2013 2016 on xotolbor bielelt

9
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН. 2013-11-11 Дархан-уул 6-Р БҮЛЭГ. ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН БОДЛОГО: 1. Зорилт-70: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТОМ ОВРЫН АВТОбУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭ Х. Арга хэмжээ: 70.1 Дархан хотын гол замд Мангиртаас-Ширээ нуруу чиглэлд 5ш том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж замын нөхцөлийг сайжруулна. Биелэлт: ТАЗГ-аас оны эхний хагас жилд хотын дотор том оврын автобусны үйлчилгээг явуулах тооцоо судлагаа,төслийг гаргаж дуусгав. Уг тооцоо судалгаа,төслийг орон нутгийн ахмад тээвэрчид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хэсэгчилсэн хэлбэрээр танилцуулж,аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхимын хэлэлцүүлэг болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэн дэмжлэг авч уг үйлчилгээг 2014 оноос нээх АЗД-ын шийдвэр гаргуулахаар бэлдэж байна. Хотын дотор том оврын автобусны үйлчилгээг хувийн хэвшил дээр тулгуурлан явуулах бодлогыг барьж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн аж ахуйн нэгж,компаниудад санал тавьсаны эцэст “Элит хөгжил” ХХК- ийг сонгож тодорхой үүрэг даалгавар,чиглэл өгч ажиллав.

Upload: zoloo99064717

Post on 20-Jun-2015

94 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: 2013 2016 on xotolbor bielelt

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН

ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН.

2013-11-11 Дархан-уул

6-Р БҮЛЭГ. ХОТ БАЙГУУЛАЛТ,ДЭД БҮТЦИЙН БОДЛОГО:

1. Зорилт-70: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТОМ ОВРЫН АВТОбУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ.

Арга хэмжээ: 70.1 Дархан хотын гол замд Мангиртаас-Ширээ нуруу чиглэлд 5ш том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж замын нөхцөлийг сайжруулна.Биелэлт: ТАЗГ-аас оны эхний хагас жилд хотын дотор том оврын автобусны үйлчилгээг явуулах тооцоо судлагаа,төслийг гаргаж дуусгав. Уг тооцоо судалгаа,төслийг орон нутгийн ахмад тээвэрчид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хэсэгчилсэн хэлбэрээр танилцуулж,аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхимын хэлэлцүүлэг болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэн дэмжлэг авч уг үйлчилгээг 2014 оноос нээх АЗД-ын шийдвэр гаргуулахаар бэлдэж байна.

Хотын дотор том оврын автобусны үйлчилгээг хувийн хэвшил дээр тулгуурлан явуулах бодлогыг барьж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн аж ахуйн нэгж,компаниудад санал тавьсаны эцэст “Элит хөгжил” ХХК-ийг сонгож тодорхой үүрэг даалгавар,чиглэл өгч ажиллав.

Өнөдрийн байдлаар “Элит хөгжил” ХХК нь 12 автобусны дулаан гаражийн асуудлыг түрээсийн хэлбэрээр шийдвэрлэж барилгын өргөтгөл, засвар үйлчилгээг хийж бэлэн болгосон бөгөөд шаардлагатай 21 автобуснаас эхний ээлжийн 12 автобусыг БНСУ-аас 10-р сарын сүүлчээр ачуулан 10-аад хоногийн дараа хүлээж авах бэлтгэлээ хангэж байна.

Page 2: 2013 2016 on xotolbor bielelt

Том оврын автобуснууд орж ирсэний дараа өвлийн техникийн бэлэн байдлыг нь хангаж шугамд гаргахад бэлэн болгох зорилттой ажиллаж байна. ТАЗГ-аас хотын дотор том оврын автобусны үйлчлэх маршрут,замналыг гаргаж шийдвэр гаргуулахаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн Засаг даргад хандсан байна.

Автобусны үйлчилгээний маршрутын дагуух төв замууд дээр шинээр автобусны буудал нэмэх,зарим уулзварын эргэлтийн өнцөгийг мохоо болгох,уулзварын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын обьём хэмжээг гаргаж хөрөнгийн асуудлыг нь 2014 оны орон нутгийн төсөвт тусгуулах саналаа АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс хүргүүлсэн болно. / Хэрэгжилт – 80% /Арга хэмжээ: 70.2 Том оврын автобусны битүү зогсоол барих газрын асуудлыг шийдвэрлэж зураг төсөв хийлгүүлнэ:Биелэлт: Хотын дотор том оврын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдуулан ТАЗГ-аас автобусны битүү зогсоолын асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд уг үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгжид нь дулаан гараж,техник үйлчилгээний цогцолбор барихад нь зориулж газар олгуулах асуудлыг аймгийн Засаг дарга болон ГХБХБГ-т бичгээр хандан дэмжлэг авч Мангирт хороололд 1га газар олгуулах асуудлыг 2014 оны газар олголтын төлөвлөгөөнд тусгуулахаар тохирсон болно Холбогдох материалуудыг ГХБХБГазарт хүргүүлсэн байна. / Хэрэгжилт – 30% /Арга хэмжээ: 70.3 Дархан сумын алслагдсан гэр хороолол болох Ширээ нуруу, Мангиртын чиглэлээс ЕБС-ийн сурагчдад үйлчлэх дунд оврын 2 автобус авч тодорхой маршрутаар явуулна.Биелэлт: Алслагдсан гэр хорооллуудаас ЕБС-ийн бага насны сурагчдыг тээвэрлэх автобусны техникийн өгөгдөл,тооцоог ТАЗГ-аас гаргаж аймгийн ЗДТГ захиалагчийн хувьд нийлүүлэгч байгууллага шалгаруулах тендер зарлуулсанаар “Ай Баян” ХХК шалгарч 24 хүний суудалтай “Сountu” маркийн 2ш дунд оврын автобусыг тус бүр нь 40 сая төгрөгийн үнээр нийлүүлсэн байна.

Page 3: 2013 2016 on xotolbor bielelt

Уг хоёр автобусны техникийн бэлэн байдал,жолоочийн асуудлыг нь ТАЗГ шийдвэрлэж 2013 оны 9-р сарын 02-ны өдрөөс тодорхой маршрутын дагуу Мангирт, Ширээ нуруу чиглэлээс өдөрт 3 удаа хүүхэд тээвэрлэх ажлыг эхлүүлэн үйлчилгээ нь жигд хэвийн явагдаж байна / хэрэгжилт – 100% / Арга хэмжээ: 70.4 Дархан суманд дуудлагын такси үйлчилгээг бий болгох.Биелэлт: Дархан хотын дотор дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ТАЗГ-аас эхний хагас жилд хангаснаар 2013 оны 9-р сарын 16-аас уг үйлчилгээг “Алтан жолоо” ХХК болон “Бат-Эгс” ХХК-уудтай гэрээ байгуулж тоноглосон 18 такситайгаар нээлтийг албан ёсоор хийж ажиллуулж эхлэв.. Дуудлагын таксийн жолооч нарыг мэргэшсэн жолоочийн шалгалт сургалтад хамруулж 100% мэргэшсэн жолооч болгов. Энэ шинэ үйлчилгээг орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл ашиглан сурталчлах ажлыг системтэйгээр зохион байгуулж байна. Дуудлагын такси үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд эрэлт хэрэгцээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Таксийн дуудлагыг 7037-009, 94757777 утсуудаар авч үйлчилгээг шуурхай хүргэж байна. / хэрэгжилт – 100% /

2. Зорилт – 71: АВТО ЗАМЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ ТОГТМОЛ ХИЙЖ ШААРДЛАГАТАЙ

ЧИГЛЭЛҮҮДЭД ШИНЭЭР АВТО ЗАМ БАРИНА.Арга хэмжээ: 71.1 Шинэ, Хуучмн, Дарханыг холбосон 2 дахь авто замыг барьж ашиглана.Биелэлт: Энэ онд Шинэ , Хуучин Дарханыг антеннтай толгойн зүүн талаар холбох 8 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг хийлгэж бэлэн болгон 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтанд суулгуулахаар холбогдох яам тамгын газруудад хүргүүлсэн. Дараагийн жилүүдэд гүйцэтгэгч компанийг нь шалгаруулж барих ажлыг нь хийлгэхээр төлөвлөж / хэрэгжилт – 40%/Арга хэмжээ: 71.2 Цагдаагийн уулзвараас баруун тийш салаалсан төмөр зам дээгүүр гүүрэн гарцаар Тосгоны тосгоны авто замтай холбох замын зураг төсвийг хийлгэж хатуу хучилттай зам тавина.Биелэлт: Хуучин Дархан цагдаагийн уулзвараас баруун тийш төмөр зам дээгүүр тавих 140 у/м гүүрийн зураг төсвийг хийлгэх гүйцэтгэгч шалгаруулах тендерийг нь зарлуулсан боловч тендерт оролцсон байгууллага гараагүй учраас хойшлогдоод байна.

Page 4: 2013 2016 on xotolbor bielelt

Энэ авто зам нь Цагдаагийн газрын урд талын хатуу хучилттай авто замын төгсгөлөөс төмөр зам дээгүүр гүүрэн гарцаар холбогдсон Тосгоны хуучин эцсийн буудлын 0,7км хатуу хучилттай замтай далан дагаж холбогдох 2 км орчим зам байх юм. / хэрэгжилт – 10% /Арга хэмжээ: 71.3 Хорооллуудын дундах авто зогсоол болон автобусны зогсоолуудыг шинэчилнэ.Биелэлт: Энэ онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Шинэ Дарханд “Шинэ хорооллыг жишиг хороолол” болгох төсөл арга хэмжээ болон бүтээн байгуулалтын ажлын хүрээнд шинэ хороолол дотор 16 авто зогсоол, Дархан сумын ОНХСангийн хөрөнгөөр орон сууцны хороолол дотор 4 авто зогсоол нийтдээ 20 авто зогсоолыг шинээр байгуулав.

Хуучин Дарханд 3км замын шинэчлэлт засвар,хучилтийн ажлыг гүйцэтгэхэд Шүүхийн уулзвараас-МСҮТөв хүртэлх 6 автобусны буудлыг шинэчилж асфальто хучилт хийсэн байна. / хэрэгжилт – 100% /Арга хэмжээ: 71.4 Дархан сумын Хабитат хорооллын чиглэлд 2 км хатуу хучилттай зам барьж ашиглана.Биелэлт: 2013 онд хуваариар байхгүй учир хйигдсэн ажил байхгүй байна. / хэрэгжилт – 0% /Арга хэмжээ: 71.5 Дархан сумын Толгойт хорооллын 1.9 км хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай болгоно.Биелэлт: Дархан сумын Биржийн зүүн талын хатуу хучилттай авто замаас Толгойт хорооллын худаг хүртэлх 1,9 км хайрган замыг хатуу хучилттай болгох засварын ажлын зураг төсвийг хийлгэж бэлэн болгосон байна. Дараагын жилүүдэд хөрөнгийг нь ОНХСангаас хийлгэхээр эрэмблүүлж гүйцэтгэх ажлыг төлөвлөж байна. / хэрэгжилт – 40% /Арга хэмжээ: 71.6 Жил бүр төв замууд болон хорооллын доторх зам,талбай гэр хорооллын замуудыг сайжруулан засварлана.Биелэлт: 2013 онд улсын төсвийн 352,5 сая төгрөгийн хөрөнгөөр шинэ Дарханд “Хотын зам” болон ” Дархан АЗЗА” зэрэг компаниуд Аюулгүйн тойргоос-16-н давхрын уулзвар хүртэлх 2 км, хуучин Дарханд ОНХСангийн 475,3 сая төгрөгийн хөрөнгөөр “ Дархан АЗЗА” ХК Монгол алтны уулзвараас-Төмөр замын вокзал-18-н буудал хүртэлх 1,4 км зам, 649,3 сая төгрөгийн хөрөнгөөр “Пи Си Эф” ХХК Шүүхийн уулзвараас-МСҮТ хүртэл

Page 5: 2013 2016 on xotolbor bielelt

1,6 км авто замуудын хучилт шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Мөн төв замууд болон хорооллын доторх замын нөхөөс шинэчлэлтийн ажилд 5000м2

талбайг засварлаж 313 сая төгрөгийн ажил хийгджээ. / хэрэгжилт-100% / Арга хэмжээ: 71.7 Дархан сумын төв замын гэрлэн дохиог нэмэгдүүлэн шинэчилж Монгол алт,Консулын авто замын тэмдэг,тэмдэглэгээг засварлаж шаардлагатай цэгүүдэд шинээр бий болгоно.Биелэлт: Дархан сумын төв зам дагуу 11,8 сая төгрөгөөр 150 ш замын босоо тэмдгийг тендерт шалгарсан “Сайн-Орших” ХХК-иар шинээр стандартын дагуу,чанартай хийлгэж суурилуулан хүлээж авав.

Хучилт хийгдсэн нийт 5 км хатуу хучилттай замуудад тэнхлэгийн болон явган гарцын хэвтээ тэмдэглэгээг шинээр хийлгэсэн байна. Замын уулзварын гэрлэн дохиог шинэчлэх ажлыг дараагийн жилүүдэд хийлгэхээр төлөвлөж байна. / хэрэгжилт: - 70% /Арга хэмжээ: 71.8 Дархан хотоос Шарын гол сум хүртэлх авто замыг хатуу хучилттай болгох ажлын зураг төсвийг хийлгэж барих ажлыг эхлүүлнэ.Биелэлт: Дархан хотоос Шарын гол сум хүртэлх баригдах хатуу хучилттай замын трассыг тогтоож 48 км асфальто бетон хучилтай зам тавих зураг төсвийг тендерт шалгарсан компаниар хийлгэж бэлэн болгосон бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтад суулгуулахаар холбогдох яам,тамгын газруудад хүргүүлээд байна. / хэрэгжилт – 30% /Арга хэмжээ: 71.9 Шүүхийн урд уулзвараас-Дархан сумын ЗДТГ-ын зүүн хойд талын Шунхлай ШТС-ын эргэлт хүртэлх 1,6 км замын засвар шинэчлэлтийг хийнэ.Биелэлт: Шүүхийн уулзвараас- Дархан сумын ЗДТГ-ын хойд уулзвар хүртэлх 1,6 км авто замын засвар шинэчлэлт, хучилтын ажлын тендерийг зарлан гүйцэтгэгчээр шалгарсан “ Пи Си Эф” ХХК-тай 649,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ хийгдсэнээр тус компани нь 6-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд гүйцэтгэснийг хүлээж авсан. Засвар шинэчлэлтийн ажлын явцад замын бродюрыг 100% сольж 6ш автобусны буудалд хучилтийн ажлыг хийсэн байна. / хэрэгжилт – 100% /.Арга хэмжээ: 71.10 Монгол алтны уулзвараас Төмөр замын вокзал –Дархан дээд- 18-н буудал хүртэлх 1,4 км авто замын засвар,шинэчлэлтийн ажлыг хийх.

Page 6: 2013 2016 on xotolbor bielelt

Биелэлт: Дээрхи 1,4 км авто замын засвар шинэчлэлт,хучилтын ажлын тендерийг зарлан гүйцэтгэгчээр шалгарсан “Дархан АЗЗА” ХК-тай 475,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ хийгдсэнээр тус компани 7-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэснийг хүлээж авсан.Засвар шинэчлэлтийн ажлын явцад замын бродюрыг хэсэгчлэн / 70% / сольж шинэчилсэн байна. / хэрэгжилт – 100% /Арга хэмжээ: 71.11 Хараа голын гүүрнээс Ширээ нуруу хүртэлх авто замыг бүрэн засварлаж хатуу хучилттай болгох.Биелэлт: Дээрхи 1,2 км хайрган замыг “Дархан АЗЗА” ХК-тай ярилцан тохиролцсоноор тэдний автогрейдрээр хусуулж дэржигнүүрийг тэгшлэн засварлав.

Дараагийн жилүүдэд хатуу хучилттай болгох хөрөнгийн асуудлыг нь аймаг,сумын ОНХСанд эрэмбэлүүлж суулган засвар шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж байна. / Хэрэгжилт - 10% /Арга хэмжээ: 71.12 Тээвэр авто замын газрын гаражийг барьж ашиглалтанд оруулна.Биелэлт: Энэ онд ахмадын болон хүүхдийн 4 автобусны гаражийн зураг төсвийг хийлгэж бэлэн болгосон газрын асуудлыг нь Мангиртад байлгахаар тохиролцож газар олголтыг АЗД-ын захирамж гаргуулж баталгаажуулав.

Хөрөнгийн асуудал нь аймгийн ИТХ-аар шийдвэрлэгдсэн бөгөөд 2014 онд гүйцэтгэгч барилгын компанийг тендер зарлуулан шалгаруулж уг гаражийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. / хэрэгжилт – 40% /Арга хэмжээ: 71.13 Авто замын засвар арчлалтын талаар иргэд, байгууллага,аж ахуй нэгжүүдийн дэвшилтэт санал,дэмжиж хамтран ажиллана.Биелэлт: Орон нутгийн чанартай авто зам болон замын байгууламжуудын засвар арчлалтын ажилд байгууллага,иргэдийн санал санаачлагыг байнга авч дэмжин хамтран ажиллах бодлогыг барьж ажиллаж байна.ТТухайлбал Шарын гол суманд иргэд төр захиргааныхаа байгууллагуудтай хамтран ажиллаж Бууртын модон гүүрүүдийг засварлан өндөрийн хязгаарлалт,тэмдэг, тэмдэглэгээг сайн хийж хамтарсан хяналт,шалгалтыг тавьж ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй ба / хэрэгжилт – 100% /.

Аймгийн Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрт манай байгууллагын хариуцан ажиллаж байгаа 17 ажлаас эхний жилийн буюу 2013 оны гүйцэтгэлийн дундаж хувийг гаргавал 61,8 % хэрэгжилтэй явж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙНТЭЭВЭР,АВТО ЗАМЫН ГАЗАР

Page 7: 2013 2016 on xotolbor bielelt