7b davaasuren

Post on 07-Jul-2015

511 Views

Category:

Documents

2 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ

Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ

Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл

Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь

Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн

Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан

Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан

Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон

Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь

Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн балчир хүүд

Төрийг тэргүүлж түвшин амьдрах жолоог атгуулсан

Учир мэдэхгүй ухаан балчир хүний хүүд

Улсыг удирдаж улам хөгжүүлэх урмыг өгсөн

Алдаа оноо алив болгонтой хамт байж

Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасан

Амжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархаж

Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.

top related