7 төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд...

Post on 20-Jun-2015

2.077 Views

Category:

Technology

11 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

Infra

TRANSCRIPT

1

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ

ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ДЭД БҮТЭЦ

БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,

технологийн газар

Системийн нэгтгэлийн албаны

мэргэжилтэн: А.Аръяажав

АГУУЛГА

■ Одоогийн байдал

■ Төслийн зорилго

■ Төсөл хэрэгжүүлэх үе шат

■ Системийн бүтэц

■ Мэдээлэл солилцоог хэрэгжүүлэх аргачлал

■ Тавигдах шаардлагууд

■ Төсөл хэрэгжүүлэх хугацаа, төсөв,

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 2

Одоогийн байдал

■ Монгол Улсын засгийн газар, яам, агентлаг, төрийн

байгууллагуудын хувьд харилцан холбогдоогүй, холбогдсон

боловч мэдээлэл солилцож чадахгүй, мэдээлэл нь нэг

төрлийн биш, нэг төрлийн мэдээлэл их давхардан

бүртгэгдэж байгаа зэрэг маш олон хүндрэл үүсгэж, төрийн

үйл ажиллагааг удаан, хүнд сурталтай гэж хэлэгдэх үндсэн

шалтгаан болдог.

■ Төрийн мэдээлэл солилцооны үр ашигтай, зардал багатай

системийг бий болгохын тулд төрийн байгууллагууд

стандарт код болон мэдээллийг дундаа, нэг эх үүсвэрээс

ашиглах, солилцдог болох, төрийн байгууллагуудын

мэдээллийн системүүдийн нэгдмэл байдлыг хангах

зайлшгүй шаардлага тулгараад байна.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 3

Төслийн зорилго

■ Энэхүү төслийн зорилго нь төрөл бүрийн

кодчлолын системтэй, харилцан уялдаагүй төрийн

байгууллагуудын мэдээллийн системийн хооронд

мэдээлэл солилцох боломжийг бий болгох, улсын

хэмжээний нэгдсэн ангилал, кодчлолын

боловсронгуй тогтолцоог бий болгож, төрийн

мэдээллийн системүүдийн нэгдмэл байдлыг

хангахад оршино.

■ Монгол Улсын Засгийн газрын бүх яам,

агентлагийг Төрийн мэдээлэл солилцооны

системд холбогдон ажиллах боломжийг

бүрдүүлнэ.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 4

Төсөл хэрэгжүүлэх үе шат

■ 1-р үе шат – Нэгдсэн ангилал, кодчлолын өнөөгийн байдлыг

судлаж, тэдгээрийг хэрхэн нэгтгэх, дундаа ашиглах,

мэдээлэл солилцох талаар бизнес процесс ре-инженерчлэл

хийж Улсын хэмжээний нэгдсэн ангилал, кодчлолын байх

ёстой загвар, шинэ боловсронгуй бизнес процессууд ба үйл

ажиллагааны процедуруудыг боловсруулах

■ 2-р үе шат – Хамрах хүрээнд тусгагдсан төрийн

байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох боломж бүхий

шинэ боловсронгуй бизнес процессууд, үйл ажиллагааны

процедуруудыг хамарсан мэдээллийн системийг

боловсруулж нэвтрүүлэх. Төрийн байгууллагуудын онлайн

үйлчилгээ бүхий нэгдсэн санг үүсгэх, төрийн байгууллага

хооронд дата солилцох интерфейсийг үүсгэж, хэрэглээнд

нэвтрүүлэх

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 5

Системийн бүтэц

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 6

Мэдээлэл солилцоог хэрэгжүүлэх

аргачлал

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 7

Тавигдах шаардлагууд

■ Төрийн мэдээлэл солилцооны системийг

Үндэсний дата төв дээр суурилсан дэд бүтэц

хэлбэрээр бий болгох

■ Байгууллагуудын мэдээллийн системийг веб

сервис дуудах боломжтой байдлаар өөрчлөн

зохион байгуулах

■ Засгийн газрын үйлчилгээнүүдийг хэрэглэгчийн

системүүд дуудах, ажиллуулах, тохируулах

боломжтой байхаар веб сервисүүд зохион

байгуулах

■ Нэврүүлэхэд загвар болох цахим үйлчилгээний

архитектур, дизайн боловсруулах

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 8

Төсөл хэрэгжүүлэх хугацаа, төсөв,

■ Төслийг хэрэгжүүлэх хугацаа

– 24 сар

■ Төслийг хэрэгжүүлэх төсөв

– 1,5 тэрбум төгрөг

■ Санхүүжилтийн нөхцөл

– Эргэн төлөгдөх

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 9

Анхаарал тавьсанд

баярлалаа!

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 10

top related