хүүхэд хамгаалал

Post on 15-Apr-2017

853 Views

Category:

Law

6 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Бэлтгэсэн: Ц.Цэрэнжаргал Э.Шинэцэцэг

2016.03.11

1. Хуулийг батлах болсон үндэслэл, шаардлага

2. Хуулийн танилцуулга3. Хүүхэд хамгааллын хэлбэр 4. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ 5. Хариуцлага 6. Хууль зүйн үр дагавар

Агуулга

Хуулийг батлах болсон үндэслэл, шаардлага

Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах, хүүхдийн эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нэр төдий байгаа учираас хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна.

Хуулийг батлах болсон үндэслэл, шаардлага

Хүүхэд хамгааллын тухай хуулийн үзэл баримтлал

Хуулийн танилцуулга

Батлагдсан Дагаж мөрдөх 2016 оны 02 дугаар

сарын 05-ны өдөр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

Хуулийн бүтэц 6 бүлэг 25 зүйлтэй

Хуулийн зорилт Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хүүхэд хамгааллын хэлбэр

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр дараах хариу үйлчилгээ үзүүлнэ.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар оногдуулахаар хуульчилсан.

Хариуцлага

Хүүхдийн эрх баталгаатай хангагдаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ;

Хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэшлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх болно;

Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрхийн талаар судалгаа хийх, мэргэшсэн төрийн бус байгууллагуудын чадавхи сайжирч түүний чанар хүртээмж дээшилнэ.

Хууль зүйн үр дагавар

Анхаарал хандуулсанд баярлалаа

top related