нараа багш

Post on 24-Jul-2015

814 Views

Category:

Documents

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Усны шувууУрин хавар ирэв. Усны шувуу ирлээ. Галуу, ангир, хун усны шувуу. Намар халуун орон уруугаа нисэв.

Мөөг

Гармаа, Гэрлээ нар мөөг олов. Гармаа мөөгөө угаав. Гэрлээ мөөгөөр хоол хийлээ.

Эх орон

Миний эх орон монгол. Манай орны мал сүрэг олон. Манай орны уул нуруу сүрлэг. Манай орны гол мөрний ус арвин.

Маугли

-“ Маугли хүү” номыг уншсан уу? Хүмүүс Маугли хүүг ширэнгэн ойгоос олсон. Ширэнгэн ой их халуун. Ширэнгэн ойг шугуй гэнэ.

Ой мод

Ойд олон мод ургадаг. Модод салхинд найгана. Ой модоо хайрлаарай.

Дэлгүүр

Энэ хүнсний дэлгүүр. Дэлгүүр дүүрэн улаан алим, шар лийр. Дэлгүүрээс хүнсний ногоо авлаа.

Даам

Миний дүү Дөлгөөн нэгдүгээр ангид сурдаг. Дөлгөөн даам нүүхдээ сайн. Дүү олон нүүдэл мэддэг. Дөлгөөн надад даам өгөв.

Хот

Миний хот сайхан. Хөшөө дурсгал олонтой. Манай хот гэрэлтэй.

Тоглоом

Ах олон тоглоом авлаа. Туулд хүүхэлдэй өглөө. Төрөөд машин өгөв. Хүүхдүүд удаан тоглов.

Бөх

Наадмаар олон бөх барилдав. Бөх хүн олон мэх мэднэ. Бөхийн мэх уран.

Байшин барив

Бид элсээр байшин барив. Би элсээ усаар норголоо. Бат, Болд нар элсээ овоолов. Бид сайхан байшин барилаа.

Мөн үү?

БилгүүнБилгүүн бөмбөг авав. Билгүүний бөмбөгБилгүүний бөмбөг энэ мөн үү? Байна уу?

-Байна уу? Багш аа?

-Байна хэн бэ?

-Би Билгүүн байна.

-Сайн байна уу? Билгүүн ээ.

-Сайн. Та сайн байна уу?

Би тоогоо бодсон.

-Сайн байна.

-Сайхан амраарай.

Хонь

Соль олон хонь услав. Хонины сүү өтгөн. Ноосоор нь эсгий хийдэг.

Хурдан морь

Сумын наадам боллоо. Наадмаар морь уралдав. Би морь унав. Хурдан морь унах сайхан. Хүүхэд бүр хурдан морь унахыг хүсдэг.-Хэн морь унав.

Бөмбөг

Хийтэй алаг

Хөөрхөн бөмбөг

Хүрэл ахын

Хүүгийн бөмбөг

Бөмбөг бөмбөг бөмбөг

Бөв бөөрөнхий бөмбөг...

Онгоц

Цагаан онгоц 9 цагт ирлээ. Онгоцноос олон хүн буулаа.Ирсэн онгоцонд хүмүүс суув. Цолмон, Цэрмаа 2 ахыгаа үдэв. Онгоц агаарт хөөрлөө.

Цаасан шувуу

Багш цаасан шувуу хийх аргыг хэлэв. Хүүхдүүд цаасаар шувуу хийлээ. Тэд цаасан шувуугаа нисгэв. Цогтын цаасан шувуу өндөрт нислээ.

Цаатан

Цаатан ард тайгад амьдардаг. Тэд урцанд амьдарна. Цаатан хүн цаа буга унадаг. Цаа бугын арьс , эвэр, сүүг ашигладаг.

Навч

Намар болов.Навч унав. Бид олон төрлийн навч түүв. Навчаар наамал хийв. Чимгээ, Чулаан нарын наамал сайхан болсон.

Хургачин

Чулуун хурга, ишгээ туусаар ирлээ. Тэр малаа “ чаа чаа” гэв. Дүү Чинбат давхин очив. Чинбат морио “ чүү чүү” гэв. Малчид малаа хашив.

Төл мал

Тугал тугал тоглоно

Туул голдоо очино

Унага унага тоглоно

Онон голдоо очино

Ботго ботго тоглоно

Богд ууландаа очно

top related