26783 corpprof a4

20
КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА ЮНИСИТИ

Upload: others

Post on 19-Nov-2021

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 26783 CorpProf A4

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЮНИСИТИ

Page 2: 26783 CorpProf A4
Page 3: 26783 CorpProf A4

Юнисити Таныг Амьдралынхаа Оргилд Хүрэхийг Хүсэж БайнаЮнисити компаний эрхэм зорилго нь хэрэглэгч болгоноо

амьралынх нь оргилд хүргэхэд туслахад оршино. Бидний

түүх соёлыг ойлгодог, бидний бүтээгдэхүүний мөн чанарт

үнэн сэтгэлээсээ итгэдэг борлуулагчид мань эрүүл мэндээ

сайжруулахаас гадна санхүүгийн эрх чөлөөнд хүрч,

өөр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх анхны алхмаа

тавьсаар байгаа билээ.

Юнисити компани нь баталгаажсан бүтээгдэхүүнээрээ

дамжуулан эрүүл мэнд, бие бялдрын төгс хөгжлийг

олгодог нь хүмүүсийн өөртөө итгэх итгэл, хүндлэл, сэтгэл

ханамжийг дээшлүүлэхээс гадна үнэхээр Амьдралыг Илүү

Сайхнаар бүтээх эрх чөлөөг олгодог юм. Хэрэглэгчид

маань амьдралынхаа оргилд хүрснээр бусдад зорилгодоо

хүрэхийн тулд хөдөлмөрлөхөд нь тусалж, амжилтын

гарааг нь эхлүүлдэг билээ.

Page 4: 26783 CorpProf A4

Юниситигийн ТүүхБидний арвин түүх анх 1902 онд Рексал нэртэй компани

үүсгэн байгуулагдсанаас эхэлдэг. Өнөөдөр Юнисити нь

дэлхийн орон орны хүмүүсийг чанарын дээд түвшний

эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангадаг шилдэг компани

болтлоо хөгжиж чаджээ. Өдөр бүр, дэлхийн өнцөг

булан бүрт, Юниситигийн бүтээгдэхүүний ачаар олж

авсан эрүүл мэндээ хүмүүс тэмдэглэдэг. Тэдний эрүүл

мэнд хэрхэн сайжирсан, бие бялдар хэрхэн хөгжсөн,

амьдралыг үзэх үзэл нь хэрхэн өөрчлөгдсөн талаар тэд

түүхээ хуваалцдаг билээ. Тэдний амжилтын үндэс бол

шинэ адал явдлыг нээсэн, хүсэл эрмэлзэлд нь хүргэсэн

Юниситигийн бүтээгдэхүүнүүд байдаг юм. Юниситигийн

сүүлийн 20 жилийн шилдэг бүтээгдэхүүнүүд нь Биос

Лайфийн жорын бүтээгдэхүүнүүд бөгөөд 1980 онд

анх Биос Лайф Дэглэм нэртэйгээр гарч ирсэнээс хойш

өнөөдрийг хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн болтлоо

өсөн өргөжиж, эрүүл мэндийг сайжруулах зорилго бүхий

өвөрмөц бүтээгдэхүүний төрлийг бий болгож чаджээ.

Юниситигийн тэргүүн чанарын стандарт нь олон төрлийн

бүтээгдэхүүнүүдийг амжилттайгаар хэрэглэгч бүхэнд

хүргэхэд гол хүчин зүйл болжээ.

Page 5: 26783 CorpProf A4
Page 6: 26783 CorpProf A4

Шалгарсан МанлайлалЮниситигийн гүйцэтгэх захирал Стюварт Хьюс нь

удирдлагын өвөрмөц багийг бүрдүүлж чаджээ. Юнисити

компаний удирдлага нь салбартаа олон жил ажиллаж

байгаа туршлагатай мэргэжилтнүүдээс авахуулаад Fortune

500 болон дэлхийн томоохон компаниудад ажиллаж

байсан туршлагатай удирдагын ажилтнуудаас бүрддэг

байна. Ажилтнууд, борлуулагчид болон хэрэглэгчдийнхээ

Амьдралыг Илүү Сайхан болгоё гэсэн Стюварт Хьюсийн

чин сэтгэл нь чанартай бүтээгдэхүүн, хувь хүний хөгжлийн

туршигдсан хөтөлбөрүүд, үнэхээр илүү сайхан болж

чадсан амьдралуудаар нотлогджээ. Юнисити түүний

удирдлаган дор жил бүр улам өргөжиж, түүний манлайлал

нь компанийг бүх талаараа амжилт гаргахад түлхэц

болжээ.

Page 7: 26783 CorpProf A4
Page 8: 26783 CorpProf A4

Төгс Эрүүл Мэндийн 3 Алхам

Таны нас болон эрүүл мэндийн

байдлаас үл харгалзан Юнисити

болон Юниситигийн бүтээгдэхүүнүүд

нь танд амьдралынхаа оргилд

хүрэхэд тань туслах болно. Бид

манай компаний хэрэглэгч бүрийг бие,

сэтгэлийн аливаа саад бэрхшээлд

торолгүй тэмүүлсэн зорилгодоо

хүрэхийг хүсдэг. Үүний тулд Юнисити

компани та бүхний эрүүл мэндэд

хандсан гурван алхамт цогц

хөтөлбөрийг боловсруулсан юм.

Page 9: 26783 CorpProf A4

Алхам 1. ЦэвэрлэхТөгс эрүүл мэндэд хүрэх хамгийн эхний алхам бол бие махбодын цэвэрлэгээ. Бидний биеийн ихэнх шим тэжээл нарийн гэдсэнд шимэгддэг. Нарийн гэдэс гэмтсэн, шим тэжээлийг шимэн авах үйл ажиллагаа нь доголдсон байвал бидний бие өвдөж, ядарч сульддаг. Тэгэхээр төгс эрүүл мэндэд хүрэх зам нь шим тэжээлийг хамгийн дээд цэгт хүртэл хүлээн авах чадвар бүхий хоол боловсруулах тогтолцооноос эхэлнэ. Цэвэрлэгээ нь хорт бодисуудыг гадагшлуулж, хоол боловсруулах тогтолцоог шинэчилж өгнө.

Алхам 2. ТэнцвэржүүлэхЦэвэрлэгээ хийсний дараа биеэ тэнцвэржүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд холестерол, хүчиллэгжилт, дотоод шүүрлүүд, чихрийн түвшинг зохицуулах хэрэгтэй. Энэхүү тэнцвэрийг хангаснаар богино болон урт хугацаанд эрүүл мэндээ алдахаас сэргийлж, хоол хүнсээ хянах, турах, энергийн түвшнээ сайжруулах боломжтой болдог. Төгс амьдралын нэгэн хэсэг нь идэвхтэй амьдралын хэв маягтай оршихын тулд илүү тэнцвэржсэн бие махбодтой байх юм.

Алхам 3. ХөгжүүлэхЦэвэрлэж, тэнцвэржүүлсний дараа таны бие махбод төгс эрүүл мэнддээ хүрэх сууриа олж авсан байдаг. Эсийн түвшинд шим тэжээлийн хангамж, тэнцвэржилтийг хангаснаар булчингийн хүч чадал, ухаан санааны саруул тунгалаг байдал, ясны бүтцийг сайжруулан, бие махбодын болон сэтгэл санааны саадыг даван дийлж, хүсэл эрмэлзлээ биелүүүлэн өөрийн амьдралын оргилдоо хүрэх боломжтой болдог. Үүнд өдөр тутам бие махбод, оюуны хэрэгцээгээ зөв энергиэр тэтгэх мөн чухал үүргийг гүйцэтгэнэ.

Page 10: 26783 CorpProf A4
Page 11: 26783 CorpProf A4

Амлалтыг биелүүлэх бүтээгдэхүүнүүдЮниситигийн эдгээр гол бүтээгдэхүүнүүд нь төгс эрүүл

мэндэд хүрэх 3 алхамт зарчмыг бүрэн дэмждэг.

Юнисити Баланс нь 30 жилийн өмнө анх гарч

байсан Биос Лайф жорын хамгийн сүүлийн дэвшилтэт

бүтээгдэхүүн юм. Баланс нь танд улам ихийг хүсэж

мөрөөдөх оюун ухааны хүч болон өөртөө итгэх итгэлийг

олгоно.

Юнисити Комплит нь таны бие махбодыг дээд

зэрэглэлийн уураг болон хүнсний эслэг, амин дэм,

эрдэс бодисоор хангах хоол орлуулагч амтат тэжээл

юм. Комплитийг өдөр тутмын амьдралын хэв маягт

оруулснаар танд хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд ямар ч саад

тотгор үгүй болно.

Юнисити Матча нь таны бие махбод, оюун санааг

энергиэр тэтгэж, амьдралаа босгоход тань хэрэгтэй эрч

хүч, саруул ухааныг олгоно. Матчаг тогтмол хэрэглэснээр

та төвлөрөлөө сайжруулж, энергийн түвшингээ нэмэгдүүлж,

оргилд хүрэх замаа олох болно.

Юнисити нь түүнчлэн бие махбодын цэвэрлэгээ,

тэнцвэржилтийг дэмжсэн олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг

санал болгодог.

Page 12: 26783 CorpProf A4

Шинжлэх ухаанаар батлагдсан бүтээгдэхүүнүүдЮниситигийн бүтээгдэхүүн бүр уйгагүй судалгаа,

шинжилгээний үр дүн бөгөөд хэд хэдэн бүтээгдэхүүн нь нэр

хүнд бүхий Эмч нарын гарын авлага номонд багтсан байдаг

билээ. Энэхүү авлагыг эмч нар жороор олгодог эм болон

эмнэл зүйгээр батлагдсан бусад сонголтын талаар мэдээлэл

авах зорилгоор ашигладаг байна. Юнисити нь түүнчлэн

Кливландын Эмнэлэг, Америкийн Зүрхний Холбоо, Америкийн

Чихрийн Шижингийн Холбоо, Юта Мужийн Их Сургууль,

Миннесота Мужийн Их Сургууль, Колумбын Их Сургууль

гэх мэт томоохон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч

ажилладаг билээ.

Юниситигийн бүтээгдэхүүнүүд тураах, зүрхний эрүүл мэнд,

ясны бэхжилт, нүдний эрүүл мэнд зэрэг олон төрлийн

ашиг тустай бөгөөд хүн бүрт итгэл төгсөөр зөвлөж

болохоор баттай бүтээгдэхүүнүүд билээ. Олон олон эмч

нар болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд Юниситигийн

бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг өвчтөнүүддээ зөвлөдөг байна.

Page 13: 26783 CorpProf A4
Page 14: 26783 CorpProf A4

I see myself doing

Page 15: 26783 CorpProf A4

Мөрөөдлөө биелүүлЮнисити хүмүүсийг хөгжүүлэхийг чухалчилдаг.

Юниситигийн гол зорилго бол таныг өөрийн

хүсэл мөрөөдөлдөө хүрэх, амьдралын хэв маягаа

дээшлүүлэхэд тань туслахад оршино.

Та юуг хүсэж мөрөөдөж байна вэ? Таны эцсийн

зорилго юу вэ? Таны эрүүл мэнд эсвэл санхүүгийн

асуудлаас болоод хийж чадахгүй байсан дандаа

хийхийг хүсдэг байсан зүйл юу вэ?

Юнисити танд хүсэл мөрөөдлөө таньж мэдэхэд тань

туслана. Жил бүр мянга мянган хүмүүс Юниситигийн

бизнесийн боломжийн ачаар амьдралыг илүү өөрөөр,

шинээр мэдэрсээр байна. Уйгагүй хөдөлмөрлөж, бие

сэтгэлээ зориулж чадсан учир Юнисити тэд нарт

Амьдралыг Илүү Сайхнаар бүтээх боломжийг олгожээ.

I see myself doing

Page 16: 26783 CorpProf A4
Page 17: 26783 CorpProf A4

Гол зарчимХэрэглэгчдийн өгсөн бүтээгдэхүүний үнэлгээ нь хэзээ

хэзээнээс илүү нөлөөтэй болсон билээ. Бүтээгдэхүүний

үнэлгээ нь хүмүүсийн худалдан авалтанд нөлөөлдөг

хамгийн том хүчин зүйл бөгөөд ихэнх хүмүүс компаний

зар сурталчилгаа, маркетингийн аливаа амлалтаас

болгоомжилж, жинхэнэ хэрэглэгчид яг юу бодож байгааг

мэдэхийг хүсдэг байна.

Юнисити нь хэрэглэгчдийн дуу хоолойнд чухал ач

холбогдол өгдөг бөгөөд үүнийг хөгжлийнхээ хөшүүрэг

болгохыг чухалчилдаг. Юнисити болон Юниситигийн

борлуулагчдын хувьд хэрэглэгчдийн дуу хоолой,

тэдгээрийн бүтээгдэхүүний үр дүнгийн талаар ярьсан

мэдээлэл нь цорын ганц сурталчилгаа болж өгдөг. Бид

уламжлалт сурталчилгааны сувгаар бүтээгдэхүүнээ

сурталчилж, борлуулдаггүй. Бид бидний бүтээгдэхүүний

үр дүнг мэдэрсэн хүмүүс дээр төвлөрч, тэдгээрийн

түүхийг бусдад хүргэхийг хүсдэг. Өдөр бүр манай

борлуулагчид өөрсдөө, биечлэн, юуг ч нуун даралгүйгээр

бүтээгдэхүүнийхээ үнэлгээг өгч байдаг билээ.

Page 18: 26783 CorpProf A4
Page 19: 26783 CorpProf A4

Юнисити Амлалт

Юнисити салбартаа түүх соёл, арвин туршлагаараа

тэргүүлэгч билээ. Тив бүрт байр сууриа олж чадсан

Юнисити компаний дэлхийн нөлөөлөл нь түүний амжилтын

баталгаа юм. Юниситигийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж,

үр дүнг нь мэдэрснээр та дэлхийн томоохон сүлжээний

нэг хэсэг болж, амьдралаа үүрд өөрчлөх боломжийг бий

болгоно.

Бид хэрэглэгч болгоныхоо амьдралыг өөрчилж, оргилд

нь хүрэхэд тусалдаг. Бид таныг өөрсдийн болон бусдын

Амьдралыг Илүү Сайхнаар бүтээж байгаа мянга мянган

хүмүүстэй нэгдэхийг урьж байна. Юнисити өөрсдийн

зорилгодоо үнэнч, тууштай хүн болгонд гэгээлэг ирээдүйг

амлаж байна.

Page 20: 26783 CorpProf A4

26783 REV1