Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС

Post on 02-Dec-2014

2.156 Views

Category:

Documents

8 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

БАЛАНСЫН БҮТЭЦ

Агуулга Балансын тухай ойлголт. Хөрөнгө Эх үүсвэр. Балансын тэнцэлд ажил гүйлгээ нөлөөлөх нь.

Балансын тухай Баланс нь аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн төлөв

байдлыг илэрхийлэгч хөрөнгө өглөг эзний өмч гэсэн 3 элементээс бүрддэг тоон мэдээлэлд үндэслэн зохиогддог

санхүүгийн байдлыг тодорхой хугацаагаар тасалбар болгон харуулдаг албан ёсны баталгаа юм. Балансыг байгууллага сар улирал жилээр тасалбар болгон харуулна. Балансын бүтцийг

Хөрөнгө = Өр төлбөр + Эзний өмч гэсэн тэгшитгэлийн үндсэн дээр тайлант хугацааны /жил,

улирал, сараар тайлангаа гаргаж болно./ эхний ба эцсийн үлдэгдлээр хэсгийн бүлгийн дүнгээр харуулна. Мөн баланс нь толгойн хэсэгтэй байх ба түүнд байгууллагын нэр тасалбар болгон гаргаж байгаа он сар өдөр зэргийг тусгана.

Хөрөнгө = Өр төлбөр + Эзний өмч Энэ нь нягтлан бодох бүртгэлийн үндсэн

тэгшитгэл юм. Хөрөнгө, өр төлбөр, эзний өмч 3-ыг балансын үндсэн элемент гэнэ. Эдгээрийг балансад байршуулахдаа хөрвөх чадвараар /мөнгөнд хөрвөх чадвар, түргэн төлөгдөх байдлаар нь гэсэн үг /нь байршуулна.

Балансын бүтэц:

Балансыг ерөнхийд нь эхлэлтийн , үйл ажиллагааны, дуусгалтын гэж ангилна.

Эхлэлтийн баланс: нь бизнесийн үйл ажиллагаагаа эхлэх үед бизнесдээ оруулж байгаа хөрөнгө, эх үүсвэрийг харуулдаг.Компани аж ахуй нэгж шинээр үүсгэхдээ эхлэлтийн баланс бий болно.

Үйл ажиллагааны баланс: нь байгууллага оршин байх хугацаандаа тайлангийн үе бүрт хөрөнгө түүний эх үүсвэрийн байдлыг эхний ба эцсийн үлдэгдлээр харуулна.

Дуусгалтын баланс: нь байгууллага татан буугдах, дампуурах, үйл ажиллагаагаа зогсоох үед бэлтгэн гаргана.

Балансыг дансны тайлангийн гэсэн 2 хэлбэртэй гаргадаг.

Хөрөнгө Дүн Өр төлбөр ба Эзний өмч Дүн

Хөрөнгийн дүн Өр төлбөр ба Эзний өмчийн дүн

Балансын зүйл Дүн

А. Хөрөнгө

Хөрөнгийн дүн

Б. Өр төлбөр ба эзний өмч

Өр төлбөр ба эзний өмч

Дансны хэлбэртэй баланс:

Тайлангийн хэлбэртэй:

Хөрөнгийн тухай ойлголт Хөрөнгө гэдэг нь ирээдүйн үйл ажиллагааны явцад үр өгөөжөө

хүртээх зорилгоор тухайн бизнесийн байгууллагын өмчлөлд байгаа эдийн засгийн нөөц юм. Хөрөнгийн шинж чанар:

Тухайн байгууллагадаа эдийн засгийн үр өгөөж авчирна. Өнгөрсөн ажил гүйлгээ үйл явдлын дүнд бий болно. Хэмжигдэх боломжтой.

Хөрөнгийн ашиглагдах хугацаагаар /хөрвөх байдлаар/нь эргэлтийн ба эргэлтийн бус гэж ангилна.

Эргэлтийн хөрөнгө: энэ нь балансын дуусгавар болсон өдрөөс хойш нэг жилийн дотор борлогдох, ашиглагдах хөрөнгийг хэлнэ. Үүнд:

1.Мөнгөн хөрөнгө: Байгууллагын кассад багаа болон харилцахад байгаа мөнгө. 2. ТБҮЦ /БХХО/ : тухайн байгууллага нь өөр аж ахуй нэгжийн нэг жилийн

дотор борлогдох боломжтой үнэт цаас хувьцааг худалдаж авбал түүнийг балансад бүртгэнэ.

3. Авлага: Бусад байгууллага хүмүүсээс янз бүрийн хэлбэрээр бий болсон авлага.

4. Бараа материал: үүнд түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бараа бэлэн бүтээгдэхүүн, хангамжийн материал зэрэг хамаарагдана.

5. УТЗ: үр дүн нь гарахаас өмнө төлбөрийг нь урьдчилан төлсөн учраас хөрөнгө гэж үзнэ. Жишээ нь түрээсийн , сурталчилгааны, даатгалын г.м

Эргэлтийн бус хөрөнгө: гэдэг нь бизнесдээ ашиглаж байгаа ба ашиглахаар хүлээгдэж буй хэвийн үйл ажиллагааны үед борлуулах зориулалтгүй нэг жилээс дээш ашиглагдах хөрөнгийг хэлнэ.

УХХО: БХХО-тай адил бөгөөд нэг жилээс дээш хугацаатай байдаг. Үндсэн хөрөнгө: худалдан борлуулах зориулалтгүй бизнесийн үйл ажиллагаанд урт

хугацаагаар ашиглагдах хөрөнгүүд. Үндсэн хөрөнгийн биет, биет бус гэж ангилна. Биет хөрөнгө нь биетэй бодитой оршдог газар,, барилга, тоног төхөөрөмж , машин, тавилга эд хогшил г.м хөрөнгүүд багтана. Биет бус хөрөнгө нь биетээр оршдоггүй үнэ цэнэтэй эзэмшигчдээ давуу эрх олгодог хөрөнгүүд юм. Жишээ нь: патент, лиценз, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг , нэр төрийн зардал /гудвилл/ хамаарна. Үндсэн хөрөнгө нь удаан хугацаанд ашиглагддаг тул элэгдэл тооцно.

Элэгдэл: Үндсэн хөрөнгийг ашиглах явцад үүсдэг энэ нь балансад тухайн үндсэн хөрөнгийг бууруулж байрладаг.

Эх үүсвэрийн тухай ойлголт Балансад эх үүсвэрийн хэсэгт өр төлбөр эзний өмч

2-оос бүрдэнэ. Өр төлбөр: гэдэг нь аж ахуй нэг байгууллагын

өнгөрсөн ажил гүйлгээ болон түүний үр дүнгээс үүссэн хөрөнгийг шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх одоогийн үүрэг хариуцлага юм.өр төлбөрийг янз бүрийн арга замаар барагдуулж болно.

Үүнд: өглөгийг мөнгөөр төлөх, бусдад хөрөнгийг шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, өглөгийг бусдад шилжүүлэх зэргээр байж болно.Өр төлбөрийг хугацаагаар нь урт ба богино хугацаат гэж ангилна.

Богино хугацаат өр төлбөр нь нэг жилийн дотор бий болсон үүнд өглөг өрийн бичиг /баталгаат бичиг/, цалингин өглөг, татварын өглөг, ногдол ашгийн өглөг /хувьцаа эзэмшигчидэд олгохоох тооцсон ашгийн хувиарлалтын хэмжээ/банкны богино хугацаат зээл , УОО / гэрээ байгуулан урьдчилан тохирсоны үндсэн дээр ажил үйлчилгээний үнийг урьдчилан авах./хамаарагдана.

Урт хугацаат өр төлбөрт нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх банкны зээл бондын өглөг/ урт хугацаат санхүүжилт хийх зорилгоор бонд гаргаж эх үүсвэр бий болгодог мөнгө зээлсэнийг гэрчлэх үнэт цаас /, барьцаат зээл зэрэг хамаарагдана.

• Эзний өмч гэдэг нь бизнесийн байгууллагын эздээс үйл ажиллагаандаа оруулсан хөрөнгийн хэмжээ юм. Эзний өмч нь цэвэр орлого санхүүжилтийн хэмжээгээр өсч цэвэр алдагдал болон эзэмшигчидэд хувиарласан ашгийн хэмжээгээр буурна. Эзний өмчийг ХЭАА-д эзний өмч, нөхөрлөл компанид хувь нийлүүлсэн өмч, хувьцаат компанид эзэмшигчдийн өмч гэж нэрлэх ба хуримтлагдсан ашгийн хэмжээгээр нийт дүн нь өөрчлөгдөнө. Эзний өмчийн хэсэгт Хувьцаат капитал, энгийн хувьцаа, халаасны хувьцаа, ДЭХ , нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг байна.

Ажил гүйлгээ ба балансын уялдаа Аж ахуй нэгж байгууллага иргэдийн хооронд

үүссэн өмчийн бодитой харилцааг ажил гүйлгээ гэнэ. Ажил гүйлгээ нь балансын 2 ба түүнээс дээш зүйлд нөлөөлнө.

Ажил гүйлгээ 1. “Сондор” ХК эзэн бизнесдээ 1000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Гэвэл “Сондор” Компаний хувьд мөнгө нэмэгдэнэ мөн эзний өмч нэмэгдэнэ гэсэн үг юм.

 

“Сондор” ХК Баланс 2009.01.01 Хөрөнгө Эх үүсвэр Мөнгөн хөрөнгө - 1000,000 Эзний өмч – 1000,000 Хөрөнгийн нийт дүн 1000,000 Өр төлбөр ба эзний өмчийн нийт дүн 1000,000

Ажил гүйлгээ 2. “Сондор” ХК нь харилцагч компаниасаа 750,000 төгрөгний бараа материал зээлээр худалдан авсан. Энэ нь бараа материал өснө мөн өглөг өснө гэнэ.

“Сондор” ХК Баланс

2009.01.01 Хөрөнгө Эх үүсвэр Мөнгөн хөрөнгө - 1000,000 Өглөг – 750,000 Бараа материал - 750,000 Эзний өмч – 1000,000

Хөрөнгийн нийт дүн 1750 ,000 Өр төлбөр ба эзний өмчийн нийт дүн 1750,000

Ажил гүйлгээ 3 “Сондор” ХК нь 840,000 төгрөгөөр тавилга эд хоншил худалдан авсан.

“Сондор” ХК Баланс 2009.01.01 Хөрөнгө Эх үүсвэр Мөнгөн хөрөнгө - 160,000 Бараа материал - 750,000 Өглөг – 750,000 Тавилга эд хогшил – 840,000 Эзний өмч – 1000,000 Хөрөнгийн нийт дүн 1750 ,000 Өр төлбөр ба эзний өмчийн нийт дүн 1750,000  

Дасгал ажил 1 “Сор” ХК-ний санхүүгийн байдал 2010 оны 01.01 нд дараах

байдалтай байв. Мөнгөн хөрөнгө - 100,000 төгрөг, Өглөг -50,000 төгрөг,

хангамжийн зүйл 7,500 төгрөг, авлага 80,000 төгрөг, газар 202,500 төгрөг, эзний өмч 200,000 төгрөг, өрийн бичиг 150,000 төгрөг, түрээсийн урьдчилгаа 10,000 төгрөг бол .

Хийх зүйл: “Сор” ХК-ний 2010 оны 01.01-ний балансыг бэлтгэ.

Дасгал ажил 2 Мөнгөн хөрөнгө 56,250 , Хангамжийн зүйл

9150 , авлага 187460, өрийн бичиг 100000, хувьцаат капитал 50000, тоног төхөөрөмж 200,000, газар 250000, өглөг 46690, хуримтлагдсан ашиг хэд вэ? /Хариу: 506,170/

Дасгал ажил 3 2009.11.30 ны байдлаар “Х” компаний хөрөнгө эх үүсвэр дараах хэмжээтэй байв. Мөнгөн хөрөнгө 1620,000 Түрээсийн урьдчилгаа 250,000 Бараа материал 58,000 Конторын тавилга, эд хогшил 1400,000 Авлага 915,000 Өглөг ? Өрийн бичиг 80,000 Энгийн хуьвцаа 1200,000 Хуримтлагдсан ашиг 417,500 Конторын тавилгын хуримтлагдсан элэгдэл 140,000 Хийх зүйл: 2009 оны 11.30ны байдлаар балансыг бэлтгэ.

Дасгал ажил 4 “Б” компаний 3.31-ний талаарх мэдээлэл дор өгөгдсөн байна. Авлага 113,000 Касс – 90,000 Цалингийн өглөг 20,000 Банк дахь мөнгө 125,000 Хангамжийн зүйлс 156,000 УТЗ 30,000 Өглөг 39,000 Хуримтлагдсан ашиг 70,000 Өглөгийн бичиг 85,000 Эзний өмч 300,000 Мэдээллийг ашиглан баланс бэлтгэ. Гэрт: Нямсүрэн, Шинэ-Өлзий Нягтлан бодох бүртгэл 2006 номны 62 хуудас дасгал

3-10 ыг ажиллах хийх зүйлийн 1-ыг хийж ирэх.  

top related