10b baldandorj

Post on 14-May-2015

1.227 Views

Category:

Documents

14 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

“Царцаа Шоргоолж 2”гүрж ардын үлгэр

Эрт урьдын цагт царцаа шоргоолж 2 найзалж гангар гунгар хийж замаар явсаар горхин дээр хүрчээ.

Тэгтэл царцаа шоргоолжруу хараад би ч яахав харайчихна харин найз минь чи яадаг билээ гэж асуухад нь:

Би ч гэсэн харайчихна гэж гэнэ. Царцаа харайгаад горхины нөгөө талд гарчихаж гэнэ. Тэгтэл шоргоолж харайгаад усанд ойччихож гэнээ.

Хөөрхий шоргоолж усан дээр хөвөн урсаж санд мэнд: Найз минь туслаач уснаас татаж аваач гэж гуйжээ.

Царцаа тонтгононхон бултгананхан үсэрсээр хүрч очоод: Гахай гуай гуайхэдэн хялгас хайрлаач Хялгасаар чинь дээс томоод усанд унасан шоргоолж найзыгаа аврах гэсэн юм гэж гэнэ. Гахай түүнд бяцхан нарсны үр авчирвал чинь өгий гэж гэнээ.

Цааш царцаа тонтгонохон бултганахан үсэрсээр царс модонд очиж гуйж гэнэ.

Царс мод хэлж гэнэ: Хэрээ шувуу дээр минь муу дуугараад амраахгүй нээ. Хэрвээ чи очиж хэлээд холдуулвал чинь үрнээсээ өгье гэж гэлээ.

Царцаа тонтгононхон бултганахан үсэрсээр хэрээнд очиж гуйж гэнэ. Хэрээ тухтай суусаар сайхан шинэ өндөг авчирч өгвөл чинь царс модноос холдож одъё гэж гэнээ.

• Бас л царцаа тонтгононхон бултгананхан үсэрсээр тахианд очиж гуйж гэнээ.

• Тахиа өөдөөс нь ширтэн харж байснаа шар будаа авчирч өгвөл чинь өндөгнөөсөө хайрлая гэж гэнээ.

Царцаа дахиад л тонтгонохон бултганахан явсаар байшингаас гуйжээ. Байшин:

Оготно тал бүрээс минь мэрж хэмлээд амраахгүйнээ. Шалавхан шиг очоод хэлээд болиулвал чинь шар будаанаасаа өгье .

Царцаа мөн л тонтгононхон бултганахан үсэрсээр оготнуудад очоод гуйж гэнээ. Оготнууд өөдөөс нь хараад: Оготно барихаа боль гэж мууранд хэл. Тэгвэл чинь байшинг мэрж малтахаа байя гэж гэнэ.

Царцаа тонтгононхон бултгананхан үсэрч явсаар мууранд очоод дахиад л учир байдлаа хэлэн гуйжээ. Муур: Одоохон өтгөн сайхан сүү авчирч өгвөл чинь оготно барихаа болъё гэж гэж ихэд ихэмсгээр хэлж гэнэ.

Тонтгононхон бултгананхан үсэрсээр царцаа үнээнд хүрч очоод гуйж гэнээ. Үнээ өөдөөс нь хараад: Сайхан өвс авчирвал чинь чамд сүү өгье гэж гэнэ.

Царцаа тонтгононхон бултганахан үсэрсээр өргөн сайхан талаас өвс авчирч үнээд өгөхөд нь үнээ өтгөн сайхан сүүнээсээ хайрлажээ.

Сүүгээ мууранд аваачиж өгөхөд нь муур оготно барихаа байжээ.

Муурнаас айхгүй болсон хулганууд баярлан байшинг мэрж хэмлэхээ болижээ.

Хулгандад мэрүүлэхээ болисон байшин баярлан царцаад шар будаанаасаа өгчээ.

Будаагаа тахианд аваачиж өгөхөд тахиа шинэхэн өндөгнөөсөө хайрлажээ.

Өндөгөө аваад өнөөх хэрээнд өгөхөд хэрээ царс модноос нисэн холдож гэнэ.

Царс мод хэрээний муухай дуугарахыгсонсохоо болисондоо баярлан бяцхан үрнээсээ царцаад өгч гэнээ.

Царцаа гахайнд бяцхан үр аваачиж өгөөд хялгаснаас нь баахныг аваад бөх гээчийн дээс томоод шоргоолжоо бариарай гэж гэнээ.

Шоргоолжхон гахайн шоргоолжноос санд мэнд бариад авахлаар нь царцаа татаж эргэн дээр найзыгаа гаргажээ. Уснаас гарсандаа баярлаж хэсэг амарч байгаад цааш гангар гунгар гэсээр алхаж гэнээ.

Үлгэрт найздаа тусладаг ямар амьтан гарсан бэ?

Царцаа юу иддэг юм бол?

Царцаа яаж дуугардаг вэ?

Вааг вааг Өмбүү өмбүү Мяу мяу Цар цар

top related