“Бүтээмжид суурилсан чанарын удирдлагын тогтолцоог...

Post on 04-Sep-2019

53 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

“Бүтээмжид суурилсан чанарын

удирдлагын тогтолцоог

нэвтрүүлсэн туршлага”

В.Даваажав(Дарханы ДЦС ТӨХК –ийн Дулааны хянах хэмжүүр

–автоматикийн цехийн дарга, МУ-ын Зөвлөх

инженер )

“Дарханы ДЦС” ТӨХК-1965-2018

Суурилагдсан хүчин чадал – 48МВт , ойрын үед 59МВт болно. Ажилтны тоо-476

Жилд

302 сая.квт.цаг цахилгаан

эрчим хүч,

1196 мян.Гкал дулааны эрчим

хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Түгээх ЦЭХ-245 сая.квт.цаг

Усаар- 902 мян.Гкал ДЭХ

Уураар- 294 мян.гкал ДЭХ

ДДЦС –2019 ОН

УДИРТГАЛ ХЭСЭГ

Энэхүү илтгэлд бүтээмжид суурилсан чанарын удирдлагын тогтолцоог эрчим хүчний үйлдвэрт хэрхэн нэвтрүүлсэн талаархи туршлагаа хуваалцах, үр дүнг тодорхойлохыг зорив.

Илтгэлийн бүрдэл хэсэг:I. Бүтээмжид суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн үйл явцII. Чанарын бодлого зорилтыг компанийн эрхэм зорилготой уялдуулах нь III. Бүтээмжид суурилсан ЧУТ –г нэвтрүүлсэн үр дүнгийн хэмжилт

Аливаа компани өөрийн эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд удирдлагын ямар нэг арга хэрэгслийг хэрэглэх шаардлагатайМанай үйлдвэр эрчим хүчний үйлдвэрлэгч компанийн хувьд зах зээлд оршин тогтнож

хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлэх шаардлагын үүднээс бүтээмжээ дээшлүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлага урган гарсан юм.

Илтгэлийн гол хэлцэмж:✓ Бүтээмж-чанарын уялдааны томьёолол {1}✓ Бүтээмжид суурилсан ЧУТ –ны загвар✓ Нэмэгдсэн өртгийн аргаар бүтээмж тооцох томьёолол {3}

Бүтээмжид суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн үйл явц

Бүтээмжийн хөдөлгөөн 2006 оноос

ЧУТ нэвтрүүлэх бэлтгэл -үе -2010-2013

Баримтжуулах үе 2013-2014

Хэрэгжүүлэх үе 2014 оноос

хойш

Баталгаажуулах үе 2015 он

Хэвшүүлэх, сайжруулах үе 2015-2018

Бүтээмжид суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн үйл явц

Тус компани 2006 оноос эхлэн Үндэсний бүтээмжийн төвтэй хамтран “Өөрчлөлтийн менежмент” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь “Ажлын байрны 5С”, “Кайзен саналын систем”, “Чанарын дугуйлан”-гаар дамжин багагүй нааштай үр дүнд хүрлээ.

Хамгийн гол үр дүн нь ажилтнуудын хандлагад эерэгөөрчлөлт гарч бүтээмжийн талаар тодорхой ойлголттойболж “өөрчлөлтийн менежмент” буюу тасралтгүйсайжруулалт хийх идэвх сонирхолтой, өөрчлөлт хийхчадвартай болсон явдал юм.

МБХТөвийг үүсгэн байгуулагч доктор П.Шүрчулуу ажилтнуудтай уулзалт хийв.2006 он.

“Бүтээмж гэж өнөөдөр өчигдрөөс илүү, маргааш өнөөдрөөс илүүг хийж бүтээхийг хэлнэ.”

ОУББ –ын уриа

“Бүтээмж гэдэг нь нэг талаар нэгж зардлаар

ямар үр дүнд хүрч байгааг илтгэх үзүүлэлт, нөгөө талаас хүний оюун ухааны тамир

тэнхээний хэрэг бөгөөд хөгжиж дэвших, нэгэнт бий болсон зүйлийг цаг ямагт сайжруулахад

зориулах эрмэлзэл мөн. П.Шүрчулуу

ДДЦС, АБТ, МБТ –ийн хамтын ажиллагаа

Монголын бүтээмжийн төвтэй 2006 оны 8 сард хамтран ажиллах анхны гэрээ

байгуулж гишүүнчлэлээр элсэж “ Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөр

хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан.

Жил бүр хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу бүтээмж дээшлүүлэх арга

хэрэгслийн талаар олон , олон түвшний талт сургалтыг явуулдаг.

“ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨР”

“Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе” уриан дор сонгосон арга хэрэгслүүд:

I. Ажлын байрны соёл -5S (5С)

II. Чанарын дугуйлан- ( Сайжруулалтын төсөл хэрэгжүүлэх сайн дурын бүлгүүд)

III. Кайзан – (Жижиг сайжруулалт)

Эдгээрийг хэрэгжүүлэхэд бүтээмжийн гадаад, дотоод, мөн туршлага солилцох сургалтууд зайлшгүй шаардлагатай болсон.

Хөгжиж дэвшихийн тулд хөгжингүй улс орны удирдлагын шилдэг арга хэрэгслийг судалж эзэмших шаардлагатай.

Манай компанийн хувьд Япон, Сингапурын жишээг түлхүү ашигласан.

БҮТЭЭМЖИЙН СУРГАЛТУУД –ХҮНИЙ ХӨГЖИЛ

50.1962.5 62.4

48.2

73.3

48

97

118 121.1 139.86 110.05

0

20

40

60

80

100

120

140

160

2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017.11

522 550796 801

1994

1394

2993 3093 32823518 3522

0

500

1000

1500

2000

2500

3000

3500

4000

2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Сургалтанд хамрагдсан ажилтны тоо жилээс жил өсөв.

Сургалтын зардлыг хэрэгцээний дагуу төлөвлөдөг.

МБТ –ИЙН БОЛОН ГАДААД СУРГАЛТУУД –ХҮНИЙ ХӨГЖИЛ

АЖЛЫН БАЙРНЫ -5S ХӨТӨЛБӨР

✓ Ажлын байрны эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал, дэг журмыг

хангах энэ хөтөлбөр онцгой үр дүн өгсөн.

✓ Ажилтнуудын ажлын орчин нөхцөл сайжрахын хирээр урам

зориг орж өөрсдөө ажлын байраа тохижуулах болсон.

✓ Бүх ажлын байрны эмх цэгцийн стандартыг ажлын байр бүрт буй

болгосон. (Сингапурт 30 сек дотор бичиг баримтыг олох стандарт байдаг.)

✓ Ажлын байрны 5S –ийн түвшинд ажилтнуудын оролцоотойгоор

сар бүр аудит хийж түвшин тогтоож шилдэг ажлын байрыг

урамшуулдаг болсон

✓ Ажлын байрын байранд бүтээмж, чанар дээшлэх, эрүүл мэндээ

хамгаалах нөхцөл бүрдсэн....

“Эмх цэгц бол амьдарлыг өөрчлөх гайхамшигт ид шид юм” Мари

Кондо (Япон)

5C хэрэгжүүлсэн ажилтанд олгодог энгэрийн тэмдэг

5Ñ хэрэгжүүлсэн ажлын байранд өгөх гэрчилгээ

АЖЛЫН БАЙРНЫ 5С- АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ ОРЧИН

0

5

10

15

20

25

30

35

40

45

1C 2C 3C 4C 5C

4.3

14.7

41.7

31.3

4.3

1.1

8.3

26.5

40.8

19

2013 он

2018 он

5C –ИЙН АУДИТИЙН БАГ САР БҮР АЖИЛЛАЖ ТҮВШИН ТОГТООДОГ.

ЧАНАРЫН ДУГУЙЛАН- БАГИЙН АЖИЛЛАГАА

Ажилтнуудын багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадварыг

сайжруулах, хүн бүрийн идэвхи оролцоог дэмжих зорилготой 4-10 хүнтэй

чанарын дугуйлангууд ажилладаг.

2017 онд нийт 31 чанарын дугуйлан байгаагаас 90,3% нь 72 сайжруулалтын

төслийг хамгаалсан. Сингапурт чанарын дугуйлан ажил сайжруулах баг гэдэг.

Компанийн хэмжээнд нийт ажилтнуудын 52,1 % чанарын дугуйлангийн үйл

ажиллагаанд хамрагдсан. Цаашид бүх ажилтан хамрагдах шаардлагатай.

21 2224

2729

31 31

2011 2012 2013 2014 2015 2016 2017

ЧД -ийн тоо

5445

50 48

62

73 72

2011 ОН

2012 ОН

2013 ОН

2014 ОН

2015 ОН

2016 ОН

2017

Хэрэгжүүлсэн төслийн тоо

Чанарын дугуйлангийн төсөл хамгаалуулах баг тогтмол ажилладаг.

КАЙЗАН (Япон үг)

КАЙ –өөрчлөх

ЗАН –илүү, дээр гэсэн утгатай.

Утгачилбал: “сайжруулалт”

Кайзан саналын системийг буй болгосноор ажлын байрны

5S түвшинг дээшлүүлэх, үргүй зардлыг багасгах, чанар

сайжруулах зэрэг хөрөнгө мөнгө их шаардахгүй жижиг

сайжруулалтыг хийх болсон нь компанийн ажлыг сайжруулахад

түлхэц болж байна.

Кайзан санал нь ажлын байранд асуудал шийдвэрлэх үед

гардаг.

Кайзан буюу жижиг сайжруулалтаас том өөрчлөлт гардаг.

Кайзанг цаашид хөгжүүлбэл ашигтай загвар, шинэ бүтээл

гаргах, инновацийг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

КАЙЗАН САНАЛ –САЙЖРУУЛАЛТ, ШИНЭ САНАА

100 87

140

212

128

186

117

198225

380409 409

562

435

2011 2012 2013 2014 2015 2016 2017

Хүн

Кайзен саналын оролцоо

Долоо хоног тутам хайрцаг нээж, ирсэн

саналыг бүртгэж авдаг.

14 хоногт саналын хариуг өгдөг.

Гаргасан болон хэрэгжсэн саналын

урамшууллыг улирал бүр олгодог.

2014 оны 10-р сараас кайзен саналыг

давхар цахимаар авдаг программтай

болсон.

Кайзан саналыг үнэлэх ажлын хэсэг тогтмол ажилладаг

БҮТЭЭМЖИЙН УРАМШУУЛАЛ- ҮР ДҮН

2011 2012 2013 2014 2015 2016 2017

3725

5888

9409.710070

13349.5

15500

9232

Урамшуулал.мян.₮

Ажилтнуудын шинэ санаа сэдэл гаргах, ажилдаа хандах хандлага сайжирч 2007 оноос

хойш 3183 кайзен санал ирүүлж, чанарын дугуйлангаар 475 төсөл хэрэгжүүлж компанинд

411,2 сая төгрөгний үр ашиг авчирсан. Ажлын байрны түвшин – 30,8 % -аар дээшилсэн.

5С-ийн үйл

ажиллагаа15%

Кайзен саналын

үйл ажиллагаа

36%

ЧД-ын үйл ажиллагаа

36%

ЧУТ-ны үйл

ажиллагаа13%

Үүнээс

“ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ҮР ДҮН

Гол үр дүн нь :

1) Ажилтнуудын хандлага эерэгээр өөрчлөгдсөн явдал

2) Цалин урамшуулал нэмэгдсэн

3) Удирдлагын манлайлал дээшилсэн

4) Байгууллагын соёл дээшилсэн

5) Ажлын байрны нөхцөл сайжирсан

6) Гадаад дотоод харилцаа холбоо сайжирсан

7) Бүтээмжээ улам нэмэгдүүлэх хүсэл сонирхол буй

болсон,

8) Удирдлагын тогтолцоогоо улам сайжруулах

шаардлага урган гарсан

БҮТЭЭМЖ ЧАНАРЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ИДЭВХЖИЛ

Ажлын байрны 5С дээшлэв (30,8%)

ЧД –ийн тоо өсөж үр ашиг, үр нөлөө дээшлэв (475 төсөл)

Кайзан саналын тоо, оролцоо нэмэгдэв (31 83 санал)

ЧД, Кайзан саналын үр ашиг нэмэгдэв (411,2 сая төг)

9/27/2018

ДДЦС –ЫН БҮТЭЭМЖИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УРАМШУУЛАЛ

Өөрчлөлтийн менежментийн 3 арга хэрэгслийг

амжилттай хэрэгжүүлсэн тул:

❖2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит “ҮБШ”

❖2012 онд Азийн бүтээмжийн байгууллагын“Гишүүн орныг дэмжих хөтөлбөр”ийн хүрээндбүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдийгхэрэгжүүлсэн “Батламж” гардан авсан.

ДАРААГИЙН АЛХАМ: БҮТЭЭМЖ-ЧАНАРЫН УЯЛДААГ

ХАНГАХ АСУУДАЛ:

Бүтээмж нь гарц ба орцын харьцаа байхаас гадна чанар, шинэ санаа сэдлийн хослол эцсийн

дүндээ үр ашиг, үр дүн байдаг.[8] Үр ашгийг мөнгөөр илэрхийлж болно. Харин үр дүнг ач

холбогдлоор илэрхийлнэ.

БҮТЭЭМЖ= ГАРЦ/ОРЦ =

= ЧАНАР+ ШИНЭ САНАА СЭДЭЛ =

= ҮР АШИГ + ҮР ДҮН (ҮР НӨЛӨӨ)

{ 1 }

2009 он. Сингапурын туршлага

БҮТЭЭМЖ-ЧАНАРЫН УЯЛДАА

БҮТЭЭМЖ= ГАРЦ/ОРЦ =

= ЧАНАР+ ШИНЭ САНАА СЭДЭЛ =

= ҮР АШИГ + ҮР ДҮН (ҮР НӨЛӨӨ)

Энэ томъёолол дээрхи шинэ санаа сэдэл нь кайзан саналаар дамжинхэрэгжихээс гадна инновацийг оновчтой нэвтрүүлэх явдал томоохон үр дүндхүргэж болохыг компанийн техник –технологийн шинэчлэлийн ажлуудтухайлбал: суурилагдсан хүчин чадлаа өргөтгөж байгаа, зуух №1,2,9 -ийнтехнологийн шинэчлэл нийт 7 зууханд өөрсдийн хөрөнгө, хүчээр нэвтрүүлсэнкомпьютерийн хяналт удирдлагын систем,, турбин генераторуудын роторыншинэчлэл, технологийн хяналтын SCADA систем, зэрэг жишээ харуулж байна.

Харин хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлэх,үргүй зардлыг бууруулах, урт хугацаанд тогтвортойажиллахын тулд чанарыг удирдах шаардлага урган гарсантул бүтээмжид суурилсан ЧУТ –ны загварыг боловсруулжхэрэгжүүлэв.

БҮТЭЭМЖИД СУУРИЛСАН ЧУТ –НЫ ЗАГВАР (ДДЦС)

9/27/2018 МУ –ын Зөвлөх инженер В.Даваажав

Ажлын байрны соёл 5С-ийн баг

Кайзен саналын баг

Чанарын дугуйлангийн

баг

Чанарын менежментийн

аудитын баг

Нийт ажилтнууд

Бүтээмж,чанарын менежментийн хорооны удирдлагын баг (цех, алба, хэлтсийн дарга нар)

Гүйцэтгэх захирал

Бүтээмж, чанарын менежер

Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер (Бүтээмж, чанарын менежментийн хорооны дарга)

Захиргаа удирдлагын хэлтсийн дарга (БЧМХ-ны удирдлагын

багийн ахлагч)

DБҮТЭЭМЖИД СУУРИЛСАН ЧУТ-НЫ УДИРДЛАГЫН БҮТЭЦ

2010-2014 –ЧУТ НЭВТРҮҮЛЭХ ҮЕ ШАТ

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ШИНЭ

ХАНДЛАГА КОМПАНИЙН ЗОРИЛГОД НИЙЦСЭН НЬ:

Чанарын Нэгдсэн Удирдлага (ЧНУ) TQM-

Тотал Quality Mаnegment) гэдэг нь "Урт хугацаат

амжилтыг бий болгох үүднээс бүх ажилтан оролцож,

чанарт анхаарсан байгууллагын удирдлагын

хандлага" гэж тодорхойлдог байсан бол шинэ

тодорхойлолтоор : “Зохистой цагт, зохистой үнээр

сэтгэл ханамжинд нийцсэн чанартай бүтээгдэхүүн,

үйлчилгээгээр хэрэглэгчийг хангаснаар байгууллагын

зорилгодоо үр бүтээмжтэйгээр хүрэхээр хэрэгжүүлж

байгаа системтэй үйл ажиллагаа юм.” гэж

тодорхойлсон байна. ( 2009 оны 10-р сард Демингийн шагналын

хорооноос тодорхойлсон томъёололоор )

II. ЧАНАРЫН БОДЛОГО ЗОРИЛТЫГ КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОТОЙ

УЯЛДУУЛАХ НЬ

Компанийн эрхэм зорилго:

“Хэрэглэгчээ дээдэлсэн найдвартай үйлдвэрлэгч байх”

Хэрэглэгчийн хүсэл:

“ Найдвартай тасралтгүй –боломжийн үнэтэй (хямд) эрчим хүчийг хэрэглэх“

Үүнээс:

Хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийнтулд ажлын чанараа сайжруулж найдвартайажиллагааг хангах, зардлаа бууруулах шаардлагаурган гарч байна.

ТАСРАЛТГҮЙ НАЙДВАРТАЙ ЭРЧИМ ХҮЧ

Хэрэглэгчийн шаардлага

Заавал болон сайн дураар биелүүлэх стандартууд

Чанарын удирдлага

9/27/2018 31ХТХНХ -ийн дарга В.Даваажав

КОМПАНИЙН ЧАНАРЫН БОДЛОГО

“Бид цахилгаан дулааны эрчим хүчнийүйлдвэрлэлийг үр ашигтай горимоор, өндөрчанартай, хатуу хяналттай, нарийнхэмжилттэй, сахилга бат, хариуцлагатай

шуурхай явуулж хэрэглэгчийн сэтгэлханамжийг хангана”

( Компанийн дээд удирдлагын амлалт )

ЧАНАРЫН ЗОРИЛТУУД ТҮҮНИЙ ХЭМЖИЛТ

1. Чанарын үзүүлэлтүүдийг дүгнэж үнэлэх, хэвшүүлэх, сайжруулах

– ЦЭХ-ний суурилагдсан хүчин чадал ашиглалтыг 0,1%-иар нэмэгдүүлэх

– Нэгж цахилгаан, дулаанд зарцуулах жишмэл түлшний хувийн зарцуулалтыг 1%-иар бууруулах

– ЦЭХ, ДЭХ-ний зөрчлийг 1%-иар бууруулах

– Үндсэн тоноглолын зогсолтын тоог 3 нэгжээр бууруулах

– Бүтээгдэхүүний чанарын өртгийг бууруулах-1%

– Хүний хүчин зүйлийн нөлөөлөлөөс гарах хохирлыг бууруулах-10%

2. Ажлын байрны бичил орчинг сайжруулах :

- Ажлын байрны гэрэлтүүлгийн 50%-ийг эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжүүлэх,

-Ажлын байрны тоосжилтийг 1%-иар бууруулах

3. Хөрс, ус, агаар мандалд хаягдах тоо хэмжээг нормт хэмжээнд барих

4. Гадаад дотоод хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтмол үнэлэх,

-Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч барагдуулах -100%

5. Баримт бичгийн мөрдөлтийг сайжруулах -99,9% -д хүргэх

ЧАНАРЫН ХЭМЖИЛТ

“Удирдахын тулд чанарыг хэмжинэ”.

ЧАНАР = БОДИТ ГҮЙЦЭТГЭЛ/ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

(Ч=БГ/ХШ)>1.0 (100%)

Хэрэглэгчийн эрчим хүчний хэрэгцээ шаардлага буюу хүлээлт 100% нөхцөлд гүйцэтгэл 100% байвал чанарын үзүүлэлт 1.0 буюу дээд түвшинд хангагдана.

Зарим тохиолдолд хэрэглэгчийн шаардлагыг хүлээлтээс давуулан хангаж болно. Энэ тохиолдолд чанарын үзүүлэлт 1.0 -ээс их байна.

{ 2 }

ДХХА цехийн 8-р сарын чанарын зорилтын биелэлт

2018.9.10

Д/д Үзүүлэлт хэмжих

нэгж

хэмжих

давтамж

2017 оны

байдал

8-р сарын

Тайлбар

зорилт гүйцэтгэл

чанар хувь

(%=Гүйц/зори

лт)

1Үндсэн тоноглолын аваарын зогсолтын тоог

тэглэх (ДХХА цехээс хамаарсан)удаа сар бүр 1 0 0 100

2Их засварыг чанартай хийж 72 цагийн дараа

гарах гэмтлийг тэглэхудаа сар бүр 0 0 0 100

3Мөнгөн тооцоот хэмжүүрийн саатлын

хэмжээг өмнөх оноос 50% бууруулахкоэф сар бүр 90 45 0 100

4Уур усны хэмжүүрийн балансын

зөрүүг өмнөх жилээс

хэтрүүлэхгүй байх

зуух коэф сар бүр 1 ±3% 2.6 100

турбин коэф сар бүр 1 ±3% 2.9 100

хими коэф сар бүр 1.7 ±3% 2.6 100

5Ажлын байрны 5С-н дундаж

түвшинг дээшлүүлэхдундаж сар бүр 4.1 4.4 4.2 95.4

Чанарын түвшингийн үнэлгээ % 99.3

Хянасан:

Инженерийн албаны ахлах

инженерБ.Амарбаатар

Инженерийн албаны

тооцооны инженерБ.Сэлэнгэ

Бүтээмж, чанарын менежер А.Оюунгэрэл

ТАБХяналтын инженер С.Гантүлхүүр

Дүгнэсэн:

ДХХА цехийн ашиглалтын

инженерБ.Баяр

ЧАНАРЫГ PDCA ЦИКЛЭЭР ТАСРАЛТГҮЙ

САЙЖРУУЛАХ АРГА ЗАМЫГ ЭРЖ ХАЙХ

1) Чанарын хяналт – явц дундах хяналт

эцсийн шатны шалгалтаас чухал

2) Гурван давхар хяналт

3) Чанарын гологдлоос урьдчилан сэргийлэх

4) Үл тохирлыг нэн даруй залруулах

5) Сайжруулах арга хэмжээг төлөвлөж

тасралтгүй сайжруулах

6) Ажил үйлчилгээндээ наад захын шаардлагыг

хангах ( Minimum serves standart- MSS )

ЧАНАР САЙЖРУУЛАХ 5 ЗАРЧИМ

1) Бүх ажил, нөөц үйл явц (процесс) байна.

Үйл явц бүрийг хяналт, удирдлагандаа авна.

2) Чанарын шаардлагыг заавал биелүүлнэ.

3) Үйл явцын хэмжилт хийнэ.

4) Гологдолгүй байх (“0” гологдол)

5) Чанарын хяналтын тогтолцоо нь гологдлоос

сэргийлэхэд чиглэнэ. ( эгзэгтэй цэгүүд-ийн

хяналт хийнэ.)

ҮЙЛ ЯВЦЫН ЗУРАГЛАЛ

✓Нэг үйл явцын гарц нь дараагийн нэг буюу

нэгээс дээш үйл явцуудын орц болдог.

✓ Нийт тогтолцоог үр өгөөжтэй, оновчтой

байлгахын тулд үйл явцуудын тасалдал буюу

цагаан зайг гаргахгүй байхад анхаарсан.

Эзэнгүй, хяналтгүй үйл явц байхгүй.

✓ Үйл явцын зураглалыг 4 түвшинд хийсэн. a) Үндсэн үйлдвэрлэл болон удирдах үйл явцын түвшин

b) Алба хэлтсийн түвшин

c) Алба хэлтсийн доторхи үйл явцуудын түвшин

d) Анхан шатны үйл явц тус бүр дээр

Чанарын удирдлагын тогтолцоо

Нөөцийн удирдлага

Хүний нөөцийн удирдлага

Хүний нөөцийн бүрдүүлэлт

2015 ОН - БАТАЛГААЖУУЛАХ ҮЕ

МЭДЛЭГ ТУРШЛАГАА ХУВААЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

МЭДЛЭГ ТУРШЛАГАА ХУВААЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

МЭДЛЭГ ТУРШЛАГАА ХУВААЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЧУТ-НЫ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ

✓ ЧУТ –г хэрэгжүүлэх бүх үе шатанд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд, түүний идэвхжүүлэлтийг ашигласан.

✓ Энэ хүрээнд 2013, 2018 онд компанийн эрхэм зорилго, үнэт зүйл, алсын харааг шинэчлэн томъёолсон.

✓ Мөн 2014, 2018 онд чанарын шинэ бодлого зорилтуудыг үндсэн үйл ажиллагаатайгаа нягт уялдуулан дэвшүүлсэн.

✓ Компанийн хэмжээний чанарын үзүүлэлтүүдээс гадна алба хэлтэс цех бүр ажлын чанарын үзүүлэлтийг гарган өөрсдөө сар бүр дүгнэж хэвшсэн

✓ ЧУТ –ны Зөвлөхийн зүгээс явуулах сургалт болон аудиторуудыг бэлтгэх, удирдлагын, ажилтнуудын зэрэг олон төрлийн сургалтыг тасралтгүй явуулж байна.

✓ 2018 онд ЧУТ –ны магадлан аудитаар ISO9001:2015 стандартын шаардлага хангаж гэрчилгээ авав.

Д

А

Р

Х

А

Н

Ы

Д

У

Л

А

А

Н

Ы

Ц

А

Х

И

Л

Г

А

А

Н

С

Т

А

Н

Ц

ЧАНАРЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БУЙ

БОЛГОХ ЗОРИЛТ

ЧУТ –той уялдуулан 2017 онд MNS OHSAS

18001:2012 стандартыг хэрэгжүүлсэн нь нэгдсэн

удирдлагын тогтолцооны эхлэл болсон. Цаашид

ISO45001 стандарт руу шилжинэ.

Мөн MNS ISO/IEC 17025:2018 стандартыг

уялдуулан хэрэгжүүлж байна.

Эдгээр тогтолцоонд тохирсон бичиг баримтын

хяналтын, залруулах, сэргийлэх арга хэмжээний,

удирдлагын шинжилгээний зэрэг ерөнхий

журмуудыг боловсруулан хэрэгжүүлж байна.

III.БҮТЭЭМЖИД СУУРИЛСАН ЧУТ-НЫ ҮР ДҮНГИЙН ХЭМЖИЛТ

Бүтээмж, ЧУТ –ны үр дүн дараах чиглэлээр гарна гэж үзэв.

1) Үндсэн үйл ажиллагааны хүрээнд : аваарь, саатал, ослын тоо давтамж буурах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх, нийт бүтээмж өсөх

2) Санхүүгийн талаар: Өртөг зардал буурах

3) Хэрэглэгчийн талаар : Хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэх

4) Хүний нөөцийн үзүүлэлтүүд сайжрах ( Орлого нэмэгдэх, сургалтын боломж сайжрах, ур чадвар дээшлэх, тогтвор суурьшил сайжрах г.м)

Үндсэн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө

Аваарь саатлын тоо, давтамж -буурсан

Ослын тоо, давтамж буурсан

Актны тоо, хохирлын хэмжээ

Үндсэн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө

Цахилгаан түгээлт - өссөн

Дулаан түгээлт -өссөн

Хэрэглэгчийн сэтгэл ханамж

Санхүүгийн үр дүн, үр нөлөө

Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа

Нийгмийн арга хэмжээний хэрэгжилт, түүний зардал

Борлуулалтын орлогын нэг төгрөгт ноогдох зардал

9/27/2018 ХТХНХ-ийн дарга Ванчигийн Даваажав 53

Хүний нөөцийн үр дүн, үр нөлөө

Сахилга бат сайжирсан

Тогтвор суурьшил -сайжирсан

Дундаж зэрэг дээшилсэн

9/27/2018 ХТХНХ-ийн дарга Ванчигийн Даваажав 54

Хүний нөөцийн үр дүн, үр нөлөө

Хөдөлмөрийн бүтээмж - дээшилсэн

Дундаж цалин - өссөн

Ажилтны сэтгэл ханамж -дээшилсэн

9/27/2018 ХТХНХ-ийн дарга Ванчигийн Даваажав 55

БҮТЭЭМЖИЙН ӨСӨЛТИЙГ НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АРГААР ТООЦСОН ҮР ДҮН

Судлаач Ж.Энхцэцэг, А.Баяр нар 2014 онд Дарханы ДЦС ТӨХК-ны 2009-2013 оны санхүүгийн мэдээлэлд үндэслэн нэмэгдсэн өртгийн аргаар бүтээмжийн хэмжилтийг хийсэн. {3}

Мөн тодорхой хүчин зүйлийн бүтээмжийн динамикийг тодорхойлж байгууллагын бүтээмжийн чиг хандлагыг эерэгээр үнэлсэн.

Мөн чанар болон эрчим хүчний үйлдвэрийн бүтээмж хоорондын хамаарлыг регрессийн шинжилгээ ашиглан тодорхойлоход корреляцийн коэффициент 0.73 байгаа нь эрчим хүчний үйлдвэрийн бүтээмжид чанарын нөлөө үлэмж байгааг, детерминацын коэффициент 0.54 байгаа нь эрчим хүчний үйлдвэрийн бүтээмжийн өөрчлөлтийг чанарын өөрчлөлтөөр тайлбарлах боломжтой байгааг тус тус харуулсан. [9] Өөрөөр хэлбэл бүтээмжийн өөрчлөлтийн 54% чанарын өөрчлөлтөөс хамаарна гэсэн үг юм.

Кд=К2. Энд Кд- детерминацийн коэффициент, К-корреляцийн коэффициент

БҮТЭЭМЖ БА НЭМЭГДСЭН ӨРТӨГ ШУУД ХАМААРАЛТАЙ

Борлуулалтын

орлого (БО)

Нэмэгдсэн өртөг

НӨ=БО - ГБҮ

Гаднаас худалдан авсан бараа үйлчилгээ

(ГБҮ)

Хөдөлмөрийн зардал

Элэгдэл

Зээлийн хүү

Татвар

Ашиг

НЭГ АЖИЛТНЫ БҮТЭЭМЖ = НЭМЭГДСЭН ӨРТӨГ/АЖИЛТНЫ ТОО

1АБ= НӨ/ АТ{3}

ЧАНАРЫН ӨРТӨГИЙН ХЭМЖИЛТ

Чанарын өртөг гэдэг нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн шаардлагад нийцлүүлэхийн тулд гаргаж байгаа зардлыг нэрлэдэг [5] бөгөөд энэхүү зардал аливаа компаний зардлын 25-40% -ийг эзэлдэг байна. Хэрэв 40% -иас хэтэрвэл үр ашиггүй гэж үздэг.

Хамгийн бага чанарын өртгийн түвшинд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах шаардлагатай. Энэ талаар МБТөвөөс сургалт авах шаардлагатай.

Чанарын өртөг

Чанарын гадаад зардал: Бүтээгдэхүүн нийлүүлсний дараа чанарын гологдлоос үүсэх зардал

Чанарын дотоод зардал: Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн өмнө хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэхтэй холбогдон гарах үл

тохирлуудыг залруулах зардал

Урьчилан сэргийлэх зардал: Чанарын гологдол гарахаас урьдчилан сэргийлж тогтолцоо сайжруулах, техникийн

тодорхойлолтыг хянах, төлөвлөх г.м

Үнэлгээний зардал: Худалдан авах бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, үл тохирлын хяналт г.м

ДҮГНЭЛТ

1) Бүтээмж –чанарын хөдөлгөөнийг өрнүүлэн бүтээмжид суурилсан ЧУТ –г

хэрэгжүүлэх нь илүү хялбар, үр дүнтэй болохыг судалгааны үр дүнгүүд нотлов.

2) ISO9001 стандартыг эрчим хүчний үйлдвэрт нэвтрүүлэх нь түүний тасралтгүй

найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, үр ашгийг дээшлүүлэхэд тус дөхөм

болж байна гэж үзэв.

3) Компанийн үндсэн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, үр дүнгийн үзүүлэлт

сайжирч, аваарь саатлын тоо, давтамж буурч байхад хэрэглэгчийн сэтгэл

ханамж төдийлөн дээшлэхгүй байгаад дүгнэлт хийж хэрэглэгчтэй харилцах

харилцааны менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзэв.

4) Бүтээгдэхүүний борлуултын нэг төгрөгт ноогдох зардлын түвшинг тууштай

бууруулах, бүтээмж болон чанарын өртөгийг тооцох аргачлалыг оновчтой

болгох шаардлагатай гэж үзэв.

АШИГЛАСАН ЭХ ҮҮСВЭРҮҮД

1. “Үйлчилгээний салбар дахь чанарын удирдлагын тууш тогтолцоо” АБТөвийн шугамаар Япон улсаас хөгжиж байгаа орнуудад зориулсан зайн сургалтын материалаас, 2011 он, Улаанбаатар

2. Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагын стандарт MNS ISO 9001:2010

3. СХЗГазараас зохион байгуулсан ISO9000 сургалтын материалаас, О.Намжил, 2010 он, Улаанбаатар

4. МБТөвийн сургалтын материал, “ Процессийн хандлага”, 2010 он

5. МБТөвийн сургалтын материал , “Чанарын өртөг” Ц,Батбилэг, 2009 он

6. Сингапур улсын Темасек сангийн ивээл дор зохион байгуулсан “ Бүтээмж-Чанарын” сургалтын материалаас, 2009 он

7. ДДЦС ТӨХК –ны чанарын гарын авлага, 2014 он

8. В.Даваажав “Чанарын удирдлагын тогтолцоог бүтээмжтэй хэрхэн холбох тухай” Эрчим хүч ба инженеринг сэтгүүл, 2010 он, №6

9. Ж.Энхцэцэг, А.Баяр “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр бүтээмжийг дээшлүүлэх боломж илтгэл”, “Чанартай дэлхийг бүтээцгээе” онол практикийн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 2014 он, Дархан-Уул аймаг

10. Бүтээмжийн ажлын талаар хийсэн ажлын тайлан, Б.Сэлэнгэ, ДДЦС-ТӨХК –ны чанарын менежер, 2015 он

11. Ажлын тайлан, Бүтээмж –чанарын менежер А.Оюунгэрэл, ДДЦС –ТӨХК –ны бүтээмж чанарын менежер 2016,2017 он

12. Дарханы ДЦС ТӨХК –ны танилцуулга, А.Оюунгэрэл, 2018 он

13. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” Мари Кондо, 2017 он

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА

Дарханы ДЦС ТӨХК –ны Дулааны хянах хэмжүүр –автоматикийн

цехийн дарга МУ-ын Зөвлөх инженер

В.Даваажав

v.davaajav@dpp.energy.mn

Утас:99015730

2018.9.27.

9/27/2018 61Дархан ДЦС ТӨХК В.Даваажав . daagi99@yahoo.com

top related