2019 оны i улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 ·...

11
Банкны салбарын тойм | Хуудас 1 2019 оны I улирал

Upload: others

Post on 31-Dec-2019

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 1

2019 оны I улирал

Page 2: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 2

Агуулга

Суурь орчин

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр хэвээр, валютын ханшийн хэлбэлзэл тогтворжсон улирал байлаа.

Актив

Активын өсөлт 1.4 хувьтай гарсан бөгөөд банкны нөөц өсч, төв банкны үнэт цаас, банкны нөөц буурав.

Зээл

Шинэ олгосон зээлийн өсөлт саарч, байгууллагын зээлийн чанаргүйдэл буурч, иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь өсөв.

Эх үүсвэр

Хадгаламж, ЗГ-ын хадгаламж болон гадаад пассив өсч, Харилцахын долларжилт буурав.

Ашигт ажиллагаа

Системийн хэмжээнд ашигтай гарч, топ 5 банк 75 тэрбум төгрөгний ашигтай ажиллав.

Банкуудын харьцуулалт

Энэ улиралд Хас банк активын өсөлт, эх үүсвэрийн өсөлтөөр системийг тэргүүлэв. Хаан банк өөрийн хөрөнгөө хамгийн өндрөөр нэмэгдүүлсэн. Чанаргүй зээлийн өсөлт Голомт, Төрийн банкуудад ажиглагдав. Голомт банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 14 хувь буюу Монголбанкнаас тавьсан шаардлагыг дөнгөж давж байна.

СУУРЬ ОРЧИН

2016 оны 12-р сараас эхлэн бодлогын хүүг бууруулж улмаар 2018 оны 3-р сард 10 хувьд хүргэсэн. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр хагас хүртэл валютын орох урсгалтай буюу төлбөрийн тэнцэл нэмэх утгатай гарч байсан нь мөнгөний нийлүүлэлт өндөр өсөлттэй байхад нөлөөлжээ. 2019 оны 3-р сарын байдлаар бодлогын хүү 11 хувьтай, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 23 хувьтай байлаа. Ийнхүү тайлант улиралд мөнгөний нийлүүлэлт 19.7 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс банкнаас гадуурх мөнгийг хасч тооцвол банкны сектор дахь нийт хуримтлалын дүн нь 19.1 их наяд төгрөг байна. Хэдий 2017 оны оргил үеэс өсөлт нь буурсан ч жилийн 23 хувиар өсч буй нь банкны салбарт эерэг үзүүлэлт мөн юм.

2019 оны 1-р улиралд төлбөрийн тэнцлийн ашиг 219 сая ам.долларт хүрсэн. Энэ нь ам.долларын ханшийг төгрөгийн эсрэг сулруулах суурь нөхцөл болсон ба улмаар зах зээлд төгрөгт итгэх итгэл сайжирсан. Ам.долларын ханшийн улирлын өсөлт өмнөх оны 4-р улиралд 3.6 хувьд хүрч байсан бол төв банкны интервенцийн нөлөөгөөр ханшийн улирлын өсөлт 1-р улиралд -0.5 хувь болж саарсан байна. Мөн төв банкнаас ханшийн тогтворгүй байдлыг сааруулах үүднээс бодлогын хүүг хэвээр хадгалсан бодлогын өөрчлөлттэй байлаа.

-10%0%10%20%30%40%50%

-500

0

500

1000

1500

Тэрб

ум тө

грөг

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтМөнгөний нийлүүлэлтийн сарын өөрчлөлтЖилийн өсөлт

Эх сурвалж: Монголбанк

-5%-4%-3%-2%-1%0%1%2%3%4%5%6%

22002250230023502400245025002550260026502700

Ам.долларын ханш

Ам.доллар/ТөгрөгАм.долларын ханшийн улирлын өсөлт

Эх сурвалж:Монголбанк

0%

2%

4%

6%

8%

10%

12%

14%

16%

Бодлогын хүү

Эх сурвалж: Монголбанк

Page 3: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 3

ЭХ ҮҮСВЭР

Банкны секторын нийт эх үүсвэрийн хэмжээ өмнөх улирлаас 1.3 хувиар өсч 30.2 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн өсөлтийг бүтцээр нь авч үзвэл хадгаламж 6 хувиар, Засгийн газрын хадгаламж 5 хувиар, гадаад пассив 5 хувиар тус тус өссөн байна. Активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр системийн хэмжээнд 2.4 хувийн өсөлт үзүүлжээ. Топ банкуудын өөрийн хөрөнгийн өөрчлөлтийг харвал Хаан банк 60, Хас банк 12, Төрийн банк 3 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна.

Нийт харилцахын хэмжээ 2019 оны 1-р улиралд өмнөх улирлаас 8.6 хувиар буурч 5.1 их наяд, хадгаламж 6.0 хувиар өсч 13.9 их наяд төгрөгт хүрсэн. Нийт эх үүсвэрийн долларжилт 26 хувь, харилцах 39 хувь, хадгаламж 21 хувь байна. Өмнөх улиралтай харьцуулахад эх үүсвэрийн долларжилт 2.6 нэгж хувиар тодруулбал валютын харилцах болон хадгаламжийн долларжилт харгалзан 1.7 болон 2.2 нэгж хувиар буурсан байна. Эх үүсвэрийн долларжилт ийнхүү буурахад ам.долларын ханшийн сулралт нөлөөлсөн бөгөөд төгрөгт итгэх итгэл нэмэгдэж байгааг харуулж байна.

05

101520253035

2016M12 2017M03 2017M06 2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12 2019M03

Их н

аяд

төгр

өг

Банкны секторын нийт пассив

Харилцах Хадгаламж Засгийн Газрын ХадгаламжТөв Банкинд Өгөх Өглөг Гадаад Пассив Бусад пассив

Эх сурвалж: Монголбанк

02468

10121416

Их н

аяд

төгр

өг

Харилцах, хадгаламж

Харилцах Хадгаламж

Эх сурвалж: Монголбанк

20%

25%

30%

35%

40%

45%

50%

55%

Эх үүсвэрийн долларжилтХарилцахын доллажилтХадгаламжийн долларжилтЭх үүсвэрийн долларжилт

Эх сурвалж: Монголбанк

Секторын хэмжээнд эх үүсвэр 1.3 хувиар өсч, өөрийн хөрөнгө 3 хувиар өсөв. Үүнд хадгаламж

6 хувиар, Засгийн газрын хадгаламж 5 хувиар өссөн.

Нийт эх үүсвэрийн долларжилт 26 хувь, харилцах 39 хувь, хадгаламж 21 хувь байна.

Сүүлийн улирлуудад эх үүсвэрийн долларжилт буурч байгаа нь иргэдийн төгрөгт итгэх итгэл сэргэж байгааг

харуулж байна.

Page 4: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 4

АКТИВ

Банкны секторын активын хэмжээ 2019 оны 1-р улиралд өмнөх улирлаас 1.4 хувиар өсч 33.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Активын өсөлтийг бүтцээр нь харвал гадаад актив 54%, үндсэн хөрөнгө 4.1%-ийн өсөлт үзүүлсэн бол төв банкны үнэт цаас 12.8%, банкны нөөц 2.7%, засгийн газрын авлага 1.3%-иар тус тус буурсан байна. Мөн 2019 оны 1-р улиралд улсын төсөв ашигтай гарсан нь банкны сектор дахь авлагыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Нийт зээлийн үлдэгдэл 2019 оны 1-р улиралд өмнөх улирлаас 1.4 хувь өсч 17.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр байгаатай уялдан нийт зээлийн үлдэгдэл ч өсөлтөө хадгалсан хэвээр байна. Нийт зээл, ДНБ-ий харьцаа 2017 оны эцэст 48 хувь байсан бол 2018 оны эцсээр 53 хувь болж өсчээ.

-5

5

15

25

35

2016M12 2017M03 2017M06 2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12 2019M03

Их н

аяд

төгр

өг

Банкны секторын нийт актив

Банкны Нөөц Төв Банкны Үнэт Цаас Гадаад АктивЗасгийн Газрын Авлага Дотоодын Зээл /Цэвэр/ Үндсэн Хөрөнгө

Эх сурвалж: Монголбанк

11.9 11.6 11.8 11.9 12.4 12.3 12.6 12.8 13.3 13.5 14.015.3

16.2 17.1 17.3

02468

101214161820

Их н

аяд

төгр

өг

Нийт зээлийн үлдэгдэл

Эх сурвалж: Монголбанк

53%

1.4%

-4%

-2%

0%

2%

4%

6%

8%

10%

45%46%47%48%49%50%51%52%53%54%

Зээлийн үлдэгдлийн өсөлт, харьцаа

Зээл ДНБ-ий харьцааЗээлийн өсөлт Улирал-р /баруун тэнхлэг/

Эх сурвалж:Монголбанк

Банкны системийн нийт актив өмнөх улирлаас 1.4 хувиар

өсөв. Үүнд гадаад актив, үндсэн хөрөнгө өсөлт үзүүлсэн бол төв банкны үнэт цаас, банкны нөөц болон Засгийн газрын авлага

буурсан байна.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх улирлаас 1.4 хувь өсч 17.3 их

наяд төгрөгт хүрсэн.

Зээл ДНБ-ий харьцаа 2018 онд тасралтгүй өссөөр 2017 оны

эцсээс 5 нэгж хувиар их буюу 53 хувьд хүрсэн байна.

Page 5: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 5

ЗЭЭЛ Эдийн засгийн салбарын ангиллаар

Нийт зээлийн үлдэгдлийн 50 хувийг худалдаа, үл хөдлөх, барилга, боловсруулах болон уул уурхайн салбар, 18 хувийг бусад салбар эзэлж байна. Харин цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн үлдэгдлийн 25 хувь буюу 4.3 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 1-р улирлын байдлаар худалдааны салбарын зээлийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөг, уул уурхайн салбар 1.3 их наяд төгрөг байна.

Банкны системийн чанаргүй зээлийн хувь 2018 оны эхний 3 улиралд дунджаар 8.6 хувь байсан бол оны төгсгөлд 10.4 хувь болж өссөн. 2019 оны 1-р улирлын байдлаар нийт зээлийн 10.7 хувь чанаргүй байна.Чанаргүй зээлийн хэмжээ 2019 оны 1-р улиралд өмнөх улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн эрсдэлийн сангийн хувьд улирлын эцсээр 1.4 их наяд буюу нийт чанаргүй зээлийн 75.4 хувьтай тэнцэж байна. Чанаргүйдлийн хувийг салбараар авч үзвэл хамгийн өндөр нь уул уурхайн салбар бөгөөд 1-р улиралд өмнөх улирлаас 2 нэгж хувиар буурч 36 хувьд хүрсэн байна. Мөн боловсруулах салбар болон барилгын салбарын чанаргүйдлийн хувь системийн дунджаас өндөр байна.

1.31.4 1.5

2.5

1.9

0.0

0.5

1.0

1.5

2.0

2.5

3.0

Уул уурхай Боловсруулах Барилга Худалдаа Үл Хөдлөх Хөрөнгө

Их н

аяд

төгр

өг

Зээлийн үлдэгдэл, салбараар

2018M06 2018M09 2018M12 2019M03Эх сурвалж: Монголбанк

0.8 0.81.0 1.0 1.1 1.0 1.0

1.1 1.2 1.1 1.2 1.3 1.4

1.8 1.9

0%

2%

4%

6%

8%

10%

12%

0.0

0.5

1.0

1.5

2.0

Их н

аяд

төгр

өг

Зээлийн чанаргүйдэл

Чанаргүй зээлийн хэмжээЧанаргүй зээлийн хувь /баруун тэнхлэг/

Эх сурвалж: Монголбанк

21% 18%14%

6% 6%

20% 21%13%

6% 6%

38%

25%16%

6% 8%

36%

25%20%

5% 8%

Уул Уурхай Боловсруулах Барилга Худалдаа Үл Хөдлөх Хөрөнгө

Зээлийн чанаргүйдлийн хувь, салбараар

2018M06 2018M09 2018M12 2019M03Эх сурвалж:Монголбанк

Нийт зээлийн үлдэгдлийн тал хувийг худалдаа, үл хөдлөх, барилга, боловсруулах, уул

уурхайн салбарт олгосон зээл эзэлж байна.

Чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар өсч

10.7 хувьд хүрсэн. Салбараар нь харвал уул уурхай,

боловсруулах, барилгын салбарын чанаргүй зээл өндөр

байна.

Зээлийн эрсдэлийн сан улирлын эцсээр 1.4 их наяд төгрөг буюу чанаргүй зээлийн 75.4 хувьтай

тэнцэж байна.

Page 6: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 6

ЗЭЭЛ Сегмент, бүтээгдэхүүний ангиллаар

Банкны зээлийн үлдэгдлийг сегментээр харвал байгууллагын зээл 6.0 их наяд, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 3.5 их наяд, иргэдийн зээл 7.8 их наяд төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад байгууллагын болон иргэдийн зээл харгалзан 0.9 ба 0.6 хувиар, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 4.2 хувиар тус тус өссөн байна.

Харин зээлийн чанаргүйдлийн хувьд байгууллагын зээл 20 хувь, ЖДҮ-ийн зээл 14 хувь, иргэдийн зээл 2.3 хувь байна. Иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь өмнөх улирлаас 0.2 нэгж хувиар, ЖДҮ-ийн чанаргүйдлийн хувь 1.2 нэгж хувиар өссөн. Харин байгууллагын зээлийн чанаргүйдэл 0.1 нэгж хувиар буурсан.

Бүтээгдэхүүний ангиллаар зээлийн үлдэгдлийг авч үзвэл ипотекийн зээлийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөг бөгөөд 1.9 хувийн чанаргүйдэлтэй, цалингийн зээл 3.4 их наяд төгрөг, 1.7 хувийн чанаргүйдэлтэй байна. Харин картын зээл 7.9 хувийн чанаргүйдэлтэй байгаа нь иргэдийн зээлийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнөх үеүүдтэй харьцуулахад иргэдийн зээлийн чанаргүйдэл 1-р улиралд өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа цалингийн зээл, автомашины зээлийн чанаргүйдлийн хувь өсч байна.

6.02

3.5

7.8

0

2

4

6

8

10

Байгууллагын Зээл Ждү Зээл Иргэдийн ЗээлИх

ная

д тө

грөг

Зээлийн үлдэгдэл, сегментээр

2018M06 2018M09 2018M12 2019M03

Эх сурвалж: Монголбанк

20%

14%

2%

0%5%

10%15%20%25%

Зээлийн чанаргүйдлийн хувь, сегментээр

Байгууллагын Зээл Ждү Зээл Иргэдийн Зээл

Эх сурвалж: Монголбанк

4.4

1.2

3.4

0.9 0.6 0.3 0.41.9%

3.2%1.7%

0.3% 0.1%

7.9%

2.3%

0%

2%

4%

6%

8%

10%

012345

Ипотек Хэрэглээний Зээл

Цалингийн Зээл

Тэтгэврийн Зээл

Хадгаламж Барьцаалсан

Зээл

Картын Зээл Автомашины Зээл

Зээлийн үлдэгдэл, чанаргүйдлийн хувь

Зээлийн үлдэгдэл Чанаргүйдлийн хувь /баруун тэнхлэг/Эх сурвалж:Монголбанк

Байгууллагын зээл, иргэдийн зээл болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн

үлдэгдэл өмнөх улирлаас өсчээ.

Иргэдийн болон ЖДҮ-ийн чанаргүйдлийн хувь өсч, тус тус

2.3, 14.0 хувьд хүрсэн бол байгууллагын зээлийн

чанаргүйдийн хувь 19.7 болж буурсан.

Иргэдийн зээлээс картын зээл хамгийн өндөр буюу 7.9 хувийн

чанаргүйдэлтэй байна.

Их н

аяд

төгр

өг

Page 7: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 7

ШИНЭЭР ОЛГОСОН ЗЭЭЛ Тухайн хугацаанд шинээр олгосон зээл

Шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх улирлаас 40 хувиар буурч 4.2 их наяд төгрөгт хүрсэн байна. 2017 оны 4-р улирлаас 2018 оны 1-р улиралд дунджаар 3.6 их наяд төгрөгийн зээл шинээр гаргаж байсан бол сүүлийн 3 улиралд дунджаар 6.1 их наяд төгрөгийн зээлийг шинээр гаргасан байна. Тайлант хугацаанд шинээр олгосон зээлийн 13 хувийг хадгаламж барьцаалсан зээл, 10 хувийг цалин, тэтгэвэрийн зээл, 8 хувийг картын зээл эзэлж байна. Эдийн засгийн өсөлт сайн байгаатай холбоотой банкуудын зээл олголт 2018 онд огцом нэмэгдсэн хэдий ч хэрэглээний зээлд өр-орлогын харьцааны дээд хязгаарлалт 2019 оны 1 сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлснээр 1-р улиралд шинээр олгосон зээлийн хэмжээ эрс буурчээ.

Шинээр олгосон зээлийн 29 хувийг худалдааны салбарт /1.3 их наяд төгрөг/, 6 хувийг боловсруулах салбарт /264 тэрбум төгрөг/, 4 хувийг барилгын салбарт /160 тэрбум төгрөг/, 3 хувийг уул уурхайн салбарт /143 тэрбум төгрөг/ олгосон байна. Салбаруудыг 2018 онд шинээр олгосон зээл болон нэрлэсэн ДНБ-ий харьцаагаар харвал хамгийн өндөр зээлийн хөшүүрэгтэй салбарт Худалдааны салбар 172 хувь, барилгын салбар 103 хувиар тэргүүлж байна. Тус үзүүлэлт 100 хувиас их байгаа нь тухай салбарын жилд бүтээж буй нэмэгдэл өртөг нь банкнаас авсан зээлээс нь бага байгааг харуулж байна.

3,718 3,5684,049 3,878

5,8405,312

7,109

4,246

-60%

-40%

-20%

0%

20%

40%

60%

0

2,000

4,000

6,000

8,000

2017Q2 2017Q3 2017Q4 2018Q1 2018Q2 2018Q3 2018Q4 2019Q1

Шинээр олгосон зээлийн хэмжээШинээр олгосон зээл, тэрбум төгрөгУлирлын өсөлт, баруун тэнхлэг

Эх сурвалж: Монголбанк

0

200

400

600

800

1,000

Цалин, Тэтгэврийн Зээл

Хадгаламж Барьцаалсан Зээл

Картын Зээл Автомашины Зээл

Шинээр олгосон зээл

2018M11 2018M12 2019M01 2019M02 2019M03Эх сурвалж: Монголбанк

143

264

160

1,252

115

163

146

636

431

557

358

22

0 200 400 600 800 1000 1200 1400

Уул уурхайБоловсруулах

БарилгаХудалдаа

Тээвэр агуулахҮл хөдлөх

Санхүү даатгалБусад салбар

Цалин, ТэтгэврийнХадгаламж барьцаалсан

Картын ЗээлАвтомашины Зээл

тэрбум төгрөг

Шинээр олгосон зээл

Эх сурвалж: Монголбанк

172%

20%

103%

44%

Худалдаа Уул Уурхай, Олборлолт

Барилга Боловсруулах Үйлдвэрлэл

Шинээр олгосон зээл тухайн салбарын ДНБ-ий харьцаа

Эх сурвалж: Монголбанк

Шинээр олгосон зээлийн сүүлийн 3 улирлын дундаж өмнөх улирлаас 40 хувиар

буурсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 4 –р улиралтай

харьцуулахад зээл олголт 1 дахин багасчээ.

Шинээр олгосон зээлийн 13 хувийг хадгаламж барьцаалсан

зээл, 10 хувийг цалин, тэтгэврийн зээл, 8 хувийг картын зээл эзэлж байна.

Хамгийн өндөр зээлийн хөшүүрэгтэй салбаруудад худалдааны салбар болон

барилгын салбар орж байна.

Page 8: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 8

АШИГТ АЖИЛЛАГАА

Банкны системийн оны эхнээс хуримтлагдсан алдагдал 2018 оны 4-р улиралд 97 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 1-р улиралд 81 тэрбумын ашигтай ажилласан байна. Банкны системийн ашигт ажиллагаа буюу өөрийн хөрөнгийн өгөөж 2.4 хувьд хүрсэн. 2019 оны 4-р сард Капитал банк татан буугдсанаар системийн хэмжээнд 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 9 банк улирлын санхүүгийн тайлангаа зарласан бөгөөд эдгээр 9 банкны нийт ашиг 71.9 тэрбум төгрөг байна.

Банкуудын 2019 1-р улирлын ашгийг харвал Хаан банк 38.7 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 24.1 тэрбум төгрөг, Голомт банк 5.5 тэрбум, Хас банк 5.0 тэрбум төгрөгөөр тэргүүлж байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлтээр Хаан банк 4%, ХХБ банк 3%, Хас банк 2%-иар эхний 3-т орсон байна. Топ 5 банкны нийт ашиг 75.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Банкны системийн эх үүсвэрийн жигнэсэн дундаж хүү өмнөх улирлаас 2.1 нэгж хувиар өссөн бол зээлийн хүү өөрчлөлтгүй байна. Үр дүнд нь зээл, эх үүсвэрийн хүүгийн зөрүү 4.4% болж буурсан байна.

243 249

13 29 59109 126

32

-27 -5

42

-201 -188-97

43 46 81

-300-200-100

0100200300

-10%

-5%

0%

5%

10%Банкны системийн ашигт ажиллагаа

Тухайн Оны Ашиг, АлдагдалӨөрийн хөрөнгийн өгөөж /баруун тэнхлэг/

Эх сурвалж: Монголбанк

Банкны системийн хэмжээнд 2019 оны 1-р улиралд 97 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан

байна.

Топ 5 банкны нийт ашиг 75 тэрбум төгрөгт хүрсэн. Ашгийн

хэмжээгээр Хаан банк, ХХБ, Голомт банкууд тэргүүлж байна.

Төгрөгийн зээлийн болон хадгаламжийн хүү 2018 онд

буурах трендтэй байлаа. Мөн зээл хадгаламжийн хүүний зөрүү оны эхнээс 2.1 нэгж

хувиар буурчээ.

12% 13% 12% 12% 11% 11% 12% 12% 11% 11% 11%13%

20% 19% 19% 19% 19%18% 18% 17% 17% 17% 17% 17%

0%

5%

10%

15%

10%12%14%16%18%20%22%

Төгрөгийн зээл, хадгаламжийн хүү

Төгрөгийн Хүүний ЗөрүүТөгрөгийн Хадгаламжийн Жигнэсэн Дундаж ХүүТөгрөгийн Зээлийн Жигнэсэн Дундаж Хүү

Эх сурвалж:Монголбанк

39

6

24

52

4%

1%

3%2%

1%

0%

1%

1%

2%

2%

3%

3%

4%

4%

0

10

20

30

40

50

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Банкуудын ашигт ажиллагаа

АшигӨөрийн хөрөнгийн өгөөж, баруун тэнхлэг

Эх сурвалж:Монголбанк

Page 9: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 9

ТОП 5 БАНКНЫ ХАРЬЦУУЛАЛТ

Банкны секторын нийт активын 86 хувийг Топ 5 банк, 68 хувийг топ 3 банк эзэлж байна. Активын улирлын өсөлтийн хувьд 1-р улиралд Худалдаа хөгжлийн банк 3 хувийн өсөлт, Хас банк 3 хувийн өсөлт үзүүлсэн. Сүүлийн 4 улирлын өсөлтийг харахад Хаан банкны активын өсөлт тогтвортой 6 хувь орчимд байгаа бол Хас болон Голомт банкны активын өсөлт хэлбэлзэл өндөртэй байна.

Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгө өмнөх улирлаас 89 тэрбум төгрөгөөр өссөн байна. Банкуудаар задлан харвал Хаан банк 61 тэрбум, Хас банк 12 тэрбум, Төрийн банк 3 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Ашигт ажиллагааны үзүүлэлт буюу өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хаан банк 4 хувиар тэргүүлж 3 хувиар ХХБ банк, 2 хувиар Хас банк удаалжээ.

9,191

6,0027,481

3,183

2,9110

4,748

Банкуудын активын хэмжээ

Хаан банк

Голомт банк

Худалдаа хөгжлийн банкХас банк

Төрийн банк

Улаанбаатар банк

Бусад банкууд

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

7%6%

1%4%

2%

6%

-3%

1%

0%

6%6%

16%

0%

3%

13%

1%

-1%

3% 3%

-3%-5%

0%

5%

10%

15%

20%

Хаан банк Голомт банк Худалдаа хөгжлийн банк

Хас банк Төрийн банк

Активын улирлын өсөлт

2018M06 2018M09 2018M12 2019M03

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

946

442

754

227 193

984

521

931

230 208

1,045

520

927

242 211

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Өөрийн хөрөнгө, тэрбум төгрөг

2018M09 2018M12 2019M03

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

39

6

24

52

4%

1%

3%

2%

1%

0%

1%

1%

2%

2%

3%

3%

4%

4%

0

5

10

15

20

25

30

35

40

45

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Банкуудын ашигт ажиллагаа

АшигӨөрийн хөрөнгийн өгөөж, баруун тэнхлэг

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

Банкны секторын нийт активын 86 хувийг топ 5 банк бүрдүүлж байна. Энэ улиралд ХХБанкны

актив 3 хувиар, Хас банкны актив 3 хувиар өсчээ.

Өмнөх улиралтай харьцуулахад өөрийн хөрөнгөө Хаан банк, Хас банк Төрийн банк нэмэгдүүлсэн

байна. Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө өмнөх улирлаас 6 хувиар өсч 1,045

тэрбум төгрөгт хүрсэн.

Хаан банкны 2019 оны ашиг 38.7 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн

өгөөж 4 хувьтай гарсан байна.

Page 10: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 10

ТОП 5 БАНКНЫ ХАРЬЦУУЛАЛТ Хадгаламж, зээл, долларжилт

Банкуудын харилцагчаас татсан эх үүсвэр буюу харилцах хадгаламжийн хэмжээ 2019 оны 1-р улиралд системийн хэмжээнд 395 тэрбум төгрөгөөр буюу 1.9 хувиар өссөн. Тайлант улиралд Хас банк, Төрийн банкны харилцагчийн эх үүсвэр системийн дунджаас өндөр өсөлт үзүүлжээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 89 хувийг системийн топ 5 банк эзэмшиж байна. Банкуудаар харвал Хаан банк 27 хувь, Худалдаа хөгжлийн банк 20 хувь, Голомт банк 19 хувь, Хас банк 12 хувь, Төрийн банк 11 хувийг эзэлж байна. Зээлийн чанаргүйдлийн хувьд системийн хэмжээнд өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар өсч 10.7 хувьд хүрсэн. Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас буурсан бол Голомт банкны чанаргүй зээлийн хувь 1.7 нэгж хувиар өссөн байна. Энэ нь системийн хэмжээнд байгууллагын зээлийн чанаргүйдэл буурч, иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь өссөнтэй холбоотой.

6,062

4,186

3,186

1,666

2,142

Харилцах, хадгаламжтэрбум төгрөг

Хаан

Голомт

ХХБ

Хас банк

Төрийн банк

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

12%9%

6% 5%9%7%

-2%

5% 4%0%

8%

20%

1%5%

14%

1%

-3%-9%

5% 4%

-15%-10%

-5%0%5%

10%15%20%25%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Харилцах хадгаламжийн улирлын өсөлт

2018M06 2018M09 2018M12 2019M03

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

4,344

3,1083,268

1,970

1,744

1,859

Зээлийн үлдэгдэлтэрбум төгрөг

Хаан

Голомт

ХХБ

Хас банк

Төрийн банк

Бусад банкЭх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

6.1%

9.3%

16.3%

5.2%

1.0%

6.0%

11.0%

16.2%

4.8%

1.0%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Чанаргүй зээлийн хувь

2018M12 2019M03

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

2019 оны 1-р улиралд Хас банк болон Төрийн банкны

харилцагчийн эх үүсвэр системийн дунджаас өндөр

өсөлт үзүүллээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 89 хувийг системийн топ 5 банк

эзэмшиж байна.

Худалдаа хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ

системийн дунджаас өндөр байна. Хаан банк, Хас банк,

ХХБанкны чанаргүйдлийн хувь буурсан бол Голомт банкны чанаргүйдлийн хувь өссөн

байна.

Page 11: 2019 оны I улирал - Монголын Банкны Холбоо · 2019-05-07 · тогтворжсон улирал ... улирлаас 4.6 хувиар өсч 1.9 их

Банкны салбарын тойм | Хуудас 11

ТОП 5 БАНКНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

18.0%

10.8%

16.3%

10.1% 10.6%

0%

5%

10%

15%

20%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12 2019M03 ЛимитЭх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

21.9%

14.0%

19.1%16.0% 16.2%

0%

5%

10%

15%

20%

25%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа

2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12 2019M03 Лимит

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

52.8%

32.4%44.0%

29.5%35.0%

0%10%20%30%40%50%60%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк2017M12 2018M03 2018M06 2018M092018M12 2019M03 Лимит

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

Топ 5 банкны хувьд зохистой харьцааны үзүүлэлтүүдийн

шалгуурыг бүгд давж байна.

Хаан, Хас болон Голомт банкны өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа тогтвортой байгаа бол ХХБ

өссөн байна.

Голомт банкны хувьд өрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа лимитдээ

тулсан байна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа Хаан банк,

ХХБ, Төрийн банк сүүлийн улиралд өссөн бол Хас банкны

хувьд буурсан байна.