айтматов

41
 #Слайд 16 (Тэмдэглэл)

Upload: dorjderem-zolboo

Post on 05-Jul-2015

1.005 views

Category:

Entertainment & Humor


10 download

TRANSCRIPT

   #Слайд 16 (Тэмдэглэл)

   

   

Чингинз Айтматовнамтар уран бүтээл

“Далайн хөвөөний алаг хав Толгой”

туужийн тухай  

   

    Гадаадын уран зохиолчдын     амьдрал уран бүтээлтэй     танилцаж,    Гадаад уран зохиолын    онцлогыг ялган таних.  

Хичээлийн зорилго 

#Слайд 41 (Тэмдэглэл)

   

Чингиз Айтматов

Айтматовын эцэг эх нь Киргиз улсын Шекер хотод ажилладаг байв. Чингиз гэдэг нэр нь Монголын их хаан Чингис хааны нэр юм. Хүүхэд байхдаа бусад киргизчүүдийн адил гэр бүлийн хамтаар нүүдэллэн өсчээ. 1937 онд түүний эцэг "буржуйлаг национализм"-ын хэрэгт холбогдон Москвад баривчлагдаж, 1938 онд цаазлагдсан байна.[1]

Намтар

#Слайд 29

   

.

Тэрээр төрөлх хотдоо сургуульд суралцаж, 14 настайгаасаа тосгоны зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. Мөн татвар цуглуулагч, ачигч, инженерийн туслах гэх мэт олон янзын ажил эрхэлж байжээ.

1946 онд Айтматов Фрунзе хот дахь Киргизийн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн мал аж ахуйн салбарт элсэн орж суралцав. Хожим 1956  1958 онд Москва дахь Максим Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуульд суралцаж, зохиолч мэргэжилтэй болжээ. Төгссөнийхөө дараа 8 жил "Правда" сонины газарт ажиллав. Түүний орос хэлээр гаргасан анхны бүтээл нь 1952 онд Сонин түгээгч Жиуйо, Ашым нэртэй гарчээ. Киргиздээ анхны бүтээлээ Ак Жаан (Цагаан бороо) нэрээр 1954 онд гаргасан бөгөөд түүнийг алдарт хүргэсэн Жамилягаа 1958 онд хэвлүүлжээ. 1980 онд анхны роман Зуун жилээс ч урт өдөр нь хэвлэгдсэн бол удаах роман Цаазын тавцан нь 1988 онд хэвлэгдсэн байна. Цаазын тавцан зохиолыг Г.Акимын орчуулгаар монгол уншигчид амтархан уншсан билээ.

   

Айтматов 2008 оны 5 сарын 16нд бөөрний дутагдлын улмаас Германы Нюрнберг хотын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад мөн оны 6 сарын 10нд 79 насандаа хатгаагаар нас баржээ[1] Түүнийг нас барсан тухай мэдээндээ НьюЙорк Таймс сонин "ЗХУын хязгаар нутаг болох  Киргиз Улсын ард иргэдийн ЗХУ задрахын өмнөх үеийн дуу хоолойг илтгэсэн коммунист зохиолч" гэж тодорхойлоод "хожим дипломатч, ЗХУын лидер Михайл Горбачевын зөвлөгч, дотны найз болжээ."[2] гэж нэмсэн байдаг. Тэрээр 1963 онд Жамиля зохиолоороо Лениний одонгоор шагнуулсан бол Баяртай, Гульсары! зохиолоороо ЗХУын төрийн шагнал хүртжээ.

   

Зохиолчийн зургийнцомгоос

   

   

   

   

   

   

   

* Хэцүү зам (1956) * Нүүр нүүрээрээ ("Лицом к лицу", 1957) * Жамиля[3] ("Джамиля", 1958) * Анхны багш ("Первый учитель", 1962) * Уулс ба тал нутгийн дууль ("Повести гор и степей", 1963) * Баяртай, Гульсары![4]("Прощай, Гульсары", 1966) * Цагаан завь ("Белый пароход", 1970) * Фүжи ууланд авирсан нь ("Восхождение на Фудзияму", 1973) * Зуун жилээс ч урт өдөр ("И дольше века длится день", 1980) * Цаазын тавцан ("Плаха", 1986) * Уулс бөхийх цагт ("Когда горы падают", 2006) (Орос гарчгийг нь хаалтанд бичив)

Бүтээлүүд

   

"ДАЛАЙН ХӨВӨӨНИЙ АЛАГ ХАВ ТОЛГОЙ"

Чингиз Торекулович Айтматовын /1928.12.122008.06.10/ Далайн хөвөөний алаг хав толгой зохиолыг хүргэж байна. Тэрээр Кыргызстаны утга зохиолын хамгийн том төлөөлөгч юм.

Уг туужаас хүний амьдрал, хүүхдийн гэгээн хүсэл мөрөөдөл болон Киргызийн тухайн үеийн байдлыг харж болно.

   

   

   

   

Багш

Зохиолын агуулгыг ярьж, тайлбарлаж өгнө.

   

Нэвтэлшгүй өтгөн манан хөвөлзсөн жихүүн шөнө Агнуурын тэнгисийн бүх эргийн дагуу, тэнгис газар хоёрын бүх фронтын дагуу мөнхийн хоёр догшин хүчин тэмцэлдэж, газар нь тэнгисийн түрэлтийг сөрж, тэнгис нь газар өөд эцэж цуцахыг үл мэдэн давшилсаар байлаа.Харанхуйн дунд тэнгис далай энэлэн хурхирч, эргийн хавцлыг мөргөн буцна.

   

   

   

Хатуу чулуун газар тэнгисийн давалгааны балбахыг хариулан хүчлэн уухилна. Тэнгис газар хоёр анх бүтсэн цагаас хойш, өдөр шөнө гэж болдог болсон цагаас хойш үргэлж ингэж тэмцэлдэн

ирсэн бөгөөд хойшид ч газар ус гэж байсан цагт өдөржин шөнөжин ингэж сөргөлдөж байх биз.

Хатуу чулуун газар тэнгисийн давалгааны балбахыг хариулан хүчлэн уухилна. Тэнгис газар хоёр анх бүтсэн цагаас хойш, өдөр шөнө гэж болдог болсон цагаас хойш үргэлж ингэж тэмцэлдэн

ирсэн бөгөөд хойшид ч газар ус гэж байсан цагт өдөржин шөнөжин ингэж сөргөлдөж байх биз.

Өдөржин, шөнөжин…

Газар дэлхий дээр бас нэг шөнө өнгөрөв. Энэ бол түүний далайд явахын урд шөнө байв. Энэ шөнө тэр унтсангүй. Амьдралдаа анх унтсангүй, амьдралдаа анх удаа нойргүй хонож үзэв. Шалавхан өдөр болоосой тэнгис далайд гарах юмсан гэж нэн ч хүсэмжилнэ. Тэр хав загасны арьс дэвсэж, хэвтээд тэнгисийн давалгааны балбалтаас газар дэлхий хэрхэн үл мэдэг доргиж, тэнгисийн буланд далайн давалгаа хэрхэн энэлэн нижигнэж байгааг чагнана. Шөнөжин чимээ чагнаж огтхон ч унтсангүй… 

   

   

   

Эрт урьд хэзээ нэгэн цагт энэ бүхэн шал ондоо байжээ. Одоо тийм байсан гэж мэдэхийн ч арга үгүй, тэр тухай хэн ч мэдэхгүй, тэр ч байтугай эрт дээр үед Лувр гэдэг нэг нугас байгаагүйсэн бол энэ газар дэлхий гэдэг шал ондоо газар нь усны эсрэг сөрөх юмгүй, ус нь газрын эсрэг сөрөх юмгүй, санаа амар байх байсан гэж хүний санаанд ч орохгүй байсан биз. Ерөөс бүр анхандаа байгальд хуурай газар гэж байсангүй, хумхийн тоос ч байсангүй. Эргэн тойрон ус, дандаа ус л цэлэлзэж байжээ. Ус бол өөрөө үүсээд л харанхуй хар ёроолтой, хэмгүй их ойл эргүүлэгтэй хязгаар хярхаггүй их далай тогтчихсон хэрэг. Чингээд усны давалгаа хойно хойноосоо долгилон, тэр үед дэлхий ертөнцөд дөрвөн зүг найман зовхис гэж байгаагүй болохоор усны долгион зүг чиггүй тал бүрд давалгаалан байжээ.

   

   

   

   

.Зохиолыг үргэлжлүүлэн таамаглал хэлбэрээр ярилцана.

.Зохиол яаж үргэлжлэх бол бодоорой сурагчдаа...

   

   

.Эхлэл хэсэгт  байгалийн ямар дүрслэл дүрслэгдэж байна вэ ?

   

   

Сурагчид

.Зохиолын дүрүүдийг жагсаан бичих 

.Зохиолын гол дүрийн онцлог , сайн тал , муу талыг бичих..Орган өвгөний дүрийг гадаад төрх , зан чанарыг тодорхойл..Мылгуны дүрийг дараах байдлаар тодорхойл          Эмрайинд уурлаж байгаагаар          Салхины бөөг харааж байгаагаар          Бага хүүхдээ дуудан цурхиран уйлж байгаагаарЭмрайины  дүрийг           Орган өвгөний хэлсэн үгнээс            Хүүдээ хандаж байгаа хандлагаас  

 

Зохиолын дүрүүдэд задлал хийх 

   

Орган өвгөний гуя онгоцны нэрийг нэрлэ.

Бататгал

#Слайд 3

   

   

   

Гэрийн даалгавар

.Зохиолыг дахин бүрэн эхээр нь унших,

.Зохиолчийн амьдралд дүгнэлт бичиж ирэх.

   

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Хичээлд идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа.

   

Анхаарал тавьсан сурагчдадаа баярлалаа