4 udirdlagiin batlamj medegdel

10
Удирдлагын батламж мэдэгдэл Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Upload: byambadrj-myagmar

Post on 23-Jun-2015

363 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: 4  udirdlagiin batlamj medegdel

Удирдлагын батламж мэдэгдэл

Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Page 2: 4  udirdlagiin batlamj medegdel

АОУС-ын “АУДИТЫН НОТОЛОХ ЗҮЙЛ” гэсэн 500-р стандартад “ аудитор нарийвчилсан горимоор аудитын нотлох зүйл олж авахдаа ийм горимуудаар цуглуулсан нотлох зүйлсийн хангалттай, зохистой байдлыг санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлийг дэмжихээр хяналтын сорилоор цуглуулсан аливаа нотлох зүйлтэй хамт авч үзнэ” гээд “санхүүгийн тайлангийн батламж мэдэгдэл гэж удирдлагын зүгээс санхүүгийн тайланд илэрхий буюу өөр хэлбэрээр тусгасан батламж мэдэгдлийг хэлнэ.

Үйлчлүүлэгч байгууллагын удирдлагаас санхүүгийн тайланд тодорхой болон тодорхой бус хэлбэрээр илэрхийлсэн мэдээллүүдийг хэлнэ.

Page 3: 4  udirdlagiin batlamj medegdel

Санхүүгийн тайлагналын дараах урьдчилсан нөхцлүүд байдаг бөгөөд тэдгээрийн агуулгыг АОУС-д тайлбарласан байдаг. Үүнийг төрөл тус бүрээр нь авч үзвэл:

1. БОДИТОЙ ОРШИХ. Санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө, материал, бүтээгдэхүүний үлдэгдлийн дүн нь биетээр оршиж байгаа бодит зүйлсийн илэрхийлэл болохыг харуулдаг.

Өөрөөр хэлбэл бодитой оршин байгаа зүйлийг бүртгэл, тайлагналаар илэрхийлсэн гэсэн санааг агуулж байдаг.

Page 4: 4  udirdlagiin batlamj medegdel

2. БОЛЖ ӨНГӨРСӨН БАЙХ.Мөн тайланд илэрхийлж

байгаа зүйл бүгд бодитоор болж өнгөрсөн гэдгийг харуулж байдаг.

Энэ нь мэдээж зүйл мэт санагдах боловч бүртгэл, аудитын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой ойлголт юм. Аливаа зүй бус ашиглалт, буруу ташаа үйлдлийг болж өнгөрсөн мэтээр илэрхийлэх нь мэдээлэл алдаа агуулж буйг илтгэнэ.

Page 5: 4  udirdlagiin batlamj medegdel

3. ИЖ БҮРЭН БАЙХ.

Тайлангийн илэрхийлэл бүр нь тухайн үйл явдлыг иж бүрэн тусгасан байхаас гадна үнэлгээ, тооцоолол, бичилт зэрэг нь бүгд бүрэн хийгдсэн гэсэн агуулгыг илэрхийлж байдаг.

Page 6: 4  udirdlagiin batlamj medegdel

4. ЭРХ ҮҮРЭГТЭЙ БАЙХ.

Үйл ажиллагаа явуулах, түүний үр дүнг тайлагнах явцад үйлчлүүлэгчийн удирдлага тодорхой эрх эдлэхээс гадна үүрэг хүлээдэг болохоо тайлагналын урьдчилсан нөхцлийн энэ төрлөөр дамжуулан илэрхийлдэг. Тухайлбал тайланд тусгагдсан хөрөнгийг өмчлөх эрхтэйгээс гадна өр төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг болохоо илэрхийлж байдаг.

Page 7: 4  udirdlagiin batlamj medegdel

5. ҮНЭЛЭХ.

Үйл ажиллагааг бүртгэлд тусгахдаа мөнгөн хэмжүүрээр хэмжих ба энэ нь үнэлгээгээр илэрхийлэгдэнэ. Энэ бүхнийг тайлагнах үйл ажиллагаанд мөрдсөн болохоо удирдлагын зүгээс илэрхийлдэг.

Page 8: 4  udirdlagiin batlamj medegdel

6. ИЛЭРХИЙЛЭХ БА ТОДРУУЛАХ.Энэ нь аливаа үйл

ажиллагааг илэрхийлэх, шаардлагатай зарим зүйлд журмын дагуу тодруулга хийх нь удирдлагын зүгээс тайлагнах үйл ажиллагаанд мөрдөх гол урьдчилсан нөхцлийн нэг болохыг харуулж байгаа юм.

Page 9: 4  udirdlagiin batlamj medegdel

7. ҮНЭН ЗӨВ БАЙХ.

Тайлагнах үйл ажиллагаанд энгийн тооцооллоос эхлээд бүх бичилт үнэн зөв гэдгийг харуулдаг.

Page 10: 4  udirdlagiin batlamj medegdel

8. ЦАГ ХУГАЦААТАЙ БАЙХ.

Үүнийг ихэнхдээ хоёр үндсэн чиглэлээр тайлбарладаг. Алив үйл ажиллагааны баримтжуулалт, түүнд тулгуурласан бичилт зэргийг тухайн цаг хугацаанд нь хийхгүй байх нь алдаа, эрсдэл бий болох нөхцөл болдог гэж үздэг бол нөгөө талаар тухайн тайлангийн хугацаанд болсон бүх үйл явлын талаарх бүртгэл тооцоолол заавал тухайн энэ үед хамрагдах ёстой гэсэн ойлголтыг илэрхийлнэ.