пүүсийн онол

Post on 03-Aug-2015

350 Views

Category:

Education

10 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Пүүсийн онол

Үйлдвэрлэлийн богино ба урт хугацаа

Дундаж бүтээгдэхүүн

Ахиу бүтээгдэхүүн

Ахиу болон дундаж бүтээгдэхүүний

хамаарал

Ахиу болон дундаж бүтээгдэхүүний хамаарал

• (0; L2) – энэ үед ахиу бүтээгдэхүүн нь дундаж

бүтээгдэхүүнээс их тул хөдөлмөрийн тоо хэмжээг

нэмэгдүүлэхэд нийт бүтээгдэхүүн өснө.

• L2- дундаж бүтээгдэхүүн болон ахиу бүтээгдэхүүн

тэнцэх учир нийт бүтээгдэхүүн хамгийн их

утгатай байна.

• (L2 ; ∞) – энэ үед ахиу бүтээгдэхүүн нь дундаж

бүтээгдэхүүнээс бага тул хөдөлмөрийн тоо

хэмжээг нэмэгдүүлэхэд нийт бүтээгдэхүүн буурна.

Үйлдвэрлэлийн зардал

Богино хугацааны зардал

• Үйлдвэрлэлийн богино хугацаанд пүүсийн хувьсах орц буюу хөдөлмөр өөрчлөгдөн гарцын хэмжээ өөрчлөгдөхөд зардалд өөрчлөлт орно. Пүүсийн богино хугацааны гарц болон зардлын хамаарлаар дараах ойлголтууд гарч ирнэ. Үүнд:

– Нийт зардал

– Ахиу зардал

– Дундаж зардал

Нийт зардал

• Пүүсийн нийт зардал (TC) нь үйлдвэрлэлийн

үйл ажиллагаатай холбоотойгоор орцуудыг

ашигласнаар түүнд төлөгдөх үнээр

тодорхойлогдоно. Нийт зардалд хөдөлмөр,

капитал, газрыг ашигласны төлөө төлж

байгаа бүхий л зардал Нийт зардлыг дотор

нь нийт тогтмол зардал, нийт хувьсах зардал

гэсэн хоёр хэсэгт хувааж үзнэ.

Тогтмол зардал

• Нийт тогтмол зардал (TFC) нь үйлдвэрлэлд

ашиглагдаж байгаа тогтмол орцуудад төлж

байгаа үнээр тодорхойлогддог. Яагаад гэвэл

гарцын хэмжээ хичнээн өөрчлөгдсөн ч

тогтмол орцын хэмжээ өөрчлөгдөхгүй тул

нийт тогтмол зардалд өөрчлөлт орохгүй.

Хувьсах зардал

• Нийт хувьсах зардал (TVC) нь үйлдвэрлэлд

ашиглагдаж байгаа хувьсах орцуудад төлж

байгаа үнээр тодорхойлогдоно. Яагаад гэвэл

хувьсах орцын өөрчлөлт нь нийт гарцын

хэмжээг өөрчилдөг тул хувьсах зардал нь

өсөж байдаг. Нийт зардал нь нийт тогтмол

зардал дээр нийт хувьсах зардлыг

нэмсэнтэй тэнцүү байдаг.

TC=TFC+TVC

Ахиу зардал

• Ахиу зардал гэдэг нь гарцын хэмжээ

нэгжээр өөрчлөгдөхөд нийт зардлын

хэмжээ хичнээн нэгжээр өөрчлөгдөж

байгааг илэрхийлдэг.

Ахиу зардал

Дундаж зардлууд

• Дундаж зардлын дараах гурван төрөл

байдаг.

– Дундаж тогтмол зардал (AFC)

– Дундаж хувьсах зардал (AVC)

– Дундаж нийт зардал (ATC)

Дундаж зардлууд

• Дундаж тогтмол зардал гэдэг нь гарцын нэг

нэгжид ногдож байгаа тогтмол зардал,

дундаж хувьсах зардал гэдэг нь гарцын нэг

нэгжид ногдож байгаа хувьсах зардал,

дундаж нийт зардал гэдэг нь гарцын нэг

нэгжид ногдож байгаа нийт зардлын хэмжээ

юм.

Дундаж зардлууд

• Дундаж зардлуудын ерөнхий зүй тогтол нь

буураад өссөн зүй тогтолтой байдаг нь үр

өгөөж буурах хуультай холбоотой. Дундаж

тогтмол зардал нь гарцын хэмжээ

нэмэгдэхийн хэрээр нэгжид ногдох хэмжээ

нь буурч байдаг тул тасралтгүй буурсан

шинжтэй байна.

Ахиу болон дундаж зардлуудын хамаарал

Ахиу болон дундаж зардлуудын

хамаарал

• Дундаж хувьсах зардал хамгийн бага байх

нөхцөл нь

AVC=MC

• Дундаж нийт зардал хамгийн бага байх

нөхцөл нь

ATC=MC

Үр өгөөж

буурах

хуулийн

хамаарал

Үр өгөөж буурах хуулийн хамаарал

• Үйлдвэрлэлий богино хугацааанд үр өгөөж буурах зүй тогтол нь ахиу болон дундаж бүтээгдэхүүн, ахиу болон дундаж зардлуудын хамаарлаар илэрхийлэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл Ахиу бүтээгдэхүүн хамгийн их утгаа авч байхад ахиу зардал хамгийн бага байх, ахиу болон дундаж бүтээгдэхүүний тэнцвэржих цэг дээр ахиу болон дундаж зардал тэнцвэржиж байна гэсэн үг.

Пүүсийн ашиг хамгийн их байх

Ашиг хамгийн их байх нөхцөл

• Ашиг хамгийн их байх бүтээгдэхүүний тоо хэмжээг

тодорхойлох нь их чухал юм. Пүүс их бүтээгдэхүүн

үйлдвэрлэх тусам их ашиг олно гэж тайлбарлах нь учир

дутагдалтай юм.

• Ашиг хамгийн их байх бүтээгдэхүүний тоо хэмжээ нь

дараах нөхцөлд тодорхойлогдоно.

MR=MC

Ашиг хамгийн их байх нөхцөл

• Пүүсийн бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэснээс олох

орлого нь түүнийг нэмж үйлдвэрлэхэд гарсан зардалтай

тэнцүү байх үед пүүс хамгийн их ашигтай ажиллана гэсэн

үг юм.

• MR > MC үед пүүс үйлдвэрлэлийнхээ хэмжээг

нэмэгдүүлнэ.

• MR < MC үед бууруулна.

top related