altanchimeg iltgel

Post on 09-Jul-2015

901 Views

Category:

Documents

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Ерөнхий номзүйн

онол, түүхийн

зарим асуудал

Илтгэгч: А.Алтанчимэг

Соёлын

Сургууль

Илтгэлийн агуулга

Ерөнхий номзүйн тухай ойлголт1

МУ-ын ерөнхий номзүйн өнөөгийн байдал 2

SWOT шинжилгээ3

Ерөнхий дүгнэлт 4

4/6/2011 А.Алтанчимэг 2

Соёлын

Сургууль

Түлхүүр үг

Номзүй

Ерөнхий номзүй

Номын номзүй

Бүртгэл

4/6/2011 А.Алтанчимэг 3

Соёлын

Сургууль Ерөнхий номзүйн тухай ойлголт

Үгийн гарал: Грек үгнээс гаралтай “номын

бичлэг”, “Номын тодорхойлолт” гэсэн

утгийг илэрхийлдэг.

4/6/2011 А.Алтанчимэг 4

Соёлын

Сургууль

Салбар номзүй: Улсын хэмжээнд

хэвлэгдсэн ном

хэвлэлээс тусгайлан

нэг салбарын ном

хэвлэлийг бүртгэн

мэдээллэдэг номзүй

Ерөнхий

номзүй: Улсын

хэмжээнд хэвлэгдсэн

бүхий л ном

хэвлэлийг бүртгэн

мэдээллэдэг номзүй

Номзүй

Эндээс бид “ЕРӨНХИЙ НОМЗҮЙ”-н талаар авч үзэх болно.

4/6/2011 А.Алтанчимэг 5

Соёлын

Сургууль

Францын номзүйч Ш.В.Ланглуа “Ерөнхий

номзүй гэж ямар нэгэн оронд хэвлэгдсэн бүх

салбарын ном болон тэр орны тухай номын

жагсаалтыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Доктор профессор номзүй судлаач Ж.Цэзэн “Улс орны

доторх ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг

ангилах, тодорхойлох, мэдээллийг олон төрөл

хэлбэрээр бэлтгэж хэрэглэгчдэд хүргэхийг явцыг

хэлнэ ”

4/6/2011 А.Алтанчимэг 6

Соёлын

Сургууль

Ерөнхий номзүй нь улс орны хэмжээнд

хэвлэгдсэн хэвлэлийн бүтээгдэхүүний төрөл

зүйлээс үл хамааран бүхэлд нь авч үзэх

зорилгыг агуулдаг. Тиймээс аль ч улсын

ерөнхий номзүй нь тухайн улс үндэстний

хэмжээний бүртгэн мэдээлэх гарын авлагыг

буй болгоход анхаардаг.

А.Алтанчимэг 74/6/2011

Соёлын

Сургууль

Ерөнхий номзүйд ном хэвлэлийн

зохиогч, номын нэр, хэвлэсэн

он, хот, хэвлэлийн газар, хэвлэсэн

тоо, номын хуудас, үнэ зэргийг тусгаж өгдөг.

Ингэснээр тухайн улсын хэмжээнд нийт

хичнээн ном хэвлэл хэвлэгдсэн, тэдгээр нь

ямар анги салбарын номууд болох зэрэг

мэдээллийг уншигчдад хүргэж байдаг.

4/6/2011 А.Алтанчимэг 8

Соёлын

Сургууль МУ-ын Ерөнхий номзүйн өнөөгийн

байдал

1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд гүн

О.Жамьян, Ч.Бат-Очир, Д.Дашням, Ж.Цэвээн зэрэг

хүмүүс хувийнхаа номыг нийлүүлэн улсын чанартай

анхны номын санг 2000 номтойгоор байгуулсан нь

одоогийн Монголын Үндэсний номын сан юм. Чухамхүү

эндээс л ерөнхий номзүйн бүртгэл хийх үндэс

тавигдсан гэж хэлж болно. Учир нь ерөнхий номзүйн

бүртгэл 1990 он хүртэл Монголын Үндэсний номын

сангийн /Хуучнаар УТНС/ фондонд тулгуурлан хийгдэж

ирсэн.

4/6/2011 А.Алтанчимэг 9

Соёлын

Сургууль

Номын номзүйн бүртгэл хийгдэх гол үндэс нь

СнЗ-ын 1950 оны 3 сарын 8-ны өдрийн 73-р

тогтоолын дагуу Үндэсний номын сан / хуучнаар

Улсын төв номын сан/ нь улсын хэмжээний хэвлэх

үйлдвэрүүдээс хэвлэгдэн гарч байгаа хэвлэлийн

бүтээгдэхүүнээс 1-5 хувийг үнэ төлбөргүй авах тухай

заасан ЗААВАЛ АВАХ ХУВИЙН ТУХАЙ ХУУЛЬ

байсан. Энэ хуулийн үндсэн дээр улсын хэмжээнд

гарч байгаа ном хэвлэлүүд нэг газарт төвлөрч номын

номзүйн бүртгэл хийгдэх үндэс тавигдсан гэж хэлж

болно.

4/6/2011 А.Алтанчимэг 10

Соёлын

Сургууль

Анхны номзүйн бүртгэлийг Я.Цэвэл “Монгол

Улсын арван нэгдүгээр оноос эдүгээ хүртэлх

хэвлэмэл зүйлийн бүртгэл” нэртэй 2 дэвтэр

бүртгэлийг хэвлэн гаргажээ. Харин сүүлийн

бүртгэлийг Ш.Базар “ БНМАУ-д 1985-1990 онд

хэвлэгдсэн монгол номын бүртгэл” гэсэн нэртэйгээр

хэвлүүлэн гаргажээ. Энэ хугацаанд нийтдээ 14

бүртгэл он алгасалгүй хийгдэн 20140 нэр төрлийн

ном хэвлэлийг бүртгэн тэр талаарх мэдээ

мэдээллийг уншигч хэрэглэгчдэд цаг алдалгүй

хүргэж ирсэн.

4/6/2011 А.Алтанчимэг 11

Соёлын

Сургууль

3147

1312991 1014

562 681835

1145851 874

14141742

27352837

0

500

1000

1500

2000

2500

3000

3500Нийт хамрагдсан ном хэвлэл-20140

Бүртгэлд хамрагдсан ном хэвлэлийг нэр

төрлөөр нь авч үзвэл:

4/6/2011 А.Алтанчимэг 12

Соёлын

Сургууль Бүртгэлд хамрагдсан ном хэвлэлийг

агуулгаар нь авч үзвэл

740 567 569

6351

810

3588

778 898

4829

1010

0

1000

2000

3000

4000

5000

6000

7000

4/6/2011 А.Алтанчимэг 13

Соёлын

Сургууль

1990 оноос манай улс зах зээлийн эдийн

засгийн харилцаанд шилжиж ном хэвлэлийн

улсын байгууллагууд задарснаар хувийн

хэвлэх үйлдвэрүүд олширч ном хэвлэл ихээр

хэвлэн гаргах болсон. Заавал авах хувийн

тухай хуулинд хувийн хэвлэх үйлдвэрүүдэд

хамааралтай хуулийн заалт байхгүй учраас

ном хэвлэл нэг газар төвлөрөхөө больсон.

Үүнээс болж номын номзүйн бүртгэл хийх

ажил зогссон гэж хэлж болно.

4/6/2011 А.Алтанчимэг 14

Соёлын

Сургууль

Судалгаа:

Ерөнхий номзүйн өнөөгийн байдал

хийгээд цаашид боловсронгуй болгох, энэ

чиглэлээр сурдаг, ажилдаг хүмүүс хир

мэдлэгтэй байдаг талаар нийт 80 хүнээс

анкетын аргаар судалгаа авсан.

4/6/2011 А.Алтанчимэг 15

Соёлын

Сургууль

Судалгаа

0%

20%

40%

60%

80%

Номзүйч

Номын санч

Оюутан

19%

63%

18%

4/6/2011 А.Алтанчимэг 16

Соёлын

Сургууль Судалгааны дүгнэлт

№ Судалгааны асуулт Оюутан Номын санч Номзүйч

1Манай улсад ерөнхий номзүйн үйл ажиллагаа

ямар төвшинд байна вэ?

Дунд-64%

Муу -36%

Дунд-61%

Муу -39%

Дунд-13%

Муу -87%

2Ерөнхий номзүйн бүртгэлийг тасралтгүй хийх

шаардлагатай юу?

Тийм-93%

Мэдэхгүй – 7%

Тийм-86%

Мэдэхгүй – 12%Тийм-100%

3Ерөнхий номзүйн бүртгэлийг ямар хугацаатай

гаргавал тохиромжтой вэ?

1 жил-7%

2 жил-42%

5 ба түүнээс дээш-

21%

1 жил-22%

2 жил-37%

5 ба түүнээс 41%

1 жил-40%

2 жил-27%

5 ба түүнээс дээш-

33%

4Ерөнхий номзүйн бүртгэлд ном хэвлэл бүрэн

хамрагдаж чаддаг уу?

Тийм -7%

Үгүй – 57%

Мэдэхгүй 36%

Тийм -2%

Үгүй – 86%

Мэдэхгүй 12%

Үгүй – 87%

Мэдэхгүй 13%

5

Ерөнхий номзүйн бүргтгэлийг хийдэг хүн

номзүйгээр мэргэшсэн байх шаардлагатай

юу?

Тийм -100%Тийм -92%

Үгүй -8%

Тийм -87%

Мэдэхгүй 13%

6Ерөнхий номзүйн бүртгэлийг дагнан хийх

байгууллага шаардлагатай юу?

Тийм -93%

Мэдэхгүй -7%

Тийм -90%

Мэдэхгүй -10%

Тийм -97%

Мэдэхгүй-3%

7Ерөнхий номзүйн бүртгэлийг бүхэн хийхэд

зайлшгүй чухал зүйл нь юу вэ?

ЗАХХ-36%

ТАК-14%

ШНМ-7%

Бусад – 43%

ЗАХХ-55%

ТАК-6%

Бусад -39%

ЗАХХ-66%

ХГМ-7%

Бусад – 27%

8Ерөнхий номзүйн бүртгэлийг ямар хэлбэрээр

хийвэл тохиромжтой вэ? Хоѐул- 100 %

Ном-4%

Электрон-45%

Хоѐул-86%

Ном-13%

Электрон-7%

Хоѐул-80%4/6/2011 А.Алтанчимэг 17

Соёлын

Сургууль

Манай оронд ерөнхий номзүйн үйл ажиллагаа зогсонги

байдалд орсныг дээрх судалгаа болон бусад зүйл дээр

үндэслэн дараах хүчин зүйлтэй холбон үзэж байна. Үүнд:

Ерөнхий номзүйн бүртгэлд ном хэвлэлийг бүрэн гүйцэд хамрах эх

үндэс болсон заавал авах хувийн тухай хууль заалт хүчин

төгөлдөр бус болсон.

Хувийн хэвлэх үйлдвэрүүд олширч тэдгээрийн үйл ажиллагаанд

хяналт тавих бололцоо хязгаарлагдмал болсон.

Ерөнхий номзүйн бүртгэл, үйл ажиллагааг бусдад сурталчилах

ажиллагаа дутагдалтай

Энэ чиглэлэлээр сурдаг, ажилдаг хүмүүс мэдлэг мэдээлэл багатай

Төрөөс энэ талаар авах арга хэмжээ хангалтгүй

4/6/2011 А.Алтанчимэг 18

Соёлын

Сургууль

Ерөнхий номзүй манай оронд өнөөдөр

ямар төвшинд байгаа, түүнийг хэрхэн

хөгжүүлж болох талаар дараах нөхцөл

байдлын шинжилгээгээр судлан авч үзье.

4/6/2011 А.Алтанчимэг 19

Соёлын

Сургууль Давуу тал:

Бусад салбар шинжлэх ухааны номзүйн гарын авлага бэлтгэх

үндэс суурь нь болно. Ингэснээр салбар номзүйн бүртгэл

хийгдэх боломж бүрдэнэ.

Номын сангийн фондыг нөхөн бүрдүүлэлт, тухайн үеийн

бүрдүүлэлтэнд ерөнхий номзүйн бүртгэлүүдийг ашиглах

боломжтой.

Мөн судалгаа шинжилгээ хийж буй хүмүүст өөрийн судлаж буй

сэдэвтэй холбоотой ном хэвлэлийг хэн хэзээ, хаана хэвлэсэн

зэрэг мэдээллийг нэг доороос авах боломжтой.

4/6/2011 А.Алтанчимэг 20

Соёлын

Сургууль Сул тал

Ерөнхий номзүйн бүртгэл хийх хууль эрхзүйн орчин

бүрдээгүй.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн

газрууд өөрсдийн хэвлэн гаргасан ном хэвлэлийн талаарх

мэдээллийг үнэн бодитой гаргадаггүй.

Уншигч хэрэглэгчид ерөнхий номзүйн бүртгэлийг

төдийлөн сайн мэддэгүй учраас хэрэглээ хязгаарлагдмал

4/6/2011 А.Алтанчимэг 21

Соёлын

Сургууль Боломж:

Улсын хэмжээнд архивын фондыг бий болох

Улсын хэмжээний ном хэвлэлийн нэр төрөл, тоо

хэмжээг мэдэх

Тодорхой нөхцөлүүд дээр сүүлийн 20 жилд хэвлэгдэн

гарсан ном хэвлэлийнталаарх номзүйн бүртгэлийг

хийх

ISBN буюу олон улсын номын стандарт дугаарын

тусламжтайгаар ном хэвлэлийн мэдээллийг нэг дор

төвлөрүүлэх боломжтой.

4/6/2011 А.Алтанчимэг 22

Соёлын

Сургууль Эрсдэл:

Ерөнхий номзүйн бүртгэлийг үргэлжлүүлэн хийхгүй бол Улсын

хэмжээнд хэвлэгдэн гарсан ном хэвлэлийг талаарх мэдээлэл

байхгүй болно.

Сүүлийн бүртгэл хийгдсэнээс хойшхи 20 жилийн номын бүртгэл

мэдээлэл орхигдсон нь энэ хугацаанд огт ном хэвлэл

хэвлэгдээгүй мэт ойлголтыг төрүүлдэг.

Номзүйн бүртгэлийг бусдад сурталчлах, таниулах үйл

ажиллагаа дутмаг байгаагаас түүний хэрэглээ хязгаарлагдмал

байсаар л байна.

Мэргэжлийн тусгай байгууллага байхгүй учир ерөнхий номзүйн

бүртгэлийг стандартын дагуу хийх нөхцөл бүрдээгүй.

4/6/2011

А.Алтанчимэг

23

Соёлын

Сургууль

Дээрх нөхцөл байдлын шинжилгээнээс

харахад манай улсад ерөнхий номзүйн үйл

ажиллагааг хөгжүүлэх, боловсронгуй болгох

боломж бололцоо байгаа нь харагдаж байна.

4/6/2011 А.Алтанчимэг 24

Соёлын

Сургууль Дүгнэлт

Судлаачийн зүгээс дээрх байдалд дүгнэлт

хийгээд дараах асуудлуудыг дэвшүүлж

байна. Үүнд.

• Заавал авах хувийн тухай хуулийн заалтанд

өөрчлөлт оруулах. Хувийн хэвлэх үйлдвэрүүдэд

хамааралтай заалтуудыг шинэчлэн

оруулах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих

• Орон нутгийн номзүйн тусламжтайгаар улсын

хэмжээнд хэвлэгдсэн ном хэвлэлийн талаарх

мэдээллийг бүрэн авах

4/6/2011 А.Алтанчимэг 25

Соёлын

Сургууль

Дүгнэлт

• Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрүүдтэй гэрээ

байгуулж хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Тухайлбал хэвлэгдэн гарч байгаа ном болгон

ISBN /олон улсын номын стандарт дугаар/

дугаартай байх. Ингэснээр улсын хэмжээнд

хэвлэгдэн гарч байгаа ном хэвлэлийг талаарх

мэдээлэл нэг газар төвлөрөх боломж бүрдэнэ.

• Орчин бүрдүүлэх. Дагнан хийх тусгай

байгууллага, хэлтэсийг бий болгох

4/6/2011 А.Алтанчимэг 26

Соёлын

Сургууль

Дүгнэлт

• Ерөнхий номзүйн бүртгэлийг хийхэд зориулсан

хөрөнгө санхүүгийн асуудлыг нааштайгаар

шийдвэрлэх

• Ерөнхий номзүйн бүртгэлүүдийг уншигч

хэрэглэгчдэд сурталчилах, ингэснээр түүний

хэрэглээг эрчимжүүлэх

4/6/2011 А.Алтанчимэг 27

top related