2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf ·...

21
БСШУЯ-НЫ ХАРЬЯА НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН Улаанбаатар 2017 он

Upload: others

Post on 22-Feb-2020

29 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

БСШУЯ-НЫ ХАРЬЯА

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар 2017 он

Page 2: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

АГУУЛГА

Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. Бүтэц, зохион байгуулалт

1.2. Төсөв санхүү

1.3. Хамтын ажиллагаа

Хоёр. 2016 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1. Бодлого, судалгаа, арга зүй

2.2. Зохион байгуулсан сургалт, уулзалт

2.3. Сургалтын материал

2.4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ

2.5. Хэрэгжүүлсэн төслүүд

Гурав. ДҮГНЭЛТ

3.1. Дүгнэлт

Дөрөв. ХАВСРАЛТ

1. ДХС-д хамрагдсан суралцагчдын тоо

2. Бичиг үсгийн боловсрол олгох сургалтад хамрагдсан

суралцагсдын тоо

3. НТБ-ын 5 чиглэлийн сургалтад хамрагдагсдын тоо

4. Хүний нөөцийн судалгаа

Page 3: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БОЛОВСОН ХҮЧИН

Тус төв нь насан туршийн боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтийг

үндэсний түвшинд зохион байгуулах, орон нутгийн боловсролын байгууллага, хүний нөөцийг

мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сургалт, судалгаа, арга зүйн байгууллага юм.

БШУ-ны Сайдын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот тушаалаар Насан туршийн

боловсролын үндэсний төвийн чиглэл, дүрэм, бүтцийг баталсан бөгөөд төв нь үйл ажиллагааны

хэлтэс, ажлын албатай байх ба дараах бүтэцтэй байна гэж тодорхойлсон.

- Үйл ажиллагааны хэлтэс нь сургалт, судалгаа, хөтөлбөрийн мэргэжилтнүүд, төлөвлөвлөлт,

маркетингийн мэргэжилтнүүд, харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтнүүд, мэдээлэл

технологийн мэргэжилтнүүд

- Ажлын алба нь бичиг хэрэг, хүний нөөц, санхүүгийн ажилтан, теле студи, хэвлэх цехээс

бүрдэнэ гэж заасан боловч өнөөгийн байдлаар:

- Захирал- 1

- Нягтлан бодогч- 1

- Хүний нөөц-бичиг хэргийн ажилтан- 1

- Мэргэжилтэн- 8

- Студийн найруулагч- 1

- Хэвлэлийн техникч-эх бэлтгэгч- 1 нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Боловсон хүчний боловсрол, зэрэг цолын хувьд:

• Магистр- 4

• Бакалавр- 9 тус тус ажиллаж байна. Үүнээс тус төвийн мэргэжилтэн О.Ирвэс, Г.Нарандарь,

Л.Эрдэнэчимэг нар МУБИС-ийн Боловсрол судлалын сургуульд магистрантурт суралцаж

байна.

Төвийн ажилтнуудын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор богино хугацааны 6

удаагийн сургалтыг ажлын байранд нь зохион байгуулж давхардсан тоогоор 57 хүн цагийг

зарцуулсан болно.

Дэлгэрэнгүйг хүснэгт 1-ээс үзнэ үү./

Хүснэгт 1. Насан туршийн боловсролын үндэсний төвийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт

№ Сургалтын нэр Хугацаа Хамрагдсан

хүн

Оролцогч-

дын тоо Тайлбар

1 Монгол бичгийн сургалт II сард

НТБҮТ-ийн

нийт

ажилтнууд

12 Ажлын байран

дээр

2 Насан туршийн боловсролын

хүний нөөцийг чадавхжуулах

ТХБ-ын 1-р шатны сургалт

IV сард

НТБҮТ-ийн

нийт

ажилтнууд

12 Ажлын байран

дээр

3

“ТХБ-ыг заах арга зүй”

сургалт- Олон улсын зөвлөх

багш Stafan Svanberg

IV сард

НТБҮТ-ийн

нийт

мэргэжилтнүүд

7 Ажлын байран

дээр

Page 4: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

4

Насан туршийн боловсролын

хүний нөөцийг чадавхжуулах

ТХБ-ын 2-р шатны сургалт

IV сард

НТБҮТ-ийн

нийт

мэргэжилтнүүд

7 Ажлын байран

дээр

5

БОНХАЖЯ- ны Зөвлөх

П.Түвшинжаргалын “ТХБ-

ТХБ-ын тухай ойлголт” сэдэвт

сургалт

IV сард

НТБҮТ-ийн

нийт

мэргэжилтнүүд

7 Ажлын байран

дээр

6 НТБ-ын 5 чиглэлээр

чадваржуулах сургалт VI сард

НТБҮТ-ийн

болон төвийн

багш нар

12 Танхимд

Нийт 57

1.2. ТӨСӨВ, САНХҮҮ

Төсөв, санхүү: Улсын төсвөөс: 141 591 600.00 төгрөг

Өөрийн орлогоос: 1 000 000.00 төгрөг

Олон улсын төслөөс: 466 669 348.44 төгрөг

• “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл 333 392 094 төгрөг • “Залуучуудын хөгжил” төсөл 33 248 800 төгрөг

• “Лам хүүхдэд дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгох

сургалтыг дэмжих” төсөл 17 769 000 төгрөг

• Монголбанк “Хувь хүний санхүү” гарын авлага боловсруулах

8 880 000 төгрөг

1.3. ХАМТЫН АЖИЛЛАГАА

Тус байгууллага нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран

ажиллаж байна. Ялангуяа гадаад болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд

дараах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Үүнд:

- Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн

газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил /2013-

2017/”-төслийг удирдан зохион байгуулсан. Тус төслийг Баян-Өлгий, Увс, Ховд,

Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Орхон зэрэг

нийт 11 аймаг, Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн АБ-НТБТ дээр

хэрэгжүүлсэн.

- Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн

бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг 4 аймаг /Архангай, Өвөрхангай,

Дорнод, Сүхбаатар/-ийн 30 сумын НТБ-ын нэгжүүдэд хэрэгжүүлж байна.

- Монгол улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд:

- Дүйцсэн сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах зөвлөмж гаргах

- НТБ-ын төв нэгжийн хүний нөөцийг ТХБ-оор чадавхжуулах сургалт

- ТХБ-ын “Үндэсний сургагч багш ” бэлтгэх сургалт

- СӨБ-ийн багш нарт зориулсан ТХБ-ын гарын авлага боловсруулах

- ТХБ-ын олон нийтэд зориулсан гарын авлагыг сайжруулах

Page 5: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

- ТХБ-ын гарын авлагыг цахим хэлбэрт оруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

- Японы “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Нийгэмшүүлэх цирк” төслийг

бусад дүүрэг болон аймгуудад хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсгийн уулзалтыг

зохион байгуулах, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуруулах үйл ажиллагааг

зохион байгуулав. Циркийн урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудыг нийгэмшүүлэх нь

/СБД, СХД-ийн АБ-НТБТ/ сургалт 95 цагийн 4 багш, нийгмийн ажилтан, 49 суралцагч,

“Зуны зуслан” сургалтад СБД, СХД-ийн АБ-НТБТ-ийн 30 суралцагч хамрагдсан байна.

Гадаад хамтын ажиллагаа: НТБ-ын үйл ажиллагаа нь олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд

тодорхой хэсэг нь явагддаг тул НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНИСЕФ, ЮНЕСКО, Хүн

амын сан, Японы Хүүхдийг Ивээх сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон

Жайка зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд:

1. ЮНЕСКО-ийн Насан туршийн боловсролын институт “Насан туршийн

боловсролын төвүүдийн үйл ажиллагаа- үр өгөөж”тайланг гарган илгээв.

2. Жайка олон улсын байгууллагаас зарласан “Алслагдсан нутагт боловсролын

үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт 2016 оны 06 дугаар сард Япон улсад зохион

байгуулагдсан 14 хоногийн сургалтад Баян-Өлгий аймгийн НТБТ-ийн захирал

Б.Бахытгулыг шалгаруулж оролцуулав.

3. Германы НТБ-ын DPFA академийн менежер Томас Гриц Монгол улсын

боловсролын тогтолцоо, Насан туршийн боловсрол, тусгай хэрэгцээт, мэргэжлийн

боловсролын үйл ажиллагаатай танилцах зорилгоор 5 хоногийн хугацаатай Монгол

улсад ажиллахдаа Насан туршийн боловсролын үндэсний төв, Баянзүрх, Хан-Уул

дүүргийн АБ-НТБТ, БСШУ-ны тусгай хэрэгцээт боловсролын хариуцсан

мэргэжилтэнтэй тус тус уулзаж НТБ-ын салбарын багш нарыг туршлага

солилцуулах / суралцуулах/ төсөл хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцав.

4. НТБҮТ-ийн захирал ТХБ төслийн хүрээнд Швед улсын “ Упсала” их сургуульд 10

хоногийн сертификаттай сургалтад хамрагдав.

5. БНСУ-д 2016 оны 9 дүгээр сарын 21-23-нд ЮНЕСКО-гийн Насан туршдаа

суралцахуй төв (UIL), Солонгос Улсын Насан туршийн боловсролын институт

(NILE)-ээс зохион байгуулж байгаа “Насан туршийн боловсролын төвүүдийн үйл

ажиллагааны үр өгөөжийг судлах” судалгааны багийн уулзалт, 9 дүгээр сарын 23-

нд Ази-Номхон далайн орнуудын Насан туршийн боловсролын төвүүдийн олон

улсын семинарт тус тус оролцож илтгэл тавив.

6. “Дэлхийн зөн” ОУБ - Баянзүрх дүүргийн НТБТөв хамтран ажиллаж багш нарыг

“Гэр бүл, хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвар олгох” сургалтад хамруулав.

Дотоод хамтын ажиллагаа: БСШУСЯ, БОАЖЯ, Сангийн яам, Монголбанк болон Нийслэлийн

Боловсролын газар, аймгуудын Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын

төвүүд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

- Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Санхүүгийн

зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг

дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хувь хүний санхүү” нэртэй насанд

хүрэгчдэд зориулсан 10 хэвлэлийн хуудас бүхий сургалтын гарын авлагыг боловсруулан

Монголбанкинд хүлээлгэн өгөв.

- Нийслэлиийн АБ-НТБТ-үүдийн гэр бүлийн багш нарын хэрэгцээ, шаардлага, саналд

үндэслэн “Гэр бүлтэй ажиллах арга зүй” сургалтыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн

хөгжлийн газартай хамтран зохион байгуулав. Сургалтад НХГБХГ-ын мэргэжилтнүүд

нийслэлиийн АБ-НТБТ-үүдийн гэр бүлийн багш нар нийт 12 хүн хамрагдав.

Page 6: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

- НТБ-ын чиглэлээр сургалтын агуулгын жагсаалтыг гарган БСШУЯ-ны Стратеги, бодлого

төлөвлөлтийн газарт хүргүүлэв. /Яамд болон иргэний нийгмийн байгууллагаас ирсэн

саналыг мөн тусгасан/

- НТБ-ын Үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг Яамд, ОУБ, Иргэний нийгмийн төлөөллийг

оролцуулан яамны удирдлага дор зохион байгуулав.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүйг гүйцэтгэсэн үйл ажиллагааны хэсгээс үзнэ үү.

Page 7: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

ХОЁР. 2016 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1. БОДЛОГО, СУДАЛГАА, АРГА ЗҮЙ

"Насан туршийн боловсрол” олон улсын бодлогын форумыг Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яам, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж Монгол,

Австрали, Герман, Энэтхэг, Индонези зэрэг 11 орны төлөөлөгчид оролцож насан туршийн

боловсролын өнөөгийн байдлын талаарх мэдээлэл солилцон, дэлхий нийтийн насан туршийн

боловсролын бодлого, хэрэгжилт, зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү олон улсын форум нь Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Хүн бүрийг

тэгш хамруулсан, чанартай,тэгш боломж бүхий боловсрол эзэмших, насан туршийн суралцах

өргөн хүрээний уян хатан боломжийг бүрдүүлж, “Боловсрол 2030”-ийг хэрэгжүүлэхийн тулд улс

орон бүрийн анхаарлаа хандуулж буй асуудлыг хөндөж ярилцлаа.

Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2 удаа зохион

байгуулав. Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийн

төсөлтэй танилцах, иргэдэд чиглэсэн насан туршийн тасралтгүй боловсролын үйлчилгээний

хэрэгцээ, агуулга, арга зүй, үнэлгээ, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа, хүлээх үр

дүнгийн талаар санал солилцов. Хэлэлцүүлэгт салбар яамд, төрийн болон төрийн бус байгууллага,

их, дээд сургууль, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудаас бүрдсэн 50 гаруй төлөөлөгчид

оролцож холбогдох санал зөвлөмжийг тусгаж БСШУСЯ-нд хүргүүлэв.

НТБ-ын чиглэлээр сургалтын агуулгын жагсаалтыг гарган БСШУСЯ-ны Стратеги, бодлого

төлөвлөлтийн газарт хүргүүлэв. /Яамд болон иргэний нийгмийн байгууллагаас ирсэн саналыг мөн

тусгасан/

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх

төлөвлөгөөний 3 дугаар бүлгийн 187.12 дахь заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц 2016 оны

эцсийн байдлаар дараах байдалтай байна.

Хүснэгт 2. Бие даасан төв байгуулах үйл ажиллагаа

№ Аймаг НТБТ байгуулах

захирамж гарсан эсэх Орон тоо

Үйл ажиллагаа эхэлсэн

эсэх

1. Архангай + 4

2. Баян-Өлгий + 3

3. Баянхонгор + 1

4. Булган - - үгүй

5. Говь-Алтай + 7

6. Говьсүмбэр + 3

7. Дархан-Уул + 14

8. Дорноговь - - үгүй

9. Дорнод - - үгүй

10. Дундговь + 3

11. Завхан + 4

12. Орхон + 18

13. Өвөрхангай + 4

14. Өмнөговь + 7

15. Сүхбаатар + 7

16. Сэлэнгэ + 5

17. Төв + 3

18. Увс - - үгүй

Page 8: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

19. Ховд + 4

20. Хөвсгөл - - үгүй

21. Хэнтий + 9

Одоогийн байдлаар үндэсний хэмжээнд нийт 357 төв, нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Увс, Хөвсгөл, Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Дорнод аймгуудад НТБ-ын төв

байгуулагдаагүй байна.

2.1.1 Судалгаа

Насанд хүрэгчдийн боловсролын хэрэгцээг тодруулан гаргаж, насан туршийн боловсролын

сургалтын агуулгыг тодорхойлсноор зайны сургалтын материал, гарын авлага бэлтгэн түгээж,

иргэдийн хэрэгцээг хангах бүх хэлбэрийн сургалтыг тасралтгүй явуулах зорилгоор өмнөх онд

“Иргэдийн боловсролын хэрэгцээний судалгаа”-г авсан. Уг судалгаанд 21 аймгийн нийт 55 625

гаруй иргэдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар хамруулсан. Судалгааны SPSS програмыг

ашиглан анализ хийж хэрэгцээний судалгааны нэгтгэлийг хийж тайлан гаргаж хэвлэлтэд

бэлтгэсэн. Энэхүү судалгааны үр дүн нь насан туршийн боловсролын төвүүд бүх нийтэд

тасралтгүй, насан туршийн, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа, зохион

байгуулалтаа оновчтой, зөв төлөвлөж хэрэгжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, нөгөө

талаас төр засаг, боловсролын төрийн захиргааны байгууллагаас бүтэц, орон тоог оновчтой зохион

байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх, сайн дурынхны үйл ажиллагааг дэмжих, татан

оролцуулахыг дэмжин анхаарч ажиллахад ач холбогдолтой гэж үзэж байна.

- Үндэсний хэмжээнд хийдэд шавилан сууж буй иргэдийн боловсролын түвшний судалгаа хийв.

- Энэтхэг улсад шавилан сууж буй монгол иргэдийн боловсролын түвшний судалгааг гандан

тэгчилэн хийдтэй хамтран гарган Гадаад хэргийн яаманд хүргүүллээ.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжигч хүүхдүүдэд хүрч буй боловсролын

үйлчилгээний судалгаа хийгдлээ.

2.2 ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ

2016 онд Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 14 удаагийн сургалт, уулзалт-семинар,

хэлэлцүүлгийг зохион байгуулж 771 хүнийг хамруулсан байна.

/Дэлгэрэнгүйг хүснэгт 3-аас үзнэ үү./

Хүснэгт 3. Зохион байгуулсан сургалт

№ Зохион байгуулсан

сургалт-семинар, хэлэлцүүлэг Хугацаа Хамарсан хүрээ

Оролцогчдын

тоо Санхүүжилт

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс удирдан зохион байгуулсан сургалт

1 ТХБ-ын “Үндэсний сургагч

багш” бэлтгэх сургалт II, IX,

сард

Орон нутгийн

багш нар 42 ТХБ төсөл

2

Говь-Алтай аймгийн НТБТ-ийн

багш нарыг чадавхжуулах

сургалт III сард

Говь- Алтай

аймгийн НТБ-

ын багш нар

5 Төсөвгүй

3

ТХБ-ын төслийн хүрээнд

сонгогдсон 7 аймагт Орон

нутгийн НТБ-ын багш нарыг

чадавхжуулах сургалт

VI-XII

сард

НТБ-ын багш

нар 400 ТХБ төсөл

Page 9: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

4

Дархан-Уул аймгийн НТБ-ын

төвийн боловсон хүчинг

чадавхжуулах сургалт I сард

НТБ-ын төвийн

боловсон хүчин 14

Дархан-Уул

аймгийн

НТБТөвийн

захиалгаар

5

Баян-Өлгий аймгийн НТБ-ын

төвийн болон нэгжийн багш

арга зүйчдэд Дүйцсэн хөтөлбөр

ба Холимог бүлгийн сургалтын

арга зүй сэдвээр 2 өдрийн

сургалт

I сард

Насан туршийн

боловсролын

нэгжийн багш,

арга зүйчид

14

Баян-Өлгий

аймгийн

НТБТөвийн

захиалгаар

6

“Лам хүүхдийн сурах эрх ба

орон нутгийн байгууллагуудын

үүрэг, оролцоо” сэдэвт 2

өдрийн сургалт

III сард 5 аймаг, 6 хийд 30 ЮНИСЕФ

7

Монголын Ахмадын Чөлөөт

Холбоотой хамтран

ахмадуудад компьютерийн

чиглэлээр Хан-Уул, Сүхбаатар

дүүргийн АБ-НТБТ-д 4

удаагийн сургалт

IV,

V, VI,

сард

35-85 насны

иргэд 150 Төсөвгүй

8

“Нийслэлийн хүүхэд гэр бүл

хөгжлийн газар”-тай хамтран

“Гэр бүлтэй ажиллах арга зүй”

сургалт

III сард

7 дүүргийн Гэр

бүлийн

боловсролын

багш нар

10 НТБҮТ,

НХГБХГ

“Дүйцсэн хөтөлбөрийн

шинэчлэн боловсруулсан бага

боловсролын модуль”-ийн

хэлэлцүүлэг

IV сард

Насан туршийн

боловсролын

нэгжийн багш,

арга зүйчид,

30 ЮНИСЕФ

9

ДЗОУБ-ын санхүүжилтээр

УИС-иас зохион байгуулсан

”Гэр бүл, хүүхэд сэтгэл зүйн

зөвлөгөө өгөх ур чадвар олгох”

сургалт

IV сард

НТБҮТөвийн

мэргэжилтэн,

дүүргийн НТБ-

ын

Гэр бүлийн

боловсролын

багш нар

3

ДЭЛХИЙН

ЗӨН

ОУБ

10

“Оюуны хөгжлийн

бэрхшээлтэй хүүхдийн

боловсрол” сургалт

III сард

НТБҮТ-ийн

болон дүүргийн

НТБ-ын багш

нар

3 МУБИС

11

“Залуучуудын хөгжил” төслийн

хүрээнд Говь-Алтай, Дархан-

Уул, Өмнөговь аймгуудын

Насан туршийн боловсролын

төвүүдийн “Амьдрах ухааны

танхим”-ыг түшиглэн

байгуулсан “Бүсийн арга зүйн

төв”-үүдийн боловсон хүчнийг

чадавхжуулах сургалт

XI сард

Говь-Алтай,

Дархан-Уул,

Өмнөговь

аймгуудын

Насан туршийн

боловсролын

төвүүдийн багш

нар

15

“Залуучуудын

хөгжил”

төсөл

Page 10: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

Монголын Ахмадын Чөлөөт Холбоотой хамтран ахмадуудад компьютерийн чиглэлээр Хан-Уул,

Сүхбаатар дүүргийн АБ-НТБТ-д 4 удаагийн сургалт зохион байгуулж 150 хүн хамрагдаж

гэрчилгээ олгов.

2.3. СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Төвийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл бол сургалтын материал, ном гарын авлага

боловсруулах, хэвлэн түгээх юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд:

“Сургуулийн өмнөх боловсрол”-н багш нарт зориулсан гарын авлагыг (2,75хх) боловсруулав. Уг гарын авлагыг хэрэглэн тогтвортой хөгжлийн боловсролын цогц ойлголтыг сургуулийн өмнөх

боловсролын суралцагчдад олгохдоо сургалтын материаллаг орчныг үйлийн болон сэтгэлзүйн

орчинтой нь хамтад нь байхаар шийдэж гэмээ нь хүүхэд бүрийг хөгжих боломж нээгдэхэд чухал

ач холбогдолтой юм.

Тогтвортой хөгжлийн боловсролын гарын авлага (24,5хх ) сайжруулан боловсруулав.

“Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын модуль хөтөлбөр, гарын авлага” 2 үндсэн модуль

/Тогтвортой хөгжлийн боловсрол ба суралцахуй, Тогтвортой хөгжлийн боловсрол ба түүнийг

багшлахуй/, 6 дэд модуль /ТХБ ба цогц чадамж, гадны удирдлагатай суралцахуйгаас өөрийн

удирдлагатай суралцахуй, сургалтын оролтод төвлөрсөн хөтөлбөрөөс сургалтын гаралтад

төвлөрсөн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, гамшгийн эрсдэлийг

бууруулах, тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл/ 176 хуудас хэвлэмэл, 22 хэвлэлийн хуудас

материал агуулгын хувьд мэдээ мэдээлэл, статистик тоо баримтуудыг шинэчлэн боловсрууллаа.

Гарын авлагыг сайжруулан дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, биологийн

олон янз байдал, гамшгийн эрсдлийг бууруулах, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт,

тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээний нэн чухал асуудлуудаар модулийн

агуулгууд нэмэлт хийж өөрчлөн сайжруулж, 2016 оны мэдээлэл баримтаар баяжуулан

боловсруулсан болно.

12

“Бага, суурь, бүрэн дунд

боловсролын ДСХ-т ТХБ-ын

үзэл санаа, агуулгыг тусгах нь”

хэлэлцүүлэг

XII

сард

Насан туршийн

боловсролын

нэгжийн багш,

арга зүйчид

25 ТХБ төсөл

13 ТХБ төслийн хүрээнд аймаг,

дүүргийн захирлуудын сургалт XII

сард

Аймаг, дүүргийн

НТБТ-үүдийн

захирлууд

30 ТХБ төсөл

НИЙТ 771

Page 11: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

Тогтвортой хөгжлийн боловсролын гарын авлагыг цахимд бэлтгэж боловсруулав.

Гарын авлага нь ТХ/НХ/ТХБ-ын талаарх мэдээлэл, мэдлэг, үзэл санааг олон нийт, шийдвэр

гаргагч, байгаль орчны мэргэжилтэн, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйчдэд хүргэхэд

зориулагдсан бөгөөд сургалтын цаашдын хөгжилтийг улам тогтвортой болгож тогтоох, хөгжүүлэх

зорилгоор уламжлалт сургалтад ашигласан сургалтын материалуудыг цахим сургалтын хэлбэрт

оруулан түгээн дэлгэрүүлнэ.

Насан туршийн боловсролын багш нарт зориулсан гарын авлага 2-ыг боловсруулж байна. Уг

гарын авлагыг боловсруулан гаргаснаар насан туршийн боловсролын төвд ажилладаг багш нарын

чадавх дээшлэх юм.

2.4. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

2.4.1. БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газар, “Эрдэм нет”, “Linking Engine” ХХК-тай

хамтран насан туршийн боловсролын нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн сайжруулахаар

ажиллаж байна. Түүнчлэн тус төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, зохион байгуулсан

сургалт, семинар, мэдээ мэдээллүүдийг төвийн вэбсайт болон фэйсбүүк хуудсанд тухай бүрд

нь байршуулж иргэдийг мэдээллээр хангаж ажиллав. Байгууллагын үндсэн домайн хаяг болох

nfde.mn хаягийг ncle.mn хаягаар сольсонтой холбогдуулан үндэсний төв болон аймаг,

дүүргийн салбар нэгжүүдийн үндсэн и-мэйл хаягуудыг идэвхжүүлж хэвийн ажиллагаанд

оруулж шаардлагатай заавар, зөвлөгөөг цаг тухай бүрт нь өгч ажиллалаа.

Хандалтын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна.

- Суурь боловсролын хүртээмжийн тухай 28 минутын видео нэвтрүүлэг бэлтгэн хүлээлгэж

өгсөн. ( БСШУЯ-ны суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн захиалгат )

- ФМ 101,7-той хамтран ажиллаж НТБ- ын 5 чиглэлээр байнгын шторк нэвтрүүлгүүд

цацаж олны хүртээл болгохын зэрэгцээ ФМ-ээр цацагдаж байгаа шторкнуудыг

дүрсжүүлж сошиал мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байна.

2016 оны 12 дугаар сарын байдлаар богино хэмжээний 100 шторк, богино хэмжээний 20

нэвтрүүлэг цацагдсан байна.

- “Залуучууд төсөл”-ийн хүрээнд Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь аймгийн НТБТ-ийг

НТБҮТ-ийг цахим сургалтыг зохион байгуулах тоног төхөөрөмжөөр холбосны үр дүнд эхний

2 удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа.

“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь”

төслийн (2012-2016) хүрээнд веб сайтад баннер хийн, бүртгэл 36 номыг электронд шилжүүлж,

76 цахим хэрэглэгдэхүүн, монгол хэлний 44 сонсдог ном, санал сэтгэгдэл авдаг байдлаар

байршууллаа.

2.4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ: Налайх, Багануур, Чингэлтэй дүүргүүдийн Албан бус-Насан

туршийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах, цаашид НТБҮТ-өөс

авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор НТБҮТөвийн баг 2016 оны 2, 3 дугаар

саруудад ажиллалаа.

Баян-Өлгий аймгийн НТБТ, Улаанхус, Толбо сумын НТБ-ын нэгж, Орхон, Дархан-Уул

аймгуудын НТБТөвүүдэд үндэсний төвийн захирал болон БСШУЯ-ны НТБ хариуцсан

мэргэжилтэн нар 2016 оны 5 дугаар сард ажиллаж, үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн

дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хэрэгжилтэд гарч буй бэрхшээлүүдтэй танилцлаа.

- НҮБ-ын ХС-ын санхүүжилтээр хийдэд шавилан суудаг лам хүүхдүүдэд “Боловсрол нөхөн

олгох сургалт”-д НТБҮТөвийн мэргэжилтнүүд Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад ажиллаж,

хяналт үнэлгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

Page 12: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

- НТБҮТ-ийн мэргэжилтнүүд амьдрах ухааны танхимын (Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул

аймаг, Хан-уул, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн НТБТ) үйл ажиллагаатай танилцаж, хяналт-

үнэлгээ, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулав.

2.5. БУСАД АЖИЛ

- Сар бүрийн эцэст шилэн дансны мэдээллийг шинэчлэн төсвийн зарцуулалт ил тод, нээлттэй

болгон ажиллаж байна.

- Тус төвөөс боловсруулан гаргасан хэвлэмэл болон видео хэлбэрийн сургалтын материалуудыг

архивлан шинээр хадгаламжийн нэгж үүсгэлээ.

- Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа НТБТ-үүдийг нэгдсэн и:майл хаягтай

болгож НТБҮТөвөөс нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

ХЭВЛЭХ

ТХБ-ын сургагч багш нарт зориулсан сургалтын модуль гарын авлагын эх бэлтгэж хэвлэлтэд өгөв.

24,5хх

ТХБ-ын сургагч багш нарт зориулсан сургалтын модуль гарын авлагын дахин сайжруулан цахимд

бэлтгэж өгсөн 22,0хх

СӨБ-ын багш нарт зориулсан гарын авлага эх бэлтгэж эхний байдлаар хэвлэж өгсөн 2,75хх

Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл

санаа агуулгыг тусгах нь зөвлөмж эх бэлтгэл нэгтгэж гаргаж өгөв. 3%, 14хх

ТХБ-ын тайлан: Iшат- 13,75хх, 3%

II шат- 17,8хх 3%

1. ТХБ-ын тайлан: Iшат- 13,75хх, 3%

II шат- 17,8хх 3%

2. ТХБ-ын сургагч багш нарт зориулсан сургалтын модуль гарын авлагын эх бэлтгэж хэвлэлтэд

өгсөн 24,5хх

3. ТХБ-ын сургагч багш нарт зориулсан сургалтын модуль гарын авлагын дахин сайжруулан

цахимд бэлтгэж өгсөн 22,0хх

4. СӨБ-ын багш нарт зориулсан гарын авлага эх бэлтгэж эхний байдлаар хэвлэж өгсөн 2,75хх

5. Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл

санаа агуулгыг тусгах нь зөвлөмж эх бэлтгэл нэгтгэж гаргаж өгсөн 3%, 14хх

6. ТХБ-ын тайлан: Iшат- 13,75хх, 3%

II шат- 17,8хх 3%

7. Бага боловсролын Монгол хэлний “Эрдмийг эхнээс нь” модулийн эхийг бэлтгэж цахимд

өгсөн, 5хх

8. Бага боловсролын Монгол хэлний “Эзэн хичээвэл” модулийн эхийг бэлтгэж цахимд өгсөн,

5хх

9. Бага боловсролын Математикийн “Дүрсийн гайхамшиг-1 ” модулийн эхийг бэлтгэж цахимд

өгсөн, 5хх

10. Бага боловсролын Математикийн “Дүрсийн гайхамшиг-2 ” модулийн эхийг бэлтгэж цахимд

өгсөн, 5хх

Page 13: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД:

ТХБ-ын төслийн ажлын хүрээнд:

- Дүйцсэн сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах зөвлөмж гаргах

- НТБ-ын төв нэгжийн хүний нөөцийг ТХБ-оор чадавхжуулах сургалт

- ТХБ-ын “Үндэсний сургагч багш ” бэлтгэх сургалт

- СӨБ-ийн багш нарт зориулсан ТХБ-ын гарын авлага боловсруулах

- ТХБ-ын олон нийтэд зориулсан гарын авлагыг сайжруулах

- ТХБ-ын гарын авлагыг цахим хэлбэрт бэлтгэн боловсруулах

1. Дүйцсэн сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах зөвлөмж гаргах ажлын хүрээнд:

Зорилго:

ТХБ-ын үзэл санаа, агуулга бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтын

модульд туссан байдлыг үнэлэх, модулиудыг цаашид сайжруулах санал, зөвлөмж боловсруулах

Зорилт:

- Бага, суурь, бүрэн дунд боловсролын математик, монгол хэл, байгалийн ухаан, нийгмийн

ухааны хичээлүүдийн дүйцсэн хөтөлбөр, хөтөлбөрийн агуулгад судалгаа хийх

- Бага боловсрол, бүрэн дунд боловсролын математик, монгол хэл , байгалийн ухаан,

нийгмийн ухааны хичээлүүдийн дүйцсэн хөтөлбөрийн модульд дүн шинжилгээ хийх

- Дүйцсэн хөтөлбөрий загвар гарган сургалтын үйл явцад турших

- Хэлэлцүүлэг зохион байгуулах

- ТХБ-ын үзэл санааг бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрт (бага, бүрэн дунд

боловсролын хөтөлбөрт) хэрхэн тусгах талаар санал зөвлөмж боловсруулах

Үр дүн:

ТХБ-ын үзэл санаа, агуулга бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр, болон бага,

суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбрийн монгол хэл, математик, нийгмийн ухаан,

байгалийн ухааны модулиудад дүн шинжилгээ хийж, ТХБ-ын үзэл санааг бүрэн дунд боловсролын

дүйцсэн хөтөлбөрт (бага, бүрэн дунд боловсролын хөтөлбөрт) хэрхэн тусгах талаар санал зөвлөмж

боловсруулж БСШУСЯ-нд хүлээлгэн өгөв.

2. НТБ-ын төв нэгжийн хүний нөөцийг ТХБ-оор чадавхжуулах сургалтын үйл

ажиллагааны хүрээнд:

Зорилго:

НТБҮТ-ийн мэргэжилтнүүд болон нийслэл, орон нутгийн НТБ-ын багш, боловсон хүчний

хэрэгцээнд үндэслэн ТХБ-оор чадавхжуулах сургалтыг зохион байгуулах

Зорилт:

- НТБҮТ-ийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах

- Орон нутгийн НТБ-ын багш нарын бүсчилсэн сургалт зохион байгуулах

- Нийслэлийн НТБ-ын төв,нэгжүүдийн багш нарыг чадавхжуулах сургалт

- НТБ-ын аймаг, нийслэлийн удирдлага, арга зүйч нарыг чадавхжуулах сургалт

Үр дүн:

Сургалтуудыг үр дүнд ТХ/НХ/ТХБ-ын үзэл баримтлалыг тодорхой түвшинд дэмжлэг үзүүлж,

аймаг, сум, дүүрэг, баг, хорооны хэмжээнд ажил болгон хэрэгжүүлэх шаардлага гарч ирсэн талаар

зорилтод бүлгүүдийн ойлголт нэмэгдэж, идэвхижүүлснээр ТХБ-ын үзэл санаа түгээн дэлгэрэх

таатай нөхцөл бүрдэнэ.

Page 14: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

Сургалтын явцаас:

3. ТХБ-ын “Үндэсний сургагч багш ” бэлтгэх сургалтын үйл ажиллагааны хүрээнд:

Зорилго:

Орон нутгийн НТБ-ын багш нарыг чадавхжуулах, ТХ/НХ/ТХБ-ын талаарх ойлголт, мэдлэгийг

түгээн дэлгэрүүлэх, ТХБ-ын “Үндэсний сургагч” багшийг бэлтгэх, олон нийтэд ТХ/НХ/ТХБ-ын

бодлогын талаарх ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд оршино.

Зорилт:

- Үндэсний сургагч багш бэлтгэх 3 удаагийн сургалтыг зохион байгуулах

- Сургалтыг танхимаас гаргаж, байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн

байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах

Үр дүн:

• Нийт 21 аймгийн НТБТ-ийн 42 багшийг ТХБ-ын чиглэлээр чадавхжуулах,“Үндэсний

сургагч багшаар бэлтгэгдсэн байна.

• Шийдвэр гаргагчид, олон нийт (насанд хүрэгсэд, залуучууд, эцэг эхчүүд, иргэд)-ийн,

ТХ/НХ/ТХБ-ын талаарх ойлголт, хандлага нэмэгдэж үүрэг, оролцоо сайжирна.

• Уг сургалт зохион байгуулагдсаны үр дүнд сургалтад оролцогчид ТХ/НХ/ТХБ-ын,талаар

мэдлэгээ бататгаж, насан туршийн боловсролын тогтолцоо, үйл ажиллагаа, орон нутгийн

байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах гэсэн нэгдсэн

ойлголттой боллоо.

• Сургалтад зорилтот бүлгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээнд

тулгуурлан агуулгаа нэгтгэх, дадлага ажлаа бүтээлчээр төлөвлөх, агуулгыг амьдрал

практиктай холбоход анхаарах зэргээр суралцан, туршлага хуримтлуулж, туршлагаа

бусадтай хуваалцсан.

“Үндэсний сургагч багш бэлтгэх” сургалтын явцаас:

Page 15: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

4. СӨБ-ийн багш нарт зориулсан ТХБ-ын гарын авлага боловсруулах ажлын хүрээнд:

Зорилго:

ТХБ/ТХ/НХ-ийг албан бус боловсролд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ТХБ төслийн

хүрээнд боловсруулсан зорилтот бүлгүүдийн сургалтын модуль, гарын авлагыг насан туршийн

боловсролын тогтолцоогоор дамжуулан олон нийтэд түгээх, сургуулийн өмнөх боловсрол (СӨБ),

олон нийтэд зориулсан сургалтыг зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэнэ.

Зорилт:

- СӨБ-ын багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулах

Үр дүн:

• Уг гарын авлага товхимлыг хэрэглэн тогтвортой хөгжлийн боловсролын цогц ойлголтыг

сургуулийн өмнөх боловсролын суралцагчдад олгохдоо сургалтын материаллаг орчныг

үйлийн болон сэтгэлзүйн орчинтой нь хамтад нь байхаар шийдэж гэмээ нь хүүхэд бүрийг

хөгжих боломж нээгдэхэд чухал ач холбогдолтой юм.

• Материаллаг орчинд-сонирхлыг татахуйц өнгө үзэмж загвар сайтай хэрэглэгдэхүүнийг

сонгох,тоглонгоо суралцах хэрэгцээг хангах.

• Үйлийн орчинд-хөдөлгөөний хэрэгцээг хангах,олон талын туршлага хуримлагдахуйц

бодит үйл явцтай уядсан байхаар хичээлээ төлөвлөх

• Сэтгэл зүйн орчинд-Эелдэг дотно харилцаа, хангалттай өрөө танхимтай,хүүхдэд хайр

халамжийг мэдрүүлэхүйц,өөртөө итгэлтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадамжийг

бүрдүүлэх гэх мэтийг нэрлэж болно.

• Хүүхэд тойрон хүрээлж буй эд зүйлс,ургамал,амьтныг сонирхон судалж, хүмүүс үйл

явдлын талаар мэдээлэлтэй болсноор байгальтай харьцаж хайрлан хамгаалахад энэ ном ач

холбогдолтой болно.

5. ТХБ-ын олон нийтэд зориулсан гарын авлагыг сайжруулах ажлын хүрээнд:

Зорилго:

Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын гарын авлагыг сайжруулан боловсруулах

Зорилт:

- ТХБ-ын үндсэн агуулгын хүрээнд сайжруулах

- Тогтвортой хөгжлийн боловсрол ба суралцахуй

- Тогтвортой хөгжлийн боловсрол ба түүнийг багшлахуй

Үр дүн:

Гарын авлагыг сайжруулан дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, биологийн

олон янз байдал, гамшгийн эрсдлийг бууруулах, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт,

тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээний нэн чухал асуудлуудаар модулийн

агуулгууд нэмэлт хийж өөрчлөн сайжруулж, 2016 оны мэдээлэл баримтаар баяжуулан

боловсруулсан болно.

6. ТХБ-ын гарын авлагыг цахим хэлбэрт бэлтгэн боловсруулах ажлын хүрээнд:

Зорилго:

Тавьсан шаардлага, ажлын даалгаврын дагуу өгөгдсөн материалууд дээр үндэслэн цахим агуулгын

хэлбэр загварыг шинээр бүтээх, улмаар үүсгэсэн материалыг зорилтот бүлгүүдэд хүргэх, цахим

агуулгыг дэмжих вэбэд суурилсан сургалтын платформыг бий болгох.

Зорилт:

Page 16: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

- Уламжлалт сургалтын модулийг цахим хэлбэрт оруулах

- Вэбэд суурилсан цахим агуулгыг дэмжигч платформыг бий болгох

- Онлайн болон оффлайнд боловсруулах

Үр дүн:

• Уламжлалт сургалтын модулийг цахим хэлбэрт оруулахад анхаарах ёстой чиглэлүүдийг

тодорхойлон зааж, олон улсын чанарт тэнцсэн цахим агуулга хөгжүүлсэн

• Сургалтын модуль нь цахим хэлбэрээр явагдаж байгаагүй учир уламжлалт аргаар явагдаж

байсан сургалтын чанарыг бууруулахгүй байх дээр онцгой анхааран ажилласан.

• Чанарын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хар зургийг дэлгэц (кадр) бүрээр зохиомжилж,

нийтдээ бүх модулийн агуулгыг багтаасан 213 хуудас бүхий зураглалыг боловсруулсан.

Шинээр үүсэх ёстой вэбэд суурилсан цахим агуулгыг дэмжигч платформын хар зураглал

бий болсон. Улмаар кодчиллын хэсэг болон загвар дизайны хэсэгтэй хамтран

хөгжүүлэлтийн туршид ажиллаж төгсгөлийн хувилбарыг бий болгосон.

• Интернэтийн хөтчөөс үл хамаарах, хэрэглэх цахим хэрэгсэлд тавигдах техникийн

шаардлага багатай ч хэрэглэхэд энгийн, ачаалах хурд ба логик зохион байгуулалт сайтай

цахим сургалтын материалыг дэмжигч вэбэд суурилсан платформын загварыг

боловсруулсан.

• Платформын ажиллах үндсэн хэсгүүд нь 800MB-1GB хэмжээтэй Файлтай онлайн горимд

болоод офлайн горимд ажиллах боломжтой, Модуль 1 ба Модуль 2-ын агуулгыг бүрэн

багтаасан, цахим гарын авлагатай сургалтын иж бүрэн платформ боловсруулагдсан.

• Төгсгөлийн туршилт, редакторын ажлыг ялгаатай тоон хэрэгслүүдээс: гар утас, зөөврийн

компьютер, ширээний компьютер зэрэг хэрэгслүүдээс орон зайн хувьд ялгаатай орчноос

орж туршсан. Туршилтыг Монгол, Орос болон Германаас нэгэн зэрэг олон хэрэглэгч орж

туршсан. Туршилтын үед гарсан алдаатай сул талуудыг бусад гишүүдэд нэн даруй

мэдэгдэж засварлаж ажилласан.

• Дуу авиа, дүрс боловсруулалт болон график байгуулалтын дүнд үндсэн тухайн

платформын онлайнд ажиллах видео хөгжүүлсэн эх файл нь 10GB орчим юм. 130 ширхэг

дүрст файл, 200 ширхэг зураг, 978 ширхэг файлаас бүрдсэн онлайн сургалтын модуль

бүхий хичээл боловсруулсан.

• Бүрэн тоглуулах боломжтой видео хичээлийг үндсэн код хөгжүүлэгчид хүлээлгэн өгөх

бөгөөд тухайн боловсруулсан хичээлийг бүрэн эхээр нь онлайн сургалтын модуль дээр

тавьж ашиглах явдал юм. Мөн тухайн сургалтын модулийн хэвлэн ашиглах боломжтой

гарын авлагыг бэлтгэн гаргасан.

НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар,

Монгол улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017”

төслийн хүрээнд:

Бүсийн арга зүйн төвүүдийн боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг 2016.12.01-02-ны

өдрүүдэд Улаанбаатар хотод зохион явуулж тус сургалтад Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь

аймгуудын НТБТ-ийн холбогдох 15 хүн оролцож, мэдлэг туршлагаа хуваалцав.

Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь аймгуудын бүсийн аргазүйн төвүүдийг түшиглэн БСШУСЯ-

ны хүрээнд байгуулагдсан “Амьдрах ухааны 20 танхим”-ын боловсон хүчнийг чадавхжуулах,

туршлага солилцуулах сургалт үйл ажиллагааг дээрх газруудад 2016.12 сард зохион явуулж

амьдрах ухааны танхим хариуцан ажиллаж буй нийт 67 хүн оролцов.

НТБҮТ “Амьдрах ухааны 20 танхим”-ын үйл ажиллагааны зардлуудыг дамжуулан олгож

холбогдох тайлангуудыг авч нэгтгэн хүргүүлэв. 2015 онд тус танхимуудаар давхардсан тоогоор 13

500 орчим зорилтот насны залуучууд үйлчлүүлж байсан бол 2016 онд НТБТ-ийн 11 танхимаар дан

тоогоор 13616, их дээд болон ерөнхий боловсролын сургууль түшиглэсэн 9 танхимаар дан тоогоор

3610 залуучууд үйлчлүүлсэн бөгөөд Өсвөр үеийн клиник төв рүү 681 хүнд зуучилсан. 2016 онд

давхардсан тоогоор нийт 20 танхимаар 30998 залуучуудад хүрч үйлчилсэн.

Page 17: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

Цаашдын зорилт:

• Амьдрах ухааны танхимуудын үйл ажиллагааг тасралтгүй тогтмол үргэлжлүүлэх

• Амьдрах ухааны боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

• Зарим үйл ажиллагаа нь тасалдсан газруудыг шийдвэрлэх

• Эрх зүйн баримт бичгийг сайжруулах

• Бусад зорилго чиглэл ижил байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, сайн

туршлагуудаа хуваалцах

• Санхүүгийн тогтмол эх үүсвэртэй болох

• Боловсон хүчний тоог нэмэгдүүлэх

• Төсөлд хамрагдаагүй бүс нутгуудад хүрч ажиллах

“Лам хүүхдийн боловсрол” төслийн хүрээнд:

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр сүм хийдэд шавилан сууж буй лам

хүүхдүүдэд дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгох 2 дахь шатны сургалтыг зохион

байгууллаа. Төслийг “Сүм хийдэд шавилан сууж буй лам хүүхдийг ерөнхий боловсрол

эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ерөнхий боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх,

зохих насандаа боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэх” зорилгоор Улаанбаатар хотын

Гандантэгчилэн хийд, Дархан- Уул аймгийн Гэцогдаржаалан хийд, Өвөрхангай аймгийн

Хархорин сумын Бат- Эрдэнэзуу, Шанх баруун хүрээ, Бал сажа бал нигүүсэл хийд,

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын

Амарбаясгалант хийд, Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд зэрэг 6 хийдийн 248 лам

хүүхдийг хамруулав.

Үр дүн:

• Уг төсөл хэрэгжсэнээр сургуулийн гадна буй лам хүүхдийн сурах эрх хангагдаж,

цаашид хийдэд шавилан суух явцдаа ерөнхий боловсрол эзэмшин тасралтгүй

Page 18: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

суралцах боломж бүрдэж, орон нутаг дахь саллбар дундын хамтын ажиллагаа

сайжирч, үр дүн нэмэгдсэн.

• Лам хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалтаар дамжуулан цогц байдлаар арга

хэмжээнүүдийг зохион байгуулсан нь стандарт хангалтын хувьд амжилт, чанар

ахиц гарч, улмаар тасралтгүй суралцуулах нөөц боломж хангалттай байгааг илтгэж

байна.

• Хийд бүр суралцагчдыг нийгэмшүүлэхэд анхаарч хамтач, эвсэг байх, биенээсээ

суралцах, давуу талаа олж харах бололцоог бий болгох, хичээл соёлын үйл

ажиллагаанд идэвхтэй оролцох, урам, итгэл найдвар хайрлахын ач тусыг ойлгуулах

зорилт тавьж ажилласан нь энэ удаагийн сургалтын онцлог тал байв.

• Төслийн зүгээс өмнөх төслөөс гарсан санал дүгнэлтэд тулгуурлан санхүүжилтийн

уян хатан бодлогоор асуудлыг шийдвэрлэж байв. Үүний нэг жишээ нь бага

боловсролын хүүхдийн тоогоор тус бүр 2 төрлийн 71 ширхэг дасгал ажлын ном

олгосон нь цаг үеэ олсон дэмжлэг байлаа гэж дүгнэлээ.

ГУРАВ. ДҮГНЭЛТ

3.1. ДҮГНЭЛТ

БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2016 оны ажлын үр дүнгээс хэд

хэдэн зүйлийг энд онцлон тэмдэглэж байна. Үүнд:

• Төвийн боловсон хүчний ажлын байран дээрээ мэдлэг боловсролоо дээшлүүлэн, ур чадвараа

тасралтгүй хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллалаа.

• Салбарын болон төвийн үйл ажиллагааг цахим хуудас, радиогийн нэвтрүүлэг, илтгэл,

танилцуулга зэргээр дамжуулан сурталчлах замаар олон нийтийн насан туршийн боловсролын

талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа.

• Насанд хүрэгчид, ахмад настаны сургалтыг тодорхой үр дүнд хүрэх түвшинд эхлүүлэн

ажиллалаа.

• Төслийн ажлууд

БСШУЯ-ны харьяа

Насан туршийн боловсролын үндэсний төв

2017 оны 1 дүгээр сар

Page 19: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

ДӨРӨВ. ХАВСРАЛТ

/Хавсралт-1/

Дүйцсэн сургалтын хөтөлбөрөөр суралцсан төгсөгчдийн судалгаа /2015-2016 он/

2016-06-15

№ Дүүрэг

Бү

гд

су

ра

лц

агч

Үүнээс Боловсрол эзэмшсэн

Бү

гд

Бага боловсрол

Бү

гд

Суурь боловсрол

Бү

гд

Бүрэн дунд боловсрол

Бү

гд

тө

гсө

гч

Эм Бүгд

Үүнээс Үүнээс 5-р анги

төгссөн

Үүнээс Үүнээс 9-р анги

төгссөн

Үүнээс Үүнээс 12-р

анги

төгссө

н

Үүнээс

Эм Эм Эм Эм Эм Эм Эм

Д ү н 10427 3419 3075 975 3098 1156 552 190 4010 1169 1168 345 3319 1094 1355 440 3075

1 БЗД 202 85 68 31 101 39 14 3 56 23 22 11 45 23 32 17 68

2 СБД 144 59 84 39 31 12 11 3 44 16 20 10 69 31 53 26 84

3 СХД 148 70 39 17 95 50 15 5 46 16 19 9 7 4 5 3 39

4 БГД 96 21 24 5 39 7 10 1 48 10 10 2 9 4 4 2 24

5 ЧД 190 76 90 39 30 12 9 4 74 23 40 13 86 41 41 22 90

6 ХУД 31 15 15 9 1 1 1 1 16 7 3 3 14 7 11 5 15

7 Багануур 41 7 12 2 20 5 1 0 21 2 11 2 0 0 0 0 12

8 Налайх 182 57 43 21 49 16 12 6 78 24 17 9 55 17 14 6 43

Улаанбаатар 1034 390 375 163 366 142 73 23 383 121 142 59 285 127 160 81 375

1 Архангай 554 165 13 4 95 46 0 0 231 75 10 2 228 44 3 2 13

2 Баян-Өлгий 346 110 120 39 83 40 20 7 144 35 61 17 119 35 39 15 120

3 Баянхонгор 897 266 354 119 161 55 50 20 328 107 111 44 408 104 193 55 354

4 Булган 431 125 122 42 105 45 41 16 164 35 23 5 162 45 58 21 122

5 Говь-Алтай 548 133 182 42 96 34 39 17 227 52 64 8 225 47 79 17 182

6 Говьсүмбэр 72 25 70 25 6 0 6 0 21 6 20 6 45 19 44 19 70

7 Дархан-Уул 261 88 50 16 117 45 15 2 125 36 35 14 19 7 0 0 50

8 Дорноговь 69 23 11 3 29 11 0 0 40 12 11 3 0 0 0 0 11

9 Дорнод 232 96 71 32 121 48 3 2 87 27 33 15 24 21 35 15 71

10 Дундговь 139 57 58 23 85 37 36 13 30 11 12 5 24 9 10 5 58

11 Завхан 491 153 113 49 100 41 23 11 249 69 49 23 142 43 41 15 113

12 Орхон 70 16 42 11 8 1 4 0 39 9 21 5 23 6 17 6 42

13 Өвөрхангай 642 196 149 45 157 38 25 5 233 59 73 22 252 99 51 18 149

14 Өмнөговь 73 32 20 12 41 24 15 9 32 8 5 3 0 0 0 0 20

15 Сүхбаатар 552 192 60 20 417 151 41 15 135 41 19 5 0 0 0 0 60

16 Сэлэнгэ 499 145 156 0 108 38 1 0 232 56 77 0 159 51 78 0 156

17 Төв 558 245 218 77 149 69 52 17 206 81 49 18 203 95 117 42 218

Page 20: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын

18 Увс 844 257 282 51 192 75 14 5 378 115 134 28 274 67 134 18 282

19 Ховд 809 272 210 71 225 87 40 16 298 108 72 25 286 77 98 30 210

20 Хөвсгөл 867 309 372 122 242 78 46 9 258 65 134 36 367 166 192 77 372

21 Хэнтий 439 124 27 9 195 51 8 3 170 41 13 2 74 32 6 4 27

Орон нутаг 9393 3029 2700 812 2732 1014 479 167 3627 1048 1026 286 3034 967 1195 359 2700

Page 21: 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН tailan 2016.pdf · суралцахуй төв (uil), Солонгос Улсын Насан туршийн боловсролын