тэгш байдлаа хадгалдаг байна. 90м урттай тасралтгүй

хүчитгэсэн бетон хучилт, эсвэл 6м ба түүнээс богино зайтай хөндлөн заадас бүхий

цементбетон хучилттай хурдны зам, гол замууд дээр ХДЖ системийг

байрлуулахдаа онцгой анхаарах хэрэгтэй. Хучилтанд ХДЖ системийг суурилуулж

арчилсны дараа хөшүүн төрлийн хучилтын гадаргуу тэгш жигд байх ёстой.

Системийг суурилуулсны дараа хэрэглэгч хучилтыг зүлгэж тэгшилэн, гадаргуун

гулсалт эсэргүүцэх чадвар зэргэлдээх хэсгүүдтэй адил, сайн байгаа эсэхийг

шалгаж баталгаажуулна.

Замын уян хучилттай хэсэгт, 15м урттай, хучилтын нийт зузаанд асфальтан

хучилттай эсвэл харлуулсан дайрган суурьтай байх тохиолдолд цементбетон

хучилттай хэсгийн төгсгөлд системийг суурилуулахдаа хёор төрлийн хучилтын

хөшүүн шинж чанарыг тооцно. Тээврийн хөдөлгөөний явцад ХДЖ системийн

арчлалт, засвар, байрлалыг сольж тавих ажиллагааг гүйцэтгэхэд аюул осолтой,

өртөг өндөртэй байдаг. Иймд суурилуултын ажлыг анхандаа зөв оновчтой хийх

хэрэгтэй.

6.1.7. Тоног төхөөрөмжийн орчин нөхцөл - Тоног төхөөрөмж борлуулагчаас

зөвшөөрсөн, хэрэглэгчид тавьсан шаардлагыг хангасан орчин нөхцөлд ХДЖ

системийн тоног төхөөрөмжийг хадгалах болон ажиллуулах шаардлагатай.

6.1.8. Эрчим хүч - Хэрэглэгч нь ХДЖ системийг 4.1-р зүйлд заасны дагуу

цахилгаан хүчээр хангах, эсвэл зориулалтын цэнэглэдэг цахилгаан эрчим хүчээр

ажиллуулна.

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

16

6.1.9. Мэдээллийн өгөгдөл - Хэрэглэгч нь ХДЖ системийн талбайн төхөөрөмж,

суурин компьютер хооронд мэдээлэл дамжуулахад тохиромжтой өгөгдөл

мэдээллийн холбоог хэрэглэгч сонгох хэрэгтэй. Энэ өгөгдлийн холбоо ХДЖ

системийн үзүүлэлтийг дэлгэцэнд харуулах чадвартай, түүнд бас тохиргоо хийх

боломжтой байна.

6.1.10. Температурын хязгаар - ХДЖ систем хэвийн ажилладаг агаарын

температурын хамгийн их, хамгийн бага хэмийг хэрэглэгч тодорхой зааж өгнө.

Тухай температурын хязгаар дотор ХДЖ систем хэвийн ажиллах чадвартайг

гэрчилсэн баримтаар борлуулагч хэрэглэгчийг хангах үүрэгтэй.

6.2. Сонглт, зөвлөмж ба нэмэлт шинж чанар - ХДЖ системд ажиллах аливаа

сонголт, тусламж зөвлөмж, нэмэлт үзүүлэлт, командуудын талаар хэрэглэгчийн

зүгээс зааж өгнө. Мөн хэрэглэгч нь дэлгэц дээр нэгэн зэрэг гарах өгөгдлийн төрөл,

бүртгэх тээврийн хэрэгслийн тоо зэргийг зааж өгнө.

6.3. Давтан тохиргоо - ХДЖ системийн арчлалтын ажил болон шилжүүлэн

байрлуулах бүрд хэрэглэгч системд дахин давтан тохиргоо хийнэ. Тохиргоог жилд

1-ээс цөөнгүй удаа хийнэ. Өгөгдлийн гэнэтийн эсвэл тохиолдлын өөрчлөлт гарах

үед бас давтан тохиргоо хийнэ. ХДЖ системийн I, II, III төрлийн хувьд дахин

тохиргоог 7.5-р зүйлд заасан аргачлалаар, харин IV төрлийн хувьд дахин тохиргоог

7.4.5-д заасан аргаар тус тус гүйцэтгэнэ.

6.4. Хүлээн зөвшөөрөх туршилт - шинээр ХДЖ системийн худалдан

нийлүүлэлтийн гэрээ, эсвэл хуучин ХДЖ системийг сайжруулж шинэчлэх гэрээнд

хэрэглэгч турших аргачлал, туршилтын төлөвлөгөө (хуваарь) зэргийг тодорхойлон

заасан байна. Хүлээн авалтын өмнө буюу борлуулагчид эцсийн төлбөрийг хийхийн

өмнө туршилтын үр дүнг хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн байна. ХДЖ системийг

суурилуулж, шинэчлэн тохируулсны дараа борлуулагч, хэрэглэгч, эсвэл

хэрэглэгчийн албан ёсны төлөөлөгч нар хамтдаа байлцан талбай дээр уг

тжршилтыг гүйцэтгэн (7.5-р зүйлийг үзнэ үү). Энэ шаардлага нь хөдөлгөөний

хяналт хийхэд болон туршилтын тээврийн хэрэгслээр туршилт гүйцэтгэхэд гарах

зардлыг оролцуулан бусад туршилтын зардал, алдагдлыг хэрэглэгч, борлуулагч

нар харилцан хүлээн зөвшөөрөх, жил бүрийн тохиргооны ажлыг тодорхой болгох

зорилготой. Энэ зорилгоор 7.6-р зүйлд Хүлээн авах үеийн талбайн туршилт

явуулах аргачлалыг тусган оруулав.

6.4.1. Хүлээн зөвшөөрсөн туршилтын төрөл - Хүлээн зөвшөөрөх туршилтын

шаардлагаар бол борлуулагч ХДЖ системийг шалгалтын (хүлээн зөвшөөрөх)

туршилтаар нарийн чанд шалгасан байх ёстой. Уг туршилт нь тухайн системийн

хамгийн зохистой, бүрэн хүчин чадлаараа ажиллах чадварыг үзүүлж батлан

илэрхийнэ. Энэ туршилтаар тухайн системийн бүх үйлдлийн функцүүдийн

ажиллагааг өндөр нарийвчлалтай шалгана. Ингэснээр системийн мэдрэгчүүд бүх

төрлийн тээврийн хэрэгслийн өргөн хязгаарт хэлбэлзэх ачааллыг мэдрэн бүртгэх

нөхцөлийг хангана. Хэрэв санал болгож буй системийн төрөл, загвар нь 7-р хэсэгт

заасны дагуу зохих туршилт шалгалтанд амжилттай байсан талаарх албан ёсны

итгэмжилсэн баталгааг борлуулагч өгсөн тохиолдолд хэрэглэгч 6.1-р зүйлд

зааснаар талбайн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Хэрэв системийг

суурилуулилтын явцад алдаа гарвал борлуулагч засаж залруулна. Хэрэв

борлуулагч дээр дурдсан баталгааг гаргаж өгөөгүй тохиолдолд хэрэглэгч уг

Page 17: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

17

системийн найдвартай ажиллагааны талаар итгэлгүй байх бөгөөд магадгүй зохих

туршилт шалгалтанд оруулахыг шаардах ба хэрэглэгч талбайн зохих нөхцөлийг

бүрдүүлэх талаар борлуулагчтай харилцан тохиролцно. Хэрэглэгч өөрөө бие даан

талбайн нөхцөлийг бий болгосон тохиолдолд туршилтыг талбай дээр хийж

эхлэхийн өмнө зохих үзүүлэлт, шинж чанарыг зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа

эсэхийг борлуулагч шалгахаар гэрээгээр тохиролцсон байна. Өөр тохиолдолд

ХДЖ системийн ажиллагаа шаардлага хангахгүй болсны харицлагыг өорлуулагч

хэрэглэгч хоёулаа хүлээнэ.

6.4.2. Хүлээн зөвшөөрөх талбайн туршилт - 7.6-р зүйлд зааснаар хүлээн

зөвшөөрөх үеийн талбайн туршилтыг Хүлээн зөвшөөрөх туршилтын оронд 6.4.1-д

заасан шаардлага болон нөхцөлөөр хийж болно. Хүлээн зөвшөөрөх туршилтын

энэ хялбарчилсан хэлбэр нь ХДЖ системийн ажиллагааны энгийн буюу анхан

шатны нөлөө, шинж чанарыг илэрхийлэн үзүүлдэг.

7. ХДЖ системийн ажиллагааны туршилтын аргууд

7.1. Хамрах хүрээ - Энэ бүлэгт бүх төрлийн ХДЖ системийн ажиллагааг үнэлэх

туршилтын аргуудын талаар өгүүлнэ. ХДЖ системийн аливаа шинэ болон

сайжруулсан төрөл, загварт туршилт хийх аргачлалыг 7.2, 7.3, 7.4-р хэсэгт заасан

болно. Мөн талбайд системийг шинээр суурилуулах үед хийх туршилтын

аргачлалыг 7.6-р хэсэгт оруулсан. Жин. ачаалал болон тэнхлэг хоорондын зайн

үнэлгээнд гарах хазайлт, зөрүүг аль болохоор багасгахын тулд, мөн систем

суурилуулах явцад, эсвэл талбайн нөхцөл өөрчлөгдөх үед гарах хазайлт зөрүүг

багасгахын тулд талбай дээр хийх тохиргооны аргачлалыг энэ бүлэгт багтаасан.

ХДЖ системийн үнэлгээний тоон утгатай харьцуулалт хийх үндсэн утгыг

тодорхойлохын тулд зогсож буй тээврийн хэрэгслийг хэмжих, жинлэхийг

туршилтын болон тохиргооны аргачлалд хоёуланд нь шаарддаг. Статик тээврийн

хэрэгслийг жинлэх аргачлалыг дараах хэсэгт заасан болно.

7.1.1. Зогсож буй тээврийн хэрэгслийг жинлэх тоног төхөөрөмж - Зогсож буй

тээврийн хэрэгслийг жинлэхэд ашиглах бүх төрлийн тоног төхөөрөмжүүдийг

хэрэглэхээс 30 хоногийн өмнө Технологи, Стандартын Үндэсний Институтын

(National Institute of Standard and Technology handbook - NIST) гарын авлагад

заасан зөвшөөрөгдөх хазайлтанд нийцэж буй эсэхээр шалгаж баталгаажуулсан

байна. ХДЖ системийн дугуйн ачааллын өгөгдөл шаардлагын нарийвчлалд

нийцэхээр жинлэгчээр ХДЖ системийн I, II, III ба IV төрлийн дугуйн ачааллыг

тодорхойлно. Дугуйн ачаалал жинлэгч нь хамгийн багадаа 2 ширхэг, онцгой

тохиолдолд 6 ширхэг байх шаардлагатай. Тэнхлэгийн ачааллын жинлүүрийн

хавтан, эсвэл олон тавцант жинлүүрийн хавтангаар тээврийн хэрэгслийг

жинлэхдээ 7.1.2-р зүйлд заасны дагуу зэргэцэн байрлах хатуу тавцангууд дээр

тээврийн хэрэгслийн тэнхлэгийн хоёр талын дугуйг зэрэгцүүлэн байрлуулж

жинлэнэ.Энэ техник хэрэгслийг ашиглан тэнхлэгийн хоёр талын дугуйн ачааллыг

жинлэх замаар дугуйн ачааллыг тодорхойлж болно. Тэнхлэгийн ачааллын

жинлүүр, олон тавцант жинлүүр, тэнхлэг ачаалал хэмжигч, хос дугуйн ачаалал

хэмжигч зэрэг нь Үндэсний Стандарт, Хэмжил Зүйн газрын гарын авлагад заасан

нарийвчлалыг хангаж байвал ХДЖ системийн II, III төрлийн дугуйн ачааллыг

Page 18: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

18

тодорхойлоход эдгээр техник хэрэгслийг ашиглаж болно. Дугуйн ачаалал

хэмжигчээр хэрэв хэмжих шаардлагатай бол тэнхлэгийн ачааллын жинлүүр, олон

тавцант жинлүүрийн алинаар нь ч ХДЖ системийн III, IV төрлийн дугуйн ачааллыг

хэмжиж болно.

7.1.2. Зогсож буй тээврийн хэрэгслийг жинлэх тоног төхөөрөмжийн хэрэглээ -

Зогсож буй тээврийн хэрэгслийн бүх дугуйн хучилтын гадаргуунтай шүргэлцэх

хэсгийн ачааллыг хэмжихдээ дээр дурдсан тоног төхөөрөмжийн ачаалал хүлээн

авах зориулалттай 6мм зузаан хавтан дээр тээврийн хэрэгслийн дугуйг байрлуулж

хэмжилт хийнэ. Ачаалал хүлээн авах хавтан 2%-ийн налуу байна. Дугуй хучилт

хоорондын шүргэлцлийн гадаргуун эгц босоо чиглэлд байрлуулах зорилгоор

хэмжих хэрэгслийг жийргэвч тавцан, эсвэл өөр тохирох тавцан хэрэглэх эсвэл

хучилтын гадаргуутай зэрэгцүүлэн тавцанг хучиланд шигтгэн суулгаж байрлуулна.

Дугуйн ачааллын мэдээлэл шаардалагатай үед хос дугуйн ачаалал хэмжигчээр

нэгэн зэрэг дугуйн болон тэнхлэгийн ачааллыг хэмжиж болно. Дугуйн ачааллын

мэдээлэл шаардлагагүй үед тээврийн хэрэгслийн тэнхлэг бүрийг тэнхлэгийн

ачаалал хэмжигч, эсвэл олон тавцант жинлэгч, зөөврийн жинлэгч, хос дугуйн

ачаалал жинлэгч зэрэг техник хэрэгслээр нэгэн зэрэг тэнхлэгийн ачааллыг хэмжин

тодорхойлж болно. Тэнхлэгийн ачааллын төрлийг тодорхойлохдоо шаардагдах

тооны жинлэгч техник хэрэгслээр нэгэн зэрэг бүх тэнхлэгийн ачааллыг жинлэх

замаар тодорхойлж болохоос гадна хос дугуй ачаалал жинлэгч эсвэл тэнхлэгийн

ачаалал жинлэгч зэрэг техник хэрэгсэл дээр тэнхлэгээ зөв байрлуулан тодорхойлж

болно. Дугуйн ачааллыг хэмжих үед тээврийн хэгрэгслийн явалтын тоог аль болох

багасгана. Дугуйн ачааллыг тодорхойлохдоо тээврийн хэрэгслийн бүх дугуй

хэмжилтийн багаж дээр бүгд бүрэн гарч тоормозлосны дараа хэмжилтийг

гүйцэтгэнэ. Бүх дугуйн ачааллын нийлбэр эсвэл бүх тэнхлэгийн ачааллын нийлбэр

нь тээврийн хэрэгслийн нийт жин болно. Тээврийн хэрэглсийн инерцийн хүч буурч,

тээврийн хэрэгсэл тогтворжсоны дараа дугуйн ачааллын хэмжилтийг эхэлнэ. Учир

нь тээврийн хэрэгсэл хэмжилтийн багаж дээр гарч зогссоноос хойш 3 секундын

дотор дугуйн ачаалал 3-аас багагүй хуваариар өөрчлөгддөг байна. Хэрэд тээврийн

хэрэгсэл хэмжих багаж дээр гарч зогсон тоормозлосны дараа 6 секундэнд бүрэн

тогтворжихгүй бол ийм тээврийн хэрэгслийг туршилтанд (хэмжилтэнд) ашиглахгүй.

7.1.3. Туршилтын машиныг хэмжих ба жинлэх аргачлал - Талбайн хүлээн авах

туршилт, хүлээн зөвшөөрөх туршил болон тохиргоо хийх аргачлалд туршилтын 2

тээврийн хэрэгсэл ашиглана. Доорх аргачлалаар зогсож байх үеийн тээврийн

хэрэгслийн жин, ачаалал болон тэнхлэг хоорондын зайг тодорхойлно.

7.1.3.1. Туршилтын тээврийн хэрэгсэл бүрийн тэнхлэг хоорондын зайг 0,3м-ийн

нарийвчлалтай хэмжиж өгөгдлийг бүртгэнэ.

7.1.3.2. Туршилтын тээврийн хэрэгсэл тус бүрийг 3-аас цөөнгүй удаа жинлэнэ.

Ингэхдээ 7.1.7 ба 7.1.2-д заасны дагуузогсож буй машины тэнхлэг бүрийн төгсгөл

дээрх дугуйн ачааллыг хэмжинэ. Дугуйн ачааллын шинэ хэмжилт хийж эхлэхийн

өмнө тээврийн хэрэгслийг хэмжилтийн багаж хэрэгслээс буулгаж, хэмжилтийн

багажаа хэмжих чиглэлд байрлуулна. Тээврийн хэрэгслийг жинлэх бүрдээ

тээврийн хэрэгслийн дугуй, тэнхлэг, чиргүүлийн тэнхлэгийн ачаалал зэргийг

тодорхойлохын тулд дугуйн ачааллын нийлбэр, тээврийн хэрэгслийн нийт жинг

хэмжинэ.

Page 19: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

19

7.1.3.3. Туршилтын тээврийн хэрэгсэл тус бүрийг 3-аас цөөнгүй удаа жинлэсэн

үр дүнгээр бүх дугуйн ачаалал, чиргүүлийн дугуйн ачаалал, нийт жингийн

арифметик дундажийн тооцоолно. Энэ арифметик дундажаас тухайн нэг тоон утга

бүрийн зөрүүг ашиглан зөрүүний хувийг тооцно.

7.1.3.4. Туршилтын тээврийн хэрэгсэл бүрийн ачаалал, жингийн тоон үзүүлэлт

арифметик дундажаас хэлбэлзэх хязгаарыг дараах байдлаар тогтоож

хязгаарлана. Үүнд тээврийн хэрэгслийн нийт жингийн утга = ±2%, чиргүүлийн

тэнхлэгийн ачаалал = ±3%, тэнхлэгийн ачалал = ±4%, дугуйн ачаалал = ±5%

байна. Эдгээр хязгааруудыг ХДЖ системийн судалгааны үед хийгдсэн бодит

ажиглалт, үнэлгээнд тулгуурлан тогтоосон.

7.1.3.5. Хэрэв ачааллын эсвэл жингийн хэмжсэн болон тооцоолсон аливаа тоон

утга заасан хязгаараас хэтэрвэл тухайн тоон утгыг залруулахдаа туршилтын

тээврийн хэрэгсэл бүрийг жинлэх ажиллагааг 3-аас цөөнгүй удаа давтан хийнэ.

7.1.3.6. Ачааллын эсвэл жингийн тухайн үзүүлэлт заасан хязгаар багтах хүртэл

жинлэх ажиллагааг 7.1.3-д зааснаар давтан хийнэ.

7.1.3.7. Туршилтын тээврийн хэрэгсэл 3-аас цаангүй удаа амжилттай хийгдсэн

жинлэх ажиллагааны үр дүнгээр дугуйн ачааллын, тэнхлэгийн ачааллын,

чиргүүлийн тэнхлэгийн ачааллын болон тээврийн хэрэгслийн нийт жин тус бүрийн

арифметик дцндажийг тодорхойлно.

7.2. ХДЖ системийн I, II төрлийн хүлээн авах туршилтын төрөл

7.2.1. Хамрах хүрээ - Зохистой, таатай талбайн нөхцөлд тээврийн хөдөлгөөний

ачааллын үйлчлэлд ХДЖ системийн шинэ төрөл, загварын ажиллах хүчин чадал,

чадварыг үнэлэхийн тулд хийгдэх Хүлээн авах туршилтын төрлийн талаар энд

тайлбарлах болно. Практикт их сонирхдог ХДЖ системийн I, II төрлийн талаар энд

тусгасан. ХДЖ системийн төрөл тус бүрийн үзүүлэлт, шинж чанарт тавигдах

шаардлагын талаар энэ стандартын Хэсэг 5-д тусгасан ба үүнтэй холбоотой

хэрэглэгчид тавигдах шаардлагыг Хэсэг 6-д тусгасан болно. ХДЖ системийг

Хүлээн авах туршилтаар үнэлэхдээ ачааллын нэгж хэсэг болох 2 туршилтын

тээврийн хэрэгслээс гадна хөдөлгөөний урсгалаас 51 тээврийн хэрэгслийг сонгон

авч хамруулна. Хөдөлгөөний урсгалд олон ангиллын тээврийн хэрэгсэл байвал

хэрэглэгч өмнөх хэмжилтийн ажиллагаанд оролцоогүй ангиллыг нэмж болно.

Хэрэв хөдөлгөөний урсгалд цөөн ангиллын тээврийн хэрэгсэл байвал зонхилж буй

ангиллын тээврийн хэрэгслээр нэмж оруулан 51 болгоно. Ачаалал нь

тогтворждоггүй тээврийн хэрэгслийг энэ ажиллагаанд авахгүй (7.1.2-д заасан).

Туршилтын явцад тээврийн хэрэгслийг ижил ангиллын өөр тээврийн хэрэгслээр

орлуулахыг хориглоно. ХДЖ систем дээгүүр туришлтын тээврийн хэрэгслийг

заасан хамгийн их ба бага хурдтайгаар (16км/ц ба 130км/ц) олон удаа давтан

явуулж, ХДЖ системийг үнэлэхдээ дундаж хурдтай явууулна. Тээврийн олон

ангиллыг төлөөлөх ачааллаар ХДЖ системийг туршихын тулд эдгээр нэмэлт 51

тээврийн хэрэгслийг сонгон авч байгаа юм. Ачааллын туршилтанд хэрэглэж буй

бүх тээврийн хэрэгслийг 7.1.1, 71.12 ба 7.1.3- зааснаар баталгаажсан жинлэгч

төхөөрөмжөөр хөдөлгөөнгүй байдалд жинлэнэ.

7.2.2. Ач холбогдол, хэрэглээ - Хүлээн авах туршилтын үр дүнгээр ХДЖ

системийн I, II төрлийн үзүүлэлт, хүчин чадлаараа уг стандартын хэсэг 5-д заасан

шаардлагыг хангаж буй эсвэл хэтэрч буй гэдгийг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

Page 20: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

20

Үүнээс гадна хамгийн таатай нөхцөлд системийн тухайн төрөл, загварын хүчин

чадлын хүрч болох хамгийн дээд хязгаарыг тогтооно. Хүлээн авах туршилтыг

хамгийн таатай нөхцөлд явуулах бөгөөд үүнд хучилтын гадаргуун нөхцөл,

байрлал, дугуйн динамик хүчний давтамж чухал нөлөө үзүүлнэ. 6-р Хэсэгт өгсөн

шаардлагуудыг хэрэглэгч заавал хангах шаардлагатай.

7.2.3. Хүлээн авах туршилтын талбай - Туршилт явуулахын өмнө ХДЖ систем

суурилуулсан талбайг хэрэглэгч борлуулагч хоёулаа шалган хүлээн авч

зөвшөөрсөн байна. Замын хучилтын гадаргуун бодит байдал, ХДЖ системийн

мэдрэгчийн суулгасан байдлыг зорчих зурвас тус бүрээр 6.1-р зүйлд заасан

хэрэглэгчид тавигдах шаардлагын төрөл зүйл тус бүрээр шалган баримтжллуна.

7.2.4. Хүлээн авах туршилтын ачаалал өгөх нэгж хэсэг - Хүлээн авах

туршилтаар ХДЖ системийг үнэлэхдээ туршилтын нэгж хэсгээр ачаалал өгнө.

Туршилтын энэ нэгж хэсэгт хоёр тээврийн хэрэгсэл орох бөгөөд энэ хоёр нь заасан

хурдтайгаар ХДЖ системийн мэдрэгчүүд дээр олон дахин явж өнгөрнө. Мөн

хөдөлгөөний урсгалаас сонгон авсан тээврийн хэрэгслүүдээс санамсаргүй

дарааллаар сонгон авч мөн хурдтай явуулна. Хөдөлгөөний урсгал дахь тээврийн

ангилал (5.2-д заасан) тус бүрийн тээврийн хэрэгслийн тоог 5-р хүснэгтэнд

үзүүлэв. Ачаалал өгөх туршилтын нэгж хэсгийн талаар 7.2.1-ээс үзнэ үү.

7.2.5. Тохиргоо - Хүлээн авах туршилт эхлэхээс өмнө 48 цагийн дотор ХДЖ

системд тохиргоо хийсэн байна. Тохиргоо 7.5-д заасан тохиргоо хийх аргачлалын

дагуу хийж гүйцэтгэнэ.

7.2.6. Туршилтын ажиллагаа - Хүлээн авах туршилт хийхэд хэрэглэгч дараах

үе шатуудыг багтаан гүйцэтгэх үүрэг хариуцлага хүлээнэ.

7.2.6.1. Хэрэглэгч борлуулагч хамтран 6.1-р зүйлийн шаардлагад нийцсэн ХДЖ

системийн талбайд хамгийн их тохирох талбайг сонгоно.

7.2.6.2. Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байдалд жинлэх зориулалттай

талбай нь ХДЖ системийн байрлах талбайгаас тодорхой зайд байрласан байх

бөгөөд тэр хэсгийн тээврийн хөдөлгөөнийг хянах боломжтой, туршилтын тээврийн

хэрэгсэлүүд маневрлах, олон дахин давтан явж өнгөрөх хөдөлгөөний аюулгүй

байдлыг хангасан байна.

5-р хүснэгт - ХДЖ системийн х үлээн авах туршилтын ачаалал өгөх туршилтын

нэгж хэсгийн бүрэлдэхүүн

Тээврийн хэрэгслийн

ангилал

Сонгосон тээврийн хэрэгслийн

тоо (нийт 51)

05 5

06 5

08(2S1)A 4

08(2S2) 4

08(3S1) 4

Page 21: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

21

09(3S2) 20

11(2S1-2) 3

12(3S1-2)B 3

13 3

A -2 тэнхлэгтэй трактор, дан тэнхлэгтэй трейлер B - 3 тэнхлэгтэй трактор, 2 тэнхлэгтэй трейлер

Тухайн замын хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор туршилтын

явцад эрх бүхий удирдах газраас зохих зөвшөөрөл авсан байна. Ачаалал өгөх бүх

тээврийн хэрэгслийг жинлэх, туршилтын талбайд тоноглол хаалт, тэмдэг,

мэдээллийн самбар байрлуулна (7.1.1).

7.2.6.3. Борлуулагчийн зааварчилгаагаар ХДЖ системийг суурилуулан, 7.5-р

зүйлд заасан аргачлалаар тохиргоог гүйцэтгэнэ.

7.2.6.4. Хэрэглэгч борлуулагч хоёулаа хэлэлцэн тохиролцсны дараа ХДЖ

системд 7.5.5.5-д тогтоосон орчин нөхцөл, үзүүлэлтүүдийг суулгана.

7.2.6.5. Зохих эрх бүхий удирдах газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

заавар, зөвшөөрөл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг баримтлан

туршилтын тээврийн хэрэгсэл тус бүрийг замын зурвас тус бүрээр ХДЖ системийн

мэдрэгч дээгүүр 5 ба түүнээс олон удаа явж өнгөрүүлнэ. Ингэж явахдаа хамгийн их

хурднаас 8км/ц-аар бага хурдтайгаар, мөн хамгийн бага хурднаас 8км/ц-аар илүү

хурдтайгаар тус бүр 5 ба түүнээс олон явалт хийж, тохиргоог гүйцэтгэнэ (7.5.5.3-р

зүйл). Эдгээр хурд тус бүрд 1 ба түүнээс олон явалтыг туршилтын тээврийн

хэрэгслийндугуй зүүн гар талын зурвасын ирмэгээр дайран явна. Мөн түүнчлэн

эдгээр хурд тус бүрийн 1-ээс цөөнгүй явалтыг баруун гар талын зурвасын

ирмэгээр тээврийн хэрэгслийн дугуй дайран өнгөрөхөөр явна. Бусад явалтуудыг

зурвасын төв хэсгээр өнгөрүүлнэ. ХДЖ системийн мэдрэгчүүд дээгүүр явах явалт

бүрийн өмнө ба дараа нь туршилтын тээврийн хэрэгсэл бүрийг хөдөлгөөнүгй

байдалд жинлэнэ (7.1.2-р зүйл). Бүх өгөгдлийг бүртгэж авантуршилтын тээврийн

хэрэгслийн явалт бүрийн өмнө ба хойно нь хөдөлгөөнгүй байдалд жинлэсэн

өгөгдөлтэй харьцуулан ХДЖ системд тохиргоо хийнэ.

7.2.6.6. Хурдны жишиг үзүүлэлт болгон ХДЖ системийн мэдрэгчүүд дээгүүр явах

үеийн машины явалт бүрийн хурдын радар хурд хэмжигч, эсвэл хэрэглэгч

борлуулагч нарын хүлээн зөвшөөрсөн бусад хэрэгслээр хэмжиж ажиглалтын

үзүүлэлтйиг бүртгэнэ. Радаран хурд хэмжигчийг ашиглах тохиолдолд түүнийг

борлуулсан борлуулагчийн зааврын дагуу хэрэглэхээс өмнө 30 хоногийн дотор

тохиргоо хийнэ.

7.2.6.7. Туршилтын тээврийн хэрэгслийн 20 ба түүнээс олон явалтын (2

тээврийн хэрэгслийн 2 төрлийн хурданд 5 ба түүнээс олон явалт) тооцоог 7.2.7-д

зааснаар хийж, хурд ба тэнхлэг хоорондын зай зэргийг багтаасан бүх үзүүлэлтийн

шаардлагаар ХДЖ системийн ажиллах функцийг харьцуулна. Функцүүдийн талаар

4-р Хэсгээс, ажиллагааны талаар 5-р Хэсгээс үзнэ.

Page 22: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

22

7.2.6.8. Хэрэв туршилтын 2 тээврийн хэрэгслийн явалтаар гүйцэтгэсэн ачаалал,

жин тэнхлэг хоорондын зайг ХДЖ системээр хэмжсэн бүх үр дүнгийн 5 ба түүнээс

их хувь нь стандартын шаардлага хангахгүй байвал хэрэглэгч туршилтын 2

тээврийн хэрэгслийн явалт, сонгон авсан 51 тээврийн хэрэгслийн явалтуудын нийт

үр дүнгийн 95%-иас багагүй хувь нь стандартад заасан хүлцэх хязгаарт байгаа

эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв энэ шаардлага хангаж байвал уг

төхөөрөмжөр туршилтыг цаашид үргэлжүүлнэ.

7.2.6.9. Хэрэв ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрвөл уг стандартын 7.2.4-д

зааснаар Хүлээн авах ачааллын туршилтад хэрэглэх туршилтын тээврийн

хэрэгслийг тээврийн урсгалаас сонгон гүйцэтгэнэ.

7.2.6.10. Сонгосон тээврийн хэрэгслүүд бүгд хэвийн хурдтайгаар ХДЖ системийн

мэдрэгчүүдээр дайран өнгөрсний дараа тээврийн хэрэгсэл бүр зогсож жинлүүлэх,

тэнхлэг хоорондын зайгаа хэмжүүлэх шаардлагатай.

7.2.6.11. Стандартын 7.2.7-д зааснаар тооцоо хийж, Хэсэг 5-д заасны дагуу

Хүлээн авах ачааллын туршилтанд 7.2.4-д заасан 2 тээврийн хэрэгсэл болон

бусад тээврийн хэрэгслийн туршилтын ХДЖ системийн хүчин чадал, үзүүлэлтийг

стандарттайй харьцуулна.

7.2.6.12. Стандартын 7.2.8-д заасны дагуу үр дүнг тайлбарлаж тайлан бичнэ.

7.2.7. Тооцоо - ХДЖ иситемээр хэмжсэн үзүүлэлтүүдийн өгөгдлийг стандартын

шаардлагын дагуу үнэлэх, тоон үзүүлэлтийг харьцуулахын тулд хөдөлгөөнгүй

байдалд тээврийн хэрэгслийн жин, ачааллын тодорхой тоон утгыг тодорхойлохын

тулд тооцоо хийх шаардлагатай.

7.2.7.1. Жин, ачааллын жишиг үзүүлэлтийг тооцоолох аргачлал - Дугуйн

ачааллын жишиг үзүүлэлтийн тодорхойлохдоо зөвхөн зохих гэрчилгээтэй жингийн

багаж хэрэгсэл (7.1.1-р зүйл) ашиглана. Дугуйн ачааллуудын нийлбэрээр жингийн

болон ачааллын жишиг утгыг тооцож гаргана. Дугуйн ачааллын үнэлгээ хийдэг

ХДЖ системийн хувьд 2 дугуйн ачааллын нийлбэрээр тэнхлэгийн ачааллын жишиг

утгыг тодорхойлох ба тэнхлэгийн ангилал бүрийн бүх дугуйн ачааллын нийлбэрээр

тэнхлэгийн ангиллын ачааллын жишиг үзүүлэлтийг, тээврийн хэрэгслийн бүх

дугуйн ачааллын нийлбэрээр тээврийн хэрэгслийн нийт жингийн жишиг тоон утгыг

тус тус тодорхойлно. Дугуйн ачааллын үнэлгээ хийдэггүй ХДЖ системийн хувьд

зохих тэнхлэгийн ачааллын нийлбэрээр тэнхлэгийн ангиллын ачаалал болон

тээврийн хэрэгслийн нийт жинг тооцоолно. Хэрэв дугуйн ачаалал жинлэгч

ашиглахгүй тохиолдолд дугуйн ачааллын нийлбэрийг тодорхойлоход дээрх

аргачлалыг ашиглана.

7.2.7.2. Үзүүлэлтүүдийн өгөгдлийн үл тохиролын хувийг тооцоолох аргачлал - 2-

р хүснэгтэд өгсөн үзүүлэлт бүрийн өгөгдлийг ХДЖ системээр хэмжин тодорхойлно.

Үзүүлэлтийн өгөгдлийн ялгааны хувийг тооцоолж жишиг тоон утгыг дорх

хамаарлаар тодорхойлно.

энд, - тухайн үзүүлэлтийн жишиг үзүүлэлт, ХДЖ системээр хэмжсэн өгөгдлийн утга хоёрын ялгаа (зөрүү), жишиг утгаас хувиар илэрхийлсэн.

Page 23: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

23

С - ХДЖ системээр хэмжсэн үзүүлэлтийн тоон үзүүлэлт; R - тухайн үзүүлэлтийн жишиг үзүүлэлт; 7.2.7.3. Тухайн үзүүлэлт бүрийн зөвшөөрөгдөх хүлцэл (хазайлт) -ээс хэтэрсэн

зөрүүнүүдийн тоог тодорхойлохдоо тухайн үзүүлэлтийн хэмжигдсэн утгуудын нийт

тооноос хувиар илэрхийлнэ. Дорх хамаарлаар тодорхойлно:

энд, - зөвшөөрөгдөх хазайлтын утгаас хэтэрсэн зөрүүний хувь;

- зөвшөөрөгдөх хазайлтаас хэтэрсэн зөрүүнүүдийн тоо;

- тухайн үзүүлэлтийг хэмжсэн нийт тоо;

7.2.8. Туршилтын үр дүнгийн тайлбар ба тайлан бүртгэл - Хэрэв ХДЖ

системийн заасан функцэд алдаа гарах, эсвэл туршилтын 2 тээврийн хэрэгслийн

бүх явалтын үр дүн ба сонгосон тээврийн хэрэгсэл бүрийн нормаль хурдтай явсан

1 явалтын үр дүнгийн үзүүлэлтийн өгөгдлийн тооцсон зөрүү нь зөвшөөрөгдөх

хазайлтаас 5% ба түүнээс их байвал ХДЖ системийг дифункц эсвэл алдаатай гэж

тэмдэглэнэ.

7.2.9. Нарийвчлал ба хүлцэх хазайлт - Туршилтын аргын нарийвчлал болон

хүлцэх хазайлтын тухай нотолгоо нь тодорхой зорилгоор туршилт хийхэд чухал

хэрэгтэй. Туршилтыг 1 ба түүнээс олон лабораторид, эсвэл тодорхой нөхцөлд

явуулан туршилтын үр дүнгүүдийг харьцуулах үед байж болох хэлбэлзэл, хүлцэх

хазайлтын хэмжээг төлөвлөхөд удирдамж болдог. ХДЖ системийн I, II төрлийн

хувьд энэ хүлээн авах туршилтын аргачлал болон тооцооны нарийвчлал, хүлцэх

хазайлтын хэмжээг тодорхойлсон байна.

7.3. ХДЖ системийн III төрлийн Хүлээн авах туршилтын төрөл

7.3.1. Хамрах хүрээ - ХДЖ системийн III төрлийн хүлээн авах туршилтыг

явуулах аргачлалыг энд өгүүлнэ. Энэ төрлийн систем нь гол зам, эсвэл 1 ба

түүнээс олон зурвас бүхий гол замуудад мэдрэгчүүдээр алдабан жинлэдэг

хэрэгсэлтэй хамт суурилуулахаар зохион бүтээгдсэн бөгөөд үүнийг гол замуудад

суурилуулна. Энэ систем нь хэрэглэгчийн заасан хурдны хязгаар болох 16км/ц-аас

130км/ц хурдтай яваа жингийн болон ачааллын хязгаар хэтэрсэн байж болох

тээврийн хэрэгслийг хэмжин илрүүлнэ. Тээврийн хэрэгслийн жинг хэмжиж хяналт

тавих замаар уг систем нь тээрийн хөдөлгөөний албан ёсны хяналтын

төхөөрөмжинд хяналт тавина. Өөрөөр хэлбэл жингийн хязгаараас хэтэрсэн

тээврийн хэрэгслийг зогсоож, харин хэтрээгүй тээврийн хэрэгслийг зогсолтгүй

шууд явах боломжтой болгоно. Хүлээн авах туршилтын төрөл нь гадаад орчны

хамгийн таатай тээврийн хөдөлгөөний ачаалалтай үед явагдана. Энэ туршилтанд

ХДЖ системийн III төрлийн сонирхол татаж буй тээврийн хэрэгслийн ангиллын

заавал хамруулна. ХДЖ системийн III төрлийн шинж чанар, ажиллагааны

шаардлагын талаар 5-р хэсэгт, хэрэглэгчид тавигдах шаардлагын талаар 6-р

хэсэгт тусгагсан. ХДЖ системийн III төрлийн нарийвчлал I, II төрлийнхөөс бага

зэрэг өөр бөгөөд жингийн төхөөрөмжийн жишиг үзүүлэлтийг талбайд хэд хэдэн

удаа явуулсан туршилтын үр дүнгээр тогтооно. Хүлээн авах ачааллын туршилтыг

Page 24: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

24

хөдөлгөөнгүй зогсож буй тээврийн хэрэгслийн жингийн болон ачааллын тооцоонд

болон хэмжилтэн дэх гарах өөрчлөлтийг үнэлэх зорилгооор төлөвлөн гүйцэтгэдэг.

Өөөрөөр хэлбэл уг системээр гаргасан олон төрлийн үзүүлэлтүүдийн өгөгдлийг

үнэлдэг ХДЖ системийн нарийвчлал юм. ХДЖ системийн мэдрэгчүүд нь замаар

явж өнгөрөх тээврийн хэрэгслийн хурд хэтрэлтийг илрүүлэх үнэлэх чадвартай.

Хүлээн авах туршилт явуулах газарт (талбайн орчинд) 7.1.1 ба 7.1.2-д заасны

дагуу баталгаажуулсан хэмжүүр бүхий жинлэгчийг суурилуулан ачааллын

туршилтанд ашиглах бүх тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байдалд жинлэнэ.

ХДЖ системийн III төрлийн мэдрэгчүүдийг замын зурвасуудад суурилуулсны

дараа хүлээн авах турш илтыг энд дурдсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ. Харин

7.3.6.1-д заасан хурдны бууралттай үед туршилтыг уг аргаар хийхгүй. Системийн

III төрөл нь I төрлийнтэй адил хурдны шалгууртай ба нарийвчлал нь хүснэгт 2-д

өгсөн жин ба ачааллын тоон утгын 95% -ийн магадлалтай байхад хангалттай.

7.3.2. Ач холбогдол ба хэрэглээ - Хүлээн авах туршилтын үр дүнгээр ХДЖ

системийн III төрлийн үзүүлэлт, хүчин чадлаараа уг стандартын 5-р хэсэгт заасан

шаардлагыг хангаж буй эсвэл хэтэрч буй гэдгийг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

Үүнээс гадна хамгийн таатай нөхцөлд системийн тухайн төрөл, загварын хүчин

чадлын хүрч болох хамгийн дээд хязгаарыг тогтооно. Хүлээн авах туршилтыг

хамгийн таатай нөхцөлд явуулах бөгөөд үүнд хучилтын гадаргуун нөхцөл,

байрлал, дугуйн динамик хүчний давтамж чухал нөлөө үзүүлнэ. 6-р хэсэгт өгсөн

шаардлагуудыг хэрэглэгч заавал хангах шаардлагатай.

7.3.3. Хүлээн авах туршилтын талбай - 7.2.3-аас үзнэ үү.

7.3.4. Хүлээн авах ачааллын туршилтын нэгж хэсэг - ХДЖ системийн

ачааллын нэгж хэсгийг хүлээн авах туршилтын төрлөөр тогтоох ажиллагаа 7.2.4-д

заасантай адил байна. Тээврийн урсгалаас сонгосон тээврийн хэрэгсэл бүрийн

дорх үзүүлэлтийн жин эсвэл ачаалал нь зохих ёсны хязгаарын 80% байвал дээр

заасанд хамаарахгүй. Энэ үзүүлэлтэнд тээврийн хэрэгслийн нийт жин, тэнхлэгийн

ачааллын ангилал, тэнхлэгийн ачаалал, эсвэл дугуйн ачаалал орно.

7.3.5. Тохиргоо - 7.2.5-аас үзнэ үү.

7.3.6. Аргачлал - ХДЖ системийн III төрлийн хувьд Хүлээн авах туршилтын

аргачлал нь дор дурьдсан зүйлээс бусад нь 7.2.6-д заасантай адил юм.

7.3.6.1. Стандартын 7.2.6.8-ын дараа, хэрэв туршилтыг үргэлжүүлэхийг

зөвшөөрсөн бол замын зурваст байрлуулсан ХДЖ системийн ажиллагааг

туршилтын машин бүрийг 50-60км/ц хурдтайгаар ХДЖ системийн мэдрэгчүүд дээр

явж, мэдрэгч дээгүүр өнгөрөхдөө 1 секунд огцом тоормозлоно. Зөрчлийн код DE

(4-р хүснэгт)-ээр сөрөг хурдатгалыг илрүүлж тодорхойлно. Тогтсон хурдтай

явалтуудын хувьд эдгээр явалтуудын жингийн ХДЖ системээр хэмжсэн үнэлгээг

харьцуулж, өгөгдөлд эдгээр харьцуулалтыг ASTM-ийн Е17-р дэд зөвлөлд

тайлагнана. Тайланг 7.2.6.9-р зүйлд заасны дагуу тайлагнана.

7.3.7. Тохиргоо - 7.2.7-г үзнэ үү.

7.3.8. Туршилтын үр дүнгийн тайлбар, тайлан - 7.2.8-г үзнэ үү.

7.3.9. Нарийвчлал ба хүлцэх хазайлт - ХДЖ системийн хүлээн авах туршилтын

III төрлийн нарийвчлал ба хүлцэх хазайлтыг тооцох аргачлал, тооцоог

тодорхойлсон.

7.4. ХДЖ системийн Хүлээн авах туршилтын IV төрөл:

Page 25: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

25

7.4.1. Хамрах хүрээ - Замаар явж буй тээврийн хэрэгслийн жингийн хязгаарын

хэтрэлт болон ачааллын хязгаарын хэтрэлтийг илрүүлэх зорилгоор ХДЖ

системийн IV төрлийг зохион бүтээсэн. 5-р хэсэгт заасан шаардлагад нийцэх

эсэхийг тогтоох хүлээн авах туршилтын аргачлалыг энд таййлбарлана. 16км/ц ба

түүнээс бага тогтмол хурдтай явах тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн

хэмжилтүүдээс эхлээд зогсож буй тээврийн хэрэгслийн дугуйн хэмжээс, ачааллын

үнэлгээ, эсвэл ХДЖ системийн мэдрэгчүүд дээр зогссон тээврийн хэрэгслийн

дугуйн ачааллын хэмжилтэнд хэрэглэх жишиг үзүүлэлтийг тогтоох өгөгдөл

цуглуулах аргыг уг аргачлалд оруулсан. Дугуйн ачааллын жишиг утгыг

тодорхойлохдоо тээврийн хэрэгслийг дугуйн ачаалал жинлэгч дээр бүрэн

байрлуулж, 7.1.2-д заасантай адил хэмжилтийг гүйцэтгэнэ. ХДЖ системийн

мэдрэгчүүд нь замаар явж өнгөрөх тээврийн хэрэгслийн хурд хэтрэлтийг илрүүлэх

үнэлэх чадвартай. Хүлээн авах туршилт явуулах газарт (талбайн орчинд) 7.1.1 ба

7.1.2-д заасны дагуу баталгаажуулсан хэмжүүр бүхий жинлэгчийг суурилуулан

ачааллын туршилтанд ашиглах бүх тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байдалд

жинлэнэ. ХДЖ системийн IV төрлийн мэдрэгчүүдийг замын зурвасуудад

суурилуулсны дараа хүлээн авах туршилтыг энд дурдсан аргачлалын дагуу

гүйцэтгэнэ.

7.4.2. Ач холбогдол ба хэрэглээ - Хүлээн авах туршилтын үр дүнгээр ХДЖ

системийн III төрлийн үзүүлэлт, хүчин чадлаараа уг стандартын 5-р хэсэгт заасан

шаардлагыг хангаж буй эсвэл хэтэрч буй гэдгийг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

Үүнээс гадна хамгийн таатай нөхцөлд системийн тухайн төрөл, загварын хүчин

чадлын хүрч болох хамгийн дээд хязгаарыг тогтооно. Хүлээн авах туршилтыг

хамгийн таатай нөхцөлд явуулах бөгөөд үүнд хучилтын гадаргуун нөхцөл,

байрлал, дугуйн динамик хүчний давтамж чухал нөлөө үзүүлнэ. 6-р хэсэгт өгсөн

шаардлагуудыг хэрэглэгч заавал хангах шаардлагатай.

7.4.3. Хүлээн авах туршилтын талбай - Талбайд тэнхлэгийн ачалал хэмжигч

эсвэл олон тавцант ачаалал хэмжигч шаардлагатай. Бусад шаардлагууд 7.2.3-д

заасантай адил байна. Дагуу налуу хэмжээ хөндөлн хэвгийн хэмжээнээс 1%-иас

ихгүй байна.

7.4.4. Хүлээн авах ачааллын туршилтын нэгж хэсэг - 7.3.4-г үзнэ үү.

7.4.5. Тооцоо - Хүлээн авах туршилт эхлэхээс өмнө 7 хоногийн дотор IV

төрлийн туршилтын дугуйн хүчийг мэдрэгчүүд (5.13-г үзнэ үү) дээр туршилтанд

хэрэглэх бүх дугуйн шүргэлцэх талбай бүрэн шүргэлцэн өнгөрч буйг шалган

тохируулна. Энэ тохиргооны нарийвчлалыг Стандарт ба Технологийн Үндэсний

Институтаас (NIST) гаргасан гарын авлагад заасан харьцуулан шалгана. IV

төрлийн дугуйн шүргэлцлийн талбайгаагаар дугуйн динамик хүчийг мэдрэгчийн

хэмжилт нь 3 ба 16км/ц хурдтай явж өнгөрөх тээврийн хэрэглсийн дугуйн хүчний

үзүүлэлтээр тохируулна. IV төрлийн жингийн хэмжилтэнд ашиглаж буй бүх багаж

хэгэрслийг NIST гарын авлагад заасны дагуу дугуйн ачааллын жишиг үзүүлэлтээр

харьцуулан шалган баталгаажуулсан байна. Энэ ажилын Хүлээн авах туршилт

эхлэхээс 30 хоногийн өмнө хийж тохируулсан байна.

7.4.6. Аргачлал - ХДЖ системийн IV төрлийн хувьд хүлээн авах туршилтын

аргачлал нь дор дурдсан зүйлсээс бусад нь 7.2.6-р зүйлд заасан адил байна.

Page 26: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

26

7.4.6.1. Уг стандартын 7.2.6.2-д дурдсан тэнхлэгийн ачаалал хэмжигч эсвэл

олон тавцант хэмжигч нь туршилтын талбайд эсвэл түүнтэй ойр байрлаж болно.

7.4.6.2. Туршилтын тээврийн хэрэгслийн хамгийн бага хурд 3км/ц, дундаж хурд

10км/ц, 13км/ц, хамгийн өндөр хурд 16км/ц байна.

7.4.6.3. Ачаалал болон жин бүрийн дундаж утгаас зөрүүтэй байх ялгааг тооцож

тодорхойлон, 2-р хүснэгтийн утгатай ялгааг харьцуулна.

7.4.6.4. Стандартын 7.2.6.8-ын дараа, хэрэв туршилтыг үргэлжүүлэхийг

зөвшөөрсөн бол замын зурваст байрлуулсан ХДЖ системийн ажиллагааг

туршилтын машин бүрийг 12-16км/ц хурдтайгаар ХДЖ системийн мэдрэгчүүд дээр

явж, мэдрэгч дээгүүр өнгөрөхдөө 1 секунд огцом тоормозлоно. Зөрчлийн код DE

(4-р хүснэгт)-ээр сөрөг хурдатгалыг илрүүлж тодорхойлно. Тогтсон хурдтай

явалтуудын ХДЖ системээр хэмжсэн үнэлгээг харьцуулж, өгөгдлийн

харьцуулалтын тайланг 7.2.6.9-р зүйлд заасны дагуу тайгнана.

7.4.6.5. Уг стандартын 7.2.7.2-д заасны дагуу ХДЖ системийн ачааллын болон

жингийн үзүүлэлт жишиг үзүүлэлт хоёрын зөрүүг тооцож, зөрүүг хувиар биш

килограммаар илэрхийлэн гаргана.

7.4.7. Тохиргоо - 7.2.7-г үзнэ үү.

7.4.8. Туршилтын үр дүнгийн тайлбар, тайлан - 7.2.8-г үзнэ үү.

7.4.9. Нарийвчлал ба хүлцэх хазайлт - ХДЖ системийн хүлээн авах туршилтын

IV төрлийн нарийвчлал ба хүлцэх хазайлтыг тооцох аргачлал, тооцоог

тодорхойлсон.

7.5 I, II, III төрлийн ХДЖ системийн тохиргоо хийх ажиллагаа

7.5.1 Хамрах хүрээ –Энэхүү ажиллагаа \журам\ нь I, II, III төрлийн ХДЖ системийн

талбай дээр тохиргоо хийх ажилд зориулагдана. Энэхүү ажиллагаанд хэрэглэгч

борлуулагчтай, эсвэл түүний эрх бүхий төлөөлөгчтэй хамтран гүйцэтгэнэ. Энэхүү

ажиллагаа нь Хүлээн зөвшөөрөх туршилт бүрийн үндсэн суурь хэсэг тул талбайн

хүлээн авах туршилт (7.6-р зүйлийг үзнэ үү) бүрд оруулахыг зөвлөдөг. Үүгээр

замын зурвас бүрд байрлуулсан ХДЖ системийн мэдрэгчүүд дээгүүр ачаалж,

урдьчилан жинлэж, мөн хэмжилт хийж (7.1.3-р зүйлийг үзнэ үү) бэлтгэсэн

туршилтын хоёр тээврийн хэрэгслээр заасан хурдтай олон удаа явалт хийхийг

шаарддаг.

7.5.2 Тохиргооны ач холбогдол ба хэрэглээ–ХДЖ системийн дугуйн хүч

мэдрэгчүүд нь ихэнхдээ хугацаанаас хамаарсан дохиолол өгөхөөр зохион

бүтээгдсэн байдаг. Энэ дохиолол нь хучилтын гадаргууд перпендикуль үйлчилж

буй дугуйн динамик хүчний давтамжтай шугаман хамааралтай байдаг. Тохиргооны

үүрэг зорилго бол туршилтын тээврийн хэрэгслийн хурд, дугуйн хүчний дохиог

тухайн тээврийн хэрэгслийн зогсож байх үеийн дугуйн ачаалал, тэнхлэг хоорондын

зай хэмжээтэй тохируулан засварлах тоон үзүүлэлтийг тогтоон ХДЖ системийн

тооцоонд оруулах зорилготой юм. Дугуйн динамик хүч нь тээврийн хэрэгслийн эд

ангийн бүрдэл, ХДЖ системийн мэдрэгчүүд, мөн мэдрэгчүүдийн байрлаж буй

хучилтын орчин ба хучилтын гадаргуу зэрэг хүчин зүйлсийн нөлөөллийн үр дүн

юм. ХДЖ системийг суурилуулсан газар бүрд хучилтын гадаргуу ба мэдрэгчийн

суурилуулалт өөр өөр байдаг. Бас тээврийн хэрэгсэл бүр дугуй, тэнхлэг, холбоос,

жин, хурдны өөрийн онцлог шинж чанартай байдаг. Ийм учраас ХДЖ системийн

Page 27: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

27

ажиллагаанд нөлөөлөх талбайн эдгээр онцлог, хурдны онцлог болон тээврийн

хэрэгслийн онцлогийн нөлөөллийг илрүүлэн тодорхойлох болон тэдгээр сөрөг

нөлөөллийг талбайн хэмжилтийн тооцоонд нөхөн оруулах ородлого хийх зайлшгүй

шаардлагатай байдаг. Тохиргооны ажиллагааг I, II, III төрлийн ХДЖ системийг

талбайд байруулсны дараа яаралтай хийнэ. Системийг шинэчлэн суурилуулсан

үед, мөн талбайн нөхцөлд эсвэл ХДЖ системийн бүрэлдэхүүнд (энд системийн

программ хангамж хамрагдана)өөрчлөлт орох бүрд энэ тохиргоог давтан

хийнэ.Үүнээс бусад тохиолдолд давтан тохиргоог жилийн давтамжтай гүйцэтгэнэ.

7.5.3 Ачааллын тохиргооны туршилтын нэгж – Ачааллын тохиргооны туршилтын

нэгжид ачаалж, урдьчилан жинлэж, хэмжилт хийж бэлтгэсэн туршилтын хоёр

тээврийн хэрэгсэл хамрагдах бөгөөд замын зурвас бүрд байрлуулсан ХДЖ

системийн мэдрэгчүүд дээгүүр урьдчилан тогтоосон хурдтайгаар энэ хоёр

тээврийн хэрэгслээр хэд хэдэн удаа явалт хийнэ. Ачаалласан туршилтын

тээврийн хэрэгслийн нэг нь 5-р ангилал, нөгөө нь 9-р ангиллынх (3-р хүснэгтийг

үзнэ үү) байна. Туршилтын эдгээр тээврийн хэрэгслүүд нь техникийн

үзүүлэлтээрээ тухайн замаар явж буй ихэнх тээврийн хэрэгслүүдийг төлөөлнө гэж

хэрэглэгч тооцож үзсэн байна. Туршилтын эдгээр тээврийн хэрэгслийг түүний нийт

ачаа-даацын 90%-иас багагүй хэмжээгээр ачаалсан байна. Ачааг жигд тэнцвэртэй,

хөдөлгөөнгүй байрлуулсан байна. Тусгай арчилгааны ажлаар туршилтын тээврийн

хэрэгслийн дугуй сайн нөхцөлд (динамик тэнцвэртэй байдал) байгаа эсэх болон

дугуйн хийн даралт зохих хэмжээнд байгаа эсэх зэргийг шалгаж

баталгаажуулна.Туршилтын хоёр тээврийн хэрэгслийн жингийн жишиг үзүүлэлт

болон хэмжилтийг 7.1.3-р зүйлд заасны дагуу хийнэ.

7.5.4 Талбайн нөхцөл–Эхний тохиргооны ажиллагаа эхлэхийн өмнө, ХДЖ

системийн мэдрэгчүүдийг байрлуулсан замын зурвас бүрийн өнөөгийн байгаа

бодит нөхцөлийг тоон үзүүлэлтээр илэрхийлэн, цаашдын ажиллагаанд хэрэглэх

зорилгоор үүнтэй холбоотой бүртгэл мэдээллийг (хучилтын гадаргуун тэгш толигор

байдлын хэмжилтийн талаар 6.1.5-р зүйлээс үзнэ үү) хийнэ. Мэдрэгчийн

ойролцоох хучилтын гадаргууг дугуй хавтан, тэгш өнцөгт шугмаар хэмжин, 3мм-ээс

их хэлбэлзэлтэй хучилтын хэсгийг хэмжээ болон байрлалыг бүртгэж тэмдэглэнэ.

Тохиргооны ажиллагаа эхлэх үеийн, явцын, төгсгөлийн хугацаа болон ны хугацаа

болон агаарын дундаж температурыг хэмжиж тэмдэглэнэ. Эхний тохиргооны

дараа, ХДЖ системийн мэдрэгчүүдээс 60метрийн наана ба 30метрийн цаана

хүртэлх хэсгийг хамарсан хучилтын гадаргуун тэгш толигор байдалд хэмжилт

хийнэ. 6м тэгш өнцөгт шугам ба дугуй хавтангаар хэмжсэн өгөгдөл нь дагуу огтлол

болосвруулах, компьютерт өгөгдөлийн загварчлал хийхэд нилээд тохиромжтой

хэмжилтийн хувилбар юм.

7.5.5 Аргачлал – Замын тоноглосон зурвас бүрд талбайн тохиргоо хийхэд дараа

алхамаар гүйцэтгэнэ. Үүнд:

7.5.5.1 Борлуулагчийн зөвөлгөөний дагуу эсвэл амжилттай гүйцэтгэж үнэлэгдсэн

өмнөх туршлага дээр тулгуурлан ХДЖ системийн бүх үзүүлэлтийг тохируулна.

7.5.5.2 Тохиргоо хийсэн радар хурд хэмжигчээр эсвэл хэрэглэгч(хэрэглэгчийн ашиг

сонирхолыг хамгаалах хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч ), борлуулагч хоёрын

хүлээн зөвшөөрсөн бусад аргаар (дугуйн хурд хэмжигч) туршилтын хоёр тээврийн

хэрэгсэл тус бүрийн хурдыг ХДЖ системийн мэдрэгч дээгүүр дайран өнгөрөх явалт

Page 28: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

28

бүрд хэмжинэ. Хэрэв радар хурд хэмжигчийг ашиглах тохиолдолд борлуулагчийн

зөвлөсөн аргаар хэрэглэхийн өмнө 30 хоногийн дотор тохиргоо хийсэн байна.

7.5.5.3 Олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хөдөлгөөний аюулгүй байдлын заавар

болон бусад аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс туршилтын тээврийн

хэрэгсэл бүрээр ХДЖ системийн мэдрэгчүүд дээгүүр тогтоосон хамгийн их ба

хамгийн бага хурдтайгаар гурав ба түүнээс олон явалтуудыг гүйцэтгэнэ. I, II, III

төрлийн ХДЖ системийн хувьд хамгийн их хурд нь 130км/ц, хамгийн бага хурд нь

16км/ц гэж тогтоосон. Тогтоосон хамгийн их хурд нь талбай дээрбуюу зам дээр

албан ёсоор зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас хэтрэхгүй байна. Энэ хоёр хурд нь

талбайн буюу замын хөдөлгөөни дундаж хурднаас 20км/ц-аар их болон доогуур

байхаар зөрүүтэй байх ёстой.Туршилтын ачааны машин дундаж хурдтайгаар

мэдрэгчүүд дээгүүр гурав ба түүнээс олон удаа явалт хийнэ. Талбайн буюу замын

хөдөлгөөнд оролцож буй ихэнх ачааны машины хурдыг төлөөлж чадах хурдыг

дундаж хурдаар авч тооцно. Замын баруун ба зүүн зурвасуудын ирмэгээр

туршилтын тээврийн хэрэгслийн дугуй явах байрлалтайгаарнэг ба түүнээс олон

удаагийн явалтыг тухайн хурд тус бүрд хийнэ. Бусад явалтыг тээврийн хэрэгсэлийг

зурвасын голоор явахаар хийнэ. Бүх өгөгдлийг бүртгэн, мөн туршилтын тээврийн

хэрэгсэл бүрийн бүх явалтын тоон мэдээллийг тэмдэглэнэ.

7.5.5.4 Тухайн хурд бүр дэх туршилтын хоёр тээврийн хэрэгслийн жишиг үзүүлэлт,

дугуйн ачаалал, тэнхлэгийн ачаалал, давхар тэнхлэг, нийт жин, тэнхлэг хоорондын

зай зэргийн ялгааг ХДЖ системээр үнэлэн тооцоолж, хувиар илэрхийлэн (7.2.7-р

зүйлийг үзнэ үү) гаргана. Мөн эдгээр үзүүлэлт бүрийн ялгааны дундаж утгыг

тодорхойлно.

7.5.5.5 Борлуулагчийн зөвөлгөөний дагуу өөрчлөлтүүдийг зайлшгүй хийн, тоон

үзүүлэлт бүрийн ялгаануудын дундаж тоон утгаар ХДЖ системийн тохируулна.

Энэ ойролцоогоор тэгтэй тэнцүү байна. Дугуйн ачаалал үнэлдэг ХДЖ системийн (I

төрөл ба магадгүй бусад төрлүүд) хувьд, тохиргоог тээврийн хэрэгслийн тал тус

тусд нь дугуйн ачааллыг үнэлэх замаар хийдэг. Зөвхөн тэнхлэгийн ачаалал

үнэлдэг системийн хувьд, тохиргоог тэнхлэгийн ачаалалуудад хийнэ. Зарим ХДЖ

систем нь сонгосон дугуйнууд, тэнхлэгүүд, эсвэл тэнхлэгийн ачааллын

группүүдийн тээврийн хэрэгсэл дэх байрлал, тэдгээрийн хослол хувьд тохиргооны

үзүүлэлтийг тодорхойлох, түүнийг системд оруулж өгөхийг зөвшөөрдөг командтай

болсон. Энэ команд нь дугуйн ачаалал үнэлдэг ХДЖ системийг чадавхийг

дээшлүүлсэн. Ажиглалтын тээврийн хэрэгсэл тухайн нэг хурдтай явж байх үед

ачааллын, жингийн болон тэнхлэг хоорондын зайн үнэлгээнд тохиргооны

үзүүлэлтийгсистемд тооцон оруулдаг команд ХДЖ системд чухал хэрэгтэй юм.

Эдгээр тохиргооны үзүүлэлтүүдийг туршилтын хоёр тээврийн хэрэгслийн гурван

өөр хурдтайгаар гурав ба түүнээс олон удаагийн явалтын хэмжилтээс тооцон

гаргадаг. Өөр өөр хурдтай явах тээврийн хэрэгслийн хучилтанд үзүүлэх үйлчлэл

нь ялгаатай бол ижил хурдтай явах үед харилцан үйлчлэл нь ижил байна. Хурдны

нөлөөллийг тооцох тохиргоо нь тэнхлэг хоорондын зайг үнэлгээнд нөлөөлж болох

юм.

7.6 I, II, III төрлийн ХДЖ системийн хүлээн зөвшөөрөх талбайн туршилт

7.6.1 Хамрах хүрээ – ХДЖ системийн I, II, III төрлийн шинэ болон сайжруулсан

хувилбарыг тухайн нэг талбайд суурилуулсан үед ХДЖ системийн суурилуулилтыг

Page 29: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

29

үнэлэхээрхэрэглэгч, борлуулагч хоёрын сонгосон туршилтын аргаар системийн

функц, ашиглалтын үзүүлэлт (4 ба 5-р хэсгийг үзнэ үү) шаардлагад нийцэх эсвэл

хэтрэх эсэхийг тогтооход энэ туршилтыг явуулна. Туршилт явуулахдаа хэрэглэгч

талбайн орчин нөхцөлийг (6.1 ба 7.5.4-р зүйлийг үзнэ үү) тоон хэлбэрээр

тодорхойлох, баримтжлуулахыг шаарддаг. Үүнд талбайн туршилтанд ачаалал өгөх

хэрэгсэл болгон туршилтын хоёр тээврийн хэрэгсэл хэрэглэх бөгөөд ХДЖ

системийн төрлүүдийн илүүнарийн чанд хийгддэг Хүлээн авах туршилтын (7.2 ба

7.3-р зүйлийг үзнэ үү) хураангуйлсан хэлбэр юм.

7.6.2 Ач холбогдол ба хэрэглээ –Талбай дээр ашиглахаар шинэ ХДЖ систем

худалдан авахад эсвэл хуучин ХДЖ системээ шинэчлэн сайжруулах гэрээ хийхэд

хэрэглэгч бүтээгдэхүүний эсвэл үйлчилгээний эцсийн төлбөрийг борлуулагчид

төлөхөөс өмнө хүлээн авах туршилтын арга болон туршилт хийх хуваарь хоёрыг

гаргаж өгөхийг хэрэглэгч борлуулагчаар шаардана.

7.6.3 Аргачалал - ХДЖ системийн I, II, III төрлийн шинэ хувилбар эсвэл шинэчилж

сайжруулсан хувилбарыг тухайн нэг талбайд суурилуулангуута хэрэглэгч эсвэл

хэрэглэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч борлуулагчтай хамтран энэ туршилтыг

талбай дээр явуулна. Замын тоноглосон зурвас бүрд дараах шат дарааллаар хийх

шаардлагатай.

7.6.3.1 Стандартын 7.5-р зүйлд тусгасан Тохиргооны Аргачлалыг гүйцэтгэх ба ХДЖ

системд 7.5.5.5-р зүйлд тогтоосон цэсүүдийг суулгана. Хэрэв хэрэглэгч,

борлуулагч хоёулаа урьдчилан урьдаас зөвшөөрөлцсөн бол 7.5-р зүйлд заасан

Талбай дээр Хүлээн авах туршилтын оронд өөр нэг тохиргооны аргачлалыг

хэрэглэж болно.

7.6.3.2 Хэрэглэгч, борлуулагч хоёрын зөвшөөрсөн цэсүүдийг ХДЖ системд

суулгаснаар тохиргоо (7.5.5.3-р зүйл) хийх явцад туршилтын хоёр тээврийн

хэрэгслээр (7.5.3-р зүйл) зурвас бүрд суурилуулсан мэдрэгчүүд дээгүүр дараах

байдлаар явалт хийнэ. Хамгийн хурднаас 8км/ц-аар бага хурдтайгаар тав ба

түүнээс олон удаа явах, мөн хамгийн бага хурднаас 8км/ц-аар их хурдтайгаар тав

ба түүнээс олон удаа явалт хийнэ. Тухайн хурд тус бүрд нэг ба түүнээс олон

удаагийн явалтыг туршилтын тээврийн хэрэгслийн дугуйг замын баруун ба зүүн

зурвасуудын ирмэгээр явуулан хийнэ. Бусад явалтанд тээврийн хэрэгсэл зурвасын

голоор явна. Тохируулсан радаран хурд хэмжигчээр эсвэл хэрэглэгч (хэрэглэгчийн

ашиг сонирхолыг хамгаалах хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч ), борлуулагч

хоёрын хүлээн зөвшөөрсөн бусад аргаар (дугуйн хурд хэмжигч) туршилтын хоёр

тээврийн хэрэгсэл тус бүрийн хурдыг ХДЖ системийн мэдрэгч дээгүүр дайран

өнгөрөх явалт бүрд хэмжинэ.Бүх өгөгдлийг бүртгэн, мөн туршилтын тээврийн

хэрэгсэл бүрийн бүх явалтын тоон мэдээллийг тэмдэглэнэ.Хэрэв радар хурд

хэмжигчийг ашиглах тохиолдолд борлуулагчийн зөвлөсөн аргаар хэрэглэхийн

өмнө 30 хоногийн дотор тохиргоо хийсэн байна.

7.6.4 Тооцоолол –Туршилтын тээврийн хэрэгслүүдийн 20 ба түүнээс олон

удаагийн явалтын хурд, тэнхлэг хоорондын зай болон техникийн нөхцөлд заасан

бусад бүх үзүүлэлтийг 7.2.7-р зүйлд заасны дагуу тооцоолон тодорхойлж, үр дүнг

ХДЖ системийн функц, үзүүлэлтүүдтэй харьцуулна. Функцүүдийн талаар 4-р

хэсгээс, үзүүлэлтүүдийн хүлцэх алдааны талаар 5-р хэсэг болон 6.4.1-р зүйлээс

үзнэ.

Page 30: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

30

7.6.5 Туршилтын үр дүнгийн тайлбар ба тайлан – Системийн төрөл хувилбар,

заасан үзүүлэлтүүдийн цуглуулсан бүх өгөгдөл, боловсруулсан бүх өгөгдөл зэргийг

4-р хэсэгт заасан үзүүлэлтийн дагуу зохих ёсоор үзүүлэх ёстой.Тухайн үзүүлэлт

болон системийн төрөл хувьд, хэрэв үзүүлэлтийн ямар нэг алдаа, эсвэл хоёр

тээврийн хэрэгслийн бүх явалтын үр дүнгийн аль нэг өгөгдлийн тооцоолсон зөрүү

нь 4.1.3-р зүйл, 5-р хэсэг, 6.4.1-р зүйлүүдэд заасан хүлцэлээс 5%-иас хэтэрч

байвалХДЖ тухайн системийг хэвийн ажиллагаагүй эсвэл алдаатай буруу

ажиллагаатай гэж тайлагнах ба Талбайн Хүлээн авах Туршилтанд унасан

баримтыг тайлагнана. Систем туршилтанд унасан эсвэл давсан эсэхээс үл

хамааран хэмжилтээр хийгдсэн бүх өгөгдлийг (үүнд хучилтын гадаргуун байдлыг

тодорхойлсон өгөгдөл ч бас хамрагдана) хүснэгтэд оруулан ASTM зөвлөлийн

Тээврийн хэрэгсэл ба хучилтын системийн E17 зөвлөлд талбайн өгөгдөл

цуглуулах ажил дуусснаас 90 хоногийн дотор илгээнэ.

7.6.6 Нарийвчлал ба хүлцэх алдаа –Үр дүнг шаардлага хангасан эсвэл хангаагүй

гэдгийг тодорхойлдог туршилтын шинэ арга юм. Нарийвчлал ба хүлцэх алдааг

ХДЖ системийн I, II, III төрлийн хувьд энэ Талбайн Хүлээн Зөвшөөрөх Туршилтын

арга ажиллагаа болон тооцоололд тодорхойлсон болно.

8. Түлхүүр үгс

тэнхлэгийн ачаалал, хучилт ба гүүр, автозамын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл,

тээврийн хэрэгслийн жин, даац, хөдөлгөөн дунд жинлэх, ХДЖ

ХАВСРАЛТ

(зөвхөн мэдээллийн зориулалтаар)

А1. ХДЖ СИСТЕМЭЭР НЭГ ТЭНХЛЭГ ДЭЭРХ ЭКВИВАЛЕНТ АЧААЛЛЫГ ТООЦОХ

А1.1 Ачааллын Эквивалент үзүүлэлт ба нэг тэнхлэгийн эквивалент ачаалал

А1.1.1 Сонгосон стандарт тэнхлэгийн төрөл болон ачааллынтодорхой тооны давтамжтайүйлчлэлийн нөлөөгөөр тухайн хучилтын бүтээц эвдэрдэг. Энэ ачааллын үйлчлэлийн тоог тодорхойлон тоон үзүүлэлтээр илэрхийлж, үүний стандарт ачааллын нэг удаагийн үйлчлэлээр хучилтанд эвдрэл үүсгэх стандарт ачааллын нэг удаагийн үйлчлэлийг Ачааллын Эквивалент Үзүүлэлт (Load Equivalence Factor) гэж нэрлэдэг. ХДЖ системийн I ба II төрөлд тээврийн хэрэгслийн хэмжилт бүртгэлд тухайн тэнхлэг эсвэл тэнхлэгийн групп (3.2.7, 3.2.8, 3.2.11-р зүйлийг үзнэ үү) тус бүрд тэнхлэгийн ачаалал (3.2.4-р зүйлийг үзнэ үү) болон төрлийг (урд тэнхлэг, нэг тэнхлэг, хос тэнхлэг, гурван тэнхлэг) тогтоосон өгөгдөлүүд багтдаг. А1.1.2 Нэг тэнхлэгийн эквивалент ачаалал (ESALs) - Хучилтын нийт үйлчилгээний

хугацаанд замаар явах холимог тээврийн урсгал дах тээврийн хэрэгслүүд өөр өөр

тэнхлэгийн төрөл болон өөр өөр тэнхлэгийн ачааллаар хучилтанд үйлчилдэг. Энэ

үйлчлэлийг сонгосон стандарт нэг тэнхлэгийн ачааллын үйлчлэлийн хуримтлал

гэж авч тооцон нэг тэнхлэгийн эквивалент ачаалал (ESALs) гэж нэрлэдэг.

Тодорхой нэг хучилтын бүтээцийн хувьд авч үзсэн эсвэл хэмжсэн холимог

тээврийн урсгалын бүх тээврийн хэрэгсэл тус бүрд нэг тэнхлэг эсвэл тэнхлэгийн

Page 31: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

31

хослол тус бүрээр Ачааллын Эквивалент Үзүүлэлтийг тооцон, тэдгээрийн

нийлбэрээр нэг тэнхлэгийн эквивалент ачааллыг (ESALs) тодорхойлно.

А1.1.3 AASHTO-гийн Ачааллын Эквивалент Үзүүлэлт (Load Equivalence Factor-

LEF) – AASHTO-гийн Ачааллын Эквивалент Үзүүлэлтийг Америкийн Автозам,

Тээврийн албан ёсны нийгэмлэгийн (одоо AASHTO) замын туршилтын явцад (3, 4)

гарган авсан өгөгдлийн статистик дүн шинжилгээнээр тогтоосон. Америкийн

Автозам, Тээврийн албан ёсны нийгэмлэгийн (одоо AASHTO) замын туршилтаас

гаргасан энэ өгөгдлийн статистик дүн шинжилгээг хучилтын бүтээц төлөвлөх,

анализ хийхэд байн байн хэрэглэдэг. 1972он ба 1981онд боловсруулсан Хучилтын

бүтээц төлөвлөх AASHO гарын авлагад, мөн дараачийн хэвлэл болох 1986он ба

1993онд боловсруулсан Хучилтын бүтээц төлөвлөх AASHTO гарын авлагад хатуу

болон уян хучилтын хувьд Ачааллын Эквивалент Үзүүлэлт (LEF)-ийг тооцоход

18000lb ачаалал бүхий нэг тэнхлэгийг стандарт тэнхлэгийн ачаалал, тэнхлэгийн

төрөл болгон сонгосон байдаг. Ачааллын Эквивалент Үзүүлэлт (LEF) бүр нь

тэнхлэгийн ачаалал, тэнхлэгийн төрлөөс гадна уян хучилтын бүтээцийн бат бэх

(бүтээцийн тоон үзүүлэлт- ), эсвэл хатуу хучилтын үеийн зузаан, орчны нөхцөл

буюу хучилтын үйлчилгээний түвшины өөрчлөлт зэргээс хамаардаг. Хучилтын

бүтээцийн эвдрэл гэмтэлийг тодорхойлохын тулд орчны нөхцөл буюу хучилтын

үйлчилгээний түвшины өөрчлөлтийг (үйлчилгээний түвшины өөрчлөлт- ) сонгож

тооцдог. Уян ба хатуу хучилтын хувьд Ачааллын Эквивалент Үзүүлэлт (LEF)-ийг

тодорхойлох AASHTO-гоос гаргасан томьёог дорх үзүүлэв.

А1.2 УЯН ХУЧИЛТЫН НЭГ ТЭНХЛЭГИЙН ЭКВИВАЛЕНТ АЧААЛАЛ (ESALS) БА

AASHTO-ГИЙН АЧААЛЛЫН ЭКВИВАЛЕНТ ҮЗҮҮЛЭЛТ(LEF)

А1.2.1 AASHTO төлөвлөлтийн томьёо - 1972онд боловсруулсан Хучилтын бүтээц

төлөвлөх AASHO гарын авлагын “С” хавсралтанд үзүүлсэн уян хучилтын

төлөвлөлтийн томьёо (2.2-р зүйлийг үзнэ үү):

; (A1.1)

; (A1.2)

(A1.3)

Үүнд, – хос дугуйтай тэнхлэгийн хувьд заасан t хугацааны эхлэл ба төгсгөлд

тэнхлэгийн ачаалал үйлчлэх давтамжийн тоо,

– бүтээцийн тоо. Энэ бүтээцийн тоон үзүүлэлтийг тээврийн хөдөлгөөн, ул хөрс

далангийн хөрсний нөхцөл, ус шүүрүүлэлт, бүс нутгийн цаг уурын хүчин зүйлс

зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж гарган авдаг. Хучилтын үеүүдийн уян

харимхайн модуль, үеийн зузаанд харгалзах коэффициентоор уян хучилтын үеийн

зузааныг үржүүлэн бүтээцийн тоог тодорхойлдог.

- нэг дан тэнхлэг дээрх ачаалал, эсвэл нэг давхар тэнхлэг дээрх ачаалал,

lb/1000;

Page 32: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014 Төсөл

32

- тэнхлэгийн төрлийн код, дан тэнхлэг бол 1, давхар тэнхлэг бол 2 гэж авна;

- ачааллын болон хучилтын бүтээцийн өөрчлөлтийг тооцсон функц. Энэ нь

нөлөөллийн Р дүрсийн эсрэг үйлчилгээний түвшиний W муруй.

- тухайн t хугацаан дах үйлчилгээний түвшиний бууралтыг хүртэл

буурах үзүүлэлтэнд харьцуулсан харьцаа;

- тухайн t хугацааны төгсгөл дэх үйлчилгээний түвшин буюу эцсийн түвшин.

(Үйлчилгээний түвшин гэдэг нь ажиглалтын t хугацаанд тээврийн урсгалын өндөр

эрчим, өндөр хурдтай хөдөлгөөнийг хангаж чадах хучилтын үйлчилгээний

чадварыг хэлнэ.)

А1.2.2 AASHTO-гийн Ачааллын Эквивалент Үзүүлэлт (Load Equivalence Factor-

LEF)-ийн тооцоо - Уян хучилтыг төсөллөх тооцоонд ачааллын эквивалент

үзүүлэлтийг А1.1-р томьёогоор тодорхойлно. Ачааллын Эквивалент Үзүүлэлт гэдэг

нь ижил хучилтын бүтээцтэй ( ), ижил үйлчилгээний эцсийн түвшинтэй

нөхцөлд уян хучилтыг эвдрэх хүртэл үйлчлэх 18000lb ачаалал бүхий тэнхлэгийн

үйлчлэх давтамжийг n төрлийн тэнхлэг болон төрлийн тэнхлэгийн

ачааллын =1 үйлчлэлийн давтамжинд харьцуулсан үзүүлэлт юм. Энэ

Ачааллын Эквивалент Үзүүлэлтийг дараах томьёогоор тодорхойлж болно.

; (A1.4)

; (A1.5)

; (A1.6)

үүнд, - ачааллын эквивалент үзүүлэлт; өгөгдсөн хучилтын бүтээц ( ),

үйлчилгээний эцсийн түвшинтэй нөхцөлд уян хучилтанд n төрлийн тэнхлэг

болон төрлийн тэнхлэгийн ачаалал нэг удаа үйлчлэхэд үзүүлэх нөлөөг 18000lb

ачаалал бүхий тэнхлэгийн үйлчлэх тоогоор илэрхийлсэн тоон үзүүлэт юм.

- i төрлийн (группийн) багц тэнхлэгийн ачаалал, lb/1000;

- тэнхлэгийн төрлийн код: дан /нэг/ тэнхлэгийн хувьд 1, давхар тэнхлэгийн хувьд

2, гурван давхар тэнхлэгийн хувьд 3, (гурван давхар тэнхлэгтэй n=3 ачаалалд

ачааллын эквивалент үзүүлэлтийн тооцооны жишээг 1986 оны AASHTO

аргачлалын 2-р ботийн ММ-р хавсралтын 2.2-р зүйлээс үзнэ үү);

- А1.3-р томьёог үзнэ үү.

А1.2.3 AASHTO төлөвлөлтийн нэг тэнхлэгийн эквивалент ачааллын ESALs тооцоо

- AASHTO төлөвлөлтийн зарчмын дагуу, нэг тэнхлэгийн эквивалент ачаалал

ESALs гэдэг нь 18000lb ачаалал бүхий нэг тэнхлэгийн давтамжит үйлчлэлийн

хуримтлагдсан тоон үзүүлэлт юм. Өөр өөр хэлбэл нэг тэнхлэгийн эквивалент

ачаалал ESALs нь заасан хучилтын бүтээцийн үйлчилгээний чадварт холимог

тээврийн урсгал дах олон төрлийн тээврийн хэрэгсэл болон тэнхлэгийн ачааллын

нийт үйлчлэлийг эквивалент үзүүлэлтэд шилжүүлэн илэрхийлдэг. Холимог

Page 33: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/MNS E 1318-02-2014 (1).pdf · Тус төв нь үндэсний ... хэмжилтийн болон

MNS E 1318-02: 2014

33

тээврийн урсгалтай үед өгөгдсөн хучилтын бүтээц, үйлчилгээний эцсийн түвшиний

хувьд AASHTO-ийн нэг тэнхлэгийн эквивалент ачааллыг ESALs тодорхойлохдоо

бүх тээврийн хэрэгсэл бүрийг тэнхлэгийн төрлөөр (дан, хос, гурван тэнхлэгт) болон

ачааллын хэмжээгээр ангилан, ангилал тус бүрд ачааллын эквивалент

үзүүлэлтийг LEF бодож, тэдгээрийн нийлбэрийг тодорхойлно.Нэг тэнхлэгийн хувьд

тодорхойлсон ачааллын эквивалент үзүүлэлт LEF бол 2000lb ба түүнээс багаар

ачаалсан хоёр тэнхлэгтэй машины зөвхөн үл хөтлөгч тэнхлэгт болон дан дугуйтай

нэг тэнхлэгт хэрэглэгдэх боломжтой. AASHTO байгууллага зөвхөн эдгээр тэнхлэг

дээр хийсэн замын туршилтын өгөгдөл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж,

регресс томьёог сайжруулан боловсруулсан. Туршилтын ачааны машины нэг

дугуйтай хөтлөгч тэнхлэгийн эвдэх нөлөөллийг тусд нь салангид үнэлдэггүй, харин

оронд нь үүнийг туршилтыг ачаанй машины бусад тэнхлэгийн нөлөөллийн үр дүнд

оруулдаг бөгөөд тэнхлэгийн ачаалал гэж нэрлэдэг. AASHTO төлөвлөлтийн

томьёонуудад регрессийн коэффициент нь ачааллын хэмжилтийн нэгжид

мэдрэмтгий байдаг учраас AASHTO төлөвлөлтийн нэг тэнхлэгийн эквивалент

ачааллын ESALs нэгжийг АНУ-д албан ёсоор хэрэглэдэг нэгжээр илэрхийлдэг.