Оноо - chingeltei · web viewДотоод Аудитын албанаас “Орон...

Click here to load reader

Upload: others

Post on 26-Dec-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 4 ДҮГЭЭР

УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2015.12.31

Агуулга

Зорилтын тоо

Хэрэгжилтийн явц

Нийт хувь

100

хувь

90

хувь

70 хувь

50 хувь

30 хувь

10 хувь

ҮНЭЛГЭЭГҮЙ

1

НЭГ. ХҮНЛЭГ ОРЧИН-НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

18

16

2

-

-

-

-

-

98,88

ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЧИГЛЭЛЭЭР

11

8

2

1

-

-

-

-

95,45

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ

6

6

100

2

ХОЁР. НЭЭЛТТЭЙ ОРЧИН-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

23

22

1

99,56

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

3

3

100

ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

5

5

100

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

9

7

2

97,77

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

7

7

100

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР

6

6

100

3

ГУРАВ.ТОХИЛОГ ОРЧИН-ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

4

2

2

95,0

ХОТ ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР

3

2

1

96,66

4

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН-НОГООН ХӨГЖИЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР

4

4

100

ХОГ ХАЯГДАЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ

4

4

100

5

ТАВ. ХЯНАЛТТАЙ ОРЧИН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

25

24

1

99,6

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

8

7

1

98,75

6

ГАМШГААС ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

5

5

100

7

ЦЭРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД

4

4

100

Дүн

145

132

12

1

98,96

НЭГТГЭЛ ГАРГАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН З.НАРАНТУЯА

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 4 ДҮГЭЭР

УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2015.12.31

Бодлого, зорилтын хүрээнд

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжилт

Оноо

1

2

3

4

"Нэг. Хүнлэг орчин-Нийгмийн хөгжлийг хангах зорилтод чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

1.1.1. Дүүргийн хэмжээнд “Боловсрол 2013-2016” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

1. “Боловсрол-2016” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, үр дүнг тайлагнах.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 112 тогтоолоор батлагдсан “Боловсрол-2016” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 5 бүлэг, 14 зорилтын хүрээнд нийт 79 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан мөрдөн ажиллаж ирлээ. Хэрэгжилт 88,6 хувь.

2014-2015 оны хичээлийн жилд “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд 12 багцын 17 судлагдахуунаар 204 багшийн бүрэлдэхүүнтэй баг байгуулан нийт 12 удаагийн сургалтыг зохион байгуулсанаар 700 орчим багш хамрагдаад байна.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга, технологийг сурталчилах харилцан туршлага судлах зорилгоор “Үзүүлэх ажил”-ыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсанаар нийт 180 гаруй хүнийг хамрууллаа. Боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангаж буй сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Хамтдаа хөгжье” сэтгүүлийг гаргаснаар одоогоор 2 дахь дугаарыг олны хүртээл болгоод байна.

Хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдын хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийн төсвөөс 102,7 cая төгрөгийг зарцуулж, 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

100

2. Шинээр ашиглалтад орох 224 дүгээр цэцэрлэгийг тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах.

Цэцэрлэгүүдийн анги, бүлгүүдийн эд хогшил, тоглоом наадгай авахад зориулж дүүргийн төсвөөс 35,0 сая төгрөгийг зарцуулсан.

100

1.1.2 Хүн амын нягтрал суурьшил ихтэй, хороодод хүүхдийн цэцэрлэг шинээр барих, хуучин цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд гэр цэцэрлэг байгуулахыг дэмжих замаар цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэнэ.

1. Дүүргийн 7 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулах.

Дүүргийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 7 дугаар хорооны нутагт 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Бөртэ трейд” ХХК-аас гүйцэтгэн ашиглалтад оруулж, цэцэрлэгийн гадна цахилгааны ажлыг “И Энд Си-Иженеринг” ХХК-аас гүйцэтгэлээ.

100

2. 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжүүлэх.

102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн төсвийн 2304,0 сая төгрөгөөр “Асар өргөө” ХХК-аас гүйцэтгэснээр 2 дугаар давхарын карказын ажил хийгдэж байна.

100

3. 43 дугаар цэцэрлэгт нэмэлт 2 бүлэг байгуулах ажлыг зохион байгуулах.

Орон нутгийн хөгжлийн сангийн 11,5 сая төгрөгөөр 124 дүгээр цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж 124,0 сая төгрөгөөр 43 дугаар цэцэрлэгт нэмэлт бүлэг байгуулах ажлыг “Изо Хаус” ХХК-аас гүйцэтгэсэн.

100

1.1.3. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар шаардлагатай хороодод ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулах, хичээллэх ээлжийн тоог бууруулан, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулна.

1. Хүн амын нягтаршил ихтэй 12, 16, 17 дугаар хороодод бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барих ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулах.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцаас:

1.2200,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Си” ХХК шалгаран ажилласнаар гадна фасадны ажил дуусч дотор засал болон гадаад тохижилтын ажлууд хийгдэж байна.

2.Нийслэлийн төсвийн нийт 2140,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 16 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ньюконстракшн” ХХК шалгарсан. Газрыг бүрэн чөлөөлөн 11 иргэний үл хөдлөх, эд хөрөнгийн нөхөх олговорыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлж нийт 858 630 141 сая төгрөгийг олгуулсан. Барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй явагдан 2015 оны 10 дугаар сарын санхүүжилт олгогдоогүйгээс уурын зуух, сан техникийн холболтын ажлууд саатаж мөн хүйтний улирал эхэлсэнээр ажил түр зогсоод байна.

3. Нийслэлийн төсвийн 2078,0 сая төгрөгөөр хийгдэх 17 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчээр “Рокпейнт групп” ХХК шалгарсан. 2015 онд төсөвт 878,0 сая төгрөг батлагдсан. Гадна шугам сүлжээний зургийг “ОНИКС” ХХК-аас хийсэн. Гадна фасадны ажил хийгдэж дуусан дотор заслын ажлууд хийгдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгаа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

90

1.1.4. Сургууль, цэцэрлэгийн орчныг “Хамгаалалттай тусгай бүс” болгон хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангана.

1. Сургууль, цэцэрлэгийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын тэмдэг тэмдэглэгээ тавих, эцэг, эхийн эргүүл хяналтыг тогтмолжуулах.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 24, 50 дугаар сургууль, 108 дугаар цэцэрлэгийн ойролцоох явган хүний замыг авто замаас тусгаарлан тохижууллаа. Мөн зуслангийн замын шинэчлэлийн ажлын хүрээнд 117 дугаар сургуулийн орчимд замын хурд сааруулагч байрлууллаа.

“School police” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг сурагчдийн эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор зохион байгууллаа. Тус хөтөлбөрт нийт 19 мянга гаруй эцэг, эхчүүд хамрагдсан үр дүнтэй байна.

100

1.1.5. “Цахим сургууль, Цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд эцэг эх, багш сурагчдад зориулсан “Мэдээллийн төв”-дийг байгуулна.

1. “Цахим сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сургууль, цэцэрлэгүүдийг өндөр хурдны интернетэд бүрэн холбох.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 79 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим сургууль, цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 37, 39, 49, 61, 117 дугаар сургуулиудыг өндөр хурдны шилэн кабельд холбосон. Шинэ онд ерөнхий боловсролын 17, 72 дугаар сургуулиудыг шилэн кабельд холбохоор төлөвлөөд байна.

100

1.1.6.Мэргэжлийн боловсрол, иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг дэмжин, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлнэ.

1. Мэргэжил, боловсролгүй, сургууль завсардсан иргэдийг сургалтад хамруулах, мэргэжил эзэмшүүлэх ажлуудыг зохион байгуулах.

2015-2016 оны хичээлийн жилд Албан бус Насан туршийн боловсролын сургалтын төвд дүйцсэн хөтөлбөрөөр 156 хүүхэд суралцаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сургууль завсардсан хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаснаар 56 хүүхдийг бүртгээд байна. Бүртгэгдсэн хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургуульд 8, Насан туршийн боловсролын төвд 9 хүүхдийг сургаад байна. Эрүүл мэндийн шалтгаанаар 23 хүүхэд сургуульд хамрагдах боломжгүй болсон ба 16 хүүхдийн хаяг тодорхойгүй учир тодруулах ажил хийгдэж байна.

2014-2015 оны хичээлийн жилд Албан бус-Насан туршийн боловсролын төвд дүйцсэн хөтөлбөрөөр 163 хүүхэд суралцсанаас 35 хүүхэд бүрэн дунд боловсрол, 38 хүүхэд суурь боловсрол эзэмшиж боловсролын үнэмлэх, гэрчилгээгээ гардан аваад байна. Мөн “Гутал хийх аргачлал” сургалтанд нийт 30 хүнийг 6 ээлжээр хамруулж чадамжийн гэрчилгээ олголоо. Монгол бичгийн боловсрол олгох сургалтад 35, хятад хэлний сургалтад 27, Компьютерийн 1, 2 дугаар шатны сургалтад 60 иргэнийг хамруулж мэдлэг боловсролыг нь дээшлүүллээ.

100

1.1.8. Төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй сургууль цэцэрлэгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

1. Холбогдох байгууллагатай хамтран 102 дугаар цэцэрлэгийг бохирын төвлөрсөн системд холбох ажлыг зохион байгуулах.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 102 дугаар цэцэрлэгийг бохирын төвийн системд холбох ажлыг “Асар өргөө” ХХК-аас хийж гүйцэтгэсэн.

100

1.1.9. Ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн биеийн тамирын заалтай болгон, сургууль, цэцэрлэгийн гадна талбайг ногоон байгууламж бүхий чийрэгжүүлэлтийн талбай болгон тохижуулна.

1. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах

Дүүргийн Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжийн дагуу Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг хувиарлан эзэнжүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайд батлагдсан "Дендроплан" ажлын зургийн дагуу нөхөн тариалалтыг хийж 2015 онд шинээр 362 ширхэг шилмүүст, 798 ширхэг навчит мод, 11643 ширхэг бут, сөөгийг тарьж 32 м2 талбайд цэцэг, 1600 м2 талбайд зүлэг тариад байна. Дүүргийн орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй 173 дугаар цэцэрлэг, 39 дүгээр сургуулийн гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэсэн. Дүүргийн төсвийн 400,0 сая төгрөгөөр 5 дугаар цэцэрлэгийн гадна талбайд ногоон байгууламж бий болгох ажлыг хийж 39 дүгээр сургууль, 4 дүгээр цэцэрлэгийн хашааг шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаанд дүүргийн 17 дугаар сургууль, 5, 70 дугаар цэцэрлэгүүд шалгарсан.

100

1.1.10 Багш нарын ажиллах нөхцөл, ур чадварыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

1. Багшийн ажлын үр дүнг сурагчдын дүнгийн ахицаар урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх.

2014-2015 оны хичээлийн жилд “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд 12 багцын 17 судлагдахуунаар 204 багшийн бүрэлдэхүүнтэй баг байгуулан нийт 12 удаагийн сургалтыг зохиосноор нийт 700 орчим багш хамрагдаад байна. 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгийн багш нарын “Бага хурал”-ыг “Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, сайн туршлага” сэдвээр зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн нийт 171 багш, арга зүйч нарыг хамруулсанаар харилцан бие биенээсээ суралцах, орон нутгийн онцлогийг харгалзан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын “Цөм хөтөлбөр”-ийн бэлтгэл ажлыг хангах, турших, зөвлөн туслах багийг дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2015 оны А/01 тоот тушаалаар байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зураглалын хамтаар батлуулсан. Энэхүү ажлын хүрээнд сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн 300 гаруй багш, хичээлийн эрхлэгч, арга зүйч нарыг хамруулсан.

100

1.1.11. Соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, нийтийн соёлыг дээшлүүлэх “Хотын иргэн - Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1. Түүх, соёлын дурсгалт өвүүдийг сурталчлах, хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг зохион байгуулах.

Соёл урлагийн чиглэлээр “Мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлж, баяжуулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны А/343, А/344 тоот захирамжаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай болон Тусгаар тогтнолын талбайд байрлах гэрэлт хөшөөг дүүргийн хамгаалалтад аваад байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаар Чингэлтэй хайрханыг тахих дэгийг хэлэлцүүлэн ИТХ-ын 2015 оны 02 тоот тогтоолоор баталгаажуулсан.

Монголын оюуны соёлын бүтээлийг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үүдний зам, талбайг Хүннүгийн үеийн ширмэл ширдэгийн хээгээр урласан байгалийн чулуугаар тохижуулсан.

Улаанбаатар Их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Балгасын талд байрлах түүх, соёлын хосгүй үнэт өв болох хүннүгийн үеийн язгууртны булшны судалгааг гарган уг судалгааны нэрээр нэрлэсэн ном болгон хэвлүүллээ.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цацралт тэргүүтэй уран бүтээлчид, эрдэмтдийн хүчээр бүтсэн “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн түүхэн номын нээлтийн ажиллагааг 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан. Түүх, соёлын дурсгалт өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын музейтэй хамтран зурагт цомгийг хэвлүүлэн нийслэл хотын болон төрөлх дүүргийнхээ түүхийг сурталчилснаар “Түүх өгүүлэх үзэсгэлэн”-г дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 22000 хүүхэд, багачууд үзэж сонирхлоо.

100

2. Б.Явуухулангийн нэрэмжит өдөрлөгийг зохион байгуулах.

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн намтар, уран бүтээлээр зохион байгуулсан “Явуу багш” сэдэвт номын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж нийт 150 гаруй яруу найрагч, уран бүтээлчид, 200 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Энэхүү соёлын арга хэмжээний хүрээнд “Миний мэдэх яруу найрагч” хөтөлбөрийн дагуу:

oЯвуугийн цэцэрлэгт хүрээлэнг хэн сайн мэдэх вэ?,

oМиний мэдэх их найрагч- эссе бичлэгийн уралдаан,

oХайр дурлалыг магтан дуулсан уран уншлагын уралдаан,

oЭх орныг магтан дуулсан уран уншлагын уралдаан,

oЯвуухулангийн зохиосон дууны уралдаануудыг насны ангиллаар зохион байгуулж нийт 350 гаруй хүүхэд, багачууд, багш ажиллагсдыг хамрууллаа.

100

3. “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган үр дүнг тайлагнан ажиллах.

“Монгол хэлний тухай” хуулийн хэрэгжилтийг ханган үндэстний үнэт өв, соёлыг хойч үедээ өвлүүлэх, сэргээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Миний өв соёл-Монгол бичиг мину” сэдэвт сарын аяныг зарлан болзолт уралдааныг ерөнхий боловсролын 7-12 ангийн сурагчдын дунд зарлан багш, эцэг, эхчүүд, сурагчдын бүтээлээр “Үзэсгэлэн” гарган олны хүртээл болголоо.

“Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд Угийн бичиг хөтлөх аяныг зохион байгуулсанаар 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 12 сургуулийн нийт 23048 багш, сурагчдыг хамруулж 500 гаруй гарын авлага материалыг тараасанаар багш, ажиллагсдын 47.0 хувь, суралцагчдын 41,3 хувь нь угийн бичгээ хөтөлж сураад байна.

90

1.1.12. Дүүргийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг дэвжих

1. Хүүхдийн "Хууль зүйн хороо"-ны үйл ажиллагааг дэмжин шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх.

Дүүргийн Хууль зүйн хорооны гишүүдээс 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийт 4 зорилтын хүрээнд 15 үндсэн үйл ажиллагааны дагуу төлөвлөн ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлал бүхий 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхдийн судалгааг гарган ял хойшилсон насанд хүрээгүй 5 хүүхдэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9, 12, 19 дүгээр хороодын 3 хүүхдийг шинжилгээ, үзлэгт хамруулан нийгмийн үйлчилгээг үзүүлэн кейс нээн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлалтай 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхэд байгаа ба үүнээс насанд хүрээгүй ял хойшилсон 5 хүүхдэд хяналт тавин ажиллаж байна.

“Дүүргийн хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдэвт хүүхдийн чуулга, уулзалтыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулан ерөнхий боловсролын сургуулийн нийт 102 сурагчдыг хамруулсан. Чуулганы төлөөлөгчдийг 3 бүсэд хуваан хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүлэн санал, бодлыг нь сонссон.

“Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр”-ийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарыг дүүргийн “Хүүхдийн холбооны нэрэмжит сар” болгосноор ерөнхий боловсролын 12 сургуульд хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүлэн 280 эцэг эх, 1000 гаруй сурагчдыг хамруулсан. Ерөнхий боловсролын сургуулиудын “Сурагчдын өөрөө удирдах байгууллага”-ын хүүхдүүдийг чадавхижуулах зорилгоор дүүргийн Боловсролын хэлтсийн дэргэдэх Илтгэх урлаг, Мэтгэлцээний клубын багш нартай хамтран сургалт зохион байгуулан 14 сургуулийн 70 хүүхэд хамрагдлаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 19 хороо, ерөнхий боловсролын 12 сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулан нийт 6 удаагийн “Кейс хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан.

100

2. “Сурагч солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын туршлага солилцох ажлыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал харуцсан орлогчоор батлуулсан удирдамжийн дагуу дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 14 сургуулийн дунд “Сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, байдалтай танилцан сургалтын хөтөлбөр, арга зүйтэй танилцан туршлага судаллаа. “Лео камп” Олон улсын хүүхэд залуучуудын төвтэй хамтран Америкийн Нэгдсэн Улсад сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын ерөнхий боловсролын сургуулийн 1 хүүхдийг сонгон шалгаруулж, батламжийг гардуулсан.

100

3. Сургууль, цэцэрлэгүүдэд “Номтой нөхөрлөе” аяны ажлыг зохион байгуулах

“Номтой нөхөрлөе” аяны ажлын хүрээнд МҮОНРадиогийн Соёл урлагийн хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Миний ном-Миний хобби” радио жүжгийн уралдааныг зохион байгуулан уралдаанд ирүүлсэн нийт 42 зохиолоос шилдэг 6 зохиолыг шалгаруулан радио жүжиг болгон найруулан тавьсан. Мөн эссе бичлэгийн уралдааныг 9-11 дүгээр ангийнхны дунд зарласнаар 8 дугаар ангийнхны дунд "Үлгэрийн баатрууд амилсан нь" зохиолын агууламжаар жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулж уг номын агуулгаар гар зураг, наамал, цаасан урлал, хатгамал, хайчилбар, ханын сонингийн төрлөөр ном бүтээх уралдааныг зарласан. Бага ангийн сурагчдын дунд "Миний дуртай ном" сэдвээр тэмдэглэл хөтлөх, байгалийн материал ашиглан ном, бүтээл урлах уралдааныг зохион байгуулсанаар нийт 6548 удаагийн үйл ажиллагаанд 51106 эцэг, эхчүүд, хүүхэд багачуудыг хамруулсан байна.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар 3 дугаар хорооны цогцолбор байранд орон нутгийн төсвийн нийт 300,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Хүүхдийн номын өргөө”-г Их Галдайн Оргил ХХК-аас тохижуулсан. Уг номын өргөө нь нийт 3 танхимаас бүрдсэн ба Монголын өв уламжлалыг хадгалсан хэв загвар, орчин үеийн шийдлээр хийгдсэн.

Үүнд:

· 1 дүгээр давхрыг бага насны хүүхдүүдэд зориулан амарч, тоглох орчинг бүрдүүлсэн.

· 2 дугаар давхрыг Шинжлэх ухаан танин мэдэхүйн зориулалтаар тохижуулан цахим интернет орчинг бүрдүүлсэн.

· 3 дугаар давхрыг “Нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага” зохион байгуулах зориулалтаар тус тус тохижуулан “Нээлтийн ажиллагаа”-г Улс тунхагласаны өдрөөр зохион байгуулан хүүхэд, залуус, хойч үедээ оюуны үнэлшгүй бэлгийг бариад байна.

“Хүүхдийн номын өргөө”-ний номын фондыг бий болгох зорилгоор “Ном хандивлах аян”-г өрнүүлсэнээр нийт 20 гаруй байгууллага, иргэдээс 2000 гаруй номыг хандивлан номын өргөөний сан хөмрөгийг баяжуулаад байна.

100

1.2 Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын чиглэлээр:

1.2.1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлнэ.

1. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан, үр дүнг тооцон ажиллах.

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд нийт 191 удаагийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулан 10409 иргэнийг хамруулсан ба 94 төрлийн 16003 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг хэвлүүлэн иргэдэд сурталчилсанаар нийт 51,3 сая төгрөгийг зарцууллаа.

100

2. Иргэдийн архи, тамхины хэрэглээг бууруулах, зөв дадал эзэмшүүлэх чиглэлээр эмч, эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах.

Дүүргийн 1, 6 дугаар хороодод сайн дурын “АА” нийгэмлэг,9 дүгээр хороонд иргэдийн өөрөө өөртөө туслах “Эрүүл идэвхитэй амьдрал” бүлэг байгуулагдан үйл ажиллагаагаа тогтмол явуулсанаар 10 иргэнийг архины хамаарлаас гаргаад байна. Мөн 13 дугаар хорооны архины хамааралтай 5 иргэнийг Оюуны энергийн төвд 3 өдрийн сургалтад хамруулсанаар тухайн иргэдээс “Эрүүл идэвхитэй амьдрал” клубыг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт 50 аж ахуйн нэгж, иргэнд олгож 12.5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээд байна.

‘’Тамхины хяналтын тухай Монгол Улсын хуулийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аяныг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажилласан ба аяны ажлын хүрээнд холбогдох хуулийн заалтаар 6 төрлийн нийт 21000 ширхэг плакат, зурагт хуудсыг хэвлүүлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилан таниулсан.

Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс зөвшөөрөлгүй тамхи худалдаалж байсан нийт 123 иргэнийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу 6,1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Аяны ажлын хүрээнд дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1, 4, 6, 13, 16, 18 дугаар хороодын худалдаа, үйлчилгээний байгууллагын нийт 310 гаруй удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулан Тамхины хяналтын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчиллаа.

100

3. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Халдварт бус өвчний эсрэг хамтдаа” сэдэвт 3 сарын аяны ажлыг дүүргийн 6, 10, 14, 18 дугаар хороодын Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулсанаар үзлэг, шинжилтгээний хамрагдалтын тоо доорх байдлаар нэмэгдсэн. Үүнд:

Умайн хүзүүний эсийн шинжилгээг 31,9 хувь,

Артерийн гипертензийн эрт илрүүлэг 26,3 хувь,

Чихрийн шижингийн хэв шинжийн 2 шатны үзлэгийг 24,3 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Мөн “Халдварт бус өвчний үзлэг, шинжилгээ” болон “Ажлын байрны дасгал, хөдөлгөөн”-ий талаарх сургалтуудыг дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн 13 байгууллага, хувийн хэвшлийн 6 байгууллагад зохион байгуулж нийт 2600 орчим хүнийг хамруулсан.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Чингэлтэй”, “Хайлааст” ОНХХ-тэй хамтран 6 сартайгаас 5 настай жингийн алдагдалтай 43 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад гал голомтын аргачлал болон нэмэгдэл хоолны талаар 12 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинетаар давхардсан тоогоор нийт 2650 хүн зонхилон тохиолдох өвчний үеийн дасгал, урьдчилан сэргийлэх, үзлэг зэргээр үйлчлүүлсэн байна.

90

1.2.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна.

1. “Халдварт өвчинтэй тэмцэх” дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2010 оны А/405 дугаар тушаалыг үндэслэн дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн даргын 2014 А/62 тоот тушаалаар “Эрүүл мэндийн төвийн Халдварт өвчин тандалт сэргийлэлтийн алба”-ыг 4 тасаг 21 эмч, сувилагч, лаборантын бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчний гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэгүүдийн дунд “Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт 2 сарын аяныг зарлан ажилласан.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эмч, ажилтнуудад нийт 5 удаагийн сургалтыг зохион байгуулсанаар 83 хүнийг хамрууллаа.

“Чингэлтэй дүүргийн харьяа цэцэрлэгийн эмч удирдлагад зөвлөмж”, “Томуу томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юуг мэдвэл зохих вэ?”, “Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Нэмэлт дархлаажуулалтын 10 хоног-Улаанбурханы эсрэг вакцин”, “Гар угаах дараалал” гэх мэт сурталчилгааны нийт 200 ширхэг гарын авлага материалыг тараасан.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе болох 11 дүгээр 4 сарыг хүртэлх хугацаанд Эрүүл Мэндийн Төвийн “Хүүхдийн түргэн тусламж”-д ажиллах жижүүр эмчийн тоог нэмэгдүүлэн ажиллуулсан. Мөн “Хүүхдийн тасаг”-ийн эмч нарыг 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд уртасгасан цагаар ажиллуулсан.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс улаанбурхан өвчинтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, зааврын дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 05-ны хооронд улс орны хэмжээнд зохион байгуулсан дархлаажуулалтын аяны ажлын хүрээнд дүүргийн харъяа 6 сартайгаас 6 хүртэлх насны нийт 17080 хүүхдэд улаанбурханы эсрэг вакцины нэмэлт дархлаажуултын ажлыг зохион байгуулж эдгээр хүүхдүүдэд А витаминыг нэмэлтээр уулгасан.

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд нийт 191 удаагийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулан 10409 иргэнийг хамруулсан ба 94 төрлийн 16003 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг хэвлүүлэн иргэдэд сурталчилсанаар нийт 51,3 сая төгрөгийг зарцууллаа. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 37 тоот тогтоолоор “Халдварт өвчинтэй тэмцэх” дүүргийн дэд хөтөлбөрийг батлан 8 зүйл 63 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тооцон ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн аяны арга хэмжээг зохион байгуулан 8 удаагийн сургалт, 144 удаагийн өдөрлөгийг зохион байгуулсанаар давхардсан тоогоор дүүрэг, хороодын Эрүүл Мэндийн Төвүүдийн болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 345 эмч, 13013 иргэнийг хамруулан 13 төрлийн 19018 ширхэг сургалт, сурталчилгааны материалыг тараан ажиллалаа. Тархвар судлалын заалтаар ажил мэргэжлийн онцлогоор Хэрэглэгчдэд үйлчлэх төв, орон сууц удирдах газрын 125 ажилтанд балнадын вакцин, хүүхдийн тасгийн эмч сувилагч 31 хүнийг УГУ-н вакцин, 400 эрүүл мэндийн байгууллагын ажилтанд томуугийн вакцин, Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтанд зорилтод 6 сартайгаас-6 хүртлэх насны 17782 хүүхдээс 17080 хүүхэд хамрагдаж 96 хувьтай, тарваган тахлын эсрэг вакцинд 135 хүн тус тус хамруулсан байна. Энэ онд шинээр сүрьеэгийн тохиолдол 292 илэрсэн шууд хяналттай харж уулгах эмчилгээ бүрэн хэрэгжиж байна. Мөн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын кабинетаар нийт 7307 хүн үйлчлүүлснээс 840 өвчлөл бүртгэгдэн оношлогдсоноос эмчилгээнд хамруулж диспансерийн хяналтанд авсан.

100

2. 2-18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

Тайлант хугацаанд 2-10 насны 711 хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулан өвчлөл илэрсэн хүүхдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Goodneigbors Олон Улсын ТББ-ын санхүүжилтээр дүүргийн 49, 72, 117, 155 дугаар цэцэрлэгүүдийн нийт 1040 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн өвчтэй 1019 хүүхдийг илрүүлж 240 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийт хүүхдүүдийн 51,7 хувь буюу 13875 хүүхдийг чих, хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба үүнээс 8,1 хувь нь буюу 1134 хүүхэд гүйлсэн булчирхайн архаг өвчтэй байсныг оношилж харьяа өрхийн болон сургуулийн эмч нарт хүлээлгэн өгсөнөөр эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ЭМЖЖ хувийн эмнэлэгтэй хамтран ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 2, 3 дугаар ангийн 115 хүүхдийг чих, хамар хоолойн үзлэгт хамруулж чихний өвчтэй 36 хүүхдийг илрүүлэн 13 хүүхдийг эмчилж, 23 хүүхдийг дүүргийн чих хамар, хоолойн эмчид хүлээлгэн өгсөн.

100

1.2.3. Эрүүл мэндийн байгуулллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн пункт байгуулна.

1. Эрүүл мэндийн байгууллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний ханын хийн системийн засвар, тохижилтын ажлыг дүүргийн төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Медигаз” ХХК-аас гүйцэтгэснээр ажлын явц 90 хувьтай байна.

Яаралтай түргэн тусламжийн пунктийг дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар шийдвэрлэн зураг, төсвийг батлуулсанаар гүйцэтгэгч байгууллагаар Комтрейд ХХК шалгарсан.

Дүүргийн төсвийн 800,0 сая төгрөгийн хөрөнгөөр 12 дугаар хорооны нутагт “Загвар Өрхийн эмнэлэг”-ийн барилгыг барихаар шийдвэрлэн зураг, төсвийг батлуулсанаар зоорийн болон 1, 2 дугаар давхруудын цутгалт, дүүргэлтийг хийн барилгын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

100

1.2.4. Дүүрэгт Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг байгуулна.

1. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Хүүхдийн амбулатор”-ын барилгыг барих төслийг хэрэгжүүлсэнээр эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулан барилгын ажлын гүйцэтгэгчээр Бадрах инженеринг ХХК шалгаран ашиглалтад оруулаад байна.

“Хүүхдийн амбулатори”-д ажиллах 80 эмч, сувилагчдыг уг сангийн дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Хөх хотод мэргэшүүлэх сургалтад хамруулахаар тохиролцсоноор эхний ээлжийн 20 эмчийг хамруулаад байна. Энхтайваны хөгжлийн сангийн 250 орчим мянган америк долларын буцалтгүй тусламжийн хүрээнд тус амбулаторийг орчин үеийн рентген аппарат, 4D эхо зэрэг тоног, төхөөрөмжөөр хангагдсан.

100

1.2.7. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх орчинг бүрдүүлэн, дугуйн болон алхах, гүйх зам, талбайг байгуулна.

1. Хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/98 тоот захирамжийн дагуу Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 16 төрлөөр давхардсан тоогоор 160 байгууллагын 2482 өсвөрийн тамирчдыг хамруулсан. V их наадмын анхан шатны тэмцээнд шалгарсан тамирчдыг Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцуулсанаар 1876 тамирчнаас спортын сонгох 6 төрөлд өрсөлдөн 13 алт, 30 мөнгө, 14 хүрэл медаль авч багийн дүнгээр 9 дүүрэг, 21 аймгаас шалгаран “Дэд байр”-ыг эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит уралдаан, тэмцээнийг спортын 7 төрлөөр зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулийн нийт 1178 сурагчид авхаалж самбаа, хүч чадлаа сорилоо.

100

2. Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг явуулж төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны дасгал хийж хэвшүүлэх.

Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авсанаар нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуй нэгжийн ажилтнууд болон дүүргийн нийт 22655 иргэнийг хамруулсан. Дүүргийн Засаг даргын 2015 оны А/47 тоот захирамжийн дагуу ажлын байрны дасгал хөдөлгөөний заавар бүхий CD, танилцуулга гарын авлагыг нийт 400-аад байгууллагад хүргэн хэрэгжүүллээ.

100

3. Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд уралдаан, тэмцээнийг зохион байгуулах.

Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нийт 37 удаагийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулж 4082 иргэнийг хамрууллаа.

90

1.2.8. Дүүргийн усан бассейн бүхий Спорт цогцолбор, 23 дугаар сургуулийн дэргэдэх мөсөн гулгуурын байгууламжийг барьж ашиглалтад оруулна.

1. Спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэх.

Дүүргийн спорт цогцолборын барилгын зураг, төсөл хийгдсэний дагуу энэ онд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө батлагдсан. Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Нийслэл өргөө” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлан дахин нээлттэй тендер зарласнаар “Люкс Вүд Хаус” ХХК шалгаран гэрээ байгуулж А, Б, В блок тус бүрт 3 давхрын цутгалтын ажил хийгдэж байна.

70

 Нийгмийн халамж, хамгаалал:

1.3.1.Нийгмийн халамжаас хамааралтай өрхийн тоог бууруулан гэр бүл төвтэй бодлого боловсруулан, “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

Дүүргийн “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 6 зорилт, 18 заалт бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг тооцон ажиллаж ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамж үйлчилгээний сангаас орон гэргүй амьдралын хүнд нөхцөлд амьдардаг 28 иргэнд гэр, 264 иргэнд мөнгөн тусламж үзүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 7 иргэнийг Сэргээн засах хөгжлийн үндэсний төвтэй хамтран ажлын байраар хангасан. Зорилтот бүлгийн өрх толгойлсон эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулсанаар 15 эмэгтэйг хамруулсан. Зорилтот бүлгийн иргэдийн нөхцөл байдал, хэрэгцээний судалгааг хэсэгчилэн гаргаж /1-6, 7, 12, 19 дугаар хороодоор/ Улаан Загалмайн хороо, Сэргээн засах хөгжлийн Үндэсний төв, “Тэгш хүсэл” Төрийн бус байгууллагуудтай хамтран “Гамшгийн үед биеэ хэрхэн хамгаалах, бусдад яаж туслах” талаар сургалтыг зохион байгуулсанаар 712 иргэнийг хамрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл, хүүхдүүдийн дунд “Аав ээж би” тэмцээнийг зохион байгуулж 8 хорооны 12 гэр бүл оролцлоо. Амьдралын нөхцөл хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 136 хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүйгээр мөн 24 цагийн 70 дугаар цэцэрлэгт 6 хүүхдийг тус тус хамруулаад байна. Зорилтод бүлгийн ажил хайж байгаа иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг ганцаарчилсан хэлбэрээр 406 иргэнд, бүлгээр 782 иргэн өгч хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сангийн LMIS-д програмд оруулсан. Нийтийг хамарсан ажлын хүрээнд ТББ-аас ирүүлсэн 24 төслийг дэмжин 7-19 дугаар хороодын зорилтот бүлгийн 525 иргэнийг түр ажлын байраар хангаж 53,8 сая төгрөгийн урамшууллыг олголоо.

100

2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд Сэргээн засах, Гэрийн асрамж, халамж үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдэд гэрээний үндсэн дээр нийт 8 төрийн бус байгууллагаас гүйцэтгэснээр 400 гаруй иргэнийг хамруулаад байна. “Хэрэглээний боловсрол судлалын хүрээлэн” ТББ-ын сэтгэл зүйчдээс Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн наркологич эмч нартай хамтран түр хоноглох үйлчилгээнд хамрагдаж буй орон гэргүй, тэнэмэл амьдралтай нийт 20 гаруй иргэнд зөвөлгөө, мэдээллийг өгч сэтгэл заслын үйлчилгээг үзүүлсэн ба Сүүн дэм ТББ-тай хамран 7, 11, 12, 13 дугаар хороодын нийт 80 зорилтод бүлгийн иргэнд “Өрхөд санхүүгийн боловсрол олгох нь” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх, асран хамгаалагчдыг нь чадваржуулах зорилгоор бүлгийн системд оруулан хамтран ажиллаж байна.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хүрээнд дүүргийн 15 дугаар хорооны 1 иргэнийг Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмадын асрамж хөгжлийн төвд, 17 хорооны бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнийг Батгэрэлт Ирээдүй ТББ-ийн төрөлжсөн асрамжийн төвд хүлээлгэн өгсөн.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тус дүүргийн 10 дугаар хорооны 1 эхийг 3 хүүхдийнх нь хамтаар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн байранд 4 хоног байрлуулж хамгаалалтад авсан.

Ивээлт гэгээ ХХК, Батануган ХХК, Дэвжих сайхан ТББ, Чимэддүдзи ХХК-аас сэргээн засах өдрийн үйлчилгээ үзүүлсэнээр нийт 5.391,000 төгрөгийг шилжүүлээд байна.

100

3.Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан, эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эх /эцэг/-дэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх.

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн судалгааг шинэчлэн гаргаж өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан зорилтот бүлгийн болон өрх толгойлсон эх, эцэг-/ийг/ хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулсанаар давхардсан тоогоор 4603 өрхийн 14471 том хүн, 12731 хүүхдэд нийт 208,0 сая 365,0 төгрөгийн 10 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 7 дэлгүүрээр дамжуулан олгож байна. Зорилтот бүлгийн өрх толгойлсон 25 өрхийн эмэгтэйчүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн нийгэмлэг, Хувийн хэвшлийн бага сургуулийн холбоотой хамтран хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн. Мөн Цагаан сарын баярыг тохиолдуулан зорилтот бүлгийн 50 иргэнд БНХАУ-ын Нийгмийн боловсролын хөгжлийн сангаас хүнсний тусламж үзүүлсэн.

100

4. Хараа хяналт сул, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг болон сургууль цэцэрлэгт хамруулах, бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулах, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхүүдийг асрамж халамжийн байгууллагад шилжүүлэх, эрсдлээс хамгаалах.

Хүүхдийг аливаа эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын 13 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийг хамруулсан ба хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр 8 төрлийн үйл ажиллагаанд 3300 орчим хүүхдийг оролцуулж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр батлагдсан хууль, тогтоомжийн хүрээнд 2500 орчим гарын авлага материалыг тараан иргэдэд сурталчилсан.

Дүүргийн Засаг даргын 2015 оны нийт 32 удаагийн захирамжийн хүрээнд 44 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоож, төрийн асрамжид 9, клиник сувилалд 2 хүүхдийг тус тус хамруулахаар шийдвэрлэсэн.

Гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлал бүхий 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхдийн судалгааг гарган ял хойшилсон насанд хүрээгүй 5 хүүхдэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9, 12, 19 дүгээр хороодын 3 хүүхдийг шинжилгээ, үзлэгт хамруулан нийгмийн үйлчилгээг үзүүлэн кейс нээн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлалтай 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхэд байгаа ба үүнээс насанд хүрээгүй ял хойшилсон 5 хүүхдэд хяналт тавин ажиллаж байна.

Гэр орноосоо төөрсөн болон хараа хяналтгүй 8 хүүхдийг илрүүлэн ар гэрт хүлээлгэн өгч хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчил, эрсдэлийг бууруулах зорилгоор 111 хүнд зөвөлгөө өгч ажилласан. Зорилтот бүлгийн айл, өрхийн 93 хүүхдэд тусламж, 30 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлсэн.

100

5. Хүүхэд хамгааллын аянг хороодод зохион байгуулах.

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд давхардсан тоогоор 916 хүүхэд хамруулсан. Хүүхдийн эрхийн болон гэр бүлийн, харилцааны талаар мэргэжлийн сэтгэл зүйчээр нийт 10 хүүхдэд зөвөлгөө өгүүлж 5 төрлийн сургалтыг зохион байгуулан 200 гаруй хүүхэд, 150 орчим эцэг эх, 60 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан 3 төрлийн гарын авлага материалыг 2000 орчим хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэд тараан сурталчилсан.

Хүүхдийг аливаа эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын 13 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийг хамруулсан ба хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр 8 төрлийн үйл ажиллагаанд 3300 орчим хүүхдийг оролцуулж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр батлагдсан хууль, тогтоомжийн хүрээнд 2500 орчим гарын авлага материалыг тараан иргэдэд сурталчилсан. Дэлхийн Зөн ОУБ-ын Чингэлтэй ОНХХ-тэй хамтран “Хүүхэд хамгааллын үйлчилгээ”-ний хүрээнд 7-12 дугаар хорооны ажилтнуудын дунд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

100

6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг бүлэг зохион байгуулалтад оруулан хөдөлмөр эрхлүүлэх, эцэг эхийн оролцоо хандлагыг өөрчлөх, идэвхижүүлэх ажлыг эрчимжүүлэх.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Гэгээлэн төв, Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран ажиллах гэрээ байгуулсанаар 17 дугаар хорооны хуучин байрыг эдгээр байгууллагуудад өгч үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр тус төвд нийт 21 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулан нийгэмшүүлэн хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Мөн дүүргийн 8, 10 дугаар хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан явуулын ажлын байрыг гарган Зөв сэтгэж, зөв амьдарцгаая, Чадамж төрийн бус байгууллагуудад хүлээлгэн өгч үйл ажиллагааг нь дэмжин ажиллалаа. Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг шинэчлэн гаргаснаар нийт 549 хүүхэд хамрагдаад байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооноос 3 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцсыг олгосон. Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоотой хамтран 21 сургагч багшийг бэлтгэснээр 13-19 дүгээр хороодод эцэг, эхийн бүлэг байгуулагдсан.

Энэрэл АУ-ны дээд сургуультай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэрийн нөхцөлд асарч сувилах чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Шинэ хос номин оюу ТББ-аас асаргаанд байдаг хөдөлгөөний засалд хамрагдах шаардлагатай 29, гэрээр сургалтад хамрагддаг 27 хүүхдэд сар бүр гэрээр очиж туслан ажиллаж байна. Монголын уламжлалт цагаан сарыг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн 5 хүүхдийн ар гэрт 5,0 сая төгрөгний тусламж, Хүүхдийн баярыг тохиолдуулан 88 хүүхдийн эмчилгээ, асаргаа, сувилгааны зардалд тус бүрт нь 500.000 төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхдийг Хужирт Шаргалжуутын рашаан сувилалд амраасан.

100

Хоёр. Нээлттэй орчин-эдийн засгийн хөгжил

 2.1 Эдийн засгийн хөгжил:

2.1.1. Дүүргийн төсвийн тэнцвэрт байдал, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэн, нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шааардагдах хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэн ажиллана.

1. Орон нутгийн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгох, орлогын шинэ эх үүсвэрийг илрүүлэх, түүнийг бүрдүүлэх, зардал хэмнэх, чиглэлээр санал боловсруулан холбогдох хэлтэс албадтай хамтран ажиллах.

2015 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөлтийг мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд сүүлийн 5 жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлтэй уялдуулан, эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлт, статистик мэдээ судалгаа бусад хүчин зүйлсийг үндэслэн боловсруулан ажиллаж ирлээ.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/118 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураалтын ажлыг зохион байгуулан ажилласнаар АТБӨЯХАТатвараас 2 тэрбум 584 сая 673.5 мянган төгрөг төлөвлөрүүлэхээс 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 2 тэрбум 238 сая 087.2 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлж төлөвлөгөөг 86.6 хувиар, агаарын бохирдлын төлбөрөөр 168 сая төгрөг төлөвлөрүүлэхээс 100 сая 484.0 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний хэрэгжилт 59.8 хувьтай байна..

90

2. Дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 2016 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулах.

Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлийн ил тод байдлыг ханган дүүргийн төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээг мэдээллийн самбар, шилэн дансны вэб хуудсанд сар бүрийн 5-ны дотор байршуулан ажиллаж байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 06 тогтоолоор дүүргийн 2016 оны төсвийг батлуулсанаар shilendans.ub.gov.mn болон www.chingeltei.gov.mn сайтууд байршуулан иргэдэд мэдээллэн ажиллаж байна.

100

2.1.2. Монгол Улсын төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, хяналт тавих ажлыг тогтмолжуулан, төсвийн сахилга хариуцлага, үр ашиг, тайлагнал, ил тод нээлттэй байдлыг хангана.

1.Төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийн, зардал бууруулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах.

Төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг төсөвт байгууллагуудаар гаргуулан тооцоо, судалгааг байгууллага нэг бүрээс авч 2015 оны төсвийн хуваарьт өөрчлөлт орсон тухай бүр төсвийн Fiscal программд оруулан Сангийн яамны төрийн санд нэгтгүүлэн ажилласан. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс зарцуулалтын эрхийн хүсэлт баталгаагаар төсөвт байгууллагуудын санхүүжилт болон холбогдох зардлуудыг өдөр тутам хянан баталгаажуулж ажилласан.

Төсөвт байгууллагуудын урсгал зардлын гүйцэтгэлийг нэг бүрчлэн хянаж цаг тухай бүр нь хуваарийг өөрчлөн санхүүжүүлж шаардлагатай урсгал зардлын судалгааг байгууллага нэг бүрийн гүйцэтгэлд тулгуурлан баталгаажуулан, хуваарьт тусган ажилласан.

Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2015 оны А/170 тоот захирамжийг гарган илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор дүүргийн төсөвт 62 байгууллагад зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хяналтыг сайжруулах зорилгоор дүүргийн Дотоод Аудитын албатай хамтран ерөнхий боловсролын сургуулиудад хяналт, шалгалтыг хийн төсвийн хөрөнгийн зарцуулалт болон дотоод хяналтын тогтолцооны үр нөлөөтэй байдал болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалган илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр санхүүгийн болон байгууллагын үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

100

2. Төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төсвийн захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулах.

Төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төсвийн захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр 11 удаагийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 61 төсөвт байгууллагын нягтлан бодогчдыг хамрууллаа.

Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Интекратив ХХК-тай хамтран Shilendans.ub.gov.mn вэб сайтад оруулах мэдээллийн талаарх сургалтыг дүүргийн төсөвт байгууллагын нягтлан бодогчдод зохион байгуулсан.

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газраас зохион байгуулсан Нягтлан бодох бүртгэл, Аудитын эрх зүйн орчны шинэчлэлийн талаарх сургалтад дүүргийн нийт 20 аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдыг хамруулсан. Ерөнхий боловсролын 12 сургуулийн нягтлан бодогчдыг Ехсеl программын ахисан түвшний сургалтад 5 хоногийн хугацаатайгаар хамруулаад байна.

100

3. Төсөвт байгууллагуудын улирал жилийн санхүүгийн тайланг хүлээн авах, нэгдсэн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, баланс”-ыг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хүлээн авч баталгаажуулан нэгтгэлийг Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэн ажиллаж ирлээ. Үүнд:

2014 оны жилийн эцсийн тайлан тушаах 9672 аж ахуйн нэгж, байгууллагаас 7774 газар хамрагдсанаар гүйцэтгэл 80,4 хувь,

2015 оны 01 дүгээр улирлын “Санхүүгийн тайлан” тушаах ёстой 9196 аж ахуйн нэгж, байгууллагаас 7614 аж ахуйн нэгж, байгууллага тайлангаа ирүүлсэнээр 82,8 хувь,

2015 оны 02 дугаар улирлын “Санхүүгийн тайлан” тушаах ёстой 9515 аж ахуйн нэгж, байгууллагаас 7612 аж ахуйн газар тайлангаа ирүүлсэнээр тайлан хүлээн авалт 80,0 хувь,

2015 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан тушаах ёстой 9783 аж ахуйн нэгж, байгууллагаас 7602 газар тайлангаа тушааснаар 78,0 хувийн гүйцэтгэлтэй байв.

Нягтлан бодох бүртгэлийн тухай Монгол Улсын хууль зөрчсөн 107 байгууллагад 105.840.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч төсөвт төвлөрүүлсэн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланг цаг тухайд нь хүлээн авч нэгтгэн ажилласан. Санхүүгийн нэгтгэсэн тайланд боловсрол, шинжлэх ухааны сайдын тусгай шилжүүлгийн ерөнхий боловсролын 14 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 23 цэцэрлэг, Эрүүл мэндийн сайдын тусгай шилжүүлгийн өрхийн эрүүл мэндийн 16 төв, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тусгай шилжүүлгийн Биеийн тамир спорт хороо, Соёлын төв зэрэг нийт 54 тусгай шилжүүлгийн байгууллага, орон нутгийн төсвийн 7 байгууллага, 5 зардлын данс, 2 ОНӨААТҮГ зэрэг орон нутгийн нийт 14 газар хамрагдсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын шинээр мэдүүлэх санхүүгийн тайланг хүлээн авсанаар нийт 73 байгууллага тайлангаа ирүүллээ.

100

4. Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах зорилгоор дүүргийн цахим хуудас болон сурталчилгааны булангаар дамжуулан санхүү, төрийн сангийн үйл ажиллагааг иргэдэд мэдээллэн "Шилэн дансны тухай" хуулийн хэрэгжилтийг хангах

Шилэн дансны тухай хуульд заасны дагуу нийт 10 төрлийн мэдээллийг shilendans.ub.gov.mn болон www.chingeltei.gov.mn сайтууд болон дүүргийн гаднах мэдээллийн самбарт хуулийн хугацаанд зохих хавсралт маягтын дагуу байршуулан мэдээлсэн.

100

5. Төсвийн гүйцэтгэлийн болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэн үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах.

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн болон дүүргийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хийгдсэн нийт 3 тэрбум 309 сая 935,4 мянган төгрөгийн төсөвт �