2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: start...

16
1 M.AU352. Үйлдвэрлэлийн автоматжуулалт хичээлийн 30 онооны шалгалтанд бэлтгэх асуултууд 2018.12.24 Нэгдүгээр хэсэг 1. Автомат удирдлагын системийн бүрдэл хэсэг нь 4 үндсэн хэсэгтэй байдаг. Түүнийг нэрлэж тайлбарлана уу? 2. Удирдлагын системийн чанарт ямар ямар параметрүүдийг харгалзан үздэг вэ? Тэдгээрээс нэрлэнэ үү? 3. Удирдлагын системийн алгоритмыг зурахдаа ямар дүрсүүдийг ашигладаг вэ? Тус бүрд нь зурж тайлбарлана уу? 4. Температурын сенсоруудыг хэрхэн ангилдаг вэ? Тэдгээрээс нэрлэнэ үү? 5. “Actuator” гэж юу вэ? Тайлбарлаж бичнэ үү? 6. Хөдөлгөөн дамжуулах механизмууд нь 2 ялгаатай үүргээр хэрэгждэг. Түүнийг нэрлэж бичнэ үү? 7. Хөдөлгөөн дамжуулалтын механизмууд нь 3 мэргэжлийн категорид хуваагдана. Нэрлэж бичнэ үү? 8. “Lead-Screw and Ball-Screw” механизмыг зурна уу? 9. “Rotary-to-Rotary” хөдөлгөөн дамжуулах механизм “Gears”-ийн θ1/θ2 = N2/N1 = r2/r1 харьцаанууд юу илэрхийлдэг вэ? Нэр болон тэмдэглэгээг бичнэ үү? 10. Ямар нэгэн хөдөлгөөн дамжуулах механизм нь дараах параметрүүдийг агуулдаг. Үүнд: effective gear ratio, efficiency, backlash, stiffness, friction, back-drive ability. Эдгээрээс back-drive ability –ийн талаар тайлбарлаж бичнэ үү? 11. N=12 gear харьцаатай gear механизмыг авч үзье. d=2 inch диаметртэй, l=3 inch урттай ган төмөр ачаалал гаралтын гол дээр холбогдоно гэж үзье. Ачаалал дээрх мушгилт Tl=250 lb.in. Бидний гаргахыг хүсч байгаа ачааллын хурд 300 rev/min. Хэрэв механизм дээрх өгөгдлүүдээр өгөгдсөн бол оролтын гол дээрх шаардагдах хурдыг тодорхойл? Мөн оролтын ашигт инерци болон мушгилтыг ол? 12. Дараах бүтцийг тайлбарлана уу?

Upload: dangnhu

Post on 29-Aug-2019

236 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

1

M.AU352. Үйлдвэрлэлийн автоматжуулалт хичээлийн 30 онооны шалгалтанд бэлтгэх

асуултууд

2018.12.24

Нэгдүгээр хэсэг

1. Автомат удирдлагын системийн бүрдэл хэсэг нь 4 үндсэн хэсэгтэй байдаг. Түүнийг нэрлэж

тайлбарлана уу?

2. Удирдлагын системийн чанарт ямар ямар параметрүүдийг харгалзан үздэг вэ? Тэдгээрээс нэрлэнэ үү?

3. Удирдлагын системийн алгоритмыг зурахдаа ямар дүрсүүдийг ашигладаг вэ? Тус бүрд нь зурж

тайлбарлана уу?

4. Температурын сенсоруудыг хэрхэн ангилдаг вэ? Тэдгээрээс нэрлэнэ үү?

5. “Actuator” гэж юу вэ? Тайлбарлаж бичнэ үү?

6. Хөдөлгөөн дамжуулах механизмууд нь 2 ялгаатай үүргээр хэрэгждэг. Түүнийг нэрлэж бичнэ үү?

7. Хөдөлгөөн дамжуулалтын механизмууд нь 3 мэргэжлийн категорид хуваагдана. Нэрлэж бичнэ үү?

8. “Lead-Screw and Ball-Screw” механизмыг зурна уу?

9. “Rotary-to-Rotary” хөдөлгөөн дамжуулах механизм “Gears”-ийн θ1/θ2 = N2/N1 = r2/r1 харьцаанууд

юу илэрхийлдэг вэ? Нэр болон тэмдэглэгээг бичнэ үү?

10. Ямар нэгэн хөдөлгөөн дамжуулах механизм нь дараах параметрүүдийг агуулдаг. Үүнд: effective gear

ratio, efficiency, backlash, stiffness, friction, back-drive ability. Эдгээрээс back-drive ability –ийн талаар

тайлбарлаж бичнэ үү?

11. N=12 gear харьцаатай gear механизмыг авч үзье. d=2 inch диаметртэй, l=3 inch урттай ган төмөр

ачаалал гаралтын гол дээр холбогдоно гэж үзье. Ачаалал дээрх мушгилт Tl=250 lb.in. Бидний гаргахыг

хүсч байгаа ачааллын хурд 300 rev/min. Хэрэв механизм дээрх өгөгдлүүдээр өгөгдсөн бол оролтын

гол дээрх шаардагдах хурдыг тодорхойл? Мөн оролтын ашигт инерци болон мушгилтыг ол?

12. Дараах бүтцийг тайлбарлана уу?

Page 2: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

2

13. Доорх зурагт харуулсан бүтцийн дагуу дараах алгоритмыг хэрэгжүүлэх ladder schem зурна уу?

Алгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас эхлэн шилжилт хийх ба зүүн

хязгаарт очин зогсоод 1сек хугацаа бариад буцаж баруун гар тал тийш шилжилт хийн баруун

хязгаарт очин зогсоно. Харин Stop товч нь ажиллагааг зогсооно.

14. Доорх зургийг тайлбарлаж бичнэ үү?

Page 3: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

3

15. Доорх зургийг тайлбарлаж бичнэ үү?

16. Доорх бүтцийн дагуу дараах алгоритмыг хэрэгжүүлэх ladder schem зурна уу?

Алгоритм: 2-р конвейрээр ирсэн ачааг тоолон 10 хүрвэл дараачийн ачаанаас эхлэн 1-р конвейрыг

ажиллуулан ачааг буцаан татна. Stop товч дарах хүртэл энэ процесс үргэлжилнэ.

17. Доорх зураг дээрх автомат удирдлагын системийн элементүүдийг тайлбарлаж бичнэ үү?

Controllere = r - br

Summing

point

Control element

Process

Measurement

-

+

b

p

u

c

Page 4: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

4

18. Доорх зурагт харуулсан хөдөлгөөн дамжуулах механизмийг тайлбарлаж, холбогдох томъёо

тооцооллыг бичнэ үү?

19. Доорх хөдөлгөөн шилжүүлэх механизмийг тайлбарлаж, холбогдох томъёо тооцооллыг бичнэ үү?

20. Доорх хөдөлгөөн шилжүүлэх механизм нь ямар ангилалд ордог вэ? Тайлбарлаж, холбогдох томъёо

тооцооллыг бичнэ үү?

Page 5: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

5

21. Доорх хөдөлгөөн шилжүүлэх механизм нь ямар ангилалд ордог вэ? Тайлбарлаж, холбогдох томъёо

тооцооллыг бичнэ үү?

22. Доорх бүтцийн диаграмм ямар хөдөлгөөн дамжуулах механизмийн загварчлал болохыг тайлбарлана

уу? Холбогдох томъёог бичнэ үү?

23. Доорх зурагт харуулсан P&ID диаграммыг тайлбарлаж бичнэ үү?

Page 6: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

6

24. Аналог сенсор ашиглан урсгал хэмжсэн гэж үзье. Урсгалын хэмжээ 0~300 m3/h ба түүнд харгалзан

0~50 mA шугаман хамаарал бүхий гүйдэл харгалзана. Энэ тохиолдолд 225 m3/h урсгалд харгалзах

гүйдлийн утгыг тооцоолно уу?

25. Доорх зурагт харуулсан усны танкны урсгал болон түвшин нь Qout = k*√ℎ харилцан холбоотой. Энд:

h – усны түвшин, k=1.156 (gal/min)/ft

Оролтын урсгалын хэмжээ 2.5 gal/min бол h –ийн ямар түвшинд систем өөрөө өөрийгөө

тогтворжуулах вэ? (h = ?)

26. PID контроллёрын дамжуулалтын функцыг бичнэ үү?

27. Температурын мэдрүүрийн гаралт нь гүйдлээр илэрхийлэгдэх ба шугаман хамааралтай гэж үзье.

Температурын утгыг 10-с 150 градусын хооронд хэмжих боломжтой ба түүнтэй харгалзан 4-с 20 mA

гүйдэл гарна. Энэ тохиолдолд 80 градус нь хэдэн mA байх вэ? Мөн 5 mA нь ямар температурын

утгыг заах вэ?

28. Температурын сенсорын хэмжих хязгаар 10~300 градус. Одоогийн хэмжилтийн үр дүн 60 градус

байна гэж үзье. Энэ үед: (a) “±0.8% FS” (b) “±0.4% of span” (c) “±0.9% of reading” үеийн

нарийвчлалын алдаануудыг тодорхойлно уу?

29. Эмбэддэд систем болон персональ компьютерын хоорондын ялгааг тайлбарлана уу?

30. Мехатроник системийн гол тархи нь юу вэ? Тайлбарлаж бичнэ үү?

31. Эмбэддэд болон эмбэддэд-биш системийн 3 ширхэг жишээ гаргаж тайлбарлана уу?

32. STM32F103C8 микроконтролёрын онцлогууд, дотоод бүтцийг тайлбарлаж бичнэ үү?

33. STM32F103C8 микроконтролёрыг хэрхэн програмчилж болох вэ? Тайлбарлаж бичнэ үү?

34. STM32F103C8 микроконтролёрын програмчлалыг STMCubeMX програм дээр хэрхэн гүйцэтгэх вэ?

Шинэ төсөл үүсгэх дарааллыг бичнэ үү?

35. PT100 RTD ашиглан температур хэмжиж болох ба энэ үед дараах схемийг хэрэглэсэн.

Схем:

Page 7: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

7

Дээрх схемийг ашигласан үед R1=220 Ohm, R2=110.9 Ohm тус тус байгаа үед Vout гаралтын

хүчдэлийг тодорхойлно уу?

36. Дээрх асуултанд өгөгдсөн R2 эсэргүүцэлд харгалзах температурыг олно уу?

37. Хос туйлт (bipolar) алхамт хөдөлгүүр гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ? Тайлбарлаж бичнэ үү?

38. Хос туйлт алхамт хөдөлгүүрийг микроконтроллёрын системтэй хэрхэн холбодог вэ? Схем зурж

тайлбарлана уу?

39. Серво хөдөлгүүр гэж юу вэ? Үндсэн ажиллах зарчмыг тайлбарлаж бичнэ үү?

40. Continuous rotation servo нь энгийн серво хөдөлгүүрээс юугаараа ялгаатай вэ? Тайлбарлаж бичнэ үү?

41. Хэдэн миллисекунтийн пульс сигналд серво хөдөлгүүр нь 180 градус эргэх вэ?

42. STM32F407 микроконтроллёрын аналог тоон хувиргагчуудын талаар тайлбарлаж бичнэ үү?

43. STM32F407 микроконтроллёр дээрх PA4 портод харгалзах АТХ болон түүний сувгийг нэрлэнэ үү?

44. STM32F407 микроконтроллёрын дээр гадны аналог төхөөрөмжийг 3-р АТХ-н 8 дугаар сувагт холбох

бол ямар порттой холбох вэ?

45. Доор харуулсан схемийг тайлбарлана уу?

Page 8: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

8

46. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

47. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

48. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

49. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

Page 9: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

9

50. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

51. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

52. Доорх “ladder” схем ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тайлбарлаж бичнэ үү?

Page 10: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

10

53. Доорх зурагт харуулсан инвертерийн холболтыг тайлбарлаж бичнэ үү?

54. Доорх зурагт харуулсан инвертерийн бүтцийг тайлбарлаж бичнэ үү?

55. 3 фазын асинхрон хөдөлгүүрийн хурдыг ямар аргуудаар өөрчилж болдог вэ?

56. Инвертерийн давуу тал юу вэ?

57. Хөдөлгүүрийн удирдлага гэдэг нь юу вэ? Ямар функиональ үүргүүд энд хамаардаг вэ?

58. PU ажиллагааны горимыг тайлбарлана уу?

59. Доорх зурагт харуулсан хурдны горимыг хаана хэрэглэж болох вэ? Тайлбарлана уу?

Page 11: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

11

60. Хөдөлгүүрийн удирдлагын Jog горимыг тайлбарлана уу?

61. Доорх холболтыг тайлбарлана уу?

62. Mitsubishi A800 инвертерийн доорх үндсэн параметрүүдыг тайлбарлана уу?

Page 12: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

12

Хоёрдугаар хэсэг

1. PSoC 4 микроконтроллёр дээр байрлах LED гэрлийг PWM функциональ блок ашиглан 10 Гц –ийн

давтамжтайгаар асааж унтраах програм зохиож үзүүлнэ үү? (Duty cycle 50%)

2. STM32F103C8 микроконтролёрын хавтан дээр байрлах LED гэрлийг асааж унтраах програм зохиож

үзүүлнэ үү? Ингэхдээ STMCubeMX дээр шинэ төсөл үүсгэж, Keil uVision 5 програм дээр кодыг бичнэ

үү!

3. Arduino Nano туршилтын хавтан дээр байрлах LED гэрлийг 3 секунтын зайтай асааж унтраах програм

зохиож үзүүлнэ үү?

4. Arduino туршилтын хавтан ашиглаж орчны температур хэмжих жишээ програм зохионо уу?

(Температурын мэдрэгчээр PT100 ашиглана)

5. Дараах програмын кодыг тайлбарлана уу?

#include <Stepper.h>

const int stepsPerRevolution = 48;

Stepper myStepper(stepsPerRevolution, 2,4,6,7);

int stepCount = 0;

void setup() {

Serial.begin(9600);

}

void loop() {

if (stepCount < stepsPerRevolution) {

myStepper.step(1);

Serial.print("steps:" );

Serial.println(stepCount);

stepCount++;

delay(500);

}

}

6. Дараах програмын кодыг тайлбарлана уу

#include <AccelStepper.h>

#define HALF4WIRE 8

// Motor pin definitions

#define motorPin1 2

#define motorPin2 4

Page 13: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

13

#define motorPin3 6

#define motorPin4 7

AccelStepper stepper1 (HALF4WIRE, motorPin1, motorPin2, motorPin3, motorPin4, true);

void setup() {

stepper1.setMaxSpeed(1200.0);

stepper1.setAcceleration(100.0);

stepper1.setSpeed(100);

stepper1.moveTo(12000);

}

void loop() {

if (stepper1.distanceToGo() == 0) {

stepper1.moveTo(-stepper1.currentPosition());

delay(500);

}

stepper1.run();

}

7. PsoC 4 микроконтроллёр дээр серво хөдөлгүүр хэрхэн удирдах вэ? Түүний жишээ кодыг хийж

үзүүлнэ үү?

8. Доорх зурагт харуулсан лифтний жишээг инвертер дээр хэрхэн холбох вэ? Холболтыг зурж

тайлбарлана уу?

Page 14: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

14

9. M0 дотоод релег залгасанаар D100 өгөгдлийн регистрт 0 –с 10 хүртэл өсөх дарааллаар тоолох ладдер

схем зохиож GX Works 2 програм дээр симуляци хийж үзүүлнэ үү? Харин M1 дотоод релег залгавал

Reset хийгдэнэ.

10. M0 дотоод релег залгасанаар D100 өгөгдлийн регистрт 10 –с 0 хүртэл буурах дарааллаар тоолох

ладдер схем зохиож GX Works 2 програм дээр симуляци хийж үзүүлнэ үү? Харин M1 дотоод релег

залгавал Reset хийгдэнэ (D100 регистрийн утга 10 болно).

11. Mitsubishi FX3G CPU бүхий програмчлагдах логик контроллёрын 1-р слот дээр аналог тоон

хувиргуурын модуль холбогдсон гэж үзье. Энэ үед хоёрдугаар суваг дээрх аналог хүчдэлийг

хувиргаж харуулах ладдер схем зохиож GX Works 2 програм дээр симуляци хийж үзүүлнэ үү?

12. Mitsubishi FX3G CPU бүхий програмчлагдах логик контроллёрын 2-р слот дээр тоон аналог

хувиргуурын модуль холбогдсон гэж үзье. Энэ үед 0-с 5 В аналог хүчдэл гаргах ладдер схем зохиож

GX Works 2 програм дээр симуляци хийж үзүүлнэ үү?

13. D100, D200 өгөгдлийн регистрт ямар нэгэн тоо өгөгдөх ба тэдгээрийг хооронд нь харьцуулж D100 их

бол M0 дотоод реле залгагдах ба харин D200 их бол M1 дотоод реле залгагдах ладдер схем зохиож

GX Works 2 програм дээр симуляци хийж үзүүлнэ үү?

14. Mitsubishi FX3G CPU бүхий програмчлагдах логик контроллёрын 1-р слот дээр аналог тоон

хувиргуурын модуль холбогдсон гэж үзье. Энэ үед нэгдүгээр суваг дээр РТ100 RTD холбож

температур хэмжвэл хэрхэн гүйцэтгэх вэ? Температур хэмжих ладдер схем зохиож GX Works 2

програм дээр симуляци хийж үзүүлнэ үү?

15. Доор харуулсан ладдер схемийг GX Works 2 програм дээр симуляци хийж үр дүнг тайлбарлаж өгнө

үү?

Page 15: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

15

16. Доор харуулсан ладдер схемийг GX Works 2 програм дээр симуляци хийж үр дүнг тайлбарлаж өгнө

үү?

17. Доор харуулсан ладдер схемийг GX Works 2 програм дээр симуляци хийж үр дүнг тайлбарлаж өгнө

үү?

Page 16: 2018.12aicontrol.mn/wp-content/uploads/2018/12/20181224_asuult_30.pdfАлгоритм: Start товчийг дарсаны дараа тавиур баруун гар талаас

16

18. Доор харуулсан ладдер схемийг GX Works 2 програм дээр симуляци хийж үр дүнг тайлбарлаж өгнө

үү?