Геологи геофизикийн тэнхимийн багш...

Post on 19-Feb-2020

18 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Монгол Улсын Их Сургууль

Шинжлэх Ухааны Сургууль

Байгалийн Ухааны Салбар

Геологи-геофизикийн тэнхимийн

багш Д.Нансалмаа

Эрдэс судлалын ухаан нь хүдэр ба чулуулгийг бүрдүүлж байдаг эрдсийн дотоод бүтэц, найрлага, шинж чанар, хэлбэр, тэдгээрийн тархалт, үүссэн нөхцөл, практик хэрэглээ зэргийг судалдаг геологийн нэг салбар шинжлэх ухаан юм. Геологийн тодорхой нэг процесст үүссэн химийн дан ба хэд хэдэн элементийн нэгдлээс тогтсон биетийг эрдэс гэнэ. Жишээ нь: Au-алт, Ag- мөнгө, Cu-зэс С-алмаз,

CaSO4 H2О-гипс буюу гөлтгөнө Эрдсийг минералогийн шинжлэх ухаан судална. Эрдсүүдийг өөр хооронд нь ялгах хэд хэдэн шинж байна.

1. Эрдсийн өнгө

2. Зураасны өнгө

3. Хатуулаг 4. Гялга буюу гялбаа 5. Хуваагдал 6. Хэлбэр 7. Химийн хялбар урвалууд

Эрдсийн өнгө-Эрдсийн хамгийн анхны ялгарах шинж нь өнгө юм. Заримдаа нэг төрлийн эрдсүүд өөр өөр өнгөтэй байна. Энэ нь химийн элементийн хольцоос шалтгаална. Ж-нь: турмалин- халтмар эдгээр нь янз бүрийн өнгөтэй байна.

Зураасны өнгө гэдэг нь тухайн эрдсийн нунтаг үеийн өнгийг хэлнэ. Ж-нь: хайлуур жонш буюу флюорит цагаан, ягаан, ногоон зэрэг янз бүрийн өнгөтэй боловч бүгдийнх нь зураасны өнгө цагаан байдаг.

Эрдэс гадны механик хүч эсэргүүцэх чадварыг эрдсийн хатуулаг гэнэ. Эрдсийн харьцангуй хатуулгийг анх Немцийн эрдэмтэн Моос дараах 10 эрдсээр төлөөлөгч болгож ангилсан. (Байгаль дээрх бүх эрдсүүдийг хатуулгаар нь 10 хуваасан байдаг. Эдгээрээс тухайн бүлгийг төлөөлж чадах нэг эрдсийг сонгон авч хатуулгийн хуваарьт оруулсан )

1. Тальк

2. Гипс буюу гөлтгөнө

3. Кальцит

4. Флюорит буюу хайлуур жонш

5. Апатит

6. Ортоклаз

7. Кварц

8. Топаз буюу молор

9. Корунд

10 Алмаз

Хатуулаг тодорхойлох Моосын хуваарь

Хатуул-гийн нэгж

Эрдсийн

нэр

Эрдсийн хатуулгийг тодорхойлох Моосын хуваарийг төлөөлж чадах зарим бодис

1 Тальк Энэ эрдэс дээр 1 ба 2 номерын зөөлөн харандаа мөр үлдээнэ.

2 Гипс Эрдэс гарын хумсаар зурагдана.

3 Кальцит гарын хумсаар зурагдахгүй. Харин гуулин зүүгээр эрдэс өөрөө зурагдана.

4 Флюорит Гуулин зүүгээр муу зурагдана.Төмөр хадаастай адил хатуутай.

5 Апатит Шилтэй адил хатуутай, гуулин зүүгээр зурагдахгүй

6 Ортоклаз Гантай хутгаар зурагдана.

7 Кварц Гантай хутган дээр зураас үлдээнэ.

8 Топаз Хатуу гангаар зурагдана.

9 Корунд Кварц, топаз дээр зураас гаргана.

10 Алмаз Корунд дээр зураас гаргана.

Эрдсийн талст байгалийн гэрлийг хэрхэн ойлгохыг

гялга буюу гялбаа гэнэ. Гялгыг дотор нь металл ба

металл бус гэж 2 хуваана. Металл гялга нь гэрлийг 20-

30% ойлгоно. Үүнд: алт, мөнгө, пирит, галенит орно.

Металл бус гялга гэж 5-20% ойлгодог. Металл бус

гялга нь шилэн (болор, молор, анар), танан

(гялтгануур), алмазан (вольфрамит) ангилагдана.

Металл гялга

галенит

халькопирит

Металл бус гялга

оливин

Топаз /молор/

Хуваагдал гэж эрдсийг бүтээж байгаа талстууд оронт

торныхоо хавтгай тортой параллель хагардаг. Харин

параллель биш хагарахыг хагарал гэнэ.

Хуваагдлыг дотор нь 4 ангилна.

Онцсайн- гялтгануур

Сайн- кальцит

Дунд- хээрийн жонш

Муу-кварц

Маш сайн хуваагдалтай-мусковит

Сайн хуваагдалтай-кальцит

Дунд хуваагдалтай-хээрийн жонш

муу хуваагдалтай-кварц

Эрдсийн хэлбэрийг 3 ангилна.

1. Идиоморф- хэлбэрээ сайн олсон

2. Гипидиоморф-хэлбэрээ хагас буюу дутуу олсон

3. Ксеноморф-хэлбэрээ олоогүй

оливин

лазурит

Гранатын талстууд /анар/

Химийн хялбар урвалууд- кальцит дээр давсны хүчил дусаахад хүчтэй буцална. Доломит дээр давсны хүчил дусаахад сулхан будална. Купритын зураасны өнгөн дээр давсны хүчил дусаахад арилна. Магнетит зураас +HCl дусаана бүрэн уусна.

магнетит

куприт

Дан элемент

Сульфидын бүлгийн эрдсүүд

Чулуулаг Чулуулгийг петрографийн шинжлэх ухаан судалдаг. Петрографи нь чулуулгийн химийн ба эрдсийн найрлага, тэдгээрийн бүтэц, гарал үүсэл, геологийн байршлын нөхцөл, янз бүрийн чулуулгуудын хоорондын харилцаа түүнчлэн чулуулгийн хувирлыг судална. Чулуулаг нь металл, металл бус, шатах ашигт малтмалыг агуулдаг. Геологийн тодорхой нэг процесст үүссэн нэг ба хэдэн эрдсээс тогтсон биетийг чулуулаг гэнэ. Чулуулгийг 3 том үндсэн бүлэгт хуваадаг.

Магмын чулуулгийг үүссэн нөхцөлөөр нь 3 ангилна.

1. Интрузив буюу гүний

2. Судлын буюу бага гүний

3. Эффузив буюу бялхмал

Магмын чулуулгийг таних гол онцлог шинж тэмдэг нь талсжилт, өнгө юм.

Магмын чулуулгийг найрлагаар нь цахиурын исэл дээр үндэслэн 4 ангилна.

Хэт суурилаг SiO ~ 40%

Эффузив- Пикрит, меймечит

Интрузив- Дунит, Оливинит

Өнгө- тас хараас хар

Хэт суурилаг найрлагатай чулуулаг

Суурилаг SiO 40-52%

Эффузив- базальт /хүрмэн чулуу/

Интрузив- габбро

Өнгө-хараас хар саарал

Суурилаг найрлагатай чулуулаг

Базальт /хүрмэн чулуу/

габбро

Дундлаг SiO 52-65%

Эффузив- андезит, трахит

Интрузив- диорит, сиенит

Өнгө-бараан саарлаас саарал, хүрэн улаан, улаавтар

хүрэн

андезит диорит

трахит сиенит

Хүчиллэг SiO 65-75%

Эффузив- дацит, риолит

Интрузив- гранодиорит, боржин

Өнгө- цайвар сааарал, ягаавтар саарал

дацит гранодиорит

риолит боржин

Хэмхдэст чулуулаг- конгломерат, гравелит, элсэн чулуу, алевролит, аргиллит

Химийн гаралтай чулуулаг-боксит, диатомит, хас, мергели,

Органоген гаралтай чулуулаг- нүүрс, нефть, хүлэр, байгалийн хий

Тунамал чулуулгийг таних гол онцлог шинж нь хэмхдэсийн диаметр юм. Түүнчлэн өнгө, мөлгөржилт юм. Тунамал чулуулагт эртний амьтан, ургамлын үлдэгдэл хадгалагдан үлддэг.

конгломерат Элсэн чулуу

алевролит аргиллит

диатомит боксит

антрацит

Шохойн чулуу

Трилобит агуулсан тунамал чулуулаг

Хувирмал чулуулаг

Магмын болон тунамал чулуулаг өдэлхийн царцдасын хөдөлгөөн, өндөр даралт, температурын үр дүнд дахин талсжихад хувирмал чулуулаг үүсдэг.

Хувирмал чулуулаг- гнейс, занар, грейзен, амфиболит, кварцит

Хувирмал чулуулгийг таних гол онцлог шинж нь гадаад төрх /текстур/ юм

Гялтгануурт занар гнейс

амфиболит кварцит

top related