хичээлийн жилээ хамтдаа эхэлье

Post on 29-Jul-2015

142 Views

Category:

Education

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ХҮҮХДИЙН ОРОЛЦОО

Сургуулийн нийгмийн ажилтан Б.Гарамсүрэн

Хүүхдийн оролцоо гэж юу вэ?

“Хүүхдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тэдний бие, сэтгэхүйн хөгжилд хувь нэмэр болохуйц бүхий л үйл ажиллагаанд хүүхэд оролцох үйл явц юм.” хэмээн хүүхдийн оролцоог тодорхойлсон байдаг.

Энгийнээр хэлвэл: “Хүүхдийн оролцоо гэдэг бол

хүүхэд бүр ямар нэгэн ялгаваргүй, тэгш эрхтэйгээр өөрсдийн тухай үйл хэрэгт шууд эсвэл шууд бусаар өөрсдөө хүссэний үндсэн дээр оролцохыг хэлнэ.”

Хүүхдийн жинхэнэ оролцоо гэж юу вэ?

Хүүхдийн жинхэнэ оролцоо гэдэг нь хүүхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргахад нөлөөлж, өөрчлөлт хийхэд оролцох явдал юм.

Тухайлбал: Хүүхдүүд санаачлаад насанд хүрэгчидтэй шийдвэрээ хуваалцан хамтран ажиллахыг хүүхдийн жинхэнэ оролцоо гэж ойлгож болно.

ОРОЛЦООНЫ ЧИГЛЭЛҮҮД:

УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО: /Төр, засгийн бүх түвшинд шийдвэр гаргахад хүүхэд оролцох хүүхдийн чуулган, мини парламент, Хүүхдийн төлөө зөвлөлд дуу хоолойгоо хүргэх, нэр ба иргэний үнэмлэх авах г.м/НИЙГМИЙН ОРОЛЦОО: /Гэр бүл, сургууль, байгаль орчин, эрүүл мэнд, нийгэм - соёлын арга хэмжээнд хамрагдах боломж г.м/

ЭДИЙН ЗАСГИЙН ОРОЛЦОО: /Эдийн засгийн харилцаан дахь хүүхдийн оролцох эрх, гэр бүл, анги, нийгмийн бүх салбаруудын өөрт хамаатай төсөв хөрөнгийн хэрэгжилтэнд оролцох боломж/ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО: /Хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах, суртчилгаа болон нөлөөлөл хийх г.м/

Хүүхдүүд ямар оролцоог хүсдэг вэ?

Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхӨөрийн чадах зүйлд оролцох, хөгжихӨөрийгөө таньж мэдэх, үнэлэхСонирхож буй зүйлдээ сайн дураараа, ямар нэгэн шахалт дарамтгүйгээр оролцохӨөрийгөө чадваржуулах, бусдаас суралцахНайз нөхөд, хамт олонтой байхЯмар нэгэн ялгаваргүйгээр тэгш оролцохАюулгүй байдлаа мэдэрсэн оролцоог хүүхдүүд маань хүсдэг байна.

Хүүхэд оролцсоноор:

Өөртөө итгэлтэй бие хүн болж төлөвшинө.Бусадтай харилцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурна.

Асуудалд өөрийн гэсэн байр сууриас ухамсартай хандаж сурна.Бие даан шийдвэр гаргах чадвар нь сайжирна.Аливаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай болно.Шаардлагатай тохиолдолд өөрийгөө ямар нэгэн эрсдлээс хамгаалж сурна.Олон талын мэдлэгтэй болж, аливаа зүйлд өөрийн гэсэн дүгнэлт, шийдвэр гаргахад суралцана.Өөрт хамаатай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, оролцох эрхээ бүрэн дүүрэн эдэлнэ. г.м

Хүүхдийн оролцоог үр өгөөжтэй, ач холбогдолтой болгох арга замууд:

1. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломжийг насанд хүрэгчид болон хүүхдийн төлөө ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бүрдүүлж өгөх үүрэгтэй.

2. Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэх, чадваржуулах шаардлагатай.

3. Хүүхдийн оролцооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн зөв чиглэл өгч, тэдэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллах нь чухал юм.

Хүүхдийн оролцоог хэн хэрхэн хангах вэ?

Нийгмийн ажилтны зүгээс: Хүүхдийн оролцоог зөв зүйтэй чиглүүлэх, тэднийг төлөөлөн аливаа албан байгууллага, хувь хүмүүст хандан холбон зуулчлах, тэдний биет төлөөлөл болон ажиллах.Эцэг эхийн зүгээс: Хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах, үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх, хүүхдийн оролцох эрхийг ханган хөгжүүлэх.Сургуулийн зүгээс: Хүүхдийн оролцоог тэгш ханган, тэдний оролцоонд дэмжлэг тусламжийг үзүүлэх, урамшуулахИргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс: Хүүхдийн сайн дурын оролцооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.Аймаг, сум, орон нутгийн удирдлагын зүгээс: Хүүхдийн дуу хоолойг сонсох, орон нутгийн хөгжлийн төлөөх асуудалд тусгах, хүүхдийн оролцооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, манлайлагч хүүхдийг урамшуулах.

Хүүхдийн оролцооны үйл хэрэгт - та бидний сэтгэл, зүтгэл, оролцоо нэн чухал юм шүү...

Ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ дэмжицгээе.

АМЖИЛТ ХҮСЬЕ.

ТАНД

top related